Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт. Н.Алтанхуяг: МАНАН гэдэг бүлэглэлээс салж байж нам шинжээ хадгална

2016-9-15
0
ЖИРГЭХ

        Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэвлэлд өгсөн сүүлийн ярилцлага улс төрийн хүрээнийхэнийг нэг хэсэгтээ ярих яриатай болгож байна. Тэрбээр уг ярилцлагаараа Монголын улс төрийн бохир бүхнийг ил ярьснаас гадна намынхандаа хандан хатуу шүүмжлэлийг хэллээ. Н.Алтанхуягийн хурц, ширүүн мэдэгдэл, шүүмжлэлээр дүүрэн яриаг 24 баримтаар онцолж байна.

 

Монгол Улсын 27 Дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Намаа сэхээнд ортол нурааж тамласан хүн, эмчийн хувцас өмсөөд мэс засал хийж аварна гээд ороод ирнэ гэдэг юу л бол


 

 

Баримт 1. Аливаад цаггүй нь үгүй, тусгаарлах цаг нь болсон

 

Баримт 2. Энэ удаагийн сонгуульд Монголоо гэсэн сэтгэлтэй, Монголынхоо төлөө зүтгэх аль ч нам ялаагүй. МАН-ын Засгийн газрын дэвшүүлсэн олон асуудлууд бодлогогүй үйлдэл болж, нийгмийг бухимдууллаа. Албан тушаалын томилгоо хийж, татвар нэмж, иргэдийнхээ халаас руу гараа дүрэхээс өөр хийж байгаа ажил алга. Тэд ийм л байсан, тиймээрээ л байна.

 

Баримт 3. Арай ч дээ гэмээр олон хууль бус үйлдлийг явцуу эрх ашигтаа нийцүүлэн хуйвалдан хийсээр хуйвалдааны төрийг бүрдүүлж чадлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан тогтмол давтамжаар тархи угааж, хууль хүчний байгууллагуудыг ашиглан өрсөлдөгч улстөрчдийнхөө нэр хүндэд удаа дараа халдсаар, зарим нэгийг нь барьцаалж байгаад тэд зорьсондоо хүрлээ.

 

Баримт 4. Утсан хүүхэлдэй нараа ээлж дараалан Ерөнхий сайдаар томилоод хасна, танана, хална гэдэг үгсээр айлгаж юуч бүтээлгэлгүй алт шиг цаг хугацааг урсгасаар байна.

 

Баримт 5. Энэ бүлэглэл ард түмнийг айдсаар дарангуйлж, ходоодыг нь хагас хоосноор барьж, цаагуураа Монголын баялгийг гаднынхантай хувааж цөлмөөд өөрсдөө л хүчирхэгжин хөлжих ганц л зорилго бий.

 

Баримт 6. Харин манай намынхан өнгөрсөн сонгуульд заавал дүгнэлт хийх хэрэгтэй. Сонгуулийн үр дүн яагаад ийм гарав гэж ямар зохион байгуулалттай, ямар ямар үйлдлүүд хийгдэв гэдэгт. Тэгэхгүй бол дараа дараагийн сонгуулиуд улам л тоглоом, шоу болох аюултай.

 

Анхны ардчилагчдын нэг, Ардчилсан намаас хоёр дахиа сонгогдсон Ерөнхийлөгч маань, уугуул намаа эрх барих үед хэрхэн дэмжиж, хэрхэн хамтарч ажиллав...? Ардчиллын төлөө хамтдаа зүтгэж байсан нөхдөө үндэслэлгүй хэргээр шоронд явуулж, намын нөхдөө хооронд нь талцуулж, хагаралдуулан сөрөг хүчний удирдагч нартай үгсэн хуйвалдаж,ардчилагчдын шинэчлэх өөрчлөх, бүтээн байгуулах, улс шиг улс болгох чин эрмэлзлийг тасалдуулж, бүүр намаа сонгуульд ялагдуулах бүхий л нөхцөл бололцоог бий болгосныг Монголын ардчилагчид бүгд харсан.

 

Баримт 7. Ерөнхий сайдын сэнтийд суух ч яахав, Ерөнхий сайдын ажил үүргийг хийнэ гэдэг амаргүй л дээ. Би ажил хийнэ, ард түмнийхээ төлөө зүтгэнэ, бүтээнэ гэсээр байгаад л Ерөнхий сайдын ажлыг авч байсан. Намайг ганц нэг хүн Ерөнхий сайд болгохгүй л гэж байсан.

 

Баримт 8. Өөрийн толгойгүй Ерөнхий сайдад эрх мэдэл дутахаас яахав. Гүйцэтгэх засаглал шийдвэр гаргах, түүнийгээ хамгаалах эрх мэдэлгүй бол бид хөгжил гэдэг үгийг мартах хэрэгтэй.

 

Баримт 9. Хувь хүнийх нь хувьд би өнөөдрийн Ерөнхий сайд болон танхимынх нь гишүүдийн зовлонг дээд зэргээр ойлгож байна. Хүсээгүй шийдвэр, хүсээгүй даалгавар, дээр нь зохион байгуулалттай, давтамжтайгаар ирэх элдэв гүтгэлэг дайралт бол их хэцүү.

 

Баримт 10. Анхны ардчилагчдын нэг, Ардчилсан намаас хоёр дахиа сонгогдсон Ерөнхийлөгч маань, уугуул намаа эрх барих үед хэрхэн дэмжиж, хэрхэн хамтарч ажиллав...? Ардчиллын төлөө хамтдаа зүтгэж байсан нөхдөө үндэслэлгүй хэргээр шоронд явуулж, намын нөхдөө хооронд нь талцуулж, хагаралдуулан сөрөг хүчний удирдагч нартай үгсэн хуйвалдаж,ардчилагчдын шинэчлэх өөрчлөх, бүтээн байгуулах, улс шиг улс болгох чин эрмэлзлийг тасалдуулж, бүүр намаа сонгуульд ялагдуулах бүхий л нөхцөл бололцоог бий болгосныг Монголын ардчилагчид бүгд харсан.

 

Баримт 11. Ардчилсан намын нэр хүндийг шалд нь унагаж, засаглаж чаддаггүй нам, хоорондоо хэл амаа ололцдоггүй нам гэдэг ойлголтыг нийгэмд хоногшуулан сонгуульд ялагдуулах олон эрээ цээргүй хуйвалдаан явсныг бүгд мэдэж байгаа.

 

Баримт 12. Намаа сэхээнд ортол нурааж тамласан хүн, эмчийн хувцас өмсөөд мэс засал хийж аварна гээд ороод ирнэ гэдэг юу л бол.

 

Баримт 13. Бид хаана, юун дээр ямар хүчин зүйлээс болж, яагаад ялагдав гэдгээ тодорхой, ил тод ярьж, зөв оношилж байж шинэчлэл бодит болно. Харин шинэчлэл нэрээр үйлдсэн гэмээ нууж, хаалгаар биш хаяа тооноор эрх мэдэл, явцуу жижиг эрх ашгийн төлөө шунаж орж ирэх гэж оролдож байгаа хүмүүсийг намын гишүүд сайтар танина.

 

Баримт 14. Эх оронч үзэлтэй, өөрийн толгойтой, би энэ үгийг давтан хэлмээр байна, өөрийн толгойтой хүн чухал шүү. Зарчимч, боловсролтой, шударга өрсөлдөх чадвар бүхий залуусыг бид дэмжих хэрэгтэй.

 

Баримт 15. Ардчилсан намд гурван үеийн төлөөлөл анх удаа бий болж байна. Гурван үеийн хэлхээ буюу залуус нь зүтгэж, дунд үе нь ачаа үүрч, ахмад нь туршлага заан зөв чиглүүлж байж улс орноо хөгжил дэвшилд хүргэж чадна.

 

Баримт 16. Одоо өнгөрсөн хойно нь юугаа зөвлөх юм бэ. Бүлгийн гишүүний хувьд санал бодолоо зөндөө хэлсэн. Зөвлөх үед нь зөндөө зөвлөсөн. Үг авдаггүй шүү дээ. Уйгагүй хэлж байсан. Та бүхэн санаж байгаа. Эрх мэдлийн тэнцвэрийг хуучин гольдролд нь оруулья  гэж хууль санаачилсан. Энхболд шүүгээндээ цоожлоод таг. Сонгуулийн хуулийг өөрчилж болохгүй гэж хэлсэн. Бас жижиг 76 болгож бүүр болохгүй гэж хоолойгоо сөөтөл хэлсэн. Сонгуулийн өмнө бүртгэлийн байгууллагаараа оролдож болохгүй, эмзэг шүү гэж хэлж зөвлөсөн маань цөөдөөгүй.

 

Баримт 17. Нам бодлоготой байж, бодлогынхоо төлөө ажиллах ёстой. Харин намыг бодлого, чиглэлгүй болгосон хүмүүс огцорсон ч багадана. Их мөнгө амлаж, илүү бужигнуулснаар биш итгэл үнэмшил, зорилго зүтгэл, нэгдэл нягтрал, үзэл санаа намыг буцааж тэнхрүүлнэ.

 

Баримт 18. Ер нь Ардчилсан нам маань МАНАН гэдэг бүлэглэлээс салж байж нам шинжээ хадгалж, улс орноо урагшлуулж чадна. Богд хаан манжаас тусгаарлах шийдвэр гаргахдаа “Аливаад цаггүй нь үгүй, тусгаарлах цаг нь иржээ” гэж хэлж байсан шиг хуйвалдааны зохион байгуулалттай, явцуу эрх ашгаар нэгдсэн нам дамжсан бүлэглэлийг задлаж, Ардчилсан нам МАНАН-гаас тусгаарлах цаг нь ирсэн.

 

Баримт 19. Тэгэхдээ 2012-2016 оны манай намын зовлон одоогийн эрх барьж байгаа МАН-ын зовлон болж хувираад байна. Учир нь нам дамнасан цөөхөн бүлэглэл зорилгынхоо талд нь л хүрсэн. Үлдсэнийг нь эрх баригч МАН-ыг зөрчилдүүлж, хямралдуулах замаар олж авах нь тодорхой болж байх шиг байна. Эхнээсээ манай нам дээр хийж хорлосон танил аргууд нь одоо эрх баригч намын бодлого шийдвэрүүд дээр тодроод ирлээ.

 

Баримт 20. Иргэдээ орон сууцтай, ажлын байртай, компаниудаа үйлдвэртэй, улс орноо баталгаатай дэд бүтэцтэй болгож, нийт эдийн засагтаа урт хугацааны үр ашиг өгөх өмч хөрөнгө болгож үлдээсэн гэсэн үг.

 

Баримт 21. Урд нь орд газруудаа урьдчилж зараад, сонгуулийн амлалтаа биелүүлж, мөнгөө бэлнээр тараагаад гадагшаа урсгадаг байсан бол одоо урт хугацааны үр өгөөжтэй бодит хөрөнгө болж үлдсэнтэй хэн ч маргахгүй.

 

Баримт 22. Хүний хөгжил, хүнд зориулагдсан эдийн засгийн хөгжлийн загвар хоёр хосолж байж улс орныг үсрэнгүй хөгжилд хөтлөнө. Суурь бодлого буюу хүний хөгжил, хүнд зориулагдсан бодлого хоёроо орхигдуулаад байгаа төсөвтөө багтааж хөгжил дэвшил эрэлхийлэх нь цаг үрсэн үйлдэл буюу суурьгүй байшин барих гэж оролдохтой адил.

 

Баримт 23. Өнөөгийн эрх баригчдад ямар ч бодлого алга. Яг яах гээд ард түмнээ айлгаад байгаа юм. Мандуулна, хөгжүүлнэ гээд байснаа хийхгүй юм уу. Эсвэл бүх зүйлийг  сөнөсөн дампуурсан гэж итгүүлээд улсаа хувьчилж авах гээд байгаа юм уу. Монгол хүнээ дэмжсэн, эдийн засгийг агшаасан биш тэлсэн бодлого хэрэгжүүлж байж энэ улс орныг өнөөгийн чөтгөрийн тойргоос гаргаж чадна.

 

Баримт 24. Улс орноо гэх сэтгэл гаргахын оронд буцаад албан тушаалаа наймаалцаж, хүнд суртал, хуучинсаг хахир арга барилаараа ажиллаж, сурсан зангаараа ухраах талаар л хэлэлцээд сууж байна. Аль нэг төрийн өмчийг үнэгүйдүүлж, завшиж авахын тулд тэр байгууллагаас том гэмт хэрэгтэн төрүүлж шоронд хийдэг. Тэгээд төр бол муу менежер гэж хашгирч байгаад хувьчилж авдаг.

 

24tsag.mn

image

...Улс орноо гэх сэтгэл гаргахын оронд буцаад албан тушаалаа наймаалцаж, хүнд суртал, хуучинсаг хахир арга барилаараа ажиллаж, сурсан зангаараа ухраах талаар л хэлэлцээд сууж байна. Аль нэг төрийн өмчийг үнэгүйдүүлж, завшиж авахын тулд тэр байгууллагаас том гэмт хэрэгтэн төрүүлж шоронд хийдэг. Тэгээд төр бол муу менежер гэж хашгирч байгаад хувьчилж авдаг...

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • Зочин (122.201.26.164)
    Алтанхуяг л бүхнийг хийж чадна. АН дотор ганц зоригтой хэлж чадаж байна. Бусад нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ан өөрөөсөө унасан шалтгааныг тооцож тэр хүмүүстэй л ял оноо. Фракцуудыг бүрэн устгах хэрэгтэй. Тэгэж байж амжилтанд хүрнэ
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.44.84)
    Гүйцэтгэх засаглал шийдвэр гаргах, түүнийгээ хамгаалах эрх мэдэлгүй бол бид хөгжил гэдэг үгийг мартах хэрэгтэй.
    2016 оны 09 сарын 20 | Хариулах
  • Ман-ын луйварчтд (103.229.121.42)
    Ман-ын элийрсэн гурван мэлгэрууд морь унасан толгойгуй хун царайлсан шаарууд дотор санаа гэж авах юмгуй дандаа хулгай луйвраар явна ман-ын луйваочид
    2016 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.10.23.69)
    Алтанхуяг МАНАН д дургүй байдаг хүн юм байна эх орноо боддог хүн байна
    2016 оны 09 сарын 17 | Хариулах
  • зочин (202.72.245.252)
    худлаа ярь
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • Zochin (139.5.216.184)
    Tsaaziin yaliig Sergeegeed heden huvalznuudiig ustgah heregtei mongoliin namuudiig taraah heregtei bainadaa.buh ymiig noiloos eheleh heregtei.tegej baij ene uls jaahan Golidroldoo oroh viidee
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • Gan (103.212.118.225)
    Ар нуруунаас чинь хутга шааж байсан Женкогийн тухай юу ч хэлж зурхлэхгуй байж Элбэгээг их муулжээ.
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (112.72.11.113)
    ene muu enhbayrin buunii nohoi bolchihson yum bishvv. damjlah heregtei
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
  • бухимдагч иргэн (103.212.116.100)
    Алтантуяа чи яаж ч уран донгодсонч чи шүүхээр орох л ёстой чиний тэр ирээдүйн үр хойч төлнө гэсэн өр луйвар чинь ирээдүйд ч хүрч чадахаа болиод бид гэдны мангасуудын мэдэлд орчихоод байхад чи биднийг мөн л даапаалж доромж үзсээр л жиргэж л байна уу чиний хөгийн царай хувхай цайчихаад өөрийгөө өмөөрч хэвлийн хурал хийж царай алдаж байхыг харах л байх даа түмэн олны хурц хараа сонор чихнээс чи зайлж чадахгүй
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.10.23.69)
    МАНАН ийн тухай одоо тэд дотроо яридаг болжээМАНАН дотроо жэнхэн азаргалдаг том цөөн хэдэн хулгайч нар байдаг юм байна ,Тэд гаднийханы заавраар ажил үүрэг гүүцэтгэж байдаг юм байна гэдэгийг Алтанхуяг ил хэлээ
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (59.153.115.157)
    Ер нь юм үнэнээрээ байх сайхан. АН-ын ялагдлын суурийг тавьсан хүн бол өөрөөш дээ. Энийг АН төдийгүй бүх хүмүүс мэднэ. Тийм л шудрага цэвэр, нэр төртэй хүн байсан юм бол саяын УИХ-ын сонгуульд нутгаасаа гараад ирэхгүй яавдаа. Одоо АН нэр сэвтээгүй, боловсролтой залуучуудаа гаргаж ирэх хэрэгтэй. Тэдэнд нэр нь сэвтсэн, хор найруулдаг хөгшин бурхиудын зөвлөгөө ямарч хэрэггүй, тэд хол байсан нь өлзийтэй.
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.179.31.14)
    Зөв ярьж буруу үйлдэл хийдэг дээ. Суган доороос нь дэнзэн гансүх хүрэлсүх гээд аваргууд аав руу цувран даа. Юм шудрага байх нь зөв
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
  • qx (202.9.40.28)
    Elbeg bayar nar koment bichij syyna
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.10.23.69)
    Жасрай, Бямсүрэн нэр шиг ерөнхий сайд алга даа үүнээч хэцүү эөхцөлөөс энэ хоёр хүн Монголыг аварч гарсан даа Одоо Бямсүрэн гуйг ерөнхийлөгч болох хэрэгтэй байна МАХНаас нэрээ дэвшүүл таныг Монголчууд дэмжэнээ
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (122.201.24.11)
    Монголын сүүлийн 25 жилийн түүхэнд гарч ирсэн арай дөнгүүр ЕСайд нь энэ Алтанхуяг байсан. Дахиж ийм ЕСайд гарч иртэл дор хаяж 20 жил шаардагдана.
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
  • Gxd (202.131.238.35)
    Миний бодлоор бол хийх ажилыг харж байгаад цаг үеэ мэдэрч хэлсэн бол үнэ цэнэ нь өсөх л байсан байх Тэрнээс эд нар бидэн шиг л ажиллах байх биднээс дээргүй хүмүүс юм чинь гээд өөрсдийнхөө нүүр царайг л тодруулаад байх шиг ....
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
  • иргэн (202.179.31.78)
    Алтанхуяг их бүтээлч ажил хийсэн. Идсэн уусан зүйл энэ хүнд байхгүй.
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (150.129.140.253)
    монголыг алтангадас тэргүүтэй манан дампууруулсан. чи хамгийн гол луйварчин нь... төрд ажиллах тархи чамд байхгүй. холхон шиг байж үз.
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.179.22.153)
    Zub uym uarij bna demjij bna manai namiig ualagdyylsan xvn Elbegdorj snvv dee
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.10.23.69)
    Эх орндоо тангараг өргөсөн цэрэг ирсэ тангартаа үнэнч байж Эх орон эх нутгаа гэх цаг илээ биш үү гадаад дотоодын луйварчин хулгайч нар төрийн инь самарч байна
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.10.23.69)
    МАНАН өнөөдөр дээд цэг нь Ц Элбэгээ С БаярТ Бадамжунай С Баярцогт доод тол нь Янхан Мянганбар хүртэл цөөн хүн би МСС гэж нэг том бүлэглэл байна
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
    • Зочин
      aluulahnuu.erunhiilugch bsan hvn hvrtel amitan bolj bhd
      2016 оны 09 сарын 15
  • Зочин (103.10.23.69)
    үнэнийг хэлээ шүү дээ хэлхэд хэцүү үнэнийг
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.193.75)
    HAAN JIMS GEH TANSAGIIN TANSAG GAZRIIG HENII MUNGUUR BARISAN BE ALTANTUYA!!! TSEVER AGAAR GEH OHINII CHINE HULIH COMPANY CHINGISS BONDNOOS 2 3 SAYA DOLLAR AVSAN HAACHISAN BEEE!!!!
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.193.75)
    ALTANHUYAG UURU CHINGISS SAMURAI BOND MONGOL ULSIIN NERIIN UMNUUS AVCHAAD GER BUL HAMAATAN SADAN BUUR UVS NZ DUU NARTAA TARAAGAAD HUVAAGAAD IDCHIHSEN HUNSHUUDEE!!! ZAVAAN OIRDUUD HALHIIN BUYANIIG ARAI L MUUHAI TARAALAADAA!!! ODOO TURD BGAA OIRD UVS HOVDUUDAD NEG TOM DARUULGA HEREGTEI BN!!!!
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.37.209)
    энэ навтгар галсантогтох царайлсан аалз одоо нээх их ариухан амьтан болж маяглаад яахав дээ. дэнзэнтэйгээ хамтран идэж хууль гэж юу юм бэ? гэж галзуурч эхлээд л алдаа гаргаж эхэлсэн. батүүл ч бас ялгаагүй
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
  • SD (202.9.41.251)
    ALTANGADAS GEDEG LUUVIRIIN BULEGLELIIG L USTGAJ UGONCHIG DORJIIGL DAGHAA BAICHIH TEGVELEL CEVERSHINEE
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
  • 001 (150.129.141.126)
    Чи өөрөө ёс зүйтэй хүн мөн үү ? Чиний худлаа ярьж байсныг мэдэхгүй гэж бодож байна уу, шинэчлэлийг өөрөөсөө эхлүүлээч идсэн уусан, хуйвалдсан бас авлига авснаа нэг мөсөн дэлгээд
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.194.221)
    jenco chamaig ungaasan shd
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
  • иргэн (103.229.122.203)
    Эрдэнэ. Зи 2 байгаа цагт АНамд үнэн юм байхгүй ээ.
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (27.123.214.82)
    Алтанхуяг хамгийн сайн ЕС бсаан
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
    • Иргэг
      Алтанхуяг аа?! Чи өөрөө сэтгэгдэл битгий бичилдээ?! Чиний тарьсан балгийг ард түмэн бид үүрч, бидний сонгосон МАН-ынхан арилгах гэж шар махтайгаа хатаж байна. Чи яасан юм боддоггүй хүн бэ?! Ойр тойрныхон чинь шоронгийн хаалга татлаа. Энэ ариун явдал уу?! Одоо хэд нь ч татахыг бүү мэд,. Ард олон чинь ядуурч байна. Энэ чамд хамаагүй юу?!
      2016 оны 09 сарын 15
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга Н.Учрал ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи-тай уулзав
    10 мин
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
    40 мин
  • Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    3 цаг 38 мин
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    4 цаг 12 мин
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    4 цаг 13 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    5 цаг 1 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    5 цаг 14 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    5 цаг 28 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    6 цаг 47 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    6 цаг 51 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    6 цаг 55 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    7 цаг 1 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    7 цаг 9 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    7 цаг 14 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    8 цаг 14 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    8 цаг 18 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    8 цаг 47 мин
  • Мэдэгдэл
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    Өчигдөр 17 цаг 11 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    Өчигдөр 16 цаг 41 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
  • Цэргүүдээ эргэв
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК