Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Ялалтын баярыг 60 сая хүний алтан амиар олж авчээ

2017-5-09
0
ЖИРГЭХ

Өнөөдөр түүхт ялалтын ойн өдөр. Хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их хор хөнөөл учруулсан Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлтийн улаан арми 1945 онд нацизмыг ялсан нь дэлхийн сая сая хүний хувьд түүхэн үйл явдал болсон билээ. Энэ өдрийн талаарх 24 баримтыг хүргэж байна.


 

 

Дэлхийн хоёрдугаар дайнд дэлхийн хүн амын 80 хувь нь татагдан орж байжээ

 

Баримт 1. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 хувь нь татагдан орж, 70 гаруй сая хүн амь үрэгдсэний ихэнх нь энгийн иргэд байсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

 

Баримт 2. Дайны нийт өртгийг 1944 оны ханшаар бодвол нэг их наяд ам.доллар болсон гэж үздэг. 1939 оны 9 сарын 1-нд Герман улс Польш руу довтолсноор эхэлсэн юм.

 

Баримт 3. Монгол Улс нь Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн эхний өдрөөс эхлэн ЗХУ-ын цорын ганц холбоотон байсан бөгөөд дайны эхний үеэс эхлэн эдийн засгаа дайны байдалд бүрэн шилжүүлсэн байна.

 

Баримт 4. 1942 оны эхээр хуралдсан Улсын Бага хурлын 25 дугаар чуулганаас Улаан армид танкийн цуваа бэлэглэх шийдвэр гаргасны дагуу 1942 оны хоёрдугаар сар гэхэд Монгол Улсын Засгийн газраас 2.5 сая төгрөг, 300 кг алт, 100.000 ам.долларыг ЗХУ-ын “Внешторговый” банкинд шилжүүлж байсан түүхтэй.

 

Баримт 5. 1942 оны 1-7 дугаар сард Монголын ард түмнээс хоёр сая төгрөгийн хандивыг сайн дураараа өргөснийг цуглуулж шилжүүлж байжээ.

 

Баримт 6. Тухайн үед Улаан армид хандив өргөх хөдөлгөөн Монгол Улсын бүхий л аймаг сумдад өрнөсөн юм. Монголын Засгийн газар, ард түмний хөрөнгөөр бүтсэн ТЗ-4 загварын 32 танк, Т-70 загварын 21 танк бүхий “Хувьсгалт Монгол” хэмээх танкийн бригадыг 1943 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын төрийн удирдлага Улаан армид гардуулан өгч байсан байна.

 

Баримт 7. Дэлхийн II дайн дууссан түүхт ялалтын баярт зориулж манай улсад Батлан хамгаалах яам болон Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамныхан Зайсан толгой дахь дайчдын хөшөө, Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай.

 

Баримт 8. Ялалтын баярын 72 жилийн ойд зориулсан агаарын парад арван минут үргэлжлэх бөгөөд түүнд 100 гаруй нисэх онгоц болон нисдэг тэрэг оролцоно хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээллэв.

 

Баримт 9. Өнөөдөр Москвагийн цагаар 10:00 цагт эхлэх бөгөөд улаан талбайд 10400 цэрэг, 118 байлдааны машин, техник хэрэгсэл, 72 онгоц, нисдэг тэрэг жагсаж, парадад нэгдэнэ. 

 

Баримт 10. Ми-28Н, Ка-52, Ми-35 нисдэг тэргүүд бүлэг бүлгээрээ цувран нисэх бөгөөд өнгөрсөн онд Оросын Агаар-сансрын хүчний зэвсэглэлд шилжсэн Ил-76МД-90А хэмээх хамгийн сүүлийн үеийн загварын цэргийн тээврийн нисэх онгоцыг анх удаа олон нийтэд үзүүлэхээр болжээ.

 

Ялалтын тугийг 1965 оны Ялалтын парадын үеэр анх удаа барьж жагсчээ

 

Баримт 11. Дайралтын туг тодорхой стандарттай байдаг. Харин ялалтын туг түүнээс өргөнөөсөө 3 см, уртаасаа 73 см-ээр бага байдаг аж.

 

Баримт 12. 1945 оны тавдугаар сарын 2-нд рейхстагийн дээвэр дэх 92-р минометийн хорооны “Катюша” системийн чиглүүлэгчээр ажиллаж байсан Александр Харьков тугнаас дурсгал болгон өөртөө цуулж авсан тул ялалтын туг бусад тугнаас бага хэмжээтэй болсон гэж тайлбарлах нь бий.

 

Баримт 13. Гэхдээ энэ хувилбар яг батлагдсан яриа биш бөгөөд яг тэр тугийг Ялалтын туг болгоно гэдгийг хэн тааж мэдэх билээ. Тухайн үед Рейхстагийн эргэн тойронд  150 орчим туг хатгасан байсан гэж бичдэг.  

 

Баримт 14. Ялалтын тугийг 1945 оны зургадугаар сарын 20-нд Москвад авчирсан ч Улаан талбай дээр тугийг залаагүй юм. Учир нь жинхэнэ баатруудаар нь биш, өөр хүмүүсээр тугийг бариулах нь утгагүй асуудал гэж үзсэн тул маршал Жуков ялалтын тугийг парадад гаргахгүй байхаар шийдэж байжээ. Улмаар ялалтын тугийг 1965 оны Ялалтын парадын үеэр анх удаа барьж жагссан байна.

 

Анх удаа энэ дайныг Агуу эх орны дайн гэж “Правда” сонинд бичиж байжээ

 

Баримт 15. Ялалтын баяр нь Нацистуудын эсрэг үндэстэн даяараа тэмцсэн 27 сая Зөвлөлтийн иргэдийн баяр гэж үзэн Оросууд өнөөдрийг хүртэл хүндэтгэлтэйгээр тэмдэглэж байна. Энэ өдөр бол нөгөө талаараа дайнд амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлж байгаа хэлбэр ажээ.

 

Баримт 16. Сталин ялалтын парад хийх шийдвэрийг 1945 оны тавдугаар сарын 24-нд гаргасан гэж ярьдаг

 

Баримт 17. 1945 оны Ялалтын парадын тухай ярихдаа зургадугаар сарын 24-нд болсон Москвагийн парадыг онцолдог. Гэтэл түүний зэрэгцээ 1945 онд өөр гурван парад болж байжээ. 

 

Баримт 18. Москвагийн парадаас өмнө буюу 1945 оны тавдугаар сарын 4-нд Зөвлөлтийн цэргийн парад Берлин хотын Бранденбургийн хаалганы дэргэд болж байсан байна. Парадыг Берлиний цэргийн комендант, генерал Николай Берзарин  хүлээн авсан байна.

 

Баримт 19. Мөн Холбоотны цэргийн ялалтын парадыг Георгий  Жуковын шийдвэрээр 1945 оны есдүгээр сарын 7-нд Берлин хотноо хийсэн байв. Уг параданд холбоотнуудын 1000 хүнтэй нэгтгэмэл хороо болон хуягт танкийн анги нэгтгэл оролцжээ.

 

Баримт 20. Бас нэг ялалтын парад түүхэнд тэмдэглэгдсэн нь 1945 оны есдүгээр сарын 16-нд Харбин хотод болсон парад юм. Цэрэг, офицерүүд энэ парад дээр хээрийн дүрэмт хувцастайгаа алхсан бөгөөд их буучид, танкчид оролцож байна.  
 

Баримт 21. Анхны ялалтын пара­даас эхлээд 1949 он хүртэл Ялалтын өдрийг Зөв­лөлтөд баярын өдөр хэмээн тэмдэглэж иржээ. Харин 1949-1965 онд Ялалтын өдрийг амралтын өдөр гэж үзэхээ больсон юм.

 

Баримт 22. Баярын өдрийг яагаад болиулсан шалт­гаан өнөөдрийг хүр­тэл таамаг хэвээр байдаг. “Сталин фронтын дайч­даас айдаг байсан, тэдний сэтгэл зүйн синдром янз бүрийн үр дагавар гаргаж магад­гүй гэж болгоомжилдог байсан” гэх яриа ч байдаг.

 

Баримт 23. Хэсэг хугацаанд энэ баяр “амрах эрхгүй” байсны эцэст ялалтын 20 жилийн ойгоор Леонид Брежневын санаачлагаар уг баярыг бүх нийтийн амралтын өдөртэй болгосон байна. Фронтод тулалдаж явсан, сүрлэг баяр наадамд дуртай Брежнев  маршалын хувцсаа өмсөх боломжийг Ялалтын баяраас авдаг байлаа.
 

Баримт 24. Анх удаа энэ дайныг Агуу эх орны дайн гэж “Правда” (“Үнэн”) сонинд 1941 оны зургадугаар сарын 23-ны өдөр нэрлэж, бичсэн байдаг. Энэ нэрийг түүхэн нэршил болно гэж хэн нэгэн санаагүй биз. Тухайн үед Зөвлөлтийн сонин хэвлэлүүдэд “Ард түмний ариун дайн”, “Эх орон, ард түмний ариун дайн”, “Ялалт авчрах эх орны дайн” гэхчлэн эл дайны тухай бичдэг байлаа.

 

24tsag.mn

image

Өнөөдөр түүхт ялалтын ойн өдөр. Хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их хор хөнөөл учруулсан Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлтийн улаан арми 1945 онд нацизмыг ялсан нь дэлхийн сая сая хүний хувьд түүхэн үйл явдал болсон билээ. Энэ өдрийн талаарх 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (103.26.193.148)
    T-34 ТАНК
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • Eku (202.179.25.107)
    500000 mongol morid yalaltiin toloo zuthesen
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (203.91.115.36)
    С великой победой
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    Элбэгдорж эргүү юм шиг төрийн одон, цэргийн дээд цолнуудыг Авлигчин хууль завхаруулагч нарт олгоод байхын оронд эх орноо хамгаалах их үйлсэд үгээр хэлж болохгүй тусламжийг үзүүлсэн улсуудад нэхэж, нөхөж олгох хэрэгтэй
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.43.121)
    День Победы!!!
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.42.32)
    deni fobedi
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • zochin (202.21.106.139)
    tiim shuu ymar ih uneer oldson az jargalaa hamgaalj yvaarai.zaluuchuudaa.Ylaltin bayrin mend.
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    ЭХ ОРНЫ ЯЛАЛТЫН ТӨЛӨӨ АМИА АЛДСАН 60 САЯ ЭРЭЛХЭГ БААТАРУДЫН ГАВЪЯАГ ДУРСААД ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ ЯМАР ШАГНАЛ БАЙНА ТҮҮНИЙГ НЬ НЭХЭН ОЛГОХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭХГҮЙ БОЛ ОДООГИЙН ЗАЛУУЧУУД ЭНЭХҮҮ ЯЛАЛТЫГ ХАЛУУН АМИАЙ ЗОЛИОСЛОЖ БАЙЖ ИРСЭН ГЭДЭГИЙГ МЭДЭХГҮЙ САГСУУУРЧ БАЙНА
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    20 цаг 17 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 24 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    20 цаг 28 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    20 цаг 34 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    20 цаг 43 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    21 цаг 21 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    Өчигдөр 00 цаг 22 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Уржигдар 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Уржигдар 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Уржигдар 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 37 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    Уржигдар 11 цаг 37 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    2026-05-08
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    2026-05-08
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    2026-05-08
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    2026-05-08
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    2026-05-08
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    2026-05-08
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК