Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: А.Ганбаатарын мэдүүлгээр У.Хүрэлсүх, Ц.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар уулзалтад байсан гэдэг нь тогтоогдоогүй

2017-9-05
0
ЖИРГЭХ

Дуулиант "60 тэрбум"-ын хэрэгт хуулийн байгууллагынхан хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгаж байгаа билээ. Нэг ёсондоо энэ хэргээр  хуулийнхнийг шалгаж байгаа гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй. Учир нь хэзээнээс хуулийн байгууллагыг улс төрийнхөнд үйлчилсээр ирсэн хэмээн хардаж ирсэн. Ингэж хардах нь цаанаа үндэслэлтэй. Нэг хэргийн талаар хоёр, гурав бүр түүнээс ч илүү өөр, өөр байр суурь илэрхийлдэг нь энгийн үзэгдэл мэт болсон тул ард түмэн шалгаж байгаа юм. Харамсалтай нь энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар хамгийн түрүүнд унасан. Өнгөрсөн жил "60 тэрбум"-ын гэх хэргийн гол баримт болох дуу бичлэгийг эвлүүлэг хэмээн зарласнаас болж, өнөө улс төрийн нэгэн намд үймээн үүсч, Засгийн хэмжээнд хүрээд байгаа билээ. Хэргийн эздүүд нь эвлүүлэг биш хэмээн мэдэгдчихээд байхад нийслэлийн Прокурор нь эвлүүлэг хэмээн зарлаж байгаа дүр төрх монголоос өөр улс оронд хаа ч байхгүй бизээ. Нийслэлийн прокурорын газрын хяналтанд байгаа олны анхаарал татсан зарим хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар Нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч, Ж.Ариунаа мэдээлэл өгчээ. Ингээд тэрбээр МАН-ын "60 тэрбум"-ын талаар юу хэлснийг 24 баримт болгон хүргэж байна.

 

 

Баримт 1. Энэ асуудал 2016 оны Улсын Их хурлын сонгуулийн өмнө олон нийтийн дунд сошиал орчинд аудио бичлэг тарж эхэлсэн. 

 

Баримт 2.  Хуулийн байгууллагаас холбогдох шалгалтыг хийж гүйцэтгэн Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнээд 2016 онд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.

 

Баримт 3. 2017 оны 5 сараас тухайн асуудал дахин яригдаж эхэлсэн бөгөөд аудио бичлэгийн хэмжээ ихэсч 40 минутын, 90 минутын, 162 минутын бичлэгүүд шинээр гарч ирсэн.

 

Баримт 4. Улсын Ерөнхий прокурорын газраас дээрх шинээр ирүүлсэн бичлэгүүдийг шалгах шаардлагатай гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

 

Баримт 5. Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн.

 

Баримт 6. Хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж Төрийн албаны зөвлөл болон Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс төрийн албаны удирдах албан тушаалтнууд өөрөөр хэлбэл ахлах мэргэжилтэн, хэлтэс, газар, агентлагийн дарга, төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд, сайд гэхчлэн 3000 гаруй алба хаагч нарын судалгааг гаргасан.

 

Баримт 7. 2016 оны сонгуулийн үр дүнгээс хойш төрийн албанд ахлахаас дээш албан тушаалд томилогдсон, дэвшин томилогдсон нийт 1446 албан хаагчийн төрийн албанд томилогдсон байдлыг шалгасан. 

 

Баримт 8. МАН-аас 2016 оны сонгуулийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгсөн санхүүгийн тайлан, бусад холбогдох санхүүгийн баримт, материал, нэр бүхий хүмүүсийн дансны хөдөлгөөн, Монгол Ардын намд 2016 оны сонгуулиар авсан хандив, тусламж өгсөн хувь хүн, албан тушаалтан, хуулийн этгээдүүдийг шалгасан.

 

 

Баримт 9. Сонгуулийн Ерөнхий хорооны дарга, холбогдох албан тушаалтнуудаас мэдүүлэг авсан.

 

Баримт 10. 2016 оны Улсын Их хурлын болон орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааны явц, үр дүнгийн талаар шалгахад сонгуулийн үйл ажиллагаанд хэн нэгэн албан тушаалтан, нам эвсэл, улс төрийн хүчний зүгээс хөндлөнгөөс нөлөөлсөн, санал тоолох машин /хар машин/-ыг хакердсан, сонгуулийн үр дүнг зориудаар өөрчилсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Баримт 11. Монгол Ардын намын дарга М.Энхболд, Нийслэлийн Монгол ардын намын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нар төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

 

Баримт 12. Бичлэгтэй холбогдуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 6 удаагийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур өөр шинжээчдийн бүрэлдэхүүнтэй 1 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан.  

 

Баримт 13. Олон нийтэд тараагдсан М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын зургийг оруулсан мөн бичгийн хэлбэрээр текст оруулсан дуу, дүрсний бичлэгийн хувьд эвлүүлэг, монтаж хийгдсэн байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан.

 

Баримт 14. Сүүлд шинээр гарсан зөвхөн дууны бичлэг болох 40 минут, 162 минутын гэх бичлэгүүд нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан "Шинжилгээний обьект нь эх хувь байна” гэсэн шаардлагыг хангаж чадаагүй.

 

Баримт 15. Дээрх бичлэг  шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариуг шинжилгээний байгууллагаас гаргасан. Учир нь  эх хувь биш хуулбар байсан тул шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байдлыг бий болгосон.

 

Баримт 16. Хэдийгээр олон нийтэд тараагдсан аудио бичлэгт шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй ч хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар 2014 онд Ц.Сандуй, А.Ганбаатар нар 2016 оны Улсын Их хурлын болон орон нутгийн сонгуульд оролцох Монгол Ардын намын бодлого, мөрийн хөтөлбөр, стратеги төлөвлөгөө, санхүүжилт зэргийн талаар ярилцаж байсан болох нь тогтоогдсон.

 

 

Баримт 17. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гаргаж өгсөн шинжээчийн дүгнэлт гэх баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

 

Баримт 18. Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гаргаж өгсөн Америкийн Нэгдсэн Улсын "Нью Йорк” хот дахь "Аудио Пэйнт” ХХК-ийн салбар болох шүүх шинжилгээний үйлчилгээний "Легал Аудио Видео” компаниар гаргуулсан шинжээчийн дүгнэлт гэх баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй.

 

Баримт 19. А.Ганбаатар хэвлэлийн хурал хийж, "60 тэрбум” төгрөг босгох тухай уулзалт, ярианд Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх, Улсын Их хурлын гишүүн Ц.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцсон гэж мэдэгдсэн.

 

Баримт 20. Уулзалтанд Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх, Улсын Их хурлын гишүүн Ц.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцсон гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй.

 

Баримт 21. А.Ганбаатарын өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлгээр У.Хүрэлсүх, Ц.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан байсан гэдэг нь  тогтоогдоогүй.

 

Баримт 22. Энэ хэрэгтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.

 

Баримт 23. Прокуророос “60 тэрбум”-ын гэх хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан.

 

Баримт 24: “Шүүх шинжилгээний эхний дүн Ц.Сандуйгийн хоолой мөн гэж гарсан. Хоёр дахь хариу нь эвлүүлэг байна гэсэн. Яг 90 минутыг бичлэгт бүтнээр нь хоолой таниулах шинжилгээ хийгдээгүй. Бичлэгүүд дээр гэрч Г.Доржзодовын хоолой байгаа. Сүүлд гарч ирж буй бичлэгүүдэд н.Анхбаяр гэх хүний хоолой гардаг. Дэлгэц дээр танилцуулга хийж байгаагаар яриа нь сонсогдоно. Тэр хүнийн ямар хүн бэ гэдгийг  хуулийнхан л тогтоох ёстой. Эрх нь тэдэнд бий. Даанч хэргийн мөрдөн байцаалт удааширч, цаг хугацаа их алдаж байна” хэмээн энэ хэргийн гэрч Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасан мэдэгдсэн.

 

image

Дуулиант ”60 тэрбум”-ын хэрэгт хуулийн байгууллагынхан хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгаж байгаа билээ. Нэг ёсондоо энэ хэргээр хуулийнхнийг шалгаж байгаа гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй. Учир нь хэзээнээс хуулийн байгууллагыг улс төрийнхөнд үйлчилсээр ирсэн хэмээн хардаж ирсэн. Ингэж хардах нь цаанаа үндэслэлтэй. Нэг хэргийн талаар хоёр, гурав бүр түүнээс ч илүү өөр, өөр байр суурь илэрхийлдэг нь энгийн үзэгдэл мэт болсон тул ард түмэн шалгаж байгаа юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (37)

  • Зочин (182.160.34.46)
    Энэ хууль хяналтын байгууллагад бүрэн өөрчлөлт хийж халаа сэлгээг зоригтой хийх цаг нь болжээ.Цагдаа, прокурор хэнд үйлчилдэг болсон нь тодорхой бна.Үнэхээр харамсалтай .Хууль хяналтын байгууллагад ард иргэд итгэхээ больсон нь ийм л учиртай байжээ.
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
  • Ard (122.201.21.180)
    Ene humuus chini odoo galzuurchihsan ym bish biz de. Prokuroriin baiguullagiin shiidvert itgehgui baih yum. Toriin suld orshoo
    2017 оны 09 сарын 07 | Хариулах
  • зочин (27.123.214.103)
    Энэ их цадиггүй ард олныг доромжилсон явдлыг нэг мөр цэгцлэх төрийн аппрат байхгүй болчихсон хэрэг үү
    2017 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.46)
    Тэгвэл Ганбаатарт хүн гүтгэсэн хэрэг нэмэгдэнэ. Ер нь ч тэгээд гүтгэсэн нь анхнаасаа л тодорхой байсан. Хүрэлсүх зэрэгцээд сууж байхад хажууд нь хөл гарыг нь тасдана, аалз шиг болгоно гээд яриад суухгүй нь мэдээж шүү дээ.
    2017 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (150.129.141.232)
    хүрэлсүх байсан бол дэргэд нь гар хөлийг нь таслах тухай яртсан болж байна уу сайн ойлгохгүй л юм даа.
    2017 оны 09 сарын 07 | Хариулах
  • С (202.179.25.111)
    Энэ Прокурор бүсгүйн хайран ч сайхан залуу нас, мэдсэн сурсан зүйл, өргөсөн Тангарагтаа үнэнчээр ажиллахын оронд ингээд Болж бүтэхгүй Улсын үгэнд орж Буруу замаар орж Будаа тээж явах ч гэж дээ, Сайн нэрийг хүсэвч эс олдоно, Муу нэрийг хусавч үл арилна гэж бий дээ, Ард түмэн с Төрд байгаа нөхдүүдыг хэн нь хэн вэ , ямар нөхдүүд вэ гэдгийг хэнээр ч хэлүүлтгүй мэдэж байгаа шүү дээ, Тэр тусмаа Хууль шүүхийн ажилтан хүн Шударга л байх хэрэгтэй шүү дээ,
    2017 оны 09 сарын 06 | Хариулах
  • Сонгогч (202.179.3.230)
    Ёстой язларсан төр,ялзарсан хуулийн байгууллагатай монгол улс гэдгийг яруу тодоор харуулж байнаХуулийн бүх байгууллагын удирдагч дарга нар Энхболдынд цагаа хийж цайлж наргиж байсны үр дүн гарч байна.Монголчуудаар мөн ч даажигнаж байна даа.Төрийг бүрэн цэвэрлэх томоохон ажлыг монгол улсын иргэд сонгогчдыг ашиглаж хийх цаг нь болжээ
    2017 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.10.23.2)
    Прокурор нэртэй энэ мэт хувалзнуудыг зайлуулаагүй цагт юу ч өөрчлөгдөхгүй. Өөрийн гэсэн толгойгүй бууны нохдоор төрийн алба битүүрчээ.
    2017 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.11.193.234)
    Прокурор хүн цагаан дээр хараар бичсэн хуулиа мөрдөж ажилдаг учираас хэн нэгний хийрхэл галзуу солиотой яриа тоохгүй байж төрийн төмөр нүүрийг харуулах тэдний үүрэг. 60 тэр бумын гэх зохиомол эвлүүлгииг маш их мөнгө зарж оллн жил ард түмнии сэтгэл зүйгээр тоглосон болхоор хуулийн байгууллагын энэ шийдвэр зарим нэгэн шудрага биш юм шиг харагдаж байгаа байх. Одоо хуулиин байгууллага энэ хэргийн гол эзэд болох эвлүүлэгч Баатар , Гүтгэгч Доржзодов. Гадаад нөхрөө ашиглан гадаадаас хуурамч дүгнэлт авчирсан Оюунгэрэл , Мөнхбаясгалан нарыг хуулиин дагуу шалгаж зохих арга хэмжээ авч ард түмэнд мэдээлэх нь цаашид гарч болзошгүй муу зүйлээс урьдчилаг сэргийлэх болно
    2017 оны 09 сарын 06 | Хариулах
  • хэрэг хуучирдагүй (150.129.142.248)
    Энэ прокурор хүүхэн.Төрийн эрхийг хуудь бусаар авахад оролцож байгаа гэдгээ мэдэхийн дээдээр мэдэж.байгаа. хэзээ.нэгэн цагт 20 жилийн ял авах нь дээ
    2017 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.41.82)
    HURELSUH TERBUMIN BICHLEGT BAIHGUI. YAJ CH BODSON GAR HULIIN TAIRNA AALZ BOLGONO GEJ BAIHAD ZUGEER HARAAD SUUJ BAIHUU. IIM YUM OILGOHGUI YANAA
    2017 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (82.132.215.187)
    Баттулга гарч ирээд элбэгдоржоос дээрдэх биш бур дордуулж байна
    2017 оны 09 сарын 06 | Хариулах
  • Иргэн (202.9.42.223)
    Мөнгөнөөс илүү ниигмиин сэтгэл зүг чагнаач мал аа
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.26.193.44)
    хөгийн юм ч болох л юм даа
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
  • baatar (46.149.119.176)
    Ardchilsan niigemd unen yum gej bakhgui yumuu daa.Khuuramch,khulgaichuudiin niigem yum baina.
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.25.251)
    хужаагын гар хөлүүд шоронд суух цаг ирнээ
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
  • Үүлээ* (139.59.183.24)
    МАНАН-г одоо л унагах цаг одоо байгаагаа биш юм аа гэхэд ирээдүйгээ бид бодох хэрэгтэй.
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
  • Сараа* (139.59.183.24)
    МАН-д Энхболд тэргүүтэй хэд хэдэн хүмүүс МАН гэдэг хүндэт нэрийг уландаа гишгэж байна. Ийм хүмүүс улс төрд хэрэггүй л болов уу.
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.26.192.157)
    ганбаатар гэж үнэн орк юм билээ тэ ярьж байгаа байж байгаа нь
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
    • Зочин
      Мөнгөтэй бол орк нь хамаагүй бх л даа
      2017 оны 09 сарын 05
  • Зочин (103.10.23.111)
    Хамгаалалт гээд яриж байсан нь хэрэгжэж байна Үүнээс хархад Хууль хяналтын байгуулаг Шүүх Ц агдаа гээд 60тэр бум 100хувь маш сайн хэргэж байгаа юм биш үү
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.43.121)
    Энэ ЗГ-г унагаж байж хуулийн удирдлага солигдоно.33-н гишуун урагшаа.
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
    • 33
      Оюунгэрэлийн гар хөл 33 урагшаа
      2017 оны 09 сарын 05
  • яана даа (122.201.22.149)
    Монголын хуулийнхан луйварчид, авлигачдын арыг атгаж, хамгаалж суудаг болоод удлаа. Улсаа хөгжүүлье гэвэл төрийн хуулийг гууль болгогч нараас шууд салах ёстой. ӨӨР зам байхгүй
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (59.153.114.98)
    Монгол Улсын их Хурлын гишүүн, Шадар сайд нарыг Яганбаатар гүтгэчихсэн баына. Шийтгэх ёстой,бус уу
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
  • Буруу Цолмон (103.10.23.111)
    Хэргэжүүлэж амьжаагүй нь үнэн бол Төрийн эрхийг хууль бусаар бүлгэлэн авахын завдаж хэлэлцэж байсан гэдгээн ба Эвлүүлэг гээд хүлээгээд байгаа чинь өөрөөн Эрүүгийн хуульд Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахын завдсан гэдгээр зүүлчилсэн хүнд ялтай гэмт хэрэг үүнээс зугтаах ямарч бололцоо байхгүй Нотлох баримт бүрэн бүрдсэн байна Баричлах л үлсэн байхад ямар хүч энэ гэмэт хэрэгтэн нарыг хамгаалаад байна гэдэг нь тод харагдаж байна
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.10.23.111)
    Шүүхийг шүүх хэрэгтэй болжээ ,,, Худалын үнэн Үнэнийг худал болгодог шүүх хэрэгүй ,,
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
  • 0000 (103.10.23.111)
    Монгол төр ард түмний төр мөнө үү Хууль гууль боллоо хулгайч нар хэт даварч байна
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
  • иргэн (103.10.23.111)
    Ичдэгүй муусаан луйварчин нар Монгол төрийн хулгай луйварын үүр болгожээ Шүүх Хуулийн байгуулагыг хулгайч нарын гар хөлүүдээс цэвэрлэх хэрэгтэй юм байна Ерөнхийлөгчөө Ард түмэн үүнийг шаардаж байна Хэрэгтэн нар өөрсөнөө хэргээ хүлээж хэн байсан байгаагүй тухай маргаж байхад Хэрэг биш гэдэг хуулийн байгуулагууд байна гэдэг Хуульд хариш үүлдэл
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
    • Caнжаа
      Зөв тийм шүү!!!
      2017 оны 09 сарын 05
  • Зочин (202.179.31.40)
    Huuli iim boljee....
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
  • Бат инженер (103.206.195.163)
    Хуулийхан ТА НАР ичээч
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    хууль нь гууль болсон хуульчид нь хахуульд хавчигдсан шудрага ёс нь шороотой хутгалдсан ийм л улс болжээ. хуульд хуульчдад итгэх итгэл бүрмөсөн сөнөлөө дөө
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.131.248.212)
    Ганбаатар чинь хүн биш эвлүүлэг юмшүүдээ аахахахахахаха
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
  • Г. Наранбаатар (46.165.230.5)
    Худлаа ярих хэцүү дээ биш Монгол хүмүүс хужаа нарын талд орж сүүлийн эх орончоо унагаах гээд байгаа нь л хэцүү байна. Гүтгэлэг байсныг ард түмэнд түгээ Хүрэлсүх бол хамгийн шудрага улс төрч
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
  • иргэн (137.74.167.96)
    хаха яаж байдгын Хүрэлсүхийг муулж байсан юм чинь байх үндэслэл байхгүй
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Одоо тэгээд нэг мөр цэг тавиад дуусгах хэрэгтэй дээ. Зоригийг алсан захиалсан этгээдүүдийг тогтоож чадаагүй, ер энэ хэрэг хүн амниы хэргийн хажууд нээх их сүр дуулиан болоод байхаар эд биш шүү дээ. 60 тэрбум төгрөг босгосон бна гэдгийг нотолж тогтоож чадахгүй л бол үүнийг сүржигнүүлээд байх шаардлага байхгүй хаах хэрэгтэй. Улс төр хийж ашиг хонжоо олох гэсэн арчаагүй хүмүүсийн үйл ажиллагаа.
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
  • Эбэ (150.129.140.252)
    Кохь чинь, ЯАСАН УХААНТАЙ ЮМ БЭ ЦУНДУЙ ЧИ.
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
  • Zochin (59.153.115.173)
    MAN uvchtei, soliotoi harchuulaar duureed odoo bur ted ni togoondoo bagtahaa bgaad hahaj bna dooo.
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
  • Г.Батнасан. (202.179.31.84)
    Хэний даалгавараар энэхүү мэдээллийг хийж байгаа юм бол доо энэ цагдаа. Үүнд нь угаагдах тархи хир олон байгаа бол.
    2017 оны 09 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    саяхан
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    49 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    1 цаг 1 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    1 цаг 15 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    2 цаг 34 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    2 цаг 39 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    2 цаг 42 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    2 цаг 49 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    2 цаг 57 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    3 цаг 1 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    4 цаг 2 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    4 цаг 5 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    4 цаг 34 мин
  • Мэдэгдэл
    20 цаг 29 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    20 цаг 40 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    21 цаг 11 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    21 цаг 29 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    22 цаг 33 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    22 цаг 45 мин
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    23 цаг 3 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • УБТЗ ХНН-ийн парк шинэчлэл, транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК