Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Наадмын бэлтгэл хэр хангагдаж байна вэ

2016-7-03
0
ЖИРГЭХ

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр болоход хэдхэн хоногийн хугацаа үлдээд байна. Энэ жил тэгш ой тохиож байгаа бөгөөд АСЕМ-ын зочид ч наадмыг үзэж сонирхох учир наадмыг зохион байгуулах хорооныхон бэлтгэл ажлаа өрнүүлсээр байгаа юм. Мөн гадны зочид, жуулчдын тоо эрс нэмэгдэх тул бэлтгэл ажилдаа хариуцлагатай хандахыг албаны хүмүүс анхааруулсаар байгаа билээ. Тэгвэл энэ жил монголчууд наадмаа хэрхэн тэмдэглэх хийгээд баяр наадмаа тэмдэглэхэд бэлэн эсэх талаарх 24 баримтыг хүргэж байна.

 

Төв цэнгэлдэх хүрээлэнд морьдоос гадна зургаан тэмээ орж ирнэ

 

Баримт 1. Энэ жил  Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой тохиож байна. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг найруулах ерөнхий найруулагчаар Улсын Драмын Эрдмийн Театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар ажиллана. Түүний хувьд "Гамлет", "Ромео, Жульетта" зэрэг дэлхийн сонгодогууд жүжгүүдийг энэ цаг үед театрын тайзнаа амилуулсан авъяаслаг залуу найруулагч юм. 

 

Баримт 2. Төв цэнгэлдэх хүрээлэнд жил болгон нээлтийн үйл ажиллагаанд хурдан морьд орж ирдэг. Энэ жил морьдоос гадна зургаан тэмээ орж ирэх гэнэ.

 

Баримт 3. Энэ жилийн хувьд наадмын нээлт болон бөхийн барилдааны тасалбарын үнэ өмнөх оныхтой ижил буюу суудлаасаа хамаарч 16-24 мянган төгрөг байна. Харин жуулчдын тасалбар 25 ам.доллар хэвээр байгаа юм. Тасалбарыг долоодугаар сарын 6-ны өдрөөс эхлэн Бөхийн өргөө, Соёлын төв өргөөний кассаар худалдаална.

 

Баримт 4. Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худагт Монголд үйлдвэрлэсэн 30 ширхэг цахилгаан автобус иргэдэд үйлчилнэ. Өмнөх жил 15 ширхэг цахилгаан автобус үйлчилгээнд явж байсан бол энэ жил 15-ыг нэмж явуулахаар болжээ.

 

Баримт 5. Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар ес хоног амарна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-нд байхаар хуульчилж, 2014 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар наадмаар үеэр ажлын таван өдөр амардаг болсон. Энэ жилийн тухайд долдугаар сарын 9, 10, 16, 17-нд амралтын өдрүүд таарч байгаа тул долдугаар сарын 8-наас эхлэн амарч, 18-нд ажил цуглах юм байна.

 

Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг хаанаас авах вэ

 

Баримт 6. Наадмаар хуушуур хийх, худалдаа үйлчилгээ явуулах сонирхолтой аж ахуйн нэгж, иргэд цөөнгүй байдаг. Энэ жил Хүй долоон худагт 250 орчим аж ахуйн нэгж, хувь хүн худалдаа үйлчилгээ эрхлэх бөгөөд 60 гаруй нь хуушуур, бусдад нь худалдааны эрх олгоно.

 

Баримт 7. Харин Төв цэнгэлдэх хүрээлэнд 700 орчим аж ахуйн нэгж, хувь хүн худалдаа үйлчилгээ эрхлэх бөгөөд энэ жил нийт 900-1000 аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнд наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох юм байна.

 

Баримт 8. Худалдаанд хүнсний бараа заруулахгүй нарны малгай, шүхэр, борооны цув зэрэг зүйл байна. Энэ жилийн Хүй долоон худгийн худалдаа үйлчилгээг Чингэлтэй, Хан-Уул дүүрэг зохион байгуулж байгаа аж. Харин Төв цэнгэлдэх хүрээлэнгийн худалдаа үйлчилгээг Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг хариуцаж байгаа юм.

 

Баримт 9. Дүүргүүд худалдаа үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэний өргөдлийг өнгөрсөн даваа гарагаас хүлээн авч эхэлсэн бөгөөд 25-ныг хүртэл үргэлжилнэ. Ирэх сарын 1-нээс үйл ажиллагаа явуулах иргэд, аж ахуйн нэгжүүд тодорхой болох юм. Зөвшөөрөл авсны дараа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжилгээнд хамрагдахаас эхлээд шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэх боломжтой.

 

Баримт 10. Зөвшөөрлийн төлбөр өмнөх жилүүдтэй адил бөгөөд Хүй долоон худагт 15 мянга, Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа эрхлэхээр бол 20 мянган төгрөг байна.

 

Баримт 11. Наадмыг хуушуургүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс ч өнгөрсөн жил Төв цэнгэлдэх хүрээлэнд “Хуушуур фестиваль” зохион байгуулсан. Энэ жил мөн аж ахуйн нэгж, иргэдийн дунд 11,12-нд дээрх аргг хэмжээг зохион байгуулахаар болжээ.

 

Хүй долоо хутагт наадамчин олныг уйдаахгүй байхаар олон арга хэмжээ зохион байгуулна

 

Баримт 12. Морь гарааны зурвас руу явж эргэх хүртэл наадамчдыг уйдаахгүй байх үүднээс “Морьтон монголчууд” үзүүлбэр толилуулна.

 

Баримт 13. Харин долоодугаар сарын 10-нд “Холч морьдын уралдаан”, 13-нд уяачдын наадам болно. Мөн шүхэрчид буулт хийх зэрэг үйл ажиллагааг хөтөлбөрт оруулахаар санаачилж байгаа аж.

 

Баримт 14. Үндэсний баяр наадмын тухай хуулийн “Баяр наадмын хурдан морийг долоогоос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд хамруулсан байна” гэсэн заалтын дагуу Хүүхдийн төлөөх үндэсний газар, Монголын морин спортын уяачдын холбоо хамтран унаач хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийн дагуу даатгалд даатгуулсан тохиолдолд хурдан морь унуулахыг зөвшөөрөх дээрх шийдвэрийг гаргажээ.

 

 

Автомашины зогсоолыг нэмэгдүүлжээ

 

Баримт 15. Жилийн жилд уралдааны морьдыг олон машин дагадаг гэх шүүмжлэл гардаг. Тэгвэл энэ жил хэвлэлийнхэнд зориулсан таван машин, комиссын гишүүдийн, түргэн тусламжийн зэрэг машин дагах аж.

 

Баримт 16. Өнгөрсөн жил Соёолон насны морьдын уралдаанд 20 мянга орчим машин ирсэн бөгөөд долоон мянга орчим нь л зогсоолд зогссон. Энэ жил ч мөн адил зөвшөөрөгдсөн 6500 орчим машин зогсох боломжтой ч зохицуулалт хийж 7-8 мянган машин зогсоолд зогсоох боломж бүрдүүлээд байгаа аж.

 

Баримт 17. Хүй долоон худагт наадамчин олны аюулгүй байдал, дэг журмыг сахиулахаар Замын цагдаа, морин эргүүл зэрэг цагдаагийн 6800 алба хаагч ажиллана.

 

Наадмын бэлтгэл ажил хэр хангагдсан бэ

                             

Баримт 18. Энэ жилийн баяр наадамд 2 тэрбум 913 сая төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн.

 

Баримт 19. Наадамчдын зам дагуу авто зам дагасан шороон далангуудын 11635 м2 талбайд эко  хавтан суурилуулах, 1227 м2 талбайг зүлэгжүүлэх  ажил хийж байна.

 

Баримт 20. Өмнө нь авто замын хоёр талаар 3750 улиас модыг эгнээлэн болон төгөл хэлбэрээр тарих, авто замын 140 тэмдэгнүүдийг шинэчлэх, 3000 м2 замын хэвтээ болон босоо тэмдэг, тэмдэглэгээнүүдийг будах,  зам дагуух бүх модонд бэхэлгээ хийж пайзтай болгох, Нисэх Яармагийн зааг дахь аюулгүйн тойргоос Чингисийн хүрээ рүү эргэх уулзвар хүртэлх 3.3 км автозамын голын тусгаарлах зурвасын 23150 м2 талбайг зүлэгжүүлэх  ажил хийгдсэн байна.Мөн авто замын голын тусгаарлах зурвас, замын хоёр талаар 68000 м2 талбайн  хуучин шороон хөрсийг 20 см зузаантай хуулж  хар шороо дэвсэж зүлэгжүүлжээ.

 

Баримт 21. Морь уралдах замд 20 орчим айл байгаа бөгөөд тэдгээрийг ирэх сарын 5-наас өмнө нүүлгэхээр тохирчээ.

 

Баримт 22. Хүй долоо худагт бие засах газрын асуудал хүнд байдаг. Тиймээс нэг удаадаа 6-8 хүн зэрэг үйлчлүүлэх боломжтой 30 гаруй бие засах газрыг байгуулахаар болсон байна. Мөн нүхэн жорлон, био жорлон нэмж байрлуулах аж.

 

Баримт 23. Энэ жил наадмын үдэш буюу 7 дугаар сарын 11-ны үдэш “Харанга” хамтлаг Чингисийн талбайд тоглоно.

 

Баримт 24. Наадам болтол Хүй долоон худагт аливаа уралдаан тэмцээн зохиохгүй байхаар болсон.

 

24tsag.mn

image

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр болоход хэдхэн хоногийн хугацаа үлдээд байна. Энэ жил тэгш ой тохиож байгаа бөгөөд АСЕМ-ын зочид ч наадмыг үзэж сонирхох учир наадмыг зохион байгуулах хорооныхон бэлтгэл ажлаа өрнүүлсээр байгаа юм. Мөн гадны зочид, жуулчдын тоо эрс нэмэгдэх тул бэлтгэл ажилдаа хариуцлагатай хандахыг албаны хүмүүс анхааруулсаар байгаа билээ. Тэгвэл энэ жил монголчууд наадмаа хэрхэн тэмдэглэх хийгээд баяр наадмаа тэмдэглэхэд бэлэн эсэх талаарх 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (103.229.123.10)
    MANAN-g ene udaad dahin songohgui, MANAN-g eeljlen 26 jil songoson odoo oor shineleg oyunlag ner tsever zov songolt hiine gej bodoj bga
    2016 оны 06 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга Н.Учрал ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи-тай уулзав
    1 цаг 36 мин
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
    2 цаг 6 мин
  • Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    5 цаг 5 мин
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    5 цаг 38 мин
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    5 цаг 39 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    6 цаг 28 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    6 цаг 40 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    6 цаг 54 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    8 цаг 13 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    8 цаг 18 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    8 цаг 21 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    8 цаг 28 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    8 цаг 36 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    8 цаг 40 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    9 цаг 41 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    9 цаг 44 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    10 цаг 13 мин
  • Мэдэгдэл
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    Өчигдөр 17 цаг 11 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    Өчигдөр 16 цаг 41 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК