Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: МАН-ын хоёр дахиа зогсоож буй ”Хамтын тэтгэвэр”-ийн хууль

2016-9-09
0
ЖИРГЭХ

        Засгийн газрын зүгээс Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгохоор төсвийн тодотголд тусгасан. Уг асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлгийг нь хийж батлахад бэлэн болоод байна. Нийгэмд хүлээлт үүсгээд байсан уг хуулийг хүчингүй болгохын тулд Ерөнхий сайд нь Сангийн сайдынхаа хамтаар хачин гэхээсээ илүү "сүсгийн гэмээр тэнэг" мэдэгдлүүдийг хийж олны дургүйцлийг хүргэж олон нийтийн дунд шуугиан тариад буй. 2014 онд уг хуулийг батлахаар хэлэлцэх МАН-ын бүлэг "Тооцоо судалгаа муутай хууль. Тэтгэврийн санд ачаалал үүсгэнэ" хэмээн хэрэгжих хугацааг нь хойшлуулж байсан билээ.

1.    Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн гол санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн нэг нь нас барсан тохиолдолд гэр бүлийн үлдсэн гишүүнд нь тэтгэврийнх нь тодорхой хувь хэмжээг олгоход чиглэж байлаа.
 

2.   Хамтдаа 10 жил амьдарч, улсад 20 гаруй жил ажиллаж, нийгмийн даатгалаа төлсөн хосуудад тус хууль үйлчлэхээр байв. 

 

3.  Тогтоолгосон тэтгэврийнх нь хэдэн хувийг олгох вэ гэдгийг тухайн үеийн Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, тогтоох байсан.

 

4.   Уг хуулийг анх 2012 онд өргөн барьж байжээ.  
 

5.  2014 онд хэрэгжүүлж эхлэх байсан ч МАН-ын бүлэг "Тооцоо судалгаа муутай хууль. Тэтгэврийн санд ачаалал үүсгэнэ" хэмээн хэрэгжих хугацааг нь хойшлуулж байсан билээ. 

 

6.  Харин Мэргэжлийн Засгийн газар уг хуулийг хүчингүй болгохоор төсвийн тодотголд тусгаад буй. Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн "Хамтын тэтгэврийн хууль шүүмжлэл дагуулаад байгаа. Монголчууд чинь сүсэг бишрэлтэй. Талийгаач болсон хөгшнийхөө нэрийн өмнөөс энэ тэтгэврийг авмааргүй байна гэсэн санал Сангийн яамд их ирээд байгаа учраас хүчингүй болгоё гэсэн саналыг оруулсан" гэсэн тайлбарыг хийж олны дургүйцлийг хүргэсэн.

 

7.  Хамтын тэтгэврийн тухай хууль хэрэгжихгүй болбол ойролцоогоор 53-60 орчим тэрбум төгрөгийг хэмнэх аж.

 

8.  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ талаар "Хамтын тэтгэврийн хууль гээд. Яг хэрэгжээд эхэлвэл хамтын гэдэг нэрнийхээ яг эсрэг нь. Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ гээд. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад “Миний тэтгэвэр нэмэгдэх үү, үгүй юу” гэж их муухай юм бодох гээд байгаа байхгүй юу. Тийм учраас МАН мөрийн хөтөлбөртөө "Насны хишиг" гэдэг тэтгэвэр олгоё гэж оруулсан. Ахмадууд маань хосоороо хамтдаа урт наслах тусмаа төр засгаас илүү тэтгэвэр авах юм шүү гэж бодож байгаа" гэсэн.

 

9.  Эхнэр, нөхөр хоёр улсад тэтгэврийн даатгалаа 20-иос доошгүй жил төлсөн байх шаардлагыг хангасан Нийгмийн даатгалын сангаас өндөр настны тэтгэвэр авагч Монгол улсын иргэн бүрт энэ хууль үйлчлэхээр байсан.

 

10.   Хуульд хамрагдахын тулд гэр бүлээ баталгаажуулсан байх шаардлагатай байсан. 

 

11.  10 ба түүнээс дээш амьдарсан хосуудад тус хууль үйлчлэх ба ингэснээр гэр бүлийн тогтвортой байдалд нөлөөлнө хэмээн хууль санаачлагчид үзэж байв.

 

12. Хуулийн төсөлд хуулийн үйлчлэх хугацааг 2017 оны нэгдүгээр сарын 1-н хэмээн тогтоосон байв.

13. Өндөр настны тэтгэвэр тогтоолгохоосоо өмнө хамгийн багадаа 10 жил нэг гэрт амьдрахдаа гэр бүлээ баталгаажуулаагүй иргэдэд хууль үйлчлэхгүй гэж уг хуульд заасан байсан. 

 

14. 20-иос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй иргэдэд Хамтын тэтгэврийн тухай хуульд хамаарахгүй байв.

 

15. Гэр бүлийн баталгаатай хэрнээ тусдаа амьдардаг эхнэр, нөхөрт ч уг хууль үйлчлэхээр байв.
 

16.  20 ба түүнээс дээш насны зөрүүтэй гэр бүл болон дахин гэр бүл болж амьдарсан иргэдэд үйлчлэхгүй хэмээн хуулийн төсөлд заасныг хасаж, насны зөрүүг хамаарахгүй болгосон байлаа.
 

17.  Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын сайд С.Эрдэнэ УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Батзандан тэргүүтэй нэр бүхий гишүүд санаачилсан юм. 
 

18.  Өнөөдрийн байдлаар 412 мянган иргэн тэтгэвэрт авдгаас 220 мянга нь бүрэн тэтгэвэрт хамрагддаг. Үүнээс 76 мянган иргэн хамтын тэтгэвэрт хамрагдах урьдчилсан тооцоо байгаа аж. 

 

19. Хэрэв хууль батлагдах юм бол хуулийн шаардлагад нийцүүлэн, тогтвортой гэр бүлийн тоог Улсын бүртгэлийн Ерөнхий газрын бүртгэлийн газартай хамтран иргэний регистрийн дугаараар гаргуулан авах бололцоотой байв.

 

20.   Тус хуулийг зарим улс оронд нас барсан даатгуулагчийн тэтгэврийг эхнэр эсвэл нөхөрт нь олгохыг өвлүүлэх гэж нэрлэдэг.

 

21.  Гадны олон улс орон Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлдэг бөгөөд өндөр настны тэтгэврийг өв залгамжлуулдаг юм байна. Өмнөд Африкийн орнуудад тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлдэг байна. Мөн Польш, Казакстан, Чили, Аргентин, Перу зэрэг оронд тэтгэврийн хуримтлалын тогтолцоогоор шийдсэн аж. 
 

22.  АНУ-д гэхэд л Тэтгэвэр хамгаалах тухай хуульд зааснаар гэр бүлийн эхнэр нөхрийн аль нэг нь нас барсан бол тухайн цаг үеийнх нь эхнэр эсвэл нөхөрт нь тэтгэврийг шууд өвлөн авах эрх үүсдэг байна. 
 

23.  ОХУ-д бол тэтгэврийн нийт шимтгэл нь шимтгэл төлөгчийн нэрийн дансанд ямар хэмжээний мөнгө хуримтлагдсан талаар ОХУ-ын тэтгэврийн сангаас ирээдүйн тэтгэвэр авагчдад жил бүр “Аз жаргалын захидал” нэрээр шуудангаар мэдээлдэг байна.

 

24. Тэтгэврийн шимтгэл төлөгч нь өөрийн нэрийн дансан дахь хуримтлалаа зөвхөн тэтгэвэрт гарсныхаа дараа ашиглах боломжтой юм байна. Харин нас барсан тохиолдолд нэрийн дансыг нь өв залгамжлагч нь өвлөх эрхтэй байдаг байна.

 

24tsag.mn

image

Засгийн газрын зүгээс Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгохоор төсвийн тодотголд тусгасан. Уг асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлгийг нь хийж батлахад бэлэн болоод байна. Нийгэмд хүлээлт үүсгээд байсан уг хуулийг хүчингүй болгохын тулд Ерөнхий сайд нь Сангийн сайдынхаа хамтаар хачин гэхээсээ илүү ”сүсгийн гэмээр тэнэг” мэдэгдлүүдийг хийж олны дургүйцлийг хүргэж олон нийтийн дунд шуугиан тариад буй. 2014 онд уг хуулийг батлахаар хэлэлцэх МАН-ын бүлэг ”Тооцоо судалгаа муутай хууль. Тэтгэврийн санд ачаалал үүсгэнэ” хэмээн хэрэгжих хугацааг нь хойшлуулж байсан билээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (103.10.23.69)
    Шүүхийн болон бусад өндөр цалин авдаг хүмүүсийн цалинг хасах хэрэгтэй Их хуралд байгаа хэт баяжсан баячууд эх ороч хүмүүс юм бол санлаараа цалингаа төсөвт хандвалмаар юм Гадаад тотоодын хулгайч луйварчин нараас хууль ёсоор авах ёстой зүүлээн шалгаж тогтоогоод авах хэрэгтэй байна одоо энэ хэцүү цагт авахгүй бол хэзээ авах юм вэ Монгол төр хулгайч луйварчин нарын Мафын төр үү тийм гэж хүлээн жөвшөөрч байгаа бол С Баяр С Баярцогт Т Бадамжунай тэргүүтэй МАНАНхэмээх хулгайч луйварчин нарын бүлэглэлийг зүгээр л явуулаад бай Ард түмэн хараж л байгаа шүү 4жилийн дараа дахин сонгууль болно тэр болтол ард түмэн бүрэн ухаарах цаг байна 26 жил хулгайч гадаадын луйваочин нарын тэжээвэр нохой МАНАН бүлэглэлд хууртлаа одоо болох байлгүй дээ дананч дээ усан тэнэг л биш юм бол
    2016 оны 09 сарын 13 | Хариулах
  • ажилчин ангийн төлөөлөл (103.10.23.69)
    Өндөр насны тэтгэврээ шудраг тэгш болго Дээд хэмжээг багсагаж доод хэмжээг нь хурдан нэм МАНийн сонгууль болход өндөр насан нарт амласан амлалт чинь өндөр насантан нарыг мэхлсэн мэхлэлт байсан юм уу үгүй юу гэдгээ харуульТэтгэврийн дээд хэмээх буурлан доод хэмжээх нэмхэд тэтгэврийн сангаас илүү мөнгө гарахгүй зөвхөн дотроо хөдлөнө Дарга байсн хүн их хөдөлмөрлсөн Бусад нь бага хөдөлмөрөлсөн гэвэл түүн шиг худлаа зүүль байхгүй Хамгийн хүндийг нуруундаа үүрч явсан хүмүүс бол ажилчин малчин нар тэд одоо сарын 250 мянган төг авч байна энэ шудраг биш ээ
    2016 оны 09 сарын 13 | Хариулах
  • Тэтгэврийн хүн (203.91.117.8)
    Хамтын байтугай өндөр настны тэтгэврээ өгөх мөнгөгүй байж энэ хуулиар яадаг байнаа. Нийгмийн даатгалын санд мөнгө байдаг юм уу. Ер нь энэ халамжийн хуулиуд чинь социалмзмын үеэс илүү хүнийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож ард олонд сайн хүн харагдах гэсэн хүмүүсийн арга.
    2016 оны 09 сарын 10 | Хариулах
  • М иргэн (103.229.123.57)
    Хамтын тэтгэвэр олгох нь ийм эдийн засгийн хүндрэлтэй цаг үед дарамт л болно, хэмнэлтийн горимд шилжих бол иймэрхүү үрэлгэн зардлыг танаж, эдийн засгаа сэргээх хатуу бодлого баримлах нь зөвөө, бас их сөрөг үр дагавар гарах хууль шүү
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (220.240.254.9)
    Есайд,сангийн сайд нар өндөр настан ахмадуудаас уучлалт гуйсан дээр .Хэзээч ийм муухай зүйлийн бодохгүй . Наад хуулийг баталж өгөөч . Татварын мөнгө буцааж авч байгаа болохоос ямар тэтгэмж авах гээд байгаа биш ээээ
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • иргэн (202.9.44.211)
    Ер нь тэтгэврийг нэмэх хэрэгтэй байна. сонгууль гээд олон нэрбум төгрөг гаргадаг, ямар ч үр дүнгүй, мөнгө зарсан зараагүй л нэг иймэрхүү хүмүүс гарч таараа гээд болих, бас ИХ -ын гишүүдийин багц гээд юунд хэрэглэдэг нь тодорхойгүй олон тэрбум байна.
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • pklnu (103.57.93.179)
    Нэг их удахгүй тэнгэр цэлмэх биздээ.
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • Ahmaduud (202.9.44.117)
    Turiin nariin, ded saiduudaa tsomhotgood ahmaduudiin mungiig gargaj uguuchee bid ugsun munguu abah gej bna shvv
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • Ahmaduud (202.9.44.117)
    Ene tetgeberee bidend olgoj uguuchee
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • Уламаа (124.158.111.6)
    Шүүхийн цалинг хасахгүй юм энэ хүмүүс чинь эмзэг бүлэгт ордог юм уу? яадаг юм бэ? Тэгсэн мөртөлөө хүүхдийн мөнгийг хасаад 60 хувьд нь өгнө гээд байх юм.
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • zochin (202.21.96.158)
    MAN Erdenebat gej mal yu hiigeed bnaa heden hogshid huuhdees oor oroldoh ym alga uu ded saiduudaarai oroldoochee
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Тэр 50 орчим тэрбум төгрөгөөрөө амьд мэнд байгаа настангуудын тэтгэврийг адилтгаж нэг мөр тэгш 500,0 мянган төгрөг болговол зүгээр байх.
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.89.171)
    мичин жилийн сонгууль хүүхэд,хөгшдөд халгаатай,мичин жилийн зуд мал,малчдад халгаатай. орон нутгийн сонгуулиар дэмждэг хөгшчүүлээ дэндүү гомдоожээ. базарваань
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (182.160.32.246)
    амьдынх нь тэтгэврийг нэм
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.25.174)
    Сангийн яаманд ажилладаг миний танил хэлэхдээ СЯ-нд тийм гомдол хүсэлт огт ирээгүй гэж байна лээ!!!! Сайд гээд байгаа нэнэ нэг нөхөр юу ч гэж худлаа хэлэхээс сийхгүй этгээд байна шүү!!!
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
    • Yam
      Murdugch
      2016 оны 09 сарын 09
  • харгис ман-харгис мангас (103.229.121.42)
    Ман хэдэн муу хугшчуул хуухдуудэд эр бяраа мунчиг гаогаж дээрэлхэж дарамталж байнаа. Сонгууль угдэг оюутнуудаас айгаад далан мянган угий угий гээд шалчийлаа. Одоо тэтгэвэрт байгаа хэдэн ахмадууд угаасаа хар багаасаа ардын хувьсгалт намын дарлал доор ажиллаж хурэнгэ хуримтлалгуй ядуу амьдарч ирсэн хумуус. Одоо ингээд бас л ардын намын хэмжээгуй баячуудын харгис дарамтанд элдвээрээ дуудуулж дормжлуулах н ямар гаслантай вэ
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • Өвгөн (202.179.26.203)
    Миний хүүхдүүд энэ тэтгэвэрийг мөнгө төгрөггүй байгаа бол нэг хоёр жилээр хэрэгжүүлэх хугацааг хойшлуул даа. Бүр буцааж болохгүй.Энэ бол үрэгдэгсэдийн ар гэрийнхэндээ үлдээж буй буяны өглөг шүү дээ.таминь.
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
    • Irgen
      Demjij baina
      2016 оны 09 сарын 09
  • Зочин (202.179.26.203)
    Энэ хууль хэрэгжих ёстой.Энэ бол өөд бологсодынхаа буян хишгийг үлдэгсэд нь хүртэж хүртэж буй хэрэг шүү дээ.Иймээс хэрэгжүүлэх хэрэгтэй.МАН хэчнээн зогсоох юм бэ.
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • 001 (103.229.122.124)
    Тооцоо судалгаа муутай хууль нь ч үнэн л дээ, 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүс НДШ төлж байгаагүй, тэтгэврийн хуримтлалын санд нь юу ч байхгүй ш дээ
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (43.242.243.182)
    Ардын нам ард түмэнд итгэдэггүй. Малыг малчидад, орон сууц хувьчлах, гадаад паспорт, бүгдэднь итгэдэггүй.Ганцхан Х.Энхбаяр хашааны газрыг иргэдэд олгосон одоо Сундуйн батболд зогсоогоод байна.
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
    11 цаг 15 мин
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
    12 цаг 58 мин
  • СХД-ийн Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулна
    14 цаг 4 мин
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
    15 цаг 7 мин
  • Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна
    15 цаг 45 мин
  • Сэлбэ голын загасыг Туул голын харзалсан хэсэгт шилжүүлжээ
    16 цаг 10 мин
  • МУАЖ Э.Амартүвшинд Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг өнөөдөр олгоно
    16 цаг 59 мин
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
    17 цаг 42 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна
    17 цаг 57 мин
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
    18 цаг 7 мин
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
    18 цаг 48 мин
  • Сар шинэ угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
    18 цаг 53 мин
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
    19 цаг 17 мин
  • COP17 бага хурлын уриаг албан ёсоор зарлалаа
    19 цаг 29 мин
  • Говийн биологийн олон янз байдлыг судлах шинэ хүрээлэн нээгдлээ
    19 цаг 36 мин
  • ӨНӨӨДӨР: Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо мэдээлэл хийнэ
    19 цаг 45 мин
  • Улаанбаатарт 16 градус хүйтэн байна
    19 цаг 52 мин
  • Тендерийн урилга
    20 цаг 15 мин
  • Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
    Уржигдар 18 цаг 07 мин
  • Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл ирэх сарын 31-нд хэрэгжиж дуусна
    Уржигдар 16 цаг 25 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн “ЯАЖ” подкастад дурдагдсан ОНЦЛОХ баримтууд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Н.Өсөхбаярт унасан "тэдний эрэмбэ" хэрхэн дээшлэх вэ?
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • Дуу суръя: Энгэрийн ганц улиас шиг энд чамайг би санан хүлээсээр
  • “Гэртээ Ганцаараа” киноны ээжийн дүрээр монголчуудын мэдэх Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ядаргаа тайлах ЯНЗЫН хуйцай хийх жор
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • Дуу суръя: Энгэрийн ганц улиас шиг энд чамайг би санан хүлээсээр
  • “Гэртээ Ганцаараа” киноны ээжийн дүрээр монголчуудын мэдэх Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Эрүүл мэндийн салбарын бодлогыг хөгжлийн төлөвлөлттэй нийцүүлнэ
  • 658,563 сая ам.долларын өртөгтэй "ТЭЦ 5" цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Байгаль хамгаалагчид бугыг аюулгүй бүс рүү шилжүүлжээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК