зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: У.Хүрэлсүх ”Надаас болон миний байгуулсан кабинетийн гишүүдээс хууль бус юм битгий хүсээрэй”

2017-9-29
0
ЖИРГЭХ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцсэн. Тус байнгын хорооны хурал дээр У.Хүрэлсүх байр сууриа товч илэрхийлсэн бөгөөд түүний хэлсэн үгийг "24 ишлэл" болгон хүргэж байна.

 

 

Ишлэл 1. Өвлийн хүйтэнд сандал ширээ зөөхгүй, тамга тэмдэг солигдохгүй.


Ишлэл 2. Төрийн албан хаагчдаар оролдохгүй. Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж ажиллана


Ишлэл 3. Төрийн албыг бужигнуулахгүй. Гэхдээ хууль зөрчсөн, хээль хахууль өгч орсон, төрийн албыг хийдүүлдэг нөхдүүдийг толгойг илэхгүй.


Ишлэл 4. Надад сэтгэлтэй, зүтгэлтэй төрийн албан хаагчид хэрэгтэй байна. Монголын төлөө зүтгэж чадах, сэтгэлтэй, зүтгэлтэй сайд нар хэрэгтэй байна


Ишлэл 5. Би Төрийн ордны хоёрдугаар давхарт зүгээр л зургаа өлгүүлсэн Ерөнхий сайд байхыг хүсэхгүй байна. Тодорхой ажил хийсэн, өөрчилсөн Ерөнхий сайд байхыг хүсч байна


Ишлэл 6. Надад ямар нэгэн айдас алга.


Ишлэл 7. Надаас болон миний байгуулсан кабинетийн гишүүдээс хууль бус юм битгий хүсээрэй.  Битгий шахаж шаардаарай.


Ишлэл 8. "Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий" гэдэг үг байдаг. Багш, эмч нарын цалинг нэмэх боломж байхгүй, би хүнд худлаа амалж чадахгүй.


Ишлэл 9. 2018 оноос хүүхдийн мөнгийг бүрэн олгож чадахгүй.


Ишлэл 10. Би ганцхан зарчмыг баримтлаж ажиллана. Ард түмэнд бодит үнэнг хэлнэ. Үүнийхээ төлөө хариуцлага хүлээж чадна.


Ишлэл 11. Хамгийн сайн хариулт бол үнэнийг хэлэх явдал. Цаашдаа ч үнэнийг хэлж хуулийн хүрээнд ажиллана.


Ишлэл 12. Давхар дээлийн асуудлын талаар Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулинд тодорхой заалт бий. Энэ хуулийн хүрээнд  цааш нь хэрэгжүүлэнэ.


Ишлэл 13. Надад ажил хийж чадах, сэтгэлтэй сайд нар хэрэгтэй. Мэдээж УИХ-ын гишүүн сайд болно. Үүнийг би нуухгүй.


Ишлэл 14. Төрийн хуулийг завхруулахгүй, төрийн хуулийн дээгүүр давж алхахгүй байх учиртай. Энэ бол Ерөнхий сайдын барьж ажиллах хамгийн чухал  зарчим.


Ишлэл 15. Гадаад бонд гаргаж дээрхи өрийн асуудлыг цэгцлэнэ. Үүнээс өөр арга ч байхгүй. ОУВС-тай байгуулсан гэрээ хэвийн үргэлжилж явах нь чухал гэж үзэж байгаа.


Ишлэл 16. МУ-ын Засгийн газрын дотоод болон гадаад өрийн хэмжээ 24 их наяд төгрөгийн  хэмжээнд хүрсэн байна. Он гарангуут нийтдээ 661 сая орчим өрийн ам долларыг төлнө. Шийдвэрлэх ажлыг үргэлжлүүлэн хийнэ.


Ишлэл 17. Тэтгэвэр тэтгэмжийг тодорхой хэмжээнд нэмэх төсвийн төсөл орж ирж байгаа. Үүнийг цааш нь  үргэлжлүүлэн явуулъя гэсэн бодолтой байна


Ишлэл 18.  Уул уурхайд түшиглэхээс илүү хөдөө аж ахуйн салбарт түшиглэж ажиллана гэж бодож байна.


Ишлэл 19. Байгалийн баялгийг ард түмэндээ хүртээмжтэй  зөв хуваарилалтыг хийж,  уул уурхайн салбарыг цаашид зөв хөгжүүлэх ёстой.


Ишлэл 20. Уул Уурхайн салбар дээрээ түшиглэж амьдрахын зэрэгцээ хос эдийн засагтай байх ёстой. Энэ эдийн засгийг мал аж ахуй, газар тариалан  гэж харж байгаа. Монгол бол хүнсний орон байх бүрэн боломжтой. Бидэнд хоёр том зах зээл байна.


Ишлэл 21. 60 тэрбумын асуудал хуулийн байгууллагаар шалгагдсан тул би хариулт хэлэх зохимжгүй.


Ишлэл 22. Шинээр байгуулагдах Засгийн газар өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ажиллана.


Ишлэл 23. Авлига, хээл хахуультай хатуу тэмцэнэ.


Ишлэл 24. Монгол Улсыг муухай харагдуулж, бидний амьдрал гэрэл гэгээтэй байхад хамгийн их саад болж байгаа зүйл бол энэ авлига хээл хахууль юм.

 

24tsag.mn

image

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцсэн. Тус байнгын хорооны хурал дээр У.Хүрэлсүх байр сууриа товч илэрхийлсэн бөгөөд түүний хэлсэн үгийг ”24 ишлэл” болгон хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (50)

  • Зочин (103.57.92.47)
    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
    2017 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.57.92.47)
    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нэгэнт нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан за
    2017 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.57.92.47)
    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.
    2017 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.57.92.47)
    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 27 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
    2017 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.57.92.47)
    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
    2017 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.57.92.47)
    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагт
    2017 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.57.92.47)
    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Агуу их гүн ухаантан Платон
    2017 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.57.92.47)
    “Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
    2017 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.57.92.47)
    Ардчилал бол хүнийг “Хүний махан хүнстэн, хүрэл чулуун зүрхтэн” болгодог, улс орныг сүйрүүлдэг нууц Америк технологи юм.
    2017 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.57.92.47)
    Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.
    2017 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.57.92.47)
    Боолын сэтгэлгээтэй ард түмэн гагц төр улсын удирдагчийг юмуу системыг өөрчилсөн төдийд уг сэтгэлгээнээс ангижирахгүй. Улс төрийн хүч нам төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг нь угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай үр дүнгээ өгөхгүй билээ. Английн гүн ухаантан Самуэл Смайлс
    2017 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.57.92.47)
    Нэг шинэ том дарга гарч ирээд улс орныг хөгжүүлчихэх юм шиг, жаргуулах юм шиг их л хөөрцөглөх юм. Улс ороны хөгжил дэвшил нь хэн нэг том даргаас бус, ямар нэг том намаас бус, ямар нэг том сонгуулиас бус, ямар нэг том томилолтоос бус харин гагцхүү ард түмний хүмүүжил, ухамсар, ёс суртахуунаас л хамаардаг гэдгийг дэлхийн мянган мянган жилийн түүх бэлхэнээ харуулдаг. Тиймээс ч ямар ард түмэн байна, тийм удирдагчид байна гэж ярьдаг. У.Хүрэлсүх Ерөнхий сайд боллоо гэж мөн ч их л хөөрцөглөх юм. Манай улс төрчид, ард иргэдийн ёс суртахуун, хүмүүжил, ухамсарын цар хэмжээ ямар өчүүхэн болох нь энэ бүхнээс харагдана. Монгол оронд хүмүүжлийн, ухамсарын, ёс суртахууны хувьсгал хийгээгүй цагт энэ байдал цаашдаа ч үргэлжилнэ. Монголчууд улс орноо өөрсдөө нураана, нурааж ч байна. Цаашдаа ч улам нураах болно. Тэгээд тусгаар тогтнолоо алдана...
    2017 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.57.92.47)
    Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио. Монгол ардын зүйр цэцэн үг
    2017 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.57.92.47)
    Засгийн газар хамтын хариуцлага хүлээж, танхимын зарчмаар ажилладаг. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэдэг нь хамтын хариуцлага хүээж байна гэсэн үг. Өөрөөр хэлвэл эрхэлсэн ажилдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тэнцэхгүй байна гэсэн үг. Нэг үгээр хэлвэл ажлын хариуцлага алдаад бүгдээрээ ажлаасаа халагдаж байна гэсэн үг. Энэ нь шадар сайд асан Хүрэлсүхэд ч хамаарна. Өөрөөр хэлвэл шадар сайдын ажилд тэнцэхгүй ажлаасаа халагдсан Хүрэлсүхийг Монгол улсын Ерөнхий сайдаар томилож байдаг. Энэ нь эрүүл ухаан уу? Энэ нь ёс суртахуун уу? Энэ хууль ёс уу?
    2017 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.57.92.47)
    Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул. Их эзэн хаан Чингэс
    2017 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.57.92.47)
    Хууль хориглоогүй зүйлийг зарим үед ичих сэтгэл хориглодог. Сенека
    2017 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.57.92.47)
    Засгийн газар танхимын зарчимаар ажиллаж хамтын хариуцлага хүлээдэг. Бүгдээрээ огцорчихоод нэг У.Хүрэлсүх нь Ерөнхий сайд болно гээд үхэн хатан явж байдаг. Энэ хүнд У.Хүрэлсүхэд бусдаасаа ичих нүүр, ёс суртахуун гэж байна уу. Бурхан минь!!!
    2017 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.57.92.47)
    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
    2017 оны 10 сарын 05 | Хариулах
  • dutiuu bna!! (78.245.100.57)
    hedhen gerbul mongoliin gazriin baylgiig exemsheed bna uuniig boliulna gesen dee!!
    2017 оны 10 сарын 04 | Хариулах
  • Тарвагачин (202.179.25.154)
    Би нийгмийн хоёр системд 40 гаруй жил төрийн захиргааны байгууллагуудад дунд шатанд ажилласан хүн. Энэ У. Хүрэлсүхийн хувийн зан чанар бол ахалж захалж ажиллаж байгаа удирдлагатайгаа байнга зөрж зөрүүдэлж, унирхаж тунирхаж бусдад муу хэлж явдаг, албан тушаалын төлөө бусдыг уруу татаж чаддаг тийм нэг характертай хүмүүсийн нэг юм. У.Хүрэлсүх үнэндээ хууль бусаар засгийн эрхийг булаан авч байгаа юм. Засгийн газрын шадар сайд байж, засгийн газар дотор бослого гаргасан хэрэг. Энэ нь шадар сайдын ажлыг хаялаа, ЕС -тай хамт ажиллахгүй, надыг тагнасан чагнасан гэх мэтээр хэл ам гаргаж боссон хэрэг. Тэгээд ичихгүй ЕС болно гээд болж байх шиг байна. Энэ бол хууль бус хуйвалдаан шүү олон түмэн минь. Бас тэгээд УИХ -ын гишүүн болоод сонгуульд зарцуулсан мөнгөө дор нь олно гэж горьдогсодыг дэвэргэж УИХ дотор бослого зохион байгуулсан нөхөр дөө. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд оролцож хэлж байгаа үгийг нь хардаа. Хичнээн хэгжүүн, ихэмсэг, тэгээд дээрхи хэлсэн үгнүүдийг нь дүгнэж үзвэл эн
    2017 оны 10 сарын 03 | Хариулах
  • Зочин (43.242.243.224)
    ingej helj baisan ES bhgui zov yum heljee ok nice
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (43.242.243.224)
    Ayursaihan ediin zasgiin ondor medlegtei zaluu shu tord ajillaj baisan turshlagatai dandaa zov yumnii toloo duugardag gishuun bna le said elbeg hiichmeer ZGHEG-t said bolbol zugeer baih o
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
    • Зочин
      gorid
      2017 оны 10 сарын 02
  • Зочин (43.242.243.224)
    zov zov ter kontsesuudiig huu tsutslah heregtei
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.70.46.235)
    HUREL KHUU SAIN AJILAARAI CHAMAIG HARAHAD UDAHGUI OGTSROH SHINJ BNA 2 SAR 7-7 SARD OGTSROH MERGE BUUGAAD BNA.JINKO IREH JIL OGTSROH BHAA.
    2017 оны 10 сарын 01 | Хариулах
  • Сүх (103.10.21.107)
    аятайхан байгаарай блохгүй бол ЗОДНО ШҮҮ.
    2017 оны 10 сарын 01 | Хариулах
  • 76 салаавч (202.9.42.223)
    Салаавчнуудад чаддаг юм бол салаавчны хариуг нь өгчих . Тэгж байж төриин гэж ярьж бай.салаавч өгсөн нь төрд ажилладаг салаавч авсан нь ажлаас халагддаг хаанахын ямар гээчиин хууль ёс байнаа ?салаавчны асуудлыг ингэж шииддэг цег, зцг-н дарга нарт нь салаавчииг нь өгөөд ажлаас нь хал хүрэлсүх ЕС болох гээд байгаа юм бол
    2017 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.187.203)
    Аюурсайхан Монгол улсын сайд хэрэг эрхлэх газрын дарга болох хэрэгтэй.
    2017 оны 10 сарын 01 | Хариулах
    • Зочин
      gorid
      2017 оны 10 сарын 01
  • harjya daa (62.167.114.16)
    yamarch chadvargui , hereggui ulsiin horongo huvaaj iddeg huivaldagch nartai temzehgui um bol yamar hereg bainaa,,,,??!!!huviinhaa kompaniudad hamaag zeel olgodog, ard tymnii business hogjdoggui asuudliig yanzlahgui um bol yamar hereg baina ???!!! Yamar neg songuuliar uls , namuud ochnoon terbumtai boldog asuudaltai temzehgui, hariuzlaga toozohgui bol yamar hereg bainaa ???? Ard tymen ajilaa hiigeed zugeer amdardag, amdrald ni zalin ni hyrdeg bolgohgui um bol hereg baihgui !!!!!!
    2017 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (49.0.219.161)
    zob l uym xelsen bna hsde ene durgyitseed bga noxdyyd dan abilga xeel xaxuulcnid bna daa xyrelsyxee bitii toogooroi ajild cnie saad bolox hsalcnmiganas uymnuudiign xoron ygiig byy too ajild ni amjilt xysie demjij bga hsyy mongoliinxoo toloo uraghsaa
    2017 оны 09 сарын 30 | Хариулах
  • ХЭХЭ (150.129.143.181)
    ХУУЛЬ ЁСНЫ БОЛООД ХУУЛЬ ЁСНЫ БУС ЮУЧ ХҮЛЭЭГЭЭД НЭМЭРГҮЙ ТЭТГЭВЭРТЭЭ ГАРСАН ЦЭРГИЙН ДАРГА ШҮҮ ДЭЭ ХӨӨ МАН Ч СӨНӨСӨН НАМ ЮМ ОО
    2017 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (71.178.238.52)
    60 тэрбумд хандив өгч 16 онд даргаар томилогдсон луйварчдаа яах гэж байна Хүрэлсүхээ чи өөрөө оролцоогүй л юм бол бүгдийг зайлуулж цэвэрлээрэй за шинээр томилогдсон хүмүүсийн судалгааг үнэнээр нь гаргуулаад л болоо ш дээ. Цагдаа шүүхийн шийдвэр шүүх шинжилгээнд их бий шүү
    2017 оны 09 сарын 30 | Хариулах
  • Ваву (112.72.11.116)
    Хий мереедеж худлаа яриад суугаад байвал арчигдах л бно.Поп улс тер хийх хэрэггуй.Емнех телегнуудээ нулимжхаад еерее попдоод бвал сок л бх бхда.Шударга л байх хэрэгтэй.
    2017 оны 09 сарын 30 | Хариулах
  • Ваву (112.72.11.116)
    Терийн нэртэй хамгаалалтанд орчихоод хууль завхруулж ард тумнээ нулимаад суудаг хувалзнуудыг шалгаж шударга есыг тогтоож ард тумнээ дарамтнаас салгах хэрэгтэй.Терийн албан тушаалыг худалдаж авсан байдал концесс тендерийн асуудлийг хурдан шийдэж терийн тогтвортой байдлыг ханга.Асуудлыг бодитой хурдан шийдэх хэрэгтэй.
    2017 оны 09 сарын 30 | Хариулах
  • Ваву (112.72.11.116)
    Мананг устага.Тэгж чадвал ард тумний баатар Монгол улсын шинэ уеийн жинхэнэ баатар бно до.Элбэгдоржийг багаар нь шалгаж унэнийг тогтоо.Ард тумэн уунийг хусэж бна.Манангийн нуудэлд орж мананд теерех вий дэ.Тэгэхгуй гэж бга бол мананг сарьнуулж цэлмэг тэнгэрт тунгалаг нарыг ард тумэндээ харуул.
    2017 оны 09 сарын 30 | Хариулах
  • Ваву (112.72.11.116)
    Мананг устага.Тэгж чадвал ард тумний баатар Монгол улсын шинэ уеийн жинхэнэ баатар бно до.Элбэгдоржийг багаар нь шалгаж унэнийг тогтоо.Ард тумэн уунийг хусэж бна.Манангийн нуудэлд орж мананд теерех вий дэ.Тэгэхгуй гэж бга бол мананг сарьнуулж цэлмэг тэнгэрт тунгалаг нарыг ард тумэндээ харуул.
    2017 оны 09 сарын 30 | Хариулах
  • Ваву (112.72.11.116)
    Хий мереедеж худлаа яриад суугаад байвал арчигдах л бно.Поп улс тер хийх хэрэггуй.Емнех телегнуудээ нулимжхаад еерее попдоод бвал сок л бх бхда.Шударга л байх хэрэгтэй.
    2017 оны 09 сарын 30 | Хариулах
  • Ваву (112.72.11.116)
    Терийн нэртэй хамгаалалтанд орчихоод хууль завхруулж ард тумнээ нулимаад суудаг хувалзнуудыг шалгаж шударга есыг тогтоож ард тумнээ дарамтнаас салгах хэрэгтэй.Терийн албан тушаалыг худалдаж авсан байдал концесс тендерийн асуудлийг хурдан шийдэж терийн тогтвортой байдлыг ханга.Асуудлыг бодитой хурдан шийдэх хэрэгтэй.
    2017 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (124.158.93.67)
    Ehleed uurteigee temts ha ha ha
    2017 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (124.158.93.67)
    Yag elbegee shig bna .Hurelsuhed handaj helehed bitgii hudlaa huts
    2017 оны 09 сарын 30 | Хариулах
  • Zochin (112.72.8.66)
    Hvrelsvhig shudarga shiidemgii ajil yawulah bh gj bodoj blaa esregeeree hayagaa manasan nuhur shiwde hvvhdiin mungu yagad ugch blohgvi gj 60 terbumiin asudalig zamhrulahin bna l da inged l yag adilhan biey bieynee hamgaalsan hvmvvs teneg yuma da Hvrelsvhee ter kontsessin gereeg yah gj bna tetgewerin nasig yah gj bnaa malchid gj yalgalgvi jil ni hvrsen bol adilhan l tetgewert ni orulah heregtei shde tged Hvrelsvhees ard irgediinhee tuluu ard irgedee bayarlulsan tom ajil higesee gj hvsej bna amjilt hvsiey
    2017 оны 09 сарын 30 | Хариулах
  • Ediin zasagch (112.72.11.120)
    Sangiin yamniihand yum helj yumaa hiilgej chadahgui toochson zovlong n gartsaagui unen bolgoj bolohgui chadahgui gedeg ugiig nuurendee barih yum bol Hurelsuh ta zorisondoo hurch chadahgui shuu. Mungunii uutnii amiig baridag yam hezee ch hugjiliin manlailagch baij bodlogo todorhoildaggui yum
    2017 оны 09 сарын 30 | Хариулах
  • Irgen (112.72.11.120)
    Huuhdiin mungiig olgoh shaardlagatai. Tsalin nemehgui uunii orond huuhdiin munguu buh huuhded alagchlalgui olgo. Neg ih uneniig heldeg hun tsarailj baij tuundee unav daa. Ard tumen chamaig CHAD HII genuu gehees ZOVLON TOOCH gehgui bh shuu
    2017 оны 09 сарын 30 | Хариулах
  • Mash chukhal shuu, anhaarch ajillah 1 nomeriin zu (202.9.41.224)
    Economic Institution gej yaridag uund ontsgoi anhaarah heregtei, huviin sectoriin horongo oruulalt, togtvortoi baidliig neelttei demjsen institutional sistem heregtei baina, Economioc Institutional shiidver hedhen hunii erkh ashgiin toloo uilchleed baigaa, uuniig oorchlohgui bol ediin zasgiin tsysnii ergelt zogsoj hund baidlaas garahad hetsuu shuu. Toriin monopol urgui zardal ihtei uildveruudiig anhaaraldaa avch ajilla.
    2017 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (1.30.4.88)
    ГХЯ г хянаарай.авилгалаар дипломат ажилд томилогддог.БНХАУ Д СУУГАА элчин сайд . Эрээний дэд консул Д.БОЛД ын асуудлыг шийдээрэй.гадаадын иргэнд салаавч гаргаж аманд нь хиисэн.монгол иргэдээ дорд үзсэн. Энэ нь визний дамлан худалдах ажилд саад болсон тус ёс зүйн алдаа гаргасан.хуучин байсан хөөгдөөд явсан Золзаяатай холбоотой ноцтой асуудлуудыг эргэн хариуцлага тооцох хэрэгтэй. Одоо хээл хахуультай холбоотой энэ этгээдүүдээс эхлэ.
    2017 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.188.125)
    урд засгийн эхлүүлснийг л үргэлжлүүлээд шат шатанд сахилга хариуцлага шудрага ёсыг шаардаж шахаж, хариуцлага алдагсдад өнгөрсөн ,дээр доор гэлтгүй хариуцлага тооцох юм байна гэж л ойлгогдлоо.ЭБИ шиг л болчихгүй бол болж л байна
    2017 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (90.194.216.102)
    Яагаад хамгийн том авилгачид авилга хээл хахуультай тэмцэнэ гэж хамгийн чанга орилдог юм бол? Негее хулгайч хулгайчийг бариаарай гэж орилдог гэдэг болж байгаа юм байхдаа. Хурэлсухийн суржигнэн эхэлж байгаа нь элбэгдоржийг санагдуулчихлаа.
    2017 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (150.129.140.169)
    Offshoroos munguu avii, offshortond alba buu ugii, ded nertei amitsiig orhii, deedes ni amidrald buuya, hurungutei ni eh survaljaa zarlaya, huurhii malchdiig buu amidaar ni hataaya, toson bumbiig amraaya, turiig irgeded uilchluuleye
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • duraaraa bn (27.123.212.134)
    AIMGUUDIIG HYANAARAI...DORNOGOVI GEX MET.
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • HURELSUH MINI (27.123.212.134)
    EnGIIN IRGEDIIN BIZBES UMCHIIG DEEDELJ TEDEND UILCHIKEESEI. GEN 35 DAVHAR BARIAD.. !!!! HEN 5 DAVHAR BARIJ BOLDOGGUIG YALGADAG SAID BAIGAASAI!!!!!!!
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • suh (103.57.95.16)
    hurelsuhee hamgiin turuund ashig maltmaliin huuliig tun yaaraltai shinchleh heregtei bma iim huuli bariad ajilval amjilt garahgui bayar bayartsogt nar huuli iim baisan geed bieee omoorrood baij bna CHi unheer mongoliin toloo ard irgediin toloo hej baigaa bol ene huuliig barij av hervee ingej ajilj chadahgui bol chi shal hudlaa amitan bna
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (112.72.11.105)
    Зөв зүйл ярьж байна.Хэлсэндээ тууштай байгаарай.Ми овогтын эхлүүлсэн нам дамнасан олигархи бүлэглэлийг нурааж шударга ёсыг тогтоохын тэмцэж байгааг чинь ард түмэн дэмжинэ.Цалин,тэтгэвэр бага байгаа нь үнэн боловч бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг үүнийг ойлгоно оо.Ард түмэн цалин тэтгэвэр нэмүүлэхээс илүү авлига,хээл хахуулийг таягдан хаяж шударга ёсыг монголд бий болоосой гэж хүсэж байгаа шүү амжилт хүсье.
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Иргэн (122.201.21.172)
    Ер нь Хүрэлсүхийн хэлсэн үгнээс харахад Ж.Эрдэнэбатын засгийн газар зөв эхлэл тавьжээ гэж харж байна. Үүнийг үргэлжлүүлэх нь Хүрэлсүхийн үүрэг яагаад гэвэл Хүрэлсүх өөрөө энэ засагт байсан. Бас Хүрэлсүх огцорсон. Тэгээд огцорсон мөртөө ичихгүй ерөнхий сайд болсон. Тэгэхээр Аюурсайхан Хүрэлсүхийн хамтрагч байх нь. Аюурсайхан огцорсон сайдаар ЕС тавихад зөвшөөрөв. Энэ их сонин байгаа биз. Аюурсайхан Оюун-Эрдэнэ хоёр сайд горьдоод сууж байна уу
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Аюурсайхан маш зов хун.УИХ-н дарга хийсэн ч чадна.
      2017 оны 09 сарын 29
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    4 цаг 22 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2200-д хүрч, 344 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    10 цаг 24 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    10 цаг 42 мин
  • Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ойд зориулсан барилдаанд зодоглох бөхчүүдийн нэрс
    10 цаг 49 мин
  • Тоттенхэм Хотспур vs Манчестер Юнайтед: Бильбаод болох Англи багуудын халз тулаан
    10 цаг 57 мин
  • "Номын баяр" гурав дахь өдрөө үргэлжилж байна
    11 цаг 0 мин
  • АВАРГУУДЫН ЛИГИЙН ФИНАЛЫН ТОГЛОЛТ: Парис Сен-Жермен vs Интер
    11 цаг 4 мин
  • Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан, үүлшинэ
    11 цаг 18 мин
  • Голомт банк хүүхэд, залуусын сайн дурын ажлыг дэмжих хөтөлбөр эхлүүллээ
    Уржигдар 18 цаг 00 мин
  • Б.Пүрэвдорж: Төвийн бүсийг тойруулан хот байгуулах нь хэт их төвлөрлийг бий болгох эрсдэлтэй
    Уржигдар 17 цаг 30 мин
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
    Уржигдар 17 цаг 13 мин
  • ШУТИС-ын төв номын сан Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэрэмжит танхимтай болжээ
    Уржигдар 17 цаг 03 мин
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
    Уржигдар 16 цаг 55 мин
  • “GOMONGOLIA” үндэсний брэндинг олон улсын “PRWEEK GLOBAL AWARDS 2025” уралдааны “Нийтийн салбар” төрөлд тэргүүн байр эзэллээ
    Уржигдар 16 цаг 21 мин
  • Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна
    Уржигдар 14 цаг 17 мин
  • ЭЗБХ: Жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа
    Уржигдар 13 цаг 54 мин
  • ГХЯ: БНСУ-ын визтэй холбоотой асуудлуудад бодит шийдвэр гаргуулахаар ажиллаж байна
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Манай улсад нийт 756 нэр төрлийн электрон тамхи борлуулагдаж байна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • “Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” олон улсын эрдэм шинжилгээний хуралд есөн орны эрдэмтэд оролцож байна
    Уржигдар 13 цаг 12 мин
  • ОБЕГ: Объектын гал түймрийн 2086 тохиолдол бүртгэгдсэний 14.8 хувь нь өнжмөл шар өвстэй холбоотой дуудлага байна
    Уржигдар 12 цаг 49 мин
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ЭМГЭНЭЛ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • ЭМГЭНЭЛ
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК