Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах 24 үндэслэл

2017-8-31
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурал дэгийн дагуу 4.1-д зааснаар сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт хуралдах ёстой. Энэ дэгийн дагуу НИТХ өнөөдөр хуралдах ёстой. Тус хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах эсэхийг хэлэлцэнэ. Ц.Сандуйг хэзээний газрын наймаагаар гаршсан нэгэн. Нийслэлийн төрсөн тэрбумтан гэдэг. Гэвч сүүлийн үед түүний “автор” өөрчлөгдөж “60 тэрбум”-ын Ц.Сандуй хэмээх болсон нь ийнхүү НИТХ-ын даргаасаа огцрох шалтгаан болоод байгаа юм. Тэрбээр өнгөрсөн хугацаанд “60 тэрбум”-ын хэргийн нотлох баримт болох бичлэгийг эвлүүлэг, хуурамч хэмээн мэдэгдэж ирсэн ч МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр бодит гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэвч МАН түүнд хариуцлага тооцолгүй өнгөрсөн нь гишүүд дэмжигчдийн урмыг хугалж, түүний эсэргүүцэх шалтгаан болсон билээ. Улмаар МАН-ын НИТХ-ын 16 төлөөлөгч түүнийг огцруулахыг шаардсан албан бичгийг өргөн барьж, НИТХ дахь АН-ын гишүүд дэмжихээ илэрхийлээд байгаа юм. Энэ удаа манай сайт 24 баримт булангаараа НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах 24 үндэслэлийг танилцуулж байна. Ингэхдээ түүгээр нэрлэгддэг газрын наймаануудаас илүүтэй дурдлаа.

 

 

1. Ц.Сандуй нь Нийслэлийн  Газрын албанд 1997 оноос хойш ажиллахдаа өөрийнх нь хэлсэнчлэн  мэргэжилтнээс нь авахуулаад хэлтсийн дарга, орлогч дарга гээд шат дамжлага бүхнээр нь явж ирсэн арвин намтар түүнд бий ч, нэр цэвэр нэгэн тэр биш.

 

2. Нийслэлийн Газрын албаны даргын ажлыг газрын наймааны хөгжил цэцэглэлтэд гол хувь нэмэр оруулах үндсэн үүрэгтэй гэж ойлгож ирсэн нь түүнтэй холбоотой баримт бүхий мэдээллүүдээс харагддаг.

 

3. Нийслэлээс хууль бусаар олгогдсон газруудыг хурааж авах ажлыг эхлүүлсэнтэй холбоотойгоор  газрын наймаа,  авлига, хээл хахуулийн асуудлыг Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байсан удаатай. Тухайн үед Г.Мөнхбаяр,  Т.Билэгт, Ц.Сундуй, Э.Ариунгэрэл,  Д.Дашцэцэг зэрэг нөхдүүдийг 240 удаагийн үйлдэлтэй газрын наймааны хэрэгт шалгагдаж байсан .

 

4. Тэдгээр нөхдүүд нь газрын төлбөр хэлбэрээр төрийн данс руу орох ёстой байсан 280 тэрбум төгрөгийг хувьдаа хуваагаад авчихсан гэдэг. Учир нь тэр их мөнгөнөөс газрын албанд мөнгө орсон гэсэн нэг ч төгрөгийн баримт үйлдээгүйн  дээр Барилга, хот байгуулалтын сайдын тогтоосон газрын үнийг үндэслэн дуудлага худалдаа, тендер, сонгон шалгаруулалт явуулсан нэг ч баримт байдаггүй хэмээн тухайн үедээ хэвлэлээр шуугиад өнгөрсөн.

 

5. Өөрөөр хэлбэл Төр хувийн хэвшлийн түншлэл нэрийн дор “хулгайлсан” газраа “Туушин” ХХК, “Торгон хэлхээ” ХХК зэрэг мөнгөтэй компаниудад өгч, хариуд нь их хэм­­жээний авилга авсан байж болзошгүй хэмээн шалгагдаж байсан.

 

6. “Туушин” компани нь 2009 онд Баянзvрх дүүргийн нутаг дэвсгэр “Хонхор” өртөөний орчим газар авах хvсэлт гаргаж А/ 99 тоот захирамжаар хvссэн газраа ч авч. Ингэхдээ 130 га газар буюу нэг сая гурван зуун мянган метр квадрат талбайг авсан байдаг. 

 

7. “Торгон хэлхээ” гэх компани нийт 9.9 тэрбум төгрөгийн vнэтэй газрыг Хан-Уул дvvрэгт авсан байдаг.

 

 
8. Ганцхан Хан-Уул дүүрэгт л гэхэд 160 хэсэгт ийм байдлаар газар олгосныг хуулийнхан тогтоосон.


 
9. Дээрх газрын ихэнхийг Нисэх, Яармагийн зам дагуу олгож компанийн эзэд Ц.Сандуйтай тохирч авсан гэх яриа өдгөө ч хэвлэлийн хуудаснаа баримт болон үлдсэн. 


 
10. Түүнчлэн Баянзүрхийн товчоо, Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчооны зам дагуу ч газар олгох захирамж гаргаж аж ахуйн нэгжүүдэд өгсөн нь тогтоогдсон.


 
11. Ц.Сандуй Нийслэлийн газрын албаны дарга байх хугацаандаа хийсэн хууль бус олон vйлдлийн нэг нь яалт ч vгvй 280 тэрбум төгрөгийн хэрэг. Энэ бvх­­нийг жирийн иргэн Дорж, Дулмаа нар биш хотын дарга асан Э.Бат-Үүл баримт, нотол­­гоотойгоор гаргаж ирсэн.
 


12. Харамсалтай нь энэ хэрэг 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа НИТХ-ын дарга болсноор замхарсан.


 

13. Түүнчлэн хотын төвийн барил­гуудын өмнөх ногоон байгууламж, сур­гууль, цэ­цэр­­лэгийн хүүхдийн тоглоомын тал­байг худалдсан гэх хардлагыг чимэг зүүлт болгон явдаг эрхмүүдийн нэ­гээр Нийс­лэлийн газрын албаны дар­гаар ажиллаж байсан Ц.Сан­дуйг нэрлэдэг.

 

14.  Ц.Сандуй өө­рийн хүрээний хүмүүс­тэйгээ үгсэн тохирч Монгол Улсад ямар ч бүртгэлгүй байсан Солонгосын 100 хувийн хө­рөнгө оруулалттай “Туул ривер контри сайд” гэх ком­панид газар олгосныг нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс хууль бус гэж тогтоосон байдаг. 

 

15.  Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо буюу нэг­дүгээр хорооллын 19, 20 дугаар байрны дунд байрлах тоглоомын талбайг 2012 онд иргэн Т.Баасанжавт ол­гоход Ц.Сандуй, хотын ерөн­хий архитектор асан Э.Хүрэлбаатар нар голлох нөлөө үзүүлсэн гэдэг.

 

16. Уг газрыг  Т.Баасанжавт анх НЗД-ын 2009 оны зур­гаадугаар сарын 19-ний 322 тоот захирамжаар газрын дуудлага худалдаагаар 14 сая төгрөгөөр олгосон байдаг. 


Гэтэл 2011 оны гурав­ду­гаар сарын 1-ний 193 тоот захирамжаар хүчингүй бол­госон байна. Харин жил гаруйн дараа буюу өнгөр­сөн оны дөрөвдүгээр са­рын 18-ны өдөр 262 тоот за­хирамж гарган, дахин ол­гожээ. Захирамж гарсан да­руйд иргэн Т.Баасанжав энэ газар таван давхар орон сууц барихаар ажлаа эхлүү­­лээд байхад нь ор­шин суугчид хүчтэй эсэр­гүүцсний үр дүнд өдгөө ажлаа зогсоохоос аргагүйд хүр­сэн аж. Хэдийгээр ба­рил­гын ажил зогссон ч өр­гө­дөл, гомдол гаргасан ор­шин суугчдын төлөөллийг шүүхэд хариуцагчаар татан багагүй чирэгдэл учруулаад байгаа юм. 

Энэ бүх болсон үйл явдалд тухайн үед газрын албаны даргаар ажиллаж байсан Ц.Сандуй, хотын ерөнхий архитектор Э.Хүрэлбаатар болон дээрх хүмүүстэй хамтран ажил­ласан Нацаг­дорж на­рын хийсэн хууль бус ажил гэд­гийг оршин суугчид хэл­сэн

 

17. Уг нь дээрх нөхдийг өн­гөрсөн хавар газрын асууд­лаар шалгах ёстой бай­сан юм билээ. Гэтэл яг энэ шалгалттай давхцаж УИХ-ын сонгуулийн ажил эхэлсэн тул аргагүй эрхэнд зогсоосон хэмээн албаны хүн хэлж байсан. 

 

18. Ц.Сандуй Нийслэлийн Газрын албаны дарга байхдаа оюутны талбайг машины зогсоол болгосон. 

 

19. Ц.Сандуй газрын наймаа гаргууд хийхийн хажуугаар ажлын байрандаа зодоон хийчихдэг нэгэн 

 

20. “60 тэрбум”-ын хэрэг түүнд бараг автор болчихсон. Энэ хэргийн АТГ, ТЕГ болон ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа.

 

21. Өнгөрсөн хугацаанд “60 тэрбум”-ын хэргийн нотлох баримт болох бичлэгийг эвлүүлэг, хуурамч хэмээн мэдэгдэж ирсэн ч МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр бодит гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

 

22. Ц.Сандуй НИТХ-ын даргын ажлаа хэл амтайгаар хийдэг. Өнгөрсөн жилийн 9 дүгээр сард энэ талаар НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү НИТХ-аа хурдан хуралдуул. Хэлэлцэх асуудал их байна” хэмээн мэдэгдэл хүргүүлж байсан.

 

23. Ц.Сандуйгийн дүү гэгдэж байгаа Ц.Сэргэлэн гэх хүний тухайд  Виржиний арлуудад бүртгэлтэй “Joy Key Develoment Limited” компанид 2011 оны нэгдүгээр сарыг хүртэлх хугацаанд хувьцаа эзэмшиж байсан гэдэг тогтоогдчихсон. Ц.Сэргэлэн нь 25 компанитай, 18 байртай, 2 машинтай нэлээд бийлэгжүү бөгөөд түүний энэ хөрөнгийг ахтай нь буюу Ц.Сандуйгийн найруулсан “хор”-ных гэж харддаг.

 

24. НИТХ-ын дарга Ц.Сандуйн ГЭР БҮЛ нь 421.7 сая төгрөгийн орлого олсон. Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй 1.5 тэрбум төгрөгийн орон сууц, барилга байгууламжтай. Насаараа төрийн албанд ажилласан хүн дэндүү их хөрөнгөтэй гэдэг.

 

24tsag.mn

image

Ц.Сандуйг хэзээний газрын наймаагаар гаршсан нэгэн. Нийслэлийн төрсөн тэрбумтан гэдэг. Гэвч сүүлийн үед түүний “автор” өөрчлөгдөж “60 тэрбум”-ын Ц.Сандуй хэмээх болсон нь ийнхүү НИТХ-ын даргаасаа огцрох шалтгаан болоод байгаа юм. Тэрбээр өнгөрсөн хугацаанд “60 тэрбум”-ын хэргийн нотлох баримт болох бичлэгийг эвлүүлэг, хуурамч хэмээн мэдэгдэж ирсэн ч МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр бодит гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (202.21.106.155)
    Shoron ruugaa marsh
    2018 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.21.106.155)
    Shoron ruugaa marsh
    2018 оны 07 сарын 18 | Хариулах
  • UNSHIHGUIE (203.91.119.154)
    YUCH BSAN UNSHIXAAS DURGUI HURCH BN, INGEJ BAIHAAR ZUGEER L ZAILCHAACH ZUURALDAAL, DOROMJLUULAAL BHIIN. YAMAR UNETEI SUUDALIIN
    2017 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.70.46.215)
    Шалихгүй юм.Жэнко С.Баяр Элбэгдорж Сү Батболд Хүрэлсүх С.Эрдэнэ нарын хажууд нулмисан шүлс л бна
    2017 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.26.195.115)
    ENHBOLDIN SHAV HUGAR N OGTSRULJ SHALGA
    2017 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (122.201.21.49)
    Энэ ундуй сундуй огцрооч
    2017 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (150.129.143.131)
    MI.ENHBOLD GEH HYATAD GARALTAI HYALAISAN NOVSH TUR BAITUGAI SHUUH HUULIIG ATGAJ BGAA TSAGD ENE MET HALTAR LUIVARCHID TURD BSAAAR L BJ HUSSENEE HIIJ BUZARLAH BH!!!
    2017 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (150.129.143.131)
    MI.ENHBOLD GEH HYATAD GARALTAI HYALAISAN NOVSH TUR BAITUGAI SHUUH HUULIIG ATGAJ BGAA TSAGD ENE MET HALTAR LUIVARCHID TURD BSAAAR L BJ HUSSENEE HIIJ BUZARLAH BH!!!
    2017 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (150.129.143.131)
    MI.ENHBOLD GEH HYATAD GARALTAI HYALAISAN NOVSH TUR BAITUGAI SHUUH HUULIIG ATGAJ BGAA TSAGD ENE MET HALTAR LUIVARCHID TURD BSAAAR L BJ HUSSENEE HIIJ BUZARLAH BH!!!
    2017 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.179.24.25)
    мэрэгжилиин хулгаич юм баина өө
    2017 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.179.31.85)
    buzardsan MAN
    2017 оны 08 сарын 31 | Хариулах
  • aaaaaaa (103.10.20.58)
    harj l bai daa
    2017 оны 08 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    19 цаг 33 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 40 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    19 цаг 44 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    19 цаг 50 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    19 цаг 59 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    20 цаг 37 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    Өчигдөр 00 цаг 22 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Уржигдар 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Уржигдар 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Уржигдар 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 37 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    Уржигдар 11 цаг 37 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    2026-05-08
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    2026-05-08
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    2026-05-08
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    2026-05-08
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    2026-05-08
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    2026-05-08
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК