Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 ишлэл: МАН 2021 онд 100 жилийн ойгоороо “дууссан” байхаар болчихоод байна

2017-9-08
0
ЖИРГЭХ

МАН-ын гишүүн, стратегийн зөвлөх Н.Дэмбэрэл Засгийн газрыг огцруулахын өмнө хэвлэлд ярилцлага өгч байр сууриа илэрхийлсэн. Түүний хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.

 

 

Ишлэл 1. Одоогийн Ерөнхий сайдад намаас хугацаа, эрх мэдэл өгсөн үү гэвэл өгсөн. Энэ хугацаанд олон нийтэд бодлогоор, нам дотор манлайллаар хүлээн зөвшөөрөгдөх ёстой байсан.

 

Ишлэл 2. Эрдэнэбат лидер болж байж Ерөнхийлөгчийн болоод дотоод сонгуулийг авч гарах нь өөрт нь өгөгдсөн гэрийн даалгавар юм. Гэтэл улстөр эдийн засгийн дорвитой реформ хийх байтугай  тогтолцооны гажуудлыг үйлдэл, эс үйлдлээр хамгаалаад, намын даргынхаа ард ороод нуугдчихдаг,  өөрт нь олгогдсон хүрдийг хэн нэг сайд нь эргүүлээд яваад байдаг.

 

Ишлэл 3. Бид чинь уг нь Монгол Улсын хувь заяаг даатгаж, араас нь түшиж явах лидерээ сонгох гээд байдаг. Ингээд хүлээн зөвшөөрөгдөхгүй, ажил явахгүй байхаар чинь хүссэн хүсээгүй машин доголдож байна гэсэн үг.

 

Ишлэл 4. Нэгэнт Ж.Эрдэнэбат нийгмийн захиалга, намын хамт олны итгэлийг хүлээж чадаагүйн хувьд дараагийн лидерээ хайх нь жам ёсны асуудал гэж харж байна.

  

Ишлэл 5. Өнөөдөр МАН дотор үүсээд байгаа зөрчил Хүрэлсүхийн, Энхболдын, Оюун-Эрдэнийн гэх мэт хувь хүмүүсийн асуудал биш. Энэ бол  Монголын улстөр, эдийн засаг, нийгэмд сүүлийн 27 жил шийдэлгүй явж ирсэн асуултуудад хариулт өгөх цаг ирсний л шинж.

 

Ишлэл 6. Засаг огцруулахаар гарын үсэг зураад байгаа 30 гишүүнд хөгжлийн бодлого байна уу? Сонгуулийн өмнө чимээгүй байсан, төрд бугшсан асуудлын дөнгөж нэг үзүүр болох  “60 тэрбум”-аар улстөр хийх төдийд байхаар “хоёрдугаар ээлжийнхэн” л болж харагдаад байгаа юм.

 

Ишлэл 7. 60 тэрбумын гэх ярианы хувьд өрсөлдөгч намын явуулга гэж би хардаг. Би л хувьдаа Сандуй тийм төлөвлөгөө өөрөө хийгээд суусан гэдэгт итгэдэггүй. Мөнгө босгодог америк маягийн загвар байна лээ.

 

Ишлэл 8. Хуучны арга барил, шийдвэр гаргах процесс болохгүй байна. Одоо л шинэчлэгдэхгүй бол, 21-р зуунтайгаа хөл нийлж явахгүй бол МАН гэдэг түүхэн нам XX зуунтайгаа хамт булшлагдлаа.  2021 онд 100 жилийн ойгоороо “дууссан” байхаар байна шүү дээ.

 

Ишлэл 9. Нэгэнт хүлээн зөвшөөрөгдөөгүй багийн эсрэг зөрчил хурцдах, намын рэйтинг унах,  ажил хийдэг хүнгүй болох гэх мэтээр дотоод зовлондоо идэгдсээр байгаад ирэх хавар гэхэд сөрөг хүчний аманд өөрсдөө очиж орохоор дүр зураг харагдаж байна.

 

Ишлэл 10. Энэ хямралаас нэгэнт хүлээн зөвшөөрөгдөөгүй лидерээсээ салаад аль болох хурдан гарах ёстой. Эс бөгөөс 2 сарын дараа намын их хурлаар, 6 сарын дараа ахиад л гарч ирж сэдэрсээр хийсэн ажил ч үгүй, шийдсэн асуудал ч үгүй нэг жилийг алдана. Өнөөдөр л гэхэд бүлгийн шийдвэрээ давж, хууль зөрчиж чуулган тарааж улайрч байгаагаас харж болохоор байна.

  

Ишлэл 11. Монголын төр хүчгүйдэж, нам тарамдах тусам хэн мөнгөтэй нь дүрэмгүй тоглох боломж үүснэ. Засаглалын хямрал өдөөж, эрх ашгаа гүйцэлдүүлэг тийм хүч үйлчилж ирснийг одоо ил далд бүгд мэддэг боллоо.

 

Ишлэл 12.  Манай намынхан гэлтгүй манай үеийнхэн машины удирдлагыг гартаа авах биш машинд өөрсдөө орж эргэдэг, системийн тоглоом болоод байна л даа. Чиг хандлагын, зарчмын, бодлогын, бүтцийн суурь реформууд зайлшгүй хийх ёстой. Үүнийг энэ Засаг солигдохгүйгээр хийхгүй гэдгийг харсан учраас л сонгуулийн үеэр тоолуур ажиллуулж эхэлсэн хэрэг.

  

Ишлэл 13. Өнөөдөр бий болсон маш том мөнгө санхүү, шүүх цагдаа хэрсэн системийн эсрэг “Үгүй” гэж хэлж чадаж байна, энэ бол улстөрийн том эр зориг, ирээдүй өнгөтэй харагдаж байгаагийн л нэг шинж.

 

Ишлэл 14. М.Энхболд бол Монголын улс төрд 20 гаруй жил явсан, тогтвортой, прагматик, эвийг баримтлагч, технократ том улс төрч мөн. МАН ялагдсан үед улс төрийн зөв тоглолт хийж, үнэмлэхгүй ялалтад хүргэсэн нь ч бас үнэн. Гэхдээ 2016 оны ялалтын дараа алдаа хийсэн нь бас үнэн.

 

Ишлэл 15. МАН-ын Удирдах зөвлөл буруу шийдвэр гаргасны гор саяын Ерөнхийлөгчийн сонгуулиар гарч дүнгээ авлаа. Үүнийг намын итгэлээр томилогдсон Ерөнхий сайд үүрэх ёстой гэдэг утгаар би тоолуур эхлүүлсэн юм.

 

Ишлэл 16. Миний бодлоор олон нийт эдийн засгийн хямрал, материаллаг хэрэгцээнээс шударга ёс хүсч МАН-ыг сонгосон. Төрийн дээр гарсан олигархиудын засаглалыг нураах нь нийгмийн захиалга байв. Гэтэл үүнийг хийх нь байтугай, нөгөө л цөөнхөд үйлчилдэг төр хэвээр байхаар залуучууд эсэргүүцэх нь аргагүй шүү дээ.

 

Ишлэл 17. Ард түмнээс Ерөнхийлөгч Баттулгад бас л их итгэл хүлээлгэсэн байгаа. Тэр гэхдээ өөрөө энэ гажуудсан цаг үеийн бүтээгдэхүүн, өөрөө энэ цаг үеийг бүтээлцсэн. Үүнээсээ гарч чадахгүй. Одоо энэ нам алсаа харсан бодлогоо харж, түүнийгээ хэрэгжүүлээд явах хүнээ сонгоод л, нэгэнт сонгосных атгасан гар шиг дэмжиж түшээд явахаас өөр гарц байхгүй.

 

Ишлэл 18. Одоо системийн дотроос лидер үүсэхгүй, гаргаад нэмэргүй. Өөрсдөөсөө ухрахгүйгээр урагшлах боломжгүй салаа зам дээр ирсэн хэрнээ хөгжлийн цус эргэж байх ёстой хавхлаг дээр тээглээд зууралдаад дэндүү удлаа.  Дараа үеэс бол хэнд итгэл хүлээлгэх нь манай намын гишүүдийн сонголт юм.

 

Ишлэл 19. Бидний хувьд  өчнөөн удаа реформ шинэчлэл хийх гэж оролдсон, болоогүйг өнөөдөр бүр суларч талцаж байгаагаас харж болохоор байна. Одоо нийгэм цагийн жамаар өөрчлөгдөж хөгжөөд улстөрөөсөө хүчтэй болох нь.

 

Баримт 20. Улстөрд шинэ үеийн захиалга ирж байгааг сонсох чих, харах хараа ялангуяа манай хууччуулд их хэрэгтэй байна. Тийм ч учраас би анх таны асууснаар Энхболд даргын томилсон Засгийн эрх ашгийн эсрэг дуугарч байгаа юм.

 

Ишлэл 21. Бид яг энэ удаа л хувь хувийн эрх ашгаа хойш нь тавиад хэн Монголд үйлчилж, жинхэнэ утгаар нь нийгмийн хувьсгал хийж,  Монголыг дааж явах лидер вэ гэдгээ сонгохгүй бол хугацаа дууслаа шүү дээ.

 

Ишлэл 22. Бидний үеийнхэн системийн шооктой цагийн урсгалд түүхээс ногдсон гэрийн даалгавраа хийсэн, оносон юм байгаа, алдаа ч хийсэн.   Одоо нийгмийн эрэлтэд хариулж, алдаагаа хүлээн зөвшөөрч, энэ удаагийн зөрчил хагарлыг шинэ цаг руу түүчээлэх эр зориг гаргах, дараа үедээ боломжийг гаргаж өгөх цаг ирсэн байна гэж Миеэг ч оруулаад Нямдорж, Сү тэргүүтэй  намын кадрууддаа хэлмээр байна даа.

 

Ишлэл 23. Хэн нэг нь муу сайндаа биш, үе гэдэг утгаараа бид өөрсдөө ухралт юм байна. Ухрах эрхгүй энэ цаг үед урагшлах боломжийг бүрдүүлж өгөөд ард нь бат түших түүхэн үүргээ л биелүүлцгээе.

  

Ишлэл 24. Өнөөдөр МАН ухрах эрхгүй өрөг дээр тавигдаад байгаагаа, тийм ч учраас зарим нь нэг алхам ухрах нийгмийн захиалга, цаг үеийн оноолт ирээд байгааг л олж хармаар байна.

 

image

Өнөөдөр МАН дотор үүсээд байгаа зөрчил Хүрэлсүхийн, Энхболдын, Оюун-Эрдэнийн гэх мэт хувь хүмүүсийн асуудал биш. Энэ бол Монголын улстөр, эдийн засаг, нийгэмд сүүлийн 27 жил шийдэлгүй явж ирсэн асуултуудад хариулт өгөх цаг ирсний л шинж. Засаг огцруулахаар гарын үсэг зураад байгаа 30 гишүүнд хөгжлийн бодлого байна уу? Сонгуулийн өмнө чимээгүй байсан, төрд бугшсан асуудлын дөнгөж нэг үзүүр болох “60 тэрбум”-аар улстөр хийх төдийд байхаар “хоёрдугаар ээлжийнхэн” л болж харагдаад байгаа юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Увайгүй бүхэн энэ намд 1нт бугшсан (66.181.187.23)
    Их зөөлөн хэлжээ. Ман хувийн шуналаасаа өөр юуг ч үл хүндэлдэг хүчин болсон хувийн шуналаа нам ынхаа төлөө гэж хаацайлдаг сэтгэлгээний ба зан үйлийн гажигтай 1 үгээр хөгжлийн бэрхшээлтэй хүчин болсон . 1ийг санаад замд гарлаа ч 1 мэдэхэд чөтгөрийн тойрогтоо орсон байх болно . Хувийн шуналыг нийгмийн өвчин болтол нь хөгжүүлсэн ман-ынхан өнөөдөр өөр хоорондоо улсын баялгийг булаацалдаж нохой мэт уралцахыг иргэдэд намын шинэчлэл мэтээр харуулж байгаа нь ч бөөлжис цутгам увайгүй үйл явдал.
    2017 оны 09 сарын 09 | Хариулах
  • Irgen (27.123.214.106)
    Huuchin bugdiig Solij baij l ene nam tsegtslegdene odoonii tavisan humuus bol arai l butehgui ee, mergejiliin gsn bolovch mergejliig ni haraad taviagui , 60 ter umiig odoo l namjaah heregtei buh Darga nariig Solij l ene asuudal 2 tiish shiidegdene
    2017 оны 09 сарын 09 | Хариулах
  • Zolzaya (27.123.214.106)
    MAN neree odoo l avch uldehgui bol bolohgui ter huuchin zasagiin buh ded said, tnbd, gazar heltsiin Darga nariig Solij l bj 60 ter bumiin asuudal tsetslegdene, odo bol Urag turliin tomilgoo ih bga ni unen
    2017 оны 09 сарын 09 | Хариулах
  • Irgen (27.123.214.106)
    Man namiinhan ta bugdiin songood tavisan Darga nar chin namiin neriig gutaaj bna yamdiin turiin nariin bichgiin Darga nar gj Bayan humuus bna yaj idej uuhlaaraa tegj bayjdag ym be odoo new cabinet tsoo shin tomilgoo hii , 60 terbumiin asuudliig tsetslehed Hereg bolno.
    2017 оны 09 сарын 09 | Хариулах
  • зочин (27.123.214.85)
    АЛИ БАБА 40 дээрэмчин ЗГ-г ИДОЭЭ .
    2017 оны 09 сарын 09 | Хариулах
  • зочин (27.123.214.85)
    АЛИ БАБА 40 дээрэмчин ЗГ-г ИДОЭЭ .
    2017 оны 09 сарын 09 | Хариулах
  • зочин (27.123.214.85)
    АЛИ БАБА 40 дээрэмчин ЗГ-г ИДОЭЭ .
    2017 оны 09 сарын 09 | Хариулах
  • ИРГЭН (27.123.214.85)
    Энэд нэг их том онол ярьж төөрүүлэх хэрэггүй . НОВШОО . Урвагчид ЗАСГИЙН ГАЗРЫГ унагаад намыг мөхөл рүү ---улсыг минь дампуурал руу түлхлээ .
    2017 оны 09 сарын 09 | Хариулах
  • ИРГЭН (27.123.214.85)
    Энэд нэг их том онол ярьж төөрүүлэх хэрэггүй . НОВШОО . Урвагчид ЗАСГИЙН ГАЗРЫГ унагаад намыг мөхөл рүү ---улсыг минь дампуурал руу түлхлээ .
    2017 оны 09 сарын 09 | Хариулах
  • ИРГЭН (27.123.214.85)
    Энэд нэг их том онол ярьж төөрүүлэх хэрэггүй . НОВШОО . Урвагчид ЗАСГИЙН ГАЗРЫГ унагаад намыг мөхөл рүү ---улсыг минь дампуурал руу түлхлээ .
    2017 оны 09 сарын 09 | Хариулах
  • Гүнжээ (202.9.40.214)
    Бугшсан идээ бээрийг яаж эмчилдэг билээ. Хагалж илрүүлээд шахаж сөнөөгөөд зад угаадаг биз дээ.Халдварыг дахиж гаргахгүй болгодог шүү дээ. Тэгж чадах л ёстойсон доо
    2017 оны 09 сарын 09 | Хариулах
  • Soongo (122.201.31.5)
    Зөв сэтгэдэг залуу байна аа, энэ залуугүй буруу биш л дээ, үгийг нь авахгүй шүү дээ хууччуул нь, хэний яанаагүй энэ болохгүй байгаа тогтолцоог үндэс сууриар нь алга болгомоор байв ч яаж гэдэг дээр л гацаад байна, яагаад гэвэл эд нар аймаар хоорондоо холбогдсон, ард түмний оюуны чадамж, сэтгэхүй, ёс суртахуун гээд бас аймаар доройтуулсан, харамсалтай, анхнаасаа 90 оноос эхлээд буруу яваад эхэлсэн, одоо яая гэхэв л гэхээс
    2017 оны 09 сарын 09 | Хариулах
  • Цэвэлээ (202.179.31.122)
    шударга. Сэтгэлтэй бүтээлч залуусаа дэмж . Ишлэл 22. Бидний үеийнхэн системийн шооктой цагийн урсгалд түүхээс ногдсон гэрийн даалгавраа хийсэн, оносон юм байгаа, алдаа ч хийсэн. Одоо нийгмийн эрэлтэд хариулж, алдаагаа хүлээн зөвшөөрч, энэ удаагийн зөрчил хагарлыг шинэ цаг руу түүчээлэх эр зориг гаргах, дараа үедээ боломжийг гаргаж өгөх цаг ирсэн байна гэж Миеэг ч оруулаад Нямдорж, Сү тэргүүтэй намын кадрууддаа хэлмээр байна даа.
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.31.36)
    ok
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
  • БАТ инженер (103.206.195.163)
    Ерөнхийдөө овоо дүгнэлт хийсэн байна . Гэхдээ намууд хэмээх мөнгөөр холбогдсон бүлэглэл эрс шинэчлэл хийж чадах нь юу л бол. Монголд тэр дундаа УИХ дотор нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн тийм тулхтай лидер бараг алга даа. Би бол одоогийн энэ мөнгөөр бүлэглэгдсэн намуудыг тараагаад хөрөнгийг нь хураагаад хуулийг нь шинээр гаргаж өгөөд цоо шинээр барууны хэлбэрийн намууд зохион байгуулагдсаны дараа парламетний засаглал руу ормоор, тэр болтол УИХ - ийг тараагаад ерөнхийлөгчийн засаглал руу орж 1992 оны УИХ маягийн хурал зохион байгуулж үндсэн хууль, улс төрийн намуудын хууль, сонгуулийн хуулийг боловсруулан батлуулаад 5-7 жилийн дараа хүсээд байвал тэр парламенийн засаглал руугаа эргэж ормоор санагдана. Одоогийн МАНАН -г шүүмжлээд байгаа болохоос бүх намууд ижил, Лав энэ маягаараа явж болохгүй нь ээ
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
    • Иргэн
      Энэ зөв санаа байна.
      2017 оны 09 сарын 08
  • Батсайхан (103.9.90.50)
    Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд залуу хүн цаашдаа улс төртэй холбогдож нилээд явах байх та энэ 24 ишлэлийг заавал уншаарай танд бүх боломж байсан та ашиглаж чадсангүй
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
    • Иргэн
      Зүгээр л нэг гэмгүй царайлсан бөөрөнхийлсөн орк юм биш үү??
      2017 оны 09 сарын 08
    • Зочин
      Миеэг ард нь Бадамжунай новш дарамтлаад, бас энэ 2 ЕС аа дарамтлаад юм хийлгэхгүй байсан биз дээ Уг нь Эрдэнэбат сайн улс төр ч ухаалаг залуу ЕС байхад ямар ч гэсэн Хүрэлсүхээс хамаагүй дээр
      2017 оны 09 сарын 08
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    47 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    59 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    1 цаг 13 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    2 цаг 33 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    2 цаг 37 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    2 цаг 40 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    2 цаг 47 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    2 цаг 55 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    2 цаг 59 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    4 цаг 0 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    4 цаг 3 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    4 цаг 32 мин
  • Мэдэгдэл
    20 цаг 27 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    20 цаг 38 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    21 цаг 9 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    21 цаг 27 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    22 цаг 31 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    22 цаг 43 мин
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    23 цаг 1 мин
  • "Эль-Ниньо" нэртэй огцом халуун цаг агаар энэ зун дэлхийд аюул авчирна
    23 цаг 33 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • УБТЗ ХНН-ийн парк шинэчлэл, транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК