зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Энхийг сахиулагчид буюу энэ цагийн баатрууд

2017-3-17
0
ЖИРГЭХ

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн баяр маргааш тохиох гэж байна. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж ирсэн үе үеийн халуун эх орончдын үргэлжлэл болж, эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг үргэлжлүүлж буй цэрэг эрс, айл гэрийн ноён нуруу болж яваа эр хүн танд баярын мэнд хүргэе. Ингээд 24tsag.mn сайт эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа Энхийг сахиулагчид буюу энэ цагийн баатруудын талаарх 24 баримтыг хүргэж байна.

 

 

1. Монгол Улс энхийг сахиулдаг топ 20 орны нэг.



2. Монгол улс НАТО-гийн Афганистан дахь энхийг сахиулах ажиллагаанд нэгдсэн 45 дахь улс.



3. Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт тууштай оролцож, НҮБ-ын байнгын цэргийн хүчний тогтолцоонд чухал байр суурийг эзлэн, НҮБ-д цэрэг хандивлагч орнуудын дунд 2014 оны 6 дугаар сарын үзүүлэлтээр нийт 940 цэргийн алба хаагч (үүнээс ажиллагааны газар оронд 61 эмэгтэй)-ийг 6 ажиллагаанд илгээн оролцуулж, 30 дугаарт жагссан байна. /2014/



4. Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоо нь анхны 2 цэргийн ажиглагч офицерыг 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд илгээснээс эхэлсэн түүхтэй.



5. Үүнээс хойшхи 10 жилийн хугацаанд дэлхий нийтэд явагдсан НҮБ-ын 11 энхийг сахиулах ажиллагаанд нийтдээ 6700 гаруй цэргийн алба хаагч, Ирак, Косово, Афганистан Улсад явагдсан эвслийн цэргийн ажиллагаанд нийт 4500 орчим цэргийн алба хаагч тус тус үүргээ амжилттай гүйцэтгэсэн. /2012/



6. Манай улс өдгөө 15 дахь жилдээ дэлхийн энхийг сахиулах ажиллагаанд оролцож байна.



7. Монголын энхийг сахиулагчид 21 мянган дүрвэгсдийг хамгаалж байна.



8. 1999 онд манай улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай төр засгийн хэмжээнд яригдаж, 2000 онд Бүгд Найхамдах Казахстан улсад зохион байгуулагдах энхийг сахиулах ажиллагааны “ЦЕНТРАЗБАТ-2000” сургуульд манай Зэвсэгт хүчнээс нэг салаа оролцсон нь 1945 оны Чөлөөлөх дайнаас  хойш Монголын цэрэг  анх удаа олноороо гадаадын оронд хөл тавьжээ.



9. Монголын хамгийн анхны энхийг сахиулагчдын нэг нь хурандаа Р.Даваадорж. Тэрбээр цэргийн мэргэжлийн офицер бус эмч хүн.



10. Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон 11.000 цэргийн 2,9 хувь буюу 341 нь эмэгтэй /2015 оны байдлаар/



11. Манай эмэгтэй офицеруудын оролцоо тооны хувьд бага ч чанарын хувьд өндөр, НҮБ-ын төв штабын Ажиллагаануудын дарга нараар ажилладаг, 2-3 гадаад хэлтэй хүмүүс байдаг аж.



12. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр дахь хүү Э.Эрдэнэ Өмнөд Суданыг  энхийг сахиулсан.



13. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улстай гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, тус улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагаа болон тус ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 хүний бүрэлдэхүүнтэй батальон, цэргийн холбогч офицерууд, тус ажиллагааны хүчний штабт ажиллаж буй штабын офицеруудын үүрэг гүйцэтгэлттэй танилцсан.



14. Өнгөрсөн онд Онцгой байдлын 28 албан хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэжээ.



15. Дэлхийн өнцөг булан бүрд олон улсын энхийг сахиулагчдын өдрийг жил бүрийн тавдугаар сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлдэг.



16. Энхийг сахиулагчид сарын 1380 ам.долларын цалинтай.



17. Энхийг сахиулагч Монгол залуу НҮБ-ын цагдаа нарын амь насыг аварчээ. БНӨСУ-д явагдаж буй UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний V мотобуудлагын батальоны 3 дугаар ротын энхийг сахиулагч ахлах ахлагч Б.Алтантив НҮБ-ын цагдаа нарыг амь эрсдэхээс хамгаалж, гавьяа байгуулжээ. Тодруулбал, түүнийг Бентью баазын ажиглах цамхагт үүрэг гүйцэтгэж байхад нь НҮБ-ын цагдаа нар түүнээс тусламж хүссэн байна. Ингээд зөрчил гаргасан залуусыг баривчилан, саатуулах байрт оруулж, зөрчилт байдлыг арилгажээ.



18. Монголын энхийг сахиулагчид 70 гаруй мянган дүрвэгсдийн амийг аварлаа. Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа монгол цэргүүдийн түймэрт өртсөн дүрвэгсдийн суурингийн иргэдийг аварчээ. Тодруулбал Судан улсын Ийда хэмээх дүрвэгдэгсдийн тосгонд гарсан түймрийг Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ротын техникийн орлогч, ахлах дэслэгч Н.Амарбаясгалангаар удирдуулсан дөрөвдүгээр ээлжийн мотобуудлагын батальоны 30 гаруй энхийг сахиулагчид цаг алдалгүй шуурхай унтраасан байна. Ингэсний хүчинд 70 гаруй мянган оршин суугчидтай буюу Эрдэнэт хотын тэн хагасаас илүү хүн амтай Ийда тосгоны иргэдийн амь нас эрсдээгүй юм.



19. Энхийг сахиулагч монгол залуу Данкон маршийн рекордыг эвджээ. Данкон маршийг Данийн цэргийн хүчин 1972 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ. Уг маршид Дани улстай холбоотон гадаадын улс орны цэргүүд урилгаар оролцож, 25 км болон 100 км замд маршаар гүйдэг аж. Тус маршийг армийнхаа бэлэн байдлыг шалгах зорилгоор зохион байгуулдаг гэнэ. Данкон-2015 НҮБ-ын энхийг сахиулагчдын дунд зохион байгуулагдсан байна. 80 гаруй орны 320 энхийг сахиулагчид тэмцээнд оролцсоноос хятадаас хамгийн олон буюу 82 энхийг сахиулагч оролцсон аж. Монголоос 11 энхийг сахиулагч оролцсон байна. Эхний гараанд Монгол, Хятад, Балбаас оролцогчид өрсөлджээ. Хятадаас оролцогчид тэмцээнийг эхэндээ хошуучилж байсан ч, эцсийн мөчид Монголын баг тэргүүлсэн байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ахлагч М.Бат-Эрдэнэ БНӨСУ-д зохион байгуулагдсан ДАНКОН Марш /25 км-т 10кг ачаатайгаар гүйх/ 80 орны 320 энхийг сахиулагчид оролцсон тэмцээнд амжилт үзүүлж тэмцээний бүх цаг үеийн рекордийг 02 цаг 07 минут болгон шинэчилжээ.



20. Энхийг сахиулагч Монгол залуу хүүхэд эх барьжээ. /2014/ Бүгд найрамдах Өмнөд судан улсад явагдаж байгаа UNMISS ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн III дугаар ээлжийн энхийг сахиулагч ЦЕГ-ын авто баазын эмч, цагдаагийн ахмад П.Цагааннохой хүүхэд эх барьж авчээ. Тэрбээр Бентью хот дахь Нэгдсэн үндэсний байгууллагын Хувилай болон Арвай баазад Орон нутгийн гурван эхийг төрүүлсэн \хоёр хүү, нэг охин эх барьж авсан/ байна.


21. Өмнөд Суданд ажиллаж буй Монгол цэргүүд хоёр настай хүүг аварчээ. /2017/ Монгол улсаас Өмнөд судан улсад явагдаж буй НҮБ-ын UNMISS ажиллагаанд цэрэг дайчлан энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа билээ. Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны үүрэг гүйцэтгэж буй ахлагч Т.Буянзул, дэд ахлагч О.Цэнд-Аюуш нар хоёр настай хүүхдийг нурангаас аварчээ. Харуулын шуурхай бүлэг дотоодын дүрвэгсэдийн хуарангаас гарч шуурхай арга хэмжээ авсны үр дүнд бага насны хүүхдийг болзошгүй эрсдэлээс аварсан байна. Орон нутгийн цагаар шөнийн 00.00 цагийн үед харуулын хяналтын секторт тухайн орон нутгийн гурван иргэн орж ирсэн ба бага насны хүүхэд хайж байгаа нь тодорхой болмогц НҮБ-ын цэргийн цагдаад мэдэгдэж, хүүхдийг эсэн мэнд эцэг, эхэд нь хүлээлгэн өгөв. НҮБ-ын цагдаагийн алба болон ДДХ-ын аюулгүй байдлыг сайн дураараа хангадаг Community Watch Group-ээс бага насны хүүхдийг гарч болзошгүй эрсдэлээс цаг алдалгүй аварсан манай дайчдад талархал илэрхийлсэн байна. Дашрамд дурдахад хүүхдийн нэрийг Ниа Гаак гэдэг байна.



22. Монголын энхийг сахиулагчид Өмнөд Суданд 50 хүний амь аварчээ. /2017/ Өмнөд Суданы Бентью хотноо энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй Монгол Улсын батальоны цэргүүд дотоодын дүрвэгч 50 хүний амь насыг болзошгүй аюулаас аварсан байна. Энэ талаар UBMISS-д мэдээлжээ. Өмнөд Судан дахь НҮБ-ын төлөөлөгчийн газрын тэргүүн Дэвид Ширэр хэлэхдээ, Монгол цэргүүдийн энгийн иргэдийг болзошгүй аюулаас шуурхай ажиллан аварч хамгаалсан эр зоригийг магтсан байна. Төлөөлөгчийн мэдэгдсэнээр, өнгөрсөн сарын 22-ны лхагва гаригийн үдэш фермийн ойролцоо цэргийн хувцастай хүмүүс дотоодын дүрвэгч 11 иргэнийг зодож, биед нь халджээ.  “Монбатт” нэрээрээ алдартай Монголын батальоны цэргүүд дорвитой арга хэмжээ авч ажилласны дүнд долоон эмэгтэй, дөрвөн эрэгтэйн амь насыг аварсан байна. Ноён Ширер Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулагч Монголын цэргүүд эр зориг гарган, иргэдийг хамгаалсан гэж хэлжээ.



23. Монголын энхийг сахиулагчид олон мянган иргэний амь насыг аварлаа. /2016/ БНӨСУ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монголын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны энхийг сахиулагч нар маань болзошгүй аюулаас ажиллагааны газар орноо аварсан бахархлын мэдээ ирлээ. Ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нар харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байхдаа сэжиг бүхий орон нутгийн дөрвөн иргэнийг анзаарч, үүсэх аюулаас олон мянган иргэдийн амь насыг хамгаалж чадсан байна. Тодруулбал, тус орон нутгийн иргэд үүрийн цагаар дотоодын дүрвэгсдийн хуарангаас холгүйхэн газар зэвсэг булан орхисон байжээ. Үүнийг нь сонор сэрэмжээрээ анзаарсан манай энхийг сахиулагчид очиж шалгаад олон тооны буу зэвсэг, сум, галт хэрэглэлийг илрүүлсэн байна. Хэрэв илрүүлээгүй байсан орон нутгийн иргэд рүү гал нээх, энхийг сахиулагчид руу буудах маш өндөр эрсдэл байх байлаа. Харин цэнхэр дуулгуутнуудын маань өндөр сонор сэрэмж орон нутагт учрах байсан эрдслийг зайлуулаад зогсохгүй “Монгол цэрэг” хэмээх брэнд нэрээ дахин дэлхий дахинаа нотлон харууллаа.



24. Хошууч генерал Д.Даваа: Монгол цэрэг одоо “од” болсон. "2009 онд Хятад, Монголын хамтарсан хээрийн сургуулилт Бээжингийн ойролцоо болсон полигон дээрх хаалтын ажиллагаанд оролцож байх үед тал талаасаа 40, 40 цэргийн бүрэлдэхүүнтэй  салаа оролцсон сургуулилт болсон юм. Энэ үеэр манай цэргүүдийн ур чадвар, тэр олон сая хүний дундаас дээд зэргийн шүүлтүүр шалгуур давж оролцож байсан цэргүүдээс дутахгүй, зарим талаараа илүү ч байсан. Ялангуяа гардан байлдаан, энхийг сахиулахтай холбоотой хөтөлбөр гээд янз бүрийн ажиллагаа гүйцэтгэж байхад өөрийн эрхгүй суудлаасаа босч алга ташиж байсан шүү. Тэр үед Монгол цэргээрээ өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байсан".

 

24tsag.mn

image

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн баяр маргааш тохиох гэж байна. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж ирсэн үе үеийн халуун эх орончдын үргэлжлэл болж, эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг үргэлжлүүлж буй цэрэг эрс, айл гэрийн ноён нуруу болж яваа эр хүн танд баярын мэнд хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
“T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • baba (103.57.93.80)
    ӨНӨӨ ГОМО МӨНХӨӨ ЧИНЬ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХЭЭР ЗАРГАЛДАНА Л ГЭНЭ ШҮҮ
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • Zochin (202.70.42.98)
    Ene tsergiin huvtastai humuus aria Mongold jagsaj baigaa yum bish biz.
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • зочин (202.179.23.88)
    Үнэхээр бахармаар, Урлаг, Спорт, Армийнхан маань Дэлхийн өнцөг бүрт очсон газраа Монгол гэдэг нэрээ дуудуулж, Далбаагаа өндөрт өргөж явж байхад, Манай Улс төрч гээд байдаг хэдэн нөхдүүд Намаараа талцаж өөрсдийхөө Эрх ашиг, Албан тушаал Баяжихын төлөөл тэмцэлдээд байхаас биш эдэнд Эх орон газар шороо үнэндээ л юу ч биш болсон доо, Үнэхээр ичмээр Дамшигууд юм дөө
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх: Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно
    14 мин
  • Бага тойруугийн 16 байршилд 719 ширхэг мопед, скүүтерийн тэмдэглэгээ бүхий зогсоол хийлээ
    1 цаг 1 мин
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
    1 цаг 39 мин
  • ZYX Technology Рояаль Олон Улсын Их Сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    1 цаг 51 мин
  • Лхагва гарагаас эхлэн 20 хоногийн хугацаанд дугаарын тэгш, сондгойгоор зорчино
    2 цаг 0 мин
  • ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТ-80 жилийн ой
    2 цаг 39 мин
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    2 цаг 42 мин
  • Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    3 цаг 1 мин
  • Боксын ДАШТ-д өрсөлдөх Монголын 10 тулаанч
    3 цаг 14 мин
  • Б.Батцэцэг: Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд гаднын зах зээл рүү гараасай
    3 цаг 37 мин
  • Зэрлэг амьтны цусаар 10 гаруй төрлийн вирус дамждаг
    3 цаг 39 мин
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
    3 цаг 58 мин
  • Хөвсгөл, Завхан аймаг хуш модны самрын ургацын мэдээллээ ирүүлээд байна
    4 цаг 10 мин
  • Үерийн эрсдэлийг бодит цагт хянах боломж бүрдлээ
    4 цаг 12 мин
  • Бороотой, сэрүүхэн өдрүүд айсуй...
    4 цаг 24 мин
  • УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн, хүлээлт үүсгээд буй ОНЦЛОХ асуудлууд
    4 цаг 47 мин
  • 200 км/цагийн хурдтай "Кажики" хал салхи Вьетнамын ард түмнийг айлгаж байна
    5 цаг 2 мин
  • В.Зеленский: Украин ялаагүй байгаа ч ялагдаагүй нь лавтай
    5 цаг 15 мин
  • Их Монгол улсын гудамжнаас Жапан таун хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж байна
    5 цаг 27 мин
  • Өнөөдөр Налайх, Баянзүрх, Баянгол дүүрэгт цахилгаан хязгаарлана
    5 цаг 46 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
  • Эрчим хүчний салбарт БНСУ-ын дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар хэлэлцлээ
  • Улаанбаатар хотод 23-32 мм хур тунадас ороод байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Ард” кино театрын ногоон байгууламжийн талбайг нийтийн эзэмшилд авлаа
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК