зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Тагнуулын хаалга татсан мэдээлэлд хэн юу ярив

2016-9-05
0
ЖИРГЭХ

Энэ сарын нэгний өдөр МАН-ын бүлэг Төрийн ордонд хаалттай хуралдсан. Энэхүү хуралдааны талаарх мэдээлэл олон нийтэд ил болсонд тус намын бүлэг ихэд ундууцаж, Тагнуулын ерөнхий газарт хандсан талаараа өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн. Ингэхдээ "Төрийн мэдээллийн нууцлал, аюулгүй ажиллагаа алдагдсан учир мэдээлэл хэрхэн алдагдсаныг шалгаж өгнө үү" хэмээсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Тус хаалттай хуралдааны үеэр төрийн нууцлал гэхээр зүйл төдийлөн яриагүй байсан бөгөөд МАН-ын нүүр царайг хэвлэл мэдээллийнхэн олон нийтэд "будаггүй" хүргэсний төлөө ийнхүү сүрийг үзүүлэв. Тэгвэл тус хаалттай хуралдааны үеэр хэн юу ярьсныг 24 баримтаар хүргэж байна.

 

 

Мэдээлэл үнэхээр төрийн нууцлалд хамааралтай юу

 

Баримт 1.  Ч.УЛААН: -Манай ажлын хэсэг Засгийн газрын оруулж ирсэн төслөөс хөрөнгө оруулалтын болон урсгал зардлыг татах саналтай байна. Энэ оны төсөвт эхнээсээ суугаагүй объектуудад хөрөнгө оруулалт хийхээр шинээр нэмж оруулж ирсэнд ажлын хэсгийн гишүүд шүүмжлэлтэй хандсан.

 

Баримт 2. Мөн концессоор ажил гүйцэтгэхдээ бариад шууд түлхүүр гардуулах нөхцөлөөр биш барьж ашиглаж тэндээсээ хөрөнгө оруулалтаа олдог зарчим баримтлах нь зүйтэй гэж үзсэн. Ингэхгүй бол концессын гэрээгээр барьсан олон объект төсвөөс хөрөнгө оруулалтаа авахаар хүлээж байна.

 

Баримт 3. Халамжийн бодлогоо зохистой болгох нь зүйтэй. Тухайлбал, хүүхдийн мөнгийг зорилтод бүлэгт нь л олгох хэрэгтэй. Харин оюутны 70 мянгыг одоо олгож байгаа зарчмаар нь өгөхийг дэмжсэн. Цалингийн хувьд аль ч төвшинд буу­руулахыг ажлын хэсэг дэмжээгүй. На­мын мөрийн хөтөлбөрт цалин хасах бус үе шаттайгаар нэмэгдүүлэх заалт бий. Үүнийхээ дагуу цалин нэмдэггүй юм аа гэхэд ядаж бууруулахгүй байх нь зөв гэдэгт ажлын хэсэг санал нэгдсэн.

 

Баримт 4. Тэтгэвэрт гарч байгаа албан хаагчдад олгодог тэтгэмжийг нэгэн жигд болгох нь зөв гэж үзсэн. Ингэснээр жаахан ч гэсэн хэмнэлт хийж чадна.

 

Баримт 5. Ж.ЭРДЭНЭБАТ: -Зээлийн хүү­гийн зардал, концессын төлбөр нь эдийн засаг дарамт болж бай­на. Тө­рийн албан хаагчдын ца­линг буу­руу­лах саналыг гишүүд хэлэл­цүүл­гийн явцад шийднэ биз. Заавал буу­руулах ёстой гэж үзэхгүй байна. Тат­варын асуудлаар ажлын хэсэгтэй санал нэг байна. Үйлдвэрээс гараад долоон жи­лээс дээш хугацааг өнгөрүүлсэн хос хөдөлгүүртэй авто машины татварыг нэмэх саналтай байгаа.

 

Баримт 6. Тэтгэвэр авагч­дын тоо жилээс жилд нэмэгдэж бай­гаа. Яваандаа нийгмийн даатгалын сан ачааллаа даахаа болино. Тиймээс тодорхой өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлагатай. 

 

Баримт 7. Д.САРАНГЭРЭЛ: -Ажлын хэс­гийн­хэн хүүхэд харах үйлчилгээний зард­лыг хасах Засгийн газрын са­налыг дэмжсэн байна. Энэ зардлыг хасмааргүй байна. Ингэж чадвал нийгмийн хүлээлтийг хангаж чадна.

 

Баримт 8. Бид цахим дайнд ялагдаж байна. Иймэрхүү байдлаар бид орон нутгийн сонгуульд оролцох юм бол ялалт байгуулж чадахгүй. Тиймээс энэ чиглэлд анхаарч ажиллаач. Бүр болохгүй бол ажлын хэсэг гаргах хэрэгтэй. 

 

Баримт 9. Ж.ЭРДЭНЭБАТ: -Бид өмнө нь 26-уулаа байхдаа хүнд таалагдахын тулд юу ч хамаагүй ярьдаг байсан. Харин одоо тэр зарчмаараа дуртай үедээ хэвлэлд хандаад яриад байж бо­лох­гүй.

 

Баримт 10. Одоо бол популизм хийх цаг биш. Хамгийн гол нь хэрэгжүүлэх гэж буй бодлогоо эхнээс нь олон ний­тэд зөв ойлгуулах хэрэгтэй. Татвар нэмэх нь гэж хамаагүй эсэргүүцээд эцэст нь юу болов. Төсвийн байнгын хороо татвартай холбоотой хуулийн төслүүдийг унагасанд харамсч байна. Аливаа зүйлийг эхлээд бүгдээрээ зөв талаас нь тайлбарлах хэрэгтэй. Аливаа зүйлийг яаж тайлбарлаж олон нийтэд хүргэхээс их зүйл шалтгаалж байна. Цалин хасч болохгүй гэж үзэж байгаа бол үүнийг орхиё.


Баримт 11. Ж.МӨНХБАТ: -Ер нь бүгдээрээ нэг амтай байх нь хамгийн чухал байна. Засгийн газар, бүлэг дээр ярьсан зүйлээ өөр өөрсдийнхөөрөө дүгнээд хамаа­гүй олон нийтэд хандмааргүй байна.

 

Баримт 12. Засгийн газраас оруулж ирсэн саналыг шүүмжлээд ярьчихдаг. Түү­нийг нь өлгөж аваад цааш нь өргөн хүрээнд цацаад байх юм. Түүнийг нь баллуурдах гэж хөөцөлдөх ажил гарах юм. Урдаас танай бүлгийн гишүүн л тэгж ярьсан ш дээ гэх юм.

 

Баримт 13. Б.ДЭЛГЭРСАЙХАН: -Эдийн зас­гийн хүндрэлийг төсвийн тодот­голын хүрээнд шийдэх гэж оролдохоос гадна хөрөнгө оруулагчидтай ажилламаар байна.

 

Баримт 14. Бондын эргэн төлөл­тийн хугацааг хойшлуулах асууд­лаар хэлэлцээрийн ширээний ард суух хэрэгтэй. Хэлэлцээр хийхээр хүү нь өсчихнө гэж айж зүгээр суумааргүй байна. “Энержи ресурс” гэх мэт то­моохон аж ахуйн нэгжүүд гадаадаас авсан зээлийнхээ эргэн төлөлтийг хойшлуулахаар хэлэлцээр хийж л байгаа юм билээ ш дээ.


Баримт 15. Л.ЭНХ-АМГАЛАН: -Орон сууц­ны татвар бий болгож 150 метр квад­ратаас дээш хэмжээний орон сууц эзэм­шигчээс татвар авах санал оруулж ирсэн. Энэ хэмжээгээ 200 болгож нэмэг­дүүлж болохгүй юм уу.

 

Баримт 16. Ж.ЭРДЭНЭБАТ: -150 гэдэг бол бага хэмжээ биш. Манайх 100 метр квадрат гурван өрөө байранд амьдардаг байсан. 150 болохоороо таван өрөө бүр том байр болчихдог юм. 150 метр квадрат орон сууц эзэмшигчээс татвар авна гээд шийдчих юм бол лав л олон нийтийн 90 хувьд нь таалагдана. 200 метр квадратаас дээш орон сууцтай айл гэхээр маш бага тоо гарна.

 

Баримт 17. Ө.ЭНХТҮВШИН: -Хэмнэлт хийх гэж байгаа бол энэ олон объектыг үр дүнгүй ашиглахаа болихоос эхлээд илүү өргөн хүрээг хамрах хэрэгтэй байна. Байгууллагынхаа барилгын нэг давхрыг бүхлээр нь эзэмшээд суучихсан дарга байна. Усанд ордог, амралтын, биеийн тамирын гэх мэт олон өрөөтэй байх жишээтэй. Тэнд байсан хүмүүсээ өөр нэг байшинд суулгачих юм. Энэ бүх үргүй зардлаасаа татгалзах хэрэгтэй.

 

Баримт 18. Яамдыг ч гэсэн нэгтгэж нэг байранд оруулах хэрэгтэй. Заримыг нь Төрийн ордонд оруулсан ч болно. Төрийн ордон урагшаа тэлсэн ч гэсэн тэнд нь гурав, дөрөвхөн л дарга суудаг. Ингэж объектуудыг чөлөөлж сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах хэрэгтэй. Энэ мэтээр өргөн хүрээг хамарсан шийдвэр гаргахгүй бол цалин хасаад хэмнэлт хийнэ гэж байхгүй.

 

Баримт 19. Том хэмжээтэй орон сууцтай иргэдээс татвар авна гэдэг ч зөв шийдэл биш. Харин олон байртай, түүнийгээ түрээс­лүүлж мөнгө олдог хүмүүсээс татвар авах хэрэгтэй. Зээл авч байраа томруулсан хүмүүсээс татвар авах нь зохисгүй. Эсвэл 150 биш 200 метр квадрат болгож өөрчлөх хэрэгтэй.

 

Баримт 20. Нийгмийн даатгалын шимтгэл нэмэх санал оруулж ирсэн. Хэрвээ нэмчих юм бол аж ахуйн нэгжүүд цомхотгол хийгээд эхэлнэ. Ер нь аливаа шийдвэр гаргахдаа сонгуульд авч орсон мөрийн хөтөлбөрөө байнга санаж байх хэрэгтэй. Иргэдэд өгсөн амлалтаа мартаж болохгүй.

 

Баримт 21. Ц.НЯМДОРЖ: -Ажлын хэсгийн ахлагч Ч.Улаан их зөв юм яриад байна, авдраа маажих тухай. Гэхдээ 2012 оноос л ингэж ярих байсан юм. Улстөрчид ингэж өөрчлөгдөөд байхаар олон нийт яаж итгэх юм бэ. Төсвийн энэ замбараагүй байдал 12 жил явсан юм шүү дээ.

 

Баримт 22. 2004 онд Фортуна УИХ-ын гишүүн болсноос хойш улсын төсвийг баталдаг шинэ дэглэм тогтсон юм. Хоёр, гуравхан хүн Засгийн газраас өргөн барьсан төслийг өөрчилж байгаад өөрсдийнхөө тойргийн хамаг асуудлыг шийдүүлдэг бөөгийн тойрог бий болсон. Тэр бөөгийн тойрогт орсон хүний нэг нь Б.Чойжилсүрэн чи өөрөө ш дээ. Өст хүн өлийн даваан дээр уулзана гэж энэ дээ. Одоо өөрөө төсөв батлуулдаг боллоо. Тэр бөөгийн тойрогт Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан ч орно.

 

Баримт 23. Өнгөрсөн зургадугаар сарын 29-нд бидний жаргал дууссан. Ирэх дөрвөн жилд бид дандаа зовлон ярих болно. Эрх баригчдын зовлонгийн тойрог эхэлсэн шүү. Та нар өнөөдөр сайжруулаад зовлон дуусчихна гэж бодож байна уу. Дөрвөн жил зовно. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг анхаа­рах­гүй байна. Ерөн­хий сайд, Засгийн газрын гишүүд оруулж ирсэн саналаа зөвтгөх гэж дай­раад байх юм. Ингэх нь буруу. Ги­шүүдийнхээ үгийг сайн сонс. Зөвт­гөж ярихынхаа оронд ямар алдаа гаргаснаа олж харж, түүнийгээ яаж засч сайжруулахаа л бодох хэрэгтэй. Бид улс төрийн мэдрэмжтэй байх хэрэгтэй байна. Ер нь орон нутгийн сонгуулийн өмнө төсвийн тодотголыг оруулж ирсэн нь буруу болчихлоо гэж бодох боллоо. Цалин хасах саналын цаана 400 мянган хүн байгаа гэсэн тооцоо гарсан бол энэ чинь 400 мянган хүний саналыг алдаж байна л гэсэн үг шүү дээ.

 

Баримт 24. Л.ЭЛДЭВ-ОЧИР: -Бүх асуудлаа нэг амаар ярьж байх хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Засгийн газраас оруулж ирсэн асуудлыг хариуцсан сайд нь, бүлэг дээр ярьсан зүйлээ бүлгийн дарга нь л хэвлэлд ярьдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол Байнгын хороо, бүлгийн хурал дууссаны дараа өрөөндөө сууж байтал хэвлэлийнхэн болсон болоогүй ярилцлага авах гээд байх юм. Дараа нь ярьсан зүйлийг нь шүүрч аваад буруу тийш нь хандуулаад байна. Тиймээс гишүүд үүн дээрээ анхаарах хэрэгтэй байх.    

 

24tsag.mn

image

Энэ сарын нэгний өдөр МАН-ын бүлэг Төрийн ордонд хаалттай хуралдсан. Энэхүү хуралдааны талаарх мэдээлэл олон нийтэд ил болсонд тус намын бүлэг ихэд ундууцаж, Тагнуулын ерөнхий газарт хандсан талаараа өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн. Ингэхдээ ”Төрийн мэдээллийн нууцлал, аюулгүй ажиллагаа алдагдсан учир мэдээлэл хэрхэн алдагдсаныг шалгаж өгнө үү” хэмээсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Учир нь тус хаалттай хуралдааны үеэр төрийн нууцлал гэхээр зүйл төдийлөн яриагүй байсан бөгөөд МАН-ын нүүр царайг хэвлэл мэдээллийнхэн олон нийтэд ”будаггүй” хүргэсний төлөө ийнхүү сүрийг үзүүлэв. Тэгвэл тус хаалттай хуралдааны үеэр хэн юу ярьсныг 24 баримтаар хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (39)

  • Зочин (202.179.29.59)
    Нямдорж харин зөв хэллээ. Төсвөөр тоглож болохгүй гэж.
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • Балдандорж (202.179.29.59)
    Шүүхийхэн бол ажил хийж дүр үзүүлсэн , асуудлыг шийдвэрлэхийн төлөө биш хариуцагчийн утас байсаар байтал хаяг таарахгүй байна гэсээр хойш тавьдаг хүний цагийг үр дүн муутай өнгөрөөхөд гаршсан хүмүүс бий .Цалинг нэмж болохгүй. Монголд шудрага ажил хэрэгч шүүх хэзээ бий болох бол доо
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • Батаа (202.179.29.59)
    Шүүхийнхэн ажил хийдэггүй ,ажил хийх гэж дээ ёстой нэг салгардана даа .Цалингийг ердийн төрийн албан хаагчтай адил болго . Шудрага явдалд нийцнэ
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • УГААСАА Л МАН-АН ЛУЙВАРЧИД (202.9.41.63)
    АРДЧИЛАЛ ЯЛСАН ГЭХ СҮҮЛИЙН 20ГАРУЙ ЖИЛД АРД ТҮМНЭЭ ЯДУУРУУЛЖ УЛСАА ХООСРУУЛАН ӨРӨНД ОРУУЛСАН УЛС ТӨРЧИД БОЛ ЭНЭ МАНАН-ГИЙНХАН ШҮҮ ДЭЭ МАН Ч БАЙ АН Ч БАЙ ЯГ АДИЛХАН ӨВӨР ТҮРИЙДЭЭ ЭЭЛЖИЛЖ ОРСОН ЯНХАНУУД АРД ОЛОН ЭДНЭЭС САЛАХ ЦАГ ИРЭХ БАЙЛГҮЙ ТЭР ЦАГТ ЭДНИЙ ХӨРӨНГИЙГ ХУРААЖ УЛСЫН ӨРИЙГ ТӨЛҮҮЛЭХ БОЛНО
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • zzzz (89.217.200.133)
    Hamgiin oilgomjgui um harin MAN- yagaad dangaaraa shahuu garaad irvee,,,ard tymen dynhyyrsen yy, esvel mongo tolson yaduuchuudad,,,,yuch hiideggui nam shdee, mash ih gaihaj baina….
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • zzzz (89.217.200.133)
    Boliod og ta nar ulsiin nuuztai ymarch holboogui,,,,ard tymentei yaj temzehee l yarisan bizdee ta nar,,,,,,,,,,,,,,,,,,,,!!!!!!!!!!!!!!!!
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • иргэн (202.131.252.213)
    энэ зах зээлийн нийгэм чинь туршлагаас илүү сэтгэлгээ, хурд, бас эрсдэл шаарддаг нийгэм. Техникийг модоор хүлчихээд давхидаг монгол сэтгэлгээнээс өөр ш дээ.
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • иргэн (202.131.252.213)
    Монголын зах зээлийн эдийн засгийг балласан хүний нэг нь яах аргагүй Улаан. Энэ хүний эхлүүлсэн гажуудал, засвар, бүдүүлэг шийдэл, жам хуулиас гадуур коммунист сэтгэлгээ их гай тарьсан. Одоо Улаангы саналгаж эхэлж байгаа бол юу гэхэв, шууд төвлөрсөн төлөвлөгөөт эз-таа шилжвэл таарна. 92-96 онд Жасрай үнэ чөлөөлөхөөс айгаад барьчихсан. 2000 онд Улаан төсвийг эргүүлж төвлөрүүлсэн. За ингээд л зах зээлийн нийгэмд ленинч засвар орж нэг мөсөн дампуурах замдаа орсон. Нийгэм бүрт өөрт таарсан онцлог, дагах ёстой гольдрол гэж бий. Хариуцлага яривал энэ мэтээс эхлэх учиртай. Алийн болгон АН-ыг хадны мангаа болгож МАН улс орныг хөгшин ухна шиг зайдлах юм бэ. Ерөөс энэ нийгэмд тохирохгүй нам ш дээ.
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • иргэн (202.131.252.213)
    Монголын зах зээлийн эдийн засгийг балласан хүний нэг нь яах аргагүй Улаан. Энэ хүний эхлүүлсэн гажуудал, засвар, бүдүүлэг шийдэл, жам хуулиас гадуур коммунист сэтгэлгээ их гай тарьсан. Одоо Улаангы саналгаж эхэлж байгаа бол юу гэхэв, шууд төвлөрсөн төлөвлөгөөт эз-таа шилжвэл таарна. 92-96 онд Жасрай үнэ чөлөөлөхөөс айгаад барьчихсан. 2000 онд Улаан төсвийг эргүүлж төвлөрүүлсэн. За ингээд л зах зээлийн нийгэмд ленинч засвар орж нэг мөсөн дампуурах замдаа орсон. Нийгэм бүрт өөрт таарсан онцлог, дагах ёстой гольдрол гэж бий. Хариуцлага яривал энэ мэтээс эхлэх учиртай. Алийн болгон АН-ыг хадны мангаа болгож МАН улс орныг хөгшин ухна шиг зайдлах юм бэ. Ерөөс энэ нийгэмд тохирохгүй нам ш дээ.
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • иргэн (202.131.252.213)
    Улаан, чойжилсүрэнгээс өөр эдийн засагчгүй МАН-ын бодлого, сэтгэлгээ ямар байх билээ. Энэ тэнэг ард түмэнг яалтай
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • иргэн (202.131.252.213)
    монголын эдийн засгийг Энхбаяртай нийлж самарч гажуудуулсан хүн чинь Улаан ш дээ. Улаан 1960 оны БНМАУ-ын төлөвлөгөөний комисст л таарах сэтгэлгээтэй хүн. улайдаггүй улаанд ийм үед эдийн засаг атгуулах гэж байгаа бол МАН ч морио уналаа, монгол модоо барилаа л гэсэн үг. Адал балмад этгээд, мафын захиалагч, сонгодог технократ
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • иргэн (202.131.252.213)
    монголын эдийн засгийг Энхбаяртай нийлж самарч гажуудуулсан хүн чинь Улаан ш дээ. Улаан 1960 оны БНМАУ-ын төлөвлөгөөний комисст л таарах сэтгэлгээтэй хүн. улайдаггүй улаанд ийм үед эдийн засаг атгуулах гэж байгаа бол МАН ч морио уналаа, монгол модоо барилаа л гэсэн үг. Адал балмад этгээд, мафын захиалагч, сонгодог технократ
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • даш (103.57.94.121)
    энэд сэтгэлээ нээлттэй бичигч зочин хүн бол ардчилсан намын биеэ худалдагч бололтой зөв зүйлийг ч буруу гэх юм долоо хэмжиж нэг огтол гэдэгдээ Чойжилсурэн бол ардчилсан намын луйварчдын гол тоглогч байгаа юм биш үү түүнээс даруйхан салавал дээр улаан ч гэсэн хөгийн хүн дээ
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • zochin (103.212.118.14)
    Zugeer l yum yarisan baina shte. Yagaad uuniig hulgailj gargasan yum bol do.
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • 123 (202.9.40.22)
    ийм сайхан чинь сэтгэлийн яриа үнэн бодитоороо алдагдсан нь үнэн юм бол энэ дээрээ тоглолт хийх хэрэгтэй шдээ, гэхдээ тагнуул энэ тэр гээд тоглолтоо хийгээд байгааг нь мань мэт ойлгохгүй байгаад байгаа юм бишүү, хахаха
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.26.253)
    Tagnuuld handah medeelel ni ene gej yy? baidag l yglee ni bnashdee
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • ЗОЧИН (202.126.91.95)
    ҮХ-ИАР БОЛ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ЯМАР Ч МЭДЭЭЛЛИЙГ ЭРЖ ХАЙЖ ОЛЖ АВАХ ЭРХТЭЙ, МАН-ХАН НУУЦ ХУРЛЫН ГЭХ МАТЕРИАЛ ХЭН ЯАЖ ОЛЖ АВАВ ГЭЖ СҮРЖИГНЭХ ХЭРЭГГҮЙ,НААД ЯРЬСАН ЮМНУУДАД ЧИНЬ ТӨРИЙН НУУЦ ГЭХ ЮМ ОГТ АЛГА,ҮХСЭН ЧЯЦАГАНЫ ЧИНЬ ТАГНУУЛД ХАНДАХ, ТА НАР ХУРЛЫНХАА МАТЕРИАЛЫГ АЛДСАН БОЛ ТА НАР ӨӨРСНӨӨ БУРУУТАЙ.
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • zochin (203.91.115.43)
    opon nutgiin songuuliin daraa tatbaraa nemech yam bn ldaa mon zorigtoi chudal heleh yam aa
    2016 оны 09 сарын 06 | Хариулах
  • Zochin (202.21.106.152)
    Хээ ямар аймаар юм. Санаатай худлаа мэдээлэл цацаж жүжиглэж байсан байна ш дэ. Хүмүүсийн тархийг сайн эргүүлэх юм аа. Орон нутгийн сонгууль байсан нь аз болжээ. Сонгууль байгаагүй бол орвонгоороо эргэж ард иргэд бүгд гуйлгачин болох байжээ новш. ийм новшнуудын улыг сайн ухах нь зөв юм байна. Сэтгүүлчид сайн ажилласан байна.
    2016 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.10.22.26)
    Ман хулгаачууд 60 тэрбум аа яаах гэж Байна тодорхой ш дээ! Унэн юм унээр Сайхан шударга хэл унэн ш д!!!!!! Хулгаачууд аа!!!!!!!!!!!! Ард тэнэг биш шударга шалгуул сундуй унэн хэн энэ бичлэг ийг эл бологсон олно гэсэн ш д оорсдоо ийм байдалд орсон хэрэгээ хулээ лувирчидаа !!!!!!!!!!
    2016 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.10.22.26)
    Ман хулгаачууд 60 тэрбум аа яаах гэж Байна тодорхой ш дээ! Унэн юм унээр Сайхан шударга хэл унэн ш д!!!!!! Хулгаачууд аа!!!!!!!!!!!! Ард тэнэг биш шударга шалгуул сундуй унэн хэн энэ бичлэг ийг эл бологсон олно гэсэн ш д оорсдоо ийм байдалд орсон хэрэгээ хулээ лувирчидаа !!!!!!!!!!
    2016 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.10.22.26)
    Ман ыг татан буулгах хэрэгтэй монголыг самарч Байна энэ лувирчид !
    2016 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.10.22.26)
    Ман ыг татан буулгах хэрэгтэй монголыг самарч Байна энэ лувирчид !
    2016 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.10.22.26)
    Энхболд тэргуутэй МАН ы лувирчид хулгаач ууд бугэд шударга шоронд орох естой ! Ард тумэн ШААРДАЖ Байна ШОРОНД орох естой лувирийн НАМ !!!!!!!!!шударга шалгаач юун даа айсан юм битгий лувирчидийн талд ороод бай!!!!!!!!!!!! Шударга ажил цалин монго авдаг биз дээ!!!!!!!! Шударга бай! Ард тумэн харах л улдэж Байна харнаа!!!!!!!!!
    2016 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.10.22.26)
    Энхболд тэргуутэй МАН ы лувирчид хулгаач ууд бугэд шударга шоронд орох естой ! Ард тумэн ШААРДАЖ Байна ШОРОНД орох естой лувирийн НАМ !!!!!!!!!шударга шалгаач юун даа айсан юм битгий лувирчидийн талд ороод бай!!!!!!!!!!!! Шударга ажил цалин монго авдаг биз дээ!!!!!!!! Шударга бай! Ард тумэн харах л улдэж Байна харнаа!!!!!!!!!
    2016 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.26.194.95)
    sangiin saidaa solii taalagdaxgvi bna
    2016 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (59.153.113.139)
    Эд нар ийм л юм хийж чаднадаа ,шал дэмээ юмаар хөөцөлдөөд цагаа бараад байх юм,сэрж сэтгэж ажлаасаа,бид юу хийхийн гээд хүнээс асуугаад байхаар өөрсдөө ажлаа эхлээч,гарах гарц байгааль байх,ол гэж ард түмэн сонгосон ,сэтхүйгээрээ бид хямраад байна,мөнгө алга юуч алга гэхлээр чинь улам хямраад айдас төрөөд ,одоо яах бол гээд нийгмээрээ түгшээд байна.
    2016 оны 09 сарын 06 | Хариулах
  • зочин (202.180.220.30)
    Сангийн сайдад арай өөр хүн байж болдоггүй юм уу ядаж эдийн засагч хүн эсвэл Ч.Улаан ч юм уу гэвэл ард түмэнд гарах шийтгэл бага юм даа М.Энхболд та МАН хаа гишүүдийг нэгэн зүгт чанга барьж чадахгүй бна уу арай л хуваарилалт шогоо гэдэг шиг бнаа М.Энхболдоо дараагийн 4 жил хүртэл ийм байвал МАН ахин сураггүй байх вий дээ
    2016 оны 09 сарын 06 | Хариулах
  • зочин (202.180.220.30)
    Уг нь сая засаг байгуулаад АН шиг маш шуурхай засаг төрөө байгуулж ажиллах ёстой байлаа гэтэл одоо яамдын ТНБД нар томилогдоогүй хуучин шинэ сайдын өөрсдийнх нь хүмүүс давхардсан тоогоор ажиллаж цалин мөнгө авч улс орноо хоосруулаад бна,Мэргэжлийн засаг байна гэсэн яасан мөнгөний засгаа бол,МАН хан минь ТА нь завхарч гүйцлээ шүү дээ ОН сонгуулийг одоо алдахад хүрч бна,гишүүд бие биенийхээ саналыг сонсож ажлаа хийгээч ганцхан ес шийдвэрт улс орны ажил явдаггүй юм
    2016 оны 09 сарын 06 | Хариулах
  • Ер.Сайдад (43.242.242.59)
    НДШ-ийг нэмэхийн оронд ажилгүйдлийг бууруулах,мөн нам бус эдийн засагчдын үгийг сонсож хэрэгжүүлэх хэрэгтэй ер.сайд аа
    2016 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.10.20.34)
    ОДОО БУСДАД ТААЛАГДАХ ГЭЖ АЖИЛЛАДАГ ЦАГ БИШЭЭ. ГЭХДЭЭ БУСДЫН САНАЛ БОДЛЫГ САЙН ТУСГААД ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО ЗОРИГТОЙ ХЭРЭГЖҮҮЛ
    2016 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (76.236.126.78)
    Oyutnii 70000 hasah ni zuv shuu
    2016 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.41.196)
    За сүртэй шдэ ийм яриаг нууцлаад тагнуулаар шалгаад байх да яахав лэ кккк
    2016 оны 09 сарын 05 | Хариулах
  • ytjuoa (103.212.116.115)
    Гэмт хүн гэлбэлзэнээ гэж энэдээ.наашаа харж ярьдаг,цаашаа харж ярьдаг хоёр яриа сонин байгаа биз?төсвийн тодотголыг орон нутгийн сонгуулийн дараа ярьдаг байж,таван зуун хүний санал алдлаа л гэсэн үг гэх мэтийн үгнүүдээс үзэхэд эд нар хэний юуны төлөө ярьж үхэн хатан зүтгэж байсан нь ив ил болж байна,намд нь ч хүнд нь ч итгэх аргагүй юм байна,ерөөсөө эд нарын ажил огт явахгүй юм байнадаа,би зарим нэг хүний талаар их буруу дүгнэлттэй яваж ирсэнээ энэ протоколоос ойлгож авсан нь миний хувьд том олз.
    2016 оны 09 сарын 05 | Хариулах
    • Зочин
      Сонин сонин юм л ярицгаах юмдаа,ердөөл намаараа бүгдээрээ их хуралд суух байсан юм байна.Маш их шударга хүн гэж найдаж явсан хүн маань ард түмнийгээ боддог сэтгэлтэй хүн биш нам л хамгаалдаг хүн байж,итгэл алдарч байнадаа.
      2016 оны 09 сарын 05
    • Зочин
      Тэгээд бас бидны жаргал дууссан ч гэхшиг худлаа ард ирэгдэд таалагдах гэж хамаагүй бурдаг байсан үе өнгөрсөн ч гэхшиг эд чинь ийм л хогын хүмүүс дээ
      2016 оны 09 сарын 05
    • Зочин
      Тэгээд бас бидны жаргал дууссан ч гэхшиг худлаа ард ирэгдэд таалагдах гэж хамаагүй бурдаг байсан үе өнгөрсөн ч гэхшиг эд чинь ийм л хогын хүмүүс дээ
      2016 оны 09 сарын 05
  • Зочин (43.242.243.182)
    сарангэрэл бүх ХМХ тэй хаалтын гэрээ байгуулах санал хэлсэн байна гэж ойлгосон зөв үү
    2016 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.27.35)
    ЗГХЭГазрын ХМ-н албаны дарга Отгонбаяр Ардын эрх сонингийн эрхлэгч Гангэрэлийн эрхлэгч байсан биздээ.Отгонбаяр МАН-н талд үйлчлэх нь юу л бол.Мөн АН-н Засгийн үед ажиллаж байсан 2 хүнийг солихгүй байгаа чинь мэдээлэл алдах гол зүйл мөнөөс мөн.Тэр 2 яг МАН-д үнэнч ажиллаач иймэрхүү зүйлдээ анхааралаа хандуулахгүй байхаар яаж ажил чинь урагшлах билээ дээ.Байнга АН-ханд мэдээлэлээ алдах юм МАН-хан.Ийм л арчаагүй сэтгүүлч нараар намынхаа ХМ-г бэхжүүлэхээр яаж МАН-ханы ажил урагштай явах билээ дээ.
    2016 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.22.191)
    НАМЗХ М.ЭНХБОЛД,САНДУЙЖАВ НАРЫН 60 ТЭРБУМ БОСГОХ ЯРИАГ БИЧИЖ НИЙГЭМД ШИДСЭН БОЛ ХАРИУГ НЬ САЯХАН НОМТОЙБАЯРЫН БУЗАР ҮЙЛДЛИЙГ ИЛЧИЛСЭН БАТЗОРИГ НАРЫН БИЧЛЭГИЙГ М.ЭНХБОЛД НАРЫН ТАЛ ПАБЛИКТ ШИДЭЖ БНА. ДОТРОО ХЭД ХЭД БОЛЖЭЭ.
    2016 оны 09 сарын 05 | Хариулах
  • 5112 (202.131.225.197)
    ИЙМ Л ХУЛХИ МАН-ГАРУУДДАА... СОНГОСОН СОНГОГЧИД ОДОО АМАА БАРЬЖ, ТЭМЦЛИЙН ЯМАР АРГА БАЙГААГ СУДАЛЖ ЭХЭЛСЭН ШҮҮ... М.ЭНХБОЛДОО, ТЭР ДАЛДАГАНУУР ХАЯНХЯРВАА Ч ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ӨГДӨГ ДҮРЭЭ БОДООРОЙ. НЭГ Л ИХ ТОМ АМЬТАН... ӨӨРӨӨ БОЛ ӨТ ШИГ ЖИЖИГ Ш ДЭЭ... МИКРОФОНЫ АРД Л ХУЦДАГ БОЛОХООС...
    2016 оны 09 сарын 05 | Хариулах
  • зочин (103.9.88.162)
    Лу.Болд МАН ын мөрийн хөтөлбөрийг сайн болсон байна лээ гэж хэлсэн,МАНгарууд мөрийн хөтөлбөрөө уншаарай
    2016 оны 09 сарын 05 | Хариулах
  • зочин (103.9.88.162)
    татвар нэмэх,цалин тэтгэмж хасах тухай МАН ын мөрийн хөтөлбөрт байгүй шүү уншаарай
    2016 оны 09 сарын 05 | Хариулах
    • Зөчин
      Нийгэмдээ дараа болохгүй өөрдийгөө аваад явж байгаа дундаж давхрага руугаа онилдог нь ямар бодлого вэ.Тэр тасарчихсан хүмүүс,болон огт татвар төлдөггүй хүмүүсээсээ татвар авах бодлогоо зөв боловсруул,татварын хүрээгээ тэл,.
      2016 оны 09 сарын 05
  • зочин (119.40.98.162)
    Тэтгэвэрт гардаг хүмүүст олгодог 36 сарын тэтгэмжийг урьдынх шиг олгоочээ тухайн хүний хувьд нэг л удаа өгч байгаа юм шүү ялгаварлаад яах гэсэн юм бэ
    2016 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.70.33.242)
    yaaj ard tumniig hulhidaj baih ve ingehiin tuld hevlel medeelliig gartaa oruulah talaar l yarisan bn shuu dee
    2016 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (59.153.113.139)
    4 жил бүхэл юмыг эсэргүүцэж тэмцэж ирсэн нь ийм байжээ,ёстой дотор санаа гаргасан байнадаа.Одоо үнэн нүүр царайгаа харуулах цаг нь болсон гэж үзэж байгаа юм байна..Бид муухан хойд эцгийн гарт очжээ.
    2016 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.212.119.237)
    Энэ мэдээлэл унэн бол унэхээр оргиналаараа бол маш сайхан бна. Ингэж ил нууц биш бдаг бол ард тумэн хун бур ойлгодоггуй юмаа гэхэд ядаж хардаж сэрдэхгуй шуу дээ. Хаалттай гэхээр л ногоо нууц юмаа. Хуйвалдаанаа хийж хороо найруулж бгаа даа гэж боддог шуу дээ дор чинь бгаа бид. Харин эндээс оо тэд нар чинь бас улс орноо боддог юм бна. Алдаа оноогоо ярьдаг юм бна гэж мэднэ шуу дээ. Ер бух удирдлгуудаа та бухэн зовхон манай нам миний карьер миний амьдрал гэж улайрахаа болиод бусдын толоо хун ардынхаа толоо дэлхий ертонцийн толоо гээд улайрчих юм бол намтай намгуй рекламтай рекламгуй монготэй монгогуй олонхийг дагуулна биз дээ. Оорсдийгоо битгий хуураач. Оорийнхоо зурх сэтгэлдээ унэнч байгаач. Бодох ярих хийх чинь нэг байгаасай
    2016 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (150.129.142.205)
    ҮНЭХЭЭР НОЦТОЙ НУУЦ БАРИМТ БАЙНА ШҮҮ, ХА ХА ХА НААД ЯРЬСАН ХҮМҮҮС ЧИНЬ ӨӨРСДӨӨ ӨГСӨН ГЭДЭГТ ЭРГЭЛЗЭХГҮЙ БАЙНА ДАА
    2016 оны 09 сарын 05 | Хариулах
  • болд (202.179.31.58)
    дээд сайд болон төрийн өндөр албан тушаалтан цомотгох хүүхдийн мөнгө жигд олгох, энэ байдлаа засах бол орон нутгийн сонгуулд арга хэмжээнд орно харж байл
    2016 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.117.34)
    estoi nuuts gekh yum alga bna daa iim yumand surjigneed yu khiine dee urid ajillaa khii
    2016 оны 09 сарын 05 | Хариулах
  • Bold (43.242.243.47)
    Solongost xymral bolxod ard irged n bux bgaa altaa mult tataad oochirloj bgaad xandivlaj ulsaa xund baidlaas avarch baisiim shuu ..uls tun udalgui xymralaas garch xandiv orgson ergedee butsaaj uramshuulsiim genlee... ulsaa avarch bgaa xund yamar saixan medremj torox bol doo...
    2016 оны 09 сарын 05 | Хариулах
  • Бат (202.9.40.77)
    өндөр цалин авдаг хүмүүсийн цалинг тэгшитгэнэ гэхгүй мөртөө тэтгэврийн хэмжээг тэгшитгэнэ гэх юм. аягүй бол жаахан илүү тэтгэвэр авдаг хүмүүсийн тэтгэврийг хасах юм байна л даа. Энэ Улаан гэгч махчин бирдийг төрөөс зайлуулж болдоггүй л юм байх даа. 1990 оноос хойш л бараг Сангийн сайд хийгэээ биз дээ. энэ новш улс эрх орны эдийн засгийг эрүүлжүүлж чадсан уу. хариуцлага тооцох хэрэгтэй. Урваж шарвасан, эхнэр хүүхдээ өнчрүүлсэн харваас хүйтэн царайтай, хүний үнэргүй ийм новнуудаас бусдыгаа бодох сэтгэл гарах уу..
    2016 оны 09 сарын 05 | Хариулах
  • Bold (43.242.243.47)
    Bi 40m2 bairand amidardag ... xumuus xandiv ogch mongo bosgoj exelbel neex ix mongoguich gesen bi lav 1 say tog ulsdaa xandivlxad belen baina... minii internet link xaygaar xaana amidrdag xen gedgiig medeed avch bolox bailgui ..
    2016 оны 09 сарын 05 | Хариулах
  • Bold (43.242.243.47)
    Zov shdee ta nar yasan ulsaa boddgui malnuud ve ... uls chin dampuurchixval yaaj ter onfor tsalin avax yum .. 150 m2 bairand suuj amidarch bgaa bol yaagad ulsdaa tatvar tolj boldguim .. ta nard taivan uls bgaa uchiraas mongo xiij ter bairiig avch bugdeere taivan amidarch bgaa bailgui de .. odoo uls xymraad xetsuu taivan bus bxad mongotei n tatvaraa sain duraar .. bas shuud xandiv orgoj yaagad boldguim tertee tergui uxexdee xooson yavdag xorvoo shdee
    2016 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.70.34.70)
    Baingyn horoony darga nartaa hamag buruugaa chiheh ni baina, chihej ch baina daa. Ug ni baingyn horoony darga nar ni lut humuus baigaa yum shuu dee. ZG-iin said nar ni tun muu yumaa,daanchdee
    2016 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.25.174)
    Манай коммунистууд ард түмэнд ил ярьсан зүйл нь далд бодолдоо буюу жинхэнэ үнэндээ бол огт өөр байдаг нь эндээс харагдаж байна.
    2016 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.31.22)
    зөв л зүйл ярьсан байна.
    2016 оны 09 сарын 05 | Хариулах
  • Zochin (103.57.94.53)
    Zutgeed zutgeed 36 sariin tetgemjee avch chadsangui
    2016 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (124.158.78.2)
    Төрийн албан хаагчдад олгодог 36 сарын тэтгэмжийг хасвал та нар орон нутгийн сонгуульд гороо амсана аа. Ялангуяа хөдөө орон нутагт
    2016 оны 09 сарын 05 | Хариулах
    • Зочин
      36 cariin tetgemj hasah chini hamgiin buruu,teriig avch gemee ni tsaashaa ami zuuh amin zuulga shde,tomchuudiin dund surguuliin hyyhdiin tulburiin mungund ch hyrehgyi shde,tednii yr sad dundjaar 25-55sayiin tulburtei DUND surguulid erhelj bgaa shyy
      2016 оны 09 сарын 05
  • Зочин (124.158.111.6)
    Нямдорж гишүүнийн шүүхийн цалинг хасна гэдэг хамгийн зөв шийдэл шүү. УИХ-аар батлуулаагүй дур мэднэ нэмсэн цалин шүү. Лүндэндорж гэдэг нөхөрт хариуцлага тооцох хэрэгтэй. Шүүхийн төсвөөс хууль бус олгосон цалингийн төсвийг эргүүлэн татах хэрэгтэй.
    2016 оны 09 сарын 05 | Хариулах
    • Зочин
      МАН -ынхаан та нарыг 26 уулаа байхдаа ард түмэн биднийхээ төлөө зөв зүйтэй үнэн зүйлүүд ярьж байна шудага байна гэж итгэж байжээ Тэгээд ч танай намд монголчууд саналаа өгөө биз дээ Тэгтэл та нар ард түмэнд таалагдахын тулд худлаа ярьж жаргаж байсан гэнээ Энэ тухайгаа нууц хурал дээрээ ил хэлж ард түмнийг минь муухай доромжилж байнаа ...
      2016 оны 09 сарын 05
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
    4 цаг 0 мин
  • Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуулийн санал хураалт эхэллээ
    4 цаг 15 мин
  • "Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 120 цэг ажиллана
    4 цаг 18 мин
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
    4 цаг 31 мин
  • Амралтын өдрийн жор: Пицца паста
    5 цаг 10 мин
  • Улаанбаатарт 35 градус дулаан байна
    5 цаг 12 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    23 цаг 9 мин
  • “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна
    23 цаг 27 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 12 цаг 38 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
    Өчигдөр 12 цаг 23 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх замыг хааж, борооны ус зайлуулах шугам татна
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Зүрхэнд гэрлийн хурдаар хүрэх ХУРД хамтлагийн таван дуу
    Өчигдөр 11 цаг 17 мин
  • Нийслэлийн иргэдийн баяраар ил задгай, зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглоно
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
    Өчигдөр 10 цаг 09 мин
  • Ихэнх нутагт өдөртөө 30 хэмийг давж хална
    Өчигдөр 09 цаг 56 мин
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
    Уржигдар 17 цаг 41 мин
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
    Уржигдар 17 цаг 25 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа
    Уржигдар 16 цаг 26 мин
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
    Уржигдар 16 цаг 18 мин
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
24 баримт
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК