Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Өнөөдөр Тусгаар тогтнолоо тунхагласны 93 жилийн ойн баярын өдөр

2017-11-26
0
ЖИРГЭХ

Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Тусгаар тогтнолоо тунхагласны 93 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийн тухай 24 баримтыг хүргэе.

Баримт 1.   1924 оны арваннэгдүгээр 26-ны өдөр Улсын анхдугаар их хурлаар БНМАУ-ын Анхдугаар Үндсэн хуулийг баталж “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах бүрэн эрхтэй Ард Улс гэж зарласан юм.


Баримт 2.    Анхны Үндсэн хуулиар төрийн дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн улсын аливаа хэргийг УИХ ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино хэмээн тунхаглажээ.


Баримт 3.    Ардын хувьсгал ялсны дараахнаас л Монгол Улс Үндсэн хуультай болох оролдлого хийж эхэлсэн байдаг. Анхны үндсэн хуулийн төслийг Ардын Засгийн газрын ерөнхий сайд Д.Бодоо боловсруулж байсан баримт бий.  1923 онд түүнийг цаазалсан тогтоолд “Үндсэн хууль хэмээх бичгийг нуун дарагдуулсан” гэсэн байдаг.

 

Баримт  4.     Ардын Засгийн газар 1922 оны тавдугаар сард Үндсэн хууль боловсруулах комисс байгуулж Шүүх яамны сайд Магсаржав хурцаар ахлуулжээ. Энэ ажлын хэсэг нэлээд орны Үндсэн хуулийг орчуулан судалж байсан ч хөрөнгөтөн орны үндсэн хуулийг хуулах гэлээ хэмээн ердөө долоон сарын дараа татан буулгасан байдаг.

Баримт 5.   Улсын анхдугаар хурал хуралдахын босгон дээр 1924 оны есдүгээр сарын 23-нд дахиад Үндсэн хууль боловсруулах комиссыг Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулан байгуулжээ. Энэ хуулийг боловсруулахдаа Зөвлөлийн засагт орос улсын Үндсэн хуулийг иш болгосон гэж олон судлаач тэмдэглэсэн байдаг.


Баримт 6.   Үндсэн хуулийг батлахдаа найман өдөр хуралджээ. Хуулийн төслийг Ерөнхий  сайд асан Б.Цэрэндорж гуай уншиж танилцуулсан  байдаг.


Баримт 7.  Нэгдүгээр бүлгийнхээ нэгдүгээр зүйлд “Бүх Монгол улсыг үүнээс хойш Бүгд найрамдах бүрэн эрхтэй Ард улс гэж улсын дээд эрхийг жинхэнэ ардад шилжүүлэн улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” хэмээн заасан Анхдугаар Үндсэн хуулийн төгсгөлд “Монгол улсын 14 дүгээр он 10 сарын 30 бөгөөд аргын улирлын 11 дүгээр сарын 26-ний өдрийн үдийн хойд цаг 4 цаг 17 минутанд энэхүү Үндсэн хуулийг Улсын анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд батлав” гэсэн нь бий.


Баримт 8.  Анхдугаар Үндсэн хуулийн бас нэг ач холбогдол нь Монгол Улсын төрийн байгууллыг анх удаа хуульчлан, хоёр шатны парламент байгуулсан явдал байлаа. 1921 онд Ардын хувьсгал ялснаас хойш “Тангаргийн гэрээ”, “Нутгийн захиргааны дүрэм” дэрэг баримт бичгээр төрийн байгууллаа зохицуулж ирсэн ч ингэж хуульчилсан нь цоо шинэ зүйл байсан юм.

Баримт 9.  Тусгаар тогтнолын зарласны хамгийн том баталгаа бол Манжийн эрхшээлээс гарсан үйл  явдал байв.


Баримт 10. Монголчууд туурга тусгаар улс болсноо зарлахад хэдийгээр хоёрхон улс зөвшөөрөхөө мэдэгдсэн ч Монголын талаарх энэ мэдээлэл Америкийн “Нью Йорк таймс” сонинд нийтлэгдэж дэлхийн олон орны сонорт хүрсэн байна.


Баримт 11.  Монгол Улсыг хүлээн зөвшөөрсөн Төвд, Тува улсууд нь өдгөө Хятад, ОХУ-ын бүрэлдэхүүнд байдаг ч манай улсыг хүлээн зөвшөөрсөн анхны улсууд хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.


Баримт 12.  Монголын Улсын тусгаар тогтнолыг дэлхийд хүлээн зөвшөөрүүлсэн томоохон үйл явдал болох 1945 оны Ялтын хэлэлцээрийн үед И.В.Сталин “БНМАУ нь 1924 онд үндсэн хуулиа баталж тусгаар улс болсноо зарлан тунхагласан юм. Үүнийг та нар мэдэж байгаа” хэмээн Англи, АНУ-д тулгаж байсан түүхтэй.


Баримт 13.    1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг Богд хаан, Чин ван Ханддорж, Түшээ гүн Чагдаржав, Эрдэнэ ван Намсрай, Эрдэнэ далай ван Гомбосүрэн, Да лам Цэрэнчимэд, Сайн Ноён хан Намнансүрэн зэрэг ноёд түшмэд удирдан, зохион байгуулсан. 1921 оны Ардын хувьсгалыг гардан хийсэн Д.Бодоо, С.Данзан, Д.Чагдаржав, Д.Сүхбаатар нар эрх, чөлөө тусгаар тогтнолыг хүсч мөрөөдөж, үүний төлөө бүгд алтан амиа зориулсан гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг.

Баримт 14.     Социализмын үед 1911 оны хувьсгалыг хувьсгал биш Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн гэж улстөржүүлэн нэрлэж байжээ.

 

Баримт 15.   Тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалтанд сонгуулийн насны 494960 хүн оролцох байснаас 487409 хүн саналаа өгчээ. Ийнхүү 98,5 хувь нь бүгд тусгаар тогтнолоо батлан “зөвшөөрөв” хэмээн саналаа  өгөн, татгалзсан хариу нэг ч гараагүй байна. 

 

Баримт 16.    Анхдугаар үндсэн хуулиар хүний  эрхийг дээдэлсэн олон заалтууд орж байжээ.  Монгол Улсын анхдугаар Үндсэн хуульд хамжлагат ёсыг халж, газрын доорх баялаг ард түмний өмч гэдгийг хуульчилж эмэгтэйчүүдийн тэгш эрхийг Азид анх удаа хүлээн зөвшөөрсөн тэр бүхэн нь нийгмийн дэвшлийн замд асар том алхам хийсэн гэж үздэг  билээ.

 

Баримт 17.  Мөн хүний эрхийг зөрчсөн зарим заалтууд ч орсон байна. Хуулийн  дөрөвдүгээр бүлгийн 35 дугаар зүйлд  “Сонгох, сонгогдох эрхийн тухай” заахдаа “Улсын Их, Бага Хурал ба нутгийн хурлуудад төлөөлөгчдийг сонгох ба мөн төлөөлөгчдөд сонгогдох эрхийг эдэлбэл зохих тус улсын харьяат эр эм хамаагүй хэн боловч сонголт үйлдэх өдөр арван найман нас  хүрэгсэд нь /нэг/ өөрийн хүчнийг үнэлэх буюу хувийн ажил хийж амьдрагчид /хоёр/ ардын хувьсгалт цэрэг болно” гэсэн атлаа энэ бүлгийн 35 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5-д “Ямагт ашгийг эрмэлзэх, бусдыг зарж амьдрагчид, ямагт бусдыг хөлслөн зарах ба хөрөнгө орлого зэргийн үржлээр амьдрагч жинхэнэ худалдааны бас мөнгө хүүлэгчид, урьдын ван гүн ба хутагт хувилгаад, жич орон хийдэд үргэлж суух санваартан лам нар”-ыг “Аливаа хурлын төлөөлөгчдийг сонгох ба  төлөөлөгчдөд сонгогдох эрхгүй хүмүүс” хэмээн заасан байдаг.

 

Баримт 18.   Түүх судлаачдын дүгнэлтээр Бүгд найрамдах улсыг тунхагласан явдал нь XX зууны Монголын хамгийн том ололт гэжээ. Туурга тусгаар Монгол улс байна гэдгийг дэлхий дахинд зарлаж, Үндсэн хуульт Бүгд найрамдах байгууллыг сонгосонд уг өдрийн ач холбогдол оршино.

 

Баримт 19.    Тус өдрийг монгол хүн 90-ээд жил төрт ёсны баяр хэмээн тэмдэглэжээ.  


Баримт 20.    УИХ-ын чуулганы 2012 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар БНМАУ- ыг тунхагласан өдрийг тэмдэглэхийг болиулж эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тогтоон “Монгол бахархлын өдөр”-тэй болох шийдвэр гаргасан юм.

Баримт 21.    Харин энэ жилийн УИХ-ын хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Улс тунхагласны баярыг бүх нийтийн амралтын өдөр болгохоор хуульчилсан билээ.


Баримт 22.    Зохиолч, яруу Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би” гэх шүлэг уг өдрийн үнэ, цэнийг илэрхийлсэн алдартай бүтээл билээ.


Баримт 23.    Улс бүрийн хувьд тусгаар тогтнолын өдөр чухал байр суурь эзэлдэг. Дэлхийн өнцөг булан бүрт улс орнууд энэхүү өдрийг өөрсдийн уламжлалаар, сонирхолтой байдлаар тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Түүнчлэн хойч үедээ соёл, түүхээ таниулах ач холбогдол бүхий томоохон арга хэмжээг зохион байгуулдаг аж.


Баримт 24.    Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг байна.

 

24tsag.mn

image

Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Тусгаар тогтнолоо тунхагласны 93 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийн тухай 24 баримтыг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Болжмор болжмор хөөрхөндөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (182.160.0.167)
    darga nariin neriig barij huuli zorchdoug humuus bnaa bna shalgaj unen muniig togtooh l heregtei
    2016 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.43.144)
    ерөнхий прокурорийн нэрээр хэнтий аймгийн энхбяар гэдэг прокурор 50 саяын азарганы хэргийг хаасан байх 7 саяыг аймгийн даргаасаа албанд аваад хувьдаа завшсан байх байгууллагын машиныг усанд живүүлсэн байх гэсэн мэдээлэл яваад байна прокурорын байгууллага үүнийг шалгах уу авилгыын газар шалгах уу ,,,,,,,,,
    2016 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.194.3)
    Тусгаар тоггтнолоо олж авах, БНУлс тунхаглах гэдэг чинь 2 өөр ухагдахуун шүү дээ!!! Тусгаар тогтнолоо зарласан өдөр бол 1911.12.29 юм!!! Республика буюу БНУ гэдгээ зарлан тунхаглах нь Үндсэн хууль баталсантай холбоотой!!! Энэ өдөр нь 1924.11.26!!!
    2016 оны 11 сарын 26 | Хариулах
  • баагий (202.179.25.255)
    Тусгаар тогтносон өдрийг тэмдэглэх нь манай улсын үнэт зүйл шүү дээ.
    2016 оны 11 сарын 26 | Хариулах
  • hkljhlkjh (202.179.23.124)
    Anonymous 11 сар 25, 2016 15458 pm Хэнтий аймагт Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Туяа гэх эмэгтэйМонгол улсын иргэн Сэргэлэн гэх залуутай хамтран амьдарч мал аж ахуйг хөгжүүлж байгаад Туяа нь 50 сая төгрөгний араб азрага авсан байсныг Сэргэлэн гэх залуу уг азаргыг залилан авсныг хэнтий аймгийн цагдаагийн газарт шалгуулж байхад хэнтий аймгийн ерөнхий прокурор дарга Энхбаяр нь мөрдөн байцаалт явагдаж байхад Хэнтий аймагт Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Туяа гэх эмэгтэй хэрэгсэхгүй болгосон. Цагдаа нар болохоор ерөнхий прокурор энэ хэргийг дарсан гэж ойлгуулсан.Энэ талаар уулзах гэхээр ажил дээрээ ихэвчлэн байдаггүй гадуур архидан согтуурч явдаг юм билээ. Үүнээс хархад ноён Энхбаяр 50 саяын үнэтэй араб азарганы эзнээс хэдэн сая төгрөг авсан байх нь ойлгомжтой байгаа юм. Хятад улсын иргэн манай улсад хохирогч болж болохгүй юм уу. Эсвэл ноён Энхбаяр хэнтий аймгийн хаан юм уу. Ерөнхийдөө ноён Энхбаяр нь хэнтий аймагт хаан мэт амьдардаг нь албаны машин унаж ан гөрөөнд явж архидан
    2016 оны 11 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    1 цаг 12 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    1 цаг 17 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    1 цаг 20 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    1 цаг 27 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    1 цаг 35 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    1 цаг 39 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    2 цаг 40 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    2 цаг 43 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    3 цаг 12 мин
  • Мэдэгдэл
    19 цаг 7 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    19 цаг 18 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    19 цаг 49 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    20 цаг 7 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    21 цаг 11 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    21 цаг 23 мин
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    21 цаг 41 мин
  • "Эль-Ниньо" нэртэй огцом халуун цаг агаар энэ зун дэлхийд аюул авчирна
    22 цаг 13 мин
  • Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ард түмний өгсөн итгэл, сонголтыг дагаж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байна
    22 цаг 14 мин
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
    22 цаг 23 мин
  • Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын Версова-Бхаяндар замыг өргөсгөхийн тулд мангро моддыг тайрахыг зөвшөөрөв
    22 цаг 58 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • УБТЗ ХНН-ийн парк шинэчлэл, транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК