Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Намрын чуулганы хамгийн хамгийнтай танилц

2017-2-24
0
ЖИРГЭХ

2016 оны УИХ-ын намрын чуулган завсарлаад хэд хонож байна. Намрын чуулганы нэгдсэн үеэр гишүүд нийт 34 удаа 166 цагийн хугацаатай хуралджээ. Энэ хугацаанд 85 хуулийн төсөл баталж, 190 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан аж. УИХ-ын гишүүдийн намрын чуулганы хугацаан дахь ажлын идэвхийг дүгнэсэн баримт мэдээллийг УИХ-ын Тамгын газраас гаргадаг билээ. Тэгвэл энэхүү мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр гишүүдийг тодорсон хамгийн хамгийнийг 24 баримтаар хүргэж байна.

 

Чуулганы хуралдаа хамгийн ирц муу суусан гишүүнээр Б.Наранхүү тодорч байна

 

Баримт 1. Хуралдаа хамгийн сайн ирцтэй оролцсон гишүүдээр Д.Тэрбишдагва, Ц.Нямдорж, Х.Баделхан, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ нар тодорчээ.

 

Баримт 2. Чуулганы хуралдаа хамгийн ирц муу суусан гишүүнээр Б.Наранхүү сүүл мушгиж байна. Тэрбээр нийт хуралдааныхаа ердөө 16 хувьд суусан аж.

 

Баримт 3. Түүний араас хамгийн залуу гишүүд болох Д.Гантулга, Б.Жавхлан нар удаалав. Залуу гишүүн хурал тасалсан шалтгаанаа “Оюутнуудад лекц уншидаг байсан” хэмээн тайлбарлажээ.  

 

Баримт 4. Тэдний араас О.Содбилэг, Ж.Бат-Эрдэнэ нар удаалж, айргийн тавд орсон байна.

 

О.Баасанхүү гишүүн чуулганы хуралдааны үеэр нийт 112 удаа асуулт асуужээ

 

Баримт 5.  УИХ-ын гишүүн О.Баасанхүү хамгийн их үг хэлж асуулт асуусан гишүүнээр тэргүүлжээ. Тэрбээр нийт 74 удаа үг хэлэхдээ 289 минутыг зарцуулжээ.

 

Баримт 6. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой хамгийн их асуулт асуусан гишүүн нь мен л О.Баасанхүү тодорчээ. Тэрбээр 112 удаа асуулт асуусан байна.

 

Баримт 7. Дараагийн идэвхтэй гишүүн бол УИХ-ын гишүүн Г.Занданшатар түүний араас Ц.Нямдорж, Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн нар орж байна.

 

Баримт 8. Чуулганы хуралдаанд оролцохдоо огт үг хэлж, асуулт асуугаагүй гишүүдийн нэрс ч мөн хөвөрчээ. Тодруулбал чуулганы хуралдаанд ямар ч санал дүгнэлтээ хэлээгүй гишүүд бол Сү.Батболд, Д.Мурат, Н.Номтойбаяр, Г.Солтан нар байна.

 

Гишүүдийн адаад томилолтод улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөг зарцуулагдав

 

Баримт 9. Намрын чуулганы хугацаанд УИХ-ын 76 гишүүнээс 53 нь гадаад томилолтоор явсан байна.

 

Баримт 10. Гадаад томилолтод нийтдээ улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөг зарцуулагджээ.

 

Баримт 11. Хамгийн олон удаа гадаад явсан гишүүнээр Б.Жавхлан, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүд тодорчээ.

 

Баримт 12. Харин гадаад томилолтоор яваагүй гишүүдээр О.Батнасан, С.Жавхлан, Н.Амарзаяа, Х.Нямбаатар нарын 23 гишүүн багтсан аж.

 

С.Жавхлан гишүүн инээд, Ерөнхий сайд, Сангийн сайд нар олны дургүйцлийг төрүүллээ

 

Баримт 13. УИХ-ын гишүүн С.Жавхлан гишүүн хуралдааны үеэр хамгийн их “инээд хүргэм” үгийг хэлсэн гишүүдийг манлайлж байна. Тэрбээр хууль батлагдсаны дараа “Саналаа хэлье. Эсвэл завсарлага авъя аа” гэж ангийнхныхаа дунд инээдэм болсон.

 

Баримт 14. Намрын чуулганы үеэр олны дургүйцлийг хамгийн их хүргэсэн үг хэлсэн эрхмээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тодорч байна. Тэрбээр “Хамтын тэтгэвэрийн тухай хууль”-ийг хэлэлцэх үеэр “Хууль яг хэрэгжээд эхэлвэл хамтын гэдэг нэрнийхээ яг эсрэг нь. Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ гээд. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад “Миний тэтгэвэр нэмэгдэх үү, үгүй юу” гэж их муухай юм бодох гээд байгаа байхгүй юу” гэсэн хачирхалтай тайлбар хийж, олныг ”ангайлгасан”.

 

Баримт 15. Харин түүний араас Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хэлсэн “Ахмадууд талийгаачийнхаа өмнөөс тэтгэвэр авмааргүй байна гэсэн” үг олны нийтийн дургүйцлийг ихээр төрүүлсэн.

 

Намрын чуулганы хамгийн халуун сэдэв юу байв

 

Баримт 16. Намрын чуулганы хугацаанд хамгийн дуулиан тарьсан, асуудал дагуулсан сэдэв Эрдэнэт үйлдвэрийн 49  хувийн асуудал байв. Удтал хэлэлцсэн энэхүү хувьчлалыг төр буруутгаж, 49 хувийг төрийн мэдэлд аваар болсон.

 

Баримт 17. Мөн Монгол Улсын “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль” мөн л хамгийн их шүүмжлэл дагуулсан, халуухан сэдэв байсан. Удтал хэлэлцсэн энэхүү хуулийн МАН-ынхан өөрсдөө буцааж, олон хүний магнайг тэнийлгэсэн. Тус хуулийг МАН өөрсөддөө ашигтай байхаар батлуулахаар зүтгэж байна гэх шүүмжлэлийг дагуулаад байсан билээ.

 

Баримт 18. Намрын чуулганы хугацаанд хамгийн зоригтой, шийдэмгий үг хэлсэн гишүүнээр Ж.Энхбаяр тодорч байна. Тэрбээр “Б.Чойжилсүрэн сайдыг Тагнуулын Ерөнхий Газар шалга...Төрийг сульдуулах зорилготой...” гэдгийг хэлсэн бол цэвэрлэх байгууламжийг шинэчилж чадахгүй бол Д.Оюунхорол, Г.Мөнхбаяр, С.Батболд нарыг огцруулна гэдгийг мэдэгдээд байгаа.

 

Эмэгтэй гишүүд шүүмжлэлийн бай болов

 

Баримт 19. Өнгөрсөн хугацаанд эмэйгтэй гишүүд хамгийн их шүүмжлэлд өртсөн.

 

Баримт 20. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гялгар ууттай боорцог идсэнээр шүүмжлэл дагуулсан. Тэрээр энэ тухайгаа “Заримдаа бид гарч чадахгүй хуралдаж байна. Гарсан хоорондуур санал хураалт болоод. буруу зөрүү кноп дарчих вий гэх болгоомжлол төрдөг. Гэхдээ би камерын өмнө соёлтой хүн болж харагдаад камер енгерөнгүүт кофе цайгаа уух ёстой юм байна гэдгээ ойлгосон” гэж тайлбарласан.

 

Баримт 21. УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн бохь зажилж байсан үйлдэл ч мөн л шүүмжлэл дагуулсан. Тэрбээр “Бохь зажилсан үйлдэлдээ сэтгэл их эмзэглэсэн. Алдах эрх байхгүй юм байна гэдгийг ойлгосон’’ гэсэн тайлбар хийсэн.

 

Баримт 22. УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын гитар тоглож буй зураг цахим ертөнцөд дуулиан тарьсан. Энэ талаар гишүүн мөн л тайлбар хийж харагдсан. Ингэхдээ “Охиныхоо өрөөнд, сонгуулийн өмнө амралтынхаа цагаар очсон үеийн зураг байсан. Согтууруулах ундаа огт хэрэглээгүй. Битгий зураг дар гээд гараараа хаасан байсныг харсан байх. Би ядарсан үедээ гитар тоглодог” хэмээсэн.

 

Баримт 23. УИХ-ын гишүүн Б.Ундармааг чуулганы хуралдааны үеэр согтуу явж байсан гэх бичлэг мөн л олны анхаарлыг татсан. Энэ талаар гишүүн мөн л тайлбар хийсэн. Тэрбээр “Би архи дарс огт уудаггүй. Уусан ч найз нөхдийн хүрээнд дарс л ууна уу гэхээс бус хатуу зүйл хэрэглэдэггүй. Тухайн үед Амарзаяа гишүүн надаас юм асуух гээд “Ийшээ суучих” гэсэн юм. Бид хоёр хэдэн үг солиод босохын төдийх агшныг олон нийтийн сүлжээгээр цацсан байна лээ” хэмээн тайлбар хийсэн байдаг.

 

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат ч шүүмжлэлийн гадна үлдэж дөнгөсөнгүй

 

Баримт 24. Эмэгтэй гишүүдийн энэ бүх шүүмжлэлээс гадна эрэгтэй гишүүд ч шүүмжлэлийн гадна үлдээгүй. УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Европт албан ажиллаар явж гадны нэртэй дипломатчидтай удаа дараа зургаа авахуулахдаа өмднийхеө халаасанд гараа хийсэн нь шүүмжлэл дагуулсан.

 

24tsag.mn

image

2016 оны УИХ-ын намрын чуулган завсарлаад хэд хонож байна. Намрын чуулганы нэгдсэн үеэр гишүүд нийт 34 удаа 166 цагийн хугацаатай хуралджээ. Энэ хугацаанд 85 хуулийн төсөл баталж, 190 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан аж. УИХ-ын гишүүдийн намрын чуулганы хугацаан дахь ажлын идэвхийг дүгнэсэн баримт мэдээллийг УИХ-ын Тамгын газраас гаргадаг билээ. Тэгвэл энэхүү мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр гишүүдийг тодорсон хамгийн хамгийнийг 24 баримтаар хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • пурэв (103.229.122.225)
    Миний сонгосон дуракийг зайлуулдаг чи хэн бэээ. Байж л байг инээдтэй гоешдэээ
    2017 оны 02 сарын 25 | Хариулах
  • соёлтой иргэн (202.179.31.95)
    Мөнхбат бол харваас дүнхүү мулгуй, ЗГ-н гишүүн болчихоод анхны хуралдаан дээр ямар яравгар байнаа тэр тэнэг өөрийгөө тэнгэрт байна л гэж бодож байх шиг байна лээ, өмднийхөө хармаанд гараа хийхээр надыг намын хамгийн том нь гэж бодно гэж л дүнхүүтэж байгаа малдаа
    2017 оны 02 сарын 24 | Хариулах
  • CHANCE@XXK (23.27.245.187)
    Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага httpCash4Visits.comref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод
    2017 оны 02 сарын 24 | Хариулах
  • ЭНЭ ХУРЛИЙГ ТАРААХ ХЭРЭГТЭЙ. (103.212.118.125)
    ЭД ЕРДӨӨ Ч АЖИЛАА ХИЙДЭГГҮЙ ЮМ БАЙНА. НЭГ ЖИЛ ӨНГӨРЧ БАЙХАД НЭГ Ч ҮГ ДУГАРААГҮЙ, ОЮУТАНД ЛЕКЦ УНШИХ, ХЭДХЭН УДАА СУУСАН ЭДНИЙГ БОЛ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ. 70 ХУВЬ НЬ БОР ХАЛЗАН ХОНЬ БАЙЛГААД ЯАХАВ ДЭЭ.
    2017 оны 02 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2 цаг 20 мин
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    2 цаг 54 мин
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    2 цаг 54 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    3 цаг 43 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    3 цаг 55 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    4 цаг 9 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    5 цаг 29 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    5 цаг 33 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    5 цаг 37 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    5 цаг 43 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    5 цаг 51 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    5 цаг 55 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    6 цаг 56 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    6 цаг 59 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    7 цаг 29 мин
  • Мэдэгдэл
    23 цаг 23 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    23 цаг 35 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    Өчигдөр 16 цаг 41 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    Өчигдөр 16 цаг 23 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    Өчигдөр 15 цаг 19 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
  • Цэргүүдээ эргэв
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК