Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зөрчлийн хуулийн талаар хэн юу хэлэв

2017-4-28
0
ЖИРГЭХ

УИХ-ын өчигдрийн чуулганаар Зөрчлийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ хууль нэлээд маргаан дагуулаад байгаа юм. Тухайлбал сөрөг хүчнийнхэн бараг 80 хувь нь баривчлах ялтай байна, шоронжсон хууль боллоо хэмээн шүүмжлээд байгаа бол ХЗБХ-ны хурал дээр гаргасан Ц.Гарамжавын санал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, өдөр тутмын сонин, сайтууд нүүрээ харлуулж, телевизүүд дохио дуулгаргасан. Зөрчлийн хуулийн талаар  хэн, юу хэлснийг онцлон хүргэж байна.

 

 

УИХ-ын гишүүн Б.Сарангэрэл: Ямар их мөнгө вэ. Яасан том тоо хэлдэг юм, ямар баян юм бэ

 

  • Монголын түүхэнд, тэр дундаа сэтгүүл зүйн түүхэнд байгаагүй хар толбо үлдээсэн, түүхэнд бичигдэх таагүй үйл явдлыг өнөөгийн парламентийн үед гаргалаа. Хэвлэлийн түүхэнд ийм зүйлүүд гарч байсан. Олон нийтийн телевиз, Үндэсний зөвлөл удирдлагаа эсэргүүцэж өлсгөлөн зарлаж байсан. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл ингэж олноороо эсэргүүцэл илэрхийлж байсныг би санахгүй байна.

 

  •  Улс төрчид бие биенээ хайцаалдаг. Тухайлбал “Чингис бонд”-оос хэн, хэдий хэмжээний зээл авсан, хугацаандаа эргэж төлөх гэж байгаа юм уу үгүй юу гэдгийг өнөөдөр бид бодитойгоор мэдэхгүй байна. Үүнийг хэвлэлийнхэн эрэн сурвалжилж, гаргаж тавьж байгаа. Энэ бодит мэдээллийг хаах, санхүүжилтээр нь боож хэвлэл мэдээллийн хэрэгслийг боомилох гэсэн санаархал гэж хэвлэлийнхэн дүгнэж байна.

 

  •  Эрүүгийн хуулиар зохицуулдаг байсныг Зөрчлийн хууль руу оруулж ирснийг дэвшил гэж үздэг. Гэхдээ өмнөх Эрүүгийн хуулинд торгуулийн хэмжээ 2-20 сая төгрөг байгаагүй. Үүнийг нь өнөөдөр 20-100 сая болгон нэмэгдүүлээд ороод ирж байгаа. Ямар их мөнгө вэ. Яасан том тоо хэлдэг юм. Ямар баян юм. Үүгээрээ хэнийг айлгах гээд байгаа юм. Олон нийтээ айлгах гээд байгаа юм уу.

 

Ц.Элбэгдорж: Иргэдийн нүд, чихийг боох алхам хийж болохгүй

 

  • Бидний төрийн барьж байгаа гол бодлого бол аль болох яллах, буруутгах талдаа биш.

 

  •  Шүүх нэг бол хариуцлага тооцоод шийддэг, нөгөө бол цагаатгадаг байх. Ингэвэл мөрдөн байцаах байгууллага болоод шүүхийн өмнөх шатанд оролцож байгаа хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа сайжирдаг, хариуцлагатай болдог. Манай их хурал хууль тогтоох байгууллага энэ үнэт зүйлээ хамгаалсан байдлаар шийдвэр гаргах хэрэгтэй.

 

  •  Төрд эхлээд хариуцлага бий болгох ёстой. Төрийн өндөр албан тушаалтнууд торгууль төлдөг зүйл байгаа юу. Ард түмэндээ амлалт өгөөд амлалтаасаа буцах юм бол хариуцлага хүлээдэг хуулийн заалт байгаа юу. Байхгүй шүү дээ

 

  • Иргэдийн нүд, чих болсон ямар нэгэн заалт оруулж болохгүй. Үүнийг онцгой анхаарах хэрэгтэй. Ялангуяа тэр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, фэйсбүүкийн хүрээнд гарч байгаа асуудлыг хүртэл яриад байна. Хамгийн бүдүүлэг аргаар буюу шууд торгууль, шийтгэл гэдэг маягаар шийдэх нь буруу зүйл.

 

  •  Торгууль нэмсэн нь нэг арга байна уу гэж харлаа. Торгууль нэмэх саналаа татаж авлаа гэхээр үндсэн санал нь үлдэж байгаа. Тэгэхээр тэр үндсэн саналыг ч алга болгох ёстой. Улс төрийн албан тушаалтнуудтай холбоотой буюу өөрсдийгөө тойрсон ёс зүйн, хариуцлагын  хуулиа батлаагүй байгаа хэрнээ энэ хэвлэл мэдээллийн байгууллага энэ чиглэлд ялангуяа иргэдийн нүд, чихийг боох ийм алхам хийж болохгүй.

 

Лу.Болд: Зөрчлийн хуулиар зохицуулагдах бүх зөрчлийн 80 хувь нь баривчлах ялтай байна

 

  • Монгол Улсад ардчилсан хувьсгалаар буюу бүхэл бүтэн нийгмийн хувьсгалаар  бий болсон хамгийн том ололт болох хүний эрх, эрх чөлөө, хүний эрхийг хангах нөхцөлийг маш их дордуулсан хууль гарах гэж байна.

 

  •  Засгийн газар энэ хуулийг оруулж ирэхдээ дотор нь зарим нэг гэмт хэргийг зөрчил гээд зөрчил рүү оруулаад, уяад өгчихсөн. Гэтэл ажлын хэсэг үүнийг нь өргөжүүлээд 10 гаруй хэрэг болгочихсон. Бүх зөрчлийн 80 хувь нь баривчлах ялтай байна. Зөрчлийн хууль чинь зөрчлийн захиргааны хууль биш, шоронгийн хууль болчихлоо.

 

  •  Энэ хууль Зөрчлийн хууль нэртэй боловч жижиг гэмт хэргийн Эрүүгийн хууль болчихсон байна. Засгийн газрын оруулж ирсэн энэ хуулиар Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж бүр уг хуулийн хамааралтай этгээд болох нь. Тиймээс бүгдээрээ байнга прокурор, цагдаа гээд хуулийн байгууллагын үүдэнд уяатай байх юм байна.

 

Д.Эрдэнэбат: Гишүүд минь Монгол хүнийхээ эрхийн зөрчил үүсгэхгүйгээр эрүүлээр ярьж болохгүй юм уу

 

  • Энэ хууль АН-ын эсвэл МАН-ын хууль биш. Шинээр орж ирсэн хулгайлах, хөрөнгө завших, хүний эд хөрөнгө завших, гэмтээх гэдэг бол үндсэндээ зөрчил биш гэмт хэрэг. Гэтэл үүнийг зөрчил рүү Засгийн газар, ажлын хэсэг нь оруулж ирчихээд, бидний зөв гэж хамгаалаад байгаагаа л болиоч.

 

  • Баривчлах гэдэг заалтыг цоо шинээр оруулж ирж байгаа нь Зөрчлийн хуулийн үзэл санааг бүр өөр тийш нь татаад аваад явчихлаа. Энэ хууль чинь Зөрчлийн тухай хууль биш. Харин жижиг гэмт хэргийн тухай хууль болчихлоо. Гишүүд минь Монгол хүнийхээ эрхийн зөрчил үүсгэхгүйгээр хэдүүлээ эрүүлээр ярьж болохгүй юм уу.

 

С.Бямбацогт: О.Баасанхүү гишүүн биднийг гүтгэсэн

 

  • Гүтгэлэг гэдгийг анхаарах ёстой асуудал юм. Өнөөдөр Эрүүгийн хуулиар гүтгэхийг гэмт хэрэг гэж тооцож байгаа бол Зөрчлийг хуулиар зөрчилд тооцож байгаа юм. Цаашлаад энэ асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой. Гүтгэхтэй холбоотой асуудал нийгмийг талцал хуваагдалд хүргэж байна. Энэ асуудлыг зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хамааруулж болохгүй. Гүтгэсэн гэсэн үндэслэлээр шалгагдсан хэргүүдийн тал нь хэвлэл мэдээлэл, тал нь иргэн аж ахуйн нэгж байсан.

 

  •  Хууль зүйн байнгын хорооны хурал дээр О.Баасанхүү гишүүн биднийг гүтгэсэн. Хууль байнгын хорооны хуралдаан 11 гишүүний ирцтэй, түүнээс 7 гишүүн суучихсан хуралдаж байхад О.Баасанхүү 4 гишүүн сууж байна хэмээн гүтгэсэн.

 

  •  Энэ хуулиар торгуулийн хэмжээний хувьд буурсан. Өмнө нь нэг нэгжийг 2000 төгрөгөөр тооцдог байсан бол 1000 төгрөг болж бууруулсан. Жишээлбэл, жолоочийн хариуцлагын даатгалаа төлөөгүй бол 500 мянган төгрөгөөр торгодог байсан бол одоо 25 мянга болсон.

 

  •  Газрын тосны тухай хууль зөрчих, Ирээдүйн өв сангийн тухай хууль зөрчих, Гаалийн тухай хууль зөрчих, Банкны тухай хууль зөрчих гэсэн цөөхөн тохиолдлуудад л 100 сая төгрөгөөр торгох зүйл, заалттай байгаа.

 

  •  Өмнө нь Захиргааны тухай хууль болон салбарын 240 орчим хуулиар хариуцлага хүлээдэг. Энэ нь хэтэрхий замбараагүй байсан тул цэгцэлсэн Зөрчлийн хуульд оруулсан. Салбарын хуульд ижил төрлийн зөрчлийг өөр өөр заасан байдаг.

 

  •   Хуурамч диплом гаргасан бол Боловсролын тухай хуульд үүнийг зөрчил гэж тооцдог байсан бол Эрүүгийн гэмт хэрэг гэмт хэрэг гээд заачихсан.

 

Ц.Гарамжав: Би гүтгэлгийг нийгмийн гамшиг гэж үздэг

 

  •  Зөрчлийн хуульд хувь хүнийг хоёрхон сая төгрөгөөр гүтгэж болно гэдэг утга санаа орж ирээд байсан тул торгуулийн хэмжээг нэмсэн. Би гүтгэлгийг нийгмийн гамшиг гэж үздэг.  Тиймээс энэ үзэл бодлоо л илэрхийлсэн. Батлах эсэх нь гишүүдийн хэрэг.

 

  • Энэ заалтыг зөвхөн нэг салбарыг чиглэсэн гэж ойлгож болохгүй. Эрүүгийн хуульд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалсан чухал зүйл заалт байдаг. Баривчлах хүртэл арга хэмжээ авдаг юм билээ. Санал гаргаснаас хойш олон иргэд надтай уулзсан. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагуудыг ирж уулзаж, санал бодлоо солилцохыг хүссэн. Гэхдээ цөөн хүн уулзсан.

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Торгуулийн хэмжээ өссөн зүйл байхгүй.

 

  • Баривчлах байр нийслэл болон хөдөө орон нутагт байгаа. Баривчлах гэдэг нэрийг томъёо нь хамгийн оновчтой гэдэгт тогтсон. Жилд 5300 хүн баривчлах шийтгэлийг ногдуулдаг.

 

  •  Зөрчлийг эрүүгийн хэргээр зохицуулдаг хууль өнөөдөр үйлчилж байна. Бага гэлтгүй хүний хохирлыг барагдуулдаг болгоё гэж хуульд заасан.  Зөрчлийн хууль нь хулгай, хулгиан хоёртой тэмцэх зорилго тавьж байгаа. Жижгээр танхайрсан хүмүүст хариуцлагыг нь чангаруулъя. Хулгай хийж, үүнийгээ амьжиргааныхаа арга хэлбэрээ болгоод байгаа хүмүүст хариуцлага тооцдог болгох хуулийн үндсэн зарчимтай.  

 

  •  Баривчлах шийтгэл өмнө нь 14  зөрчил дээр байсан. Харин Зөрчлийн хуулиар 4 зүйл дээр баривчлахаар оруулсан. Торгуулийн хэмжээ өссөн зүйл байхгүй. ААН дээр 100 мянган төгрөгөөс 100 сая төгрөг торгууль, хувь хүнийг 10,000-20 сая торгуультай болсон. Харин ч эсрэгээрээ торгууль буурсан.

 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

 

  • Энэ хуулийн 5.8.5-д сэтгэцийн өвчтэй эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жагсаал цуглаанд оролцуулсан бол зөрчил тооцно гэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг эрхийг хязгаарласан зүйл болж байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

 

  • Нэг зөрчлөөр ажилтан болон аж ахуйн нэгжийг давхар торгоно гэдэг дэмий зүйл. Ажилтныг бус аж ахуйн нэгжийг нь л торгочихсон дээр. Дөнгөж компани байгуулж байгаа хүн зөрчил гаргалаа гэхэд давхардуулж торгуулбал тун хүнд тусах байх.

 

ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэд:  

 

  • Хулгай хийгээд 30 хоног баривчилж, төр тэжээчихээд суллаад явуулчихаж болохгүй байх.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

  • Л.Болд өөрөө энэ хуулийг өргөн барьж батлуулж байсан. Гэтэл түүнийгээ шоронжсон гэж хэлээд байх юм. Зөрчлийн тухай хуулиас улс төрийн ашиг хонжоо битгий хай. Энэ хуулийг нийгмийн зөвшилцлөлөөр батлах ёстой. Амьдрал баян. Цаашид олон зүйл гарч ирнэ.

 

УИХ-ын гишүүн М.Билэгт:

 

  • Энэ хуулийг өмнөх парламентийн үед баталсан. Ард түмэнд дарамт болохуйц хууль байсныг энэ парламент засч байна. Өөрийн намынхаа нэр хүндийг ч бодолгүйгээр ард түмэндээ чичлүүлэн, байж засах гээд байж байна. Д.Эрдэнэбат Зөрчлийн хуулийг хойшлуулъя гэдэг санал гаргачихаад өөрөө кнопоо дарсангүй. Ард түмэн үнэнийг ялгадаг шүү Д.Эрдэнэбат аа

 

image

УИХ-ын өчигдрийн чуулганаар Зөрчлийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ хууль нэлээд маргаан дагуулаад байгаа юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • зочин (183.81.171.150)
    зарчлийн тухай хуульд уих-н гишүүдэд ямар хариуцлага тооцох тухайд юү байна хууль гаргахын тулд маш их судалгаа хийх учиртай эрдэмтдээ хог дээр хаяж байна шүү дээ тэгээд өөртөө хууль гаргаж байна 76-г шорон хүлээж байгаа шүү ирээдүй рүүгээ сайн хар тэнэгүүдээ
    2017 оны 05 сарын 01 | Хариулах
  • зочид (183.81.171.150)
    зөрчлийн хуулиар хэлгүй дүлий сурагчдад хичээлээ заах мэдлэг чадваргүй энэ талаар өөрийгөө хөгжүүлэх ямар ч зүтгэлгүй мөртлөө хүчирхийлиийн талаар илчэлсэн хүүхдийг ямар идэвхитэй дарамтлаж байнаа ард түмэн харж ажиглаж л байгаа шүү нгн багш хүүхнүүдийг маш сайн шалгах хэрэгтэй ямар зэрэг цолтой яг юү хийдэг улс ве ? боловсролын яам үнэндээ монголд байхгүй байна
    2017 оны 05 сарын 01 | Хариулах
  • зочин (183.81.171.150)
    гарамжав өрөө төлөөгүй төлөх ч үгүй гэдэг шүү дээ ямар хүнийг схд сонгосон ? ямар мэдлэггүй ёсзүйгүй гэдгээ харууллаа өөрөө гишүүгээс татгалүах хэрэгтэй
    2017 оны 05 сарын 01 | Хариулах
  • зочин (183.81.171.150)
    гарамжав өрөө төлөөгүй төлөх ч үгүй гэдэг шүү дээ ямар хүнийг схд сонгосон ? ямар мэдлэггүй ёсзүйгүй гэдгээ харууллаа өөрөө гишүүгээс татгалүах хэрэгтэй
    2017 оны 05 сарын 01 | Хариулах
  • зочин (183.81.171.150)
    гарамжав өрөө төлөөгүй төлөх ч үгүй гэдэг шүү дээ ямар хүнийг схд сонгосон ? ямар мэдлэггүй ёсзүйгүй гэдгээ харууллаа өөрөө гишүүгээс татгалүах хэрэгтэй
    2017 оны 05 сарын 01 | Хариулах
  • zochin (122.201.21.17)
    SARANGEREL HKUULI TOGTOOLTSOJ SUUJ yun syrtei hkudal yrij setguulhcdee emeerch baikhdaa icheesei. Ymar ch ajil khiideggyi , dahkin songokh shaardlagagyi shuu KHANUUL chuudaa ,
    2017 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.179.252)
    ard tvmnee ajiltai toroltei amidraldaa setgel hangaluun bolgchih ym bol ter ih torguuli iig tololgvi yah we demjine gevch odoo ajilgvi orolgvi hvmvvs munguu ogch chadahgvi bsaar bvgd shorond orch orond ni ter 3 say hujaa ni irj yu l boloh bol doo dahin nyagtlaarai ho ta hed
    2017 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.229.123.12)
    Garamjav gedeg hund mungunii une tsene gej algaa.2hon say gedeg mungu chini ard bidend ih mungu shuu.ta nariin neg sariin tsalun bol bidend 2-3sariin tsalin shuudee.
    2017 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (122.201.22.81)
    АНийн хан л улаан хэрүүлч тиф таф гэсэн хүн цохиж алчих гээд байдаг авгай нар.. бас эрчүүд гониноод хэрүүл хийж бдг ш дээ
    2017 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (122.201.22.81)
    АН ийнхан танхай бүлгийг дэмждэг. энгийн ард иргэдийг зовоож байх хүсэлтэй учраас төрйин сайн шийдвэрийг эсэргүүцэж байн л даа
    2017 оны 04 сарын 28 | Хариулах
  • 99000030 (59.153.114.141)
    JU NOYONTON HAGARTLAA BAYAJIJ ETSEG MIYE TUM NASLAH BOLTUGAI
    2017 оны 04 сарын 28 | Хариулах
  • gf (59.153.114.141)
    Enkhrii hairt MAN sunutugei
    2017 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.189.196)
    garamjab uuruugoo hamgaalj bna
    2017 оны 04 сарын 28 | Хариулах
  • Ман-ын авгай нар улаан хэруулчид (103.229.123.210)
    Ман-ын мангар авгвй нар нээрээ юу ч гэмээр юм вэдээ. Мэдлэг байхгуй ес зуй байхгуй энэрэх сэтгэл гэж байхгуй нэг тийм хачин долдой царайлсан юмнууд байхын. Ман -ын эмэгтэй гишуудийн хамгийн сайн хийж чаддаг юм нь хэруул л юмдаа. Ардчилсан намынханруу урдаг ноход шиг дайрахдаа уэрсдийгээ ямар зарагдаж буйг ч бодох анзаарах сугээгуй бодохын. Ажил зэрэгч санал ерээс гаоахгуй. Улаан хэруул. Гэр орондоо нухэртэйгээ ч естой ганц уг газар гээхгуй уралцдаг байхаа. Яанадаа
    2017 оны 04 сарын 28 | Хариулах
  • zochin (124.158.77.15)
    garamjav gedeg aimaar zunug avgai tetgevertee garaach. yaj ichixgui muruuruu bj chaddaggui bnaa tarhi tolgoid ni zunugrul yavagdaj bgaa avgai xuuli sanaachlana gej bhuu. nASANDAA SUUGAAD UR ACHAA L ASHIITGEED YAV ZUNUG AVGAIU MIN
    2017 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.188.249)
    Бямбацогт гэж ухна царайлсан амьтан өөрөө тоо мэддэггүй юм уу. Яг Баасанхүүгийн зураг авч байх үед санал хураалт явагдаж яах аргагүй 4 гишүүн байсан. Тэд нь бусдын кнопийг дарж байсан. Баасанхүү өөрөө ХЗБХ-нд харьяалагддаггүй гэдгээ хэлж байсан. Бямбацогт ичсэн хүн хүн гэгчээр дараа нь байсан гишүүдийн зураг дарчихаад эфирийн өмнө гоншигнож байгаа нь үнэн хөөрхийлөлтэй. ХЗДХ-ийн сайд ийм ичгэвтэр, хэрүүлээр хөөцөлдөж нэр нүүрээ барж байхад хуулийн болон хуульчдын нэр хүнд сайн байхгүй нь ойлгомжтой.Арай ч дээ. МАН минь
    2017 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.24.191)
    Яг хэвээр нь батал.Хатуу байх ёстой.Хэвлэлийнхэн өөрсдөө шантааж хийхээ болчих л доо.Шударга баримттай л шүүмжлэ дээ.Захиалгаар бичиж ярьдагаа больдоо.Шантаажаар мөнгө олдогоо больдоо.
    2017 оны 04 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    50 мин
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    1 цаг 24 мин
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    1 цаг 24 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    2 цаг 13 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    2 цаг 25 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    2 цаг 39 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    3 цаг 59 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    4 цаг 3 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    4 цаг 7 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    4 цаг 13 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    4 цаг 21 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    4 цаг 26 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    5 цаг 26 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    5 цаг 29 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    5 цаг 59 мин
  • Мэдэгдэл
    21 цаг 54 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    22 цаг 5 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    22 цаг 35 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    22 цаг 53 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    23 цаг 57 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
  • УБТЗ ХНН-ийн парк шинэчлэл, транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК