Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

2015 оны шилдгийн шилдэг тамирчин С.Батцэцэгийн тухай 24 баримт

2015-12-26
0
ЖИРГЭХ

        2015 оны спортын шилдгүүдийг шалгаруулдаг "Бөртэ чоно" шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өчигдөр болж өнгөрлөө. Ингээд 2015 оны Бөртэ чоно наадмын шилдгийн шилдэг тамирчнаар дэлхийн хошой аварга, мөнгөн медальт, олимпийн хүрэл медальт Соронзонболдын Батцэцэг тодорлоо. С.Батцэцэг "Дасгалжуулагч нар, спортын сэтгүүлч нарт баярлалаа. Рио 2016 олимпийн наадамд Монголын тамирчид олуулаа медаль авах болно оо. Үргэлж дэмжиж явдаг та бүхэндээ баяртай байна" гэв. Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж С.Батцэцэгт шилдгийн шилдгийнх нь цомыг гардуулан өгч "Энэ жил С.Батцэцэг маш сайн байсан. Бөртэ чоно наадмын шилдгээр тодрох нь гарцаагүй байсан. С.Батцэцэг дэлхийн аваргын хошой алтан медальтай болсон. Олимпийн аварга болох бүрэн боломж бий. Монгол Улсад олимп, дэлхийн аварга болсон хүн одоогоор байхгүй чамд боломж байгаа шүү" гэж хэлээд амжилт хүссэн юм. 

 

Ингээд С.Батцэцэгийн тухай 24 баримтыг хүргэж байна.

 

1. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Ласвегас хотод болж өнгөрсөн. Тэгвэл тус тэмцээний эмэгтэйчүүдийн 63кг-д зодоглосон С.Батцэцэг аваргын төлөөх барилдаанд Залуучуудын ДАШТ-ий хошой алтан медальтай Японы Рисако Кавайг цэвэр ялж алтан медаль хүртсэн. Тэрээр ийнхүү дэлхийн хошой алтан медальтан болсон юм.


2. С.Батцэцэгийн хувьд дэлхийн алт, мөнгөн медаль хүртээд байсан бөгөөд Лондонгийн олимпийн хүрэл медальтай манай улсын шилдэг тамирчин юм.


3. Соронзонболдын Батцэцэг 1990 оны гуравдугаар сарын 11-нд төрсөн. 


4. Таван хүүхэдтэй айлын дөрөв дэх охин. Мал маллаж хөдөө өссөн. 


5. Архангай аймгийн Хашаат сумын Хөтөл ус гэдэг газрын унаган хүүхэд. 

 

6.Олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга, гавьяат тамирчны төрсөн гэр, төрүүлж өсгөсөн аав ээж, эмээ өвөө нь эгэл жирийн л монгол айл. “Хөтөл ус”-д одоо ч түүнийн аав ээж, өвөө эмээ малаа маллан амьдардаг. 


7.Түүнийг ээжтэйгээ дэндүү адилхан гэж хүмүүс ярьдаг.  


8. Багаасаа чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн ба түүнийг бөхийн спортод дунд сургуулийн биеийн тамирын багш нь хөтлөн оруулжээ.  
 

9. Арван жилд байхын хөдөлгөөнтэй сахилгагүй, болох бүтэхгүй зүйл сэдэж, сэтгэдэг сурагч байжээ. Бас тийм ч сурлага сайтай хүүхэд байгаагүй гэдэг. 


10. С.Батцэцэгийн нагац ах нь сумын заан Нарангэрэл, авга улсын начин П.Ганхүү. Аймаг, сумын цолтой бөхчүүд  ээжийнх нь талд бий. Харин аавынх нь талд боксын хүмүүс байдаг аж. 

 

11. 2005 оноос хойш чөлөөт бөхөөр хичээллэсэн.  


12. МУБИС-ийн япон хэлний ангид сурч байгаад гарсан. Үргэлжлүүлэн сурах хүсэлтэй. 

 

13. 2008 оноос “Замчин” клубт Улсын заан, Гавьяат тамирчин З.Дүвчингийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн. Харин одоо “Хилчин” спорт хороонд харьяалагддаг.


14. 2008 онд спортын мастер, 2009 онд олон улсын хэмжээний мастер цол авч 2010 онд Гавьяат тамирчин цолоор шагнуулсан. 

 

15. 2010 онд тэрээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, бөхийн чөлөөт барилдааны түүхэнд 35 жилийн дараа эх орондоо аваргын алтан медалийг авчирсан. 

 

16. Дэлхийн аваргын тэмцээнд гаргасан амжилтыг нь үнэлж, Хилийн цэргийн удирдах газраас С.Батцэцэгийг хоёр өрөө байраар шагнасан бол Архангай аймгийн Хашаат сумын нутгийн зөвлөлөөс түүнд суудлын автомашин бэлэглэсэн. Мөн “Макс” группээс түүнд 5 сая төгрөг бэлэглэж байлаа. 

 

17. Орбитын “Цэргийн хотхонд” амьдардаг.  


18. 63 кг жинтэй. Энэ жинд олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн. 

 

19. Лондонгийн олимпийн наадамд Гавьяат тамирчин О.Насанбурмаа явах байсан ч С.Батцэцэгийг түүний оронд явууллаа хэмээн дургүйцэх хүн олон байсан. Энэ их хэл амны хариуд С.Батцэцэг монголчуудынхаа итгэл найдварыг алдсангүй, Лондонгийн олимпоос хүрэл медаль авчирч чадсан. 


20. Багаасаа эрэгтэй хүүхдүүтэй нөхөрлөж, зодолдож өссөн болохоор одоо ч тэр илүү эрэгтэй хүмүүстэй найзалдаг. Түүнийг нөхөрсөг, сайхан сэтгэлтэй гэж ойр тойрныхон нь хэлдэг юм.

 

21. Түүнийг Азийн наадамд барилдаж үзээгүй гэхэд тэр бүр хүмүүс итгэдэггүй юм. 


22. С.Батцэцэгийг нууц авъяас бол дуулах. Тэр маш сайхан дуулдаг. 


23. С.Батцэцэгийг жирэмсэн эмэгтэй хүнийг зодсон гэж нэг хэсэг сонин хэвлэлээр бичиж байсан ч тэрээр “Би зодуулаагүй. Харин зодуулсан.” гэж үгүйсгэсэн юм. Балмад, бүдүүлэг хүмүүстэй тааралдаж зодуулсан гэх С.Батцэцэг аваргыгаа спортын сэтгүүлчид өмөөрч “Эмэгтэйчүүдээ хамгаалах хуультай болох” талаар хүртэл уриалга гарган нийтлэл бичсэн. 

 

24. Монголын бахархал болсон тамирчин бүсгүй хүнтэй гэрлээд 5 жил болж байгаа. 

Т.Энхэлээ

 

image

2015 оны Бөртэ чоно наадмын шилдгийн шилдэг тамирчнаар дэлхийн хошой аварга, мөнгөн медальт, олимпийн хүрэл медальт Соронзонболдын Батцэцэг тодорлоо. С.Батцэцэг ”Дасгалжуулагч нар, спортын сэтгүүлч нарт баярлалаа. Рио 2016 олимпийн наадамд Монголын тамирчид олуулаа медаль авах болно оо. Үргэлж дэмжиж явдаг та бүхэндээ баяртай байна” гэв. Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж С.Батцэцэгт шилдгийн шилдгийнх нь цомыг гардуулан өгч ”Энэ жил С.Батцэцэг маш сайн байсан. Бөртэ чоно наадмын шилдгээр тодрох нь гарцаагүй байсан. С.Батцэцэг дэлхийн аваргын хошой алтан медальтай болсон. Олимпийн аварга болох бүрэн боломж бий. Монгол Улсад олимп, дэлхийн аварга болсон хүн одоогоор байхгүй чамд боломж байгаа шүү” гэж хэлээд амжилт хүссэн юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (59.153.112.58)
    Хүнтэй суухгүй юутай суух байсан юм бол сэтгүүлчээ эндээс хархад монголын сэтгүүлчид бол новшийн амьтад юм байна
    2016 оны 12 сарын 27 | Хариулах
  • chimed bagsh (202.9.40.211)
    Duider amjilt husie chi chadnaa olimpiim abarga bolooroi bidnioher magnaig yeniilgeerei duu mini
    2015 оны 12 сарын 26 | Хариулах
  • Мийгаа Ц. (103.57.94.179)
    Батцэцэгтээ 2016 он гарах дөхөж буй энэ мөчид шинэ жилийн баярын мэнд хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхны ерөөл өргөхийн ялдамд спортын өндрөөс өндөр амжилт хүсье. 2010, 2015 он чиний дэлхийн аваргын жилүүд байсан бол 2016 он олимпын аваргын тань жил байх болно гэдэгт бид бүхэн итгэ байгаа шүү. Аугаа охин төрүүлсэн аав, ээжид тань урт насалж, удаан жаргахыг ерөөе.
    2015 оны 12 сарын 26 | Хариулах
  • Good (150.129.142.50)
    Монголын бахархал болсон бүсгүйдээ аз жаргал хүсэн ерөөж Олимпийн аврага болохыг ерөөе!
    2015 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (194.230.159.105)
    Sain udamtai buhtei suuval ireeduin sain buhchuud turuh yum shuu.
    2015 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (122.201.31.243)
    Hvntei suugaagvi
    2015 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.120.146)
    Монголын домогт тамирчин болох хувь заяа чамд бүрэн байгаа гэдэгт ард түмэн чамаас асар их хүсч байгаа тул хичээгээрэй АМЖИЛТ ХҮСЬЕ! 2016 ОНЫ МОНГОЛЫН СПОРТЫН ТҮҮХЭНД С.БАТЦЭЦЭГ АЛТАН ҮСГЭЭР БИЧИГДЭНЭ.
    2015 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.40.129)
    Mongoliin baharhal bolson tamirchin shvv olimpiin abarga bolooroi gej eruue
    2015 оны 12 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга Н.Учрал ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи-тай уулзав
    2 цаг 48 мин
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
    3 цаг 18 мин
  • Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    6 цаг 16 мин
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    6 цаг 50 мин
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    6 цаг 51 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    7 цаг 39 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    7 цаг 52 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    8 цаг 6 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    9 цаг 25 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    9 цаг 29 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    9 цаг 33 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    9 цаг 39 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    9 цаг 47 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    9 цаг 52 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    10 цаг 52 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    10 цаг 56 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    11 цаг 25 мин
  • Мэдэгдэл
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    Өчигдөр 17 цаг 11 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    Өчигдөр 16 цаг 41 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК