Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Н.Алтанхуяг дахин ”бөмбөг дэлбэлж”, хатуу үнэнийг өчив үү

2016-11-10
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр улстөрд өрнөж буй үйл явц, улс төрийн хэлмэгдүүлэлт, увайгүйтлийн талаар чангахан дуугарч дахин "тэсэлгээ" хийв. Түүний өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд хийсэн мэдээлэл нь улс төрийн хүрээнд “бөмбөг дэлбэлсэн” түүхтэй. Тэгвэл энэ удаа мөн тэрбээр хатуухан дуугарч, Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээс өөр аргагүй болсон талаар мэдээлсэн юм. Тэгвэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг юу өгүүлснийг 24 баримтаар хүргэж байна.

 

Баримт 1. Миний бие хоёр жилийн өмнө Ерөнхий сайдын ажлаа хүлээлгэж өгөх үедээ ард түмэндээ сэрэмжлүүлж байсны дагуу улс төрийн үйл явдлууд өрнөж, нам дамнасан хуйвалдааны бүлэглэл сонгуулийн хууль тогтоомжийг өөрчилж өөрсдөдөө ашигтай байдлыг бий болгож, захиалгын УИХ-ыг бүрдүүлж, хуйвалдааныхаа төрийг бүрдүүлэх ажлыг улам эрчмжүүллээ.

 

Баримт 2. Үүний тод жишээ бол сонгогчдын 40 орчим хувийн саналыг алдсан АН УИХ-ын суудалд 10 хүрэхгүй хувийг эзэлж байхад, 40 гаруй хувийн дэмжлэгийг авсан МАН УИХ-ын суудлын 85 хувийг эзэлж байгаа явдал.

 

Баримт 3. Ийм үнэмлэхүй эрх мэдэлд хүрсэн хуйвалдааны бүлэглэл ард түмэнд амалснаасаа буцаж, өдгөө төрийн бүхий л салбарт хяналтаа тогтоохоор мэрийж байгаагийн зэрэгцээ Монгол Улсын эдийн засаг дахь өнгөтэй өөдтэй бүхнийг сорчлон залгиж, хуйвалдааны аргаар өөрсдийн болгосноор цөөнхийн ноёрхлыг он удаан жилээр хадгалж мөнхөд засаглахаар санаархаж байна.

 

Баримт 4. Тэд шударга ёсыг сануулсан хүмүүсийг гутаан доромжилж дайрч давшиж, үнэнийг эрх мэдэл мөнгөөр хаана гэж бардамнаж байна.

 

Баримт 5. Иймд би Богд хаантны хэлснийг дахин сануулья. Аливаад цаггүй нь үгүй тусгаарлах цаг нь иржээ гэж 1911 онд Монголын цогт их язгууртан, үндэс язгуураа өмгөөлөн тэмцэгчид жигүүрлэж, эрх чөлөө тусгаар тогтнолоо авч байсан тэр цаг өнөөдөр эргэн ирж байгааг би анхааруулж байна.

 

Баримт 6. Монголчууд явцуу эрх ашгаараа нэгдсэн нам дамнасан бүлэглэлийн санаархлыг тас цохиж монгол төрөө хуйвалдагчдаас тусгаарлаж, чөлөөлөх цаг нь ирсэн. 

 

Баримт 7. Би ард түмнийхээ язгуур эрх ашгийг эцсээ хүртэл хамгаална гэсэн үгэндээ эзэн болж бодит ажил болгохын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдлээ. 

 

Баримт 8. Яагаад ийм шийдвэр гаргасан гэхээр, улам бүр үнэгүйдэн алдагдаж байгаа Монгол ёс, хуулийн засаглалыг сэргээн тогтоож Монголын нийгэмд нүүрлэсэн худал хуурмаг дарангуйлал түрэмгийлэл улс төрийн явцуу зорилготой бүлэглэлийг нэн даруй таслан зогсоох шаардлагатай боллоо.

 

Баримт 9. Өнөөдөр Авлигатай тэмцэх гэдэг нь улстөрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл төдий зүйл болон хувирч хуйвалдааны бүлэглэл өөрсдийнхөө олон хууль бус үйлдэл, илэрхий авлигыг шударга зүйл гавьяа мэтээр ил тод сурталчилж байна. Үүнд цэг тавья. 

 

Баримт 10. Энэ 26 жилийн турш тэмцэж босгож ирсэн Ардчилал, хүний эрх эрх чөлөөний төлөөх бидний тэмцэл хоосон үг болон үлдэх бодит аюул нүүрлэж хуйвалдааны төр иргэдээ алагчилж, баялаг бүтээгчдээ дээрэмдэж, нийгмийг айдас хүйтсээр залуурдахыг эрмэлзэхдээ хуулийн байгууллагыг ашиглах боллоо.

 

Баримт 11. Монголын ардчилал анхны зорилго эрмэлзлэлээ дахин сэргээж, эрх чөлөө, хүний эрхийг дээдэлсэн чинээлэг дундаж иргэд бүхий нийгмийн төлөөх тасалдсан энэ тэмцлийг залруулах хуйвалдагчдаас эрх, эрх чөлөөгөө хамгаалах бодит хэрэгцээ шаардлага үүслээ.

 

Баримт 12. Монголын минь заяа их. Монгол хүний ухаан уужим, хараа хол. Хэн нь, хэн бэ гэдгийг ард түмэн тод ялган харж байгаа. Цаг нь иржээ.

 

Баримт 13. Монгол орноо нам дамжсан хуйвалдааны бүлэглэлээс чөлөөлөх энэ тэмцлийг өнөөдрөөс өргөн фронтоор цэгцэлье. 

 

Баримт 14. Барьцаалагдсан, хэн нэгний дохио зангаагаар ажилладаг, өөрийн толгойгүй утсан хүүхэлдэйнүүдээс салах цаг болсон. 

 

Баримт 15. Би дахин хэлье. Хуйвалдааны бүлэглэлд битгий давар гэж хэлцгээе.

 

Баримт 16. Хүнд бэрх цаг үе тулгарахад эх орон, ард түмнийхээ төлөө бүхнийг зориулж чаддаг тийм хүмүүсээс бидний монгол хэзээ ч дутагдаж байгаагүй юм. 

 

Баримт 17. Хуйвалдаан хувааж идэх дээр энэ улс, төрийг бөхөөх гэсэн нам дамнасан бүлэглэлийн хүслийг гүйцэлдүүлж болохгүй.

 

Баримт 18. Эрх чөлөөт, тусгаар тогтносон Монгол Улс цаашид ч оршин тогтноно. Бид эрх орныхоо хувь заяаг өөрсдөө мэдэж, өөрсдөө удирдах ёстой.

 

Баримт 19. Ард түмний язгуур эрх ашиг бол Монголчууд эв нэгдэл харилцан ойлголцол, эрх чөлөөнд суурилсан үнэт зүйлс, ирээдүйд итгэх итгэл юм.

 

Баримт 20. Энэ итгэлийг сэргээж, хамгаалж, бэхжүүлж байж л бидний хойч үе сайн сайхан нийгэмд амьдрах болно. Энэ бол миний ард түмэн хойч үеийнхээ өмнө хүлээх үүрэг зүтгэл юм.

 

Баримт 21. Тэмцдэггүй ард түмэн мөхөж, урсдаггүй гол мөрөн ширгэдэг. Монголчуудаа сэрэх нэгдэх, сөрөх тэмцэх, сэргээн тогтоох цаг ирлээ.

 

Баримт 22. Би ард түмнийхээ язгуур эрх ашгийг эцсээ хүртэл өмөөрөн, хамгаална. Эх болсон эх орон минь дуудаж байна. Эх орныхоо төлөө эцсээ хүртэл зүтгэнэ. Бидний монгол үүрд мандан бадраг.

 

Баримт 23. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх шийдвэр бол миний хувь улс төрчийн шийдвэр юм.

 

Баримт 24. АН шинэчлэгдэх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ АН-ын ардчилалын гол тулгуурыг хэн мулталж нурааж хаясан бэ гэдгийг тунгаах ёстой. Тэр чиглэлээр ч манай нам ажиллаж байх шиг байна. Зөвхөн дүрэм, дарга хоёр шинэчлэгдсэнээр нам шинэчлэгдлээ гэж ойлгож болохгүй. Энэ намыг өөрийн гэсэн үзэл бодолтой, хэн нэгний утсан хүүхэлдэй болдоггүй хүмүүс удирдана гэдэгт эргэлзэхгүй байна. Одоо АН руу санаархаж шүлсээ үсэргэж буй хүмүүст хэлэхэд, өөрийн гэсэн толгой, үзэл баримтлалтай байх хэрэгтэй болохоос хэн нэгний утсан хүүхэлдэй байж болохгүй. Манай намынхан ч зөвшөөрч дэмжихгүй.

 

24tsag.mn 

image

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр улстөрд өрнөж буй үйл явц, улс төрийн хэлмэгдүүлэлт, увайгүйтлийн талаар чангахан дуугарч дахин ”тэсэлгээ” хийв. Түүний өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд хийсэн мэдээлэл нь улс төрийн хүрээнд “бөмбөг дэлбэлсэн” түүхтэй. Тэгвэл энэ удаа мөн тэрбээр хатуухан дуугарч, Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээс өөр аргагүй болсон талаар мэдээлсэн юм. Тэгвэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг юу өгүүлснийг 24 баримтаар хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (72)

  • Зочин (150.129.142.88)
    дэмжиж баина. Амжилт хусье
    2016 оны 11 сарын 17 | Хариулах
  • Zochin (27.123.214.80)
    Demjij bna
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • зочин (202.21.120.205)
    Аргаа барж, амь нь тэмцсэн амьтан. Гэнэт сэрсэн юм шиг нэг их эх оронч,ард түмэнд хайртай болчихож гэнэ, Таны жүжгийг үзсээр байгаад залхлаа,Зайлж үз
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.33.79)
    Таныг дэмжиж байна Бүү шантраарай Амжилт хүсич! !!!!!
    2016 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.33.79)
    Sain bn Taniig demjij bn Uragshaa soliotoi um bichigchid bvv itgegtvn medeej tenegvvd haa saigvi bgaa
    2016 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.26.194.73)
    АЛТАНХУЯГ ЗОРИГТОЙ ДУУГАРЧ БУЙД МОНГОЛ ТҮМЭН МИНЬ БАЯРЛАХ ХЭРЭГТЭЙ. БИДНИЙ ДУНД НЭГ ИЙМ ЗОРИГТОЙ, ЗҮРХТЭЙ, УХААНТАЙ ХҮН БАЙХ Л ЁСТОЙ БАЙМААР ДАА. БҮГД АЯЛДАН ДАГАЖ БЯЛДУУЧЛААД, АЙЖ БЭРГЭЭД ЗҮДҮҮ АМЬДРАЛТАЙ, ЯДМАГ СЭТГЭЛГЭЭТЭЙ ЯГ Л БООЛ МЭТ АМЬДРАХ ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ. ИНГЭЖ ДУУГАРЧ ХӨДӨЛЖ БАЙГАА НЭГНЭЭ ДЭМЖЭЭД БООЛЫН ГИНЖИЙГ ТАС ТАТАН ХАЯХ ТЭМЦЭЛД НЭГДЭЦГЭЭЕ. ХОРИОД ОНЫ ЕРӨНХИЙ САЙДУУДЫН СҮНСИЙГ ДУУДАЖ ХОНГОРЫН ИЛЖИГ ШИГ ЗҮТГЭСҮГЭЙ.
    2016 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.42.136)
    Altamhuvagaa shi. Odoo bolio
    2016 оны 11 сарын 13 | Хариулах
    • Зочин
      МАН-ын нэг луйварчин чи оороо больж уз
      2016 оны 11 сарын 13
  • Od (162.221.192.13)
    Tanaas uur hun ingej shiidwer gargaj chadahgui ee. Busad ni niileed idchihsen bhoor baritsaand orson yu ch helj chadahgui guldiiguud bj bgaa ym, mglchuudaa demjeed uguurei.
    2016 оны 11 сарын 13 | Хариулах
  • зочин (202.9.43.163)
    Энэ хулгайч яаж өөрийгөө бүлэглэлийн хүн биш мэт ярьж чадаж байнаа. Жинхэнэ хямралын эцэг олон тэрбумтаныг л бий болгосон ард түмэн улс орныг шавартай хутгасан эдийн засгийн алуурчин мөн.
    2016 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.42.132)
    Дэмжиж байна.Та үнэхээр энэ биеэ зориулахаар шийдсэнбол таны талд ард түмэн байгаа гэдэгт бүү эргэлз. Цаг нь болсон .
    2016 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (112.72.11.103)
    Манай ихэс дээдэс муур багшийн үлгэрт гардаг шиг санагдах юм. Үйлийн үр л байх даа. Монголын түүхийг судлаад байхад туждаа дайн самуун, дээрэм хулгай, өш хонзонгын л түүх хөврөнө шүү дээ!
    2016 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.42.3)
    Дэмжиж байна Амжилт хүсье.
    2016 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.126.91.92)
    зөв дэмжиж байна 26жил ноёрхсон хуйвалдааны төрийг цэвэрлэхийн тулд ард түмэн нэгдэж тэмцэх ёстой
    2016 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (27.123.214.106)
    Zow. Bid demjinee
    2016 оны 11 сарын 12 | Хариулах
  • жаргал (203.91.115.45)
    зөв мэддэг нь чаппаг нь тэмцэг бусад нь дэмжиг
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • amjilt (188.64.243.212)
    altan huyagt amjilt . ene vnen shvv .. me enhbold . tsag hugtsaa gedgiig . uhaaraagvi l yvj bn . unuudriiin arga baril ni yg enhbayriin hvchirhiilliig davtaj baina daa . yum sain muuch tuildaa hvreheeree . . ergeed uuriiguuu boimoldog ni jam yum . ne enhboldod . iim zam l vldej baih shig ...
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • иргэн (150.129.142.194)
    хөөрхийдөө чи ч мөэч их зовж байгаадаа чамд бчоломж байсныг устгаа биздээ их идэгчээ найз нөхөд гэр бүлдээ болон хамаатан садан өөртөө авсныг тушаа горьд чацг_а царайлаад явж бай ингэхийг чинь харах аятайхан байна нүдээ сайн нээж хар зайл замхар даа
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.179.27.68)
    Зөв байна. Амиараа дэнчин тавьсан тэмцэгч хэрэгтэй юм байх даа. Монголд дангаарааа МАН ноёрхох ёстой юм уу? Энэ сонгуулийн луйвар шүү дээ. Энд ард олон нэгдвэл таарна.Алтанхуяг тэгээд тодорхой юм хэл л дээ. Хоосон цэцэрхээд хэрэггүй шүү. Гэхдээ өөрийг чинь ерөнхийлөгчид дэмжихгүй. Та эв нэгдлийг хамгаалсан хүн байж чадахгүй дээ.
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (121.166.254.45)
    Eooe ene soliot uuriiguu songono gej bodoj bgaa yum bhdaa shorond orohoos aigaad erunhiilugch boloh gee yu bitgii gorid shorondoo suudaa
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • zochin (202.9.40.104)
    zuv iim zorigtoi dugardag temtsegch heregtei
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • Purev (108.183.173.142)
    Zov uneheer stag ni bolson.
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • Zochin (103.212.116.75)
    Zov Temts tulald amjilt hvsie Aldaa gargaddagvi hvn gej baihgvi Aldaagaa olj harj zuw dvgnelt hiij uragsh temvvldeg ni yaldag Chi chadna yalna
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • Odgerel (27.123.214.95)
    Demjine
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • Я (119.40.97.114)
    Баримт гэж авгайчууд хэрэлдэхдээ нэг нэгийхээ паянг хэлэхээс долоон дор юм бол хөгийн юм байн а дөө
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • Аагий (202.9.42.111)
    Алтанхуягаа чамайг ард гээд чарлаад байсан чсонгохгүй чи бол хулгайч авилгажсан ашиг хонжооны хойноос лддөг хөөцөлддөг чиний Алтан гадас бүлэглэл бгаа үхэж далд ор
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • Аагий (202.9.42.111)
    Алтанхуягаа чамайг ард гээд чарлаад байсан чсонгохгүй чи бол хулгайч авилгажсан ашиг хонжооны хойноос лддөг хөөцөлддөг чиний Алтан гадас бүлэглэл бгаа үхэж далд ор
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.21.106.138)
    Дэмжиж байна. Би анх жагсаал цуглаан гээд гүйж явсан оюутан байлаа. Ардчиллыг тууштай дэмжиж ирсэн. Амбицлаж албан тушаал хөөцөлддөггүй жирийн нэг инженер хүн. Одоо Монголын олигархуудыг цэвэрлэхгүй бол болохгүй нээ
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.26.193.21)
    Алтанхуяг эх орныхоо эрх ашгийг үхсэн ч худалдахгүй, олигархитай орооцолдохгүй. Дүүгийнхээ нөхөр шавиа ажилд оруулаа биз. Өнөөдөд Элбэгээ,М.Энхболд шиг хүүхдээ улс төрд бэлдсэн үү. М.Энхболд болон МАН-ны хүүхдүүд өндөр албыг дүүргэсэн бишүү.Элбэгдорж олон өнчин хүүхэд өргөж аваад цэрэг хүчний байгууллагад шургуулан, тэднийг өөрийнхөө бузар булай,төрсөн хүүхдүүдээ хамгаалах сумны зэв болгон ашиглах гэсэн хамгийн бузар аргатай луйварчин. Тусламжийн хувцасаар хувслаж, нэрийг нь ч мэддэггүй новш гэж асрах сургуулийнх нь захирал толгой сэгсрэн үзэн ядаж байналээ. Тэгвэл та нар хүүхдээрээ УБ-ын мөнгө оффшордуулсан Батүүл, УБ-ын бүх газрыг авилгалаар өгч мөнгөө оффшордсон цэвэр хятад ээжтэй, хятадаас хамааралтай Миегомбын Энхболдыг сонгох уу.
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.26.193.21)
    ЭЛБЭГДОРЖ БОЛ ЗАЛЬТАЙ, ЗАЛИХАЙ,ХУДАЛЧ, ШОУЧИН,ШУНАХАЙ, ДЭЭРЭМЧИН, ШҮД ЗУУГЧ,ЗАВХАЙ ЭТГЭЭД.БҮХ ЁР ШИД НЬ БҮРДСЭН. АЛТАНХУЯГ ИЛҮҮ ЭЛЭГСЭГ НӨХРӨӨ,ТУС БОЛСОН НӨХДӨӨ ЗАМД ГЭЭДЭГГҮЙ. ХҮНИЙ СОНСДОГ,ТЭВЧЭЭРТЭЙ, ХҮЛЭЭЦТЭЙ. ГЭХДЭЭ ЗОРИМОГ.ЯМАРЧ ТОХИОЛДОЛД ХУУЛИЙГ ХИЛСЭЭР ХҮН ХЭЛМЭГДҮҮЛДЭГ МЕХАНИЗС БОЛГОХГҮЙ ХҮН ГЭЖ ҮЗЭЖ БНА
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • zochin (202.9.42.39)
    Алтанхуяг ! Нэрээ тат! Чи чадахгуй! Чиний ухаан хурэхгуй!
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • Ichig (119.40.103.130)
    Garahaaraa jabshihmaar suuhaaraa hiichihmeer sanagdaad baidag yumuu haashaa yum be!!!
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (27.123.214.107)
    Нөгөө 40 тэрбум яалаа Алтайхуй гуай. Яагаав нөгөө хүргэн Дэнзэн, овгоо сольдог охин энэ тэрийн чинь гараар орсон улсын маань мөнгө. Тэрийг нэг тайлбарлаж өгч ард түмнээ амраагаадахдаа.
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • Muu xun (122.201.21.185)
    Xund ix ush sanaj doosh ni xiixiig boddog muu zantai xun dee ene Altanxuyag. Iim xun yaaj xol yawax bilee dee.
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • зочин (103.57.95.39)
    Энэ хүн хууль, шударга ёс яриад унахаар бүүр гайхаж хоцорлоо. Уг нь хууль, шударга ёсонд ёстой алергийтэй л ЕС байсан. Авилга, хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэргүүд өөрт нь тулаад ирэхээр түүнийгээ улс төржүүлэх алхам хийж байна л даа. Түүнээс юу боллоо гэж улсаа сүйрүүлж, ард олноо хэдэн үеэр нь өрд бариад өгсөн хүнийг бид Ерөнхийлөгчөөр сонгож байхав дээ.
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Altanhuyag (121.130.171.76)
    Gehdee bu ooriinhoo idej uusan nuusnyg yarihgui.. shuud eronhiilogch bolood oorooroo oroldsonyg tas avchihna bolohgui bil torson uul usaa zardag ogdog zalutai businss bi manai durveduud. Durveduud urvagchid halumag ch bas ug n durveduud sh dee halij yavsan uchir halimag gj uldarn durveduud n nerlesen yum.halidan gedeg n urvasantai adil
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Altanhuyag (121.130.171.76)
    Gehdee bu ooriinhoo idej uusan nuusnyg yarihgui.. shuud eronhiilogch bolood oorooroo oroldsonyg tas avchihna bolohgui bil torson uul usaa zardag ogdog zalutai businss bi manai durveduud. Durveduud urvagchid halumag ch bas ug n durveduud sh dee halij yavsan uchir halimag gj uldarn durveduud n nerlesen yum.halidan gedeg n urvasantai adil
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (59.153.114.155)
    Таныг ЕС болсноос хойш бидний амьдрал доройтсон. Одоо ч болихуу даа. Алтанхуяг даргаа
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.42.198)
    Одоо ерөнхийлөгчид санаархаж яаж чадаж байнаа
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.42.198)
    Болиосоо
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.57.93.27)
    UVS PSDA NARIIG L AHIJ SONGOJ BOLOHGUI SHUu!!! BALIAR JALGA DOVNII UZELTEI DEEREE HAMAATAN SADNAARAA IDEJ UUJ HANDAGGUI HALHIIN BUYNIIG TARAAJ DUUSAJ BGAA HUMUUS BGAAM!!! TEGEED HOORONDOO HAR HEL AM IHTEI!!!!!
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Иргэн (150.129.143.248)
    Энэ хүнд ичих нүүр байна уу намчирхаж улс төржиж эдийн засаг дампууруулчихад юу солиороод байгаа юм бэ та нарын балгаар өнөөдрийн байдал бий болсон. та нарын балгаар ард түмэн өнөөдөр ядуурч бна. та нарын балгаар аж ахуйн нэгжүүд дампуурч бна. тийм л сайн байсан бол өнгөрсөн 4 жилийн хугацаанд сайн ажиллахгүй яасан юм одооч нар нарыг сонгохоо болийдоо. 1996 онд бас л ийм болгоо биздээ
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
    • Зочин
      Өөрийгөө худалдаж амьдрах сайхан бэ уу яам шиг гай их бага учир энэ улс уруудаж бг н
      2016 оны 11 сарын 10
  • Иргэн (202.131.252.213)
    Тэнгэрээс бэлэн шинэчлэгч буугаад ирэхгүй. Ахуягаа л дэмжээд үздэг бх даа.
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Алтанхуяг зөв (103.26.194.34)
    МАНАН бүлэглэл хөлсний ноходуудаа хөдөлгөж эхэллээ дээ МАНАН гаас салах нь Монгол улс болон АНд хэрэгтэйАлтанхуягийг бонд идсэн уусан эдийн засаг хямараасан хүргэн Дэнзэн нүүрс завшсан гэж яриад бгаа хүмүүс олны өмнө баримттай баталгаатай видеотой гаргаж харуулаачээ МАНАН гийн гүтгэсэн хар пиарт угаалгасан хүмүүс одоо гэгээрэх цаг нь болсон Дэнзэнгийн хэрэг босгосон тэр шударга хүмүүс одооүгэндээ ороогдож өөрсдөө бүгд Дэнзэнгийн хамаатануудаар дүүрсэн сэжигтэй этгээдүүд гэдгийг өнгөрсөн саруудад баталлаашүү дээ
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    duugyi heregee hyleegeed shorondoo or al huyag aa
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Bi (122.201.21.108)
    nugelt har luiwarchin ni ene uuuuruu shuu
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • AHam (202.179.23.15)
    Shaadag kulgaich kulgain keregtee yallagdax bolkor ard tumenee sanaj kair zarlaj kutsaj gn chamaig songoj t1tx mal baihkui salabch ugnuu Kulgaichaa..hurgen ohin ehnerteigee niilj khulgailsan khurunguu khuraalgad ami urshugduhuu guij medegdel hiigerei
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Новш (27.123.214.113)
    Энэ хүнд ичих нүүр байна уу намчирхаж улс төржиж эдийн засаг дампууруулчихад юу солиороод байгаа юм бэ
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
    • новшид
      Толгой дүүрэн ялгадас
      2016 оны 11 сарын 10
    • Novsh
      Chamd ungakh khoshnog bna uu,KKKKKK
      2016 оны 11 сарын 10
  • Монголжин (99.43.69.167)
    Хамгийн мундаг ЕС байлаа. Удахгүй Ерөнхийлөгч болох эр хүн. Амжилт!
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • зочин (203.91.116.94)
    хамгийн сүүлийн ардчилсан үзэлтэй ерөнхий сайд байлаа
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • zochin (112.165.214.122)
    Ajil ih hiisen setgel zvtgeltei uls torch shv demjij bn
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (139.5.216.212)
    Ene huniig er said bhad uvsiin nohoi hurtel turiin alban haagch bolj basan daa.ichiih bulchirhaigui ene met nuhduud yarshig tsaashaa
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (39.118.64.124)
    Дэмжиж Байна
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.29.195)
    АЛТАНХУЯГ ЕС БАИЖ ҮЗЛЭЭ ОДОО БОЛНОО ШУНАЛ ЦАРАИЛЧИХААД МАНТАИ ТОХИРОЛЦОО ХИИГЭЭГГҮИ ЮМ БОЛ БОЛЬ УВСААСАА ГАРЧ ЧАДАХГҮИ БАИЖ ЧАМАИГ СОНГОХ УУ ГИШҮҮД ДЭМЖИГЧИДЫГ ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮИ ЭЭ
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (27.123.214.110)
    ene odoo bolioooo
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • ХЭХЭ (202.5.196.34)
    ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨСТЭЙ ХОЁР ГАР БИЙ БОЛЖ ДЭЭ НЭГ НЬ ЭНХБАЯР, НӨГӨӨ НЬ АЛТАНХУЯГ ХОЁУЛ АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ХЭХЭХЭ
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
    • Зочин
      Гурав гээч Нямдорж
      2016 оны 11 сарын 10
  • хэхэ (202.5.196.34)
    наад нөхөрт чинь Хүргэнээ аврах ганц л бодол байгаа болов уу даа
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (139.5.218.62)
    Zuv zuv.demjij bna shvv.
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.21.101.130)
    Элбэгдорж анх авилгыг арилгана ард түмний нурууг тэнийлгэнэ хотыг Хархорин руу нүүлгэнэ. шудрага байцгаая үгүй ер юу юу гэж донгодож байв даа. Одоо хар. Зөвхөн ингэж худал хэлснийх нь төлөө 3 сая монголчуудыг хуурч доромжилсны төлөө баривчлах хэрэгтэй.
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
    • хэхэхэ
      хэхэхэ МОНГОЛЧУУД БҮГД ХУЛГАЙЧ БОЛОХООР ГАНЦ ХҮН ЯАЛТАЙ БИЛЭЭ ДЭЭ
      2016 оны 11 сарын 10
  • Зочин (150.129.140.111)
    Өглөө босоход л нэг тараа таниулсан луйварчин худлаа инээгээд л сошалд байж байх юм Ард түмнээ бүү доромжил Та төр түмэнд огт хэрэггүй. Тэтгэвэртээ тавтай морил
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • кк (202.179.25.112)
    увс хүмүүсийн үнэн төрх илэрч байна нэгнээ алсаас алах
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
    • Зочин
      huts chi ooroo hujaa
      2016 оны 11 сарын 10
    • Ландага
      Амаа мэдэж солиор!
      2016 оны 11 сарын 10
  • Зочин (202.179.25.112)
    эхнэрээ хялбархан сольчихдог гар эх орон иргэншлээ ас бол улс эх орны нэр солиод урагшаа гийлүүлчих ч магадлалтай шүү,увсаасаа их хуралд гарч чадахгүй байх ямар их том юм санадаг юм бэ? шалгуулах болохоороо сонгуульд өрсөлдөхөд хаалт хийж ингэсэн нтр гэж гогшигонох гэж байгаа биз,эхнэр охинтой нь хүргэн дэнзэнтэй нь шоронд хатаа,хөрөнгө мөнгөө улс авч сандаа оруулахыг шаардаж бна
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
    • Сайхансамбуу
      Эхнэрээ сайжруулсан. Эх ороноо улам сайжруулах тавилантай сайн, зоригтой улс төрч!!!
      2016 оны 11 сарын 10
    • ХЭХЭ
      ЗА ДАА ҮНЭН ДЭЭ ЭХНЭРЭЭ СОЛИОД БАЙНАА ГЭДЭГ Л ЯАЖ Ч МЭДНЭЭ Л ГЭСЭН ҮГ ШҮҮ ДЭЭ
      2016 оны 11 сарын 10
  • Зочин (150.129.140.111)
    Өөрөө Монгол төрд юу хийж бүтээсэн хүн билээ? Олон жил улс төрд хор найруулж хувиа хичээж довоо шарлуулж явсан адгийн луйварчин амбицтай өвгөн биш бил үү? Гэнэт сайхан мундаг болчихно гэж бодоход хэцүү юм. Баахан мөнгө төгрөг үрж зарж эх орноо өрөнд унагачихаад том том бүлтрээд байх юм
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • зочин (202.179.23.101)
    бүхэл бүтэн Улсын Ардчилсан Ерөнхийлөгч гэхэд арай л биш ээ, Гоё худлаа ярина, Нөгөө ШУДРАГА байцгаая энэ тэр гээд байсан хаа байна, Одоо бүүр бусадтайгаа нийлж Хуулиа зөрчиж Хуйвалдаж хулгай луйвар хийж эхэллээ шүү дээ, Энэ чинь тэгээд Шудрага ариун явдал уу,
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Mongolchud uhaantai (202.9.41.62)
    Altantuya d itgeh vv Uurin ohinoo, Denzengin asuudlaa, Bondiin asuudlaa neg mur shiidvvlchih vnheer tanii zuv aldaagvi vnen shudrga ajilsan bol taniig dagaad demjeed bh ni tvmen zuv bil ee
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (112.72.11.105)
    За даа.Төрийн эрх мэдэл авч өс хонзон авах гэсэн хүний л үг байна даа.Та өөрөө ерөнхий сайд байхдаа Хүргэн дэнзэн,Нүүрсний гансүх,охин саранзаяа-гийн гээд зөндөө юм хийсэн дээр нь Чингис бонд,самуурай бонд-ноос Хаан жимс болон бусад олон компанидаа хэдэн арван тэрбумаар нь мөнгө авсан биз дээ.Одоо юу эх оронч ард түмнээ луйварчдаас аварна энэ тэр гээд худлаа ярихаа больсон дээр биз дээ.чимээгүй хувийнхаа юмыг хийгээд явж болно шүү дээ
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (60.95.136.111)
    URAGSHAAAAMJILT HYSIIII
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • иргэн (202.126.89.215)
    Би Элбэгдоржийг шоронд хийсэн чөтгөртэй ч нэгдэхэд бэлэн
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • ганаа (121.152.56.246)
    МАНАН энэ бол яаж худлаа яриад ч Моңолыг аврана гэдэг худалаа.зүгээр л энэ 2 том акулыг улс төрийн үйл ажилгаа явуулах бүх эрхийг нь хаачих. Манайд нам нэртэй сэм хуйвалдаж хулгайлдаг мафийн бүлэглэл яг үнэндээ үүссэн ш үү дэ.энийг хааж энэ буглаа идээ бээрийг цэвэрлэж эрүүлжүүлээгүй цагт Монгол төр Моңгол хүн сайхан амьдрана гэдэг зүгээр л үлгэр.нэг бол энэ намуудаа бүрэн цэвэрлэж залуучуудынхаа гарт өгөх ,эсвэл намуудыг бүр мөсөн хориглох ийм 2 зам л байна да.Алтанхуягийн тухайд бол бас их жижигхэн хүн ш дэ.өөрийнхөө зөвлөхийг шоронд оруулчихдаг хүн энэ Монгол улсыг авч явна гэдэг лөөлөө дө.одоо сайхан ярьдагаар бол Монгол улс хөгжилийн их өндөр түвшинд гарах байлаа.тэгэхээр ярьдаг биш хийдэг хүн л хэргэтэй дэ
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.39.19)
    алтанхуягийн чингэс бондны хулгайг элбэгээ дэлгэх биз. элбэгийн эрдэнэтийн хэргийг алтанхуяг дэлгэх биз
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ДЭМЖИЖ БАЙНА . Н.ЭНХБАЯР Ц.НЯМДОРЖ,Ж.БАТЗАНДАН НАРТАЙ НЭГДЭЭЧ ЭЭ
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
    • ХЭХЭХЭ
      ХЭХЭ ЭНХБАЯР БАТЗАНДАН Ч БАС ЮУ ВЭ ДЭЭ ГҮЙХ НОХОЙД ГҮЙХГҮЙ НОХОЙ СААД ГЭЭЧ БОЛОХ БАЙЛГҮЙ ДЭЭ ХЭХХЭЭ
      2016 оны 11 сарын 10
    • Зочин
      Mongol humuus negdej chadadgui gj ene dee. Demjeed negdeed yavahiin orond bi temtsene, bi chadna geed l tus tusdaa gotsgoirood tomrood bna. Kkkk
      2016 оны 11 сарын 10
  • Зочин (103.9.90.98)
    МАШ ЗӨВ. ХУДАЛЧ ЭЛБЭГДОРЖИЙН ДЭРГЭД ИХ ЮМ ХИЙСЭН ШҮҮ ГАВЪЯАТАЙ ХҮН ШҮҮ ДЭЭ
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
    • ХЭХХЭЭ
      ХЭХЭ ЭЛБЭГДОРЖ ШИГ МУНДАГ ХҮН МОНГОЛД ДААНЧ АЛГА ДАА ГЭЖ БҮГД ҮХЭРНҮҮД, ЭСВЭЛ ХУЛГАЙЧ ҮХЭРНҮҮД БАЙХ ЮМ АХХАХА
      2016 оны 11 сарын 10
  • Зочин (103.9.90.98)
    элбэгдорж төрөөс зайлсан цагт монгол төр амгалан Монгол улс хөнжинө.
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.39.19)
    хамаг хэрэг нь илрэх гээд айж эхэлсэн шүү дээ.
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.9.90.39)
    Энэ дотуур тамиртай УВС күн Ээнкэ ахын замаар орж байгаа бололтой...
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • зочин (103.212.116.23)
    Ман хөлсний бууны нохойууд цагаа болохоор зүгээр л нулимас
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.29.147)
    ЭНЭ ХҮН ЯМАР ДУУСАШГҮЙ ИХ ШУНАЛ, ТАЧААЛТАЙ ХҮН БЭ?УЛАЙРНА ГЭДЭГ ЭНЭ БАЙХДАА. ИЧИХ БУЛЧИРХАЙ Ч АЛГА. ЮУН ХУЙВАЛДААНЫ БҮЛЭГЛЭЛ ГЭЖ СОЛИОРООД БАЙНАА, ӨӨРӨӨ ГЭР БҮЛИЙН ХУЙВАЛДААНЫ БҮЛЭГЛЭЛ ҮҮСГЭСЭН ХҮН БИШ ЮМ УУ? ОДОО ШАЛГУУЛЧИХААЧ. ШАЛГАХ БОЛОХООР ХЭЛМЭГДЭЖ БНА ГЭХ МЭТИЙН ЖҮЖГИЙГ ЧИНЬ БҮГД МЭДДЭГ БОЛСООН АЛЦАНХУЯГАА. ӨӨРТ ЧИНЬ ХАРИН БИТГИЙ ДАВАР ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА.ЧАМАЙГ СОНГОХГҮЙ Ш ТЭЭ,УВСААС ГАРЧ ДИЙЛЭЭГҮЙ ХҮН УЛСААС ГАРАХ УУ? ИЙМ ИХ НО-ТОЙ БАЙЖ ЮУН ХОЛЫН ХООСОН ЮМ МӨРӨӨДӨХ ЮМ БЭ?
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.201.26.164)
    Зайл чи. Муу новш өнөөдөр ийм байгаа нь чамаас эхлэлтэй
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.10.22.37)
    MASH BUURUNHII BARITSGUI MEDEGDEL BAINA, HARIN ERDENETIIN 49 HUVIIG ARD TUMEND SHUUD BUTSAAJ AVCH UGNU, TT OT GEREEG TSUTSALJ SHINEER HARILTSAN ASHIGTAI GEREE BAIGUULNA GEH METEER DUTERTE SHIG MASH TODORHOI ZORILGOTOI MEDEGDEL HIIVEL ERUNHIILUGCH BOLOH BOLOMJTOI
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
    • Санж
      Зөв шударга баина дэмжиж баина няцаж болохгүй нохойнууд хуцаж л баиг урагшаа
      2016 оны 11 сарын 10
    • Зочин
      demjij bna ta chadna aa. an lln darga bolooroi
      2016 оны 11 сарын 10
    • Зочин
      тиим шүү
      2016 оны 11 сарын 10
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2 цаг 20 мин
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    2 цаг 54 мин
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    2 цаг 54 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    3 цаг 43 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    3 цаг 55 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    4 цаг 9 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    5 цаг 29 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    5 цаг 33 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    5 цаг 36 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    5 цаг 43 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    5 цаг 51 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    5 цаг 55 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    6 цаг 56 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    6 цаг 59 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    7 цаг 28 мин
  • Мэдэгдэл
    23 цаг 23 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    23 цаг 34 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    Өчигдөр 16 цаг 41 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    Өчигдөр 16 цаг 23 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    Өчигдөр 15 цаг 19 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
  • Цэргүүдээ эргэв
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК