Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Хотын төвд байр авсан иргэдийн 8 хувийн зээл 5 хувь болох боломжгүй

2016-3-09
0
ЖИРГЭХ

        Орон сууцны ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох албан ёсны шийдвэр гарч бага хүүтэй орон сууцны зээл хэрэгжихэд бэлэн болоод байгаа. 

 

Тэгвэл таван хувийн зээлийн талаарх 24 баримтыг хүргэж байна.

 

Баримт 1. Засгийн газар “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг энэ оны гуравдугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж батлав.

 

Баримт 2. Засгийн газар Монголбанк болон банкууд бусад оролцогч байгууллагуудтай холбогдох гэрээ хэлцлийг үзэглэснээр зээлийн үйл ажиллагааг эхлэх боломжтой болно.

 

Баримт 3. Таван хувийн зээлд бүх иргэн хамрагдах боломжтой.

 

Баримт 4. Харин орон сууцны байршлын хувьд хязгаарлалт тавьж байгаа аж.

 

Баримт 5. Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг болох Налайх, Багануур, Багахангай, 21 аймгийн нутаг дэвсгэрт тус хөтөлбөрийн хүрээнд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг эхний ээлжинд бууруулна.

 

Баримт 6. Харин бусад байршилд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг цаашид үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж үзжээ.

 

Баримт 7. Орон сууц худалдан авсан 18450 өрх таван хувийн зээлд шилжинэ.  Тодруулбал нийслэлд 945, орон нутагт 17000 орчим зээлдэгчийн зээлийн хүү 8-аас 5 болж буурах юм байна.

 

Баримт 8. Зээл үнэлгээний харьцаа, өр орлогын харьцааны шаардлага хэвээрээ байна. Нэгэнт зээлийн хүү буурч байгаа учраас зээлдэгчийн сард төлөх зээлийн төлбөр багасна, тиймээс өрхийн орлогын босго намсаж, ипотекийн зээлийн хүртээмж нэмэгдэх болно.

 

Баримт 9. Орон сууцны зээлийн төсөөллөөр энэ онд Улаанбаатар хотод 4900 зээлдэгч шинээр нэмэгдэх байсан бол хүүг таван хувь болгосноор нэмж 1357 зээлдэгч шинээр бий болно гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.

 

Баримт 10. Сарын 900 мянган төгрөгөөс нэг сая 300 мянган төгрөгийн орлоготой өрхийн зээлдэгчийн тоо илүү хурдацтай нэмэгдэхээр байгаа аж.

 

Баримт 11. Харин хөдөө орон нутагт зээлийн нөхцөл өөрчлөөгүй үед зээлдэгчийн тоо 1773-аар өсөх байсан бол таван хувь болгосноор 1716 зээлдэгчээр нэмэгдэх тооцоотой байгаа юм байна.

 

Баримт 12. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд энэ онд 4915 айлын орон сууц ашиглалтад орно гэж үзэж байгаа. Харин хөдөө орон нутагт энэ онд 7177 орчим айлын орон сууц ашиглалтад орох төлөвтэй байгаа гэнэ.

 

Баримт 13. Зээлийн журамд заасан байршлуудад аль хэдийнэ орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан болон одоогоор зээлийн шийдвэр нь гараад санхүүжилт нь хүлээгдэж буй бүх иргэн таван хувийн хүүтэй зээл рүү шилжих боломжтой.

 

Баримт 14. Хөдөө орон нутагт нийт 17071 зээлдэгч, гэр хорооллын дахин төлөвлөлтийн 434 зээлдэгч, алслагдсан дүүргийн 945 зээлдэгч байгаа юм.

 

Баримт 15. Харин найман хувийн зээлээс таван хувийн зээл рүү шилжих иргэд байрны ипотекийн зээл авсан банк, эдийн засагчдаа хандаж гэрээгээ шинэчлэн байгуулах шаардлагатай.

 

Баримт 16. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдахаас өмнө Монголбанк ипотекийн эхлэлийн санхүүжилтийг хариуцан ажиллаж байсан. Харин одоо энэ хууль батлагдсанаар тус сангийн хөрөнгөөс бий болох мөнгөн урсгалаар ипотекийн зээлийг санхүүжүүлэх юм.

 

Баримт 17. Энэхүү хуульд заасны дагуу Монголбанкны өмчлөлд буй ипотекийн зээлээр баталгаажсан бонд, банкнаас авах ипотекийн санхүүжилтийн авлагыг ирээдүйн тэтгэврийн нөөц санд шилжүүлэн авч сангийн эхлэл хөрөнгийг бүрдүүлнэ.

 

Баримт 18. Орон сууцны ипотекийн зээлийн хүүгийн хувь хэмжээ болон зээлээр худалдан авах нийтийн зориулалттай орон сууцны нийт талбайн хэмжээг нийгмийн хамгааллын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн болон Монголбанкны Еренхийлөгчийн хамтарсан тушаалаар тогтоох бөгөөд талбайн хязгаарлалтад өөрчлөлт ороогүй юм байна.

 

Баримт 19. Ипотекийн зээлийн хүүг 14 хувийн инфляцитай байхад жилийн найман хувийн хүүтэй байхаар тогтоож олгож эхэлсэн. Харин инфляци 1.7 хувьд хүрээд байгаа энэ үед найман хувийн хүү тийм бага биш болчихоод байгаа аж.

 

Баримт  20. Монголбанк цаашдаа ч инфляци ийм нам дор түвшинд тогтвортой байна гэж таамаглаж байгаа учир зээлийн хүүг, тэр тусмаа орон сууцны зээлийн хүүг бууруулах боломжтой гэж үзжээ.

 

Баримт 21. Орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөрийн хэмжээ нь орон сууцны үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байх шаардлага Монголбанкны ипотекийн зээлийн үйл ажиллагаа зохицуулсан журамд байгаа.

 

Баримт 22. Зээлийн хүү 5 хувь болох ч урьдчилгаа төлбөр 30 хувиас буурахгүй гэдгийг албаны хүмүүс онцолсон.

 

Баримт 23. Харин Засгийн газар зорилтот бүлгийн иргэдэд 30 хувийн урьдчилгаа төлбөрийг төлөхөд хөнгөлөлт үзүүлж болох юм байна. Урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлтийн хэмжээ, нөхцөл, хамрагдах зорилтот бүлгийн шалгуурыг Засгийн газар тодорхойлж, холбогдох журмаар зохицуулагдах аж.

 

Баримт 24.  Таван хувийн хүүтэй зээлийг олгохдоо иргэдэд чухам ямар шалгуур тавих вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм. 

24tsag.mn 

image

Орон сууцны ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох албан ёсны шийдвэр гарч бага хүүтэй орон сууцны зээл хэрэгжихэд бэлэн болоод байгаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Зочин (59.153.115.145)
    Заавал тогтоосон газар гээд урд нь бусад бүсэд байр авсан иргэд хохир ч болохгүй Үндсэн хуулийн суурь зарчимын дагуу иргэдэд тэгш боломж олгох ёстой.
    2016 оны 03 сарын 11 | Хариулах
  • НАМБАРЫН ЭНХБАЯР (150.129.140.99)
    БИ ЯАЖ ИЙЖ БАЙГААД БУЦАЖ УЛС ТӨР ЗАСАГТ ОРООД ТА НАРААС ӨШӨӨГӨӨ АВНА ДАА АЛДСАН БОЛГОНОО 10 НУГАЛЖ ИДНЭ .ЧШШШ ЧИМЭЭГҮЙ БАЙЖ БАЙ.БИ АРД ТҮМЭН ГЭДЭГ ҮНГҮЙ ЦААСАН ДЭЭР АРД ТҮМЭНЫ ТӨЛӨӨ ГЭСЭН ЗОХИОЛ БИЧЭЖ БНА.ХУДЛАА Г 100 ЯРЬХАД ҮНЭН БОЛДИИМ ЧИНЬ ЯААДГИЙН БЭЭ.ӨӨР ХИЙХ ЯМ АЛГА ЭНЭ МИНИЙ ХОББИ....
    2016 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.72.245.123)
    Хотын зах бол болно гэсэн үгүү? Эсвэл зөвхөн дахин төлөвлөлт юм уу? Зааг хязгаарыг нь тодорхой нарийн бичиж өгөөч
    2016 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (180.235.181.159)
    an namaac man maxn nam 2 xamaagyi deerdee xarj ab malnuudaa an nam garaad mongolcnuud olcgolongiin tuild xvrcn bna
    2016 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (180.235.181.159)
    taliigaacn cnuluunbat ug ni of cnaina oruulj irne gej bcan ter xvnii zob bcan
    2016 оны 03 сарын 11 | Хариулах
  • зочин (122.201.21.184)
    Ан ийнханий барилгийн компианууд нь дампуурчих гээд таван хувь ярьж байгаа болохоос ард түмнээ бодсон юм алга
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.229.121.55)
    Ард ичил ан намсайхан шоудмхиимаа
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • зочин (203.194.118.75)
    Хямралын үед зээлтэй хүмүүс яаж зээлээ төлж чадаж байнаа.
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.35.151)
    8 ХУВЬ Ч БОЛОМЖГҮЙ. ХОШГИРЦОН УУ?
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • zochin (202.9.40.113)
    Ardchilsan namin huuruudee 80 m2 deesh zeeliig 8 huvid shiljuuleechee !
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • хотын төвд бишээ (122.201.21.252)
    Буянт-Ухаа 1, 2-ыг хүртэл хамруулахгүй гэсэн шүү. АН зайлаасай
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • ХЭХЭХЭ (59.153.115.223)
    ГАДНЫ БАНКНУУДЫГ ОРУУЛЖ ИРЭЭД ЭНЭ МӨНГӨ ХҮҮЛЭГЧ ОЛИГОПОЛЬ БАНКНУУДЫГ НЭГ ЖУРАМЛАЯ
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • Zochin (104.162.73.38)
    AN TURUU HYAMRALD, ARD TUMNEE URUND, YADUURALD ORUULDAG AIMAAR NAM. DAHIJ L ITGEJ BOLDOGGUI YUM SHUU.
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
    • AN chini
      Cutsaa bevel ixedxyy bagadxuu? Maxn tolgoitoo
      2016 оны 03 сарын 09
    • ХАХАХХА
      хэхэхэ хол очиж хуц хонхорт очиж борго ЭНХБАЯРАА ХАХАХХА АН-ЫН ХҮЧИНД БАЙРТАЙ БОЛЖ 8 ХУВИЙН БОЛТУГАЙ ЗЭЭЛТЭЙ БОЛСОН МИНЬ АЗ МУУ ХАР ХУЛГАЙЧ НАМБАРАА
      2016 оны 03 сарын 09
  • Зочин (112.72.12.15)
    Hodoo oron nutgiih bvren hamragdah ymuu
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (182.160.39.233)
    батүүл юм хийгээд байгаа ч юм шиг мөнгө идээд ч байгаа юм шиг. булганыг нухаж байсан ч юм шиг оймсоо мартсан ч юм шиг. АН хүүгүй мөнгө өгөх гээд байгаа ч юм шиг өгөхөө больсон ч юм шиг.Өгмөөр ч юм шиг өгмөөргүй ч юм шиг. 5 хувь ч юм шиг 8 хувь ч юм шиг. энхболд ч юм шиг элбэгдорж ч юм шиг. дулаарах гээд байгаа ч юм шиг хүйтрэх гээд байгаа ч юм шиг. хошгируулаад ч байгаа юм шиг үгүй бүүр хошгируулаад ч байгаа юм шиг. элбэгдорж мартын 8-д төрсөн ч юм шиг үгүй бүүр төрөөгүй ч юм шиг. би унгамаар ч юм шиг унгахаа больмоор ч юм шиг. уйлмаар ч юм шиг дуулмаар ч юм шиг. ардчилсан ч юм шиг аймшгийн ч юм шиг. за за яршиг учраа ч олохоо байлаа.Солонгос явж харлахаас даа.
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
    • Зочин
      Чи тодорхой юм хэлэх гээд байгаа ч юм шиг, үгй ч юм шиг, тэд нарыг магтах гээд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг, би чамайг ойлгож байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг, бусад хүмүүс биднийг ойлгож байгаа юм шиг, үгүй ч юм шиг, ард түмэн тэдэнд итгэж байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг .........
      2016 оны 03 сарын 09
  • Зочин (182.160.39.233)
    хүүгүй мөнгө өгөх гээд байгаа ч юм шиг өгөхөө больсон ч юм шиг өгмөөр ч юм шиг өгмөөргүй ч юм шиг. 5 хувь ч юм шиг 8 хувь ч юм шиг. энхболд ч юм шиг элбэгдорж ч юм шиг. дулаарах гээд байгаа ч юм шиг хүйтрэх гээд байгаа ч юм шиг. хошгируулаад ч байгаа юм шиг үгүй бүүр хошгируулаад ч байгаа юм шиг. элбэгдорж мартын 8-д төрсөн ч юм шиг үгүй бүүр төрөөгүй ч юм шиг. би унгамаар ч юм шиг унгахаа больмоор ч юм шиг. уйлмаар ч юм шиг дуулмаар ч юм шиг. ардчилсан ч юм шиг аймшгийн ч юм шиг. за за яршиг учраа ч олохоо байлаа.Солонгос явж харлахаас даа.
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
    • ХАХАХА
      Чи тодорхой юм хэлэх гээд байгаа ч юм шиг, үгй ч юм шиг, тэд нарыг магтах гээд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг, би чамайг ойлгож байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг, бусад хүмүүс биднийг ойлгож байгаа юм шиг үгүй ч юм шиг
      2016 оны 03 сарын 09
  • тээдээ (103.26.194.151)
    энэ засгаас ийм л юм гарна худлаа ардууда ар тоголж байхийн тэгээд бас 8 зээл ч өгөхгүйл байна ш дээ .төр мөнгөггүй юм бол үнэнээ хэлээчээ. лав л хас банк 8 өгөхгүй мөнгө байхгүй гэсэн чадахгүй бол чадахгүйгээ хэл
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
    • Huuy
      Bank mungutu mungugvi ni hamaagvishdeee. Zasgiin gazraas mungu hewleed hvvni zyrvv mungiig bankind uguud bgaam bishvvv.
      2016 оны 03 сарын 09
  • Зочин (119.40.98.162)
    yasan gej irgediig yalgaad bgaan oron suutsnii zeel 5 bolj bgaa ni unen l bol omnoh shig bugd l shiljeh yostoi sh de AN pizda dagz golgoo yataihan bgaarai chamd irgediig yalgah erh bhgui shuu zeel irgen toloh bolhoos chamaas sohor tsoos ch garahgui iimd olon yum hutsalgui jigd 5 bolgo tegej bj ta nar 79000 ail orhoos songuulid sanalaa av za
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • ооо (183.177.97.14)
    ялгаварлах нь үндсэн хууль зөрчинө.
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • 11 (202.70.43.254)
    tenegtegj uguh ium aa ene zasag chine. bitgii yalgarvarlaad baigaarai. 80 mkv hiazgaaraa hurdan bolioulaarai.
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (203.194.113.94)
    yostoi tenegtdeg bnashtee. 2.n hoorond ingej erguutej bhaa bolio. Zaag yalgaa gargana ch geh shig
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.249.82.66)
    Lol
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (182.160.38.181)
    үндсэн хууль зөрчлөө. зүгээр л 5 хувь ерөөсөө боломжгүй юм байна гээч нэрэлхүү ардчилсан шаар вэ?
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга Н.Учрал ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи-тай уулзав
    2 цаг 50 мин
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
    3 цаг 20 мин
  • Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    6 цаг 19 мин
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    6 цаг 53 мин
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    6 цаг 53 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    7 цаг 42 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    7 цаг 54 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    8 цаг 8 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    9 цаг 28 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    9 цаг 32 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    9 цаг 35 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    9 цаг 42 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    9 цаг 50 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    9 цаг 54 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    10 цаг 55 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    10 цаг 58 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    11 цаг 27 мин
  • Мэдэгдэл
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    Өчигдөр 17 цаг 11 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    Өчигдөр 16 цаг 41 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК