Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Ипотекийн зээлийн журам хэрхэн шинэчлэгдэх вэ

2017-8-02
0
ЖИРГЭХ

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны тушаалаар “Ипотекийн зээлийн үйл aжиллагааны журам”-ыг баталсан. Гэвч өнөөгийн цаг үетэй нийцэхгүй болсон зарим зохицуулалтыг шинэчлэн, хэт нарийвчилсан заалтуудыг өөрчилж, банкуудын орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааг зохистой аргачлалаар хангах зорилгоор журмын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, олон нийтээс санал авах зорилгоор Төв банк танилцуулсан байна. Тэгвэл энэхүү журмын онцлох заалтыг 24 баримтаар хүргэж байна.

Баримт 1. Энэхүү журмын зорилго нь банкнаас орон сууцны ипотекийн зээл олгох, зээлийг эргэн төлүүлэх, хяналт тавих үйл ажиллагааг ерөнхий аргачлалаар хангаж, орон сууцны ипотекийн зээлийн нэгдсэн стандартыг тогтооход оршино.

 

Баримт 2. Орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам нь Монгол Улсын Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид үндэслэсэн байна

 

Баримт 3. Банк нь орон сууцны ипотекийн зээлийн хүсэлт хүлээн авах, зээлийн хүсэлтийг судлах, шийдвэрлэх, зээлийг эргэн төлүүлэх, хяналт тавих харилцааг зохицуулсан журмыг энэхүү журамд заасан зарчим, шаардлагад нийцүүлэн боловсруулж, үйл ажиллагаандаа мөрдөнө.

 

Баримт 4. Банк нь орон сууцны ипотекийн зээл хүсэгчийн төлбөрийн чадварт тохирсон зээлийн дээд хэмжээ, хугацааг тогтоох тодорхой аргачлалтай байна.

 

Энэхүү журамд хэрэглэгдсэн нэр томьёог дор дурдсанаар ойлгоно

 

Баримт 5. “Нийтийн орон сууц” гэж инженерийн дэд бүтэц (цахилгаан, дулаан, ус, ариутгах татуурга, холбоо дохиолол)-д бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан болон инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон шинэ орон сууцыг, мөн барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй, ашиглагдаж  байгаа хуучин орон сууцыг хэлнэ.  

 

Баримт 6. “Орон сууцны ипотекийн зээл” гэж үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээгээр баталгаажсан нийтийн болон амины орон сууцыг гэрээний үндсэн дээр худалдан авах зориулалттай зээлийг хэлнэ.

 

Баримт 7. “Хамтран зээлдэгч” гэж зээлдэгчийн хамтаар зээлийн гэрээний дагуу зээл болон түүнтэй холбоотой төлбөрийг төлөх үүргийг сайн дураараа зөвшөөрсөн иргэнийг “Батлан даагч”, “Баталгаа гаргагч” гэж зээлдэгч болон хамтран зээлдэгч зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээлдэгч болон хамтран зээлдэгчийн өмнөөс зээл болон түүнтэй холбоотой өр төлбөрийг төлөх үүрэг хүлээж буй иргэн, хуулийн этгээдийг хэлнэ.

 

Баримт 8. “Өр орлогын харьцаа” гэж зээлдэгч дангаар эсвэл хамтран зээлдэгчийн хамт хуваарийн дагуу төлөх бүхөр төлбөрийн нийлбэрийг түүний татварын өмнөх тогтмол орлогод харьцуулсан хувийг хэлэх бол “Тогтмол орлого” гэж зээлдэгч болон хамтран зээлдэгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, тогтмол хугацааны давтамжтай авдаг урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр тэтгэмж болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн бусадорлого, өөрийнэзэмшлийн болон хамтарсан аж ахуйн нэгжийн хэлбэрээрэсвэлбие даан явуулж буй бизнесийн орлого, өөрийн өмчийн болон эзэмшлийн эд хөрөнгө түрээслүүлэх, хөлслүүлэх үйл  ажиллагаанаас олох орлого, хөрөнгө оруулалтын өгөөжийг хэлнэ.

 

Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий шаардлага

 

Баримт 9. Орон сууцны ипотекийн зээл нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд: Орон сууц барьцаалсан байх, Зээл үнэлгээний харьцаань 70% (далан хувь)-иас ихгүй байх, өр орлогын харьцаань 45% (дөчин таван хувь)-иасихгүй байх, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Монголбанкнаас баталсан аргачлалын дагуу тооцоолох.

 

Орон сууцны ипотекийн зээлийн хүсэлт хүлээн авах

 

Баримт 10. Зээлдүүлэгч нь зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээдийнзээл эргүүлэн төлөх хүсэл эрмэлзэл, санхүү, эрх зүйн чадварыг бодитоор тодорхойлоход шаардлагатай баримт, мэдээллийг бүрдүүлнэ.

 

Баримт 11. Зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээд нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх, зээл хүсэгчболон хамтран зээлдэгчийн орлого нь журамд заасан өр орлогын харьцааг хангасан, зээлийн эргэн төлөлтийг төлөх боломжтой байх.

 

Баримт 12. Мөн зээл хүсэгч, хамтран зээлдэгч нь энэхүү журамд заасан зээл үнэлгээний харьцааг хангах урьдчилгааг зээлийн бус эх үүсвэрээр төлсөн, эсвэл төлөх чадвартай байх, тогтмол орлоготой, сүүлийн 1 жилээс доошгүй хугацаанд ажил, бизнес эрхэлсэн байх ёстой аж.

 

Баримт 13. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өрийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөргүй байх, зээлийн хүсэлтхүлээн авахшатандзээл хүсэгч, хамтран зээлдэгчболох этгээд нь дараах үүрэг хүлээнэ. Үүнд: Зээл эргүүлэн төлөх орлогыг үндэслэлтэй, зөв тодорхойлж, баталгаажуулна.

 

Баримт 14. Бүрдүүлэх шаардлагатай мэдээлэл, баримтын жагсаалтад заасан баримт бичгийг үнэн зөв гаргаж өгнө.

 

Баримт 15. Зээлийн хүсэлт хүлээн авах шатанд зээлдүүлэгч дараах үүрэг хүлээнэ. Үүнд: Зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээдэд зээлийн нөхцөл, зээл, зээлийн даатгалтай холбоотой шимтгэл, хураамжийн талаар тодорхой танилцуулна.

 

Баримт 16. Зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээдээс авсан мэдээлэл,баримт бичгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хадгална.

 

Баримт 17. Зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээдийн бүрдүүлэх мэдээлэл, баримт нь зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээдийн төлбөрийн чадвар, зээлийн эрсдэл, зээлийн эргэн төлөлт болон барьцаа хөрөнгийн байдлыг бодитой тодорхойлоход чиглэсэн байна.

 

Баримт 18. Зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээдийн бүрдүүлсэн баримт бичиг нь ямар нэгэн засвар өөрчлөлтгүй байна.

 

Зээл хүсэгч ямар материал бүртдүүлэх вэ

 

Баримт 19. Зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээдийн бүрдүүлэх мэдээлэл, баримтын жагсаалтад дараах баримтыг тусгана. Үүнд: Орон сууцны ипотекийн зээл хүссэн өргөдөл (энэхүү журмын хавсралт 1-д заасан жишээ-маягтын агуулгатай нийцүүлэн Зээлдүүлэгч өөрийн өргөдлийн маягтыг боловсруулж болно). Мөн зээл хүсэгч болон хамтран зээлдэгч болох этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар.

 

Баримт 20. Цалингийн орлоготой зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд: Хөдөлмөрийн гэрээ, сүүлийн1 жилээс доошгүй хугацаанд тасралтгүй ажиллаж байгааг нотлох баримт, цалин, хөдөлмөрийн хөлс, тогтмол хугацаанд авдаг урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогын тодорхойлолт, сүүлийн 1 жилээс доошгүй хугацааны цалин, тогтмол хугацаанд авдаг урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогын түүх, түүнийг батлах баримт/картын хуулга, цалингийн цэс г.м/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар.

 

Баримт 21. Хувиараа бизнес эрхэлдэг зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, сүүлийн 1 жилээс доошгүй хугацааны санхүүгийн тайлан, сүүлийн 1 жилээс доошгүй хугацааны өрхийн болон бизнесийн орлогын түүх, түүнийг батлах баримт /дансны хуулга, картын орлого г.м/

 

Баримт 22. Бусад тогтмол орлогын эх үүсвэрүүдийг дараах баримтаар бүрдүүлнэ. Үүнд: тэтгэвэр, тэтгэмжийн орлоготой бол, тахир дутуугийн тэтгэлэг тэтгэмжийн дэвтэр, үнэмлэх, тэтгэврийн дэвтэр, хүүхдийн тэтгэлэг, халамжийн дэвтэр, шүүхийн тогтоол, бусад халамжийн дэвтэр.

 

Баримт 23. Өөрийн эзэмшлийн болон өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх, хөлслүүлэх үйл ажиллагаанаас орлого олдог бол: Эд хөрөнгийн эзэмшил, өмчлөлийн эрхийг баталгаажуулах улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгө түрээслэх, хөлслөх гэрээ, эд хөрөнгийн түрээсийн сүүлийн 12 сарын төлбөрийн баримт.

 

Баримт 24. Байгууллагаас үзүүлэх тусламж бол тусламжийн хэмжээ, тусламж олгогч байгууллагын тухай мэдээ, холбоо барих хаяг, байгууллага нь албан ёсны тусламжийн хөтөлбөртэй эсэх талаар тодруулга, тусламж буцаан төлөгдөх эсэх лавлагаа, тусламжийг зээл хүсэгч авсан эсэхийг батлах баримт.

 

24tsag.mn 

image

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны тушаалаар “Ипотекийн зээлийн үйл aжиллагааны журам”-ыг баталсан. Гэвч өнөөгийн цаг үетэй нийцэхгүй болсон зарим зохицуулалтыг шинэчлэн, хэт нарийвчилсан заалтуудыг өөрчилж, банкуудын орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааг зохистой аргачлалаар хангах зорилгоор журмын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, олон нийтээс санал авах зорилгоор Төв банк танилцуулсан байна. Тэгвэл энэхүү журмын онцлох заалтыг 24 баримтаар хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • DR. ADITY (127.0.0.1)
    This is to inform the general public that Adity apradhan medical hospital is seriously and urgently looking for healthy kidney donors who are %100 serious to sell their kidney at the rate of $780,000USD please interested donors should contact our email: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    2024 оны 07 сарын 16 | Хариулах
  • DR. ADITY (127.0.0.1)
    This is to inform the general public that Adity apradhan medical hospital is seriously and urgently looking for healthy kidney donors who are %100 serious to sell their kidney at the rate of $780,000USD please interested donors should contact our email: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    2024 оны 07 сарын 16 | Хариулах
  • зочин (202.179.31.33)
    Журмын төсөлд яаж өгөх вэ
    2017 оны 08 сарын 03 | Хариулах
  • иргэн (66.181.179.42)
    Ерөнхийлөгчид хандаж бичихэд Ипотекийн зээлэнд хамрагдаад 5-с дээш жил болж байгаа зээлдэгчдийнхээ эргэн төлөлтийн явцыг дүгнээд 8 хувь руу шилжүүлж болдоггүй юм байх даа.Тэр үед ажил төрөлтэй байсан хүмүүс одоо ажилгүй л явж байна шүү дээ.Эргэн төлөлтөө хугацаанд нь хийгээд л явж байгаа.Гэтэл икотекийн журманд нийцэж өгдөггүй.Баахан шаардлага тавиад байдаг.Эргэн төлөлтөө л хугацаанд хийж байхад болдог баймаар юм.Энэ тал дээр анхаармаар байгаа юм даа.
    2017 оны 08 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    1072 ширхэг хувьцаагаа авъя АН аа. Эрдэнэтийн хувьцаагаа авъяа МАН аа .Н.Энхболд оо
    2017 оны 08 сарын 02 | Хариулах
  • зочин (202.9.41.96)
    ene zeeliig awah geheer umnu hotsrogdoltoi bsan bna gd zeel batlahgui huleelgeed bgaa odoogiin orlogo bolomjtoi ajil tortwortoi bhad buh material burduulsen ter hesegt yamar uurchilt orj bgaa yum be
    2017 оны 08 сарын 02 | Хариулах
  • Зочин (27.123.212.132)
    Ene huulid hamgiin gol ni niigemin uil ajillagaataigaa zohitsdog baih heregtei bna jni togtmol orlogotoi hunii huvid bolj bna togtmol bish orlogotoi, uliralin chanartai ajil hiideg hun neg ajil hiigeed tuuniigee shuud uguh bolomjit huvilbartai baimaar yum shig deer yed uunig haan bank l hiideg baisan ene bol sain bolson hun uurin olson orlogoosoo hamaaraad tuldug baih nuhtsulig hangaval sain bna.
    2017 оны 08 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    саяхан
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    1 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    49 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    1 цаг 2 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    1 цаг 16 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    2 цаг 35 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    2 цаг 40 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    2 цаг 43 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    2 цаг 50 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    2 цаг 58 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    3 цаг 2 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    4 цаг 3 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    4 цаг 6 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    4 цаг 35 мин
  • Мэдэгдэл
    20 цаг 30 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    20 цаг 41 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    21 цаг 12 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    21 цаг 30 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    22 цаг 34 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    22 цаг 46 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • УБТЗ ХНН-ийн парк шинэчлэл, транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК