Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Түрээсийн орон сууцны квот хэтэрвэл сугалаа явуулна

2016-3-10
0
ЖИРГЭХ

    Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийг энэ сарын 21-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 1-н хүртэл бүртгэхээр болсон талаар өчигдөр ТОСК-аас мэдээлсэн.

 

Тэгвэл иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй түрээсийн орон сууцны талаарх 24 баримтыг хүргэж байна.

 

Баримт 1. Ипотекийн зээлийн нөхцөл шаардлагыг хангаж орон сууц худалдан авахад орлого нь хүрэхгүй иргэдийг орон сууцжуулах зорилгоор өнгөрөгч оны зургаадугаар сард Засгийн газраас "Түрээсийн орон сууц" хөтөлбөр баталсан.

 

Баримт 2. Түрээсийн орон сууц нь 30-50 ам.метр бүхий 1-2 өрөө байр байх юм.

 

Баримт 3. Түрээсийн нэг сарын төлбөрийг орон сууцны нийт талбайн хэмжээ, өрөөний тооноос хамааруулан нийслэлд 200-280 мянга, орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар төлөвлөжээ.

 

Баримт 4. Дээрх үнийг ҮСХ-оос гаргадаг өрхийн орлогын төвшингийн өөрчлөлтөөс хамаарч 1-2 жил тутамд шинэчлэн өөрчилнө.

 

Баримт 5. ТОСК-аас хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөр ирэх сараас хэрэгжих бол бүртгэл нийслэлд энэ сарын 21-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 1-н хүртэл явагдах юм байна.

 

Баримт 6. Харин орон нутагт бүртгэлийн хугацаа өөр өөр байна. Тухайлбал Дархан Уул аймагт энэ сарын 14-18-ны өдрүүдэд Дархан суман дахь “Найрамдал хороолол”-д 85 байранд бүртгэл хийнэ. Мөн “Аймаг бүрд 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн Улаангом, Ховд аймгийн Жаргалант, Архангай аймгийн Эрдэнэбулган, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд энэ сарын 21-25-ны хооронд тухайн орон нутаг дахь ТОСК бүртгэлийг хийх аж. 

 

Баримт 7. Иргэдийн хувьд хугацаандаа бүртгүүлж амжаагүй, шаардлага хангахгүй шалтгаанаар буцаагдсан тохиолдолд энэ сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 1-ний дотор дахин бүртгүүлэх боломжтой.  

 

Баримт 8.  Нийслэлд "Буянт-Ухаа 2" хороололд 350 орон сууцыг түрээслүүлэх бол орон нутагт 579 нийт 929 айлын орон сууцыг түрээслэхээр төлөвлөжээ.

 

Баримт 9. Түрээсийн орон сууцанд орох иргэдийг зорилтот бүлгээр нь зургаан хэсэгт хуваасан. Ингээд тус бүрд нь 5-30 хувийн квот олгожээ. 

 

Баримт 10. Тухайлбал, Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настанд 15 хувь, залуу гэр бүл буюу 2016 нэгдүгээр сарын 1-ээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөрт 20 хувь, хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 30 хувь, төрийн албан хаагчид 15 хувь, байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон гэргүй болсон өрхөд таван хувь, 0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхөд 10 хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэднийг халамжилдаг гэр бүлд таван хувийн квот олгож байгаа юм.

 

Баримт 11. Хэрвээ бүртгүүлсэн иргэдийн тоо квотоос давсан тохиолдолд сугалаа явуулах замаар тодруулахаар болов.

 

Баримт 12. Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдэд 21 нас хүрсэн, тогтмол орлоготой, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг,  тухайн орон нутагтаа 5 жилээс доошгүй хугацаанд амьдарсан, төвийн инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцгүй байхаар журамд тусгажээ.

 

Баримт 13.  Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэд иргэний цахим үнэмлэхний хуулбар /Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/, өргөдөл, орлого тодорхойлох баримт бичиг, өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа, байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байна.

 

Баримт 14.  Улсын хэмжээнд 2015 онд 27 мянга гаруй иргэн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй байна гэсэн судалгаа гарчээ.

 

Баримт 15. Түрээсийн  төлбөрийг сар сард нь авах аж. Гэхдээ болзошгүй эрсдлээс сэргийлж, иргэдээс гурван сарын түрээсийн төлбөртэй тэнцэх барьцааг авах юм байна.
 

Баримт 16. Хөрөнгө оруулагч, иргэн, хуулийн этгээдээс энэхүү журмын хүрээнд өөрийн эзэмшлийн орон сууцыг түрээслүүлэхээр хүсэлт гаргасан тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулан ажиллах боломжтой аж.

 

Баримт 17. Харин тухайн түрээслэх гэж буй байр нь барилгын норм, дүрмийн шаардлагыг хангасан, хөгжлийн  бэрхшээлтэй  иргэдэд  хүртээмжтэй  орчинг бүрдүүлсэн, инженерийн  иж  бүрэн  хангамжтай,  зочны,  унтлагын,  гал тогоо,  ариун  цэврийн  өрөө  бүхий  30-50  м2  хүртэлх талбайтай байх ёстой.

 

Баримт 18. Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд иргэдийг хамруулах ажлыг Төрийн орон сууцны корпораци /ТОСК/ Орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны санд иргэдийг хамруулах ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар хариуцна.

 

Баримт 19. Улсын хэмжээнд 2013 онд 18,4 мянган өрх, 2014 онд 22,9 мянган өрх орон сууц түрээслэн амьдарсан гэсэн судалгаа гарсан байна.

 

Баримт 20. Олон улсын туршлагаас харахад өмчийн бүх хэлбэрийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх ажлыг төрөөс бодлогоор дэмжин бага, дунд орлоготой иргэд, залуу гэр бүл, нийгмийн зорилтот бүлгийн орон сууцны хэрэгцээг хангадаг байна.


Баримт 21. Хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 16000 айлын, аймгуудын төвд 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлнэ.


Баримт 22. Хөтөлбөрийн хэрэгжилтэд орон сууцны бодлого болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран жил бүр  хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.

 

Баримт 23. Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжснээр орон сууц худалдаж авах боломжгүй, нийгмийн зорилтот бүлгийн 20000 өрхийн орон сууцны нөхцөл сайжирна.

 

Баримт 24. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт 5 хүртлэх жилээр гэрээ хийж хамрагдах боломжтой бөгөөд хүсэлтээ “Төрийн орон сууцны корпораци”-д хүргүүлэх юм.

24tsag.mn

image

...Түрээсийн нэг сарын төлбөрийг орон сууцны нийт талбайн хэмжээ, өрөөний тооноос хамааруулан нийслэлд 200-280 мянга, орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар төлөвлөжээ...

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Надад санал байна (103.9.91.214)
    Нийслэлд ахмадуудыг түрээсийн орон сууцаар хангар төсөл хөтөлбөр амлалт бий. Эхний 300 шахам ахмадыг оруулаад таг чиг боллоо. Түрээсийн орон сууцанд орох хүсэлт материалаа өгсөн болзол хангасан бэлэн хүмүүс материал Хангарьд ордонд байгаа. Тэр өргөдлүүдээ нэг эргэж хараад 80 -аас дээш насныханд нь өгчихвөл их буян болно доо. Холбогдох албаны хүмүүс үүнийг нэг анхаарна уу.
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (216.123.206.82)
    хөхахахахррр
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    4 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    23 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    31 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    42 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    48 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    49 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    1 цаг 14 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    1 цаг 39 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    1 цаг 45 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    22 цаг 30 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 37 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    22 цаг 42 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    22 цаг 48 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    22 цаг 57 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    23 цаг 35 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    Өчигдөр 00 цаг 22 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Уржигдар 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Уржигдар 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Уржигдар 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК