Боловсролын Яамны Стратеги Бодлого боловсруулах газрын дарга Б.Насанбаярын нэхэмжлэлтэй иргэн Э.Цэрэндолгорыг хариуцагчаар татсан шүүх хурал өнөөдөр 09.00 цагт болохоор товлогджээ.
Тодруулбал, цэнхэр үст Цэрэн хэмээн олонд танигдсан Э.Цэрэндолгор нь Боловсролын Яамны Стратеги Бодлого боловсруулах газрын дарга Б.Насанбаярыг мүүний шашиныг Монголд дэлгэрүүлсэн гол буруутан нь хэмээн мэдээлсэн билээ. Харин үүний хариуд Б.Насанбаяр "Би үүнд ямар ч хамаагүй, нэр төрөө сэтгээлгэхээр шүүхэд хандаж байна" гэдгээ мэдэгдээд байсан юм.
Тэгвэл энэ хэргийн үнэн мөнийг өнөөдөр шүүх дэнслэх юм байна.
Сэтгэгдэл (2)