Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: “Монгол цэргийн өдөр”-ийн нэр гурван удаа өөрчлөгдөж байжээ

2016-3-18
0
ЖИРГЭХ

Өнөөдөр “Монгол цэргийн өдөр” тохиож байна. Энэ жил “Монгол цэргийн өдөр” Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 95 жилийн ойтой  давхцаж буйгаараа онцлог юм. 

 

Эл өдрийг хэзээнээс тэмдэглэх болсон талаар болон  Монгол Улсын цэргийн дээд цолтонгуудын талаарх сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.

 

 

 

Анх 1946 онд цэргийн баярыг тэмдэглэжээ 

 

Баримт 1. БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны өдөр хуралдсан 32 дугаар хурлаар Монгол ардын хувьсгалт цэргийн баярын өдрийг тэмдэглэх тухай тогтоол гаргажээ.

 

Баримт 2. Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин, нөхөр Маршал Чойбалсан Монгол ардын хувьсгалт цэргийн ойн баярын өдрийн тухай тогтооп гаргах хүсэлт тавьсан байна.

 

Баримт 3. Түүний хүсэлтийг хэлэлцээд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдээс 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Монгол ардын хувьсгалт цэрэг нь Монгол Ардын хувьсгалын голомт Хиагт буюу одоогийн Алтанбулаг хотыг чөлөөлж анхдугаар ялалтаа байгуулсан учир энэ өдрийг “Хувьсгалт цэргийн баяр”-ын өдөр болгожээ.

 

Баримт 4. Улмаар жил бүр улс нийтээр ёслон өнгөрүүлж байхыг тогтоолд тусгаад жип бурийн гуравдугаар сарын 18-ны өдрийг цэргийн бүх албан хаагчдын амралтын өдөр болгож байжээ.

 

Баримт 5. 1946 оноос эхлэн цэргийн баярыг гуравдугаар сарын 18-ны өдөр тэмдэглэж иржээ.

 

Баримт 6. Харин 2003 оны арванхоёрдугаар сарын 18-нд УИХ-аас батлан гаргасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар гуравдугаар сарын 18-ныг “Зэвсэгт хүчний өдөр” хэмээн тэмдэглэх болсон байна.

 

Баримт 7. Тэгвэл 2011 оноос уг өдрийн нэрийг өөрчилж, "Монгол цэргийн өдөр" болгон тэмдэглэх болгов.

 

Баримт 8. Учир нь цэргийн алба хаах хүсэл эрмэлзэлтэй залууст цэрэг-эх оронч хүмүүжил олгох, түүгээрээ бахархах ач холбогдолтой гэж үзэн ийнхүү нэрлэх болжээ.

 

Баримт 9. Ингэснээр цэргийн алба хашиж буй болон хаших, өмнө нь цэргийн алба хаасан бүх хүн "Монгол цэргийн өдөр"-ийг тэмдэглэх боломжтой болжээ.

 

Баримт 10. Цэргийн баяр буюу Зэвсэгт хүчний өдрийг өнөөг хүртэл тэмдэглэх хугацаанд уг баярын өдрийн утга санааг болон чухам хэдэн жилийн ой гэж тооцож тэмдэглэх талаар олон маргаантай асуудал байдаг аж.

 

Баримт 11. 1997 онд Зэвсэгт хүчний 76 жилийн ойг 86 жил болгон тэмдэглэжээ. Энэ нь Зэвсэгт хүчний үүслийг 1921 он бус тэрнээс ч өмнө оршин тогтнож байсан олноо өргөгдсөн Монгол Улсын цэргийн үүсэлтэй холбон авч үзэх гэсэн санаа аж.

 

Баримт 12. Өдгөө 3 сарын 18 ны өдрийг Монголын бүх эрчүүд, аав нарын баяр болгон тэмдэглэдэг заншилтай болжээ.

 

Монголын анхны генерал цолтнууд 1944 онд цолоо гардаж байжээ

 

Баримт 13. Монгол Улсын цэргийн дээд цол нь хошууч генерал, дэслэгч генерал, хурандаа генерал, армийн генерал байсан бол 2006 онд “Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль”-д өөрчлөлт орсоноор барууны өндөр хөгжилтэй орнууд, НАТО-гийн гишүүн орнуудын жишгээр бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал цолнууд хэрэглэхээр болсон юм.

 

Баримт 14. Монголын анхны генерал цолтнууд 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр цолоо гарджээ. Тэднээс Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын есөн офицерт хошууч генерал цол олгожээ.

 

Баримт 15. Монгол Улсад генерал цолтон төрүүлсэн найман байгууллага байдаг аж. Тодруулбал, Батлан хамгаалах яам, Зэвсэг хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар болно.

 

Баримт 16. Монгол Улсын генералуудаас Ю.Цэдэнбал, Б.Дорж, Ж.Лхагвасүрэн, Б.Цог, Ж.Гүррагчаа нар Монгол Улсын баатар, мөн Ю.Цэдэнбал, Ж.Жамьян, Б.Цэдэн-Иш нар Хөдөлмөрийн баатар цолтой бол гавьяат цолтон долоо, эрдэмтэн, доктор профессор 34 төржээ.

 

Баримт 17. Манай улсад нийт 167 генерал цолтон төржээ. Үүнээс улсын маршал 3, армийн генерал 1, хурандаа генерал 8, дэслэгч генерал 18, хошууч генерал 105, бригадын генерал цолтон 13 байдаг байна.

 

Баримт 18. Генералын хүүхдүүдээс офицер олноор төрсөн ч генералын хүү генерал болсон сонихон тавилан нь хурандаа генерал Б.Цогийн хүү хошууч генерал, техникийн шинжлэх ухааны доктор Ц.Геннадий билээ.

 

Баримт 19. Хамгийн отгон генерал нь Тагнуулын ерөнхий газрын дарга Ц.Хурц юм байна. Тэрбээр 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр уг цолыг хүртсэн байна. Тэрбээр бригадын  генерал цолыг алгасан шууд хошууч генерал цол хүртсэн анхны хүн юм байна.

 

Баримт 20. Хамгийн залуу генерал нь 38 настай, Мотобуудлагын тусгай бригадын захирагч, бригадын генерал Л.Онцгойбаяр аж. Харин маршал Ю.Цэдэнбал 1944 онд 28 настайдаа генерал болж байв.

 

Баримт 21. Хурандаа генерал  Б.Цог хөдөлмөрийн бүтээл, гавьяа зүтгэлээ үнэлүүлж, БНМАУ-ын төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор 5 удаа, Алтангадас одонгоор 4 удаа, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор 2 удаа шагнуулж, АИХ-ын депутатаар 5 удаа сонгогдсон цэргийн иргэний байгуулпагын гарамгай зүтгэлтэн бөгөөд ийм олон удаа шагнуулсан хүн түүнээс өөр байхгүй юм байна.

 

Баримт 22. Хамгийн өндөр настай генерал нь 98 настай хошууч генерал Т.Алтангэрэл гуай юм байна. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Түгжавын Алтангэрэл  нь 1981 оны 3 дугаар сарын 11-нд хошууч генерал цол хүртэж байжээ.

 

Баримт 23. Анхдагчууд: Армийн генерал цолыг 1971 онд Б. Доржид, хурандаа генерал цолыг 1961 онд Ж. Лхагвасүрэнд, дэслэгч генерал цолыг 1944 онд Ж.Лхагвасүрэн, Ю.Цэдэнбал нарт, хошууч генерал цолыг 1944 онд Д.Дамдинхүү нарын есөн хүнд, бригадын генерал цолыг 2006 онд Н.Энхбаялагт тус тус олгож, тэд цол бүрийнхээ анхдагчид болж байжээ.

 

Баримт 24. Монголын нийт генералуудыг эгнээндээ нэгтгэсэн “Монгол генерал” төв 2001 онд байгуулагдсан төрийн бус байгууллага юм. Энэхүү төвийн тэргүүнээр хошууч генерал С.Баасанхүү, дэд тэргүүн буюу гүйцэтгэх захирлаар БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатар нар ажилладаг аж.

 

24tsag.mn   Б.Энхжин 

image

1946 оноос эхлэн цэргийн баярыг гуравдугаар сарын 18-ны өдөр тэмдэглэж иржээ. Харин 2003 оны арванхоёрдугаар сарын 18-нд УИХ-аас батлан гаргасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар гуравдугаар сарын 18-ныг “Зэвсэгт хүчний өдөр” хэмээн тэмдэглэх болсон байна. Тэгвэл 2011 оноос уг өдрийн нэрийг өөрчилж, ”Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэх болгов.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • зочин нь байна (202.21.106.129)
    1947оноос хувьсгалт цэргийн төрсөн өдөр гэж тэмдэглэдэг болсон юм.Цэргийн дээд цол маршал 1936 онд бий болсон юм даа их мэдэгч гуай минь.
    2016 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.41.181)
    Tom xamart Eronxiilogch baix daa naiz shanaga Ganbolddoo shuud xoshuuch general tsol ogson ni anxnix. Eebee Xurtsad ogdog ni 2 daxi ni. Xen Eronxiilogchiin oirin xun baina ter juram zorchij boldogiin jishee ni ene.
    2016 оны 03 сарын 18 | Хариулах
  • AXMAD DAICHNY XVV (202.180.216.19)
    BARIMT 25. ODOO AMD SERUUN BAIGAA XAMGIIN UNDUR TSOLTOI GENERAL BOL XURANDAA GENERAL LUVSANGOMBO YUM.
    2016 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (49.0.204.180)
    Зэвсэгт Хүчний Командлагч Ц.Элбэгдорж хаана байна яагаад баяр хүргэхгүй байна . Өчигдөр яагаад Жанжин Сүхбаатарын талбай дээр гарч ирсэнгүй вэ?
    2016 оны 03 сарын 18 | Хариулах
    • элбэгдорж
      Францад тэнэж яваа
      2016 оны 03 сарын 18
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга Н.Учрал ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи-тай уулзав
    1 цаг 29 мин
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
    1 цаг 59 мин
  • Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    4 цаг 57 мин
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    5 цаг 31 мин
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    5 цаг 32 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    6 цаг 20 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    6 цаг 33 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    6 цаг 47 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    8 цаг 6 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    8 цаг 10 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    8 цаг 14 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    8 цаг 20 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    8 цаг 28 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    8 цаг 33 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    9 цаг 33 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    9 цаг 37 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    10 цаг 6 мин
  • Мэдэгдэл
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    Өчигдөр 17 цаг 11 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    Өчигдөр 16 цаг 41 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК