Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Ч.Санжаадамба сар шинийн барилдаанд гуравдахь удаагаа түрүүллээ

2017-3-01
0
ЖИРГЭХ

Билгийн тооллын 17-р жарны Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан уламжлал ёсоор битүүний өдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.  Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр, аварга  Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, Ч.Санжаадамба  нарын аваргуудаар тэргүүлүүлсэн хүчит 256 бөх зодоглосон барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат Монгол Улсын аварга Ч.Санжаадамба найм даван түрүүллээ. Тэгвэл сар шинийн барилдаанд гуравдахь удаагаа түрлүүлсэн Монгол Улсын аварга Ч.Санжаадамбын тухайн 24 баримтыг хүргэж байна.  

 

Баримт 1. Чимэдрэгзэнгийн Санжаадамба 1985 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн.

 

Баримт 2. Аварга Ч.Санжаадамбын аавын талд улсын баяр наадамд 17 удаа шөвгөрсөн улсын арслан Уламбаярын Мижиддорж байдаг бол ээжийнх нь талаас нутаг орондоо шаггүй барилддаг хүмүүс байжээ. 

 

Баримт 3. Тэрбээр багаасаа барилдах дуртай хүүхэд байсан гэдэг. 16 настайдаа бөх болохоор Хашаат сумаас нийслэлийг бараадан ирж байжээ. Түүний бөхийн анхны багш нь алдарт З.Дүвчин гуай юм.

 

Баримт 4. Анхны түрүүгээ 2002 онд Хашаат сумандаа авчээ. Тухайн жил болсон "Залуучуудын чуулга уулзалт"-ын бөхийн барилдаанд анх барилдаж түрүүлсэн байна.

 

Баримт 5. Тэрбээр 2006 оны Дорноговь аймгийн наадамд 5 давж Аймгийн начин цол хүртсэн байдаг. Булган аймгийн Гурванбулаг сумын наадамд очиж барилдаад Э.Чулуундорж гэдэг сумын зааныг даван түрүүлж сумын заан цол хүртсэнээ тэрбээр дурсан ярьж байжээ.


Баримт 4. Харин 2008 оны Бүх цэргийн наадамд түрүүлж Цэргийн арслан цол хүртсэн байна.

 

Баримт 5.  Мөн 2008 оны Булган аймгийн наадамд 6 давсан. 2010 оны Бүх цэргийн наадамд түрүүлж Хурц чимэг хүртсэн.2010 оны Бар жилийн цагаан сарын барилдаанд аймаг, цэргийн цолтой бөхчүүдээс анх удаа түрүүлсэн байдаг.

 

 

Баримт 6. 2011 оны улсын баяр наадамд 7 давж Улсын заан цол хүртсэн. Чухам энэ цаг үеэр монголчуудын хайртай бөх болсон юм.

 

Баримт 7. 2013 оны улсын баяр наадамд 5 давж Өсөх идэр чимэг тус, тус хүртсэн.


Баримт 8. 2011 оны 11 сард Монгол бөх Гиннессийн номд бүртгүүлэхэд зориулсан 6002 бөхийн барилдаанд 13 давж түрүүлсэн.


Баримт 9. 2012 оны 11 сарын 14-нд Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн барилдаанд түрүүлж, 2012 оны 11 сарын 26-нд улс тунхагласны 88 жилийн ойд барилдаанд үзүүрлэсэн.


Баримт 10. 2014 оны улсын баяр наадамд 7 даван заан цолоо баталж саруул сайжрах чимэг хүртсэн байна.

 


 

Баримт 11. 2015 оны улсын баяр наадамд 7 даван дахин заан цолоо баталж чимэг хүртэв.


Баримт 12. Харин 2016 оны усын баяр наадамд 10 даван түрүүлэн Арслан ба Аварга цолуудыг давхар хүртсэн юм. Түүнийг аварга цол авахыг монголчууд 10 жил хүлээсэн билээ.

 

Баримт 13.  Тэрбээр сар шинийн барилдаанд гуравдахь жилдээ түрүүлж байна. 


Баримт 14. Тэрбээр гурван ах, нэг эгчтэй айлын отгон хүү. Анх түүнийг барилдаж байхад "Энэ эрхийн мангар яаж бөх барилдах юм" гэж шүүмжилдэг байсан гэдэг.

 


 

Баримт 15. Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээнд харъяалагддаг.

 


Баримт 16. Түүнийг Өвөрмонголд алдартай гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэрбээр  Өвөрмонголын бөхийн барилдаанд олон удаа түрүүлж байв. Хасар бөхийн барилдаанд нь түрүүлж Аudo Q7 автомашинаар шагнуулжээ. Харин энэ машинаа тэнд нь зарчихаад ирсэн гэдэг.

 

Баримт 17. Мөн өнгөрсөн жил ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт болсон хүчит бөхийн барилдаанд манай улсын нэр бүхий хэдэн бөхчүүд зодоглоход Ч.Санжаадамба түрүүлж  500 грамм алтан гулдмайгаар шагнуулсан байдаг.

 

 

Баримт 18. Архангай аймгийн Хашаат сумаас төрсөн хоёр дахь том цолтон.

 

Баримт 19. Анх “Хатант Интернэшнл” компанийн нэр дээр барилдаж байсан бол одоо Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хороо, "Ажнай" корпорацийн бөхөөр цоллуулж байна.


Баримт 20. Тэрбээр эхнэр, хүүгийн хамт амьдардаг. Эхнэр Солонго нь сэтгүүлч мэргэжилтэй. Хосууд анх хөлсний байранд амьдралаа эхлүүлсэн гэдэг.
 

Баримт 21. Заалны барилдаанд олон удаа түрүүлсэн болохоор нь түүнийг "Заалны баавгай" хэмээн хочилдог байна.




Санжаадамба

 

 

Баримт 22. Аварга болсон агшинд хэлсэн үг: Энэ жилийн хувьд архангайчуудын хувьд сайхан наадам боллоо. Улсын начин цолтон дөрөв төрж, арслан, аваргатай боллоо. 1024 бөх барилдсан түүхт ойн жил Архангайн хоёр бөх үзүүр, түрүүнд үлдсэн нь бас нэгэн ховор амжилтын түүхийг бичлээ.  Миний хувьд 15 жил улсын наадамд барилдаж, аварга хэмээх сайхан цолонд хүрлээ. Цаашдаа улам сайн барилдаж, та бүхнийхээ итгэлийг алдахгүй хичээх болно. Нийт монголчууд та бүхэндээ баяр наадмын мэндийг хүргэж байна.


Баримт 23.  Идэх дуртай хоол нь мах. Ямар сайндаа л өөрийгөө хэлд орохоосоо өмнө  маханд орсон хэмээн хошигнодог.

 

Баримт 24. Ч.Санжаадамба аварга 185 см өндөртэй 140 кг жинтэй.

 

 

 

24tsag.mn

image

Билгийн тооллын 17-р жарны Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан уламжлал ёсоор битүүний өдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр, аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, Ч.Санжаадамба нарын аваргуудаар тэргүүлүүлсэн хүчит 256 бөх зодоглосон барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат Монгол Улсын аварга Ч.Санжаадамба найм даван түрүүллээ. Тэгвэл сар шинийн барилдаанд гуравдахь удаагаа түрлүүлсэн Монгол Улсын аварга Ч.Санжаадамбын тухайн 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    20 цаг 17 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 24 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    20 цаг 28 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    20 цаг 35 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    20 цаг 43 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    21 цаг 22 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    Өчигдөр 00 цаг 22 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Уржигдар 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Уржигдар 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Уржигдар 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 37 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    Уржигдар 11 цаг 37 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    2026-05-08
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    2026-05-08
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    2026-05-08
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    2026-05-08
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    2026-05-08
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    2026-05-08
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК