Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Ш.Навчцэцэг ”Хүүгийн минь амийг олон тэрбумаар үнэлээд ч бидний сэтгэлийн шархыг эдгээхгүй шүү дээ

2017-4-22
0
ЖИРГЭХ

Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн байлдагч Б.Ариунболд сургуулилтын гранат дэлбэрснээс болоод харамсалтайгаар амиа алдсан билээ. Түүний ээж өчигдөр хэвлэлд ярилцлага өгчээ. Талийгаач Б.Ариунболдын ээж Ш.Навчцэцэг болон нагац ах Ш.Түвдэндорж нар нь юу өгүүлснийг 24 баримтаар хүргэж байна.

 

 

Баримт 1. Миний хүү 1993 онд Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн. Анх аймгийн хоёрдугаар арван жилийн сургуульд орж, суралцаж байгаад амьдралын эрхээр Цагааннуур сум руу шилжсэн юм. Наймдугаар ангиа төгсөөд МСҮТ-д компьютер графикийн мэргэжлээр суралцсан. Их авьяаслаг, бахархмаар сайхан хүү байлаа.

 

Баримт 2. Сагс, волейбол маш сайн тоглодог. Мөн дуулж, бүжиглэх дуртай. “Би л чадна, болгоно, бүтээнэ” гэж байнга ярьдаг хүүхэд. Тэмцээн уралдаанд оролцож, шагнал медаль олныг авч байсан сайхан дурсамжтай мөч их байгаа.

 

Баримт 3. Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод бас медаль авсан байсан. Явсан газартаа нэр хүндтэй, тэмцээнд одтой, хийморьтой хүү байсан даа.

 

Баримт 4.  Хүү минь багаасаа цэрэг болно гэж ярьдаг байсан. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийг төгсч, Зэвсэгт хүчний 350 дугаар ангид гранатомётчиноор ажиллах хугацаандаа олон улсын хамтарсан “KHAAN QUEST” хээрийн сургуульд амжилттай оролцсон.

 

Баримт 5. 2013 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит болон Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн аварга салаа шалгаруулах тэмцээнд оролцож “Алтан медаль”, 2014 онд шагналт тавдугаар байрт шалгарч байлаа.

 

Баримт 6. Эх орныхоо төлөө тангараг өргөсөн хүү маань харамсалтайгаар амь насаа алдлаа. Манай гэрийн бүлд маш том гарз тохиолоо. /уйлав/

 

Баримт 7. Нас барахынхаа урд өдөр нь над руу утсаар ярьсан. “Ээж ээ, хүүгийнх нь утасны цэнэг дуусах гээд байна. Орой залгаж тухтай яръя. Хүү нь одоо утсаа унтраалаа. Та хүүдээ зориулаад фэйсбүүктээ зургаа тавиарай. Таныгаа хармаар байна, хайртай шүү” гэж хэлээд утсаа тасалсан. Энэ бол бид хоёрын хамгийн сүүлчийн яриа байсан.

 

Баримт 8. Хүү минь над руу утсаар байнга ярьдаг. Ээждээ их халамжтай. “Миний төлөө үргэлж цайныхаа дээжийг өргөж байгаарай” гэж утсаар ярих бүртээ захидаг байлаа.

 

Баримт 9. Хүү минь миний амьдралд маш том орон зайг эзэлдэг. Үнэхээр хэцүү байна. Эх орондоо тангараг өргөсөн цэрэг эр байсан шүү дээ гэж бодоод сэтгэлээ тайтгаруулах гэж оролдож сууна.

 

Баримт 10. Би нэг охин, хоёр хүүтэй. Талийгаач миний дунд хүү. Бага хүү Ховдын цэргийн ангид гэрээт цэрэг.

 

Баримт 11. Талийгаачийн хүү миний анхны ач. Аавтайгаа усны дусал шиг адилхан.

 

Баримт 12. Ач маань өнөөдөр гурван сар хүрч байна. Талийгаач багаасаа л анхны хүүхдийнхээ нэрийг ээжээрээ өгүүлнэ гэж ярьдаг байсан. Хүүтэй болсон өдрөө над руу залгаад “Ээж ээ, хүү нь аав боллоо шүү дээ. Хөөрхөн хүүтэй болсон. Хүү нь сайхан амьдарна. Та миний хүүд нэр өгөөрэй” гэсэн.

 

Баримт 13. Би ачдаа Тэмүүжин гэдэг нэр өгсөн дөө. Бэртэйгээ сая л уулзлаа. Уг нь ирэх долдугаар сард хүүгийнхээ хуримыг хийгээд тусад нь гаргах бодолтой байсан юм.

 

Баримт 14. Хүү минь түрээсийн байранд эхнэртэйгээ хамт амьдарч байсан. Эхнэр нь төрөх дөхөөд хадмындаа амьдарч байсан юм.

 

Баримт 15. Бэр маань цэцэрлэгийн багш. Нялх хүүхдээ тэврээд үлдэж байгаа болохоор зүрх шимшрээд хэцүү байна.

 

Баримт 16. Харамсалтай мэдээ сонсоод эгч нь Баян- Өлгий аймгаас онгоцоор ирсэн. Нас барсан орой нь манай хамаатнуудад хэл дуулгасан байна лээ. Үнэндээ итгэж чадаагүй.

 

Баримт 17. Цочролд орж, ухаан алдчихсан. Би аймгийнхаа 340 дүгээр ангид штабын үйлчлэгч хийдэг.

 

Баримт 18. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, 350 дугаар ангийн удирдлагууд надтай уулзсан. Харамсалтай хэрэг гарлаа гээд гашуудал илэрхийлсэн. Хөдөөлүүлэх ажилд нь ч бас ирж оролцсон.

 

Баримт 19. Сэтгэл санаа их хэцүү байсан учраас үг хэлэх тэнхэл ч байхгүй байсан.

 

Баримт 20. Цэргүүдэд хээрийн бэлтгэлд гарахдаа анхааралтай байгаарай гэдгийг, дарга нарт нь хандаж хяналт шалгалтаа сайжруулаарай гэж захимаар байна. Ахин ийм харамсалтай хэрэг дахин гаргуулахгүй байх талд Батлан хамгаалах яам анхаарч ажиллах шаардлагатай.

 

Баримт 21. Хүүгийн минь алтан амийг олон тэрбумаар үнэлээд ч эхийн, ар гэр, эхнэр хүүхдийн нь сэтгэлийн шархыг эдгээхгүй шүү дээ.

 

Баримт 22. Миний хүү Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн. Төр, засаг миний хүүг үнэлж Энхийн төлөө медалиар шагнасан. Ээждээ зориулаад Судан Улсаас хундаганы иж бүрдэл авч ирж өгсөн. “Ээж ээ, орсон гарсан хүмүүст идээнийхээ дээжийг хийж өгөөрэй” гээд инээмсэглээд өгч билээ.

 

Баримт 23. Ахлагчийн курсэд суралцсан үеэсээ л манайд амьдарсан. Хүнд тусархуу, дөлгөөн, их цайлган, ааш зан сайтай хүүхэд байсан. Эхнэр нь гуравхан сартай нялх хүүхдээ тэврээд үлдлээ. Дөнгөж 20 гарч яваа бүсгүй хүн хань ижлээсээ хагацаад хэцүү байна.

 

 

Баримт 24. Эгчийн минь бие тааруухан байна. Сэтгэл санаа нь маш хэцүү байгаа. Шокын байдлаасаа гарч чадаагүй л байна. 24 жилийн турш хайрлаж, халамжилж ирсэн хүү нь нэг л өдөр байхгүй болчихоор ямар байх нь ойлгомжтой.

 

Б.Батчимэг

image

Нас барахынхаа урд өдөр нь над руу утсаар ярьсан. “Ээж ээ, хүүгийнх нь утасны цэнэг дуусах гээд байна. Орой залгаж тухтай яръя. Хүү нь одоо утсаа унтраалаа. Та хүүдээ зориулаад фэйсбүүктээ зургаа тавиарай. Таныгаа хармаар байна, хайртай шүү” гэж хэлээд утсаа тасалсан. Энэ бол бид хоёрын хамгийн сүүлчийн яриа байсан.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (38)

  • Зочин (103.10.22.136)
    Ямар сайн байхав дээ хайран сайхан хүү ард нь үлдсэн хүүг нь сайн болгож аавынхаа үлдээсэн амьдралыг үргэлжлүүлэхэд нь сэтгэлээ зориулждээум сайн амгалан болтугай
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • eej hun (202.179.31.58)
    haramsaltai bnda hairan saihan zaluu nas er n hariyustlaga sahilga bat aldagdj bnda anhaaraachee darga nar min alban tyshaaltai boloh n amarhan ch harayustlga n huchtei baih heregtei bnda.
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • Zochin (202.70.46.207)
    BH in said B Baterdene bsan tsagt BHYam uudluhgviee mergejliin hvneer said tawiachee ergvv MANGARuudaa
    2017 оны 04 сарын 25 | Хариулах
  • иргэн (66.181.185.101)
    Согтуу офицер сахилагагүй цэргээс болж дэлхийн дайн гарна гэдэгЭнэ асуудал бол явж явж хувь хүний сахилга бат,мэдлэг боловсролтой л холбоотой.Анхаарал болгоомжгүйгээс болж амиа алдаж бусдыг хохироождээ
    2017 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.43.203)
    xaramsaltai xvvxedeesee salna gedeg dendvv aimaar
    2017 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (89.234.157.254)
    Шууд үнэнийг хэлэхэд ийм хэнэггүй, дүнхүү ахлагчаас л ийм харамсалтай асуудал үүслээ ш тээ... Мэдэхгүй, сураагүй зүйлээрээ оролдож байгаад гар грантын шиплинтийг нь мулталсанаас энэ осол болсон. Ядаж гранатаа унагасан бол тэр дор нь аваад хол шидэж болох л байсан.
    2017 оны 04 сарын 24 | Хариулах
  • иргэн (202.179.31.49)
    Батлан хамгаалахын сайд Зэвсэгт хүчинд иргэний хяналтыг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй албан тушаал гэж Зэвсэгт хүчний тухай хуулинд заажээ. Цэргийн сургалт, сахилга бат Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, төрлийн цэргийн командлагч нарын үндсэн үүрэг юм байна. Эдгээр хүмүүсийг Зэвсэгт хүчний ерөнхий командлагч томилдог хуультай юм байна шүү. Манай УИХ-ын зарим гишүүд хуулиа мэдэхгүйгээс эзнийг нь олоогүй шаардлага тавьдаг юм байна.
    2017 оны 04 сарын 24 | Хариулах
  • иргэн (202.179.31.49)
    11 дүгээр зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх 11.1.Монгол Улсын Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд дараахь тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ11.1.10.Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох11.1.14.Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын санал, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, төрлийн цэргийн командлагчийг томилох, чөлөөлөх. 15 дугаар зүйл. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын бүрэн эрх 15.1.Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга цэргийн удирдлагын дээд байгууллагыг тэргүүлнэ.15.4.Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ15.4.5.цэргийн удирдлагын дээд байгууллагын албан тушаалтан, нэгтгэл, ангийн захирагчийг төрлийн цэргийн командлагчийн санал болгосноор томилж, чөлөөлөх15.4.7.хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу албан тушаалын цол олгох, бууруулах, хураан авах,
    2017 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.25.67)
    Мэргэжлийн бус, мөнгө нэр алдарт хэт дурлагсад сайд хийх гэж улайран зүтгэж байгааг МАН хөхүүлэн дэмжиж байна.Энэ Бат-Эрдэнэ, Батсуурь, Оюунхорол нарыг огцруулаач.
    2017 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.25.67)
    Мэргэжлийн бус, мөнгө нэр алдарт хэт дурлагсад сайд хийх гэж улайран зүтгэж байгааг МАН хөхүүлэн дэмжиж байна.Энэ Бат-Эрдэнэ, Батсуурь, Оюунхорол нарыг огцруулаач.
    2017 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.25.67)
    Мэргэжлийн бус, мөнгө нэр алдарт хэт дурлагсад сайд хийх гэж улайран зүтгэж байгааг МАН хөхүүлэн дэмжиж байна.Энэ Бат-Эрдэнэ, Батсуурь, Оюунхорол нарыг огцруулаач.
    2017 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.25.67)
    Нисдэг тэрэг ямар үнэтэй тэгэхэд нас барсан офицер ямар гарзтай, олон цэрэг хөлдөөж 1 цэрэг эрхтэн дутуу болсон ямар харамсалтай, сая 2 сайхан залуугийн амь ямар их харамсал вэ эдгээр нь сүүлийн жил хагасын дотор болчлоо. Дарга нараа та нарын албан тушаалдаа үлдэх их хүсэл, шунал чинь дэндүү их үнээр, хайран хүний амьнаас ч үнэтэй болчлоо ш тээ, хэтэрч байгаа юм биш үү
    2017 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.25.67)
    Нисдэг тэрэг ямар үнэтэй тэгэхэд нас барсан офицер ямар гарзтай, олон цэрэг хөлдөөж 1 цэрэг эрхтэн дутуу болсон ямар харамсалтай, сая 2 сайхан залуугийн амь ямар их харамсал вэ эдгээр нь сүүлийн жил хагасын дотор болчлоо. Дарга нараа та нарын албан тушаалдаа үлдэх их хүсэл, шунал чинь дэндүү их үнээр, хайран хүний амьнаас ч үнэтэй болчлоо ш тээ, хэтэрч байгаа юм биш үү
    2017 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.25.67)
    Нисдэг тэрэг ямар үнэтэй тэгэхэд нас барсан офицер ямар гарзтай, олон цэрэг хөлдөөж 1 цэрэг эрхтэн дутуу болсон ямар харамсалтай, сая 2 сайхан залуугийн амь ямар их харамсал вэ эдгээр нь сүүлийн жил хагасын дотор болчлоо. Дарга нараа та нарын албан тушаалдаа үлдэх их хүсэл, шунал чинь дэндүү их үнээр, хайран хүний амьнаас ч үнэтэй болчлоо ш тээ, хэтэрч байгаа юм биш үү
    2017 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (43.242.243.190)
    Цэргийн хэрэггүй мөнгө үрсэн анги нэгтгэлүүдийг татан буулгамаар юм хилийн цэргээ үлдээгээд эдийн засгаа өөд нь татмаар байна хэнтэйгээ байлдах гэж үргүй зардал гаргадаг байна а
    2017 оны 04 сарын 24 | Хариулах
  • зочин (202.179.25.17)
    Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Монгол цэргийн амь Эрдэнэт үйлдвэрийн захирал МАН-ын гишүүн Бадамсүрэнгийн гэрийн тавилганы үнээс 15 дахин унтлагын өрөөний орны үнээс 2 дахин хямд үнэлэгдэж байна шүү.
    2017 оны 04 сарын 24 | Хариулах
  • зочин (202.179.25.17)
    Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Монгол цэргийн амь Эрдэнэт үйлдвэрийн захирал МАН-ын гишүүн Бадамсүрэнгийн гэрийн тавилганы үнээс 15 дахин унтлагын өрөөний орны үнээс 2 дахин хямд үнэлэгдэж байна шүү.
    2017 оны 04 сарын 24 | Хариулах
  • КАЗАХ (202.179.2.118)
    Гүн эмгэнэл илэрхийлье.ум сайн амгалан болтугай
    2017 оны 04 сарын 24 | Хариулах
  • zochin (59.9.162.150)
    Said B Baterdene ajila ugch ogtsofoochee.!!!!
    2017 оны 04 сарын 23 | Хариулах
  • зочин (66.181.189.174)
    Нисдэг тэрэг ямар үнэтэй тэгэхэд нас барсан офицер ямар гарзтай, олон цэрэг хөлдөөж 1 цэрэг эрхтэн дутуу болсон ямар харамсалтай, сая 2 сайхан залуугийн амь ямар их харамсал вэ эдгээр нь сүүлийн жил хагасын дотор болчлоо. Дарга нараа та нарын албан тушаалдаа үлдэх их хүсэл, шунал чинь дэндүү их үнээр, хайран хүний амьнаас ч үнэтэй болчлоо ш тээ, хэтэрч байгаа юм биш үү
    2017 оны 04 сарын 23 | Хариулах
  • зочин (202.9.40.82)
    энэ бол үнэхээр харамсалтай юм болсон байна.Иймээс эр цэргийн албанд хүүгээ явуулж байгаа бүх эцэг эхчүүд БХЯ-тай тайван цагт эр цэргийн албанд эрүүл мэнд бие бялдар оюун ухаанаараа тэнцээд эр цэргийн алба хаахаар явж байгаа хөвгүүд,эцэг эх буюу ар гэрийн зүгээс цэргийн эрдэмээ сураад эрүүл саруу бүрэн бүтэн хүмүүжээд ирнээ гэсэн гурвалсан онц чухал ГЭРЭЭ байгуулах хэрэгтэй.Ээжүүд Аавууд дэмжээрэй.
    2017 оны 04 сарын 23 | Хариулах
  • зочин (202.126.91.219)
    Мундаг залуу байна.Даан ч дээ.
    2017 оны 04 сарын 23 | Хариулах
  • unen (93.219.136.62)
    ene bol haiharamjgui baidaliin balag jagaad olon hunii dotor granatnii tugjees onisiig suglav ... atgaasaa taviad 3-4n sekundiin zaind bjlt asaj tesrelt bolno.... olon jil armid ahmad, ahlagts boltloo devshsen humuus iim beltgeltei bna gedeg
    2017 оны 04 сарын 23 | Хариулах
  • jagaa (202.72.242.4)
    um ma ni bad mi hum
    2017 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.17.162)
    Ene eej hetsvv bnaa setgelee barida egch mini
    2017 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.229.121.175)
    said ajlaa ogox xeregtei
    2017 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.21.106.138)
    ЭНЭ бугдийг ашиглаад батман хамгаалхынсайд ДАРГА нарду дайрч буй хар масс дэндуу АРЧААГУЙ. Хоорхий.
    2017 оны 04 сарын 23 | Хариулах
  • Huuchin tsereg (202.21.106.138)
    ХАРАМСАЛТАЙ ГУН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ. ГЭВЧ ЭНЭ ЗАЛУУ ТЭР ГРАНАТЫН ШИПЛИНТЫГ СУГАЛААГУЙ БОЛ ЭНЭ БУГД ЭМГЭНЭЛТ БАЙДАЛ БОЛОХГУЙ БАЙСАН ШУУДЭЭ. ЮУ Ч ГЭХЭВ. САВААГУЙ ЗАН ГЭХУУ. БУУ МЭДДЭЭ.
    2017 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.10.23.120)
    Жэнхэн баатар хүү байна
    2017 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.43.181)
    Said n ajilaa uguh yostoi.
    2017 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.40.33)
    Ene zaluu ter gaitai granatin shpilintiig multlaagui bol iim xaramsaltai zuil boloxgui baisan sh tee... bas uchirtai ugee xelj baimaar yum.
    2017 оны 04 сарын 23 | Хариулах
  • unshigch (62.203.140.214)
    hairan saihan hyy. iim saihan hyygee aldana gedeg yamar hetsyy ve. yam tamgiin gazriin tolgoid baigaa huvalzuudaas 1 ni ch emgenesengyi. omhii huvalzuudad bol ene u ch bish baih. ene saihan zaluu ali 1 oor ulsad torson bol oron dayaraa hyndetgej, haramsliin davalgaa ovolzoj baigaa. ehees ni oor amitan duugardaggyi ee. yamand ajillaj baigaa hulgaich huvalzuudiin tolgoid bol haanaas yashiij baigaad u g husah ve gesen bodol l baigaa daa
    2017 оны 04 сарын 23 | Хариулах
  • ZOCHIN (58.7.158.77)
    HAIRAN SAIHAN MONGOL ER HUN.
    2017 оны 04 сарын 22 | Хариулах
  • ЗОЧИН (150.129.141.238)
    ЮУТАЙ Ч ЗҮЙРЛЭШГҮЙ САЙХАН ХҮҮГЭЭ АЛДСАН ЭХ ХҮНИЙ СЭТГЭЛИЙН ШАНАЛАЛ МАШ ХЭЦҮҮ.ХӨӨРХИЙДӨӨ АМЬДРАЛ ЖАРГАЛЫН БАЛЫГ Ч АМСАЛГҮЙ БИДЭНДЭЭ ХЭЗЭЭ Ч ЭРГЭЖ ИРЭХЭЭРГҮЙ ОДСОН ЭНЭ ХҮҮ ЭРГЭЖ БИДЭНДЭЭ ТӨРӨӨРЭЙ.ЭХ ОРОН ЭЛГЭН САДАН ТАНЬ ЧАМААР БАХАРХАНА.ХАРИН АРХИЧИН ХОГИЙН МУУ ЗАХИРАГЧ ХУРАНДАА ӨЛЗИЙГ ГРАНАТААР ТЭСЭЛЖ ЗОВЛОНГИЙ НЬ АМСУУЛ.ЯАСАН ХАРИУЦЛАГАГҮЙ ӨӨДГҮЙ ТЭНЭГ САХИЛГА БАТГҮЙ АРХИНД ХАР ТОЛГОЙГОО ЗАХИРУУЛСАН МУУ ГӨЛӨГ ВЭ? ЧАМАЙГ БУРХАН ГЭСГЭЭЖ ЧИ ХЭН Ч БИШ БОЛНОО САЙХАН ЦЭРЭГ ЭРЧҮҮД ЧАМ ШИГ АРХИЧНЫ БАЛАГААР ЗҮЙ БУСААР ОДЛОО.БАТЭРДЭНЭ САЙДАА НААД НОВШОО ХОЙД СОЛОНГОСЫН ХӨДӨЛМӨРИЙН ЛАГЕРТ БЭЛЭГЛЭЭЧ ӨӨРӨӨ ХАМТ ОЧ
    2017 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (126.212.34.222)
    Haramsaltai bn torin tolgoinuud bygd nam bnaa elbegdoj yasan be
    2017 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (150.129.140.217)
    Гүн эмгэнэл илэрхийлье.ум сайн амгалан болтугай
    2017 оны 04 сарын 22 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    nulims garaad unshihad hezyy bailaa, helehch yg oldohgui baina,,,,batlan hamgaalah ih hozrogdson, oorchlolt hiih heregtei gazar,,, Darga nariin harzaach ih muu, soelgui,,,yneheer baharhmaar armitai boloh umsan
    2017 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.9.43.235)
    Гүн эмгэнэл илэрхийлье.ум сайн амгалан болтугай
    2017 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (93.219.150.205)
    sain huu bai ee sain uned hureh boltugai
    2017 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (139.5.219.48)
    Үнэндээ хэцүү байлгүй яахав. дөнгөж хорин хэдхэн насандаа албан ажлаа биелүүлж яваад гэнэт ийм юм болно гэж....... хариуцаж сургуулилт хийлгэж байсан газар нь үнэндээ хариуцлагагүй хандсан юм шиг.....
    2017 оны 04 сарын 22 | Хариулах
  • Болат Б.Ө (202.21.106.117)
    Ээжийн үнэхээр эрдэнэ байжээ хөөрхийдөө ,Ум мани бадмихум Ээ хайран залуу ямар их хүсэл мөрөөдөл тээж явсан бол зайлуул ,үнэхээр харамсаад барамгүй юм даа .Үнэхээр БХЯ -ны хариуцлагагүйн амьд жишээг харууллаадаа ,юу гэж ч хэлэхэв даан чиг харамсалтай
    2017 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (122.201.21.231)
    Сайн хүү сайхан ч хүү байжээ
    2017 оны 04 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    51 мин
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    1 цаг 25 мин
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    1 цаг 25 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    2 цаг 14 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    2 цаг 26 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    2 цаг 40 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    4 цаг 0 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    4 цаг 4 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    4 цаг 8 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    4 цаг 14 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    4 цаг 22 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    4 цаг 26 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    5 цаг 27 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    5 цаг 30 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    6 цаг 0 мин
  • Мэдэгдэл
    21 цаг 54 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    22 цаг 6 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    22 цаг 36 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    22 цаг 54 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    23 цаг 58 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
  • УБТЗ ХНН-ийн парк шинэчлэл, транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК