Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Тана: Хүн хөгжиж байж улс орон хөгжинө

2017-3-28
0
ЖИРГЭХ

Та бидний дунд өндөр боловсролтой,  ухаалаг бас авъяаслаг, нууцлаг  бүсгүйчүүд олон бий. Тэдний нэг бол Жамбалдоржийн Тана. Дэлхийд нэртэй Харвард, Оксфордын их сургуулийг дүүргээд ирсэн тэрээр өдгөө  “Тана Глобал Солюшинс”  хэмээх бизнесийн зөвлөгөө өгдөг компани байгуулан ажиллаж буй. Түүнчлэн салбар салбарын сонирхолтой гэж үзсэн төслүүд дээр ажиллаж байна. Тэрээр миний амьдралын гол зорилго бол монгол залуусаа боловсролтой  болгох, хүүхэд залуусыг амьдралын алтан замаа сонгоход нь зөв чиглүүлж хүн бүрийн авьяас сонирхлыг нь нээж өгөх хэмээн ярьдаг. Боловсролтой, зөв төлөвшилтэй залуус монгол улсаа хөгжүүлэхэд чухал үүрэг рольтой гэж үздэг. Өөрөөр хэлбэл “Хүн хөгжиж байж улс орон хөгжинө” хэмээн ярих дуртай Жамбалдоржийн Танын тухай 24 баримтыг хүргэж байна.


 

2016 онд Оксфордын их сургуулийн бизнесийн удирдлагын магистрын төгсөлт

 

Баримт 1. Тэрээр 1989 онд Улаанбаатар хотод төржээ.

 

Баримт 2. Эцэг эхээсээ хоёулаа бөгөөд нэг ахтай.

 

Баримт 3.  Аав Ц.Жамбалдорж нь элчин сайд.


Баримт 4. Аав нь 1993 онд Лондонд анх томилогдон ажиллахад Тана 4 настай сургуульд орж байсан.

 

Баримт 5.  1997 онд монголдоо буцаж ирэнгүүт нь аав нь монгол хэлийг нь сайн эзэмшүүлэхийн тулд нийслэлийн 5 дугаар дунд сургуульд оруулахаар дагуулж очиход багш нар хурдан сурах хүүхэд байна гээд 2 анги шууд алгасуулаад ахтай нь хамт нэг ангид оруулж байжээ.


Баримт 6. Тана багаасаа балетын курс, хийл хөгжмийн дугуйланд хамрагдаж байсан төдийгүй усан болон бусад спортоор хичээллэдэг байв.


Баримт 7. Танын бага нас, хүүхэд нас гадаад орнуудад өнгөрсөн ч аав, ээж нь монгол ахуйг нь мартуулахгүйн тулд жил бүрийн зуны амралтаар нь өвөө, эмээ рүү нь буюу Булган аймаг руу явуулдаг байсан.

 

2008 онд Америкийн "Family Feud" телевизийн тэмцээнд Харвардаас шалгарсан багийн хамт оролцов

 

Баримт 8.  2005 онд аавынх нь америкт ажилласан томилолтын хугацаа дуусч нутаг буцах болоход Тана сурлагаараа тэргүүлэгч байсан учраас аав, ээж нь түүнийг америкт нь үргэлжлүүлэн сургахаар дотуур байртай сургуульд үлдээж байсан.

 

Баримт 9.   Тана бүрэн дунд сургуулиа Америкийн Вашингтон хотноо дүүргэж 2004 онд Вашингтон хотод “National Technical Association”-аас зохион байгуулдаг математикийн тэмцээний аварга болж байжээ.

 

Баримт 10. Дунд сургуульд сурч байхдаа зуныхаа амралтаар монголдоо ирж Нобелын шагналт зохиолч Херман Хессегийн “Сиддарта" гэдэг дунд сургуулийн сурагчдын заавал унших номны жагсаалтад ордог номыг англи хэлнээс монгол хэлнээ хөрвүүлэн хэвлүүлж, уншигчдын хүртээл болгосон.

 

Ж.Тана: “Амжилтын үндэс бол мөрөөдөлтэй байж, тэрэндээ хүрэхийн тулд зорилтууд тавьж, түүндээ хүртлээ хөдөрмөрлөх"

 

Баримт 11.  2007 онд Харвардад баклавраар  элсэн орсон анхны Монгол оюутан болж байсан төдийгүй тус сургуулийг эдийн засаг, Зүүн Өмнөд Ази судлалаар, хятад хэл эзэмшиж төгссөн.

 

Баримт 12. Тэрээр Харвардад сурч байхдаа “Кримсон” өдрийн сонинд зар сурталчилгаа хариуцсан менежерээр сонгогдон ажиллаж байв.


Баримт 13. Ажлын гараагаа Австралийн Рио Тинто-гоос эхэлсэн бөгөөд эхний жил Брисбани хот дахь Теxнологи, инновацийн хэлтэст ажиллачаад дараа нь Норт Паркс хэмээх гүний уурхайд бизнесийн шинжээчээр ажиллаж байсан.


Баримт 14.  Австралид ажиллаж байхдаа Куинсландын их сургуулийн "Байгалийн баялаг, байгаль орчны чиглэл" нэг жилийн дипломтай сургалт дүүргэсэн.


Баримт 15. 2016 онд  Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистерын зэрэг хамгаалсан.  


Баримт 16. Ж.Тана дэлхийн эдийн засгийн форумын дэргэдэх "Глобал шэйпэрс" нийгэмлэгийн гишүүн бөгөөд уг нийгэмлэгээс Оксфордын их сургуультай хамтарч анх удаа тус сургуульд тэтгэлэгээр сурах дэлхийн 2 оюутны нэгээр шалгарч суралцсан юм.
Баримт 17.  Оксфордод магистраа хамгаалж ирсний дараа эх орондоо “Гэр хорооллыг шинэлэг хот болгох” төсөл дээр ажиллаж байсан.

 

2007 онд Америкийн Юта мужийн  Васач академийн төгсөлтийн илтгэлийг тавьж байгаа нь


Баримт 18.  Тэрээр бага наснаасаа гадаад улс орнуудаар амьдарч байсан ч энд бид хугацаатай ирсэн, миний эх орон Монгол гэдэг үзэл бодол нь багаасаа оюун ухаанд нь суусан гэдэг.

 

Баримт 19.  2011 оноос “Монголын залуу оюутан” (Mongolian Young Scholars Program) зуны сургалтын хөтөлбөрийг багаараа санаачлан зохион байгуулж ирсэн. Энэхүү сургалт нь жил бүр монголын сурлага сайтай ахлах ангийн сурагчдыг дэлхийн нэр хүндтэй сургуулиудад элсэн ороход нь туслах зорилготой үйл ажиллагаа явуулж байна.


Баримт 20. Тэрээр 2013 онд Өмнөговь аймаг, Оюу Толгой компанийн төслийн талбайд монгол залуустайгаа мөр зэрэгцэн ажиллаж байсан. Энэ үеэрээ залуус 28 хоног уурхайд  ажиллаад 14 хоног амардаг нь монголын олон мянган залуус, тэдгээрийн ар гэр, үр хүүхдэд тийм ч таатай биш хувилбар гэж үзжээ. Ингээд 14/7 болгох төслийг санаачлан ажилласан нь дэмжигдэж олон залуусыг магнай тэнийлгэн баярлуулсан юм.

 

Баримт 21. Ж.Тана: “Амжилтын үндэс бол мөрөөдөлтэй байж, тэрэндээ хүрэхийн тулд зорилтууд тавьж, түүндээ хүртлээ хөдөрмөрлөх" хэмээн хэлсэн.

 

Баримт 22.  Тэрээр дэлхийд нэртэй их дээд сургуулийн талаар бахархан ярих дуртай ч  боловсролыг голж сонгох гэхээсээ, сонгосон чилэлээрээ сайн сурах гэж үздэг.

 

Баримт 23. Тэрээр 2014 онд Швейцар улсын Санкт-Галлен Симпо́зиумд "Маргаашийн 30 Лидерүүд"-ийн нэгээр сонгогдон оролцож байсан. Мөн 2016 онд Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы Хятад улсад зохион байгууллагддаг "Зуны Давос" хэмээгддэг "Annual Meeting of the New Champions" хуралд дэлхийн Глобал шэйпэрс залуучуудаас сонгогдон оролцож байжээ.

 

Баримт 24. Тэрээр Америкийн Ерөнхийлөгчийн 2016 оны сонгуулийн маргааш "Глобалчлал, хөгжил хүртээмжтэй байсангүй" гарчигтай нийтлэл  бичсэн бөгөөд тэр нь сонирхолтой төдийгүй улс төрийн нөхцөл байдлыг глобалчлан бичиж чадсан байна.

 

1996 он,  Лондон хотын Санкт Мари Абботс сургуулийн 3-р ангийн сурагч Тана аавын хамт

 

2002 он, АНУ, Вашингтон хотын Харди дунд сургуулийн хийлийн ангийн сурагч Ж.Тана.

 

2010 онд Бээжин хотод Харвардаас зохион байгуулагдсан Хятад залуу манлайлагчдын хөтөлбөрт багшилж буй Тана.

 

2011 онд Харвардын их сургуулийн төгсөлт

 

2013 онд Австралийн Нортпаркс зэсийн уурхайн баяжмалын үйлдвэр дээр ажиллаж байгаа нь

 

2013 онд Өмнөговьд Оюу Толгойн төслийн талбай дээр багийнхны хамт

 

2013 онд Өмнөговьд Оюу Толгойн төслийн талбай дээр үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөлтийн багийнхны хамт

 

2015 он, Оксфордын их Сургуулийн бизнесийн удирдлагын магистрын хичээлийн эхний өдөр

 

2016 он,  МУИС-ын зохион байгуулсан TEDx арга хэмжээнд манай орчин үеийн нийгэмд технологи хэрхэн нөлөөлж байгаа талаар илтгэл тавив

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

image

...Боловсролтой, зөв төлөвшилтэй залуус монгол улсаа хөгжүүлэхэд чухал үүрэг рольтой гэж үздэг. Өөрөөр хэлбэл “Хүн хөгжиж байж улс орон хөгжинө” хэмээн ярих дуртай Жамбалдоржийн Танын тухай 24 баримтыг хүргэж байна...

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (93.42.66.135)
    Миний найзын охин зуны сургалтанд нь яваад туунээс хойш гадны 50 тэтгэлэгтээ сурьгуульд тэнцсэн боловч аав, ээж нь улдсэн монгийг нь тололгуй монголдоо их сурьгуульд оруулж бсан, Миний найзын ярьж бсанаар харин эрдэмтэй даруухан охин л гэсэн, бодоход тэр олон жилийн турш монголын сурлагатай хуухдуудэд тийм сайхан сургалт явуулсанаа рекламдаагуй харин энэ сайт шинэ мэдээ тавьсан юм биш уу Цоохон монголчууд минь хоосон атаархалаа дарж байвал дээр бхаа,
    2017 оны 03 сарын 28 | Хариулах
  • Оюун (93.42.66.135)
    Харвардад сурч байхдаа сурагчдын зуны амралтаар хичнээн зуун сурагчдад сургуулийнхаа багш нарыг авчирч вакумжуулсан сургалтыг зохион байгуулж тэрнээс хойш Монголын олон олон хуухдууд дэлхийд нэртэй сурьгуульд орж эхэлсэнийг нь мэднээ. Монголчууд маань нэгнээ мэдэхгуй байж атаархаж муулах хэрэггуй дээ Харин энэ охиныг би ямар даруухан юм бэ гэж боддог
    2017 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.194.185)
    Ene hunii Aav eej undur alban tushaal hashdagui baisan bol ene huuhen ingej yavah uu? Tun ergelzej baina. Ulsaas mungu gargaj suraagui bol boloh n ter. Sanaa ni bas ulsiin ih hurald suuh bodoltoi baigaa bailgui
    2017 оны 03 сарын 28 | Хариулах
    • zochinb
      unen shuu aaw eej n jiriin negen bsn bol ene ingej ywahgu bh
      2017 оны 03 сарын 28
    • Зочин
      Нээрээ зарим нь хуцах юмаа. ярилцлага өгсөн хүн болгон их хуралд санаархдаг юмуу, тэнэг новш вэ. атаа жөтөөндөө шатсан новш юм даа. өөрийнх нь үр хүүхэд ямар юм байдаг юм бол доо
      2017 оны 03 сарын 28
  • Зочин (103.10.22.2)
    монголын мөнгөөр гадаада зугаална гэдэг чинь яг юу гэсэн үг вэ. Яг ийм сэтгэхүй л монголыг боомилоод байгга юм ш дээ. ярилцлага л өгсөн байна ш дээ. юунд нь бухимддаг юм бол доо. өөрөө ингэж чадахгүй болохоор уу, монголчууд минь тамын тогооны үлгэрээсээ салж үз
    2017 оны 03 сарын 28 | Хариулах
  • Сангажав (182.160.32.93)
    Монголын мөнгөөр гадаадад зугаалчаап өөрийгөө рекламдахаас зайлсхийх хэрэгтэй эрпэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн гэдэгдээ
    2017 оны 03 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Сангажав гуай юмаа жаахан ялгаж салгаж чадах ухаан дутмаг бол ингэж амныхаа зоргоор ярих хэрэггүй байгаам даа. Эхлээд хүний ярилцлага бүтэн уншчих дараа нь хардалтаар дүүрч вирустсан тархиараа шийдвэрээ гаргаад чалч. Наад охин чинь өөрийнхөө чадлаар гаднаас тэтгэлэг аваад ирж энэ чинь хөрөнгө оруулалт болохоос чам шиг хүнтэй хордож хүн шүүмжилж улсаараа тэжээлгэж дөнгөн данган амьдарч байгаагаас чинь шал өөр ойлголт
      2017 оны 03 сарын 28
  • Зочин (103.10.22.2)
    Зарим нэг хүн атаархаад байгаа юм уу, яагаад байгаа юм. магтах муулахын дундуур яг үхэхнээ. Залуу хүмүүсийг битгий ингэж зүрхийг нь үхүүлж байгаач. эх орондоо хэрэгтэй зүйл хийе гэсэн сэтгэлийг нь дэмжих хэрэгтэй. бид нэг л эх оронтой. Амжилт хүсэе. монголын ирээдүйг босголцоорой
    2017 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.177.163)
    Aav ni elchin said baisan yum bol argagui shdee. Aztai l yum
    2017 оны 03 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Бүх элчингийн хүүхдүүд ингэж чаддаг бол хойд насандаа элчин сайд болж төрий бхйз ккк
      2017 оны 03 сарын 28
  • иргэн (202.70.34.70)
    Мундаг охин, амжилт хүсье. Боловсролын тэгш байдлын чиглэлээр их ажил хийгээрэй. Чам шиг аз тохиож аав нь элчин сайд болж, гадаадад сурах боломж олдоогүй ч чамаас мундаг өчнөөн Монгол хүүхдүүд хөдөө хөхөрч гадаа гандаж эцэстээ мал дээр гарч байгаа, Тэгэхээр шударга боловсролын төлөө ажиллахыг хүсье. Амжилт.
    2017 оны 03 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    20 цаг 16 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 23 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    20 цаг 28 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    20 цаг 34 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    20 цаг 43 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    21 цаг 21 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    Өчигдөр 00 цаг 22 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Уржигдар 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Уржигдар 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Уржигдар 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 37 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    Уржигдар 11 цаг 37 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    2026-05-08
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    2026-05-08
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    2026-05-08
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    2026-05-08
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    2026-05-08
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    2026-05-08
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК