зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газар төсвийн тооцооллоо 21-хэн хоногийн дараа өөрчилжээ

2016-10-21
0
ЖИРГЭХ

УИХ Улсын төсвийг арван­нэгдүгээр сарын 15-нд багтаан батлах ёстой бөгөөд баталж амжаагүй тохиолдолд парламент тарах хуулийн зохицуулалттай. Хариуцлагын меха­низм нь ийм чанга учраас УИХ нэг ч удаа хугацаанаас нь хэтрүүлж байгаагүй. Гэхдээ өдөр, шөнөгүй хуралдах шаардлагатай болдог. Харин энэ удаад ингэх шаардлагагүй гэж үзсэн бололтой. Учир нь, гишүүд төсөв хэлэлцэх ёстой хугацаанаасаа багагүй хэсгийг орон нутгийн сонгуульд зарцуулахаар болж чуулганыг завсар­луулсан юм. Сонгууль дуусч гишүүд өчигдрөөс төсөв хэлэлцэн батлах ажлаа эхлүүлэв. Тэдэнд төсөв батлахад сар хүрэхгүй хугацаа үлдлээ.

УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр 2017 оны төсвийн төсөл, төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон тус яамны удирдлагуудаас сонирхсон асуултдаа хариулт авлаа. 


Ц.ДАВААСҮРЭН: -Эдийн засгийн өсөлтийг 2019 онд 7.1 байна гэж тооцсон байна. Тэгсэн хэрнээ хөдөө аж ахуйн салбарын өсөлтийг буурсан дүнтэй оруулсан байна. Яагаад ингэж буурч байгаа юм бэ. Эдийн засаг хөдөө аж ахуйн салбараас үл хамаарч өсөх юм уу. Ирэх онд өрийн хэмжээ хэд болох вэ. 2009 онд манай улсын нийт экспортын орлого 1.9 тэрбум байсан бол түүнээс хойш өссөөр 2015 онд 4.6 тэрбум болж нэмэгдсэн. Экспортын түүхий эдийн ханш унасныг ойлгож байна. Гэсэн хэдий ч орлого нэмэгдсэн л байна шүү дээ. Ийм байтал эдийн засаг яагаад хямраад байна вэ?


Б.ЧОЙЖИЛСҮРЭН: -Өрийн хэмжээг дотоодын нийт бүтээг­дэхүүний 84.8 хувиас хэтрэхгүй байхаар тооцсон. Энэ онд эдийн засгийн өсөлт 1.3, 2017 онд гурав, 2018 онд 5.1, 2019 онд 7.1 хувийн өсөлттэй байна гэж үзэж байгаа. Уул уурхай, эрчим хүчний салбарын өсөлт эдийн засагт гол нөлөө үзүүлнэ  гэж тооцсон. Энэ салбарын томоохон төслүүдийн бэлтгэл ажлыг хангаж ирэх хавар бүтээн байгуулалтын улирал эхлэхээр ажлыг нь эхлүүлнэ. 2009 оноос хойш экспортын орлого 2.6 дахин нэмэгдсэн боловч яагаад эдийн засаг хямраад байна вэ гэж байна. Бид олсныхоо хэрээр зарлагаа өсгөчихөөд одоо бууруулж чадахгүй байна. Мөн экспортын хэмжээ нэмэгдэж байгаа ч орлогын нь тал хувь нь хөрөнгө оруулалтынхаа зардалд шилжчихдэг. 


БАТХҮРЭЛ: -Хөдөө аж ахуйн салбарын өсөлт 2017 онд 9.1, 2018 онд 8.3, 2019 онд 7.8 хувьтай байна гэж үзсэн. Хөдөө аж ахуйн салбарын 10 хувийг л газар тариалан эзэлдэг. Энэ оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 61 сая толгой мал тоологдоно гэж үзэж байгаа. 2018 онд 68, 2019 онд 70 сая малтай болно гэж тооцсон. Өнгөрсөн жилүүдэд хөдөө аж ахуйн салбар сууриараа өссөн. Төсөвт өсөлтийг нь тооцохдоо сууриас нь тооцож байгаа учраас ийм бага харагдаж байгаа юм.


Ж.БАТЗАНДАН: -Томоохон төслүүдээс орлого олно гэж өмнөх Засгийн газрууд олон жил ярьсан. Гэвч олигтой орлого олж байгаагүй. Харин Оюутолгойгоос орлого олох бус өрөнд орсон. Энэ Засгийн газар ч том төслүүдээ хөдөлгөнө л гэж байна. Хамгийн гол нь Монголд ашигтай хөдөлгөх хэрэгтэй. Ер нь цаашдаа төсвийн мөнгөнөөс хулгайлдаг бүлэг­лэлийг дарж авах хэрэгтэй. Хөгжлийн банкинд гаднаас орж ирсэн ам.долларыг Худалдаа хөгжлийн банк авч төгрөгөөр санхүүжүүлснээс болоод Хөгжлийн банк ханшийн зөрүүнээс алдагдал хүлээсэн гэж сонссон. 


ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэхээ Засгийн газар танхимынхаа төвшинд шийдсэн үү. Энэ хөтөлбөрт хамрагдахгүй гэж шийдээд БНХАУ-аас зээл авахаар болсон юм уу?


Б.ЧОЙЖИЛСҮРЭН: -Оюутолгой төслийн үйл ажиллагаанд дүгнэлт хийх ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ сарын 25-нд дүгнэлт нь гарна. Томоохон төслүүдийг Монголд ашигтай ажиллуулна. Гацууртын ордыг ашиглуулах эсэхийг Канадын Засгийн газар манайхаас асууж байгаа. Засгийн газар энэ ордыг ашиглах нь зүйтэй гэж үзсэн. ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийн тухайд техникийн баг нь энэ сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 4 хүртэл ажиллана. БНХАУ-аас 20 жилийн хугацаатай, хоёр хувийн хүүтэй зээл авах хүсэлт гаргасан. Энэ асуудлаар хоёр талаасаа ажлын хэсэг гаргаж ажиллана. 


Х.БАДЕЛХАН: -Үйлдвэрлэлийн салбарыг 17 хувиар өсгөнө гэсэн байна. 17 хувь гэдэг бол маш өндөр хэмжээний өсөлт. Яаж ийм өндөр өсөлт бий болгоно гэж тооцоолов. Хэр зэрэг бодитой тооцоолол вэ?


Б.ЧОЙЖИЛСҮРЭН: -Энэ тоо­цоолол бодитой. Тухайлбал, сая УИХ-ын даргын айлчлалын үеэр зэс хайлуулах үйлдвэр байгуулах асуудлаар яриа хэлэлцээ хийсэн. 


Ч.ХҮРЭЛБААТАР: -УИХ энэ оны төсвийн тодотголыг есдүгээр сарын 9-нд баталсан. Засгийн газар 21-хэн хоногийн дараа ирэх оны төсвийн төслийг оруулж ирэхдээ өмнөх тоонуудаа өөрчилсөн байна. Тухайлбал, 2017 онд эдийн засгийн өсөлт 2.3 хувьтай байна гэж тооцсоныг гурав, 2018 онд 3.4 хувь гэж тооцсоныг 5.1 болгоод өсгөчихөж.  Олон улсын байгууллагууд манай улсын эдийн засгийг төсвийн тодотгол батлах үед тооцсоноос бага байна гэсэн таамаглал дэвшүүлсэн. Ам.долларын ханш 2300 даваад явчихлаа. 2017 онд ам.долларын ханшийг хэдээр тооцсон бэ. Монголбанк мөнгөний бодлогын баримт бичигтээ “ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдмаар байна” гээд биччихсэн байна. Засгийн газар яг ямар байр суурьтай байгаа юм бэ. Хэрэв хамрагдах юм бол төсөвтэй холбоотой энэ тооцооллууд чинь бүгд хөдөлнө. Нэг ажлыг хоёр хийх шаардлага гарах юм биш биз дээ. Төсвийн төсөлд хэд хэдэн аж ахуйн нэгжийг хувьчлах тухай тусгасан байна. Зарим нь хувьчлах үндсэн чиглэлд багтсан, зарим нь шинээр орж ирж байгаа объектууд. Засгийн газар хувьчлах аж ахуйн нэгжүүдийнхээ үндсэн чиглэлийг хэзээ УИХ-д оруулж ирэх юм бэ. Мөн төсвийн төсөлд төмөр замын тухай үг, үсэг ч алга. Төмөр замын төслүүдээ хэрхэн хөдөлгөх юм бэ?

 

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: -21-хэн хоногт төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөлд тусгасан тоонуудаа яагаад өөрчилчихөв гэж байна. Төсвийн тодотголыг батлах үед УИХ-ын гишүүд нөөц боломжоо бүрэн дайчлахгүй байна гэсэн шүүмжлэл хэлж байсан. Тиймээс бид хэтэрхий болгоомжлоод байгаа юм биш биз гэж үзээд зарим тооцоолуудаа өөрчилсөн. Нэлээд өөдрөгөөр төсөөлсөн юм. Ам.долларын ханшийг 2300-гаас хэтрүүлэхгүй байхаар тооцож байгаа. Яг хэдээр тооцсоныг нь ажлын хэсэг хариулчих. Эдийн засгийн хүндрэлийг давах онцгой хөтөлбөр ирэх оны төсөвтэй цуг хэрэгжих байх. Уг хөтөлбөрт валютыг ханшийн өсөлтийг эсрэг ямар бодлого хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй тусгасан. ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэхээ эцэслэн шийдээгүй байгаа. Удахгүй ирэх техникийн багийнх нь дараа хөтөлбөрт нь хамрагдахаар болбол дахин нэг ажлын хэсэг ирж ажиллах байх. УИХ төсвийн төслийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой. Харин “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэх нь түүнээс өмнө шийдэгдэхгүй. Хувьчлах объектуудын талаар удахгүй Засгийн газар хэлэлцэж шийдвэр гаргана. Төмөр замын тухайд Тавантолгойн төсөлтэй хамтад нь хэрэгжүүлнэ. БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хороогоор ахлуулсан ажлын хэсэг энэ талаар манайхтай яриа хэлэлцээ хийхэд бэлэн болоод байгаа. Манай тал удахгүй ажлын хэсгээ байгуулна. 


Б.НЯМАА (Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч): -Ирэх онд ам.долларын ханшийг 2250, 2018 онд 2310 төгрөг байхаар тооцсон.


Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд ийнхүү асуулт асуусныхаа дараа дараахь байдлаар саналаа хэллээ.
Ц.ДАВААСҮРЭН: -Оюутолгой манай улсын нэг жилийн төсвийн орлоготой тэнцэх хэмжээний экспорт хийж байгаа. Гэтэл Монголд орж ирж байгаа орлого нь төсвийн орлогын дөнгөж зургаахан хувийг бүрдүүлж байна. Энэ мэтээр манай улс дотоодын нөөц бололцоогоо алдаж байна. Тиймээс дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглах боломжтой эсэхийг судлах хэрэгтэй.


Ц.НЯМДОРЖ: -Төсвийн төслийг батлах нь ойлгомжтой. Харин улсын үйлдвэрүүдийн төсөв санхүү ямархуу байдалтай байгааг судлах хэрэгтэй байна. Ажлын хэсэг гаргаад төсөв санхүүгийн байдал нь ямар байна, хэдэн хүн ажиллаж байна, өр төлбөр нь ямар хэмжээнд хүрсэн эсэхийг дүгнэмээр байна. Лав л ТОСК зээлээр “амьдарч” байгаад одоо бүр ажилчдынхаа цалинг тавьж чадахаа байсан гэнэ. Ер нь үүнтэй адилхан зээл авч нэг хэсэг тансаглаж жаргасан төрийн өмчит аж ахуйн нэгж олон байна. “Эрдэнэт”-ээс эхлээд зарим нь бүр хяналтаас гарчихсан байна ш дээ. Энэ аж ахуйн нэгж рүү Засгийн газар орж чадахгүй дөрвөн сар болох гэж байна. Хувьцаа эзэмшигчдийнх нь хурлыг хийх гээд чадсангүй. Арга ядахдаа ТУЗ-ийн гишүүдээ томилчихоод сууж байна. 


Б.БАТТӨМӨР: -Оюутолгойн баяж­малынх нь агууламж буурч байгаа учраас орлого нь буурна гэж тооцсон юм байна. Баяжмалын агуулга нь буурна гэдгийг хэн тогтоосон юм бэ. Манай тал уу, эсвэл Оюутолгойнхон өөрсдөө юү. 


Ч.ХҮРЭЛБААТАР: -Ирэх оны төсөв, 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийг хэлэлцэж байна. Бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацааныхаа гурван жилийн төлөвлөгөөг боловсруулж байна гэсэн үг. Гэтэл 21-хэн хоногийн дотор төлөвлөсөн тоогоо өөрчилж байгаа нь урт хугацаанд төлөвлөлт хийж чадах эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Төсвөө баталсны дараа ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар болбол тодотгол хийх шаардлагатай болно. Тиймээс арванэгдүгээр сарын 15-наас өмнө ОУВС-тай учраа олчихож болдоггүй юм уу. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
Л.Мөнхбаясгалан: Засгийн газар “Онтрэ” ХХК-тай яаралтай хэлэлцээр хийх ёстой
Ази тивээс анх удаа Монгол Улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-тэй болно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (31)

  • Зочин (139.5.217.177)
    Төрийн өмчит үйлдвэрийн газрыг үндэсний эдийн засгийн бүтцийг харгазахгүйгээр төгс сайн хууль эрх зүйн орчин бүрдээгүй үед яаравчлан хувьчлах нь авилгал үүсэх, олигархи бий болох нөхцлийг бүрдүүнэ. АНУ-ын Колумбийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Джозеф Стиглиц
    2016 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.5.217.177)
    Дотоодын нийт бүтээгдэхүүний ДНБ-ний өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын өмчийн өсөлтийн хувь хэмжээтэй параболь функцийн хамааралтай байна. Эдийн засагч Ричард Арми-Ричард Ранийн теором
    2016 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.5.217.177)
    Дотоодын нийт бүтээгдэхүүний ДНБ-ний өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын өмчийн өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль
    2016 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.5.217.177)
    Аж үйлдвэр хөгжихийн хэрээр аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний болон дотоодын нийт бүтээгдэхүүний ДНБ-ний өсөлтийн хувь хэмжээг үндэсний эдийн засагт төрийн секторын өмчийн эзлэх хувь хэмжээний өсөлт гүйцэж түрүүлнэ. Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль
    2016 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.5.217.177)
    Үндэсний эдийн засагт төрийн секторын өмчийн эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэсэн төрийн болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”
    2016 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.5.217.177)
    Ихэнх баян орнуудын гадаадад олгох зээл нь хамгийн түрүүн өөрийн иргэдийг ажилтай байлгах, өөрсдийн барааг зарахад зарцуулагдах бөгөөд ядуурлыг бууруулах нь хоёрдугаар зэрэгт тавигддаг. Тусламжаар санхүүжүүлэх төслүүд нь хүнд сурталтны том армийг бий болгох бөгөөд энэ нь тун удалгүй авилгад автагдан, үр ашиггүй ажиллах болж, улмаар асар их алдагдалд оруулдаг. Бангладешийн Читтагангийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Мухамед Юунус
    2016 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.5.217.177)
    Буурай хөгжилтэй орнууд “ядуурлын эргүүлэгт” орсон байх ба дотооддоо баялаг үйлдвэрлэж чадахгүй тул улсын хөрөнгө оруулалтын том том төслүүд хэрэгжүүлснээр л энэхүү эргүүлэгээс гарч чадна. АНУ-ын Мэссэчүсэтийн Технологийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч В.В Ростов
    2016 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.5.217.177)
    Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман
    2016 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.5.217.177)
    Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх явдал мөн. Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс
    2016 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.5.217.177)
    Социализм оршин тогтнож чадах болов уу? Мэдээж чадна. Капиталист нийгэм өөрөө өөрийгөө устгана, төвлөрсөн социализм түүний орыг эзлэх шинжтэй. АНУ-ын Харвардын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Иозеф А. Шүмпитер
    2016 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.5.217.177)
    Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй. АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, Людвиг фон Мизес
    2016 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.5.217.177)
    Байнга биш ч гэсэн төрөөс мөнгө хэвлэж гаргах нь үнийг өсгөнө. АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман
    2016 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.5.217.177)
    Хатуу фиат мөнгөний стандарт гэдэг нь банкин дахь харилцах дансны үлдэгдэлд 100 хувийн нөөцийг заавал байлгах, тэгээд мөнгөний нийлүүлэлтийг улсын эдийн засгийн жилийн өсөлтийн хэмжээнд л нэмэгдүүлж байхаар хуульчлах явдал юм. Мөнгөний нийлүүлэлтийг жилд 3-5 хувийн хооронд л өсөж байхаар зорилтоо тодорхойлохыг Фридман санал болгосон. АНУ-ын нэрт эдийн засагч, профессор, шинжээч Марк Скаузен
    2016 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.5.217.177)
    Мөнгө, зээлийн хэмжээ хэтрээд ирэх нь инфляци үнийн ерөнхий өсөлт болох шалтгаан болох ба үнийн ерөнхий түвшин, мөнгөний нийлүүлэлтийн өөрчлөлт нь хоорондоо шууд хамааралтай. Мөнгөний нийлүүлэлт хоёр дахин нэмэгдэх тохиолдолд үнэ их бага ямар ч байсан хоёр дахин өснө. АНУ-ын нэрт эдийн засагч, профессор, шинжээч Марк Скаузен
    2016 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.5.217.177)
    Инфляцийн хурд нэмэгдснээр ажилгүйдэл буурах биш, харин нэмэгдэх болно. АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман
    2016 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.5.217.177)
    Бахархах юм багатай цаг үед бид амьдарч байна. Ажил мэргэжлийнхээ хүрээнд бид бүх юмыг бантан болгож орхилоо. Австрийн Веннийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Фридрих.А.Хаек
    2016 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.5.217.177)
    Хоосон гоёмсог ярих түвшинд бид амжилтад хүрч чадсан хэдий ч бодит хэрэгжилтийн түвшинд бид ялагдаж байна. АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман
    2016 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.5.217.177)
    Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс
    2016 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.5.217.177)
    Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс
    2016 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.5.217.177)
    Хөрөнгө оруулалт нь хувьсамтгай бөгөөд хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдийн “байгалийн совин”, хүлээлтээс хамаарч өөрчлөгддөг. Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс
    2016 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.5.217.177)
    Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли
    2016 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.5.217.177)
    Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн
    2016 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.5.217.177)
    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон
    2016 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.5.217.177)
    Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр
    2016 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.0.46)
    uurhain nootsiin yag onoj tootsoolj chaddag teneg delhiid baihgui gadaadiinhan mongolchuudiig haranhui bailgahiig husdeg
    2016 оны 10 сарын 21 | Хариулах
  • ЗОЧИН (103.57.93.223)
    Улсыг ийм байдалд оруулсан АН-ын луйварчдыг яаралтай бүрэн, шударга тогтоогооч ээ. Тэгээд тэднээр шамшигдуулсан, идэж уусан хөрөнгө мөнгийг хатуу хугацаа зааж төлүүлмээр байна. Буруутай этгээдүүдэд нам ялгалгүй хуулийн хариуцлага тооцмоор байна. Үүнийгээ хийгээч ээ.
    2016 оны 10 сарын 21 | Хариулах
  • ИРГЭН (103.57.93.223)
    ГИШҮҮДИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ САНАА, САНАЛЫГ МАШ НАРИЙН СУДАЛЖ ТООЦОЖ ТУСГАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.
    2016 оны 10 сарын 21 | Хариулах
  • ИРГЭН (103.57.93.223)
    ТЭР БОЛ БАЙХ ЗҮЙЛ. ДАХИН ДАХИН ҮЗЭЖ ТООЦОЖ, 7 ХЭМЖИЖ 1 ОГТЛОХ ЗАРЧМААР ХИЙХ НЬ ЗӨВ. ЯЛАНГУЯА АН-ЫН ЗАСГУУД НЭГ Ч ҮНЭН ТОО, МЭДЭЭЛЭЛ ХЭЛЖ БАЙГААГҮЙ УЧИР ЯГ АВААД БАРИАД ҮЗЭХЭЭР НҮД ОРОЙ ДЭЭР ГАРСАН ЗҮЙЛ АЛХАМ ТУТАМ ГАРЧ БАЙГААТАЙ Ч ЭНЭ НЬ ХОЛБООТОЙ. АН-ЫН ХЭТ ТАНСАГЛАЛ, БОДЛОГОГҮЙ ҮРЭН ТАРАН ХИЙСЭН ХӨРӨНГӨ МӨНГӨ, ӨР, ХУУЛЬГҮЙ ТОГЛОСОН ХӨГЖЛИЙН БАНК, ЮУ ЭС ГЭХЭВ ДЭЭ.
    2016 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.26.195.165)
    монголыг өрөнд ортол. иргэдийг ядууртал луйвар дээрэм хийсэн ан-ы луйварчидад хуулийн хариуцлага тооц. үүнийг хий гэж ман-д 65 суудал өгсөн.
    2016 оны 10 сарын 21 | Хариулах
  • Zochin (59.153.113.122)
    Ene turiin umchit kompaniud gej durasraa durgisan nuhduud baidag shuu tsalingaa oorsondoo ih nemne oron suursnii mungu gej dan tanil taldaa ogno odoo uls hymraad hetsuu baigaa bol buh baiguullaguudiin ajilchiddaa ogdog oron suutsnii mungiig 2 jileer zogsooj ternii daraa ydaj uridchilgaand hurdeg mungu ogdog bolgovol ymar ve. Baiguullaga bur l 15 say tugrug tanildaa ogdog
    2016 оны 10 сарын 21 | Хариулах
  • зөв монгол (103.50.207.19)
    Нямдорж гишүүнтэй санал нэг байна.АН-хан арай хэтэрхий тансагласан даа. хариуцлага тооуох цаг нь болсон шүү
    2016 оны 10 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дугуйтай өдөрлөгтэй холбоотойгоор автобусны 42 чиглэлд өөрчлөлт оруулжээ
    53 мин
  • Хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжлээрэй
    1 цаг 10 мин
  • Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана
    1 цаг 18 мин
  • "Дугуйтай Улаанбаатар – 2025" өдөрлөг тохиож байна
    1 цаг 21 мин
  • Амралтын өдрийн жор: Алфредо паста
    1 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
    1 цаг 34 мин
  • Энэрэх сэтгэлийг хөгжүүлэх сургалт болно
    1 цаг 40 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    1 цаг 45 мин
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
    13 цаг 29 мин
  • Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа
    18 цаг 43 мин
  • Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ
    19 цаг 10 мин
  • Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна
    19 цаг 11 мин
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
    19 цаг 55 мин
  • Л.Мөнхбаясгалан: Засгийн газар “Онтрэ” ХХК-тай яаралтай хэлэлцээр хийх ёстой
    21 цаг 17 мин
  • ГЯЛСБАНК “УЛИРАЛ БҮР УРАМШУУЛАЛТАЙ”
    21 цаг 29 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    22 цаг 51 мин
  • Ази тивээс анх удаа Монгол Улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-тэй болно
    23 цаг 37 мин
  • Голомт банк “Mongolia Investment Forum: New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа
    Өчигдөр 12 цаг 23 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
    Өчигдөр 12 цаг 16 мин
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
    Өчигдөр 12 цаг 13 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
24 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК