зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Асуудал гараад ирэхээр хөхүүл хүүхэдтэй эмэгтэй болоод хувирчихдаг. Энэ бол танил технологи

2016-3-25
0
ЖИРГЭХ

       Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр нийгмийн идэвхтэй залуус, сошиал медиа ертөнцийнхөн болох твиттерийн жиргээчид, фейсбүүкчидтэй уулзаж, оролцогчдын сонирхсон асуултад хариулсан нь олны анхаарлыг татлаа. Гэхдээ ард түмний билэг тэмдэг болсон Ерөнхийлөгчид маань цаг зав их л байгаа юм байна даа гэсэн энгийн шүүмжлэлээс эхлээд хийх ажил хэлэх үгний цаанаас толгой цухуймгүй их ажилтай байж твиттер, фейсбүүкчидээр ээлжит улс төрийн шоугаа хийж байна, улс орны аюулгүй байдлын хэмжээнд хүртлээ гамшиг болоод буй хортой хүнсний асуудал, лицензний асуудал гэхчилэнгээр том ажлаа ярилгүй сошиалийн эрээвэр хураавар асуудлыг ажил болгон ярьж байгаа нь зохисгүй байна гэх хатуухан шүүмжлэлийн бай боллоо. Гэсэн ч   Ерөнхийлөгчийн хэлсэн зарим үг сошиал ертөнцийг давалгаалуулж буй сэдэв, нийгмийн сонирхолыг татаад буй асуудалтай нийлж, түүнд хэрхэн хандаж, ямар хариулт өгснийг 24 баримт онцолж байна.

Баримт 1. Монголын хөгжлийн ойрын зорилт юу байх вэ гэвэл нэгдүгээрт бид Монгол хүнийг чадавхжуулахад анхаарах ёстой.  

Баримт 2. Монголын төрийг хариуцлагатай болоход онцгой анхаарах хэрэгтэй байгаа. Дээр нь бүтээлч хүн, хамт олонд боломж олгох ёстой. Төрийг хариуцлагатай болгоно гэдэг нь мөнгө зарахгүйгээр хийчих ажил байхгүй юу.

 

Баримт 3. Төр муу байгаа юмаа шахаад гаргадаг нүхтэй сүвтэй, хуультай механизмтай болох хэрэгтэй. Монголын хөгжлийн туйлын зорилго бол ардчилал, зах зээл биш. Харин Монгол хүн бүр хувь заяандаа эзэн болох.

 

Баримт 4. Монгол хөгжлийнхөө дардан зам дээр гарсан уу гэж хүмүүс асуудаг. Гараагүй. Гарах ч юм уу үгүй ч юм уу би мэдэхгүй.

 

Баримт 5. Энэ таны хүсч байсан Ардчилал мөн үү гэж асуудаг. Мөн. Монгол хүн өнөөдөр эрхтэй байна. Ардчиллын мөн чанар хүн бүрийн дур хүслийг хамгаалахад биш ДҮРГҮЙ БАЙХ ЭРХИЙГ хамгаалахад оршдог.

 

Баримт 6. Мүүн гэдэг хүн үхсэн. Монголчууд бид хоорондоо хагаралдах хэрэггүй. Мүүнээр хийсэн нэвтрүүлгийг би үзсэн. Муу юм гэж бодож байгаа бол бушуухан сэтгэлээсээ авч хая.

 

Баримт 7. Монголын төр иргэнээ хамгаална. Бид иргэдийнхээ талд зогсоно. Монголчууд өөрсдийн шүтээнтэй, би өөрийн эх оронтой, аав, ээжтэй, шүтээнтэй хүн. Мүүнтэй гар бариад Мүүн болох юм уу. Би Ерөнхийлөгч болоод тэр хүнтэй уулзаагүй.

 

Баримт 8. Өмнө нь түүнтэй уулзсан. Та нэг уулзаад өгөөч гэхэд нь уулзаж гар барьсан. Одоо 1990 он биш ээ.

 

Баримт 9. Манайхан хэлдэг. Ерөнхийлөгч шүүгчийг томилдог. Шүүгч шийтгэл өгөхөөр намайг шийтгэж байна гэдэг. Одоо цаг өөр болсон.

 

Баримт 10. Өнөөдөр бүх аж ахуйн нэгж мөнгөөр дутагдаж байна. Өнөөдөр Монголд банкны хүү 18 хувьтай байгаа бол гаднаас хоёр хувьтай мөнгө зээлж болж байна. Тиймээс бид гаднаас олж ирсэн нэг доллар дээр 7 доллар босгох хэрэгтэй. Юм хийх гэж байгаа бол Засгийн газрын дэмжлэг авах боломжтой гэлээ.

 

Баримт 11. Төр рүү орох гэж байгаа бол хулгай л битгий хий. Хулгай хийвэл хуулийнхныг зогсоох гэж явахгүй ээ. Ганцхан хулгай л битгий хий.

 

Баримт 12. Тэгэж ярьвал Х.Баттулга, Ж.Оджаргал хоёулаа Баянхонгорынх шүү дээ. Хэрэв нүүрсээ ашигласан бол 60 гаруй мянган хүн ажилтай болж, монголын ард түмний орлого ийм хэмжээнд очихгүй байсан.

 

Баримт 13. Улстөрч нь улс төрөө, бизнесмэн нь бизнесээ л хий л дээ. Одоо алдагдсан боломжийг яриад яах юм бэ...

 

Баримт 14.  Х.Баттулга надад "Тавантолгойг би авъя" гэсэн.

 

Баримт 15. Намайг гүтгэж доромжлоход цаг заваа зарцуулдаг олон хүн байхгүй ээ. Би үүнийг үзэгдэл гэж бодож байгаа. Хүнээр төлөөлөх хэлэх арга байхгүй. Хэдэн зуун хүн сууж байгаад өсвөр насныхны тархийг буруу зүйлээр угааж байгаа нь буруу.

 

Баримт 16. Цагдаагийн байгууллага, сайд руу бичиг явуулж байхаар гадаадад гарчихсан хүмүүс рүүгээ л мессэж явуул. Бат-Эрдэнэ, Ганбат гээд нөхдүүд байгаа.

 

Баримт 17. Нэг асуудал гараад ирэхээр хөхүүл хүүхэдтэй эмэгтэй болоод хувирчихдаг. Энэ бол танил технологи. Та бүхэн мэдэж байгаа. Түүнд автаад байх шаардлагагүй ээ. Ер нь Монголд хуулийн засаг тогтох уу, хулгайчийн засаг тогтох уу гэдгийг шийдэх хэрэгтэй. Ард түмэн бол хуулийн засаг тогтоох талд байгаа. Тийм учраас буруу юм хийж, хууль зөрчвөл би өмөөрөхгүй. Ийм л зүйл. Улстөрд орж байгаа хүмүүс тэндээс мөнгө хийх гэж бодож байгаагаа болих хэрэгтэй.

 

Баримт 18. Хууль зөрчдөг, авлигач хүмүүсээсээ салах нь намын эрх ашиг. Түүнийгээ тойрч нэгдэх нь намын эрх ашиг биш. Тэр хүмүүсээ заавал нэр дэвшүүлэх шаардлага байхгүй.

 

Баримт 19. Хуулиас зугтдаг, даварсан хоёр этгээд байна, улс төрийн хүрээнд. Ардаа улс төрийн татуургатай, хамтрагчаа гадагшаа гаргаад зугтаалгачихдаг. Захиалгат нэвтрүүлэг хийдэг, хөлсний бичээч, хөтлөгч, сэтгүүлч юу байдаг түүгээрээ гүтгүүлдэг. Ёс зүйтэй хүмүүс олон байгаа.

 

Баримт 20. Надад урилга ирж байсан, хурлын нэр бол олон улсын энх тайван, цөмийн зэвсгээс татгалзах гэсэн байсан. Би энэ арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч болохоосоо өмнө оролцсон. Оролцох хүмүүст нь дэлхийн удирдагчдын нэрс бичигдсэн байсан. Эхний хоёр өдөр олон улсын хурал болсон, НҮБ-ын байранд болж байсан. Сүүлийн өдөр нь нэг өвгөн орж ирдэг. Түүнд очсон хүмүүсийг би буруутгамааргүй байна. Монголынхоо нэрийг гаргая гэдэг зорилгоор очсон байх, түүнээс тархи толгой нь эргээд очсон гэж бодохгүй байна.

 

Баримт 21.  Би "Цензургүй яриа" нэвтрүүлгийг гаргахгүй гээгүй. Бас л танил технологи. С-1 телевизийн эзэн нь хэн билээ. Харилцаа холбооны зохицуулах газраас С-1 телевизэд бичиг хүргүүлсэн юм билээ. “Цензургүй яриа” нэвтрүүлгийг хэн хаа гэж бичиг өгсөн юм бэ гэж. Хариу өгөх байлгүй.

 

Баримт 22. Мүүн миний хацар дээр гараа тавиад “Гэрэлтсэн хацартай залуу байна” гэсэн. Тэгэхэд миний дургүй хүрч байсан.

 

Баримт 23. Мүүн бол гаж үзэгдэл. Цаашид намайг Мүүнтэй холбох хэрэггүй. Цагийн чинь гарз.

 

Баримт 24. Элбэгдорж фэйсбүүк хөтөлдөг гэдэг. Бараг л шалиг завхай  гэх нь холгүй л байдаг. Би фэйсбүүк хөтөлдөг.

 

24tsag.mn

image

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр “Ерөнхийлөгчтэй хийх уулзалт III” буюу TV5 телевизийн “Монгол Улсаа хөгжүүлье” нэвтрүүлгийн тусгай дугаарт оролцон нийгмийн идэвхтэй залуус, сошиал медиа ертөнцийнхөн болох твиттерийн жиргээчид, фейсбүүкчидтэй уулзаж цаг үеийн асуудлаар ярилцаж, оролцогчдын сонирхсон олон асуултад хариуллаа. Он гарснаас хойш гурав дахь цуврал уулзалтаа хийсэн тэрбээр энэ удаа улс төр тойрсон асуудлаар мэдээлэл хийв. Тодруулбал, өөрийнх нь нэр холбогдсон МҮҮН-ий шашин болон Н.Энхбаяр, Х.Баттулга нарыг тойрсон баривчилгаа гэх мэт асуудлуудаар байр, сууриа тодорхой илэрхийлсэн юм. Удтал чимээгүй байсан Ерөнхийлөгч дээрх асуудлуудаар хэрхэн ярьсаныг 24 баримт онцолж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (48)

  • Зочин (192.241.251.191)
    oort ni saad bolson xun bolgoniig barij xoridog xarin ene chin l tanil texnologi bna daa xulxidorjoo.tavan tolgoig zarax gej yasan ix shunana ve udaxgui yamar ongiin oimstoig chin xarax bx.oimsoo omsono shuu xol nutsegen bv daa .
    2016 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    Монголын ардчилалыг ийм дампуу байдалд оруулсаныхаа горыг Элбэгдорж амсаж л таарна Энэ олон ядуу Монголчуудыг сайхан үгээр хуурна гэвэл бүү горьд ЭНэ олон жилд сайн сайхан нь хаашаа явчсын Монголчууд бүр нугарч сөхөрлөө ш дээ Одоо бол цус урсаж байж л энэ байдлууд намжина Монголын нийгэмийг хувааж талцуулж байгаа эрхэм ерөнхийлөгч та ард түмнээс амаа асуулгах цаг тун удахгүй Ард түмэн тэнэг биш шүү Үнэн худлын дэнс гарах цаг маш ойртлоо Хүнболгон л дотроо хэзээхэн хэний өөдөөс дайн самуун гарахав гэдгийг ойлгох нь чухал Бид Монгол орны төлөө газар нутгийнхаа төлөө замд тээг болсон болгоныг шууд дайраад гарах болно Тэр үед энд сэтгэгдэл бичсэн улсын үнэн нүүр царай тодрох болно
    2016 оны 03 сарын 28 | Хариулах
  • би монгол хүн (202.21.106.134)
    хөхүүл хүүхэдтэй хүн чинь хөхүүл хүүхэдтэй гэхгүй бол өөр хэн хэлэх юм?дарга сайд сэтэртнүүд ял эдлэх болохоороо сахарын өвчтэй, ер нь арай хийж амьдарч байгаа дүр эсгэдэг биздээ,тэгээд эмнэлгээр баахан эм тариа эмчилгээ гээд сүйд болдог доо.харин албан тушаалд очихвол цоо эрүүл болдог технологи ардчилалын нэрээр бизнес хийж ард түмний толгой эргүүлсэн хэсэг бүлэг нөхдийн хуучирсан технологи байдаг биздээ,элбэгдорж оо
    2016 оны 03 сарын 28 | Хариулах
  • zagaschin (103.57.92.125)
    ERONHIILOGCH tsagaa olson alham hiilee niigmiig ter chigeer n hudaldaad avchihsan hunii oodoos oor yah ym be duugui baigaad baihaar olon arga meheer bartsaa ahiulaad tolgoi deer n sheej baina eruul uhaantai humuus n uhaan n saad bolood duugarahgui ym tegeed niiteeree Erohiilogchtei yutai heeteigee balbuulaad l suuhuu zagachin battulgiin ogoosh teneg zaluus zonog ovgod uvaigui avgai naraa
    2016 оны 03 сарын 27 | Хариулах
  • овгон (95.85.68.19)
    Энэ нохрийн хариулт дугнэлт хийх хэрэгтэй!!! Улсын еронхийлогч Маш их завгуй ажилладаг байтал бээсбук ухаад сууж байхч гэхдээ!!!Оорийнхээ тухай зов зутэй зовлолгоог устгадаг л нохор байна.
    2016 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (150.129.142.238)
    eronhiilogchoo tsenzurguid yu helsnee sana
    2016 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Монгол хөгжлийнхөө дардан зам дээр гарсан уу гэж хүмүүс асуудаг. Гараагүй. Гарах ч юм уу үгүй ч юм уу би мэдэхгүй.....энэ юу гэсэн үг вэ?ЭНЭ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ?
    2016 оны 03 сарын 26 | Хариулах
  • Uhaan (202.9.41.79)
    Sbayar puting duuriah oroldlogo hiij hulgai hiideg bsan elbeg bas putin bolchih geed l bas sulshee ih guijuulah um Putin hodorkovskiig hench bish bolgoson argiig l enkhbayar guaid heregleed bdag getel usa baruund puting hunii erkh ardchilaliin undsen zarchimiig zorchson gej uzdeg shuudee putin er ni ih aimaar hun duuriah gej huseed heregui
    2016 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.92.48)
    Ерөнхийлөгч хөлийг нь дөрөөнд хүргэж,гарын нь ганзаганд хүргэсэн Ардчилсан намаа Баттулгыг дэмжигчид ба дэмжигчид бус гэж 2 хуваах гэж байна.Үндэсний хэмжээний том нам байсан МАН одоо 2 хуваагдаад сэхэж чадахгүй байна Гэтэл түүнээс бага хэмжээтэй АНам 2 хуваагдвал юу болох вэ?
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • үүүүү (59.153.112.176)
    Бессознательное принц бессознательные предметы
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • оооо (59.153.112.176)
    ci sarà servo inconscia del urgashgüi principe
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Zochin (59.153.112.168)
    DVR ISGEGCH
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Zochin (103.229.121.151)
    Eronxiilogch unexeer zov um shuud l xeljee. Gexdee avilgachid denduu bugshsan barag xiij baigaa luivraa xiix yostoi met oilgoson udirdlaga xumuus ix baigaa ne gol xundrel. Mongonii amlalttai songuuliin GAI. Baaxan
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • zuv (202.72.245.165)
    unen shu de hereg hiigeed huuhed daraalad gargachihad huuli ya ch chadahgui getsgedeg hen ch medej bga turiin mungiig idchiheed ingeed bval saihan bolj bn uu hutsdag baasnuud ve neg ih hunii erh gj .ene talaar huuli gargah heregtei bga gesen ug shu
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • gggggg (194.118.37.248)
    lalar
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Ард түмэн (103.229.123.82)
    Бид ийм хүнийг яаж яваад сонгосон юм бол оо бодоод ч олохгүй юм .урьд нь прокурорийн хурал дээр Энхбаярыг дайснаа гээд залхтал нь ярьсан одоо бас л дахиад ярьж байгаа юмнаасаа ичдэггүй юм байхдаа ХАМГИЙН ГОЛ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ ШҮҮ ДЭЭ би биш ямар тэнэг юма аааааа
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
    • Zochin
      Nogoo luivraa xiij chadaxgui boloxoor ene met xumuus ix buximdaj baigaag xar daa
      2016 оны 03 сарын 25
  • Зочин (203.194.114.186)
    Энэ бол Элбэгдоржийн бас л нэг иргэд бидний тархийг угаах гэсэн бохир танил технологи байна. Энэ заваан худалч амьтанд битгийитгээрэй.
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
    • Zochin
      Deedex noxriig orovdmooroo.
      2016 оны 03 сарын 25
  • Qzzzzzzzzzz (103.229.121.42)
    Hunii huhuul huuhdiig ch ul ooshooson haashaa huiten tsevdeg Hun be.helj yrisaar bgaad ni us mahand turuugui ym shig. .enenii heden huuhed ehiin suu huhuj l ussun bgaa daa .. Zuirleh ymgui amitan shig.... Hun chin uiliin ur geechees aidagsan....muuniihend hamaagui ym blgui dee
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.229.121.113)
    МОНГОЛ УЛС ядуу ядуу гэхийн ҮГЭЭ ЗӨВ БИЧМЭЭР БАЙХ ЮМ МОНГОЛ УЛС мөнгөтэй байна ХАМГИЙН ГОЛ НЬ хэдэн танхай жолоочоос болж машины түгжрэл шиг гацчихаад байна Эрх мэдлийн төлөө зодолдсон замын цагдааг танхай жолооч нар мөнгөөр атгасан байна Үүний шударга хуулиар зогсоочихвол машины түгжрэл өдөртөө арилна шүү дээ ДАХИН ХЭЛЬЕ МОНГОЛ УЛС ядуу БИШ мөнгөтэй УЛС ШҮҮ БУРУУ ЗАРЦУУЛДАГ ҮРДЭГ ХУЛГАЙЛДАГ СИСТЕМДЭЭ ИДЭГДЧИХЭЭД БАЙНА
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.10.23.127)
    Баримт 4. Монгол хөгжлийнхөө дардан зам дээр гарсан уу гэж хүмүүс асуудаг. Гараагүй. Гарах ч юм уу үгүй ч юм уу би мэдэхгүй. Ene hyn Haanahiineronhiilogch ve. Usliinhaa hogjliig haashaa yavahiig medehgui baij yaj usl ornoo urdirdaj avch yavdag yum be
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
    • Зочин
      Haanahiin eronhii-horlogch ve
      2016 оны 03 сарын 25
  • Зочин (202.179.24.241)
    Элбэгдоржоо одоо болноо увс ховдийхон нийлж халхуудийг намнаж байгаа юм байн даа бүх зүйл ойлгомжтой бн даа
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.26.171)
    Сэтгэгдэл дээр женко мөн сайн ажиллаж байнаа. Хөлсний баахан бичээчтэй гэсэн
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.26.171)
    Сэтгэгдэл дээр женко мөн сайн ажиллаж байнаа. Хөлсний баахан бичээчтэй гэсэн
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • иргэн (182.160.38.165)
    Элбэгпдорж оо ерөнхийлэгч ээ одоо болио
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.106.131)
    зоригтой ярьж бнашүү
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (182.160.32.155)
    Хөхүүл хүүхэдтэй болж хувираагүй үнэхээр л хөхүүл нялх хүүхэдтэй нь үнэн байхад юугаа яриад хошгоруулаад байнаа?
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • irgen (103.57.94.152)
    Hatsar n gereltsen zaluu zuv yarij bn aa, Tavan tolgoig bi avaya geed baidag neg nuhur tumur zamaa bariulaach, daraa n av, bi ugue.
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (182.160.38.228)
    IIM ERONHIILOGCHTOI GEED BODHOOR GUTARCH UHMEER YUM.ELDEVDORJ NUDNII BULAI
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (182.160.39.1)
    элбэгдорж гуайг хацар нь фосфорддог банди байна гэсэн гэлүү? мүүн аав нь. тэгээд тас хийтэл алгадаа юу?
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (112.72.12.11)
    орох болхоор өөриймсөөд гарах болхоор хүнийрхээл яадаг новш вэ
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (49.0.136.18)
    Хэний нь ч итгэж өмөөрөхгүй бүгд л өлсгөлөн чононууд юм биш үү? Та нарт хэн итгэх юм. Дуугай л байцгаагаач, адилхан идэмхийнүүд байж. Хэн нь хэнээр хайрлуулах гээд байгаа юм. АН бүүр ч хөгөө хөлдөө чирч байна. МАН-ын хулгайчууд ч гэсэн дахиж сонгуульд гарч ирж уур хүргээд байгаарай.
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Монгол хөгжлийнхөө дардан зам дээр гарсан уу гэж хүмүүс асуудаг. Гараагүй. Гарах ч юм уу үгүй ч юм уу би мэдэхгүй.666 энэ чинь одоо юу гэсэн үг вэ
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
    • Зочин
      Harin tnh..bid chini muu ch sain ch tur zasag maani uls orniihoo hugjliin tuluviig harj,barij bga gej l boddog sh de...tur ni medehgui bga bol bid yah um..er ni bol uls ornoo yahaa medehee baichihla gesen ug umuu?
      2016 оны 03 сарын 25
    • Зочин
      Ene yu gsn yge ve neeree. MYiin eronhiilogch ene ygiig heleed zogsoj bgaadaa icheechee.
      2016 оны 03 сарын 25
  • Зочин (49.0.136.18)
    Төрийнхний аалзны тор шиг хуйвалдааныг ард бид яаж мэдхэв. Цадахаа байсан хүмүүс л байдаг юм байна, 100-ч хүрэх настай биш яаж амьдрах гээд байгаа амьсгаанууд юм мэдэхгүй.
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зөв л зөгнөж (122.201.24.243)
    Мүүн гэдэг хүн манай ерөнхийлөгчийг гэрэлтэй хацартай нтр гэж хөөрцөглүүлээд,манай хүн ерөнхийлөгч болох юм бна гэж итгээд тэрүүхэндээ зөгнөлт үйл явдал болж ээ дээ,хэ хэ хэ
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Үнэт зүйл (202.180.216.234)
    Монголын үнэт зүйл Монгол хүн. Гэтэл нялх хүүхэд мөөмгүй байхад муйхар хэргээ баталгаажуулахын тулд хөхүүл эх бол танил технолги гээд байгаа нь ёс зүйтэй хэрэг болж байна аа даа. Аргагүй л өөрийнх нь хэлснээр зуун жилийн өмнө урдаас орж ирсэн .. нөхдүүд Монгол эх орныг хөгжүүлж, үнэт баялагийг тодорхойлж байгаа бололтой. Ай халаг гэж
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Иргэн (103.11.192.34)
    Чи гадаадын иргэнийг суллаж явуулаад яалаа бид мартаагүй шүү өнөөдөр тэр нөхөр чинь МУ-ын хуулиар татвараа төлсөн үү чамаас асууя.
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Элбэгдорж оо! Та ингэх ёстой, тэгэх ёстой гэж хөндлөнгийн хүн шиг гоё ярихын оронд АТГ, Прокурор, Дээд шүүхийн толгойд тавьсан хөлдүү толгойнуудаа зөв хүнээр сольчих л доо!! Тэгээд тэдэндээ хатуу шаардлага тавь. Энэ бол Таны чадах ёстой бөгөөд гүйцэтгэх ёстой үүрэг шүү дээ!!! Ард түмэн Таныг ингэж л дүгнэх болно. Хий хоocон уран донгодоод нэмэргүй ээ!!!
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.26.120)
    Ерөнхийлөгч үэнэнг л хэлсэн байна.Дэмжиж байна.Баттулга одоо болио.УИХ-н даргыг хүртэл атгасан.Элбэгдорж ерөнхийлөгчийг муулдаг хүмүүс өөрсдөө яг муу муухайгаар хэлээд байгаа шигээ л хүмүүс.Ерөнхийлөгчийг яаж муулаад өөрсдөө хэн гэдгээ л харуулж байгаа шүү хэрэггүй зүйл бичиж ярьж байгаа хүмүүсэд хэлэхэд.
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • мал нараа (112.72.11.110)
    За энэ хүн аргаа барж байгаам байна. Лав л ЭМ СИ ЭС д 5 толгойг өгнө гдг эрүүл ухаантай хүн хийх ажил огт биш. Энэ тэвийтэрийнхэн гэж хөөрцөглөж өөрсдийгөө дөвийлгөгчид мэдээж шезотой хүмүүс гэхдээ ийм сурталчилгаанд өөрсдийгөө ашиглуулах хэмжээнд хүртэл хүндэрсэн шезофинтой гэж мэдсэнгүй. Женко гээч баримт гэх зүйлээ байвал гаргаж тавиал байхгүй бол байхгүй гэдгээ хэлж наад амьтаныхаа санааг амрааж дайнаа зогсоо. Ээбээ та 2 энд үнэн сонин биш байна. ЦААНА ЧИНЬ НЭГ НЯЛХ АМЬТАН МӨӨМГҮЙ СҮҮГҮЙ ХЭЦҮҮДЛЭЭ....
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • !!!! (202.179.25.237)
    Элбэгдорж оо! Та ингэх ёстой, тэгэх ёстой гэж хөндлөнгийн хүн шиг гоё ярихын оронд АТГ, Прокурор, Дээд шүүхийн толгойд тавьсан хөлдүү толгойнуудаа зөв хүнээр сольчих л доо!! Тэгээд тэдэндээ хатуу шаардлага тавь. Энэ бол Таны чадах ёстой бөгөөд гүйцэтгэх ёстой үүрэг шүү дээ!!! Ард түмэн Таныг ингэж л дүгнэх болно. Хий хоocон уран донгодоод нэмэргүй ээ!!!
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
    • Яг үнэн
      АТГ,Прокурор,ШЕЗ-ийн даргаа сольчих.Тэгээд хатуу шаардлага тавьчих.
      2016 оны 03 сарын 25
  • Зочин (122.201.31.192)
    hudalch doloon uuliin tsaaguur dald oroosoi tarvagadorj
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (49.0.160.98)
    Энэ юу яриад байна аа. Ажиллаа хий юу солиороод фейс мейм яариад хүн муулууад чавганцын чацга цаарайлаад шоу хийгээд байна . Эрүүл үү ЭНхбаяр Баттулга 2 оо шоронд хийгээд алалц. Ард түмэн бидэнд хамаагүй та нарын асуудал
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.131.231.220)
    ene odoo Putiniig duuraigaad bga yumuu haashaa yum? tegeed yarisan yum n heruuliin chanartai iim eronhiilogchtei bsnaas bgaagui n deer
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.24.85)
    нээрээ л үнэнг хэлж дээ. 2 даварсан этгээд. хамтрагчаа зугтаалгачихна.энхбаяр баттулга.
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • zochin (103.229.122.240)
    Unen l um helj yrisan baina shd ee. Tavan tolgoin huvid nuurs moodnoos garch hereglehee bolih ue ireh bii vii Neg ch gesen Mongoliin tom tolgoi company daa ogood tatvar avah zarchmaar heregle l dee. Tertee tergui 20 iod tiim tom ord baihad odoo neg 2 iigoo ashiglaad bidnii amidrald ttus dem bolog l dee Chi bi avaad nuursee uhaad ashiglaj chadahguigees hoish chaddag Mongoldoo ogchihii l doo eniig l bi olon hund helmeer sanagdaad baidgiin. Bi chadahgui bol chi ch chadahgui baih ystoi gesen teneg Mongol zangaa tur hayii l daa. Bas hoich uedee l gehiin ter ue irhed chini bid orondoo barigdaad oor ulsiin colony bolchih ch um bil uu Neg odor odoogoor amidraad uzii l dee. Odoo amidral bolood baigaa bol bas yay gehsen getel bolohgui zasgiin gazar ni or zeel taviad l huund idegdeed l hetsuu l baigaa um bish uu dee. Jiriin negen irgenii l bodol shuu
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
    • unen
      Zaaval gadnii hund uguh geed baigaa yum uu, uuriin nohoi ideg, uuruu avya geed avch chadahgui bolohoor ingej ulsaa hohirooj boloh uu
      2016 оны 03 сарын 25
  • зочин (49.0.187.167)
    женко Энхбаяр 2-ыг зөв л хэосэн байна,ер нь буруу зөв юм хийгээд бантан хутгаад явахаараа эрүүл ,тэгээд булхай нь илрээд шоронд орчихоороо өвчтэй болчихдог гаж үзэгдэл их газар авч байнаа,Батзаяа Баттулгын заавраар хүний гарын үсэг канондоод луйвар хийж монголын баялгийг авсан нь үнэн,түүнийгээ хятадуудад зарсан нь бас л үнэн шүү дээ
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
    • Зочин
      Аймаар юм.Жинхэнэ луйвар гэж энэ дээ.
      2016 оны 03 сарын 25
  • зочин (49.0.187.167)
    женко Энхбаяр 2-ыг зөв л хэосэн байна,ер нь буруу зөв юм хийгээд бантан хутгаад явахаараа эрүүл ,тэгээд булхай нь илрээд шоронд орчихоороо өвчтэй болчихдог гаж үзэгдэл их газар авч байнаа,Батзаяа Баттулгын заавраар хүний гарын үсэг канондоод луйвар хийж монголын баялгийг авсан нь үнэн,түүнийгээ хятадуудад зарсан нь бас л үнэн шүү дээ
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • зочин (49.0.187.167)
    женко Энхбаяр 2-ыг зөв л хэосэн байна,ер нь буруу зөв юм хийгээд бантан хутгаад явахаараа эрүүл ,тэгээд булхай нь илрээд шоронд орчихоороо өвчтэй болчихдог гаж үзэгдэл их газар авч байнаа,Батзаяа Баттулгын заавраар хүний гарын үсэг канондоод луйвар хийж монголын баялгийг авсан нь үнэн,түүнийгээ хятадуудад зарсан нь бас л үнэн шүү дээ
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (76.94.73.18)
    unexeer uneniig xelj baina daa, za ter tavan tolgoig xend ch bitgii ogoorei,, xoich uedee uldeesen ni deer,, shudarga esiig togtoox shudargaar bna gedeg denduu olon daisantai boldog yum bna,, elbegee eronxiilogch bolgoomjtoi baigaarai,
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
    • zochin
      orosuud ard n bgaa
      2016 оны 03 сарын 25
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    22 цаг 2 мин
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    22 цаг 6 мин
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    23 цаг 58 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    Өчигдөр 12 цаг 54 мин
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    Өчигдөр 12 цаг 52 мин
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    Өчигдөр 12 цаг 11 мин
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    Өчигдөр 11 цаг 16 мин
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    Өчигдөр 10 цаг 59 мин
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    Өчигдөр 10 цаг 07 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • ФОТО: "Lumino-The One" тоглолт...
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
24 баримт
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК