Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Б.Мөнгөнтуяа юуны учир төрийг шүүхэд өгөв

2016-10-27
0
ЖИРГЭХ

Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэлтэй Төрийг шүүх хурал өнөөдөр болно

 

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан хэрэгт холбогдон зургаан сарын турш хоригдсоны эцэст хэрэг нь хэрэгсэхгүй болсон Б.Мөнгөнтуяа Монголын төрийг шүүхэд өгөөд байгаа билээ. Тэгвэл Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэлтэй Төрийг шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон юм. Тэгвэл Монголын төрийн шүүхэд өгөөд буй Б.Мөнгөнтуяа тухайн үед чухам юу гэж хэлж байсан болоод ямар үндэслэлээр төрийг шүүхэд өгөх болсныг 24 баримтаар хүргэж байна.

 

 

Б.Мөнгөнтуяа сэтгэл санаа, эрүүл мэндийнхээ төлбөрт 38 сая төгрөг нэхэмжилжээ

 

Баримт 1. Б.Мөнгөнтуяа өнгөрсөн тавдугаар сард Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Монголын төрийг шүүхэд өгсөн байна.

 

Баримт 2. Тэрбээр нэхэмжлэлдээ, хилсээр зургаан сар хоригдсон, хуулийн байгууллагынхан хэвлэл мэдээллээр өөрийнх нь тухай үндэслэлгүй мэдээлэл цацаж, орон  даяар нэр төрийг нь гутаан доромжилсон, зургаан сарын хугацаанд ажилгүй орлогогүй байсан, СЭЗДС-д суралцаж байсан нь завсардсан, сэтгэл санааны хохирол амссан хэмээх үндэслэлүүдийг дурджээ.

 

Баримт 3. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Мөнгөнтуяа сэтгэл санаа, эрүүл мэндийнхээ төлбөрт 38 сая төгрөг нэхэмжилсэн байна.

 

Баримт 4. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлд “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах” гэж заасан байдаг. Тодруулбал, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, гэмт хэрэг нь нотлогдохгүйгээс хэрэгсэхгүй болсон, шүүх цагаатгасан тохиолдолд хохирлоо нөхөн төлүүлэх эрх үүсдэг гэсэн үг юм.

 

Б.Мөнгөнтуяа бүтэн жилийн хэргийг хагас цагийн дотор бүгдэд ойлгуулав

 

Баримт 5. Намайг Л.Гансүхийн эхнэр Уранчимэгийн төрсөн дүү Урангоогийн төрсөн охин гэж яллаж байгаа прокуроруудад үнэхээр харамсаж байна. Үнэхээр хүнийг яллаж байгаа бол бүтэн овог нэрээр минь хэлж яллах хэрэгтэй. Миний аав энд зогсож байна. Намайг Батцэнгэлийн Мөнгөнтуяа гэдэг. 

 

Баримт  6.  Энэ онц ноцтой гээд байгаа хэрэг анх 2014 оны дөрөвдүгээр сарын 28 ны нэгдэхь өдөр үүсээд намайг ажил дээр байхад нь шууд барьж хорьсон. Тухайн үед намайг 265.2 152.3 гэдэг хүнд зүйл ангиар яллаж, бүтэн 6 сар 8 хоног хорьчихоод хохироож, нэр төрийг минь гутаачихаад энэ хэргээ хэрэгсэхгүй болгочихсон хүмүүс бол эрхэм прокурорууд та бүхэн.

 

Баримт 7.  Гэтэл одоо намайг дахиад 163.2 166.2 гэдэг хүнд зүйл ангиар яллаж байна. Энэ зүйл ангид чинь заасанчлан улс төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах гэсэн байгаа би тэр улс төрийн албан хаагч чинь биш. Төрийн албаны шалгалт ч өгч байгаагүй. 

 

Баримт 8. Эрхэм прокуроруудаа та бүхэн миний нүд рүү харж чадахгүй байсан ч над руу хараарай.  Намайг “Багануур” ХК-тай байгуулсан гэрээг танилцуулж, гэрээ хийсэн учраас яллаж байгаа гэнэ. Би хэнд ч гэрээ танилцуулаагүй, хэнтэй ч гэрээ байгуулаагүй.

 

Баримт 9. Үнэ нь тодорхой, хэрэгжих нь тодорхой зүйл дээр манай захирал гарын үсэг зурснаараа яллагдаж байна.

 

Баримт 10. Монгол Улсын төрийн өмчит компанийн өөрийнх нь гэрээний драфт, өөрсдийнх нь бичсэн, он, сар, дугаартай, таван газрын захирал нь гарын үсэг зурсан гэрээнээс болж яллагдаж байна.

 

Баримт 11. Би тэр гэрээний нэг ч зүйл заалтыг зөрчөөгүй. Хууль журмын дагуу бүх л үйл ажиллагаагаа явуулж байсан. Гэрээн дээр 20-30 жил “Багануур” ХК-ийг удирдаж яваа хүмүүс хувь хорогдлоо тооцолгүй гарын үсэг зурсан байхад би гэнэт гарч ирээд хорогдол гаргах зүйл дээр гарын үсэг зурсан  байж таарах уу. 

 

Баримт 12. Зүгээр ажлаа хийгээд явж байсан хүнийг хамаатан садангаар нь холбоод яллаж байна.

 

Баримт 13. Тэр гэрч, шинжээч нар гээд байгаа хүмүүс энд түмний шившиг болоод л зогссон. Бүх нотлох баримтаа авчирч байгаад намайг улайлгахгүй яасан юм бэ. Яагаад гэвэл өөрсдөө улайх учраас баримтаа авч ирэхгүй байсан хэрэг шүү дээ.

 

Баримт 14. "Багануур" ХК-ны Санхүүгийн хэлтсийн дарга Ч.Очирлхамын өөрийнх нь гаргасан график байсан шүү дээ. Түүн дээр нэг тн нүүрсийг 25078 төгрөг гэж баталсан байсан. Харин манай компани 27500 төгрөгөөр худалдаж авсан. Ийм байхад яаж алдагдал хүлээх юм.

 

Баримт 15. Үндэсний аудитын газрын шинжээч Ш.Ичинхорлоо гэж хүний хэлснээр хоёр компани хоёулаа л буруу юм байна лээ ш дээ. Миний гаргасан дүгнэлт бол зүгээр л тайлан би өөрийгөө шалгах гэж л АТГ-ын комиссар н.Нарантуяагийн дүгнэлттэй тулгаж үзсэн юм гээд зогсож байгаа хүний тайлангаар бусдыг яллаж болдог юм уу

 

Баримт 16. Намайг 6 сар суулгасандаа ичээд байсан юм шиг байгаа юм. Тиймээс л янз бүрийн зүйл заалт гаргаж ирж яллаж байна.

 

Баримт 17. “Оюу-Эрдэм" аудитынхан бид АТГ-ын бэлтгэж өгсөн асуултад хариулсан, гаргаж өгсөн баримтыг нь шалгасан гээд байгаа юм. Гэтэл гаргаж өгсөн баримт нь тодорхой биш. Анх АТГ надаас 7 хайрцаг баримт хурааж авчихаад одоо болтол гаргаж ирэхгүй, хэнд ч үзүүлэхгүй нуучихсан.

 

Баримт 18. Шинжээчийн дүгнэлт чинь миний эрхийг маш ихээр зөрчсөн шүү. Шинжээчийн дүгнэлт чинь худлаа шүү дээ, зохиомол учраас ярьж чадахгүй олны өмнө шившиг болсон шүү дээ.

 

Баримт 19. Та хоёр /Прокурор/ компанийн ашгийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас асуугаад байсан. Тэр хүн яаж хувийн компанийн ашиг орлогыг мэдэх юм бэ. Зүй нь бол та бүхэн надаас асуух учиртай. Би наад санхүүгийн тайлан чинь хийсэн юм. Би гаргасан юм. Гэтэл надаас асуугаагүй. Яагаад гэвэл та бүхэн ойлгоогүй, асууж байгаа зүйлээ ч мэдэхгүй байсан байх.

 

Баримт 20. Хүн эдийн засгийн мэдлэггүй байж болно. Тайлан баланс уншдаггүй байж болно. Гэхдээ яллаж байгаа хүмүүсээ, тэдний хэргийг ойлгож байх ёстой. Өссөн дүн гэдгээ ч мэддэггүй. Ичмээр. Тийм юм мэдэхгүй. Ичиж үхмээр.  н.Батжаргал прокурор ярьж байгаа юмаа ойлгохгүй. Ингэж ярьж байгаа хүн, хүн яллаад байж байна. Энэ чинь одоо тэгээд шударга явдал юм уу.

 

Баримт 21. Би тэр шинжээч нараас ичиж байна. Би ямар ч баримтгүй тайлан баланс хийгээгүй. Тийм ч учраас өнөөдөр энд тэр нотлох баримтыг авчраагүй. Үнэхээр зургаан сар хорьсондоо ичээд байгаа юм бол надаас уучлалт гуй. 

 

Баримт 22. Мэргэжлийн ёс зүйгээ мэдэхгүй шинжээч нараас ичиж байна. Бусад мэргэжил нэгт нөхдөө битгий ингэж доромжлоосой. 

 

Баримт 23. Би үнэн зөвөөр хийчихээд үнэн зөвөөр шүүлгэж чадахгүй шүүгдэж 7.5 жил сонсоод байж байгаадаа итгэхгүй байна.

 

Баримт 24. Та нар залуу хүнийг яаж байгаа юм бэ. Битгий ингэж худлаа яриагаар ялла. Би энд хэрэг хийсэн гээд шүүлгүүлээд зогсож байх ёстой хүн биш. Би эрхээ зөрчүүлсэн, хилс хэрэгт орсон. 

 

24tsag.mn

image

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан хэрэгт холбогдон зургаан сарын турш хоригдсоны эцэст хэрэг нь хэрэгсэхгүй болсон Б.Мөнгөнтуяа Монголын төрийг шүүхэд өгөөд байгаа билээ. Тэгвэл Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэлтэй Төрийг шүүх хурал өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон юм. Тэгвэл Монголын төрийн шүүхэд өгөөд буй Б.Мөнгөнтуяа тухайн үед чухам юу гэж хэлж байсан болоод ямар үндэслэлээр төрийг шүүхэд өгөх болсныг 24 баримтаар хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • зочин (103.229.123.120)
    Тэр хүн хилсээр хохироосон шүүгч, яллагч, прокуроруудад арга хэмжээ авсан болов уу?
    2022 оны 12 сарын 12 | Хариулах
  • СО (122.201.22.191)
    ОРХИСОН ТҮҮНИЙГ БУЦТАЛ, ОНДООГ ХАЙСНЫГ ХАРАМСТАЛ,ДОРОМЖИЛСОН БҮХНИЙГ ДОЛИГОНТОЛ,ДЭЭРЭЛХСЭН БҮХНИЙГ СӨГДТӨЛ АМЬДАР. СЭТГЭЛИЙГ ЧИНЬ МАРТСНЫГ САНАТАЛ,САЙХНЫГ ЧИНЬ ГОЛСНЫГ ХАРУУСТАЛ, ХҮЧИЙГ ЧИНЬ ҮНЭЛЭЭГҮЙ ЧИЧИРТЭЛ, ИРЭЭДҮЙГ ЧИНЬ ХАРАНХУЙЛСАНД НАР ЦЭЛМЭТЭЛ АМЬДАР.
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • МӨНГӨНТУЯАД (122.201.22.191)
    МӨНГӨНТУЯА ДҮҮ ЧАМД ЗӨВЛӨХӨД НАС ЧИНЬ ЗАЛУУ,ИЛТГЭХ ЧАДВАРТАЙ ЗОРИГТОЙ БҮСГҮЙ ТУЛ МУИС-ЫН ХУУЛИЙН АНГИД ТҮРГЭВЧИЛСЭН,ЭЧНЭЭ ЯМАР Ч ХЭЛБЭРЭЭР ОРЖ СУР. ШУДРАГА ШҮҮХИЙН ТӨЛӨӨ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА БАЙГУУЛЖ, НӨГӨӨ БААСАНДОРЖ ШИГ ЗАЛУУСТЭЙ ЭВС, УЛС ТӨРИЙН НАМААР ДАМЖУУЛАН ЭНЭ 4 ЖИЛД ШҮҮХ ЗАСАГЛАЛЫН БУЗАР БУЛАЙГ ИЛЧИЛЖ, ОЛОН ТҮМЭНД ХАНДАЖ ӨӨРИЙН ИМИЖ ОЛЖ АВ ГЭХДЭЭ ӨС ХОНЗОНГИЙН ХАНДАЛТ БИШ ШУДРАГА БУСЫН,УЛС ТӨРИЙН ЗОРИЛГОТОЙ ХЭЛМЭГДҮҮЛЛИЙН ЭСРЭГ ТЭМЦЭГЧИЙН ИМИЖ БҮРДҮҮЛ. ДАРАА НЬ БЗД-ИЙН НАМД БҮРТГҮҮЛЖ УИХ-ЫН СОНГУУЛЬД ӨРСӨЛД. ДАРААГИЙН СОНГУУЛЬ АН-ЫХ. ИНГЭЭД ЯЛЗАРСАН ШҮҮХ ЗАСАГЛАЛ, ТОМИЛОХ, ТОМИЛОГДОХ ЭРХИЙН ТЭНЦВЭРГҮЙ ХУВААРЬЛАЛТЫН ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦ. ЧАМАЙГ ЗАХИАЛГААР ШОРОНД ХАТААСАН АМЬТАДЫН ТОЛГОЙ ДЭЭР НЬ ГИШГЭ. ХЭЗЭЭЧ БИТГИЙ БУУЖ ӨГ. ЭЦЭГ ЭХИЙНХЭЭ, ӨВӨӨГИЙНХӨӨ ХЭЛМЭГДЛИЙГ ЦАГААТГАХ ГЭЖ ҮР АЧ НАР НЬ ХҮРТЭЛ ТЭМЦДЭГШДЭЭ.
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (122.201.22.191)
    ЭНЭ ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧ ЭЛБЭГДОРЖ,ГҮЙЦЭТГЭГЧ НЬ ХУРЦ, ЛҮНДЭНДОРЖ,ЕРӨНХИЙ ПРОКУРОР.ХУЙВАЛДАГЧ НЬ АН-ЫН ДАРГАД САНААРХАГЧ З.ЭНХБОЛД ӨӨРИЙН ХҮН АУДИТЫН ГАХАЙ ЗАНГАДААР ШИНЖЭЭЧ ИЧИНХОРЛООГ ТОМИЛСОН,ТЭР АВГАЙД ХУРГАН ДАРГА АМАЛСАН, ХУРЦААР ХҮССЭНЭЭ ХИЙЛГЭХИЙН ТУЛД ЭЛБЭГЭЭ МАХАН ТОЛГОЙ ТҮВДЭНДОРЖИД ҮҮРЭГ ӨГЧ ПРОКУРОРЫН МӨРДӨНГ АТГ-Т НИЙЛҮҮЛЭХ ХУУЛЬ ХУЛГАЙГААР ӨРГӨН БАРИУЛЖ БАТЛУУЛСАН.ИНГЭЭД ХЭНД Ч ДИЙЛДЭХГҮЙ ОНЦ ЭРХТ БАЙГУУЛЛАГА БИЙ БОЛГОСОН.ХУРЦ НАР ПРОКУРОРЫГ ДАРАМТАЛЖ, БАРЬЦААНД ОРСОН ХУВЬТӨГӨЛДӨРИЙН ХҮҮГЭЭР ШҮҮЛГЭСЭН. ӨМНӨ НЬ ЭЛБЭГЭЭГИЙН ДААЛГАВАР ГҮЙЦЭТГЭЖ Н.ЭНХБАЯРЫГ ШҮҮЛГЭЖ БСН ШҮҮГЧИЙГ Ч АШИГЛАСАН.ИЙМ ХЭДХНЭ ХҮН ЯВААД БАЙГААМ.АМАРБАТ,АТГ-ЫН МӨРДӨНГИЙН ДАРГА ЦАГДААД БСН НЭГ ТЭТГЭВРИЙН НӨХӨР ГЭХЧЛЭН. ХУУЛИЙНХАН ТОГОЙ ДАРААЛАН МЭДЭЖ БАЙГАА.6 САРЫН ДАРАА БҮГД ИЛ БОЛНО.
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.57.94.42)
    Элбэгдорж,Лүндэндоржоо нөгөө шүүхийн шинэчлэл чинь хаана байна аа ёстой шившиг дүү минь наад албан тушаалын боолуудыг төртэй нь шүүхтэй нь хүний эрхийн комистэй цуг олон улсын шүүх ,НҮБ ын хүний эрхийн хороонд өг нэнэхэмжилсэн сэтгэл санааны болон нэр төрийн хохирол чинь бага байна хүний нэр төр гэдэг бол юугаар ч үнэлж болдоггүй үнэтэй шүү Элбэгдорж бол түүхийн шившиг болон бичигдэх болно
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.42.42)
    Uunees daraah dug elitist harj bolohooor bna. Hun dairch alsan gemt heregten boloh nyamdorj gishuun lundendorj gedeg hunii get helsen huneer shuuhiin togtoltsoo shuuh zasaglaliig samruulsanii ur dung harj bolno. Ene oorsdiigoo hoh tengeriin deer huuliin deer bna gedeg oilgolttoi tansag heregleet ih zantai shuugch nar tatvar tologch nariin mongoor yaj duraaraa durgij boldogiin jishee uugeer haragdaj bna, Er n shuugch Nar ene niigemd yamar bayalag buteedeg bolood 5 say togrogiin tsalin avdag ve ? Unendee yamarch bayalag buteedeggui humuus tegsen hernee buhel buten hamgaalalt bair savaa goloj ehelsen bna lee. Er n shuugchiin buruu gargasan shiidverees irgend huuliin etgeeded uchirsan gem horiig hen hariutsah talaar yamarch huuliin zohitsuulalt baihgui uchir uhaan mochid shuugch Nar youch gej huuliig tailbarlaj duraaraa durgij tatvar tologch taniig taniig tatvar tolsnii chin hariu bolgoj hohirol bna. Onoodriin niigemd shuugchiig yaval shudarga ajiluulah ve gevel huulind daraah baidlaar tu
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
  • зочин (182.160.3.100)
    Ажлаа мэддэг, эзний ёсоор хийдэг, мундаг бүсгүй. Өөрийгөө нотолж, өмгөөлж чадсан
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.10.23.126)
    Шүүх хурлаас энэ хэрэг тодорхой харагдаж байсан тэр нэхэмжэлгч дүгнэл гарагч нарыг нь ээ ёстой жэвшэг болсон доо захилагын шүүхч нар шүүх хурлаас тод харагдсан
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.10.23.126)
    энэ хүн өөрийн ажилаа хууль ёсоор шудраг сайн хийсэн ажилхх сайн мэддэг хүн байна ажилхх мэддэг мэдлэгтэй хүн ийм л байдаг юм шүүх энэ хүнээс ичээсээ бэлээ мэдлэгүй байж яаахан хүн шүүх вэ дээ Дарга нарын нийсэн гэрээ энэ хүүхэнд ямарч хамаагүй хийсэн гэрээний дагуу ажил хийж үүрэг гүүцэтгэсэн хүн дуэдаас нь жавшсан зүүль алга гэрээний алдагдал бол энэ хүнд хамаагүй зүүль
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.21.106.108)
    Нэхэмжлэл гаргах нь зөв хүнийг хэлмэгдүүлсэн
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.179.22.70)
    Ene bvsgvig xelmegdvvlsen xvmvvst ervvgiin xereg vvsgej xorix xeregtei tegbel snydarga xyyli es togtono
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.179.22.70)
    Vnexeer ene bvsgbig yls turiu. Zorilgoor ATG xelmegdvvlsen snvv dee ene xvmvvsiig xyyli bysaar xorison murdun snalgasan xergeer ervvgiin cereg vvsgeed uursgiig ni snorond xii
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    нэхэмжисэн мөнгийг прокуророор төлүүлэх нь зүйтэй. буруу шийдвэр гаргаж хүнийг хохироосон хүн хариуцлагаа үүрэх ёстой., тэгээд ч ажлаа мэдэхгүй бусдын даалгавраар ажилладаг прокурорыг халах нь зөв. бусаддаа сургамж болог...
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
    • Зочин
      ene huuhnii hergiig zadalj yaliin deed hemjeeg ogoh heregtei. ofshor dansandaa nuusan ter terbumiin hulgain mongiig ni huraaj ulsiin oriig toluul ene huuhneer
      2016 оны 10 сарын 27
  • Зочин (202.9.41.88)
    mongold yag unen zuv shuune sh tee
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
  • зочин (203.91.115.35)
    нэхэмжисэн мөнгийг прокуророор төлүүлэх нь зүйтэй. буруу шийдвэр гаргаж хүнийг хохироосон хүн хариуцлагаа үүрэх ёстой., тэгээд ч ажлаа мэдэхгүй бусдын даалгавраар ажилладаг прокурорыг халах нь зөв. бусаддаа сургамж болог
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
  • Дорж (124.158.111.6)
    Хүн амныхаа зоргоор чалчиж болдоггүй юм. Аливаа юманд хэм хэмжээ хязгаар гэж байдаг. Шүүх гэм буруугүй гэдгийг тогтоогоод цагаатгасан байхад чи хулгайч гээд байвал та хүнийг гэмт хэрэгт гүтгэсэн гэдэг үндэслэлээр хариуцлага хүлээх болно.
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.21.106.107)
    Mad bolgoj dee,, kk. Manai huuliinhan pozor,,! Hugiin uruvdmuur amitas bdgiimdaa
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
    • Зочин
      buzar emiig yagaad omgoolood bgaan ulsaas 27 terbumiig huolgailsan gishii shd
      2016 оны 10 сарын 27
  • Зочин (124.158.111.6)
    Шүүх буруугүй гэдгийг тогтоогоод шийдвэрээ гаргажээ. Тиймээс хуульд заасан дагуу өөрт учирсан хор хохиролоо гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас учруулсан хохиролыг төр хариуцан гэж хуульчилж өгсөн. Иймд хуулиар олгогдсон эрхээ эдэлж байна гэж ойлгох хэрэгтэй.
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
    • Зочин
      gem buruug shuuh togtoodog yum hergiig prokuror heregsehgui bolghoson gej bgaa bizdee. mongoliin shuuh buzar emiin gem buruug togtooj altanhuyagtai ni hamt shoron ruu yawuul
      2016 оны 10 сарын 27
  • Зочин (124.158.88.13)
    хулгайлж идсэн чинь худлаа юу, ахынхаа компанид ажилд ороод асар их мөнгө эргэлддэг машинаас идэхгүй байж харагдаарай. ёстой тэрэн шиг үлгэр байхгүй шүү. хулгайгаа чи маш цэвэрхэн хийсэн байж болохч хийсэн хэргийнхээ үйл лайг үзэх л болно
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
    • Бат
      Битгий хуц. Өөрөө хулгайч болохоороо бусдыг адилхан хулгайч гэж бодоо юу. Эсвэл хүн хэлмэгдүүлдэг прокурор, шүүхч нарын гар хөл үү. Чи өөрөө жинхэнэ үйл лайгаа эдлэх болно.
      2016 оны 10 сарын 27
    • Зочин
      Нябо хүн хаашаа ямар мөнгө юунд орж бгааг мэдэхгүй бна ч гэж байхгүй дээ.
      2016 оны 10 сарын 27
  • Зочин (124.158.88.13)
    ишшш чааваас ингээд биччихвэл өөрийнх нь талд шүүхийн шийдвэр гарна гэж найдаж байгаан байхдаа түймай. хэргийг нь дахин задлаад энэ хулгайчид ял өгөөч, яс бадарцан задарцан лалар вэ
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
    • Дорж
      Чам шиг юм чигчий хуруунд нь ч хүрэхээргүй хүүхэн байна. Чи бодвол хэдэн халтар цаасаар хүн муулдаг хөлсний бичээч биз.
      2016 оны 10 сарын 27
  • лалар минь май (124.158.88.13)
    шүүхэд нөлөөлөх гэсэн башир аргаа болиоч сэжгийн алтанхуягтайгаа хамт шорон руу нь ачвал таарна. улсыг өрөнд оруулж урагштай бүхнийг гацаасан сда биздээ
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
    9 цаг 40 мин
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
    11 цаг 22 мин
  • СХД-ийн Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулна
    12 цаг 28 мин
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
    13 цаг 31 мин
  • Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна
    14 цаг 9 мин
  • Сэлбэ голын загасыг Туул голын харзалсан хэсэгт шилжүүлжээ
    14 цаг 34 мин
  • МУАЖ Э.Амартүвшинд Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг өнөөдөр олгоно
    15 цаг 23 мин
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
    16 цаг 6 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна
    16 цаг 22 мин
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
    16 цаг 31 мин
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
    17 цаг 12 мин
  • Сар шинэ угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
    17 цаг 17 мин
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
    17 цаг 41 мин
  • COP17 бага хурлын уриаг албан ёсоор зарлалаа
    17 цаг 53 мин
  • Говийн биологийн олон янз байдлыг судлах шинэ хүрээлэн нээгдлээ
    18 цаг 0 мин
  • ӨНӨӨДӨР: Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо мэдээлэл хийнэ
    18 цаг 9 мин
  • Улаанбаатарт 16 градус хүйтэн байна
    18 цаг 16 мин
  • Тендерийн урилга
    18 цаг 39 мин
  • Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
    Уржигдар 18 цаг 07 мин
  • Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл ирэх сарын 31-нд хэрэгжиж дуусна
    Уржигдар 16 цаг 25 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн “ЯАЖ” подкастад дурдагдсан ОНЦЛОХ баримтууд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Н.Өсөхбаярт унасан "тэдний эрэмбэ" хэрхэн дээшлэх вэ?
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • Дуу суръя: Энгэрийн ганц улиас шиг энд чамайг би санан хүлээсээр
  • “Гэртээ Ганцаараа” киноны ээжийн дүрээр монголчуудын мэдэх Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ядаргаа тайлах ЯНЗЫН хуйцай хийх жор
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • Дуу суръя: Энгэрийн ганц улиас шиг энд чамайг би санан хүлээсээр
  • “Гэртээ Ганцаараа” киноны ээжийн дүрээр монголчуудын мэдэх Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Эрүүл мэндийн салбарын бодлогыг хөгжлийн төлөвлөлттэй нийцүүлнэ
  • 658,563 сая ам.долларын өртөгтэй "ТЭЦ 5" цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Байгаль хамгаалагчид бугыг аюулгүй бүс рүү шилжүүлжээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК