Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Хамтран хулгайлах ёс зүй Ардчилсан Намд байх ёсгүй

2016-12-13
0
ЖИРГЭХ

24 баримт: Яамнаасаа баян сайдтай, улсаасаа баян Ерөнхийлөгчтэй орны дугуй болчихлоо бид

 

Энэ сарын 06-ны өдөр Ардчилсан нам Их хурлаа хуралдуулан намынхаа шинэчлэлийн талаар болон алдаа оноогоо дэнсэлсэн билээ. Энэ хуралд ихээхэн ач холбогдол өгч маш зөв шийдвэрүүд гараасай, нам шинэчлэгдээсэй, олигархуудаас салаасай хэмээн хүлээсэн дэмжигчид олон. Тэдний дотор Монголын ардчиллыг анхнаас нь өлгийдсөн улс төрийн дөрвөн хөдөлгөөний нэг Ардчилсан социалист хөдөлгөөний анхдагч ахмадууд Ша.Батбаяраар дамжуулан үзэл бодлоо илэрхийлж, үг дайжээ. Нам дотроо болж буй буруу үйлийг хатуухан үгээр шүүмжилсэн 24 баримтыг онцлоё.


 

 

1. Ганц удаа казинодохдоо 14 тэрбумыг хийсгэж байсан жишээ бий. МАН-ын ганц нөхөр шүү. Олсон ашиг нь ихэнхдээ гадагшаа офшор руу ч юм уу өөрсдийнх нь хэт тансаглалд л  зарцуулагдана. Худлаа гэх үү.

 

2. Харин ч аз уу эз үү манай өрсөлдөгч, одоо бол эрх барьж буй МАН-ын байж байгаа байдал, төр засгаа төвхнүүлэх гэхээсээ илүүтэй өр ширэнд улам улам унаган, улс орноо  барьцаалахаар хадаг барин гүйлдэх, элдэв татвар нэмэн иргэдийн халаас суйлах, уул хадны нэр солих төдийгөөс хэтрэхгүй ухандаж суугаа нь биднийг бүрэн мартагдахаас аварч байх шиг.

 

3. Яамнаасаа баян сайдуудтай, улсаасаа баян Ерөнхийлөгчтэй гэж Африкийн зарим улсыг шоглоцгоодог. Харин бид өөрсдөө тэдний өрөөсөн дугуй болчихсон байна нөхөд минь.

 

4. Улс орон тэр чигтээ хоосорлоо гэх. Үнэн хэрэгтээ хэдэн олигархууд  хоосолчихлоо гэвэл үнэнд нийцэх байх.

 

5. Бид Ерөнхийлөгчөөс өөрийнхөө намд хандив өг гэж, эсвэл давуу эрх олгооч гэж хүсээгүй. Харин манай намаас төрсөн Ерөнхийлөгчийн үед эх орон маань хөгжиж ард олон амгалан тайван аж төрөөсэй, өр ширнээсээ салаасай, авилгаас ангижраасай л гэж хүссэн.

 

6. Хэвлэл мэдээллээр бичээд байгаагаас үзвэл Ерөнхийлөгч маань өөрөө ч энэ бүхэнд тэр ч бүү хэл Эрдэнэт үйлдвэрийн асуудалд ч хутгалдсан бололтой. Манай Ерөнхийлөгч үе үехэн УИХ-ын чуулганы нээлтэнд хурц дайчин, уран гоё шүүмжлэл хэлж, тэрэнд нь гишүүд бид төдийгүй иргэд ч итгэн омогшиж, одоо л нэг эмх журмандаа орох нь сайхан хэллээ, сайн хэллээ гэцгээж нэг хэсэгтээ амсхийдэг байсан нь ужгирч, дэмий хошгирсноо ойлгон одоо бол бараг дахин битгий үг хэлээсэй гэх хүртлээ халширах болчихлоо.

 

7. Олигархуудын идсэн хөрөнгийг оффшорт нуусан мөнгөтэй эргүүлээд авахад улс орон хямралаас гарна гэж эдийн засагчид төдийгүй жирийн иргэд ч ярьж байна. Ингэж засагладаг юм уу. Бид бүхэн та нар ч гэсэн өөрсдөө энэ хэдэн олигархын төлөө 27 жил тэмцсэн болж байна уу. 

 

8. Одоо бол олон нийтийн дургүйцэл дээд цэгтээ дөхөж байна. Дуугүй хараад суух, эсвэл үгсэн хуйвалдаж хамтран хулгайлах ёс зүй Ардчилсан Намд байх ёсгүй. Тэр тусмаа манай намаас дээшилсэн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдуудад бүр ч байхгүй.

 

9. Ард түмэн ч Ардчилсан Нам авилгач, олигархууд, хуйвалдагчид, албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй нөхдөөсөө салаасай гэж гэж хүсэн их хурлыг анхааралтай харж байгаа. 

 

10. Манай намын дарга ч УИХ-ын даргын өндөр эрх мэдэлдээ дулдуйдан, дураараа авирлаж, УИХ-ын сонгуулийн хуулийг зөвхөн өөрсөддөө зориулан өөрчилснөөр хэрхэн ялагдал хүлээснийг хэлэх нь илүүц биз.

 

11. Ийм ойрын гашуун жишээ байсаар байтал манай намын дарга өөрөө оролцон байж Засгийн Газраа унагаснаар буруу замаар будаа тээж, “засаглаж чаддагүйгээ” улам нотолчихсон доо.

 

12. Сөрөг хүчинтэйгээ хуйвалдан төрөөрөө тоглодог муу жишиг үргэлжилсээр байгааг хэлж байна.

 

13. 1990 онд МоАХ-ны анхдугаар хуралд тавьсан илтгэлдээ Баабарын онцлон шоглосон “шалдан хаан”-ныг өнөөдрийн хаадтай зүйрлүүлэн харвал хөөрхий тэр хаан ядаж л ичимдэгээ хаасан унжуургатай байж гэмээр. 

 

14. Өнөөдрийн толгой баячууд энэ их хөрөнгөө гахай үүрсээр байгаад олсон гэвэл итгэх хүн гарах уу. Хулгайлсан мөнгө гэдгийг бүгд л мэддэг ч тэднийг хянах, хазаарлах тогтолцоо алга. 

 

15. Зарим анхан шатны байгууллагууд хэн нэгэн мөнгөтэй хүний хувийн компани болон хувирсныг бүгд л мэдэж байгаа.

 

16. Нэг жүжигчин залуу “шүдэнз зуран” анхааруулсан нь санамсаргүй ч хэрэг биш. МАН-ын төлөө “шүдэнз зурлаа” гэцгээн бараг л ичнээгээр цаазлахдаа тулсан байх. Харин манай намын цөөнгүй гишүүд дэмжигчид хэдийнээ шүдэнзээ өвөртөлж явааг анзаарахгүй байж боломгүй.  

 

17. Манай нам ч гэсэн ний нуугүй хэлэхэд үзэл баримтлал ч үгүй, хөрөнгө мөнгө ч үгүй гишүүд дэмжигчидээ ч умартаад задрах эс задрахаа шийдэхдээ тулчихаад байна уу даа гэж ахмадууд бид харж байна.

 

18. Бид юу хүсэж байна вэ гэвэл хувийн зохион байгуулалт сайтай, шударга зарчимч, элдэв бүлэглэл, хуйвалдаанд хутгалдаагүй, ард түмний дунд нэр цэвэр намын даргатай болоосой гэж хамгийн түрүүнд хүсч байна.

 

19. Сонгогч олны итгэлээр төр засгийн бүх эрх мэдэл хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал буюу төрийн 3 өндөрлөгийг ард түмний эв нэгдлийн билэгдэл Ерөнхийлөгчтэй нь хамт атгасан атлаа өөр хоорондоо толихолцож, улмаар чоно хонь болтлоо өширхөлцөн бие биенээ унагаах, огцруулах юу ч биш баривчилж хорих, амь насанд нь аюул учруулж болзошгүй хэмжээнд хүртлээ доройтсоныг хараад дуугүй тэвчин сууж болно гэж үү.

 

20. Энэ бузар үйлдэлдээ хууль хяналтын байгууллагыг ашиглах болтлоо эрээ цээрээгээ алдлаа.

 

21. Сөрөг хүчинтэйгээ нэг түрийвчинд багтаж, ил далд хуйвалдан гар хөлөө барилцан гарын үсэг хүртэл зуралцах болсноор харилцан хяналт тавих тухай ойлголт зөвхөн өнгөн талдаа хэд гурван мэдэгдэл гаргах, хоосон шүүмжлэх төдийгөөр хязгаарлагдаж ёс төдий жүжиг тоглоцгоох нь ил цагаандаа гарлаа. 

 

22. Бүхэл бүтэн 8 жил улиран сонгогдсон гээд бодохоор чамлалтай. Гол нь яг энэ 8 жилийн дотор улс төрийн намууд мафижан, иргэд ядууран, үндэсний үйлдвэрүүд дампуурч, ард түмний өмч төрийн мэдлийн хөрөнгө бараг бүгд хоёр том намын удирдагч нарын өмч болон хувирсан, гадаад өр зээл учир тоймоо алдаж, адаг сүүлд нь улс орноо бүхлээр нь харь улсад барьцаанд тавин алдахад тултлаа дампуурлаа.

 

23. 1996-2000 онд  Засгийн Газраа дөрвөнтээ огцруулж, 3 гишүүнээ шоронд илгээн, нэг журмын нөхрөө алуулж байснаа мартах учиргүй. Тэр үед л Ардчилсан Намынхан засаглаж чаддагүй гэсэн нэр зүүж, иргэдийн дотор “муу нохойн ходоодонд шар тос тогтохгүй” гэдэг шиг АН-ынханд итгээд хэрэггүй гэсэн ойлголтыг бий болгосон нь өнөөг хүртэл нөгөө талын идэш болсоор. 

 

24. Ирээдүй хойч үеийнхээ өмнө толгой гэдгэр, нүүр бардам явах эсэхийг та нар шийдтүгэй.

 

                                                                                                                                                                              24tsag.mn

image

...Өнөөдрийн толгой баячууд энэ их хөрөнгөө гахай үүрсээр байгаад олсон гэвэл итгэх хүн гарах уу. Хулгайлсан мөнгө гэдгийг бүгд л мэддэг ч тэднийг хянах, хазаарлах тогтолцоо алга. Улс орон тэр чигтээ хоосорлоо гэх. Үнэн хэрэгтээ хэдэн олигархууд хоосолчихлоо гэвэл үнэнд нийцэх байх...

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (98.169.180.19)
    Ардчилсан Намынхан засаглаж чаддагүй гэсэн ойлголт МАНтай ямарч хамаагүй энэ бол АНы үнэн нүүр царай байгаа байдал нь. Төрд гарах болгондоо улс орныг самарч хаяаад өөрсдөө улсын ард түмний баялаг хөрөнгийг дээрэмддэг бас л үнэн.
    2016 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (98.169.180.19)
    1991 хойших Монголын түүхэнд хамгийн анх АН 1996 албан хаагчдыг хомгорлон халдаг жишгийг тогтоосныг хүн болгон мэдэж байгаа. Тэдгээр мэргэжлийн мэргэшсэн албан хаагчдын оронд амных нь салиа арилаагүй 20-30 насны нусан жулдрайнуудыг тавьснаар 2000 гэхэд Монгол элгээрээ хэвтсэн. Энэ хооронд ЗГ 4 удаа солигдход 4 удаа албан тушаалын наймаа хийгдэж АН анх үүнийг жишиг болгон тогтоосон. Улсын 5 банкыг АНы хэдэн нөхдүүд зүгээр л идчихсэн. Социйн үед бий болсон бүх үйлдвэр АА нэгжүүд өмч хувьчлал нэрийдлээр АНы гарт орсон. Ер нь Монголын одоогийн энэ заваан жишгүүдийн үрийг АН тарьж 2000 хойш МАХНы Энхбаяр усалж тордсоныг бид бүгд мэднэ
    2016 оны 12 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Тэр үед АН МАХНы Энхбаяр 2 МАНАНг байгуулсан бөлгөө
      2016 оны 12 сарын 13
  • иргэн (103.57.92.247)
    С.Эрдэнэ гэх луйварчингаасаа салахгүй АНам юу ч биш.
    2016 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.21.117.42)
    unen l hellee shuu
    2016 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.131.243.190)
    МУНДАГ үнэнг хэлжээ
    2016 оны 12 сарын 13 | Хариулах
  • Иргэн (122.201.23.66)
    Хамтардагаа хамтраад өнгөрсөн байхаа танай нам.
    2016 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.188.172)
    Шаабар салтаагаа захирчхаад олон долоон юмаа ярь
    2016 оны 12 сарын 12 | Хариулах
    • Зочин
      Салтаа чинь Шийбар малаа
      2016 оны 12 сарын 12
    • зочин
      үнэн үг хэлсэн хүнд өштэй гэж
      2016 оны 12 сарын 12
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2 цаг 20 мин
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    2 цаг 54 мин
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    2 цаг 54 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    3 цаг 43 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    3 цаг 55 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    4 цаг 9 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    5 цаг 29 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    5 цаг 33 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    5 цаг 36 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    5 цаг 43 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    5 цаг 51 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    5 цаг 55 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    6 цаг 56 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    6 цаг 59 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    7 цаг 28 мин
  • Мэдэгдэл
    23 цаг 23 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    23 цаг 34 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    Өчигдөр 16 цаг 41 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    Өчигдөр 16 цаг 23 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    Өчигдөр 15 цаг 19 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
  • Цэргүүдээ эргэв
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК