зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Ерөнхийлөгч Х.Баттулга сарын хугацаанд юу хийв

2017-8-08
0
ЖИРГЭХ

Одоогоос сарын өмнө Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангарагаа өргөж, төрийн тамгаа гардаж авч байлаа.  Улс төрийн эгзэгтэй цаг үед Төрийн тэргүүний албаа авсан түүнийг ард түмэн их хийнэ хэмээн хүлээж буй. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд хэлсэн үг, хийсэн үйлдлүүдийг нь анхааралтай ажиглаж, улс төр судлаачид болон сонирхогчид дор бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгсөөр ирсэн. 24tsag.mn мэдээллийн сайт “24 баримт” булангаараа өнгөрсөн сарын хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хийсэн 24 онцлох ажлыг товчиллоо.

 

 

Баримт 1: 2017.07.10- Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн даруйдаа УИХ-ын дарга асан Зандаахүүгийн Энхболдыг Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар томиллоо. Энэ нь Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчийн хамгийн анхны зарлиг юм.

 

Баримт 2:  2017.07.10 - Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Е.Левитин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараах анхны зочид болж буйгаараа онцлог юм.

 

Баримт 3: 2017.07.12- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүй долоон худагт наадаж байгаа Ардчилсан намын гишүүд, дэмжигчидтэй уулзаж баярласнаа илэрхийлэв. Тэрээр энэ үеэр тэдэнд хандаж “Бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр богино хугацаанд 21 аймаг, нийслэл хотод ажиллаж, хамтдаа зүтгэсний үр дүнд би Монгол Улсын Ерөнхийлөгч боллоо. Итгэлийг чинь зүтгэлээр хариулна” гэлээ.

 

Баримт 4: 2017.07.16- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ой хээрийн түймэр газар авсанд анхаарлаа хандуулж, Ерөнхий сайдтай утсаар холбогдож үүрэг чиглэл өгсөн бол энэ удаа өөрийн биеэр Төв аймгийн Батсүмбэр сумын ойн түймэртэй бүс нутагт ажиллалаа. Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд тангараг өргөсний дараагийн анхны ажлын өдөр юм. Түүний ажил ийнхүү Төрийн ордноос биш түймэртэй бүс нутгаас эхэлж байна.

 

Баримт 5: 2017.07.18- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түймэртэй холбоотойгоор Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргав. Уг зарлигт:

 

Сэлэнгэ, Төв, Хэнтий, Булган аймгийн нутаг дэвсгэрийг хамран гарсан ой хээрийн түймэр унтраах, учирсан хор уршгийг арилгах арга хэмжээнд Зэвсэгт хүчний анги, салбаруудаас Монгол Улсын Засгийн газрын саналын дагуу хүч хэрэгсэл татан оролцуулахыг Зэвсэгт хүчний Жанжин штаб /дэслэгч генерал Д.Даваа/-т зөвшөөрсүгэй.


Ой хээрийн түймэр унтраахад оролцох зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг мэргэжлийн удирдлагаар хангаж, аюулгүйн арга хэмжээг чанд мөрдөж ажиллахыг Зэвсэгт хүчний Жанжин штаб /дэслэгч генерал Д.Даваа/-т үүрэг болгосугай гэжээ.

 

 

Баримт 6: 2017.07.18- Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зарим зөвлөхийг үргэлжлүүлэн ажиллуулахаар болов. Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Догмидын Сосорбарам, Хашбаатарын Цагаанбаатар, Чулуунцэрэнгийн Отгочулуу, Ерөнхийлөгчийн Цэргийн бодлогын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Цэрэндэжидийн Бямбажав, Ерөнхийлөгчийн Дэд бүтцийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Баянжаргалын Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар боллоо.

 

Баримт 7: 2017.07.19- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зарим Элчин сайдуудыг эгүүлэн дуудах тухай зөвшилцөхөөр УИХ-ын даргад албан бичиг хүргүүлэв. Уг албан бичигт  “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн дуудах асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр хүргүүлж байна” гэсэн байна. 


Баримт 8: 2017.07.20- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тахилгын ёслолд оролцох төлөөлөгчдийг томилох тухай захирамж гаргав. Монгол Улсын Ерөнхийлөгч нэг удаа овоо тахилгад оролцохоор явахад 30 сая төгрөгийн зардал гардаг. Энэ жил Хан Хөхий, Алтан овооны тахилга болно, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг тахилгад биечлэн оролцолгүй элч төлөөлөгчөө томилж явуулснаар улсын төсвөөс 60 сая төгрөг хэмнэгдэхээр болов.

 

Баримт 9: 2017.07.24- Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, “60 тэрбумын” асуудлыг шалгах явцад нухацтай хандахыг анхаарууллаа. Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй уг 90 минутын бичлэгийн турш илтгэл тавьж, мэдээлэл хийж байсан, гэтэл 2016 оны УИХ, орон нутгийн сонгууль дуусмагц төрийн өндөр албан тушаалд шууд очсоныг АТГ яагаад шалгахгүй байгаа талаар асууж, энэ асуудал нь олон улс дахь Монголын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон анхааруулав.  

 

Баримт 10: 2017.07.24- Х.Баттулга улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан уриалга гаргав. Тэрбээр “Миний бие оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна. Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна” гэв.

 

 

Баримт 11: 2017.07.26- Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд хариу бичиг өгөв. Албан бичгийн төгсгөлд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгаснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд би зөвшилцөх хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд тус Тамгын газрын дотоод албан хэргийн харилцаанд оролцохгүй байхыг танаас хүсч байна” гэжээ.


Баримт 12: 2017.07.26-  Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Батбаярыг эгүүлэн татах зарлигийг хүчингүй болгов.

 

Баримт 13: 2017.07.27-  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АТГ-аас ирүүлсэн бичигт хариу өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 60 тэрбумаар Монголын төрийн албан тушаалыг арилжаалах сэдэл бүхий 90 минутын бичлэг, танилцуулгыг шалгах ажлын талаарх хариуг яаралтай өгөхийг шаардсан. Энэ дагуу  Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан албан бичиг АТГ-аас энэ долдугаар сарын 24-нд ирсэн байна.Уг бичигт 60 тэрбумын бичлэгтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгээгүй, урьд нь энэ хэрэг шалгагдаад эвлүүлэг байна гэх шалтгаанаар хаагдсан талаар дурджээ. АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргалын гарын үсэг бүхий уг албан бичигт  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга  З.Энхболд өнөөдөр дараах хариуг өглөө.

 

Баримт 14: 2017.07.28- Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж Н.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөхөөр томилов.

 

Баримт 15: 2017.07.31- Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай зарлиг гаргав.

 

Баримт 16: 2017.08.01- Ерөнхийлөгч Х.Баттулга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр зуншлага, өвлийн бэлтгэл, ургац, үр тариа, хадлангийн байдал, мал, мах бэлтгэлийн талаар ярилцаж, Чингис бондын мөнгөнөөс мах, ногооны зоорь, хүлэмжийн аж ахуй зэрэгт зарцуулж байсан. Ингэж тариаланчдыг дэмжих ёстой. Газар тариаланг байгаль, цаг уурын нөхцөлөөс үл шалтгаалан усжуулах бүрэн боломжтой. Малын вакцинжуулалт, Сонгинын Биокомбинатын үйл ажиллагаа, хүнсний ногоог дотоодоосоо бүрэн хангах зэрэг асуудалд анхаарах ёстой сануулав.

 


Баримт 17: 2017.08.02- Ерөнхийлөгч Х.Баттулга гал түймэр унтраахад идэвх санаачилгатай ажилласан иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтад  гал түймэрт туслахыг идэвх санаачилгатай уриалж зохион байгуулсан Фэйсбүүк хуудсуудын төлөөллүүд оролцсон юм. Тухайлбал, Пажеро клуб, Турбо Тент, Тусламж нэгдэл, Гал сөнөөгчдөд туслах групп, Мөнгөн хандив өргөсөн иргэдийн төлөөлөл, Төв аймгийн зарим сумын иргэдийн  төлөөлөл, Залуу дугуйчдын клуб, Hilux Prado Group, Монголын авто спорт сонирхогчдын холбоо, Nissan Patrol, Төв гандан- Дашчоймбол дацан, Соната 6,7, Шавь цогцолбор 2Е анги, Alphard club, Монголын Хараагүйчүүд Холбоо, ATV моторт дугуйн нэгдэл, Монголын Ротари, Ротаракт клубүүдийн төлөөлөл оролцов.

 

Баримт 18: 2017.08.02- Х.Баттулга АТГ-ын дарга Х.Энхжаргал, Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр иргэд, олон нийтийн зүгээс хүчтэй шаардаж, хэрхэн шийдвэрлэхийг нь хүлээж буй 60 тэрбум төгрөгийн асуудал болон төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрч 40 гаруй хүний нэр холбогдоод байгаа оффшор данстай холбоотой асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой сэдвээр ярилцаж, АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нар хамтарсан ажлын хэсэг нэгэнт гаргасан тул одоо эдгээр асуудал дээр ажиллах боломж нээгдсэн гэдгийг хэлэв.

 

Баримт 19: 2017.08.02- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч  Коши Матай, Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, нэг бүтээгдэхүүн, нэг зах зээлээс хараат байгаа, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй, зөвхөн нэг улсад түүхий эд нийлүүлэх зэргээр аргацааж байгаа эдийн засгийн энэ суурь тогтолцоог өөрчлөх тухайд, хоёр, гуравдагч оронтой эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж гадаадын үйлдвэрлэлийн технологи оруулж ирэх талаар  Монгол Улсын Засгийн газарт тэд зөвлөх ёстой байсан тухайд ч сануулав. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсөхөд Монгол Улсын төсвийн орлого нэмэгдэж байгааг амжилт гэж харахгүй байгаагаа ч дурдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улс хүүхдийн мөнгө өгч байгааг та бүхэн халамж гэж харж байгаа бол энэ тийм биш. Энэ бол хоёр том хөршийн дунд оршдог цөөн хүн амтай улсын хувьд хүн амаа өсгөх бодлого юм” хэмээн хэллээ.

 

 


Баримт 20: 2017.08.03- Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга захирамж гаргаж Ц.Хуланг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томилов.

 

Баримт 21: 2017.08.03- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг хүлээн авч уулзан Цалингийн зээл, тэтгэврийн зээл зэрэг эрсдэлгүй зээлд сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүү ногдуулж арилжааны банкууд мөнгө хүүлж байгаа нь зохисгүй гэдгийг мөн хэлсэн юм.

 


Баримт 22: 2017.08.03- Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж А.Гансүх, Д.Дагвадорж нарыг бие төлөөлөгчөөрөө томиллоо.

 

Баримт 23: 2017.08.04- Ерөнхийлөгчийн Тамгын газраас оффшорын асуудлаар олон улстай хамтран ажиллах тухайд Сангийн сайдад хандав. Уг албан бичигт “Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга манай улсаас оффшор бүсэд хууль бусаар байршуулсан хөрөнгийг буцаан авчирч өрийн дарамтыг багасгах чиглэлээр ажиллаж байна.

 

Энэ ажлын хүрээнд Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын /OECD/ оффшор бүсэд хууль бусаар хөрөнгө байршуулахын эсрэг үйл ажиллагаа явуулдаг Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны чиглэлээрх Дэлхийн форум /Global Forum of Transparency and Exchange of Information for Tax Purposes/ мөн татварын шударга тогтолцоог бүрдүүлэх Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулах /Base Erosion and Profit Shifting/ асуудлын эсрэг төсөлтэй хамтран ажиллахаар төлөвлөж байгаа юм.

 

Эдгээр байгууллагуудаас гишүүн болох саналыг 2012, 2016 онуудад манай талд тавьж байсан байна. Оффшор бүсэд хууль бусаар хөрөнгө байрших явдалтай тэмцэх ажлын хүрээнд эдгээр байгууллагуудад Монгол Улс нэгдэн орох асуудлыг судлан үзэж хэрэгжүүлэхээр ажиллана уу. Явцыг эргэж мэдээлэхийг хүсье. ” гэсэн байна. 

 

Баримт 24: 2017.08.07- Ерөнхийлөгч Х.Баттулга Оюуны спортыг дэмжиж ивээлдээ авахаа мэдэгдэв. Ерөнхийлөгч Х.Баттулга хими, физик, математикийн олон улсын олимпиадад эх орноо төлөөлөн амжилттай оролцож медаль хүртсэн сурагчид, багш нарыг хүлээн авч, “Би оюуны спортыг дэмжинэ. Ивээлдээ авна. Бид спортыг тодорхой хугацаанд дэмжсэн. Амжилт гарч байна. Монгол хүн ямар их чадвартай вэ гэдгийг оюуны спортоор гаргаж ирж байгаа багш нар, залуучуудад амжилт хүсч баяр хүргэе” гэв. Мөн оюуны спортын бүс, дүүрэг, аймаг, хот,  улсын тэмцээнүүдийн талаар дотооддоо сайтар сурталчилж, нэгдэж, холбоо байгуулж, хэд хэдэн телевиз, түүний дотор МҮОНТВ-тэй тогтмол гэрээ хийж, МҮОНТВ-ийн холбогдох суваг дээр тодорхой давтамж бүхий цагтай болж сонирхолтой контент бэлтгэн нийлүүлж, үйл ажиллагаагаа тогтмол сурталчилж байвал олон нийтэд хүрч илүү зөв болно гэв.

 

24tsag.mn

image

Одоогоос сарын өмнө Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангарагаа өргөж, төрийн тамгаа гардаж авч байлаа. Улс төрийн эгзэгтэй цаг үед Төрийн тэргүүний албаа авсан түүнийг ард түмэн их хийнэ хэмээн хүлээж буй. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд хэлсэн үг, хийсэн үйлдлүүдийг нь анхааралтай ажиглаж, улс төр судлаачид болон сонирхогчид дор бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгсөөр ирсэн.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (35)

  • Батболд (202.70.46.228)
    Боловсролдоо анхаарч.оюуны үнэлэмжийг нэмэгдүүлэхүйгээр монгол орон хөгжихгүй шүү дээ
    2017 оны 08 сарын 11 | Хариулах
  • Ерөнхийлөгчид амжилт хүсий (59.153.87.201)
    Зочин
    2017 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.229.122.43)
    баяр энхболд элбэгдоржийгоо шоронд хийчих тэгвэл шударга ерөнхийлөгч гэж ард түмэн дүнгээ тавин шд баттулга ерөнхийлөгчөө элбэгдорж батүүл хоер с зоригийг алсан гэж со гавъат хэлж байсан удаа бий шүү ард түмэн чихгүй биш дээ түмэн нүд харсан шүү с1-ээр хэлж байсан удаа бий но-той ноцтой алуурчид хүнийг цустай цусгүй алж сурсан элбэгдорж шүү түмэн нүд гэрчилэн дээ элбэгдорж бузарийг шоронд хий өөр юм байхгүй үнэн шүү
    2017 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.229.122.43)
    ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ ЭЛБЭГДОРЖ БАЯР ЭНХБОЛД ЭРДЭНЭБАТ БАДАНЖУНАЙ ЗОЛЖАРГАЛ СУ БАТБОЛД БАТҮҮЛ САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТ САНДУЙ ГАНБААТАР ГАНТУЛГА БҮГДИЙГ ШОРОНД ХИЙ МАШ НОТОЙ НОЦТОЙ ХУЛГААЧИД МОНГОЛЫГ ЗАРЖ БАЯЖСАН ЛУЙВАРЧИД МАШ ХАТУУ ШУДАРГА БАЙХ ЁСТОЙ ТЭГЖ БАЙЖ МОНГОЛ СЭХЭЭНЭЭС ГАРНА ЭНЭ ХУЛГААЧИД ХҮЧИНДЭГЧИД МОНГОЛ ТӨРИЙГ МУУХАЙ ХАРАГДУУЛЖ АРД ТҮМНИЙГ ТЭНЭГ МЭТ ДОРОМЖИЛЖ БАЙНА АРД ТҮМЭН БИД ШУДАРГА ТӨР ШҮҮХ ЗАСАГИЙГ ХҮСЭЖ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙГАА ХҮМҮҮС ШҮҮ ХОЙЧ ҮЕ ИРЭЭДҮЙГҮЙ МОНГОЛ БОЛЖ БАЙНГААД САНАА ЗОВЖ БАЙНА ЭНЭ ХҮМҮҮСИЙГ ШАЛГАЖ ХҮЧ ХЭРЭГЛЭН ШОРОНД ХИЙ АРД ТҮМЭН ХЭН НЬ ХЭН ГЭДЭГИЙГ МАШ САЙН МЭДНЭЭ ШУУД ШОРОНД ХИЙ АНХААР
    2017 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.229.122.43)
    ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ ЭЛБЭГДОРЖ БАЯР ЭНХБОЛД ЭРДЭНЭБАТ БАДАНЖУНАЙ ЗОЛЖАРГАЛ СУ БАТБОЛД БАТҮҮЛ САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТ САНДУЙ ГАНБААТАР ГАНТУЛГА БҮГДИЙГ ШОРОНД ХИЙ МАШ НОТОЙ НОЦТОЙ ХУЛГААЧИД МОНГОЛЫГ ЗАРЖ БАЯЖСАН ЛУЙВАРЧИД МАШ ХАТУУ ШУДАРГА БАЙХ ЁСТОЙ ТЭГЖ БАЙЖ МОНГОЛ СЭХЭЭНЭЭС ГАРНА ЭНЭ ХУЛГААЧИД ХҮЧИНДЭГЧИД МОНГОЛ ТӨРИЙГ МУУХАЙ ХАРАГДУУЛЖ АРД ТҮМНИЙГ ТЭНЭГ МЭТ ДОРОМЖИЛЖ БАЙНА АРД ТҮМЭН БИД ШУДАРГА ТӨР ШҮҮХ ЗАСАГИЙГ ХҮСЭЖ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙГАА ХҮМҮҮС ШҮҮ ХОЙЧ ҮЕ ИРЭЭДҮЙГҮЙ МОНГОЛ БОЛЖ БАЙНГААД САНАА ЗОВЖ БАЙНА ЭНЭ ХҮМҮҮСИЙГ ШАЛГАЖ ХҮЧ ХЭРЭГЛЭН ШОРОНД ХИЙ АРД ТҮМЭН ХЭН НЬ ХЭН ГЭДЭГИЙГ МАШ САЙН МЭДНЭЭ ШУУД ШОРОНД ХИЙ АНХААР
    2017 оны 08 сарын 10 | Хариулах
  • их буу (202.9.43.122)
    элбэгдоржийн булган аймаг-н худаг өндөр сумын задад авсан газар нь маш их алтны нөөцтэй утх-н бүсэд бдаг газар юм бна тануулынхан шалга ,бас хялгант суманд УБҮ-н захирал уудтай хамтарсан АЛТАНЫ үндсэн орд бгаа жилийн өмнө хаасан БӨЛТҮҮШ отгоо нь сайн мэднэ хуулийнхан
    2017 оны 08 сарын 09 | Хариулах
  • мөги (202.9.43.122)
    улсын их хурал нэгэнт хууль бус гэдэг нь батлагдаж ,төрийг хууль бусаар авсан нь нотлогдох төхөж бна
    2017 оны 08 сарын 09 | Хариулах
  • мөги (202.9.43.122)
    манангын толгойлогчидыг бүгдийг баримчилж цаазаар авах ялыг сэргээж ,бүгдийг буудаж элбэгээ, багабанид очирбат,сү батболд,нямтайшир нарын толгойг шонд өлгөж энхбаяр энхсайхан нараар мануулж толгойгнуудыг өмхийрүүлзх хэрэгтэй бна ингээд энэ 2-г сүхийн талбай дээр дүүжлэх хэрэгтэй бна
    2017 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.26.193.177)
    MAN amlaltaa bieluulmeer bna huuhdiin 20 000 togrogoo olgomoor bna
    2017 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.26.193.177)
    MAN amlaltaa bieluulmeer bna huuhdiin 20 000 togrogoo olgomoor bna
    2017 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.26.193.177)
    irgediin oron suutsnii 8 huviin zeeliig 5-ni ch yamai 6 yumuu 7 huvi ruu shiljuulchih bolomj bga bol uu ug ni MAN oron suutsnii zeeliin huug buuruulna gej amlaj baisiin
    2017 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.26.193.177)
    ofshoroos mongoo oruulaad irvel ehnii eeljind ahmaduudiinhaa tetgeveriin zeeliig ni neg udaa choloolood ogchvol ih buyan bolohson tiim bolomj baih bol uu
    2017 оны 08 сарын 09 | Хариулах
    • Зочин
      Хол очиж тэнэгт
      2017 оны 08 сарын 09
  • Зочин (103.26.193.177)
    Ерөнхийлөгчдөө их олон ажлыг хийж байгаад нь, мөн өмнөх ерөнхийлөгч нараасаа илүү бодож сэтгэж илүү ажиллаж байгаад нь талархаж байна. Харин МАН намын амлалтыг биелүүлэх талаар нь энэ ЗГ-т сайн хэлж өгвөл тун сайн байна
    2017 оны 08 сарын 09 | Хариулах
  • Бат (202.131.243.190)
    яасан олон хүмүүс хүн шоронд хийх хүсэлтэй юм бэ
    2017 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.179.152)
    Ерөнхийлөгчөөс битгий засгийн ажлыг нэхээд бай харин шудрага ёсыг л сайн нэх
    2017 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.179.152)
    Наад МАН-аас амлалтыг нь нэхээч мангаруудаа. Өөрсдөө сонгосон тэр засаг барьж байгаа мангаруудыг шахах хэрэгтэй ш дээ
    2017 оны 08 сарын 09 | Хариулах
    • irgen
      yag zov, eronhii saidaas l byh ajliin yr dyng neh, eronhiilogch ih um hiij baina, hiih baih
      2017 оны 08 сарын 09
  • zochin (202.179.24.133)
    Elbeg dorjig bodvol aguu udirdagchtai bolloodoo Erunhiilugch bolood ih yum hiij ehelj bna taalagdaj bgaa shuu
    2017 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (150.129.141.187)
    huuhdiin mongiig olgoj ogooch, yadaj 80-s deesh nastai ahmaduudiin tetgeveriin zeeliig ni teglej ogvol tun sain bna ihevchlen sard 250 000 togrog l avdag ahmaduud shu de
    2017 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (182.160.32.227)
    Үнэн
    2017 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (203.91.112.6)
    Ерөнхийлөгчийн ажлыг хэлсэн үг ,ярьсан,уулзсанаар дүгнэхгүй шүүдээ .Энэ хүн шудрага юм бол АН-ын хүмүүстэй адилхан хариуцлага ярих хэрэгтэй .Гэтэл МАН-ын хэдэн хүнтэй дайн зарлаад байгаа нь АН-ын ажлыг хийгээд байгаа юм биш биз Элбэгээ харин ард түмний төлөө дуугараад байсан шүү Намын үзлээсээ эхлээд бүрэн салах хэрэгтэй ямарч намын гишүүн таны ард түмэн шүү
    2017 оны 08 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Elbegee duugarahaas uur yu hiisen be ungursun 8 jild????? And tumniig uguiruulen hoosolj, yaduuraliig etsest ni hurgeseniig ajil geh uu!!!!!
      2017 оны 08 сарын 08
  • Зочин (66.181.187.162)
    Ард тумний хусэл Шоронд хийлгэх Энэ ноходийг
    2017 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.187.162)
    Ард тумний хусэл Шоронд хийлгэх Энэ ноходийг
    2017 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.187.162)
    ШОРОНД элбэгээг хий намчирхаад байх шаардлага байхгvй шд
    2017 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.187.162)
    ШОРОНД элбэгээг хий намчирхаад байх шаардлага байхгvй шд
    2017 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.187.162)
    Шоронд хийж чадахгуй байж худлаа юм хийсэн нэр буу зуу Энэ хулгаачидаа Шоронд хийж ажил хийсэн гэж ард олонд мэдэгдэх естой !!!!!!!!!!!!!!!!
    2017 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.187.162)
    Vнэн шvv ! Шоронд хий !
    2017 оны 08 сарын 08 | Хариулах
  • АНХААР (66.181.187.162)
    Том том хулгаачидаа шоронд хийх естой тэгээд шударга ЕС ярь !!!!!!!!! Элбэгдорж Баяр Энхболд Баданжунай су Батболд Баярцогт сайханбилэг Оджаргал гээд очноон Луйварчид байна хурдан хуч хэрэглэн баривчилах естой БАТТУЛГА ЕРОНХИЙЛОГЧ оороо мэдэж л байгаа байх шууд шоронд хий тумэн олон харж Байна шуу!!!!!!!!!!!!!!! Тэгж байж шударга Тор тогтон ЕС ярьсан дээр шд
    2017 оны 08 сарын 08 | Хариулах
  • АНХААР (66.181.187.162)
    Том том хулгаачидаа шоронд хийх естой тэгээд шударга ЕС ярь !!!!!!!!! Элбэгдорж Баяр Энхболд Баданжунай су Батболд Баярцогт сайханбилэг Оджаргал гээд очноон Луйварчид байна хурдан хуч хэрэглэн баривчилах естой БАТТУЛГА ЕРОНХИЙЛОГЧ оороо мэдэж л байгаа байх шууд шоронд хий тумэн олон харж Байна шуу!!!!!!!!!!!!!!! Тэгж байж шударга Тор тогтон ЕС ярьсан дээр шд
    2017 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.31.95)
    Am jilt
    2017 оны 08 сарын 08 | Хариулах
  • MINII BODOL (202.21.126.46)
    EBI SHIG OVOONII NAADAM HESEHGUI AJLAA HIIGEED SAIN L BNA , CHUHAL AJLUUDAA L HIIGEED YAVBAL BUSAD NI AYNDAA BOLNO DOO
    2017 оны 08 сарын 08 | Хариулах
  • MINII BODOL (202.21.126.46)
    HUVIIN BIZNESEE HIIJ BAISAN BOSSUUD DANDAA ZAVGUI HUDULMURCH AJIL HEREGCH HUMUUS BAIDAG , TURIIN BAIGUULLAGAD AJILLAJ BAISAN HUMUUS OIN ARGA HEMJEE HULEEN AVALT SHOW NAAS UUR AJILD SHUNU OROI BOLTOL AJILLAHGUI L BOLOV UU
    2017 оны 08 сарын 08 | Хариулах
  • ТЖ СҮРЭН (202.9.41.15)
    Энэ улсад ажил хийж байгаа төрийн том улс төрчийг нэрлэ гэвэл Баттулга л байна даа.Бусад нь хаачив,хаана юу хийж явна вэ? Эх орон ч улсаа гэх сэтгэлтэй хүн ийм л байдаг юм байна. ОУВС-ийхны өөдөөс бодит үнэнийг хэлж дуугарлаа шүү дээ!
    2017 оны 08 сарын 08 | Хариулах
  • зочин (119.40.103.162)
    Гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа нөхдийг хажуудаа авч ялаас мултлах гэж оролдож байгаа нь ард түмэнд таадагдсангүй, ажлаа өш хонзон авах гэсэн Зи-ийн үгээр эхлэсэн нь таалагдсангүй, Гансүх, Гарамгайбаатар, Э.Батүүл, Фортуна Батбаяр, Н.Алтанхуяг, Хөгжлийн банкны Мөнхбат, Монгол банкны Золжаргал гээд улс орныг сүйтгэсэн эдийн засгийг гэмт хэрэгтэнгүүдийн талаар нэг ч үг дуугарахгүй байгаа нь энэ хүн шударга, эв нэгдлийн бэлэг тэмдэг болж ажиллана гэдэгт эргэлзээ төрүүлж байна.
    2017 оны 08 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Чи өөрөө тийм цэвэр хүн юм бол өөрийнхөө нэрийг дэвшүүлээд дэргэд чинь ингэж ажиллая гээч.Чиний нэрлэж байгаа хүмүүс сүйтгэл хийснийг батлаж чадах уу.
      2017 оны 08 сарын 08
  • Irgen Tuyatsetseg (202.179.4.250)
    Yneheer setgel hangaluun bainaa . IIm saihan Tuushtai , Erch hychtei eronhiilogchiigee demjeed baina daa . Hamtdaa shyy zaluusaa Ahmad yeiin bid chini iim l hyniig demjij ta byhnii hee ireedyid tom gavyaa baiguul siim shyy shyy sanaj yav tun demjeed baigaarai ajil yilsiig n Mongol Uls mini ilyy saihan hogjnoo
    2017 оны 08 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Гэмт хэрэгт сэжиглэглэж байгаа хэдэн хүнийг хажуудаа авсаныг тууштай, эрч хүчтэй гээд байгаам уу, өөр юу хийчив ээ, яг,,,,,маанаг аа,,, ха ха ха
      2017 оны 08 сарын 08
  • Зочин (103.26.194.65)
    ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Кошитой уулзсан морь унасан толгойгүй ерөнхий сайд Эрдэнэбат нүүрсний үнэ өсөхөд эдийн засгийн өсөлт гарлаа гэж ард түмнээ хуурсан байхад Ерөнхийлөгч Х.Баттулга Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсөхөд Монгол Улсын төсвийн орлого нэмэгдэж байгааг амжилт гэж харахгүй байгааг зөв хэлсэн
    2017 оны 08 сарын 08 | Хариулах
  • Тулга үнэхээр бүтээлч байна. Үнэхээр сэтгэлээсээ (66.181.188.216)
    Тулга үнэхээр бүтээлч байна. Үнэхээр сэтгэлээсээ ажиллаж биана даа. Хүзүүгүй байсан бол энд тэндээс сэм шомбодотх ДЭЭРЭМДЭХ юу байна гээд хулгайн нүд, хомхойн сэтгэлдээ хөтлөгдөн явх байсан. Тулгад баяр хүргэе Монгол хүний сэтгэл ээ гэж өөр шүү дээ.
    2017 оны 08 сарын 08 | Хариулах
    • irgen
      cham shig , chinii hamsaatnuud shig bish baina, mongo idegchid hordoj uheh ni ee
      2017 оны 08 сарын 08
    • Зочин
      Баттулга одоохондоо идэх аргаа олоогүй байгаа
      2017 оны 08 сарын 08
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
    6 цаг 52 мин
  • Монгол орны цөлжилттэй бүс нутагт 100,000 мод тарьж, “MONGOLZ #1” гэх үг бүтээх төслийн ажил үргэлжилсээр байна
    7 цаг 21 мин
  • А.Ариунзаяа: Төсвөө эргүүлэн тат, үгүй бол төсвийн үе шатыг нэг шатаар ухраа
    7 цаг 40 мин
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
    7 цаг 52 мин
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
    8 цаг 17 мин
  • Манай улс жүдо бөхийн ахмадын ДАШТ-аас найман медаль хүртээд байна
    8 цаг 26 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
    8 цаг 40 мин
  • Д.Мөнхбаатар: Ирэх сарын 15- аас утаа мэдрэгчээ унтраасан айл өрхөд түлш борлуулахгүй
    9 цаг 36 мин
  • Tesla-ийн нисдэг машины хувилбарыг гаргана
    9 цаг 53 мин
  • Хасын Хүлэгүүд баг "EASL"-д нэг ч хожигдолгүйгээр хэсгээ тэргүүлж байна
    10 цаг 3 мин
  • “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
    10 цаг 29 мин
  • Өвлийн сорил: Монгол малчны амьдрал
    10 цаг 30 мин
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
    10 цаг 47 мин
  • Өнөөдөр 54 вагон АИ-92 шатахуун бууна
    11 цаг 2 мин
  • "The MongolZ" багийн шинэ гишүүн contorlez өөрийгөө батлан харуулсаар байна
    11 цаг 21 мин
  • Д.Мөнхбаатар: Угаар мэдрэгчийн дохиолол дуугарч байна гэдэг нь тодорхой хэмжээний угаар байгааг илтгэнэ
    11 цаг 49 мин
  • Яармаг орчмын хэрэглэгчийн ундны усыг хэсэгчилэн хязгаарлана
    12 цаг 10 мин
  • Томуу, томуу төст өвчний дуудлага аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 42.7 хувиар буурчээ
    12 цаг 17 мин
  • “Монгол ардын суут” драмын жүжиг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн дахин тайзнаа амилна
    12 цаг 45 мин
  • Дэлхийн улсууд эмчдээ хэр хэмжээний цалин өгдөг вэ?
    12 цаг 55 мин
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • ТӨСӨВ 2026: Асаргааны тэтгэмж авдаг 82.8 мянган иргэнд 279.3 тэрбум төгрөг олгохоор тусгажээ
  • НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Ү.Амарбат: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн 3 хүүхэд Англи улсад өндөр төлбөртэй сургуульд бус Монголдоо сурдаг
  • А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • "Оюутолгой"-гоос 10 тэрбумыг "хулгайлсан" Д.Амартүвшинг шүүхээс суллажээ
  • П.Наранбаяр: Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг төсвөө харж байж цалингаа нэмэх ёстой гэдгийг ойлгоорой
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ФОТО: Багш нарын ажил хаялт 12 дахь өдрөө үргэлжилж байна
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Монгол Улс ФИБА Ази-ийн дунд хугацааны чуулганд оролцлоо
  • Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо
  • Аймшгийн баяраар үзвэл зохих ТАВАН монгол кино
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Ү.Амарбат: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн 3 хүүхэд Англи улсад өндөр төлбөртэй сургуульд бус Монголдоо сурдаг
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3–4 их наяд төгрөг шаардлагатай
  • “Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа
  • АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцов
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • О.Цогтгэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин улсын дунджаас бага байна
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
  • Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо
  • ФОТО: Багш нарын ажил хаялт 12 дахь өдрөө үргэлжилж байна
  • "Оюутолгой"-гоос 10 тэрбумыг "хулгайлсан" Д.Амартүвшинг шүүхээс суллажээ
  • А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой
  • НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
24 баримт
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК