зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Дэлхийн дахины сонгуулийн хамгийн хамгийн

2016-6-28
0
ЖИРГЭХ

Сонгуулийн сурталчилгааны хугацаа урд шөнө 00 цагт дуусч, өнөөдрөөс зөөврийн хайрцагаар санал авах ажиллагаа эхэлж байна. Тэгвэл маргааш өглөөнөөс эхлэн монголчууд эрх барих дээд байгууллагын төлөөллөө сонгох учиртай. Сонгууль маш хариуцлагатай, иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг албаныхан цохон тэмдэглэж байгаа юм. Харин гадны улс оронд сонгууль хэрхэн болдог, сонгуулийн талаарх хамгийн сонирхолтой зүйлсийг 24 баримтаар хүргэж байна.

 

 

Нэг суудлын төлөө хамгийн олон буюу 107 хүн өрсөлдөж байжээ



Баримт 1. Нэг суудалд хамгийн олон хүн өрсөлдөж байсан тохиолдол 1997 оны хоёрдугаар сард Пакистанд бүх нийтийн сонгууль болох үеэр зүүн хойд нутгийн 50 мянган хүнтэй мужид болж байжээ.

 

Баримт 2. Тухайн үед парламентын нэг суудлын төлөө 107 хүн өрсөлдөж байсан байна.

 

Баримт 3. Энэ сонгууль бас сонгочдынх нь ихэнх бичиг үсэггүй учраас сурталчилгааны материалууд нь бичмэл биш ихэнх нь бэлгэ тэмдэг дүрсэлсэн байснаараа онцлог болж байв.

 

Хамгийн эртний байнгын ажиллагаатай парламент хаана үүссэн бэ


Баримт 4. Мэн арлын хууль тогтоох дээд байгууллага Тинвальд манай гаригийн хамгийн эртний байнгын ажиллагаатай парламент үүсч байжээ.

 

Баримт 5. 979 онд байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй ажиллаж байгаа энэхүү парламент арлынхаа нийслэл Дугласт байдаг байна.

 

Баримт 6. Тухайн парламентын дарга нь арлын захирагчийн албыг хашдаг гэдгээрээ өвөрмөц. 90 орчим мянган хүнтэй энэ арлын парламент нь 24 гишүүнтэй аж.

 

Хамгийн олон санал авсан нэр дэвшигч хэн байв



Баримт 7. Пакистанд 1990 онд болсон сонгуулиар Ларкан мужийн тойрогт Беназир Бхутто гэгч сонгогчдын 98,48 хувь буюу 94,462 хүний санал авч хамгийн олон санал авсан нэр дэвшигчээр тодорч байсан байна.  

 

Баримт 8. Харин түүний өрсөлдөгч нь ердөө 718 санал авчээ.

 

Хамгийн олон сонгогчтой сонгууль Энэтхэгт болж байжээ

 

Баримт 9. 1996 онд Энэтхэгийн парламентын доод танхимын 543 депутатыг сонгох сонгуульд хамгийн олон буюу 343 сая 350 мянган сонгогч саналаа өгч байв.

 

Баримт 10. Тухайн сонгуулиар 565 хэсэг ажиллаж, сонгуулийн бэлтгэл ажил болон санал хураах ажлыг зохион байгуулахад гурван сая хүн оролцжээ.
 

Хамгийн их дэгсдүүлэлтийг Чарльз Кинг хийв

 

Баримт 11. 1927 онд Либерийн Ерөнхийлөгчийн сонгуульд Чарльз Кинг ялжээ. Тэрээр өөрийнх нь төлөө 234 мянган сонгогч саналаа өгсөн гэж мэдэгдсэн байна.

 

Баримт 12. Гэтэл энэ нь нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын албан ёсны тооноос даруй 15,5 дахин их байсан гэнэ.

 

Хамгийн этгээд сонгуулийн уриаг хэн гаргаж байсан бэ

 

Баримт 13. 1989-1996 онд болсон Африкийн Либер улсад иргэний дайны  дараа буюу 1997 онд Либерт ерөнхийлөгчийн сонгууль болов. Тэрхүү сонгуульд дайныг толгойлж байсан хүмүүүсийн нэг болох Тейлор сонгуульд өрсөлджээ. Тэрбээр тухайн сонгуульд “Тэр миний эхийг алсан. Тэр миний эцгийг алсан. Би түүнд саналаа өгч байна” гэсэн уриатай нэр дэвшээд 75 хувийн саналаар ялжээ. 

 

Хамгийн бага хугацаагаар үүрэг гүйцэтгэсэн ерөнхийлөгч нэг цаг л ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэжээ

 

Баримт 14. Педро Ласкурайн Мексикийн ерөнхийлөгчөөр 1913 оны хоёрдугаар сарын 18-нд ердөө нэг цаг л ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэжээ. Түүний хууль ёсны залгамжлагч Мадеро нь 13-ны өдөр алагдсан байна. Ласкурайн 18-ны өдөр тангараг өргөөд тэр даруйдаа албан үүргээ генерал Викториано Хуэртад шилжүүлээд огцорсон байна.

 

Хамгийн ухаалаг ерөнхийлөгчөөр хэн тодорч байв

 

Баримт 15.    Малайз бол шашны сонгуульт, холбооны үндсэн хуультай цор ганц орон. Эндэхийн есөн муж нь шашны захиргаатайн долоог нь султан захирна. Таван жил тутам шашны тэргүүнүүд өөрсдийн дундаас дээд захирагч, хаан, түүний орлогч, дэд хааныг томилно. Тэгэхдээ хамгийн ахмад, шашны тэргүүний албыг хамгийн удаан хашсан хүнийг сонгодог байна.

 

Парламентын хамгийн том ордон хаана байдаг вэ

 

Баримт 16. Румыны нийслэл Бухарест дахь парламентын ордон манай гаригийн хамгийн том, бас хамгийн хүнд байшинд тооцогдоно. Энэ ордон 270х240 метрийн хэмжээтэй. Талбай нь 350 мянган хавтгай дөрвөлжин метр. 12 давхар, өндөр нь 86 метр бол газар доороо бас 92 метр. Нийтдээ 1100 өрөө тасалгаатай бол Энэ ордонг барихын тулд метрийн хэмжээтэй шоо дөрвөлжин гантиг нэг сая, 3500 тонн болор, 700 мянган тонн ган, хүрэл, 900 мянган гоо метр мод, 200 мянган хавтгай дөрвөлжин метр хивс ашиглажээ. Николай Чаушескугийн дэглэмийн үед Ард түмний ордон нэртэйгээр 1984 онд эхлүүлсэн ч 1989 онд дарангуйлагчийг цаазалснаар барилгын ажил зогсжээ.

 

Хамгийн олон хүнтэй парламент хэдэн хүнтэй вэ

 

Баримт 17. Хамгийн олон гишүүнтэй парламент бол Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурал гурван мянган гишүүнтэй. Хууль тогтоох энэ байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ жилд нэг удаа хуралдана. Энэ парламентын хуралдаан Тяньаньмэний талбай дахь ордонд Сталиний үеийн юм уу, умард Солонгосын ямар нэг хуралдааныг санагдуулмаар баяр ёслолын байдалтай, алга ташилтаар үргэлжилдэг.

 

Сонгуульд саналаа өгөхгүй бол паспортыг нь хурааж авдаг

 

Баримт 18. Дэлхийн 20 гаруй оронд сонгуулийн насны хүмүүс заавал саналаа өгөх  хуультай. Эдгээр орноос ихэнх нь саналаа өгөөгүй хүнд хуулийн хариуцлага хүлээлгэдэггүй. Гэхдээ Австралид сонгуульд оролцоогүй бол торгуулна. Перу, Грекэд зарим төрийн байгууллагаас үйлчилгээ авах эрхийг нь хасдаг. Харин 18-аас дээш настай Бразилийн иргэн хүндэтгэх шалтгаангүйгээр сонгуулийг “тасалвал” дараагийн сонгуульд саналаа өгөх хүртэл паспортыг нь хурааж авдаг. 

 

Покер тоглоод хожсон нь хотын дарга болно

 

Баримт 19. АНУ-ын Нью-Мехико мужид хэрэв хоёр нэр дэвшигчийн санал тэнцвэл ямар нэгэн тоглоом тоглож хожсон нь ялна гэсэн хууль үйлчилдэг. 1998 онд хотын даргын сонгуульд өрсөлдсөн Жеймс Фаррингтон, Жоан Карлсон нарын санал тэнцжээ. Жеймс покер тоглохыг санал болгосон бол Жоан шоо хаяна гэжээ. Үр дүнд нь зоос шидэн, покер 12. тоглохоор болж Жеймс хожсоноор хотын дарга болжээ. 

 

3000 гишүүнтэй парламент хаана байдаг вэ

 

Баримт 20. Дэлхийн хамгийн том парламент болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурал нь 3000 гишүүнтэй. Бүрэн бүрэлдэхүүнээрээ жилд нэг удаа чуулдаг. Ардын хурлын аварга том ордон Тяньинминий талбайд оршдог. Жил болгоны чуулганаар хурлын гишүүд төрийн өндөрлөгүүдийн илтгэлийг сонсч, цөөн хүний урьдчилан боловсруулсан хуулийг дуу нэгтэй баталдаг. Энэ хурлыг сурвалжилсан барууны сэтгүүлчдийн бичиж буйгаар илтгэлүүд нь маш уйтгартай учраас зарим гишүүн хуралдааны төгсгөлд аргагүйн эрхэнд эвшээж эхэлдэг байна.

 

АНУ-ын нэг өдрийн ерөнхийлөгч хэн бэ

 

Баримт 21. 1849  онд АНУ-ын Сенатын дарга, Мисури мужийг төлөөлсөн сенатор Дэвид Райс Атчисон нэг өдрийн турш АНУ-ын ерөнхийлөгчөөр ажилласан гэсэн яриа байдаг.

 

Баримт 22. Учир нь АНУ-ын 12 дахь ерөнхийлөгч Закари Тейлорийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол ням гаригт тохиосон учраас энэ өдөр тангараг өргөхөөс татгалзжээ. Энэ тохиолдолд ерөнхийлөгчийн үүргийг Сенатын дарга гүйцэтгэх ёстой гэсэн журмын дагуу Дэвид Райс Атчисон нэг өдөр ерөнхийлөгчийн ажил хийсэн байна.

 

Баримт 23. Үүнийг ч батлаж Атчисоны шарилын дэр чулуун дээр “АНУ-ын нэг өдрийн ерөнхийлөгч” гэж бичсэн байдаг. 

 

Нэг жилээр ерөнхийлөгчийг сонгодог улс

 

Баримт 24. Швейцарт ерөнхийлөгчийг холбооны 7 зөвлөлөөс бүрдсэн парламентын хоёр танхимын хамтарсан хурлаар нэг жилийн хугацаатай сонгодог байна. Уламжлал ёсоор дэд ерөнхийлөгч нь ерөнхийлөгч болдог.


24tsag.mn

image

Сонгуулийн сурталчилгааны хугацаа урд шөнө 00 цагт дуусч, өнөөдрөөс зөөврийн хайрцагаар санал авах ажиллагаа эхэлж байна. Тэгвэл маргааш өглөөнөөс эхлэн монголчууд эрх барих дээд байгууллагын төлөөллөө сонгох учиртай. Сонгууль маш хариуцлагатай, иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг албанхан цохон тэмдэглэж байгаа юм. Харин гадны улс оронд сонгууль хэрхэн болдог, сонгуулийн талаарх хамгийн сонирхолтой зүйлийг 24 баримтаар хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
    14 цаг 27 мин
  • Монгол орны цөлжилттэй бүс нутагт 100,000 мод тарьж, “MONGOLZ #1” гэх үг бүтээх төслийн ажил үргэлжилсээр байна
    14 цаг 56 мин
  • А.Ариунзаяа: Төсвөө эргүүлэн тат, үгүй бол төсвийн үе шатыг нэг шатаар ухраа
    15 цаг 15 мин
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
    15 цаг 27 мин
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
    15 цаг 52 мин
  • Манай улс жүдо бөхийн ахмадын ДАШТ-аас найман медаль хүртээд байна
    16 цаг 1 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
    16 цаг 15 мин
  • Д.Мөнхбаатар: Ирэх сарын 15- аас утаа мэдрэгчээ унтраасан айл өрхөд түлш борлуулахгүй
    17 цаг 11 мин
  • Tesla-ийн нисдэг машины хувилбарыг гаргана
    17 цаг 28 мин
  • Хасын Хүлэгүүд баг "EASL"-д нэг ч хожигдолгүйгээр хэсгээ тэргүүлж байна
    17 цаг 38 мин
  • “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
    18 цаг 4 мин
  • Өвлийн сорил: Монгол малчны амьдрал
    18 цаг 5 мин
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
    18 цаг 22 мин
  • Өнөөдөр 54 вагон АИ-92 шатахуун бууна
    18 цаг 37 мин
  • "The MongolZ" багийн шинэ гишүүн contorlez өөрийгөө батлан харуулсаар байна
    18 цаг 56 мин
  • Д.Мөнхбаатар: Угаар мэдрэгчийн дохиолол дуугарч байна гэдэг нь тодорхой хэмжээний угаар байгааг илтгэнэ
    19 цаг 24 мин
  • Яармаг орчмын хэрэглэгчийн ундны усыг хэсэгчилэн хязгаарлана
    19 цаг 45 мин
  • Томуу, томуу төст өвчний дуудлага аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 42.7 хувиар буурчээ
    19 цаг 52 мин
  • “Монгол ардын суут” драмын жүжиг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн дахин тайзнаа амилна
    20 цаг 20 мин
  • Дэлхийн улсууд эмчдээ хэр хэмжээний цалин өгдөг вэ?
    20 цаг 29 мин
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • ТӨСӨВ 2026: Асаргааны тэтгэмж авдаг 82.8 мянган иргэнд 279.3 тэрбум төгрөг олгохоор тусгажээ
  • НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Ү.Амарбат: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн 3 хүүхэд Англи улсад өндөр төлбөртэй сургуульд бус Монголдоо сурдаг
  • А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • "Оюутолгой"-гоос 10 тэрбумыг "хулгайлсан" Д.Амартүвшинг шүүхээс суллажээ
  • П.Наранбаяр: Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг төсвөө харж байж цалингаа нэмэх ёстой гэдгийг ойлгоорой
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ФОТО: Багш нарын ажил хаялт 12 дахь өдрөө үргэлжилж байна
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Монгол Улс ФИБА Ази-ийн дунд хугацааны чуулганд оролцлоо
  • Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо
  • Аймшгийн баяраар үзвэл зохих ТАВАН монгол кино
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Ү.Амарбат: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн 3 хүүхэд Англи улсад өндөр төлбөртэй сургуульд бус Монголдоо сурдаг
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3–4 их наяд төгрөг шаардлагатай
  • “Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа
  • АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцов
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • ФОТО: Багш нарын ажил хаялт үргэлжилж байна
  • О.Цогтгэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин улсын дунджаас бага байна
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
  • Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо
  • ФОТО: Багш нарын ажил хаялт 12 дахь өдрөө үргэлжилж байна
  • "Оюутолгой"-гоос 10 тэрбумыг "хулгайлсан" Д.Амартүвшинг шүүхээс суллажээ
  • А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой
24 баримт
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК