Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Монгол бөхийн барилдаан хэзээ, хэрхэн үүссэн бэ

2016-6-19
0
ЖИРГЭХ

Монголчууд сар хүрэхгүй хугацааны дараа үндэсний их баяр наадмаа тэмдэглэнэ. Өнөө жил Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам болох юм. Монголчуудын хүсэн хүлээдэг эрийн гурван наадмын нэг болох үндэсний бөхийн барилдааныг найман настай балчираас 80 настай буурал хүртэл шимтэн үзэж, талархан хүлээж авдаг билээ. Тэгвэл энэ их өв уламжлал болсон үндэсний бөхийн барилдааны талаарх 24 баримтыг хүргэж байна. 


 

Баримт 1. Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл хөнжлийн ууланд Монгол бөхийн барилдаанаар наадам хийж байсан хадны зураг олдсон байна. Энэ зураг хүрлийн үеийн дурсгалд холбогдож байгаагаас үзэхэд 7,000- 11,000 жилийн өмнөх үед хамаарах ба хамгийн багаар бодоход 7,000 жилийн өмнө монгол бөхийн уг гарвал  байсан гэсэн үг аж.

 

Баримт 2. Монгол овогтны бөхийн барилдааны түүхэн хөгжилд гурван янзын наадам болдог байсан. Үүнд,  монголчуудын бух барилдаан,  халх бөхийн барилдаан,  Өвөрмонголын барилдаан орно.  Эдгээрт монгол бөхийн элемент орсон байдаг ч хоорондоо дүрэм, өмсгөлийн хувьд бага зэрэг ялгаатай байдаг.

 

Баримт 3. Бөх гэдэг нэр томьёо нь дорнод Азийн монгол Хамниган аймгийнхан эзнээ Мофо, Мохэ гэдэг байсан нэртэй холбоотой гэж үздэг. Тэрхүү Мофо, Мохэ гэсэн үгийг монголын бөх гэсэн үгний "Б" нь "М" болон хувирсан үг мөн гэж таамагласан байна. Энэ нэрийн өмнө хойно нь үг залгаж их, бага янз бүрийн цол болгодог байсан бололтой. Тавдугаар зууны үед Кидпан аймгийн тэргүүнийг Мофо-гэ, 6-р зууны үед мөн Кидан аймагт Мох-фо, монгол аймагт мофо гэж тус тус нэрлэж явсаар 11 -13 зууны үед бөх, XX зууны үед орчин үеийн монголчууд барилддаг бөх болжээ.

 

Баримт 4. Монгол бөхийн мэхний талаар эрдэмтэн судлаач нар янз янзаар бичдэг бөгөөд хамгийн багаар бодоход үндсэн 45 мэхтэй байдаг байна.

 

Баримт 5. Монгол бөхийн цол нь одоогийн мэдэгдэж байгаагаар  1600-гаад жилийн түүхтэй аж. 11-р зууны сүүлчээс эхлэн бөхчүүдэд харцага, бүргэд, гарьд, шонхор зэрэг жигүүртэн амьтны нэрээр, 12-р зууны дунд үеэс тулгат, шандас гэдэг цол нэмэгдэн олгогдож байжээ. 13-р зууны дундаас одоогийн хэрэглэж байгаа начин, заан, арслан, аварга зэрэг нэрээр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох болжээ.

 

Баримт 6. 2005 онд батлагдсан Үндэсний баяр наадмын тухай хуулиар Улсын наадамд 5 давбал Улсын начин, 6 давбал Улсын харцага, 7 давбал Улсын заан, 8 давбал Улсын гарьд, 9 ба түүнээс дээш давбал Улсын арслан, Улсын Арслан цолтон түрүүлбэл Улсын аварга, Улсын Аварга цолтон түрүүлбэл Далай аварга, Улсын Далай Аварга цолтон түрүүлбэл  Даян аварга, Улсын Даян Аварга цолтон түрүүлбэл Дархан аварга цол олгодог болсон.

 

Баримт 7. Монгол бөхийн цолны чимэг нь 18-р зууны үед үүссэн бөгөөд монгол бөхийн хөгжлийн явцад ижил цолтнууд ихэд олширсноор тэдгээрийг хооронд нь ялгаж хөгжлийнхөө эхний шатанд тухайн бөхийн чанаруудыг нь харгалзан олгож байжээ.

 

Баримт 8. Монгол бөхийн өмсгөл нь Монгол улсын үндэсний бөхийн сүр жавхааг илтэн харуулсан гоо үзэмж, төгс утга бүхий эдлэл юм. Өмсгөл нь барилдааны эрхэм ёсыг гүйцэтгэх мэхийн барьц хангах бөхчүүдийн хүдэр бие галбирыг харуулах барилдааны арга бүхий бүтээлийн нэг төдийгүй, барилдаагүй цагт өнгийг нь дотор нь хийж эвхэн хүндэтгэлтэй байранд нандигнан хадгалдаг жамтай. Монгол бөхийн өмсгөлд,  дөрвөн талт жанжин малгай, зодог шуудаг,  нөмрөг, ээтэн хоншоортой монгол гутал орно.

 

Баримт 9. “Малгай” -Утга төгөлдөр агуулга бүхий жанжин малгайг газар тавилгүй өмсөж засуулууд гартаа залан өргөн барьдаг. Малгайны 4 тал нь монголын 4 аймгийг, орой дээрх зангидмал сампин нь шавь 5 газрыг төлөөлүүлэн бүтээсэн бөгөөд 1995 оноос 4 талт малгайг улаан залаатай болгож түүн дээр шар өнгийн туузаар наадамд гаргасан амжилтыг тэмдэглэж малгайг 4 талд нь аварга, арслан, заан, начин цолыг илтгэн харуулсан хүчитнүүдийн дүрсийг мөнгөөр сийлэн хийсэн онцлох тэмдэгтэй болжээ.

 

Баримт 10. “Залаа”-Үндэсний бөхийн барилдаанд гаргасан амжилтыг илтгэн харуулна. Хөндлөн “шар” туузыг дүрэмд заасан хэмжээний дагуу залаан дээр хөндлөн хадна.

 

Баримт 11. “Зодог” -  “Саран” ба “Уутан” хэлбэрийн гэсэн 2 янзын эсгүүртэй. Монгол бөхийн зодог нь цэнхэр байдаг нь өнгөний хувьд мөнх хөх тэнгэрийг бэлгэдэж улаан шуудаг нь монгол бөхийн гал голомт тасрахгүй үргэлжид бадамлаж байхыг бэлгэджээ. Түүхийн зарим үед монгол бөхийн зодог шуудаг нь шашны янз бүрийн номлол бэлгэдлийн тогтолцооны өөр өөр хэв шинжээс хамаарч харьцангуй ондоо өнгөөр хийгдэж ашиглагдаж байсан гэдэг.

 

Баримт 12. “Нөмрөг”- Бөх барилдахаар гарч ирж буй зүүн баруун талын том цолтой магнай бөхчүүд нөмрөг нөмөрнө. Зүүн талын магнай бөх цэнхэр, баруун талын магнай бөх улаан нөмрөгтэй байх бөгөөд нөмрөг нь улаан, ягаан, хөх, цэнхэр, нимгэн, торгомсог эдээр хийгдсэн өргөн нарийн эмжээр бүхий хошмогтой, дугуй тойрог захтай, урд тал нь задгай, ханцуйгүй, элэг бүс нь мяндас, хадаг болон бусад зөөлөн эдийн аль нэгээр хуруунаас нарийнгүйгээр бөөрөнхийлэн хийгдэнэ.

 

Баримт 13. “Гутал” -ээтэн хоншоортой монгол гутал нь бөх бат , эдэлгээ сайтай, алив юманд тээглэж бүдрэхгүй, монгол бөхийн мэх хийхэд нэн тохиромжтой, барилдах явцад холхин сугарахаас болгоомжлон гутлын түрий оймс 2-ын завсар хулс буюу уян модоор хавчаар хийж халтирч гулсах, бэртэл гэмтэл авахаас урьдчилан сэргийлж улам бат суурьтай болгох үүднээс хүлэг боолтыг хэрэглэнэ. Гутлын түрийнээс дээш гарсан хэсгийг хараа гэнэ. Харааг сарьсаар хээ угалз хатган гоёж урлана.

 

Баримт 14. 1921 оноос улаан зодог, хөх шуудгийг хэрэглэх болсон нь хувьсгалт үзэл санааг дээдлэх болсонтой холбоотой гэж тайлбарладаг.

 

Баримт 15. 1921 оноос хойш буюу орчин цагт хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин бол Дархан аварга Б. Бат-Эрдэнэ бөгөөд улсын баяр наадамд нийт 11, мөн Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт түрүүлсэн амжилт үзүүлжээ.

 

Баримт 16. Дархан аварга  Х. Баянмөнх 10 түрүү, Б.Түвдэндорж 7 түрүү, Ж. Мөнхбат 6 түрүү, Д. Дамдин 5 түрүү, Д Цэрэнтогтох, Г.Өсөхбаяр нар 4 түрүү авсан алдар суутай бөхчүүд юм.

 

Баримт 17. Үндэсний бөхийн барилдааны гараа, дэвээ, шаваа, эдэлж хэрэглэж буй хувцас өмсгөлүүд, цол олгох болон, цоллох журам, ам угтуул авах, тахим авах, тахим өгөх ёс, бөхийн засуул, хөлийн цэц гэх зэрэг үйлдлүүд нь тус бүр онцгой утгатай байдаг.

 

Баримт 18. Үндэсний бөхийн барилдаан нь өөрийн гэсэн өвөрмөц зохион байгуулалттай бөгөөд барилдаан эхлээд дуусах хүртлээ дараах гурван үед хуваагдана. Үүнд: Эхэн буюу гаралтын үе, үндсэн буюу барилдааны үе,  төгсгөл буюу оролтын үе юм.

 

Баримт 19. Оноолт хийх, ам авах, бөх тавих, тахим авах ба өгөх зэрэг өвөрмөц ойлголтууд байдаг . Барилдах бөхчүүдийг нэг хоёрын даваанд оноолтоор, 3 даваанаас хойш цолтой бөхчүүдийн цолны болон амжилтын эрэмбээр ам авалтаар явуулахыг оноолт гэнэ. Ахлах цолтой бөхчүүд гарын даа нар дээр ирж бөхчүүдийн нэрсийг дуудуулан дуртай бөхөө нэр заан авч барилдахыг ам авах.  Бөхчүүд барилдахаар тэмүүлэн өвдгөө тулж эсвэл засуулчын мөрөн дээр гараа тавин зогсоо тэр агшинд засуулчид бөхийн малгайг магнайн тус газраас нь хүндэтгэлтэйгээр аван “Тэр бөх  хэний хэн бэ” гээд өөрийн бөхийн алдар нэр цолыг уянгалуулан дуудахыг бөх тавих гэнэ.

 

Баримт 20. Бөхийн гараа нарийн учиртэй.  Бөхчүүд барилдааны талбайд гарахдаа гуяны өвөр талд 2, ард нь нэг удаа алгадаж гардаг. Энэ нь морь, сур, бөх гэсэн эрийн гурван наадмын утгыг илэрхийлж буй бөгөөд барилдахын өмнө гуяны өвөр, ар талд нэг нэг удаа алгадах нь хоёулаа хүчээ үзье гэсэн утга юм. Харин шаваа нь бөхчүүд дэвэлтийнхээ төгсгөлд нар зөв эргээд 2 хөл дээрээ хагас сууж гараа алдлан баруун зүүн тал руугаа цээжээ хагас эргүүлэн өөрийн сурсан шавалтыг хийнэ. Шавалт нь нисэж ирсэн шувуу буухдаа далавчаа хумьж байгааг дүрслэн гуяны дотор гадна тус нэгэнтээ алгадан учираа бөхийнхөө зүг эргэнэ.

 

Баримт 21. Монгол бөхийн үүсэл гарал нь цэрэг дайны үйл хэрэгтэй салшгүй нягт холбоотой юм. Эртний монгол овог аймаг бүр эрэмгий зориг, эр чадал, авхаалж самбаатай эрсээр өөрийн цэргийг байгуулж, түүнийгээ "Турхаг", "Хэвтүүл", "Баатрууд" гэх зэрэг онцлог шинжээр нь ангилан нэрлэдэг байв. Овог аймгийн толгойлогчид нь тэдний хүч, бяр, хөдөлгөөнийг барилдаанаар, нүдний хурц, гарын баримжааг жад шидэлт сур харвалтаар, эцэж цуцахгүйг эмнэг хангал сургалт, морин уралдаанаар сургаж, тэднийг нийтийн өмнө шалгаруулж сонгож авдаг байжээ. Мөн аян дайнд мордох буюу их тулалдаанаас эргэн ирээд сур харвуулах, агт морь уралдуулах, хүчит бөх барилдуулан одоогийнхоор бол наадам хийдэг байжээ.

 

Баримт 22. Чингис хааны 1214-1225 онд Сартуул улсыг байлдан дагуулсны эцэст Эргүнэ мөрний хөндийд Буга Сочигай хэмээх газар ялалтын баяраа тэмдэглэн наадам тухай тэмдэглэгдсэн байдаг. Энэ наадамд монгол бөхийн барилдаан зарим талаар олон улсын шинжтэй болж Кипчак, Хятад, Перс, Ираны бөхчүүд, барилдаж байсан тухай сонирхолтой баримт бий.

 

Баримт 23. Монгол туургатны үндсэн төлөөлөл болсон зургаан үндэстний бөх байдаг. Үүнд, Өвөр монгол, Үзэмчин бөх, Ойрад Ордос бөх, Ойрад /Шиньжаны/ бөх, баруун монголын бус ноолдоон бөх, Монгол /халх/ бөх багтана.

 

Баримт 24. Монгол бөхийн зодог нь битүү байсан бөгөөд дээр үед эмэгтэй хүн барилдсанаас болоод энгэр задгай болсон гэдэг домогтой. 

 

24tsag.mn

image

Монгол бөхийн мэхний талаар эрдэмтэн судлаач нар янз янзаар бичдэг бөгөөд хамгийн багаар бодоход үндсэн 45 мэхтэй байдаг байна. Монгол бөхийн цол нь одоогийн мэдэгдэж байгаагаар 1600-гаад жилийн түүхтэй аж. 11-р зууны сүүлчээс эхлэн бөхчүүдэд харцага, бүргэд, гарьд, шонхор зэрэг жигүүртэн амьтны нэрээр, 12-р зууны дунд үеэс тулгат, шандас гэдэг цол нэмэгдэн олгогдож байжээ. 13-р зууны дундаас одоогийн хэрэглэж байгаа начин, заан, арслан, аварга зэрэг нэрээр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох болжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.118.98)
    Ямарч их алдаатай бичдэг сэтгүүлч ухаантай юм билээ дээ ....алдаагаа засаа ч . . ..
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга Н.Учрал ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи-тай уулзав
    1 цаг 36 мин
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
    2 цаг 6 мин
  • Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    5 цаг 4 мин
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    5 цаг 38 мин
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    5 цаг 39 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    6 цаг 27 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    6 цаг 40 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    6 цаг 54 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    8 цаг 13 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    8 цаг 17 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    8 цаг 21 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    8 цаг 27 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    8 цаг 35 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    8 цаг 40 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    9 цаг 40 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    9 цаг 44 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    10 цаг 13 мин
  • Мэдэгдэл
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    Өчигдөр 17 цаг 11 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    Өчигдөр 16 цаг 41 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК