Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Ц.Элбэгдорж “Сайдын албыг ченжийн ажилтай давхарлаж хашиж болохгүй”

2017-4-06
0
ЖИРГЭХ

УИХ-ын хаврын чуулган өчигдөр нээлтээ хийсэн. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгнээс онцлох 24 баримтыг хүргэж байна.

 

 

Баримт 1. Манай улсын өнөөгийн хямралт байдлын гол шалтгаан бол эдийн засаг биш. Монголын хямралын жинхэнэ эзэн бол улс төр юм. Хариуцлагагүй байдал юм. Монгол Улс мөнгөгүйдээ биш хариуцлагагүйдээ хямарсан.

 

Баримт 2. Монголын нэр, нүүр, буянаар мөнгө олдох нь олдох бололтой. Монголд олдохгүй байгаа ховор юм нэг байна. Тэр бол хариуцлага. Хариуцлагагүй төрд их мөнгө гай л болно. Монголыг улам хямраана.

 

Баримт 3. Монгол Улсад мөнгөгүй хийж болох ажил бол хариуцлага байгаа юм. Манай сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцохын тулд бусдаас валютын зээл авах хэрэггүй. Үнэхээр хариуцлагатай улс болъё гэвэл хариуцлагын хуулиа батлах хэрэгтэй.

 

Баримт 4. УИХ-д Монгол Ардын Намаас сонгогдсон 65 гишүүний авсан хамгийн чухал зээл бол Монголын ард түмний итгэл. Монголын төрд хариуцлагын тогтолцоо, хууль бий болж байж, тэр нь тэгш хэрэгжиж байж төрдөө итгэх ард түмний итгэл бага ч болов сэргэнэ.

 

Баримт 5. Хариуцлагыг мартахгүйн тулд хуульчлах хэрэгтэй. Албан тушаалтнуудтай хариуцлага тооцдог болох хэрэгтэй. “Олдвол өлддөг” зовлонг төрд хариуцлагаар л хазаарлаж болно.

 

Баримт 6. Монгол Улсын төлөө гаднаас хэн ч хариуцлага хүлээхгүй. Эрх баригч хүчний сонгуулийн амлалт, хөтөлбөр бол Монголын ард түмэнтэй байгуулсан гэрээ.

 

Баримт 7. Бизнес дэх улс төрийн оролцоо Монголыг туйлдуулж байна. Манай төр эдийн засгаасаа томорсон. Том төрийнхөө ачааг эдийн засаг нь даахгүй байна.

 

Баримт 8. Манай бүх яам, агентлаг, төрийн байгууллагууд аж ахуй эрхэлдэг, тендер хөөцөлддөг, барилга барьдаг болсон. Албан тушаалтны шийдвэр, тамганы дардас, гарын үсэг бүхэн бизнес болсон.

 

Баримт 9. Төрийн нэрээр хийдэг бүх шахаа зогсох ёстой. Гишүүний дээлтэй сайдыг Ардын нам шүүмжилдэг байсан. Сайдын албан тушаалыг ченжийн ажилтай давхарлаж хашиж болохгүй. Энэ байдлыг өөрчлөх ёстой.

 

Баримт 10. Сайд гэж манайд сүрхий гажуудсан албан тушаал байна. Ер нь сайдын албан тушаал бол эрхэлсэн сайдын хэмжээнд л байх хэрэгтэй. 

 

Баримт 11. Төрийн аж ахуйн үйл ажиллагааг төрийн яам байгууллагаас, төрийн албан тушаалтнаас салгахгүйгээр байдал сайжрахгүй. Аж ахуйтай орооцолдсон төр, сайд, дарга нар хагарал зөрчил, хэрүүл тэмцэл, авлига албан тушаалын гэмт үйлдлээс ангид байж чаддаггүй юм.

 

Баримт 12. Төрийн бүх тендер, худалдан авалт, хөрөнгө оруулалт, төрийн нэрээр хийж буй аж ахуйн гэрээ хэлцэл, шалгаруулалтыг төрөөс салгах хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх хэрэгтэй. Бүгдийг олон нийтийн хяналтад оруулж, шилэн болгох хэрэгтэй. Төрийн байгууллага хуулийг хэрэгжүүлдэг, гэрээ стандартыг хянадаг мөрдүүлдэг, хариуцлага ноогдуулдаг л болох ёстой.

 

Баримт 13. Төрийн бүх шатны албан хаагч, албан тушаалтныг өрөөгөө тансаглаж томруулж зассан бол, албаны унааг хэрэглэх ёсгүй зүйлд унасан бол, компьютерээ буруу зүйлд ашигласан бол ажлаасаа халагдах л ёстой. Хариуцлагатай төрийн ажил эндээс л эхэлдэг.

 

Баримт 14. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг “үр ашиг” гэдэг нэг л хэмжүүрээр дүгнэе. Хэрэв энэ хэмжүүрт хүрэхгүй бол өмчлөл, удирдлагыг нь өөрчил.

 

Баримт 15. Төрөөр хөлжиж мэргэшсэн улс төрчид хувалз адил төрөөс салахгүй, түүнийг харж шунасан хэсэг нь салхинд туугдсан хачиг адил төр рүү зүтгэсээр байгаа юм. Хүний өмнүүр орж бүхнийг хийх гэж оролддог төр бол хүнээс бүхнийг булааж дуусдаг.

 

Баримт 16. Мөнгөнд шуналтсан дарга нар Монголыг өөд татаж чадахгүй. Энэ байдлыг ойлгохгүйгээр, засахгүйгээр манай эдийн засаг хямралт байдлаасаа ангижрахгүй. Өнөөдрийн авч байгаа “аргагүй” зээл маргааш үед өр ачаа болж хуримтлагдсаар л байх болно.

 

Баримт 17. Төрийн зардлыг хасахгүйгээр Монголын ачаа хөнгөрөхгүй. Төрийн ачаалал их байгаагийн маргашгүй нотолгоо бол төсвийн алдагдал. Төрөө засах гэвэл бид төсвөө алдагдалгүй болгох ёстой. Төсвийн тогтвортой байдлын хуулиа хатуу мөрдөх ёстой.

 

Баримт 18. Төрийн албан хаагчдын орон тооны хөөрөгдлийг хазаарлах хэрэгтэй. Монгол Улс “Заан биетэй, хулгана хөлтэй” төрийн албатай болох нь.

 

Баримт 19. Сонгуулийн мөчлөг бүртэй давхцаж ирдэг дайрлага энд эцэс болох ёстой. Улс төрийн хүрээний завхрал, ялзрал нь төрийн албаа сүйтгэдэг, энэ байдал нь эргээд улс үндэсний аюулгүй байдлыг сулруулдаг гажуудлыг засах ёстой. Өнөөгийн эрх баригчдын ул суурьтай шийдвэрлэх асуудлын нэг бол энэ мөнөөсөө мөн.

 

Баримт 20. Улс төрийн нам тойрсон гажуудлыг засахгүйгээр Монголын төр, улс төрийн амьдрал дахь тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Төрийг засах гэвэл намыг засах хэрэгтэй.

 

Баримт 21. Монгол Улс боломжгүй орон биш. Харин тэр боломжыг ашиглах чадвар гүйцэтгэх эрх мэдэлд дутагдаж байна. Манлайлах учиртай манай гүйцэтгэх эрх мэдэл бяд муутай байна. Бяд муутай засагтай Монголчууд бид хол явахгүй. Хол явах биш, одоо бол бүр урагшлахаа ч болилоо.

 

Баримт 22. Манай улсын Засгийн газарт итгэх итгэл, тэр үнэт зүйл-итгэл дотроо ч, гаднаа ч бараг алга. Улсаараа шаварт суучихсан байсан ч гүйцэтгэх засаг нь гүйж л байх ёстой. Хөл дээрээ босож ядаж байгаа орны хувьд чадамж муутай Засагтай бидний байдал улс оронд маань бүр ч хорлонтой туссаар байгаа юм.

 

Баримт 23. Өнөөгийн эрх баригчид өмнөхийнхөө алдааг засах биш давтах хандлагатай байгаад санаа зовж яваа. Халаа сэлгээ, албан тушаалын хувиарлалт, өнгө мөнгөний хорхойсол, улс төрд тулгамдаж буй олон асуудалд хандах хандлагад агуулгын өөрчлөлт харагдахгүй байна. Иргэдийн шүүмжилдэг “аль ч нам нь байсан ялгаагүй” гэдэг үг улам л үнэн болоод байна.

 

Баримт 24. Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, үр хөндөлтийн асуудал хоёр тахал манай цэцэг цэврүү шиг залуу үеийг онилоод удаж байна. Энэ дайрлага манай залуу үеийг өсөж төлөвших, сурч боловсрох, амьдралд хөлөө олох гэж явах хамгийн эмзэг үед нь дайрч байна.

 

24tsag.mn

image

Манай улсын өнөөгийн хямралт байдлын гол шалтгаан бол эдийн засаг биш. Монголын хямралын жинхэнэ эзэн бол улс төр юм. Хариуцлагагүй байдал юм. Монгол Улс мөнгөгүйдээ биш хариуцлагагүйдээ хямарсан. Монголын нэр, нүүр, буянаар мөнгө олдох нь олдох бололтой. Монголд олдохгүй байгаа ховор юм нэг байна. Тэр бол хариуцлага. Хариуцлагагүй төрд их мөнгө гай л болно. Монголыг улам хямраана.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • Зочин (150.129.141.50)
    Hudlaa hucaj tene yumnuudiin tarhi ugaahaas uur yum uls oron hiisen uu ene gednii uyanii nohoi luivarchin elbeg
    2017 оны 04 сарын 23 | Хариулах
  • зочин (66.181.165.36)
    Хөөрхий Элбэгдорж их ч сайхан ярих юм,өнгөрсөн 7 сарын 1 ний цуглааныг уг нь хөөрхий Элбэгээ зохион байгуулж улс орон,энгийн хүний амьдралыг улан дороо гэшгэж хэдэн хэдэн хүний амийг ч авч одсон доо хөөрхий
    2017 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.31.96)
    Банкнаас зээл авах гэхээр ядуу гэхийн.... Хүүхдийн мөнгө авах гэхээр баян гэхийн... Улсын эмнэлэгт үзүүлэхээр цоо эрүүл гэхийн... Хувийн эмнэлэгт үзүүлэхээр өнөө маргаашгүй үхнэ гэхийн....яая даа байз
    2017 оны 04 сарын 10 | Хариулах
  • ELBEGEED (109.163.234.5)
    PIZDA CHI DUUGUI MATAR TSARAILALGUI ZAILVAL ,MONGOLYN TOR AYANDAA TSEVERSHINE ! CHINII BUKH BUZAR BULAG TUN UDAHGUI MONGOLCHUUD MEDEKH BOLNO ,MUU DURIIG ESGESEN ALUURCHIN GAHAI
    2017 оны 04 сарын 10 | Хариулах
  • IRGEN (109.163.234.5)
    ZA ZA BITGII KHUDLAA HUTSAAD BAI PIZDAA , BUUKHAAS AA UMNU S.ZORIGIIN KHEREG EE KHUND UURUULEKH GEED YAAJ BALARCH BAIGAAG CHIN BUGD KHARCH BNA ! ERDENETIIN 49 KHUVIIG DEEREEMDEED YAAJ BULAIGAA KHUTGAJ BAIGAAG AA NEG SANACHIKH. ASEM , KAPLA GEED YARIVAL CHAMD IKH YUM BII MUU LALAR ,BUUCHIHAAD SHALGUULAARAI
    2017 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.33.189)
    Өмнө нь байснуудаас Элбэгээ хол илүү байсан.Дараагын улсуудаас Элбэгээ шиг байж чадахгүй л байх.Хүний өөрийн гэлтгүй том гарын авилгачидтай чадлаараа тэмцлээ.хөлсний бичээч лаларуудад ч байдагаараа муу хэлүүллээ дээ хөөрхий
    2017 оны 04 сарын 09 | Хариулах
  • Galsan (66.181.178.172)
    Erenhiilegch sev heljee Eruul mendiin said TSOGTSETSEGt yag taarah ishlel bnaa terd emnelgeer heljeed odoo yamiig ashiglaj biznessee ergejuuleh geed MERGEJLIIN SAID dur esgen dandaa hudlaa yarij hevlel medeelliin heregsleer humuusiin tolgoi ugaah ajil hiij suuh yum jijig gal untraah ajil hiij suuhaar Togtoltsoogoo yariach eerchleech Eruul mendiin suuri huulia saijruulaach Mergejliin Said yum bol TVeer garahaas chini Chavgants tsaraig chini harsaar humuus zalhaj bnaa
    2017 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (182.160.32.75)
    ганбаатарын хэмжээнд ч хүрэхгүй хүн юм хөөрхий. .назарбаев шиг ярьсанаа хийдэг бол ард түмэн хүндлэнэ. гэтэл монгол хүнийг харь хүнээс дорд үзэж эх орныг маань харийн мэдэлд бүрэн орлоо
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • sm ma dam d (73.92.18.195)
    XELSEN UGIIG AJIL BOLGODOG XUN ALGA DAA ODOOXONDOO ELBEGDORJOOS ILUU XUN GARAX N YU L BOL DOO
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (84.16.242.159)
    ЭНЭ ХЭН БЭ
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.90.228)
    Ер нь бол ерөнхийлөгч маш сайн үг хэллээ. Санаа авууштай олон сайн санаа байна. Өмнө нь өөрөө хэрэгжүүлэхгүй яасын гэдэг бол өөр асуудал, олон ч шалтгаан бий байх.
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.90.228)
    Хамгийн гол нь ерөнхийлөгчийн хэлсэн үг бүгд одоогийн Монгол улсын бодит байдал. Алдаанаасаа бага ч гэсэн суралцаж, алдаагаа засвал одоогийн эрх баригчдад хэрэгтэй дээ.
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.229.120.90)
    Энэ нөхөр өөрийнхөө хийсэн ажлыг зөв тайлагнаж байна Ухаан санаа нь эрүүл байна шүү
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (139.5.219.188)
    uuruu er ni yu hiisen hun be ho
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • зочинф (122.201.21.158)
    ДОГЬ ЭР ШҮҮ....3 САЯ МАЛЫНХАА ХҮЧИНД ДАЖГҮЙЛ АМЬДРААД БАЙГАА БААГЫДАА...ХЭХЭХЭ
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • 60terbym (202.21.112.238)
    haha unen xelsen xund uxer ushuutei gej
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    eronhiilogch ene yariad baigaa umaa 8 jild heregjyylj, shahalt hyanalt tavih baisan um,,,,,ongorson boroonii hoinoos zuv nomrood. Ene asuudliig chin ard tymen hooloigoo sootol, gara ovdtol bichij l baigaa shdee,,,
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.41.121)
    3 say hunes 10 huvi n demjvel ih yum da chamaig. saihan hudlaa2 yum shaagal bn 1 ch biylsn yum bhgu hevtjij nohoin baas chin
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Unen shuu (103.26.195.159)
    Ungursun boroonii hoinoos tsuw numruw gedeg shig. Ene ugee ungursun 4 jild heleh baisiin. Ih uriig ungursun 4 jil tawij idetsgeesen. odoo zugeer l teriig darah gej bna
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • зочин (66.181.186.129)
    Муу хүзүүгүй сармагчин
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • xydalch MAN (202.21.112.238)
    haha unen xelsen baina gazariin chenj M.Enxbold barilgiin Choijoo
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (43.242.243.231)
    Монголын хамгийн том улс төрч нь энэ хямрал ядуурал надаас боллоо гэж байгаа юм уу хохохохо
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • чааваас (103.26.192.43)
    8 жил л энэ үгсийг хэллээ. Бид нар ч юу хэлэх гээд байгааг нь гадарлах болж. Даанч нэг нь ч бүтсэнгүй ээ.
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • зочин (139.5.219.40)
    ХЭ ХЭ ЭБЭ ӨНГӨРСӨН 27 ЖИЛД МОНГОЛД ХАРИУЦЛАГАГҮЙ, АНАРХИ БАЙДЛЫГ БУЙ БОЛГОСНОО ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧЭЭ. ЭНЭ БОЛ САЙН ХЭРЭГ ШҮҮ. АН-ХАН УЛСААР 4 ЖИЛ ТОГЛООД ӨӨРСДӨӨ ЦҮДИЙТЭЛ БАЯЖААД ЯВЧЛАА. АВИЛГАД ХОЛБОГДСОНООС НЬ БУСДАД НЬ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ТООЦСОНГҮЙ.
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.229.121.20)
    Элбэгээ хөөрхий ярьсаар,уриалсаар байгаа л дууслаа.Энэ доодуул нь гэж нэг хогийн улс байнаа,хэлсэн захисан юмыг нь тоохгүй??
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.29.71)
    Өөрөө бүхнийг хуйвалдаж хийчхээд одоо л нэг их шударга царайлж гэнэ. Хүн итгэх үү дээ.
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (139.5.219.165)
    Enenii amaar nairuulsan jujgiig naimiin naiman jil uzlee Odoo hangalttai
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.10.23.90)
    ХУДЛАА ХУЦАХДАА САЙН ХУЦДАГ ШИГЭЭ АЖИЛАА ХИЙ ХУЦАЖ БАЙХААР ХИЙЛ ДЭЭ ЧАМАД ДИЙМ ЭРХ МЭДЭЛ БҮРЭН БИ ХЭЛДЭГ ХИЙДЭГ НЬ МАШ ИХ ЗӨРӨӨТӨЙ САЙХАН ХЭЛНЭ МУУ МУУХАЙГ ХИЙНЭ МУУ ХУДАЛЧ
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.126.91.106)
    энэ ерөнхийлөгч гээд байгаа дорд амьтан бас гадаад хэл сурч яваа юмуудаа ченж гэж үг монгол үгсийн санд байдаггүй л дээ энэ нэг харь үг бололтой ядуу гуйлгачин хүн нэг сайн цадаж үзээд үхэх юмсан гэж мөрөөддийн гэсэн одоо цадсан бол үхдээ гуйрамчин минь
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (150.129.143.150)
    Өөрөө 8 жил байхдаа үүнийгээ хийх ёстой байсан, одоо хичнээн ярьсан ч дэндүү оройтжээ
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • бат (203.91.112.186)
    Тийм сүрхий юм бол урд өмнө нь ямар хошногоо хийж суусан юм бэ ? чи
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • ЗОЧИН (14.155.90.27)
    Ерөнхийлөгчийн суудалд уран мэхээр гарч сандайлсан ноён Элбэгдоржоо. Монгол улсын ард түмний өнөөгийн амьдралын зураг бол өөрий чинь мөрөөдөөд тэмцээд манийгаа хуурч татан оруулсан байдал чинь ш дээ. Одоо болохоор их өндрөөс сонин юм ярих юм. Өөрийг чинь ямар хэмжээний залилангийн луйварчинг мах цусаараа амьдарлаараа үрэн таран хийж байгаад ойлголоо. Та үнэхээр амны фигүртэй залилан,луйварчин, хулгайч, арл түмнээсээ урвасан хогийн хүн байна. Хаа байна бидний амьдрал хөгжөөд байгаа нь.
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.70.34.70)
    Odoo ene huniig buuhaar mongolchuud, ter dotroo mani turiinhon bur galzuurah biz. Namaig hen helj, nohoig hen saahav bolno doo. Unoodriig hurtel gantsaaraa dugarch, gantsaaraa adluulj baigaa hun ni eornhiilogch. Iim eronhiilogchtei baisan tuldaa bid unoodor hurtel teslee. Odoo MAN dangaar noyorhood ireheer mongol uls min yana daa. Ene huniig buusany daraa yamar aguu eronhiilogchtei baij ve gedgii uher mongolchuud oilgoj tolgoigoo shaana daa.
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • сэнгэ (94.230.246.6)
    Дандаа ингэж ярих хэрэг юун.Бүгдийг мэдэхийн дээр мэдэж байгаа цорын ганц хүн бол Э. өндөр хүүтэй зээл авч үрэн таран хийхэд огт дугараагүй байж одоо ингэж сүрхий Ерөнхийлөгч болж хошгорох өөрт нь хэрэг болдог юм болов уу, Бид чамайг сайн мэддэг, таньдаг шүү дээ. Хариуцлага өөрөөсөө эхлэх, үзүүлэх юм биш үү, Танай намын Тэмүүжин улсад олон арван тэрбумын хохирол ЗГ-ын хажууханд дах учруулсан хэдий ч түүнтэй хариуцлага тооцсон уу, Жирийн иргэд бид тун тааруухан хоног өнгөрүүлж амьдрах ухааны юм болж сууна даа,МУ-ын ерөнхийлөгчөө
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.229.120.202)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Mongol (66.181.188.19)
    Guiee yu xld arisaa xamgaald bgaan tsag xojij. Xugatsaans ni umnu ogtsruulx shaardlgatai . Tsetseg tsevruu chix shig uran goy yrisaar erunxiilugch blxiim da.
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Zochin (103.229.122.99)
    Ta yu hiij bsan ve.tsetseg tsevruu shig ohidoo hamgaalahgui..
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    58 мин
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    1 цаг 32 мин
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    1 цаг 33 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    2 цаг 21 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    2 цаг 34 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    2 цаг 48 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    4 цаг 7 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    4 цаг 11 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    4 цаг 15 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    4 цаг 21 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    4 цаг 29 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    4 цаг 34 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    5 цаг 34 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    5 цаг 38 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    6 цаг 7 мин
  • Мэдэгдэл
    22 цаг 2 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    22 цаг 13 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    22 цаг 43 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    23 цаг 2 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    Өчигдөр 15 цаг 19 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
  • УБТЗ ХНН-ийн парк шинэчлэл, транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК