2016.8.10, Лхагва гараг / Билгийн тооллын: 7
Намрын эхэн улаан бичин сар
Нэг цагаан мэнгэтэй хөх хулгана өдөр
Аргын тооллын: 2016.8.10, Лхагва гараг
Наран ургах шингэх: 06.41-21.14
Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн.