Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нийл Сакер юу ярив!

2017-4-13
0
ЖИРГЭХ

Олон улсын валютын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нийл Сакер хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагандаа хэд хэдэн асуудлыг хөндөж ярьсан байна. Тухайлбал энэ хөтөлбөрийг Засгийн газар өөрөө боловсруулсан бөгөөд ямар зардлыг танах эсэх нь өөрийнх нь асуудал гэдгийг ч онцоллоо. Ингээд түүний хэлсэн онцлох ишлэлүүдийг “24 баримт”-аар хүргэж байна.

Баримт 1. Монгол Улсын өнөөгийн зээлийн хүүгийн түвшин маш өндөр байгаа. Төгрөгөөр олгож буй зээлийн хүү дунджаар 25- 30 хувь. Ийм орчинд бизнес ашигтай байх боломжгүй.


Баримт 2. Өнгөрсөн хугацаанд бодлогын алдаа гаргаж, хүүгийн бүтэц буруу болсон. Тухайлбал, ам.долларын хадгаламжийн хүү Монголд найман хувь байна. Харин АНУ-д нэг хувь. Тухайн орны эрсдэл өндөр байгаагаас хүү нь дагаж өссөн гэсэн үг.


Баримт 3. Засгийн газар ОУВС-тай тохирсон хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж чадвал цаашид Монгол Улсын эрсдэл буурах боломж бүрдэнэ. Үүнийг дагаад хүүгийн бүтэц сайжирна. Мөн Засгийн газар их хэмжээний зээл авах шаардлага нь багасна.

 

Баримт 4. Эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлж эхэлснээр хөрөнгө оруулалт сэргэнэ гэж хүлээж байгаа. Ингэснээр хүүгийн ерөнхий түвшин буурна. Үүнийг даган хадгаламж болон зээлийн хүү хоёул багасна. Одоогоор хадгаламж болон зээлийн хүүгийн зөрүү их байгаа. Энэ нь банкны үйл ажиллагаа, бүтэц оновчгүйн илрэл юм.


Баримт 5. Татварын тухайд өндөр орлоготой иргэдэд ногдох хэмжээ нь өснө гэж харж байгаа. Бага орлоготой иргэдэд энэ нь нөлөөлөхгүй. Монгол Улсад татвар ногдох хувь хэмжээ дэлхийн бусад орныхтой харьцуулахад бага учраас нэмэгдүүлэх орон зай бий гэж бодож байна. Ер нь өндөр орлоготой хүмүүсээс ахиу татвар авах зарчим баримталж байгаа.


Баримт 6. Хэлэлцээрийн хүрээнд хадгаламжийн хүүгийн орлогод татвар хэрхэн ногдуулах вэ, хувь хэмжээ нь ялгаатай байх, эсэх талаар яг таг тохирсон зүйл байхгүй.


Баримт 7. Төсвийн бодлогын хүрээнд орлогоо өсгөн, зарлагаа танаж, алдагдлыг багасгах зорилготой байсан. Ингэснээр өр багасна. Хэрэв төсвийн алдагдал өндөр хэвээрээ байвал өр өсөөд л байна. Тиймээс төсвийн алдагдал, өрийг хумихын тулд зарлагаа танах ёстой.


Баримт 8. Төсвийн орлогыг өсгөх арга хэмжээний хүрээнд зарим татварын хувь хэмжээг нэмж байгаа. Хамгийн гол нь төсвийн алдагдлыг бууруулах энэ ачааг нэг хэсэг хүн бус, нийтээрээ хуваан үүрэх нь зүйтэй гэж үзсэн.


Баримт 9. Засгийн газар төсвийн зардлаа багасгах шаардлагатай байгаа шүү дээ. Харин ямар зардлыг танах вэ гэдэг нь Засгийн газрын өөрийнх нь шийдэх асуудал.


Баримт 10. Моргэйжийн хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэх шаардлагатай гэж шийдвэрлэвэл бид хүлээн зөвшөөрч, дэмжинэ. Энэ хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ Төвбанк энэ хөтөлбөрийг санхүүжүүлэх нь буруу. Моргэйжийг Засгийн газарт шууд шилжүүлэхэд зарим асуудал байсан. Одоогоор энэ хөтөлбөрийг хүүгийн төлбөрөөр санхүүжүүлж буй. Тэгэхээр одоо байгаа моргэйжийн зээлийн үлдэгдэл нь ойрын хугацаанд өсөхгүй гэсэн үг.


Баримт 11. Сул чөлөөтэй дийлэнх эх үүсвэрээрээ Засгийн газрын үнэт цаас худалдан авч, төсвийн алдагдлыг санхүүжүүлэн, өндөр өгөөж хүртээд сууж байна.


Баримт 12. Эдийн засаг хүндэрсэн үед арилжааны банк хувийн хэвшлийнхнийг санхүүгийн эх үүсвэрээр хангах ёстой. Гэтэл энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй байна.


Баримт 13. Монголбанк засаглал, хараат бус байдлаа бэхжүүлэх зорилгоор зарим арга хэмжээг хэрэгжүүлж байна.


Баримт 14. Хамгийн гол нь өмнөх алдаагаа дахин давтахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Ер нь өнгөрсөн хугацаанд Монголын эрх баригчдын гаргасан бодлогын алдаанаас үүдэн эдийн засаг нэг бол хурдтай өсөх, эсвэл огцом унаж, маш их донсоллоо.


Баримт 15. Хөгжиж буй орны хувьд эдийн засаг нь удаан хугацаанд тогтмол өсөх нь чухал.


Баримт 16. Ази тивийн улс орнуудын эдийн засаг жилд дунджаар найман хувь өсөж байна. Эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөж байгаад дараа нь хүндрэх үед олон асуудал тулгардгийг бид өмнөх жишээнээс харсан. Тиймээс үүнийг дахин давтахгүйн тулд банкны системээ бэхжүүлье, бодлогоо ч сайжруулъя. Үүний төлөө ч Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж байна.


Баримт 17. Монгол Улсын Засгийн газар тохирсон зүйлсээ биелүүлж байвал дараагийн шатны санхүүжилтийг нь олгоно.  Зуд болох, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ огцом хямдрах зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зорилтот түвшинд хүрээгүй бол биелүүлэх хугацааг нь хойшлуулах боломжтой.


Баримт 18. Энэ хөтөлбөрийг Засгийн газар боловсруулсан. ОУВС бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор оролцож байгаа.


Баримт 19. ОУВС-г 189 гишүүнтэй хадгаламж зээлийн хоршоотой зүйрлэж болох юм.


Баримт 20. Монгол Улсын эдийн засаг жижиг учир ОУВС-д эзэмшиж байгаа квотын хэмжээ ч бага буюу ойролцоогоор 100 сая ам.доллар байгаа.


Баримт 21. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болбол нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт орж ирнэ. Энэ нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний тал хувьтай тэнцэж байна.


Баримт 22. ОУВС зөвхөн зээл олгодоггүй. Үүнээс гадна улс орнуудад тодорхой асуудлаар мэргэжлийн зөвлөгөө өгдөг. Монгол Улсын хувьд Монголбанк, Сангийн яам, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагад манай мэргэжилтнүүд болон тухайн чиглэлээр мэргэшсэн олон улсын шинжээчид зөвлөмж өгдөг.


Баримт 23. ОУВС төрийн албан хаагчдыг АНУ-ын Вашингтон болон Сингапурт сургалтад хамруулдаг юм. Түүнчлэн Монголын эрх баригчидтай хамтран бодлогын хэлэлцүүлгийг тогтмол өрнүүлдэг.


Баримт 24. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр нь ОУВС-гийн Монгол Улсад хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны багахан хэсэг юм.

 

24tsag.mn

image

Олон улсын валютын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нийл Сакер хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагандаа хэд хэдэн асуудлыг хөндөж ярьсан байна. Тухайлбал энэ хөтөлбөрийг Засгийн газар өөрөө боловсруулсан бөгөөд ямар зардлыг танах эсэх нь өөрийнх нь асуудал гэдгийг ч онцоллоо. Ингээд түүний хэлсэн онцлох ишлэлүүдийг “24 баримт”-аар хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • gg (202.72.245.165)
    MAN ugaasa ard tumne shulhaas uur yu medeh ve de shal hulduu tolgoinuud AN shine zuil sedne terniig duuraigaad bur neg mal yum seddeg bizde
    2017 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (67.111.249.66)
    Сурэн паран гэж энэ дээ АНы бузар булайг дэмжиж байсан гологнууд гэнэт эх орон ард тумдээ хайрт заралж гэнэ
    2017 оны 04 сарын 14 | Хариулах
  • Huurtagdsan irgen (202.179.31.59)
    Ene zasgiin gazar ih hural neg bishee. Ih hurliin gishuuniig bi ooroo songoson bolohoor yaltai ch bilee. Songuuliin saihan ugend ni huurtagdsanaa odoo oilgoj bna. Ter uyd tatvaraa nemuuleh tetgevriin nasaa urtasgana gej yaj medehev dee...
    2017 оны 04 сарын 14 | Хариулах
    • Зочин
      Шулаад кармалцан юм алга АНы дебилээ, чиний цусалсан бондын орийг дарах гэж бугд гурийж байна Харин ажил хийж сураагуй чи хуруугаа ч ходолгож чадахгуй юм байж ядаж гай бололгуй олон юм ХУЦАЛГУЙ байж байгаа ч
      2017 оны 04 сарын 14
  • Зочин (122.201.21.93)
    Valyutiin can hyyhdiin mongo has gsn geed baisan chin zasgiin gazar tosviin zardlaa has gsn bna shyy de choijilsyren saidaa icheech
    2017 оны 04 сарын 14 | Хариулах
  • Иргэдээ шулж бгаа засгийн газрыг дэмжихгуй бхаа (150.129.143.31)
    Ард иргэд ийм бухимдалтай жагсаал цуглаандаа тулж байхад валютын сан хутэлбэр батлахгуй байхаа ардын намын луйварчдын аманд иргэдийг ингэж барьж угэхгуй байх гэж иргэд ихээр найдаж бна. Зардлаа танахгуй бгаа иргэдээ шулж бгаа засгийн газрыг тэд арай дэмжихгуй бхаа
    2017 оны 04 сарын 14 | Хариулах
    • Зочин
      Шулаад кармалцан юм алга АНы дебилээ, чиний цусалсан бондын орийг дарах гэж бугд гурийж байна Харин ажил хийж сураагуй чи хуруугаа ч ходолгож чадахгуй юм байж ядаж гай бололгуй олон юм ХУЦАЛГУЙ байж байгаа ч
      2017 оны 04 сарын 14
  • Hahaha (59.153.114.211)
    Usa mgl 2 ondooshdee. Mgld sanhuugiin zuvluhiin uilchilgee bhgui ychraaas humuus munguu urhees aigaad bankind hiideg um yalgaa n ene
    2017 оны 04 сарын 13 | Хариулах
  • үхдэл (66.181.176.57)
    МАНЫН НӨХДҮҮД УНАХ НҮХЭЭ МАЛТСАН ХЭРЭГ БОЛЛОО,СОНГУУЛЬ 2 ЖИЛ ХАГАСЫН ДАРАА ЯРИГДАНА,ЭНЭ ҮЕД АРД ТҮМЭНД НААЛДУУЛЖ ХИЙСЭН ГЭХЭЭР ЯМАР ТАЙЛАН ГАРАХ БОЛ ШИЛЭЭ МААЖИЖ ТААРНА,ЭДИЙН ЗАСАГИЙГ ТОГТВОРЖУУЛАХ ГЭЖ ТАМАА ЦАЙЛАА ГЭХ ЮМ УУ,ИЙМ ЯРИАГ АРД ТҮМЭН ХҮЛЭЭЖ АВАХ БОЛОВ УУ
    2017 оны 04 сарын 13 | Хариулах
  • ЭРДЭНЭ (150.129.143.208)
    ТУСГААР ТОГТОНОСОН МОНГОЛ УЛС ӨӨРИЙН ВАЛЬТ ТӨГРӨГ Л ЮМ БОЛ ДОЛЛАРТ ЗАХИРАГДААД БАЙГАА НЬ СОНИН БАЙГАА БИЗ ДЭЭ. ҮҮНИЙ ЧИНЬ УЧИРЫГ МЭДЭЭД ГАРЦЫГ НЬ ХЭЛЭЭД БАЙГАА ХҮН ЗӨНДӨӨ СҮҮЛИЙН АРАВААД ЖИЛ ЯРИАД БАЙХАД ЯАГААД ОЙЛГОЧИХИЖ БОЛДОГҮЙ ЮМ БЭ???
    2017 оны 04 сарын 13 | Хариулах
  • үнэн (202.9.41.117)
    Ер нь тусгаар улсын дотоод хэрэгт ОУВС юу гэж хөндлөнгөөс орох юм МАН-гарууд л биднийхээ тарихыг угааж ээлжит жүжгээ зохиож доромжилж байгаа юм
    2017 оны 04 сарын 13 | Хариулах
    • Зочин
      АНы дебилууд мэдээд байна уу ХАХАХА
      2017 оны 04 сарын 13
  • Хутэлбэр шал буруу буруу буруу (150.129.143.31)
    Иргэдээ шулахад нь намын нэрээр хамаатан найз саднаараа туэрд цугласан булэглэлд туслах хутэлбэр шиг харагдаж бна. Намын дарангуйлалд бурэн орж сухрэхэд нь иргэдэд нэрмээс болох хутэлбэр болжээ. Юуны ундэр цалин хаана бна?? Буз зуйл буруу буруу . Банкийг иргэд буруу ажиллуулаагуй тжр намууд л буруу ажиллуулсан .байз. тэр дарга нар л мунгээрээ буруугаа засаг
    2017 оны 04 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Шулаад кармалцан юм алга АНы дебилээ, чиний цусалсан бондын орийг дарах гэж бугд гурийж байна Харин ажил хийж сураагуй чи хуруугаа ч ходолгож чадахгуй юм байж ядаж гай бололгуй олон юм ХУЦАЛГУЙ байж байгаа ч..
      2017 оны 04 сарын 13
  • gants biet (203.91.119.102)
    CHoijilsuren pizda hudlaa shaajee chi nasaaraa naad saaral baishindaa buguhgui shuu chi naasaa tsuhuijil taaraa gedesend chini hutgataigaa orno tegeed ydarsan irgedeer togloj baigaarai nadad aldah ym yu ch baihgui
    2017 оны 04 сарын 13 | Хариулах
  • зочин (103.242.46.190)
    Энэ тэтгэврийн насыг нэмээч гэсэн үг үсэг алга байна ш дээ
    2017 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.131.226.86)
    yamar hevleld yariltslag ugsun yumbe
    2017 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.41.143)
    100 хан сая долларын төлөө ард түмнээ талах ч гэж дээ!
    2017 оны 04 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Сурэн паран гэж энэ дээ АНы бузар булайг дэмжиж байсан гологнууд гэнэт эх орон ард тумдээ хайрт заралж гэнэ
      2017 оны 04 сарын 13
  • зориг (139.5.216.94)
    Зг дур зоргоороо аашилж ард түмэнээр татвар нэмүүлж төр засаг тансаглах ажилдаа оржээ. төрд бгаа хулгай нар өөрсдийн зардалаа нэмж ард түмнийг ядуу тарчиг байдал руу түлхэжээ. Ямарч үндэслэлгүйгээр татвар нэмж татварын дарамтанд оруулж бгаа юмбиз дээ
    2017 оны 04 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Шулаад кармалцан юм алга АНы дебилээ, чиний цусалсан бондын орийг дарах гэж бугд гурийж байна Харин ажил хийж сураагуй чи хуруугаа ч ходолгож чадахгуй юм байж ядаж гай бололгуй олон юм ХУЦАЛГУЙ байж байгаа ч..
      2017 оны 04 сарын 13
  • !!!!!!!!!!!!!! (66.181.160.37)
    Энэ хүн Засгийн газар төсвийн зардлаа багасгах шаардлагатай байгаа шүү! гэж хэлсэн байна шдээ!!!! Гэтэл манай нөхдүүд зардлаа огт хасалгүй зөвхөн иргэдийнхээ татварыг л нэмэх арга хэрэглэх гэж зүтгэж байна!!!!!! Ийм төрд иргэд бид татвар огт төлөхгүй байх, төлөхөөс татгалзах эрхтэй шүү!!!!!!
    2017 оны 04 сарын 13 | Хариулах
  • mgl (103.10.23.126)
    chi tord garval bas l idne
    2017 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (64.71.171.73)
    увсын хар хулгайч хүүхдийн мөнгө хас гэж оувс хэлсэн гээд байсан та нарыг зардлаа хас гэсэн байн ч дээ эргэж буцсан хулгай ч худалч хэтэрсэн луйварчин намаа унгаах санаатай бололтой
    2017 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.70.34.70)
    mongol shivshig bolj duuslaa. yugaa ch medehgui zugeer l hooson hoolny savnuud. ene uls orond medlegtei chadvartai, eh ornoo gesen gantsiin shirheg hun biana uu?????
    2017 оны 04 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    20 цаг 17 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 24 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    20 цаг 28 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    20 цаг 34 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    20 цаг 43 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    21 цаг 21 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    Өчигдөр 00 цаг 22 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Уржигдар 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Уржигдар 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Уржигдар 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 37 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    Уржигдар 11 цаг 37 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    2026-05-08
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    2026-05-08
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    2026-05-08
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    2026-05-08
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    2026-05-08
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    2026-05-08
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК