Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: МАН, АН хоёрт одоо тогтчихоод байгаа бузрын механизм удаан наслахгүй

2017-4-28
0
ЖИРГЭХ

Нийтлэлч Б.Баабарын “АН-ын гишүүд, дэмжигч нарт” хаягласан нийтлэл Ардчилсан намын эгэл жирийн гишүүд төдийгүй шударга сонгууль хийхийг уриалдаг иргэн бүрийн дэмжлэгийг авч, харин эрх баригчид хийгээд дараагийн Ерөнхийлөгч болохыг мөрөөдөн нам дамнан “улстөр” хийж буй хэсэг бүлэг нөхдүүдийн шүдэнд орсон мах болоод байгаа. Учир нь түүний нийтлэлд дурьдагдсан Төрийн эрхийг хуурч мэхлэх, луйвардан дээрэмдэх аргаар авч буй гэмт хэргийн шинжтэй бүлэглэлүүдийг зайлуулах уриалга, өнөөгийн АН-д өрнөөд буй “Мөнгөний ажил”,  иргэн бүр өөрийн сонгох сонгогдох чөлөөт эрхээ эдэлж чадаж байгаа эсэх, төр зайдагнаж байгаа луйварчдыг түүхийн хог руу шидэх ёстойг сануулсан олон өгүүлбэрүүд нам дамнасан бүлэглэлийн зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэж байгаа гэдэгт эргэлзэх юун. Ардчилал гэсэн үгний ард арьсаа нуусан дарангуйлагчдын талаарх 24 баримтыг онцолж байна.


 

 

1. Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч болох учиртай “А” жил гаруйн өмнө тодорхой болсон.


2. Бид “Хорин хэдхэн жилийн дараа нэг толгойлогчийг тойрон хүрээлсэн бүлэглэлийн гарт намын эрх мэдэл бүрэн орно” гэж төсөөлөөгүй.


3. Бид тайван замаар дарангуйллийн дэглэмээс салсан шигээ тайван замаар дарангуйллын тогтоц руугаа буцаж явна.

 

4. Ерөнхийлөгчийн сонгуульд хүн дэвшүүлэхдээ эхлээд нам дотроо нийт намын гишүүдийн оролцоотой сунгаа явуулна гэсэн ам тангараг худлаа болсон нь хамгийн сүүлийн жишээ.


5. Сая намын дотоод сонгуулиар тодорсон 380 хүн одоо энэ шийдвэрийг гаргах болов уу.


6. Нам доторх нэр дэвшилт 5-р сарын 2-7 хооронд болох учиртай. Намын нэр дэвшүүлэлт будлиантай болбол эхлээд хэн нэг нь гомдол гаргах учиртай. Гэхдээ Цагдаагийн байгууллагад. Цагдаа ирж шалгаад үнэхээр хулхи болсон гэж үзвэл Шүүхэд шилжүүлнэ. Шүүх үнэхээр тийм байна гэж үзвэл хулхидагчид заргалдан дараагийн шатны шүүхэд гомдол гаргаж болно. Ийнхүү гурван шатны шүүх болоод цагдаагаар 14 хоногийн дотор гялалзуулаад анхлан нэхэмжлэл гаргагчид заргаа авч чадах юм бол нам дотрох нэр дэвшилтийг дахиж болно. Энэ хугацаандаа  багтахгүй бол тэгээд хохь нь.


7. Бүх төрлийн сонгууль нэг талаасаа бизнес, нөгөө талаасаа луйвар болоод удаж байна.


8. Өнгөрсөн гучаад жилд энэ нь Далай ламын шившлэгтэй гэх шүдэнз тараахаас эхэлж байсан бол одоо эцсийн үр дүн нь эхнээсээ хуйвалдан тохирогчдод тодорхой байдаг өгч авалцдаг сүлжээний бизнис болтлоо төгөлдөршжээ.

 

Ардчилсан нам том сорилтын өмнө ирлээ. Бид өнөөдөр сонголтгүй шахам болсон мухардлын ирмэг дээр зогсож байна. Эндээс цааш уналт л байхаас сорилт гэж тулгарахгүй.

9. Одоо намаас Ерөнхийлөгчид хүн нэр дэвшүүлэхдээ яах вэ? Яаж ч магадгүй. Мөнгөөр шахах арга байна. Нэр дэвшвэл мөнгө өг. Ийм практик АН-д өнгөрсөн өвлөөс гэнэт нэвтэрсэн.


10. Толгойлогчдод таалагдаагүй хүмүүсийг гүтгэн шинэ шуугиан үүсгэж, ёс зүйд таарахгүй, эсвэл намын гишүүдээс дэмжлэг авахгүй нь нэгэнт тодорхой болсон гэх мэтээр урьдчилан хасч байна.


11. Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч болох учиртай “А” ( нэр нь битүүлэг нэгэн гэе) жил гаруйн өмнө тодорхой болсон гэдэг. Улстөр-бизнесийн хамгийн том бүлэглэлийн зөвшлөөс тодорсон хүний нэрийг бид мэдэж чадаа ч үгүй байна.


12. Зөвшилд хүрсэн үеийг нь бол барагцаалж болно. Учир нь түүнтэй өрсөлдөж болох нөлөө бүхий улс төрчдийг жил гаруйн өмнөөс шившиглэх ажил эхэлсэн.


13. Хамгийн түрүүнд АН-ын С.Баярцогт энэ цэвэрлэгээнд өртөн шившиглэгдсэн ба араас нь Э.Бат-үүлийг оруулсан. Улмаар МАН-ын лидерүүд болох С.Баяр, Сү.Батболд “түмний шившиг болов”. Саяхнаас Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарын нэр шившигийн багананд хадагдлаа.


14. Хэнийг сонгох тухай ярихын оронд хэнийг сонгуулахгүй байхыг тодорхойлсон энэ ажлын хүрээнд АН-д хэнээр даргалуулах, дараа нь яаж шившиглэх ажил ч багтсан гэсэн дүгнэлт ч байгаа


15. Фракц бүлэглэлийн толгойлогчид “миний багцанд төдөн хүн байгаа” гэдгээрээ хоорондоо өрсөлдөнө.


16. АН-ын шинэ толгойлогч саяхан “Би ардчилсан намыг чанга гараар удирдана” гэж мэдэгдлээ. Юу вэ, энэ чинь шорон биш шүү дээ.


17. АН-д (Ер нь бусад улс төрийн нам, ялангуяа МАН, АН хоёрт) одоо энэ тогтчихоод байгаа бузрын механизм удаан наслахгүй гэж би боддог. Эрхбиш чөлөөт нийгэм, ардчилсан тогтолцоонд амьдраад бүтэн үе солигдохыг үзчихсэн, төрлөх зан чанараараа омог бардам эрх чөлөөсөг Монголын ард түмэн ийм тогтолцоог нурааж л таараа. Энэ бол би байсан ч байгаагүй ч заавал тохиох түүхэн процесс.


18. “Хар хайрцагны программыг нь Баабар зохиосон учир дүн нь яг таарч байна” гэж хардагдаж ч байсан.


19. Луйварчдын тоглоом болж буй энэ орны иргэдийг бушуухан тэднээс нь салгах хэрэгтэй байна.


20.  Луйварчин, хулгайч нараар толгойлуулсан сүлжээний голлох идэвхитнүүдээс урьдчилан тохиролцсон нэгийг нь улс орныхоо Ерөнхийлөгчөөр сонговол тэртээ тэргүй алсдаа нурах боловч өнөөдөртөө ноёлж улс орныг хоролсоор буй мафи бүлэглэлийн насыг л уртасгана шүү.


21. Монголын ард түмэн бид ардчилал нэрийн дор бүлэгжсэн дээрэмчид төрийн эрхийг хууль бусаар авахад нь урьдаас найруулсан сонгуульд нь орж луйварт нь тусалдаг, тэрийг нь хэм хэмжээ болгож өгдөг, хууль ёсны болгож харагдуулдаг хүүхэлдэй болчихоод байна.


22. Бид үнэхээр шударгаар төрөө сонгож чадаж байна уу, бид эрх чөлөөт ард түмэн мөн үү, явж явж төрийн эрх ард түмний мэдэлд байна уу, манай нийгмийн баялаг бидний эрх өгсөн хүмүүсээр дамжин шударгаар хуваарлагдаж чадаж байна уу гэсэн өдгөө олонх хүнийг эргэлзээнд оруулчихаад байгаа асуултад дүн тавих болно.


23. Доороос дээш хүртэл нэр дэвшиж байгааагаас авахуулаад эцсийн дүн гартлах сонгуулийн бүх процесс хэрхэн явагдахыг сайтар ажиглаарай. Сонгууль нэрээр Төрийн эрхийг хуурч мэхлэх, луйвардан дээрэмдэх аргаар авч буй гэмт хэргийн шинжтэй бүлэглэлүүдийг зайлуулж, хуульд заасны дагуу иргэн бүр өөрийн сонгох сонгогдох чөлөөт эрхээ эдэлцгээе. Чухам ингэж байж бид ардчилсан тогтолцоот, чөлөөт, бат бэх, шийдвэрлэг төр улсыг цогцлоож чадна.


24. Сонгууль бол ямар нам засгийн эрх барихыг сонгодог төдий зүйл биш. Ямар нам засгийн эрх барих хэрэггүйг хэлж өгдөг. Улмаар ямар нам байгаад ч нэмэргүйг тодорхойлж, түүхийн хог руу шиддэг гэдгийг л бид санах ёстой.

 

image

...АН-д өрнөөд буй “Мөнгөний ажил”, иргэн бүр өөрийн сонгох сонгогдох чөлөөт эрхээ эдэлж чадаж байгаа эсэх, төр зайдагнаж байгаа луйварчдыг түүхийн хог руу шидэх ёстойг сануулсан олон өгүүлбэрүүд нам дамнасан бүлэглэлийн зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэж байгаа гэдэгт эргэлзэх юун. Ардчилал гэсэн үгний ард арьсаа нуусан анархизмын талаарх 24 баримтыг онцолж байна...

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Мгл (139.5.218.131)
    Баабар толгой угаагаад олигархуудад уйлчилдгээсээ арай оор юм бичиж.Мафиин сулжээг толгойлогчдыг бослого гарган устгах цаг оройтож байгааг анхааруулжээ,юу унэн тэр унэн.мананг арчихгуйгээр,тэдэнд уйлчлэгч хуулиинхныг устгахгуйгээр энэ бузартсан ниигмииг оорчлох ямарч боломжгуй
    2017 оны 04 сарын 29 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    hen bichih ni hamaagui , ynen l um bichsen baina. Mongoliin ard tymen zus oirtson , hamaatan sadan geed neg ail heden zuun gishyyntei , tednii naiz, tanil geed yavahaar mongoliin tord shudarga songuuli yavagdah arga alga !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Luivarchid luivarchidaa songono…..byleg etgeedyyd byleg etgeedyydee songood baihaar tor zevershih boloogui,,,,, Yneheer zever ganzaarchilsan 76 bie daagch garch irj baij tor shinechlegdene, Ogt toriin luivart chanagdaagui Eronhiilogch ard tymnees garch baij Mongol uls zever eronhiilogchtei bolno,,,,,,Oor arga alga
    2017 оны 04 сарын 28 | Хариулах
  • ЗОЧИН (202.131.244.194)
    БААБАР НИЙТЛЭЛЧ ҮНЭНИЙ ОРТОЙ ЮМ БИЧСЭН БАЙНА. АРД ТҮМЭНД СОНГОХ АГУУ ЭРХ БАЙДГИЙГ САНАЖ ИРЭЭДҮЙГ ЗӨВ АВЧ ЯВЖ ЧАДАХ ЭРХЭМ НЭГНИЙГ СОНГООСОЙ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА.
    2017 оны 04 сарын 28 | Хариулах
  • khalkh mongol (178.184.178.17)
    amrjargal bol elbegeegiin buunii nohoi hovdii shaar pzdaa
    2017 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.41.38)
    Олигархууд хийсэн нүглээ үе дамжуулан далдлах, ялаас зугатаах,өөрийгөө хуяглах ажил нь энэ улсыг сөнөөж байна. Хүний аль муу муухай бузар булайг өөгшүүлэн дэмжиж дэвэргэдэг ардчилал манайд хөгжсөн. Эрх баригчид ийм үлгэрлэл эхэлж үзүүлсэн,хуульгүй мэт авирласан нь ийм хорт уршиг тарьсан. Манай шүүх, прокурор бол өмхийрч гүйцсээн.
    2017 оны 04 сарын 28 | Хариулах
  • ЗОЧИН (103.11.192.34)
    НОМЕР 1 ЭНХБАЯР БОЛ АВИЛГАЧ ШАНТААЧЛАГЧ ЗЭВҮҮН ХҮН ШҮҮ ДЭЭ УРТ ШАР ДЭЛТЭЭС Л ХОЛ ЯВЦГААХ ХЭРЭГТЭЙ
    2017 оны 04 сарын 28 | Хариулах
    • зочин
      хөлсний бичээчид ажилдаа оржээ.
      2017 оны 04 сарын 28
    • зочин
      хөлсний бичээчид ажилдаа оржээ.
      2017 оны 04 сарын 28
  • зочин (103.11.192.34)
    ЯАЛТ Ч БАЙСАН МАН АН 2 Ч ӨНӨӨДРИЙН МОНГОЛ ТӨЛӨВШСӨН НАМУУД ШҮҮ МАН БОЛ БҮҮР ТУЛХТАЙ МАХН ШИГ ГЭДСЭНДЭЭ ХӨЛӨӨ ЖИЙЛЦЭЭД БАЙХГҮЙ ШҮҮҮ
    2017 оны 04 сарын 28 | Хариулах
    • иргэн
      Кккк естой төлөвшсөн мэргэжсэн хулгайч луйварчдаас бүрдсэн намууд
      2017 оны 04 сарын 28
    • ЗОЧИН
      ХӨЛСНИЙ БИЧЭЭЧИД АЖИЛДАА ОРЖЭЭ
      2017 оны 04 сарын 28
  • зочин (103.11.192.34)
    МАХН-Д ЮУ ЧТОГТООГҮЙ ХЭРЭГ ҮҮ ХОРЛООЧИНГУУД БАЙЖ БАЙЖ ХЭХЭ СОНГУУЛЬ ДӨХӨӨП НЭР ДЭЬШИГЧЭЭ ХАМГААЛАХ ТАКТИК УУ ӨРӨВДМӨӨР ЮМ
    2017 оны 04 сарын 28 | Хариулах
  • zochin (43.228.129.150)
    Uneneesee helsen bol zuv l helj, er ni mafiin buleglel shig bson bna, ali ch baiguullagad ochson yag ene turiin undur alband ochson humuus shig bdal ajiglagddag, ene ni Mongol uls baih uu es baih uu gedegt ergelzej baigaa, haa saigui hyataduud, Mongolchuud eh orondoo erh chuleetei, unench shudargaar ajiillaj amidrah tsag ue duussan bna bilee
    2017 оны 04 сарын 28 | Хариулах
  • vneniig bedregch (66.181.179.59)
    xar xireer boxirdson tarxia Baabaraar sain ugaalagtsgaa,sexeerch magadgvi
    2017 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.11.114)
    arhi 20 tug bhd manangaasaa salj chadahgvi bizdee
    2017 оны 04 сарын 28 | Хариулах
  • зочин (59.153.112.175)
    мафийн бүлэглэлийг яаралтай огцруулж, тэдэнд эрүүгийн хариуцлага тооцох хэрэгтэй. Тэднийг сонгуульд огт сонгож болохгүй.Хэрэв тэднээс өөр хүн нэр дэвшихгүй бол иргэд бид саналаа өгөхгүй, сонгуульд оролцохгүй байх эрхтэй шүүдээ.
    2017 оны 04 сарын 28 | Хариулах
  • иргэн (202.9.40.137)
    Тархи угаагч Баабарт итгэхгүй
    2017 оны 04 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    20 цаг 17 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 24 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    20 цаг 28 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    20 цаг 34 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    20 цаг 43 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    21 цаг 21 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    Өчигдөр 00 цаг 22 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Уржигдар 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Уржигдар 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Уржигдар 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 37 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    Уржигдар 11 цаг 37 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    2026-05-08
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    2026-05-08
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    2026-05-08
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    2026-05-08
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    2026-05-08
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    2026-05-08
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК