Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Энэ онд улс төрд өрнөсөн онцлох үйл явдлыг нэрлэж байна

2016-12-28
0
ЖИРГЭХ

Энэ онд улс төрийн хүрээнд олон үйл явдал болж өрнөлөө. УИХ болон аймаг дүүргийн ИТХ-ын сонгууль болж шинэ парламент, шинэ засагтай болов. Эрдэнэтийн 49 хувийн хувьчлал, Далай ламын айлчилал, Тавантолгойн гэрээ гэгчилэн улс төрийн амьдрал сайн, муу холилдож өрнөв. Тэгвэл 24tsag.mn энэ онд улс төрд болсон онцлох үйл явдлыг "24 баримт" булангаараа хүргэж байна.

 

Баримт 1. Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит 16 дугаар хуралдааны өргөтгөсөн хуралдааны үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт болов.

 

Баримт 2. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг 2016 оны 5 дугаар сарын 9-ны өдөр бүрэн эхээр нь зарлан нийтэлсэн. Уг материалд Монгол Улсын нэр дээр 49 иргэн, компанийн оффшор дансны мэдээлэл дэлгэгдэж дуулиан тарив. Үүнээс үүдэж манай улс оффшорын хуультай болохоор ажиллаж байгаа.

 

 

 

Баримт 3. АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уузалт манай улсад болов. Дээд хэмжээний уулзалтад АСЕМ-ын 53 гишүүн, үүнээс Европын 30, Азийн 21 орон, мөн хоёр олон улсын байгууллагаас өндөр түвшний зочид, дагалдах албаны хүмүүс, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй төлөөлөгч оролцсон юм. 

 

 

Баримт 4. Эрдэнэтийн 49 хувийг хувьчилсан асуудал сонгуулийн өмнө дэлгэгдэж дуулиан тарив.

 

 

Баримт 5. Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдээс Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламыг урьж, тэрбээр манай улсад ес дэх удаагаа номын айлчлал хийв. Түүний айлчлалыг улс төрөөс ангид ямар ч хамааралгүй хэмээн мэдэгдэж байсан айлчлалын дараа асуудал үүсч, улмаар энэ Засгийн газрын үед Далай лам манай улсад айлчлахгүй болов. 

 

 

Баримт 6. Энэ жилийн УИХ-ын сонгууль сонин содон нэр дэвшигчээр дүүрэн байсан. Тухайлбал сонгуульд дуучин, жүжигчин, яруу найрагч ,бөх гээд салбар бүрийн хүмүүс нэр дэвшсэн нь басхүү онцлох үйл явдал байв.  

 

 

Баримт 7. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр МАН олонх болж, хундага өргөв.

 

 

Баримт 8. УИХ-д олонх болсон МАН "Мэргэжлийн" гэх тодотголтой Засгийн газрыг байгуулсан. Харин тэд ажлын 100 хоногийнхоо үнэлгээг тийм ч сайн авч чадаагүй. 

 

 

Баримт 9. "Транссибирийн төмөр замуудын зохицуулах зөвлөл"-ийн 25 дугаар Их хуралд оролцохоор ОХУ-ын "РЖД" нийгэмлэгийн ерөнхийлөгч О.В.Белозёров манай улсад ирсэн билээ. Тэрбээр айлчлалынхаа үеэр Монгол, Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" ТӨХК-ийн захирал Л.Пүрэвбаатарыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж, улмаар “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг /ХНН/-ийн даргаар Д.Жигжиднямааг томилохоор шийдвэрлэсэн билээ.

 

 

Баримт 10. МАН УИХ-ын сонгуулиар олонх болж улмаар улс төрийн томилгоог ихээр хийсэн. Ингэхдээ ураг төрлийн томилгоог нэлээдгүй хийж, ийнхүү ураг төрлийн модыг ургуулж эхэлсэн юм.

 

 

Баримт 11. Хөгжлийн банкны асуудлыг МАН олонх болсон эхний өдрөөсөө эхлэн шалгаж, "ухаж" эхэлсэн. Энэ асуудал өнөөдөр ч бүрэн шийдэгдээгүй дуулиан тарьсан хэвээр байгаа.

 

 

Баримт 12. Ардчилсан намын VI Их хурал хоёр өдөр болж өндөрлөсөн. Ингэхдээ намын дүрмээ шинэчлэн баталж, нээлттэй, эв нэгдэлтэй нам болохоо мэдэгдсэн. Гэсэн хэдий ч удтал хуралдсан төлөөлөгч нар дүрмийн төслийг бүхэлд нь баталж чадаагүй юм. Дүрмийнхээ шинэчилсэн төслийн 1-4 дүгээр бүлгийг хэлэлцэн, гишүүд санал, бодлоо солилцсоны үндсэн дээр баталсан байна. Үлдсэн бүлгийг VII Их хурлаараа батлахаар болжээ. Энэ удаагийн Их хурлаас VII Их хурлыг хоёрдугаар сарын 12-нд хийхээр шийдвэрлэсэн юм.

 

 

Баримт 13. МАН-ын долдугаар Бага хурал хаалттай болсон. Тус хурлаар намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгалан сонгогдсон юм.

 

 

Баримт 14. Ардчилсан нам зургадугаар их хурлаараа намын шинэчлэлийг эхлүүлж намын даргаа бүх гишүүдийнхээ саналаар сонгох шийдвэрийг гаргасан. Улмаар намын даргад нэр дэвшигчид тодорч дараах хүмүүс өрсөлдөхөөр өдгөө сурталчилгаагаа хамт эхүүлээд байгаа юм.

 

 

Баримт 15. Олон Улсын санхүүгийн үнэлгээний Moody's агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг В2-оос B3 болгон бууруулав. Манай улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг бууруулсан шалтгаанаа тус агентлаг гадаад валютын нөөц багассан, актив хөрөнгийн хөрвөх чадвар суларч, төсвийн алдагдал өндөр байгаатай холбон тайлбарласан билээ.

 

 

Баримт 16. ХҮН гэх шинэ нам төрж, нэлээд хүчтэй гарч ирсэн ч дотоодын зөрчилдөөнөөс болж навс унасан. Тэд зөрчлөөсөө болж намын дарга УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон шинээр томилогдсон намын дарга Б.Найдалаа гэсэн хоёр хэсэгт хуваагдсан нь энэ удаагийн сонгуульд өвдөг шороодох шалтгаан болсон юм.

 

 

Баримт 17. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улсад албан айлчлал хийхээр  “Чингис хаан” Олон Улсын нисэх буудалд буухдаа цэнхэр жийнсэн өмд өмссөн байсан нь олны дургүйцлийг төрүүлж, хэдэн өдрийн турш гол сэдэв болсон юм. Харин Оросын тал С.Лавровын жийнсний хэрэгт Монголыг буруутгасан. 

 

 

Баримт 18. Сүүлийн хэдэн өдөр Тавантолгойн гэрээний асуудал олны анхаарлыг ихээр татаж байгаа. Олон нитийн дунд Тавантолгойн 49 хувийг Шинхуад 400 сая доллараар зарах нь гэх дуулиан ч дэгдсэн. Харин энэ асуудлыг албаныхан үгүйсгэж, Тавантолгойн гэрээг монголд ашигтайгаар хийнэ хэмээн мэдэгдээд байна. 

 

 

Баримт 19. Үргэлж улс төрийн халуун сэдэв байдаг МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ жил тун "морь муутай" байгаа. Тэрбээр өмнөх Засгийн газрын үед Шадар сайдаар томилогдохоор яригдаж байсан ч бүтэлгүйтсэн. Мөн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж чадаагүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд ч өрсөлдөх боломжгүй болоод байгаа юм.

 

 

Баримт 20. БНМАУ-ын Баатар, Хөдөлмөрийн баатар, Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, 20-р зууны манлай улс төрч, Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэхээр болж, ойн арга хэмжээний нээлт, баярын жагсаал, цэцэг өргөх ёслол Увс аймагт болов.

 

 

Баримт 21. Энэ онд дуулиан тарьсан мэдэгдэл, баривчилгааны эздээр эдгээр хүмүүсийг нэрлэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн АТГ-аас зарлан дуудах хуудас ирүүлсэн 4 цаг орчим байцаасан. Харин Х.Баттулгыг УИХ-ын гишүүн байх үед нь түүний туслахуудыг олон тэрбум төгрөгийн хэрэгт буруутган шалгаж баривчилсан билээ. Гэхдээ эдгээр асуудал тэгэсхийгээд л намжсан юм. Харин энэ бүхнийг зохион байгууллалттай, хууль хүчний байгууллагад үүсэн хонгилтой холбоотой хэмээн тайлбарлах хүн цөөнгүй.

 

 

Баримт 22. Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамба энэ оны 2 дугаар сарын 1-ны өдөр С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон юм. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаад батлан даалтад гараад анх удаа хэвлэлд ярилцлага өгсөн нь энэ. Тэрбээр энэ үеэрээ “Би Н.Энхбаяр даргын сул дарамтанд байж ирсэн” хэмээн өгүүлсэн нь олны анхаарлыг татсан халуун сэдэв болсон билээ.

 

 

Баримт 23. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдэгдэл хийж, "Төрийг хуйвалдаанаар явуулж байгаа. Үүнийг удирдаж байгаа хүний нэг нь Ц.Элбэгдорж" хэмээсэн. Харин түүний мэдэгдлийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзээд цахимаар хариу тайлбар хийсэн юм. Тэрбээр "Н.Алтанхуягийн мэдэгдлийг үзэв. Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй. Манай улсын давуу тал энэ юм даа.Хуулийн засаглалын төлөө хамтран ажиллая" хэмээн жиргэсэн байна.

 

 

Баримт 24.Өнгөрсөн оны нэгдүгээр сард УИХ гишүүн Г.Уянга Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын аавуудад захидал бичсэн нь олны анхаарлыг татсан үйл явдал болсон.

 

 

Б.Энхжин

image

Энэ онд улс төрийн хүрээнд олон үйл явдал болж өрнөлөө. УИХ болон аймаг дүүргийн ИТХ-ын сонгууль болж шинэ парламент, шинэ засагтай болов. Эрдэнэтийн 49 хувийн хувьчлал, Далай ламын айлчилал, Тавантолгойн гэрээ гэгчилэн улс төрийн амьдрал сайн муу холилдож өнгөрлөө. Тэгвэл 24tsag.mn энэ онд улс төрд болсон онцлох үйл явдлыг 24 баримт булангаараа хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2 цаг 19 мин
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    2 цаг 52 мин
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    2 цаг 53 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    3 цаг 41 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    3 цаг 54 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    4 цаг 8 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    5 цаг 27 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    5 цаг 32 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    5 цаг 35 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    5 цаг 42 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    5 цаг 50 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    5 цаг 54 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    6 цаг 55 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    6 цаг 58 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    7 цаг 27 мин
  • Мэдэгдэл
    23 цаг 22 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    23 цаг 33 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    Өчигдөр 16 цаг 41 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    Өчигдөр 16 цаг 23 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    Өчигдөр 15 цаг 19 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
  • Цэргүүдээ эргэв
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК