Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Устсан ч дахин сэргэсэн гэх улаанбурхан өвчний тухай 24 баримт

2016-4-18
0
ЖИРГЭХ

        2016 оны эхний гурван сарын байдлаар нийт 59 хүүхэд Улаанбурхан өвчнөөр эндээд байна. Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар хэлэлцэж цаашид авах арга хэмжээний талаар ярилцсан. 2012 онд манай улсад мөн л энэ өвчлөл тархаж улс даяар улаанбурхан, улаанууд өвчний эсрэг дархлаажуулалтын аян өрнүүлж байсан. Гэвч энэ онд дахин хурдацтайгаар тархаж эхэллээ. Уг нь ХӨСҮТ-өөс 2015 он гэхэд энэ өвчнийг бүрэн устана гэж  ам гараад байсан ч ийн дэгдэж эхэллээ. Ингээд эрүүл мэндийн байгууллагуудад тулгамдаад буй улаанбурхан өвчний талаарх 24 баримтыг хүргэж байна.


Баримт 1. Энэ оны эхний гурван сарын дотор уг өвчнөөр 59 хүүхэд эндээд байна. ЭМС-ын яам болон Шадар сайд Ц.Оюунбаатарын мэдээлж буйгаар дээрх эндсэн хүүхдүүд нь бүгд архаг, суурь өвчтэй байсан гэнэ.


Баримт 2.  2016 он гарсаар улсын хэмжээнд 16270 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 3347 нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Халдварт өвчин судлалын төвд улаанбурхан өвчний улмаас 13515 өвчтөн эмчлэгдэж үүнээс эрчимт эмчилгээний тасагт нийт 1431 хүүхэд эмчлэгджээ. Ийм ачаалал, ийм хүндрэл өмнө нь байгаагүй гэнэ.


Баримт 3.  Улаанбурхан нь амьсгалын дээд замаар дамжин халдварладаг, халууралт болон хордлогоор эхэлж, АДЗ болон нүдний салст бүрхүүлийн улаймал үрэвсэл, бүх биеийн арьсан дээрхи толбот гүвдрүүт тууралт гарах зэрэг шинжүүдээр илэрдэг ихэвчлэн хүүхэд насанд тохиолддог  вирусийн гаралтай цочмог  халдварт өвчин юм.


Баримт 4.  IX зууны үед Арабын эмч Rhazes  улаанбурханы эмнэлзүйн тухай бичиж Morbilli гэж нэрлэж байсан.


Баримт 5.  XVIIзууны үед Английн эрдэмтэн Т.Сиденгам , францын эмч Мортон нар улаанбурханы тухай бичиж байсан.


Баримт 6.  XVIIIзууны үед Италын эрдэмтэн Р.Борсиери улаанбурхан өвчнийг биеэ даасан өвчин гэж тэмдэглэж байсан байна.


Баримт 7.  Дундад зууны үед улаанбурхан өвчнийг хүүхдийн хамгийн аюултай өвчин гэж тооцож байсан ба Орос оронд энэ өвчний улмаас 4 хүүхэд тутмын нэг нь нас барж байсан.


Баримт 8.  1900-1910  онд зөвхөн Европд нэг сая орчим хүүхэд эндэж байсан. Иймээс хүүхдийн тахал гэж нэрлэж байсан.


Баримт 9.   XXзууны эхэнд улаанбурхан өвчнийг вирусийн гаралтай  болохыг тогтоосон бөгөөд 1954 онд Америкийн эрдэмтэн Эндюрс, Пиблс нар улаан бурханы вирусийг анх ялган авсан.


Баримт 10.  1967 онд Оросын эрдэмтэн  А.А Смородинцевын удирдсан эрдэмтэд  Улаан бурханы вакциныг  гаргаж  авсан.


Баримт 11.  Орчин үед Улаан бурхан өвчнийг  судалсан түүхийг 3 үе болгон авч үзэж байна.


Баримт 12. Өвчний нууц үеийн сүүлчээс эхлэн улайралтын үе, тууралтын эхний үеүүдэд халдвартай. Өвчин хүндэрсэн үед тууралтын 10 хүртэл хоног халдвартай гэж үздэг.


Баримт 13. Халдвар дамжих зам агаар дуслын зам. Ханиах, найтаах, ярих үед цэр нус шүлсний хамт гадаад орчинд цацагдаж тархана. Халдварлалтын индекс 95-100% байдаг. Ихэвчлэн 1-5 насны хүүхдүүд өвчилнө. 3 хүртэлх  сартай хүүхэд эхээсээ бэлэн дархлаа авсан тул өвдөхгүй. Өвчлөл хүйтэн, сэрүүний улиралд ихэсдэг. Өвдсөний дараа тогтвортой дархлаа тогтоно.


Баримт 14. 2012 оноос өмнөх  гурван жилд манай улсад улаанбурхан өвчин бүртгэгдээгүй. Харин ижил вакцин тарьдаг БНХАУ, ОХУ-д уг өвчин бүртгэгдсээр байсан.


Баримт 15. Өөрөөр хэлбэл, Хүүхэд бүрт уг өвчний эсрэг вакцин тарих болсноор улаанбурхан сүүлийн жилүүдэд огт гараагүй байсан. Гэвч 2015 он буюу энэ жил улаанбурханы дэгдэлт газар авах шинжтэй байгааг эмнэлгийн ажилчид, эрүүл мэндийн байгууллагынхан анхааруулж байсан.


Баримт 16. Өвчний нууц хугацаа: 9-11 хоног, хамгийн богино нь 7 хоног  урт нь 21-28 хоног хүртэл уртсаж  болдог. Эмнэл зүй үе шатаар нь улайх үрэвслийн үе шат 3-4 хоног үргэлжилдэг.  Энэ үед 38-40  С хүртэл халуурч хоол унданд дургүй болох, цочромтгой  болохоос гадна улаан бурхны гурвал шинж гарна. Хамар битүүрч, хоолой өвдөж, өндөр халуурч, аман дотор болон чихний араас улаан тууралч гарч эхэлнэ.


Баримт 17.  ХӨСҮТ-ийн зүгээс “Манай улсын ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсэд хамаарах бөгөөд энэ бүс нутагт 2015 он гэхэд улаанбурхан өвчнийг бүрэн устгах зорилго тавин ажиллаж байгаа” гэдгээ онцолж байсан.


Баримт 18.  Энэ өвчин ОХУ, Хятад, Казакстан зэрэг улсад нэлээд дэгдээд байгаа. Харин манай улсад гарсан өвчин нь БНХАУ-аас оюутан, бизнес эрхэлдэг иргэдээр дамжин орж гэсэн гэх судалгаа байна.


Баримт 19.  Хятадад Улаанбурхан өвчний 2000 гаруй тохиолдол илэрсэн. Эдгээрийн вирус нь манай улсад бүртгэгдсэн вирустэй ижил төрлийнх байгааг албаныхан хэлж байна.


Баримт 20. Сүүлийн жилүүдэд иргэдийн дунд вакцины талаар буруу ойлголттой болсноор вакцинд хамрагдах хүүхдийн тоо буурсан. Үүнээс болж вакцинд хамрагдаагүй хүүхдүүд тухайн өвчнөөр өвчилж байгаа аж.  Гэхдээ энэ өвчнөөр хүн нэг л удаа өвчилдөг.


Баримт 21.  2015 оноос хойш 6 сартайгаас 6 хүртэлх насны 370 гаруй мянган хүүхдийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар дархлаажуулсан байна. Мөн хоёрдугаар шатны нэмэлт дархлаажуулалтад 948 сая 300 мянган төгрөгийг шийдвэрлүүлж, 627500 хүн/тун вакцин, дагалдах хэрэгслийг НҮБ-ын хүүхдийн санд захиалсанаар вакцин наашаа ачигджээ


Баримт 22.   Өвчнөөс сэргийлэхийн тулд дархлагаа дэмжиж, вакцинд хамрагдах нь хамгийн шалгарсан арга аж.


Баримт 23.  Улаанбурханы вирус үржиж байх үед нянгийн халдвар авснаас дунд чихний үрэвсэл, уушгины хатгаа, сахуулай /ларингит/ суулгат халдвар, тархины үрэвслээр хүндэрч болзошгүй байдаг.


Баримт 24.  Улаанбурхан өвчин агаар дуслаар маш хурдан халдварладаг өвчин учраас бага насны хүүхдүүдээ олон нийтийн газраар хамаагүй явуулахгүй, хүйтэн зүйл уулгаж, даарч хөрүүлэхгүй байлгаж, хөнгөн чанарын шингэц сайтай хоол хүнс хэрэглүүлэх шаарлагатай.

24tsag.mn

image

2016 оны эхний гурван сарын байдлаар нийт 59 хүүхэд Улаанбурхан өвчнөөр эндээд байна. Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар хэлэлцэж цаашид авах арга хэмжээний талаар ярилцсан. 2012 онд манай улсад мөн л энэ өвчлөл тархаж улс даяар улаанбурхан, улаанууд өвчний эсрэг дархлаажуулалтын аян өрнүүлж байсан. Гэвч энэ онд дахин хурдацтайгаар тархаж эхэллээ. Уг нь ХӨСҮТ-өөс 2015 он гэхэд энэ өвчнийг бүрэн устана гэж ам гараад байсан ч ийн дэгдэж эхэллээ. Ингээд эрүүл мэндийн байгууллагуудад тулгамдаад буй улаанбурхан өвчний талаарх 24 баримтыг хүргэж байна.


0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (182.160.40.10)
    өчнөөн вакцин хийлээ гээд үр дүн нь хаана байна Чанаргүй баталгаагүй вакцин хийснээс олноор өвдөж байгаа гэдэг нь хэнд ч ойлгомжтой Бие муу дархлаа суларсан зарим нэг хүүхэд өвдсөн байж болно Эцсийн дүндээ төрөөс төсөвлөгдсөн мөнгө хөрөнгө зохих эзэндээ хүрч чадахгүйн жишээ энэ 3 сая хүний эрүүл мэндийг тэр дундаа эмийн асуудлыг төр яагаад гартаа авч болдоггүй юм бэ Яахаараа ашгийн төлөө хөөцөлдсөн хувийн компаниудад эм оруулах эрхийг өгч байгаа нь өөрсдөө бохир бизнестэй холбоотойг харуулж байна Тал мөнгийг нь компаниуд ашиг болгож аваад зах зээлээс хямд чанаргүй эм оруулж ирж байгааг зогсоох цаг болсон байлтай ард түмнийхээ эрүүл мэндийг анхаарах цаг болжээ
    2016 оны 04 сарын 23 | Хариулах
  • zochin (213.55.176.191)
    hulhi vaccine oruulj irj zarsan companitai hariutslaga tootsiee
    2016 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (122.201.21.215)
    1954 онд Америкийн эрдэмтэн Эндюрс, Пиблс нар улаан бурханы вирусийн вакцинийг бүтээсэн шүү дээ 1967 онд Оросын бүтээсэн вакцинийг анхдагч гэж явдаггүй юм
    2016 оны 04 сарын 23 | Хариулах
  • Иргэн (45.117.34.7)
    Цэдэнбал даргын үед устсан улаан бурхан өвчин, Элбэгдоржийн үед сэргэдэг байжээ.
    2016 оны 04 сарын 18 | Хариулах
    • Зочин
      бүх хар юманд элбэгдорж буруутай, = бүх сайн юманд тэр бас гавьяатай , ийм гаргалгаа гарч байна, туйлшрахгүйгээр
      2016 оны 04 сарын 18
    • Ард
      Хаха.Солиотой юм.
      2016 оны 04 сарын 18
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    6 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    25 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    35 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    37 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    43 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 2 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    1 цаг 10 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    1 цаг 21 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    1 цаг 27 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    1 цаг 28 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    1 цаг 52 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    2 цаг 18 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    2 цаг 24 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    23 цаг 9 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 16 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    23 цаг 21 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    23 цаг 27 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    23 цаг 36 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    Өчигдөр 00 цаг 22 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК