Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Оффшор данстангууд нэрээ цэвэрлэхээр ”Панамын материалууд”-ыг үгүйсгэж эхлэв үү

2016-5-11
0
ЖИРГЭХ

Моссак Фонсека хуулийн фирмээс алдагдсан 11.5 сая нууц материал олон нийтэд дэлгэгдэж, дэлхий нийтийн анхаарлыг энэ зүг рүү хандууллаа.

 

Олны анхаарлыг татаад буй оффшор данстай эрхмүүдийн талаарх "Панамын материалууд"-д манай улсын 49 иргэн багтсан бөгөөд оффшор бүсэд данстай гэдэг нь илчлэгдсэн юм. Хэдийгээр оффшор данс, оффшор компанийн тухайд бизнесийн эрх зүйн үүднээс хууль бус гэж үздэггүй ч энэхүү үйл ажиллагаанд улстөрчид, улс орнуудын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, парламентын гишүүд холбогдох нь зохисгүй үйлдэл юм. 

 

Тиймээс ч оффшор бүсэд данстай улс төрчдийг олон нийт хатуухан шүүмжилж, тэд ч нэрээ цэвэрлэхээр “Панамын материалууд"-ыг үгүйсгэж эхэллээ. 24tsag.mn оффшор данс гэж чухам юуг хэлдэг мөн манай улсаас тус бүсэд данстай хүмүүс чухам юу гэж “арьсаа хамгаалж” байгаа талаарх мэдээллийг 24 баримтаар хүргэж байна.

 

 Оффшор данс нь ил болсон эрхмүүд үнэнээ өчив үү, "арьсаа хамгаалав" уу

 

Баримт 1. Кёкүшюзан Д.Батбаяр оффшор данстангуудын жагсаалтад багтсан. Японы сумогийн дэвжээнээс амжилтын гараагаа эхэлж, Монголын парламентад гишүүн, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан эл эрхэм дэлхийн “нууц ноёнтон”-уудын нэг болж, хар жагсаалтад багтав.

 

Баримт 2. Тэрбээр энэ талаараа "Японд байхдаа данс эзэмшиж байсан. Цалин, эрүүл мэндийн үйлчилгээ авах зорилготой данс байсан юм. Харин Японоос ирэхдээ тэр дансаа тэглээд, үлдээчихээд ирсэн. Түүнээс биш ямар нэгэн оффшор данс биш гэдгийг мэдэгдэж байна. Ардчилсан намаас нэг хүний нэрийг заавал оруулах зорилго агуулсан байх" хэмээн өчсөн юм.

 

Баримт 3. Петровис ХХК-ийн Ерөнхий Захирал Ж.Оюунгэрэл ч энэ жагсаалтад багтсан. Монголын хамгийн ашигтай бизнес эрхлэгч хатагтай нарын нэг Ж.Оюунгэрэл гадаадын банкинд чамгүй хэмжээний хөрөнгөтэй болох нь ил боллоо.

 

Баримт 4. “Грандлайн” ХХК-ийн захирал Б.Чулуудай оффшор данстай болох нь ил болж, олон хүний анхаарлыг татав. Түүнийг Хотын дарга Э.Бат-Үүлийн хүү гэдгээр нь хүмүүс андахгүй. Аавынхаа нэрээр дахин төлөвлөлт хийх эрхийг авч чамгүй олон удаа хэл ам дагуулж байсан нэгэн. Мөн хамтрагч Турк улсын “216 Яапи” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан болохыг олон улсын Арбитрын шүүхээс тогтоосон гэх мэтээр түүний талаар таагүй мэдээлэл цөөнгүй бий.

 

Баримт 5. Харин тэрбээр “Би оффшор дансгүй найзтайгаар хамтарч байгуулсан компани маань үйл ажиллагаа явуулж чадалгүй дампуурсан” хэмээх мэдээллийг өчигдөр харамгүй цацсан.

 

Баримт 6. “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийг үүсгэн байгуулагч “Дорнын говь” компанийн захирал Б.Дэлгэрсайхан мөн л энэ жагсаалтад багтсан. Тэрбээр Монголын ТОП 40 тэрбумтны 19-т жагссан нэгэн. Монголын хамгийн том хүдрийн ордыг эзэмшиж, ашиглаж байсан эл эрхэм чамгүй хөрөнгө босгосон нь мэдээж. Түүнийг Сэлэнгийн нэг уулыг төмөр замаар Хятад руу зөөж, худалдсан хэмээн яригддаг юм.

 

Баримт 7. Түүний энэ удаагийн сонгуульд МАН-аас Дорноговь аймагт нэр дэвших гэж байгаа гэх яриаг ч гарах болсон. Харин тэрбээр оффшор дансны талаар одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

 

Баримт 8. “ТЭНГРИ” холдингийн Ерөнхийлөгч Х.Анхбаяр энэ жагсаалтад багтсан нь мөн л олны анхаарлыг эрхгүй татсан билээ. Учир нь тэрбээр албан тушаалтнуудтай нийлж, мөнгө угаасан гэх хэргээр 3.6 жилийн ял сонсч явсан нэгэн бөгөөд оффшорт данстай байх аж.

 

Баримт 9. УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд асан С.Баярыг мөнгө угааж, АНУ-д долоон хаус авсан гэх мэдээллийг дэлгэж, чамгүй шуугиан тарьсан. Харин хариуд нь С.Баяр хуулийн байгууллагаар шалгуулж, “дордохын долоо” байхдаа яахав хэмээн эгдүүцэж байсан цаг саяхан. Тэгвэл олон улсын сэтгүүлчдийн байгууллага С.Баярын охид болох Б.Нандин, Б.Бадамханд нарыг оффшор данстай гэдгийг ил болгов.

 

Баримт 10. Баяр овогтой Нандин, Бадамханд нар  "Gold Wellen INC"-д хувьцаа эзэмшдэг тус компани нь Британийн Виржини аралд бүртгэлтэй хэмээн мэдээлэв. Монголын хууль хяналтынхан С.Баярыг “но”-гүй хэмээсэн ч олон улсын байгууллагаас тэдний оффшор дансыг ил болголоо.

 

Баримт 11. УИХ-ын гишүүн Сү.Батболд, Д.Цогтбаатар нар өчигдөр мэдээлэл хийж, олны анхаарлыг дарах бус улам татав.

 

Баримт 12. Сү.Батболд “Оффшор компани байгуулаад данс эзэмшсэн зүйл байхгүй” гэдгээ мэдэгдэв. Харин үүнийг шууд батлах арга байхгүй гэдгийг хэлэх хүн олон байгаа юм. Тиймээс ч тэрбээр хуулийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдсэн.

 

Баримт 13. Д.Цогтбаатар “Оффшор данс байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” хэмээсэн. Мөн тэрбээр “Тухайн үед Австралийн хөрөнгө оруулалттай компанид 11 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 2005 онд гарсан. Харин хөрөнгө орлогын мэдүүлэгт 2007 оноос мэдүүлдэг болсон учраас бид мэдүүлээгүй. Надад байгаа хувьцааг би нэгд нэгэнгүй ХОМ-д оруулж өгдөг” гэв.

 

Баримт 14. С.Баярцогт “Нэг сая ам.доллараа Швейцарийн дансанд хадгалуулаад мартсан” нэгэн.

 

Баримт 15. Тэрбээр энэ тухайгаа “Нэг сая ам.доллар гэдэг нь буруу. Ердөө 2.8-2.9 сая төгрөг  байгаа. Найзуудтайгаа нийлж мөнгө хийсэн. Найзууд маань мөнгөө буцаагаад татчихсан. Эдийн засаг хямраад эхлэх үед. Тэгээд миний мөнгө болох гурван сая орчим төгрөг байгаа” хэмээн тайлбарлаж байсан билээ.

 

Баримт 16. Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн холбоо буюу “ICIJ” Монголын оффшор данстай эрхмүүдийг нэрлэлээ. Харин Монголын хууль хяналтын байгууллагууд энэ мэдээлэлд хэрхэн хандах нь одоогоор тодорхойгүй байна.

 

Оффшор данс, офшор бизнес гэж юу вэ?

 

Баримт 17. Оффшор /offshore/ гэдэг нь англиар  “эргийн гадна”, “хилийн гадна” гэсэн утгатай үг аж. Энэ нь татвараас зайлсхийж, харилцагчийнхаа их хэмжээний мөнгийг хадгалахын тулд  банкуудын үзүүлдэг үйлчилгээ юм байна.  

 

Баримт 18. Дэлхийн улс орны томоохон бизнес эрхлэгчид, улс төрийн салбарынхан болон гэмт хэрэг, хар тамхины бүлэглэлийнхэн оффшорын бүс нутгийг сонирхдог.

 

Баримт 19. Оффшор бүсийн бизнесийн тухайд тухайн компанийн эзэн заавал тэрхүү бүс нутагтаа амьдардаггүй ч бизнес эрхлэхийг хэлдэг. Учир нь, тэнд нэгд татвар маш бага буюу огт байдаггүй, хоёрт нууцлал маш өндөр, гуравт төрийн хүнд суртал гэж байдаггүй.

 

Баримт 20. Сүүлийн үеийн тооцоогоор оффшорын бүс нутгуудад 11.5 их наяд ам.доллар эргэлдэж байна гэсэн тоо баримт бий.

 

Баримт 21. Тэнд татварын дарамтаас зугтсан бизнесмэнүүд компаниа байгуулан бүртгүүлж, үйл ажиллагаа явуулдаг. Мөн улстөрчид оффшорын бүсэд нуугдан бизнес хийн мөнгөө эргэлдүүлдэг байна.

 

Баримт  22. Оффшор данс, оффшор компанийн тухайд бизнесийн эрх зүйн үүднээс хууль бус гэж үздэггүй юм байна. Учир нь, тэнд компаниуд хууль ёсны дагуу байгуулагдан бүртгэгддэг аж.

 

Баримт 23. Дэлхийн татварын системд албан ёсоор хамгийн бага хэмжээний хураамж тогтмол төлж, бизнес эрхлэх боломжтой бүс хэмээн зарлагддаг. Өөрөөр хэлбэл, оффшор компаниудын тухайд өөрийн улсдаа төлж буй татвараа багасган ашгаа нэмэгдүүлэхийн тулд оффшор бүсэд давхар үйл ажиллагаа явуулдаг байна.

 

Баримт 24. Оффшорын цаана эргэлдэж байгаа их хэмжээний хөрөнгө нь дэлхий нийтийн санхүүгийн хямралын нэг гол шалтгаан болж буй талаар шинжээчид онцолсоор ирсэн.

 

24tsag.mn 

image

оффшор бүсэд данстай улс төрчдийг олон нийт хатуухан шүүмжилж, тэд ч нэрээ цэвэрлэхээр “Панамын материалууд”-ыг үгүйсгэж эхэллээ. 24tsag.mn оффшор данс гэж чухам юуг хэлдэг мөн манай улсаас тус бүсэд данстай хүмүүс чухам юу гэж “арьсаа хамгаалж” байгаа талаарх мэдээллийг 24 баримтаар хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • зочин (203.194.118.88)
    Хүүхэдүүд нь данстай байж. Аавд нь ямар хамаа байнаа.Насанд хүрсэн хүмүүсийг бас цагдаж бай гээд байна уу.
    2016 оны 05 сарын 18 | Хариулах
  • Бусад хүнээ бичээч (182.160.1.170)
    Санхүүгийн Зохицуулах Хорооны Бум-Эрдэнийг сайн шалга. Анод, Зоос банкны дампуурлын 2008-2010 онд Санхүүгийн Зохицуулах хороонд ажиллаж байсан. Оффшорт 2 данстай. Өөрийн оффшор дансны мэдээллүүд устгуулсан байна.
    2016 оны 05 сарын 16 | Хариулах
  • Энгийн иргэд нэмэлт орлоготой болцгооёё (202.9.40.112)
    Мөнгө олох гэж гадаадын элдэв сайтуудын рекламууд үзэж дарж, хайран цаг хүчээ дэмий барж байснаас Монголдоо ажлынхаа хажуугаар давхар ажиллан нэмэлт орлого олох баталгаатай арга байна. Би нэмэлт орлого олох гэж гаднын сайтуудын реклам хэдэн сараар дарж дансандаа овоо хэдэн доллар цугларсан боловч мөнгөө авах гэхээр худлаа байдаг юм. Хайран цаг, итгэл үнэмшлээ зарцуулсандаа харамсаж явдаг.Дээр нь чиний нээлгэсэн олон улсын виза картны дугаар, нууц үгийг ашиглан чиний дансыг хакерууд ашиглаад үлдэгдэл хэдэн доллар байвал сар сар суутгаад байдаг боломж олгоно гэсэн үг. Хааж байж санаа амарсан. Би интернэт ашиглан мөнгө олох олон олон арга судалж, ажиллаж байсан боловч амжилт бараг гарахгүй шүү. Болдог нэг нь байдаг л юм. Гэхдээ хэцүү. Анхандаа овоо хэдэн доллар аваад явж байтал эргээд суутгаж аваад байдаг болохоор дээр хэлсэнчлэн дансаа хаалгахаас өөр аргагүй болсон. Харин үүний оронд Монголдоо ажиллаж найдвартай нэмэлт орлого олох боломж байнаа. Хийсэн ажлынхаа хөлсийг сар бүрийн 20-ны
    2016 оны 05 сарын 13 | Хариулах
    • Зочин
      20-ны өдөр доллараар бэлнээр нь авна. Энэ компани хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг учир таны цалингаас 10хувийн татварыг суутгаж таны нэр дээр татварын бичилт хийхээс гадна НӨАТ-ын буцаан олголтын баримт ч өгдөг. Сардаа 100-300 түүнээс ч илүү доллараар нэмэлт цалин авч байгаа хүмүүс их байна. Би бүтэн жил гаран энд ажиллаж одоо сарын цалин 180-280 доллар болоод байна. Энэ компани нь олон улсын төслийн байгууллага бөгөөд санхүүжүүлэгч нь хятадын нэр хүндтэй томоохон тэрбумтан юм байна лээ.Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол amoura_1001yahoo.com хаягаар харьцаарай
      2016 оны 05 сарын 13
  • Зочин (103.57.92.144)
    Ардчилсан хувьсгалч нэж өөрсдийгөө дөвийлгөсөн хэдэн нөхдүүд дэлхий бөөрөнхий гэдгийг өмнө нь эрдэмтэд баталсан байхад бидэнд дэлхий хавтгай гэж итгүүлэх гээд яриад байх юм. Итгэхгүй болохоор 1990 оноос хойш хавтгай болсон гэх байхдааа....
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • Хаха (182.160.1.70)
    Ил болгосон олон улсын сэтгүүлчид АНамыг мэддэг байх нь Хаха Батбаяр боль оо. Сү.Батболд, Цогтбаатар 2 боль оо Дэлхий нийтээр итгээд огцорч байна Хаха
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • зочин (59.153.85.86)
    энэ хөгийн новшнууд юу гэнэ уул нь данс нээсэн харин одоо баихгүй гэнэ үү ард түмэнг хуурна гэж бодож баигаа бололтой
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • зочин (202.9.40.51)
    олон улсын сэтгүүлчид гүтэгсэн юм байлгүй олон улсад нэр алдрана түгсэн мундаг улс төрчид байна шүү манай улсын нэрийг бараг мэдэдгүй байхад манай улс төрчидийг мэдээд гүтгэж байна агуу хүмүүсээ манай улс төрчид од гэхээс өөр яахав
    2016 оны 05 сарын 11 | Хариулах
  • zochin (202.179.8.14)
    uul muul zarsan hulgai hsen humuusees yumaa butsaaj avah boljde gadagsh gargaj bhgui.ATG AJILLAA HIIGEECH. YUN IH HURAL BITGII BOD
    2016 оны 05 сарын 11 | Хариулах
  • Санхүүч (103.26.195.77)
    Бас дутуу л бичсэн байна! Хууль бусаар авилгад авсан мөнгөө байршуулах, түүнийгээ угаах үйл ажиллагаанд монголчууд ашигладаг юм! Оюу толгой, Таван толгойн гэрээний авилгад авсан болон Эрдэнэт үйлдвэрээс хуссан хөрөнгө мөнгөө өөрийн болон садан хамаатан, үр хүүхдэд, амраг садангийнхаа нэр дээр хадгалсан нууц данс юм даа!
    2016 оны 05 сарын 11 | Хариулах
  • Zol (27.123.214.105)
    Manai AtG , tsagdaa yu ch hiihguu yagaad gevel tedniig oppshoruud hodolgoj bdg
    2016 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.42.2)
    Саяхан Панамын жагсаалт гарсан нь Энэ дэлхийн луйварчдад алуурчдад хуний наймаачдад хар тамхичин эдийнзасгийн алуурчдад дэлхий нийтээрээ дургуйцэж эхэлсний хамгийн тод жишээ! Тэд оорсдийгоо хучтэй баригдашгуй гэж бодож жийлдэшгуй мэтээр тосоолдог! Жишээ нь Баяр С. Батболд Сандуй Батуул гэсэн новшнууд одоо тэдний булхай дэлхий нийтэд ил болчихоод байхад ичих ч гуй гурийсээр тэнэг Монголчуудыг толгойг нь угаана гэж бодсоор ! Панамын жагсаалтыг бас ногоо Уянга Ганбаатар гэдэг популистууд гаргасан гэж орилно биз!
    2016 оны 05 сарын 11 | Хариулах
  • zochin (202.9.41.19)
    tsagdaa tagnuulinhaniig yahiig harj baiya, ayguy bol aigaad duudaj chadahguy bhaa kk
    2016 оны 05 сарын 11 | Хариулах
    • UHOdllxh
      1
      2016 оны 05 сарын 11
  • Зочин (202.179.27.77)
    Bat uul darga yana da. arai ch de. baahan tom tom yariad bdaggyi bilu? buur surag n aldarch. ug n iim yuman deer hudlaa geed heleh heregtei shte. ugui l bhgyi yu.
    2016 оны 05 сарын 11 | Хариулах
  • зочин (103.23.51.1)
    Хэлж ярьсан хүмүүсийн өмнөөс Оффшорчид ичиж баина гэжээнэ ш дээ ,энэ доор, Бат-үүл, бат-үүлийн хүүхэд энэтр л байхдаа...
    2016 оны 05 сарын 11 | Хариулах
  • irgen (202.21.115.82)
    LUIVARDAJ OLSON MUNGUU TATVARIIG NI TULUUD DANSANDAA HIIH GEHEER BARIGDACHIH GEED BAIDAG , TEGEHEER OFFSHOR DANS NEEDEG
    2016 оны 05 сарын 11 | Хариулах
  • АРД (103.229.120.121)
    ЭРДЭНЭТИЙН ЗАХИРАЛ БАЙСАН ЧИМЭДДОРЖИЙН ГАНЗОРИГИЙН ТӨРСӨН ДҮҮ ЧИМЭДДОРЖИЙН БАТЗОРИГ ОФШОРТ ОЛОН ДАНСТАЙГ ДЭЭР ОРУУЛААГҮЙ БАЙНА
    2016 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.39.242)
    лалар үүлийн офшор банди зугтсан шүү дээ.
    2016 оны 05 сарын 11 | Хариулах
    • ZOCHIN
      HAASHAA
      2016 оны 05 сарын 11
  • Лондон үл хөрөнгөтэй . (202.9.41.165)
    Сү.Батболдын оффшор бус гадаадад байгаа хөрөнгө гэж аймаар их юм байгаа шүү дээ. Лондонд гэхэд олон сая долларын хаус гээд өчнөөн юм бий. Хуулийн фирм нь хэрэгтэй бол илчилж болно .
    2016 оны 05 сарын 11 | Хариулах
  • Jenco (150.129.141.72)
    BatYvl iin ber Bolorchimeg gej bas offshore d ner n baigaa shuude, buural myanguujin bulzaj zugtah argagui bolson
    2016 оны 05 сарын 11 | Хариулах
    • Зочин
      batchuluunii bolorchimeg bna malaa
      2016 оны 05 сарын 11
    • Зочин
      bat chuluunii bolorchimeg
      2016 оны 05 сарын 11
  • би (103.23.51.3)
    Үгүйээ та нар дансанд хэдэн сая доллар,төгрөг байгааг нотолчихоод ингэж хуцаж байгаач та нарын өмнөөс ичих юм
    2016 оны 05 сарын 11 | Хариулах
    • Uls torchid
      Odoo hed bgaa n hamaagui, olon jiliin omno buzar luivariin orlogoo ugaagaad gargasan bj bno, dahij ugaah n dansaa hadgalsaar uldsen, omno n ugaagaad hereggui bolson n dansaa haalgasan bgaa shude, offshore toi l bol buruutai, tatvaraas zailah hereg jiriin irgend bol bhgui shuude
      2016 оны 05 сарын 11
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга Н.Учрал ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи-тай уулзав
    1 цаг 29 мин
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
    1 цаг 59 мин
  • Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    4 цаг 57 мин
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    5 цаг 31 мин
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    5 цаг 32 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    6 цаг 20 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    6 цаг 33 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    6 цаг 47 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    8 цаг 6 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    8 цаг 10 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    8 цаг 14 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    8 цаг 20 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    8 цаг 28 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    8 цаг 33 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    9 цаг 33 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    9 цаг 37 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    10 цаг 6 мин
  • Мэдэгдэл
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    Өчигдөр 17 цаг 11 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    Өчигдөр 16 цаг 41 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК