зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Эрдэнэтийн 49 хувийг хувьчлах ЗГ-ын нууц хуралдааны үеэр О.Орхон юу өгүүлэв

2016-11-02
0
ЖИРГЭХ

“Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг хувьчилсан асуудал өнөөдөр ч олны анхаарлыг татсан хэвээр байна. Тэгвэл “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаархи Засгийн газрын нууц хуралдааны тэмдэглэл ил болжээ. Тус хуралдааны үеэр Эрдэнэтийн хувьчлалд голлох “тоглолт” хийсэн Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал О.Орхон чухам юу өгүүлж байсныг 24 баримтаар хүргэж байна.


 

Баримт 1. "Эрдэнэт үйлдвэр" ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмээний тухай” Засгийн газрын хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайд Ц.Оюунбаатар, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Сангийн сайд Б.Болор, Батлан хамгаалахын  сайд Ц.Цолмон, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Уул уурхайн сайд Р.Жигжид, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа нар оролцжээ.

 

Баримт 2. Мөн хуралдаанд Засгийн газрын хэрэг эрхлэх  газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго, мөн газрын хууль эрх зүйн газрын дарга Д.Мөнх-эрдэнэ, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Засгийн газрын ахлах референт Н.Буяндэлгэр, Засгийн газрын референт Б.Болор-Эрдэнэ, Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Худалдаа Хөгжлийн Банкны зөвлөх М.Мөнхбаатар, Худалдаа Хөгжлийн Банкны хуульч Ц.Пүрэвтүвшин оролцсон аж.

 

Баримт 3. О.ОРХОН: Монголросцветметийн хувьд үндсэндээ худалдаж байгаа асуудал нь бол яг шадар сайдын хэлснээр маш хүнд байдалтай байна. РОСТЕХ компаниас шууд 5 сая долларын зээл авсан байгаа.

 

Баримт 4. Монголросцветметийн 49 бас адилхан шилжиж байгаа монрос дээр Асгат гэх стратегийн ордны асуудал байгаа учраас энийг бол дараа нь тусгайлан шийдвэрлэсэн нь зүйтэй байх гэж үзэж байна.

 

Баримт 5. Компанийн 49 хувийг оросын талын өрийн хамт худалдаж авч байгаа. Монголын аж ахуйн нэгжүүд тэр дотроо ХХБ гэх мэтчилэн дотоодын арилжааны банкууд бас зээлтэй байгаа. Энэ зээлүүд болон таны асуусан лиценз бусад бүх өмч хөрөнгө компанидаа үлдэнэ. Тэгэхээр зэрэг монголын төр 51 хувь, монголын хувийн компани 49 хувь болж эзэмшинэ гэсэн үг.

 

Баримт 6. Энэ асуудлыг бэлтгэх явцад бол оросын холбооны улсын засгийн хуралдаан болсон байгаа. Хууль зүйн яамны дүгнэлт бас гарж байгаа, оросын холбооны улсын. олон улсын нэр хүнд бүхий хуулийн компаниас болон монголын "жи ти эс содвакаци" гэж хуулийн компаниудаас хуулийн дүгнэлт гаргуулсан.

 

Баримт 7. Эдгээр асуудлууд бүгдээрээ хэлэлцэгдээд хоёр орны засгийн газар хоорондын байгуулсан гэрээ нь өөр өөрийгөө хүчингүй болгох ийм заалттай учраас улсын их хурлаар орох шаардлагагүй юм байна гэсэн дотоод, гадаадын дүгнэлтүүд гарсан байгаа.  Аль нэг тал нь гуравдагч этгээдэд хувьцаагаа бүхлээр нь буюу хэсэгчлэн худалдах эрхтэй. Энэ тохиолдолд нөгөө тал нь худалдан авах давуу эрхтэй. Хэрвээ энэ давуу эрхээсээ татгалзсан тохиолдолд худалдагдаж, энэ засгийн газар хоорондын гэрээ автоматаар хүчингүй болно гэсэн ийм заалттай байгаа учир бид бол улсын их хурлаар оруулах, батлуулах шаардлагагүй гэж үзсэний улмаас энэ гэрээ, хэлэлцээрүүд ингэж явагдсан байгаа.

 

Баримт 8. "Ростех"-ийн санал болгож байгаа "Эрдэнэт" болон "Монголросцветмет"-ийн 49 хувийн хувьцаануудыг Монголын засгийн газрын шийдвэр гарсан тохиолдолд зөвшөөрөх гэсэн засгийн газрын, медведевийн гарын үсэгтэй шийдвэр гарсан байгаа.

 

Баримт 9. Гол худалдан авагч, хөрөнгө оруулагч нь худалдаа хөгжлийн банк, "Ти Ди Би Капитал" компани байгаа.

 

Баримт 10. Манай монгол улсын хамгийн том арилжааны банк, хамгийн нэр хүндтэй, хамгийн олон улсын харилцаа сайтай банкны хувьд бид бас шууд нэр холбогдохоос жаахан түдгэлзэж, н.Пүрэвтүвшин гэж иргэн дээр явж байгаа. Таны уншиж танилцсан материал дээр байгаа. Хэрвээ Худалдаа Хөгжлийн Банк, Ти Ди Би групп болон тэрнээс, Ти Ди Би группээс бусдад худалдах юм бол дахиад -"Ростех"-д нэмэлт 100 сая долларын торгууль төлнө гэсэн ийм заалттай. Энэ заалт нь өөрөө 18 сарын хугацаанд хүчинтэй гэж байгаа.

 

Баримт 11. Бүх хөрөнгийг яг дотоодын гүйлгээгээр шууд худалдаа хөгжлийн банк шилжүүлэх замаар аливаа нэгэн оффшор данс, оффшор компани дамжихгүйгээр яг цэвэр Монгол, Оросын хоорондын арилжаа маягаар явуулахаар байгаа.

 

Баримт 12. Ер нь бол дотоодын аж ахуйн нэгж рүү шилжсэнээр энэ компани бол, одоогийн байдлаар хувьцаа эзэмшигчдийн хурал гэж байхгүй. Бүх зүйлийг совет дээр шийддэг ийм гэрээний дагуу явж байгаа. Энэ гэрээ автоматаар хүчингүй болсноор монголын компанийн тухай хуулиар зохицуулагдана. Тэрэн дээр бол 51 хувийн эзэмшигчийн давуу тал бүх эрх, үүргүүд компанийн тухай хуулиар зохицуулагдана.

 

Баримт 13. Хоёр стратегийн ач холбогдолтой орд, дээрээс нь ингээд төр 51 хувьтай ийм тохиолдолд бол хөрөнгө оруулалтын гэрээ цаашдаа байгуулж явах нь зүйтэй гэж үзэж байгаа.

 

Баримт 14. Монросийн хувьд бол 5 сая долларыг шууд "ростех"  компани хоорондын зээлийг өгсөн байгаа.

 

Баримт 15. Би дахин хэлмээр байна. Засгийн газрын шийдвэрүүд байгаа, худалдаж авах гуравдагч этгээдэд худалдсанаар хүчингүй болох .. тодорхой заалттай гэрээ байгаа. УИХ-аар, хуулиар баталсан. Хуулиар бол энэ гэрээг баталсан, энэ гэрээ нь өөрөө өөрийгөө хүчингүй болох заалттай учраас дахиж энийг оруулах, соёрхон батлуулах шаардлагагүй гэж бид үзэж дүгнэлтээ гаргаж байгаа.

 

Баримт 16. Оросын тал ч гэсэн  ингэж  үзсэн.  Ер нь нэмж хэлэхэд, энэ асуудлыг ингээд монголын хуулийн дагуу ийм байна гээд дүгнэлтүүдийг нь хоёр талаасаа үзээд, батлаад, оросын хамгийн дээд түвшиндээ хүртэл бүх шийдвэрээ гаргачихсан байгаа энэ нөхцөлд бид нар тодорхойгүй шийдвэр гаргах юм бол, энэ асуудал маань зогсоно. Энэ бол олон жилийн турш олдох богино боломж.

 

Баримт 17. Тэгээд хурал нэгэнт нууцаар явж байгаа учраас анхнаасаа энэ асуудал яагаад гарсан бэ гэхээр зэрэг оросын томоохон төрийн корпорациуд өөрийн эзэмшиж байгаа активуудыг хувьчилж эхэлсэнтэй холбоотой.

 

Баримт 18. Оросын болон бас гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд энэ 49 хувийг худалдаж авах талаар оросын засгийн газартай аль хэдийн гэрээ хэлэлцээрүүд нь эхэлчихсэн байхад нь бид дундуур нь орж энийг таслан зогсоон наашаагаа эргүүлж, ингэж явсан. одоо энэ дээр эргэж буцах, цаг алдах, хугацаа алдах боломж байхгүй.

 

Баримт 19. Хэрвээ ийм тохиолдол гарах юм бол энэ яриа хэлэлцээрүүд маань шууд зогсоно. Яагаад гэхээр зэрэг миний түрүүний хэлснээр оросны холбооны улс энэ шийдвэрийг, бас манай нууцаар гарах шийдвэрийг хүлээж байгаа. Гарангуут веб сайтаараа бас ил тод тавих ёстой ийм зарчимтай.

 

Баримт 20. Энхсайхан сайд аа, мэдээж энэ асуудлыг бид нухацтай авч үзэлгүй яахав. Оросын төртэй делл хийж байна. Монголын засгийн газар шийдсэн тохиолдолд бид нар зөвшөөрч байна гэж байгаа.

 

Баримт 21. Оросын талаас Гулизов гэж гүйцэтгэх захирал зурна. ТУЗ-ийн дарга Чемизов бол зурахгүй.

 

Баримт 22. 2003 оны засгийн газар хоорондын гэрээний "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой нь 17 дугаар заалт, монростой нь холбоотой нь 18 дугаар заалт, хоёр тусдаа гэрээ байгаа. Энд юу гэж байгаа гэхээр, энэ гэрээний хугацаа дуусахаас өмнө аль нэг тал нь нөгөө талдаа бичгээр мэдэгдэл хийж болно.

 

Баримт 23. Энэ дотор нь юу гэж байх ёстой гэхээр зэрэг өөрийн талын хувьцаа эзэмшилийг гуравдагч этгээдэд хувьчилах буюу, бүхлээр нь буюу, хэсэгчлэн худалдах болсон талаар мэдэгдэнэ. Энэ тохиолдолд нөгөө талд нь худалдаж авах давуу эрх хадгалагдана. Тэгээд маш тодорхой нэг өгүүлбэр байгаа. Энэхүү гэрээ нь аль нэг тал нь хэсэгчлэн буюу бүхлээр нь өөрийнхөө хувийг хувьчилсан тохиолдолд хүчин төгөлдөр бус болно гээд заачихсан байгаа.

 

Баримт 24. Хууль ёсны хувь эзэмшигч "Ростех" компаниас бол энэхүү бүх бичиг баримтыг одоохондоо бид нарт хүргүүлээд байгаа. Манай засгийн газрын шийдвэр гарсан тохиолдолд энэ оросын холбооны улсын засгийн газрын шийдвэр албан ёсоор хүчин төгөлдөр болоод, тэгээд гадаад хэргийн яамаар дамжуулж буюу оросын холбооны улсын монгол дахь элчин сайдын яамаар дамжуулж албан ёсоор хүргэгдэх болно.

 

24tsag.mn

image

“Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг хувьчилсан асуудал өнөөдөр ч олны анхаарлыг татсан хэвээр байна. Тэгвэл “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаархи Засгийн газрын нууц хуралдааны тэмдэглэл ил болжээ. Тус хуралдааны үеэр Эрдэнэтийн хувьчлалд голлох “тоглолт” хийсэн Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал О.Орхон чухам юу өгүүлж байсныг 24 баримтаар хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (57)

  • оюука (43.242.242.187)
    сайханбилэг гэдэг луйварчинд хариуцлага тооцооч.төсвийн мөнгөөр тоглосон луйварчид
    2016 оны 11 сарын 04 | Хариулах
  • хүн хүн (103.10.23.111)
    Энэ тэмцлээс нэг зүүл ил боллоо шудраг хэсэг нь цөөн боловч нам харгалзалгүй нэгдэж чадаж байна үүнээс үзхэд намуудын татан буулгах цаг болжээ
    2016 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.10.23.111)
    Н Энхбяр ард олонд хэлэж Элбэгээгээр зануулаж дүүгүй болож Ц Нямдорож тэмцээгүй бол энэ луйвар болоод өнгөрөх байлаа энэ тэмцэлийн үр дүнд ард түмэн мэдлээ Хойшод МАНАНүүнийг хэрхэн аргалаж луйвраа ямар аргаар үргэжлүүлэхийг л иргэд хүлээж үлдэлээ
    2016 оны 11 сарын 04 | Хариулах
  • Маяа (202.126.91.217)
    Ард биднээс нууцалсан луйврыг ил гаргасан явдал бол Нямдоржийнх Бусад хулчгарууд чадаагүй ээ Монголын ард түмнийг төлөөлж байгаа тэр үеийн төр засгийн удирдлагад байсан ардчилагчид луйвар хийсэн нь үнэн Энэ бол эрүүгийн ноцтойгоос ноцтой хэрэг Самдан мэт комментчид бол тэний захиалгаар донгодоод байна Оросын ард түмэн бол аугаа хүмүүс Путин бол бүр аугаа хүн учир 3 удаа дэлхийн хүнээр тодорсон Монгол зөв хүмүүс тэдэнтэй хэл амаа ололцох байсан Оросууд хэзээ ч энэ луйварчид шиг хунашгүй зан гаргахгүй Энэ бол тэдний ясны араншин
    2016 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    Маш зөв шийдвэр гаргасан сайханбилэг тэргүүтэй засгийн газарт баяр хүргэе. Гадныханд алдалгүй зориглож авсан монгол залуустаа баярлалаа. Жинхэнэ эх орончид гэж та нарыг хэлнэ. Та бүхнийг их эзэн хаан мөнх тэнгэр ивээх болтугай
    2016 оны 11 сарын 03 | Хариулах
  • Баньдахүү Самдан (27.123.214.115)
    Энэ худалдан авалтыг Монголын тухайн үеийн ЗГ, Ч.Сайханбилэгийн кабинет маш сайн хийсэн байна.Хэрэв МАН-ынхан хийсэн бол 5 толгой шиг болгож төрд авах нэрээр ардаа олон нууц ноёнтүнтой байх байсансан. Ашгүй тэд нарын шахаасны бизнес буюу саалийн үнээг хувь Монгол хүн шувтрах болсонд ба Эрдэнэтэд салхи орсонд үнэнээсээ талархаж байна.
    2016 оны 11 сарын 03 | Хариулах
  • Эх оронч (202.21.101.130)
    Эрдэнэтийн 49 хувийн газрын доорхи баялагийг Орхон тэргүүтэй луйварчид тарьж ургуулаад бий болгочихсон юм байна тиймээ та нар сэрүүн зүүдлээрэй наад баялаг чинь монгол хүн бүрийн өмч шүү. Хэзээ нэгэн цагт хэн нэгэн эх оронч та нарын толгой Каддафийн толгой шиг тасдах болно доо
    2016 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.55.191.76)
    ОХУ-ын 49 хувийг л худалдаж авсан байна үүнд юу нь буруу байгаа юм заавал төр авах ёстой юм уу малнуудаа. Ингэж улс төржүүлэхийг Хятадууд цаанаас нь дэмжээд наймааг нь буцаавал тэд Оросоос худалдаж авах гэж байгаа шүү дээ өмхий хужаагийн гар хөл бологсодоо. Сайханбилэгийн зөв нэгэнт хийгдсэн наймааг буцааж болохгүй тэгвэл Хятадуудад алдана Нямдоржийн буруу. Нямдорж хэн нэгэний эрх ашигт нууцаар үйлчлээд байна даа. Монгол хүн Эрдэнэтийн Оросод байсан хувийг худалдаж авч болохгүй гэсэн хууль чинь хаана байгаа юм тэгэх юм бол наад Номтойбаяр, Мянганбаяр нар чинь бидэнд хувь ч өгөхгүй дангаараа зарж үрж идэж уугаад баяжаад байгааг яах гэж байна тэднээс хувь монголчууд нэхэх ёстой тэд ч гэсэн газрын дорхи баялагыг ухаж зарж үрж байгаа ш дээ мангаруудаа
    2016 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (122.201.21.9)
    nyamdorj gishuuniig demjij bna shu
    2016 оны 11 сарын 03 | Хариулах
  • zochin (78.182.130.210)
    nymdorj guai unheer mundag uls torch huulch mongoliin toloo tom gabiya hiij bga bid demjij bna say bas bidnii medehgui kontsesiin geree gj wm hiij ulsiin 150 terbumiig luibardsniig delgej bna ene hun unheer ene ulsiin tusgaar togtnol 3 say irgenii toloo shudraga zogsch bga gaihamshigtai bid oorsdiin bolon ur hoich uls eh ornii buren buten bdliin toloo ene huniig demjij temtseh estoi ard tumen bid taltsah esgui ene luibarchid ard bidniig huurch ulsiig hudaldaj duuslaa yasan tsaddgui wm odoo bol duugai bh esgui temtsie ed nart wu ch bgaagui ard tumen tuildaj bna odoo bolson ard tumen mihee
    2016 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.9.40.38)
    Yund ni ene hund durguitseb herbee CHINA hudaldaad avsan baisan bol yah uu? Yachij chadahgui shuu dee!!! Orhoniig demjine bur 100 huvi demjine ta buhen jaahan ch MONGOLOOROO uujim uhaanaaraa setgeldee
    2016 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (182.160.0.94)
    hutsdag haltar we
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (67.111.249.66)
    Эхлээд 49 дараа нь 51 суулд нь ХХБ ороо дарахын тулд 100 болгож зардлаа хиймэлээр нэмсээр улсад очих татвар 0 гарна
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.94.42)
    Хулгайчын гар хөл болсон хулгайч л байна шдээ энэ Орхон чинь
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (73.75.14.37)
    Hubisgal hiij luibarchidaas turuu erguulen abaraya
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (199.212.87.12)
    Ц.Нямдоржийг дэмжицгээе. Дээрэмчидээс Монголын ард түмнийг Ц.Нямдорж, Н.Энхбаяр, Ж.Батзандан, О.Баасанхүү нар л аварна. Элбэгдорж ч аймаар хулгайч юм даа.
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (199.212.87.12)
    Ц.Нямдоржийг дэмжицгээе. Дээрэмчидээс Монголын ард түмнийг Ц.Нямдорж, Н.Энхбаяр, Ж.Батзандан, О.Баасанхүү нар л аварна. Элбэгдорж ч аймаар хулгайч юм даа.
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (199.212.87.12)
    Ц.Нямдоржийг дэмжицгээе. Дээрэмчидээс Монголын ард түмнийг Ц.Нямдорж, Н.Энхбаяр, Ж.Батзандан, О.Баасанхүү нар л аварна. Элбэгдорж ч аймаар хулгайч юм даа.
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.186.109)
    40 жил монголын ард түмнийг тэжээсэн цаашид ч хэдэн 40 жил тэжээх энэ их баялагийг, монгол хүн бүрт хамаатай монголчуудын баялагийг 40 ч хүрээгүй залууд толгойгоо эргүүлүүлж молигдуулж бас хавсайдан монголчуудын толгойг хамтдаа эргүүлж байгаад луйвардан авсан энэ нөхдүүдэд, тухайн үеийн засгийн газрын гишүүд ерөнхий сайдад хариуцлага тооцож эдгээр хулгайчдыг байх байх байранд нь аваачиж чадах, хуулийг дээдлэх, монгол улсын нэрийн өмнөөс хууль цааз унших төр гэж байна уу? Энэ төрд ийм ёс суртахуун байгаа болуу. Жич энэ бүхнийг ард түмэнд ил болгосон, нэг ч гэсэн биднийг өмгөөлөн хамгаалах хүн байсанд бурхандаа баярлалаа. Ц.Нямдоржид баярлалаа.
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.31.50)
    Тэмцлийн олон хэлбэр байдгаас бид ком-н араас коммент бичих аргыг л хэрэрглэх юм даа.
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.31.65)
    Бүх юм ард түмнийх байх ёстой гэж ард түмний нэр баригчид болих хэрэгтэй.
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
    • Зочин
      Эхлээд 49 дараа нь 51 суулд нь ХХБ ороо дарахын тулд 100 болгож зардлаа хиймэлээр нэмсээр улсад очих татвар 0 гарна
      2016 оны 11 сарын 02
  • Зочин (202.9.40.33)
    Энэ хуралд Оюу толгойн ашиггүй гэрээг зөвшөөрсөн хуралд оролцсон аваргууд бас байгааг анзаарч байгаа биз. Буруу юм нэхэл хатуутай гэлцдэг. Оюутолгойн монголд ашиггүй гэрээг хийсэн хүмүүс тэрнийг дэмжсэн ЗГ-ын гишүүд, УИХ-ын гишүүдтэй хариуцлага тооцох цаг ирнэ.
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.106.135)
    дээрэмчид үхэж далд орог
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.131.235.198)
    Хувьцааг Монголд авчирах тал дээр хэнийг ч буруутгаагуй. Монголын ундсэн хуулийн дагуу ард тумний баялагыг эзэнг толоолох эрх ХХБ Жи Ти Би Капитал компанид Хэн олгож огов. хэрэв Засгийн газар огсон юм бол ард тумний эрх ашиг хамгаалах уурэг хариуцлага хулээгээгуй зовшоорсоноороо хариуцлагаа хулээх болж байх шиг байна. Худалдаж авчирсан байгуулага чинь торийн омно ямар хууль тогтоомж заавар журам эрх хэмжээ эдлэх, ямар хугацааны дараа хувьцаагаа оороо эзэмших талаар огт яриагуй болохоор хувилдсан гэхээс оор боломжгуй харагдаж байна шуу дээ. Зарим сайд еронхийлогчийн тайлбараар авсан компани хумуус шууд ашиглаж удирдах юм яриад байна даа. Энэ чинь Монголд авчирсан бус Монголын ард олны оролцоогуй ард тумний баялагыг булааж байгаа асуудал бус уу, Засгийн газар 3 сая хуний баялагийг цоон хэдэн хунд албан тушаалаа ашиглаж огсон гэж узэхээс оор гварцгуй болоод байна даа.
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Эрдэнэтийн хэлэлцээрт (202.9.41.111)
    Каждая из Договаривающихся Сторон по согласованию в установленном порядке с другой Договаривающейся Стороной имеет право приватизировать свою долю в собственном капитале Предприятия, полностью или частично ее продать либо передать в залог другим государствам или юридическим лицам. При этом преимущественное право покупки этой доли предоставляется другой Договаривающейся Стороне. Хэлэлцээнд оролцогч аль нэг тал хэлэлцээнд оролцогч нөгөө талтайгаа зохих журмын дагуу зөвшилцснөөр өөрийн эзэмшиж буй хувийг хувьчлах, бүрэн болон хэсэгчлэн худалдах, эсхүл бусад улс, хуулийн этгээдэд барьцаалах эрхтэй. Энэ тохиолдолд хэлэлцээ байгуулагч нөгөө тал худалдан авах давуу эрхтэй. Хувь эзэмшигч аль нэг тал өөрийн эзэмшигч хувиа бүрэн болон хэсэгчлэн хувьчилсан нөхцөлд энэхүү хэлэлцээр хүчингүй болно. Настоящее Соглашение теряет силу в случае полной или частичной приватизации или продажи одной из Договаривающихся Сторон своей доли в собственном капитале Предприятия.
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • 001 (103.229.122.141)
    Сайханбилэг энд голлох шийдвэрийг гаргаж байгаа, гэхдээ яасан цаддагүй юм вэ, гуч хүрээгүй үдшийн нэвтрүүлгийн хөтлөгч байхаасаа улстөрд орж одоо хөрөнгө нь л гэхэд өч төчнөөн байна. Эхнэр нь тогоочийн л хүүхэд, дээхэн үед ресторанаасаа юм хулгай хийж гарсан гээд л шуугиан болоод байсан ээжтэй гэхээр 2уулаа л хулгайч л юм даа
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
    • Bugd
      2-uulaa bish ee, AN-iinhan chin bugd l hulgaich, luivarchin, huligaan nar shuu dee, oroo ni oroogooroo, joroo ni joroogooroo gegch bolson. edniig arai chi turiin tolgoid garna gej bodoj baisangui, tiim muu sanaagui yavsan ni diilenh olonhiin aldaa. Getel edniig uugshuuldeg, nairuulj degledeg ANU gej har murtei har huchnii bohir bulhai diillee
      2016 оны 11 сарын 02
  • ЭРЭЭ ЦЭЭРЭЭ АЛДСАН ЛУЙВАРЧИД ТА НАР ХАРАМСАХ ЦАГ (202.9.41.99)
    ЭРЭЭ ЦЭЭРЭЭ АЛДСАН ЛУЙВАРЧИД ТА НАР ХАРАМСАХ ЦАГ ИРНЭ. ЭРДЭНЭТИЙГ ХЭЗЭЭ Ч ХУВьД ГАРГАХ ТЭР ТУСМАА ЭНЭ БУЗАРЫН ДЭЭРЭМЧДЭД АЛДАХГҮЙ!!!! ДЭЭРЭМЧИД ТА БҮХЭН ЭНЭ ЛУЙВАРЫНХАА ТӨЛБӨРИЙГ ТӨЛНӨ!! ЭРДЭНЭТ БОЛООД БУСАД ҮЙЛДВЭРҮҮД 100 УЛСЫН ӨМЧ БОЛНО!!!
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (59.153.115.56)
    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (59.153.115.56)
    Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (59.153.115.56)
    Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (59.153.115.56)
    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (59.153.115.56)
    Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (59.153.115.56)
    Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
    • ЭРЭЭ ЦЭЭРЭЭ АЛДСАН ЛУЙВАРЧИД ТА НАР ХАРАМСАХ ЦАГ
      ЭРЭЭ ЦЭЭРЭЭ АЛДСАН ЛУЙВАРЧИД ТА НАР ХАРАМСАХ ЦАГ ИРНЭ. ЭРДЭНЭТИЙГ ХЭЗЭЭ Ч ХУВьД ГАРГАХ ТЭР ТУСМАА ЭНЭ БУЗАРЫН ДЭЭРЭМЧДЭД АЛДАХГҮЙ!!!! ДЭЭРЭМЧИД ТА БҮХЭН ЭНЭ ЛУЙВАРЫНХАА ТӨЛБӨРИЙГ ТӨЛНӨ!! ЭРДЭНЭТ БОЛООД БУСАД ҮЙЛДВЭРҮҮД 100 УЛСЫН ӨМЧ БОЛНО!!!
      2016 оны 11 сарын 02
  • Зочин (59.153.115.56)
    Үндэсний эдийн засагт төрийн секторын өмчийн эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэсэн төрийн болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (59.153.115.56)
    Дотоодын нийт бүтээгдэхүүний ДНБ-ний өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын өмчийн өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (59.153.115.56)
    Нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин нйигэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (59.153.115.56)
    “Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ.
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (59.153.115.56)
    Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин нйигэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (59.153.115.56)
    “Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм.
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (59.153.115.56)
    Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сан хэдэн их наяд төгрөг байдаг. Эрдэнэт үйлдвэрийг 400-хан сая доллараар луйвардаж авна гэдэг нь 90 саяын үнэтэй жип машиныг 9 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн залилаж авсантай яг адил юм . Энэ шударга ёс уу, улс төрчдөө!!!
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (59.153.115.56)
    Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход олон арван тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 5 -хан луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг нь Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө!!!
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (59.153.115.56)
    Нууцаар хийсэн бүхнийг хулгай гэнэ. Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн асуудал бол яах аргагүй хулгай. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэнэ. Хулгайчтай наймаалцдаггүй, ярилцдаггүй, тохиролцдоггүй, харин хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилд бий болгосон соёл. Иймээс соёлт хүн төрөлхтөн гэдэг. Монгол улс цаашид соёлт хүн төрөлхтний жишигээр амьдрах хэрэгтэй.
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (59.153.115.56)
    Орос ах нар Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй нэг этгээд 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (59.153.115.56)
    20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн арван тэрбумтэй тэнцэх төгрөгийг тавхан луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
    • ЭРЭЭ ЦЭЭРЭЭ АЛДСАН ЛУЙВАРЧИД ТА НАР ХАРАМСАХ ЦАГ
      ЭРЭЭ ЦЭЭРЭЭ АЛДСАН ЛУЙВАРЧИД ТА НАР ХАРАМСАХ ЦАГ ИРНЭ. ЭРДЭНЭТИЙГ ХЭЗЭЭ Ч ХУВьД ГАРГАХ ТЭР ТУСМАА ЭНЭ БУЗАРЫН ДЭЭРЭМЧДЭД АЛДАХГҮЙ!!!! ДЭЭРЭМЧИД ТА БҮХЭН ЭНЭ ЛУЙВАРЫНХАА ТӨЛБӨРИЙГ ТӨЛНӨ!! ЭРДЭНЭТ БОЛООД БУСАД ҮЙЛДВЭРҮҮД 100 УЛСЫН ӨМЧ БОЛНО!!!
      2016 оны 11 сарын 02
  • Зочин (59.153.115.56)
    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм.
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (59.153.115.56)
    Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (59.153.115.56)
    Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (59.153.115.56)
    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena ENAMI компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна.
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.10.20.86)
    Хатуу хариуцлага тооцох ёстой. Монголын төрд сургамж болно
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • зочин (122.201.21.170)
    Ард түмний чих соргог нүд хурц шүү
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.131.225.197)
    Энэ орхон гэж юун пацаан хаанаас гараад ирэв ээ?
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • sss (202.55.184.18)
    novsh.hudlaa comment bichihees yyr yum bhgui.ter solongoschuudiig har.yaj temtsej bna.
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • иргэн (122.201.27.62)
    Эрдэнэтийн 49 хувьцаа ХХБ-наас өөр 3 дахь хуулийн этгээд Засгийн газарт шилжих бол хаалт 100 сая долларын торгууль төлөх талаар яригдаж байгаа Тэгэхлээр энэ санааг аль талаас гаргасан эсэх нь тодорхой ХХБ наас хаалт хийж гаргасан байх. УИХ-аас ийм асуудал орно нилээд маргаан гарна гэдгийг тооцоолж хаалт хийсэн байх
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (112.72.11.108)
    Энэ луйврын шийдвэрийг яаралтай засах хэрэгтэй
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.126.91.217)
    делл биш дийл deal шүү дээ
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.106.114)
    ЁО ЭНЭМУУ БУУНЫ НОХОЙ ОДОО ЮУ ЮМ БЭ ? ШУУД ЗАСГИЙН ГАЗАР АРД ТҮМЭНДЭЭ ХУВЬЦААГААР БОРЛУУЛЖ МӨНГӨ БОСГО ...
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
    • ЭРЭЭ ЦЭЭРЭЭ АЛДСАН ЛУЙВАРЧИД ТА НАР ХАРАМСАХ ЦАГ
      ЭРЭЭ ЦЭЭРЭЭ АЛДСАН ЛУЙВАРЧИД ТА НАР ХАРАМСАХ ЦАГ ИРНЭ. ЭРДЭНЭТИЙГ ХЭЗЭЭ Ч ХУВьД ГАРГАХ ТЭР ТУСМАА ЭНЭ БУЗАРЫН ДЭЭРЭМЧДЭД АЛДАХГҮЙ!!!! ДЭЭРЭМЧИД ТА БҮХЭН ЭНЭ ЛУЙВАРЫНХАА ТӨЛБӨРИЙГ ТӨЛНӨ!! ЭРДЭНЭТ БОЛООД БУСАД ҮЙЛДВЭРҮҮД 100 УЛСЫН ӨМЧ БОЛНО!!! ДДД
      2016 оны 11 сарын 02
  • Зочин (49.0.160.188)
    Эрдэнэтийн нэр дээр байгаа хичнээн лиценз байна. Ашигт матмалын, бас жилд хэдэн сая тн хүдэр зэс олборлох борлуулах хүчин чадалтай гэдгийг яагад ярьсангүй вэ. Зүгээр л тархи угаах гэж нээх Монголчуудад ашигтай юм шиг харагдуулах гэж хичээсэн байна. 1 талыг барьсан ийм юм бичиж байдаг хямдхан янхан сэтгүүлчид олширчээ.
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • zochin (66.181.186.82)
    Nyamdorj gishuuniig demjij bna sain shalgamaar yum a
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • zochin (66.181.186.82)
    Zasgiin gazriin hereg erhlehiihen odoo ch bga biz de tednees asuumaar yum bish u ted chini huvichlahad mon oroltsson yum bishuu mon ter erdenet uildvert terguun ded dargaar ochood bga shinebaatar gedeg huniig bas shalgamaar yum bish u bugd l holbootoi yum shig
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Батнайрамдал: Гаднаас орж ирж буй мөнгөн урсгал тийм амархан өөрчлөгдөхгүй
    15 мин
  • Д.Батням: Иргэн та зургаадугаар сарын 1-нээс өмнө автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөх үүрэгтэй
    19 мин
  • Б.Жавхлан: Татварын шинэчлэлийг энэ дөрвөн жилд бүтэн хийнэ
    30 мин
  • Л.Гантөмөр: Татварын шинэчлэлийг хийхдээ олон улсын зах зээлийн тогтворжилтыг харна
    35 мин
  • Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын барилгын ажил 70 хувьтай үргэлжилж байна
    57 мин
  • Хувирал: Огтлолцох цаг
    57 мин
  • Төрийн банк: Модыг мод(а) болгоё
    1 цаг 25 мин
  • Түүхэн дэх хамгийн шилдэг Монгол сагсанбөмбөгчид: Хичээсэн, амжилтад хүрсэн, одоо оргил руу тэмүүлж буй залуус
    1 цаг 33 мин
  • УИХ: Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ
    1 цаг 42 мин
  • Өмнөговь аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    1 цаг 49 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    1 цаг 54 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 13.3 тэрбум төгрөгөөр өсжээ
    2 цаг 4 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    2 цаг 9 мин
  • Сайн дураараа амьдралаа ДУУСГАХ үйлчилгээ
    2 цаг 14 мин
  • "Мазаалайтай номын баяр"-ын тухай таны мэдэх ёстой БҮХ зүйл
    2 цаг 14 мин
  • Морингийн даваанд ахуйн хог хаягдлыг шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах талаар санал авч байна
    2 цаг 15 мин
  • PGL Astana 2025: "The MongolZ" баг "NAVI"-г хожиж, 3-0 харьцаатайгаар плей-оффт шалгарлаа
    2 цаг 16 мин
  • Улаанбаатарт 7 градус дулаан, ялимгүй цас орно
    2 цаг 28 мин
  • 10 дугаар хорооллын "МТ" ШТС-ын уулзвараас "Төмөр замын дээд сургууль"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    17 цаг 29 мин
  • Ялалтын 80 жилийн баярын жагсаалд оролцсон дайчдад цэргийн одон, медаль гардууллаа
    18 цаг 2 мин
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК