зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.10.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хариуцлагагүй гарын үсэг

2017-9-17
0
ЖИРГЭХ

 
…Би Монголын нийгэм дэх нэг үзэгдлийг ойлгодоггүй юм. Буруу шийдвэр болоод буруу үйлдэл болгоны хариуцах эзнийг олдоггүй будилаад, битүү утгатай тайлбар учирлаад байдгийг. Яаж ч бодсон тэр шийдвэрийг гаргасан, баталгаажуулсан цаасан дээр хэн нэгний гарын үсэг байж л байгаа шүү дээ. Тэр хүнтэй нь хариуцлага тооцохоор шаардаж эхлэх ёстой юм шиг. Хэрэв тэр хүн хэн нэгний дарамтад ороод гарын үсэг зурсан бол, эсвэл авилгал аваад гарын үсэг зурсан бол, нѳгѳѳ бол “Би арыг нь даанаа, чи зүгээр л гарын үсгээ л зурчих” гэж хэлсэн хүнээ тэд илчлэх учиртай юм шүү дээ. Гаргасан шийдвэр нь буруу байнаа, үүний улмаас “олон нийт эсвэл Монгол улс хохирсон байнаа” гэж нотлоод хариуцлага хүлээлгэх гэхээр эзэн нь олддоггүй. АТГ мэтийн газрууд нь хайгаад л , УИХ д насаараа сууж ѳѳрийгѳѳ “шударга” гэж дуудуулах дуртай Ц.Нямдорж нь “Би та нарыг мэдэж байгаа шүү”  хэмээн учир битүүлэг сүрдүүлээд байгаа мѳртлѳѳ нэрийг нь хэзээ ч нэрлэдэггүй нэг тийм сонин, үл ойлгогдох тогтолцоотой.
 
Миний бодоход, гаргасан шийдвэрийг нь баталгаажуулаад цаасан дээр буулгасан баримтуудыг нь архиваас гаргаж ирээд гарын үсэг зурсан хүнийг нь дуудаж авчраад тайлбарлуулж, нотлуулахад л болчихмоор. Хэрвээ хуйвалдсан бол хамсаатнаа илчилж хэлнэ, хуйвалдаагүй ганцаараа шийдвэр гаргасан бол хуулийн дагуу хариуцлагаа хүлээгээд л явах учиртай мэт.
 
1.     Монголын уул уурхайн хайгуулын болон ашиглалтын лицензүүд бүгд гарын үсэгтэй байгаа
2.     Улаанбаатар хот орчимд болон орон нутгийн хэмжээнд газар олгосон шийдвэрүүд бүгд гарын үсэгтэй байгаа
3.     Тѳрѳл бүрийн хязгаар тогтоосон “тусгай зѳвшѳѳрѳл”- үүд бүгд гарын үсэгтэй байгаа
4.     Ѳдгѳѳ ашиглалтад орсон даруйдаа эвдэрч дахин засвар хийдэг замуудыг хүлээж авсан шийдвэр бүгд гарын усэгтэй байгаа
5.     Ашиг олох зорилгоор хямд үнэтэй, чанаргүй материалуудаар барьсан барилгуудыг хүлээж авсан шийдвэр бүгд гарын үсэгтэй байгаа
6.     Тѳрѳл бүрийн тендэр болод санхүүжилтыг шалгаруулалтаар сонгож зѳвшѳѳрѳл олгосон шийдвэрүүд бүгд гарын үсэгтэй байгаа
 
гэхчилэн ѳдгѳѳ бидний хувьд завшсан, хуйвалдсан байж магадгүй хэмээн хардаж, дургүйцэн бухимдаад байгаа буруу шийдвэр болгон баталгаажуулсан гарын үсэгтэй байгаа. Харин энэ гарын үсэгнүүд яагаад хариуцлага хүлээдэггүй, ядахнаа л тайлбар хийдэггүй юм бол. “Буух эзэнтэй буцах мѳртэй” хэмээн бид гарын үсгээ баталгаа болгон зурдаг.
 
…Иргэд бид амьдралд минь хэрэг болох олон бичиг баримтад гарын үсгээ зурцгаадаг.  Хэрвээ байрныхаа мѳнгийг хугацаандаа тѳлж чадаагүй бол торгууль тѳлж, огт тѳлж чадахгүй бол байрнаасаа хѳѳгдѳнѳ.  Гарын үсгээ зурсан гэрээний үүргээ биелүүлээгүй учраас шүү дээ. Ажил дээрээ дандаа хоцроод байвал, эсвэл хариуцсан ажлаа сайн хийж чадалгүй хариуцлага алдвал гэрээнд заасан заалтынхаа дагуу ажлаасаа халагдана. Яагаад гэвэл, би ажилд орохдоо байгуулж гарын үсгээ зурсан гэрээний заалтаа  биелүүлээгүй учраас. Иргэд бид нийгэмд бусдын эрх ашгийг хундэтгэн хуулийн дагуу үүргээ биелүүлнэ хэмээн баталгаа болгож гарын үсгээ зурсныхаа тѳлѳѳ байнга хариуцлага хүлээж байдаг.  Ѳѳр сонголт үгүй. Миний дураараа дургих эрх бусдын амар амгалан байх эрхээр хязгаарлагдаж байгаагийн нотолгоо. Нѳгѳѳ талаас ѳѳрийн эрхээ баталгаажуулсан иргэний үүрэг бас хариуцлага.
 
…Хариуцлага тооцохыг шаардаад байхад эзэн нь олддоггүй, эзэн нь олддоггүй учраас хэн ч хариуцлага хүлээдэггүй Монголын улстѳрийн тогтолцоог би гайхаад байдаг юм. Хэрвээ М.Энхболд, Бадамжунай нарыг Улаанбаатар хотын газрыг хууль бусаар зарсан гэж хардаад байгаа бол, он оноор нь газар олгосон зѳвшѳѳрлийн шийдвэрүүд дээрх гарын үсгийг нь гаргаж ирээд тэднээр тайлбарлуулья л даа. Хот тѳлѳвлѳлтѳѳс гадуурх байгууламжууд, хүүхдүүдийн тоглоомын талбай, сургууль эмнэлгүүдийн эдэлбэр газруудыг бизнесийн зориулалтаар олгосон зѳвшѳѳрлүүдийн дор зурагдсан гарын үсгүүдийг жагсаагаад үзье. Гэхдээ хот тѳлѳвлѳлтийн зурагтай нь тулгаад л. Яг энэчлэнгээр дээр дурдсан бүх зѳвшѳѳрлүүдийг архивуудаас авчраад нэгд нэгэнгүй шалган тодруулж болно. Монгол хүний нэр дээр авсан мѳртлѳѳ ард нь ихэвчлэн хятад эзэд байдаг уул уурхайн хайгуулын болон ашиглалтын лиценз болгон гарын үсэгтэй байгаа. Бүгдийг нь ул суурьтай шалгаж тодруулах шаардлагатай. Эс тэгвэл “мэднэ шүү”, “хохь чинь шүү”, “булхайг чинь дэлгэнэ шүү” хэмээн шазуураа зуун хэлсэн үгсийг сонсон, түүнийг нь  “гэсэн гэнээ” хэмээх хачиртай цуу яриагаар баяжуулан цаг хугацааг элээсээр л байх бололтой. Гарын үсгээ тодоос тод зурсан атлаа буруу муу шийдвэрийнхээ тѳлѳѳ хариуцлага хүлээдэггүй тогтолцоог ѳѳрчлѳх цаг нь боллоо. “Хэнд эрх мэдэл буй, түүнд хилэнц буй”. Энэ хилэнц нь “буух эзэнтэй, буцах мѳртэй” гарын үсгээр баталгаажиж байдаг юм билээ.
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
0
ЖИРГЭХ
Санал болгох
BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
"The Beatles"-ийн ард байсан хүн
Гадаад харилцааны ган татлагат гүүр
"Бууж мордох хорвоо"
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (27.123.214.92)
    Turin udirdah alban tushaaltanuud uneheer chadamjgui bolsonoo haruulaad bna udirdah manlailah chadvar alga namaas ner devshuulj bna hamgin muu huniig sanal bolgon ugch bineer songuulsan bolj jujuig toglood bgaa yum bishuu sonin yum be? getel jirin hun aldaa gargaval shorond yavj bdag oilgomjgui togtoltsoo sonin bna shuu
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.21.117.194)
    яаааг зөв.
    2017 оны 09 сарын 18 | Хариулах
  • иргэн (202.5.194.26)
    10 юм уу 20 жилийн дараа энэ улсад ямар ч жирийн монгол хүн амьдрахгүй бүгд гадаадад гарцгаана.Энд хэдэн төрийн том албан тушаалтангууд ,хэдэн барилыг хужаа нар ,уурхайд ажилладаг хэдэн гадныхан л үлдэх байх
    2017 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    нямдорж гэгч мэнгэт шудрага хүн биш туйлын муу санаатай нь сая засаг огцрох үед батлагдлаа. тэрээр өмнө нь олон юм бурж байснаа сэтгүүлчид миний хэлээгүйг хэлсэн болгож бичээд байна гэж хульх нь буусан муухай цариалж байснаа засаг огцруулах залуусын тал дийлэх аястай болонгуут гарын үсгээ зураад их л шудрага цариалан муу санаагаа нууж чадаж байгаа юм. ер нь энэ нөхөрт монголоо гэсэн сэтгэл байхгүй шүү. харьд зүтгэнэ,хувиа бодож шахаа хийнэ гээд үйлдэл бүхэн нь буруу хүн
    2017 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (99.102.46.90)
    Bas neg gar garaad erlee Zygeer amidar hynii nytagt
    2017 оны 09 сарын 18 | Хариулах
  • irgen (202.179.26.100)
    Tiim ee. Alban bichgiin hamgiin anhnii tosliin eh hyvi bu dyrem jurmiin dagyy arhivt baidag shyy dee. Alban tushaaltan zovshoorch alban blank deer hevleh erh ogch zursan tosol. Bas taniltsaj zovshoorson alban tushaaltnii gariin yseg ch baij l baigaa.
    2017 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.26.192.190)
    Гадаадад байгаа чи Монголын уунийг яаж ойлгох вэдээ.
    2017 оны 09 сарын 18 | Хариулах
  • m.mandahaipoland (178.235.40.161)
    masz zob sanal niilj demjij bna.
    2017 оны 09 сарын 17 | Хариулах
  • suh (27.123.214.104)
    Mash zov demjij bna.tsag hugatsaa bidniig huleehgui.shudarga bus zuiliig dariuhan tsegtselie .luivarchdiig toroos zailuuliya
    2017 оны 09 сарын 17 | Хариулах
  • zochin (202.9.40.152)
    zuv sanaa bnaa, TTB, irgediin oroltsoitoishalgah ajliin heseg baiguulaad shalgahad l buh bulihai luivar ilerne shu, gehde 60-nhan teguulehgui l de, buh baidlaar saad totgor hiine, tiim ch pokuror tsagdaa, huchniihen tedni tald ajillaj bga, irged l erunhiilugchteige niilj bgad zutgevel buteh bh
    2017 оны 09 сарын 17 | Хариулах
  • кочин (103.229.122.218)
    БАС НЭГ ГАР ....?
    2017 оны 09 сарын 17 | Хариулах
  • Иргэн (103.229.122.218)
    Шүүгчид хуулийн нэг заалтыг 3 янзаар тайлбарлаал шийд гэгчийг гаргадаг хүмүүс хүн ч гэждээ СҮГНҮҮД . Их дээд сургуульд сайн хуульчид байх юм. ГЭТЭЛ ШҮҮГЧИД хаанаас яаж тодороод байна аа.
    2017 оны 09 сарын 17 | Хариулах
  • Эрхэм (202.9.40.154)
    Үүн дээр би бас шүүгч, прокурорын ажлаа хийхээс залхуураад хахуулийн мөнгөө бодоод хүн гүтгээд гүрийчихдэг, дөргүй бухнуудыг гарын үсгээр нь пайз хийж зүүлгээд буулганд оруулмаар байдаг юм. Дүүргийн, Нийслэлийн, Улсын тэгээд бас ЕРӨНХИЙ гийн мөн ч олон хачин хүний нэрийг би тоочиж баримтжуулж чадна даа. Түүнээс наана зарим нь нүглээ нүдээрээ цувуулж л байна даа ИХ НҮГЭЛТНҮҮД. Бэл бэнчингүй нь хохироод тэднийг сайн ажилтан мэт харагдуудаад хэвшсэн. Мөнгө салгахдаа академич болсон хүн сүгнүүдээ гэж
    2017 оны 09 сарын 17 | Хариулах
  • зочин (103.229.122.218)
    ТОМ МАФИ ОЛОН ЧИГЛЭЛЭЭР ИХ ЮМ БОЛНО ҮХЭХДЭЭ ҮХЭР БУУГАА ТАВИНА. ЮМ ЮМ Л БОЛНО. ТҮҮНИЙГ ХИЙХ ДААХ ЧАДВАРТАЙ ЕРӨНХИЙ САЙД ХЭРЭГТЭЙ ШҮҮ
    2017 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.43.121)
    Эрдэнэтээр тоглож гарын усэг зурагсадаас болж гадны банкинд их хэмжээний ор толохоор болсон гээ биз дээ.сэтгуулчид нь таг чиг.
    2017 оны 09 сарын 17 | Хариулах
  • 5632 (139.5.216.24)
    ММОНГОЫН ТОРЫГ АВИЛГАЧДААС НЬ САЛГАМААР ВАЙНА МИЕЭГИЙН ЗАХИАЛГААР БИТГИЙ ЭЛИЙ БАЛАЙ ЮМ БИЧ
    2017 оны 09 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хунтайж Уильям: Би хаан болохоороо хаант засаглалд өөрчлөлт авчирна
    6 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалт хийж байна
    17 мин
  • Teachers day: Багшдаа баярын мэндчилгээ болгон ДАЙХ шүлгүүд
    42 мин
  • Манай Улсад айлчилж буй Туркийн батлан хамгаалахын сайд Яшар Гүлэр гэж хэн бэ?
    1 цаг 6 мин
  • Эрс сэрүүсэж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа
    1 цаг 27 мин
  • Төв талбайд барьсан "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ-ын байгууламжийг буулгаж байна
    1 цаг 30 мин
  • ХХБ SIBOS-2025 чуулга уулзалтад оролцож байна
    2 цаг 2 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
    2 цаг 20 мин
  • Улаанбаатарт 10 градус дулаан байна
    2 цаг 39 мин
  • Голомт банкны “Завхан” салбар үүд хаалгаа нээлээ
    16 цаг 24 мин
  • Д.Амарбаясгалан: Нэг хүний дарангуйлал тогтсон улс байж болохгүй
    17 цаг 20 мин
  • ФОТО: Сүмогийн 74 дэх аварга Хошорюү С.Бямбасүрэн аварга цолныхоо найрыг хийлээ
    18 цаг 33 мин
  • 75 дугаар сургуулийн зүүн уулзвараас Энхтайван хотхон хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    18 цаг 45 мин
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй
    18 цаг 48 мин
  • Б.Энхбаяр: Би нүүрсчдэд хөөгдөхгүй, нүүрсчдийг эх орноос нь хөөнө
    20 цаг 30 мин
  • Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    21 цаг 7 мин
  • С.Цэнгүүн: Ардчилсан намын эв нэгдэл энэ цаг үед хамгийн хүчтэй байна
    22 цаг 27 мин
  • Х.Тэмүүжин: Төр засаг ерөнхийдөө эзгүйдлээ
    22 цаг 35 мин
  • "Өсвөрийн Парламент-2025" хөтөлбөрт оролцогчдын бүртгэл эхэллээ
    23 цаг 55 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 27 жил
    Өчигдөр 10 цаг 40 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • Teachers day: Багшдаа баярын мэндчилгээ болгон ДАЙХ шүлгүүд
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
  • Э.Бат-Үүл: Одоо МАН-ын дотор "Иргэний дайн" болж байна. МАН-тай нийлж дахин МАНАН байгуулж огт болохгүй
  • П.Сайнзориг: Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна
  • Танилц: Аравдугаар сард болох бөхийн барилдаанууд
  • Ц.Нямдорж: Хуулийн сайд байсан хүн “Нухчихсан” гэдэг үг хэрэглэсэн нь дэндүү ноцтой асуудал шүү. Хуулийн сайд байсан хүн нөхдөө хүн амины хэргээр гүтгэсэнд эгдүүцэж байна
  • Ерөнхий сайдын томилсон Хууль зүйн сайд Б.Энхбаярын ХОМ
  • УИХ-ын Тамгын газар ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
  • Б.Энхбаяр: Намын дүрмээ цэгцэлчхээд намайг хөөх асуудлыг ярь
  • МАН: Намын даргад Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар өрсөлдөнө
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх саналыг бага хурлын гишүүд гаргасан
  • ХХБ-ны харилцагчид БНСУ-ын эмнэлгээс хөнгөлөлт авах боломжтой боллоо
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Ардчилсан нам: МЭДЭГДЭЛ
  • Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар пара байт харвааны ДАШТ-ий багийн төрөлд алтан медалийн төлөө өрсөлдөнө
  • Б.Оюунбилэг: Миний үйлчлүүлэгч Ц.Чулуунзагдын гэрээс нас барсан иргэний дардас олдоогүй
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
  • Э.Бат-Үүл: Одоо МАН-ын дотор "Иргэний дайн" болж байна. МАН-тай нийлж дахин МАНАН байгуулж огт болохгүй
  • Ц.Нямдорж: Хуулийн сайд байсан хүн “Нухчихсан” гэдэг үг хэрэглэсэн нь дэндүү ноцтой асуудал шүү. Хуулийн сайд байсан хүн нөхдөө хүн амины хэргээр гүтгэсэнд эгдүүцэж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • П.Сайнзориг: Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна
  • МАН: Намын даргад Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар өрсөлдөнө
  • Ерөнхий сайдын томилсон Хууль зүйн сайд Б.Энхбаярын ХОМ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх саналыг бага хурлын гишүүд гаргасан
  • О.Алтангэрэл: АН-ын Улстөрийн зөвлөлийн бичиг УИХ дахь АН-ын бүлгийн байр суурийг төлөөлөхгүй
  • Ж.Чинбүрэн: ЭМД-ын сангийн төсөв хаашаа орсон нь мэдэгдэхгүй байна
  • ФОТО: Аглаг бүтээлийн хийд
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
  • МАН-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгаланд улстөрийн намууд баяр хүргэж байна
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 27 жил
  • Б.Энхбаяр: Намын дүрмээ цэгцэлчхээд намайг хөөх асуудлыг ярь
  • ФОТО: "Өнгөөр урласан нөхөрлөл" үзэсгэлэн
  • Н.Номтойбаяр: Энэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хувьд үнэхээр чадамжгүй
24 баримт
  • Манай Улсад айлчилж буй Туркийн батлан хамгаалахын сайд Яшар Гүлэр гэж хэн бэ?
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 27 жил
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК