Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Оюунхоролын хийсэн онцлох 24 ажил

2017-9-29
0
ЖИРГЭХ

Монгол улсын их хурлын гишүүн, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын хийсэн онцлох 24 ажлыг танилцуулж байна. 

 

 

 

1. Хууль бус анг таслан зогсоох, нөөцийн ашиглалтыг хариуцлагатай болгох үүднээс агнуурын бүс нутгууд байгуулан, зөвхөн агнуурын бүс нутагт ан агнах бодлогын арга хэжмээг авав. Энэ хүрээнд тарвага агнахыг 3 жилээр хориглосон шийдвэрийг гаргав.

 

2. Гал түймрээс сэргийлэх зорилгоор хавар намрын хуурайшилттай үед бугын ясан эврийг ойгоос түүж бэлтгэхийг хориглосон.

 

3. 2017 оноос эхлэн ашигт чанар бүхий амьтнаас аргаль хонь, янгир ямааны тоо толгой, ашиглах нөөцийн судалгааг монгол орны хэмжээнд явуулах ажлыг эхлүүлэв.

 

4. Хуульд нэн ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглосон байдаг. Иймд яамны зүгээс нэн ховор, ховор ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, гадаад улсад гаргахыг дэмжихгүй, харин тарималжуулан гадаадад гаргах бодлогыг дэмжих бодлого баримталсан. Энэ хүрээнд дэрэвгэр, жиргэрүүг түүх, экспортлохыг хориглох шийдвэрийг гаргасан.

 

5. Алтайн барагшуны тархац нөөц багасаж байгаатай холбоотойгоор түүнийг гадаадад гаргах зориулалтаар түүж бэлтгэх, түүж бэлтгэсэн барагшуныг гадаадад гаргахыг 2016 оны 04 дүгээр сараас түр хугацаагаар хориглох шийдвэрийг гаргасан.

 

6. Өмнөх сайд нарын үед тусгай хамгаалалттай газар нутагт олгосон зөвшөөрөлтэй холбоотой маргаантай асуудлууд их байсан. Хуульд нийцүүлэн тусгай зөвшөөрлийг нь цуцлахаас эхлээд боломжтой бүхий л арга хэмжээг авч байна. Жишээлбэл, Соёмботой уулыг ухаж байсан компанийн  газар ашиглах эрхийн гэрчилгээг нь цуцал цуцалж, ухсан газраа нөхөн сэргээх ёстой гэдэг шийдвэрийг хүргүүлж, зөвшөөрлүүлсэн.

 

7. БОАЖЯ-ны зүгээс хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих бодлогыг баримталж байгаа. Тэр ч утгаараа аялал жуулчлалын чиглэлийг хөгжүүлэх томоохон ажлыг эхлүүлээд байгаа. 2012 оноос хойш 10 гаруй хувиар буурч байсан гадаадын жуулчдын тоо 2017 оны эхний хагас жилийн байдлаар 182 мянгад хүрсэн нь 2016 оны мөн үетэй харьцуулахад 19,5 хувиар, аялал жуулчлалын салбарын орлого 32,6 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

 

8. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлалыг Баруун, Зүүн, Хангайн, Төвийн, Говийн бүсүүдэд бүсчлэн хөгжүүлэхээр заасны дагуу холбогдох судалгааны ажлыг эхлүүлсэн. Мянганы суут хүн эзэн Чингис хааны нутагт аялал жуулчлалын томоохон цогцолбор байгуулах зураг төслийн ажил эхэлсэн. Үүнд архитектурын 12 баг хамтран оролцож байгаа.

 

9. Хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, орон нутгийн засаг захиргаатай хамтран хатуу тэмцэл өрнүүлсээр байгаа. Ялангуяа, Архангайн Цэнхэр суманд Орхон голын эхэн дээр үйл ажиллагаа явуулж байсан компаниудын үйл ажиллагааг 2 сарын хугацаанд зогсоосны үр дүнд одоо Орхон голын урсгал хэвийн байдалд орсон байна.

 

10. Богдхан ууланд нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын гурван чиглэл байгаагаас хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн аяллын чиглэл юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 4000-5000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 автомашин Зайсангийн аманд бөөгнөрөл үүсгэдэг байна. Иймээс Зайсангийн аяллын чиглэлд 1.2 га газарт нийт 264 автомашины зогсоол, 60 дугуйны зогсоол, автобус, таксины зогсоолын цогцолбор байгуулахаар төлөвлөж, засгийн газраас газар чөлөөлөх шийдвэр гаргуулсан.

 

11. БОАЖЯам нь НҮБ-ын Уур амьсгалын Ногоон сантай Монгол улсыг төлөөлөн хамтран ажиллахаар тохоон томилогдсон байгууллагын хувьд бусад яамд, олон улсын хөгжлийн болон банк санхүүгийн байгууллагуудтай хамтран эрчим хүч,  хөдөө аж ахуй, дэд бүтцийг, ногоон  хөгжил болон уур амьсгальд дасан зохицох бодлоготой уялдуулан хөгжүүлэх чиглэлээр  хэд хэдэн төслийн санал боловсруулаад байна.

 

12. Хамгаалалтын захиргаадын материаллаг баазыг сайжруулах зорилгоор 1.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий туулах чадвар сайтай 15 машин, бусад тоног төхөөрөмж, тусгай хэрэгслээр хангасан. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжихэд Хөвсгөл аймгийн Ханх, Ренчинлхүмбэ, Цагаан-Үүр, Чандмань Өндөр, Алаг-Эрдэнэ сумд, Хатгал тосгонд нийт 170.000 ам долларын санхүүжилтээр 3 төрлийн технологитой ариун цэврийн байгууламжуудыг 50 байршилд барьж мөдхөн ашиглалтад оруулна. Хог хаягдлын менежментийн иргэдийн бүлгийг дэмжиж  2 жилийн турш хог хаягдал, нийтийн бие засах газрын менежментийг 8 бүлэг хариуцан ажиллаж байгаа аж.

 

13. Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт Гутайн давааны орчимд шаардагдах баримт бичиггүй хууль бусаар үйл ажиллагаа явуулж, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй “Юу Энд Би” ХХК-ийн ашиглалтын зөвшөөрөл, Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутагт хайгуул хийх явцдаа эвдсэн газарт нөхөн сэргээлт хийгээгүй “Урд хутлаг-уул” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Туулын бургасыг их хэмжээгээр сүйтгэсэн “Зүүн баян рефайнери” компанийг байгалийн унаган төрхийг алдагдуулсан учир газар ашиглах эрхийг нь мөн цуцалсан. Ерөө гол дагуу 19 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байснаас 4 нь зөвшөөрөлтэй, 15 нь бичиг баримт дутуу байсныг илрүүлж, “Рич Мөнх” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Дээрхээс гадна Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай суманд үйл ажиллагаа явуулж буй ААН-д шалгалт хийж, дүгнэлтээ Засгийн газрын хуралдаанд танилцуулж холбогдох арга хэмжээг авч байна.

 

14. Таван аймгийн 10 гаруй сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 30 аж ахуйн нэгж, 20 бичил уурхай эрхлэгч, 80 гаруй хууль бусаар ашигт малтмал ашиглагчдыг хамруулан шалгалт хийж дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулж зөрчлийг таслан зогсоосон.

 

15. Одоогийн байдлаар БОАЖЯ гадаад санхүүжилттэй 32 төсөл хөтөлбөрийг 16 аймагт хэрэгжүүлж байна. Эдгээрийн нийт санхүүжилт нь 128 сая орчим ам. доллар болж байгаа бөгөөд зөвхөн 2017 он гэхэд бид 26 сая долларын санхүүжилттэй 5 төсөл эхлүүлсэн.

 

16. Монгол Улс НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санаачилсан “Цэвэр агаар амьдралын үндэс” олон улсын аянд нэгдэж буй анхны улс болов. Мөн агаарын бохирдлыг бууруулах олон улсын уулзалтыг энэ онд багтаан НҮБ-ын дэмжлэгтэйгээр Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар тохиролцсон. Эдгээр хамтын ажиллагаа нь санхүүжилт татахад чухал ач холбогдолтой юм.

 

17. БОАЖЯ Монголын банкуудын холбоотой хамтран Ногоон зээлийн сан байгуулах бэлтгэл ажлыг хийж, нийт 60 сая ам.долларын санхүүжилттэй хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох ажлыг дэмжих зээлийн хөтөлбөрийг эхлүүлээд байна. Үүнд бид Дэлхийн уур амьсгалын ногоон сан, Даян дэлхийн уур амьсгалын хамтын ажиллагааны  сан, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалт авч байгаа юм.

 

18. Мянганы сорилтын корпорацийн II компакт гэрээний хүрээнд 350 сая.ам долларын хөнгөлөлттэй зээлээр төв цэвэрлэх байгууламжийн бохир усыг цэвэршүүлж, дулааны цахилгаан станциудад нийлүүлэх, Улаанбаатарын усыг хэмнэх ажлыг эхлүүлэхээр болоод байв. Харамсалтай нь Засгийн газрыг огцруулснаас үүдэн төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг гүйцэтгэхээр шалгараад байсан Хятадын компанийн гэрээ цуцлагдаж, дээрх төсөл гацахад хүрээд байна. Тэгвэл энэ асуудлаар хэдхэн хоногийн өмнө Мянганы сорилтын корпорацийн төлөөлөлтэй уулзаж, төслөө үр дүнтэй болгохын тулд төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд шаардлагатай 300 сая ам.долларын санхүүжилтийг шийдэх санал тавьсан.

 

19. Монгол улс  уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцыг хэрэгжүүлэх шинэ арга хэрэгсэл болж байгаа Парисын хэлэлцээрт 2016 онд нэгдэн оров.

 

20. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг батлуулав. Энэ хөтөлбөрийн хүрээнд байгальд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий дэд бүтэц, байгууламжийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, агаар, хөрс, усыг бохирдуулж байгаа яндангууд, нүхэн 00-ийн тоог бууруулах, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах зэрэг нэн яаралтай ажлуудаас гадна орон нутгийг хөгжүүлж хотын төвлөрлийг аажмаар сааруулах, байгаль орчны хуулийн хэрэгжилт, үүрэг хариуцлагыг чангатгах, стандартуудыг мөрдүүлэх зэрэг цогцоор нь гүйцэтгэх арга хэмжээнүүдийг ч тусгасан. Ингэж чадвал 2025 он гэхэд бид агаар, орчны бохирдлыг 80 хувиар бууруулах тооцоотой байгаа.

 

21. “Агаарын бохирдлын эсрэг сан”-г байгуулах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын  хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихад бэлэн болгов.

 

22. Хог хаягдлын хуулийг шинэчилэн найруулж батлуулав. Уг хууль нь тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн бодлоготой сайн уяж, олон улсад тавьдаг стандарт шаардлагад нийцүүлсэн сайн хууль болсон гэж мэргэжлийн хүмүүс дүгнэдэг.

 

23, Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламжийг барих ТЭЗҮ хийж, төслийг Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулаад байна. Яам уг байгууламжийг байгуулах 3 байршлын 37.5 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тогтоолыг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газраар хэлэлцүүлнэ.

 

24, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг эцэслэн боловсруулж дуусч байна. Эдгээр хуулийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлж батлуулах төлөвлөгөөтэй байна. 

 

image

Монгол улсын их хурлын гишүүн, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын хийсэн онцлох 24 ажлыг танилцуулж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • irgen (202.70.34.115)
    NAIZIINHA HANIIG URVUULJ HULGAILJ SUUSAN BALAIR AVGAI666666666666 BAAHAN HUNII EZEMSHIL GAZRIIG HUULI BUSAAR TSUTSALJ ZARSAN SHUNALIIN TULAM, SOGTOHOORO ZALUU BANDI NARIIG DARDAG ZAVHAI BABA KKKK, HURDAN OGTSOR DOO
    2017 оны 10 сарын 04 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.178.133)
    УНТСАН , ИДСЭН , БАЯЖСАН !!!
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (194.158.210.53)
    Шал худлаа юм бичих юм
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.40.150)
    Xeden ga oi mod shataj ulsad xeden terbumiin xoxirol ushirab..3000 zeer vxsen......ulaanvaatar xogond daragdaj.vmxiirsh utaabaatar bolson.er ni ene abgai yu xiij giigvvlsen be..bas saidad sanaarxana...
    2017 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.40.150)
    Nuguu abliga absan yamni ajiltnuudiin xereg zamxarsan uu
    2017 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.40.150)
    Энэ яам байгаль орчныг хамгаалах биш.суйтгэдэг худалддаг яам болсон шуу. Шонхорын наймаа Мафи болсон...
    2017 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.40.150)
    Хамаг ой мод нь шатаж амьтад нь ухэж дууссан.яамны ажилтнууд нь гадаадынханд байгалийн баялагаа худалдаж лицензицийн наймаанд гаарч АТГ vvд сахиж байна.
    2017 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.40.150)
    За энэ унтаахай юу ч хийгээгуй.юу ч хийгээгуй .Худал хар пиараа боль л доо ..
    2017 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.40.150)
    Унтаад сэртэл засгийн газар нь огцорчихжээ...
    2017 оны 10 сарын 01 | Хариулах
  • Иргэн (139.5.217.220)
    Аа мэдэхгүй юу хийснийг нь. Өлзийт туул голоос хайрга олборлолт энэ хавар зун намаржин гаал яваад байна лээ дэг.Хориг тавьсан гээд л байсан шөнөжингөө зөөж байсан тэнд амьдарч байгаа хүмүүс мэднэ дээ уул нь. Дараагийн сайдад дорвитойхон хэл амтай хүн тавьбал сайн байна шүү ерөнхий сайдаа
    2017 оны 09 сарын 30 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    urd ni hiij baisan said nariin ajliin yrgeljlel bizdee, oyunhorol olon jil gishyyn baihdaa yu hiisen hyn be, ,,,,
    2017 оны 09 сарын 30 | Хариулах
  • иргэн 11 (103.26.195.206)
    Оюунхорол сайдад нүүдлийн амьтад, түүний дотор хавтгайг хамгаалах талаар санал хүргүүлсэн боловч ямар ч арга хэмжээ авалгүй өдий хүрлээ. Харамсалтай байна.
    2017 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Хуцдаг халтар авгай шүү энэ бас. Бас шинэ танхимд үлдчих санаатай үзээд байна айн. Одоо болно тарган ҮНЭЭ минь.
    2017 оны 09 сарын 30 | Хариулах
    • ХАХАХА
      ХАХА
      2017 оны 09 сарын 30
  • Hurts (202.9.40.198)
    Dandaa buruu buruu shiidveruud olon ulsiin geree konvetsiig dandaa zurchsun horiglono horiglono horiglono hemeeh shiidveruud gargah yumdaa. Gevch yag horigloj chadaj baina uu? Belegleh neriidleer naad zah 300n shonhor gargah jisheetei tegeheer horigloltiin ard dandaa huuli bus naimaa yavagdlaa gej oilgoj boloh uu? Yadaj yamand ni biologiin turul zuiliin gazar heltes baihgui shuu dee!!!! Deerh hiisen ajluud ni dandaa tusliin shugamaar hiisen ajluud l baina shuu dee.
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Zochin (150.129.141.104)
    Untaahai emee
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Хүнийг бүү доромжил чи хөгшрөөд ирэхийн цагт Оюунхоролоос дор эмээ болох ч юм билүү.. Хөгшрөнө гэдгээ бүү март
      2017 оны 09 сарын 29
  • Зочин (217.172.229.74)
    Buldog saidaar uldeh sanaatai zahialgaar bichuulsen bn...hoorhii
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • haha (103.57.93.73)
    arisandaa bagtahgui boltol idsen hyvidaa zavshsan uur yu hiidiin ene emee
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА (150.129.142.113)
    МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.70.47.134)
    Ихэнх ажлыг Үүрэг гүйцэтгэгч болсон хойноо хийж дээ
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Ц. Б (202.70.47.134)
    1. Энэ сайд Гадаад орны болон олон улсын байгууллагаас хэрэгжүүлэх төслийн санал бэлтгээд хэрэгжүүлж эхлэх хүртэлх амьдралын мөчлөг 3- 5 жил байдгийг мэддэггүй өмнөх Сайд нарын үед хийгдсэн ажлыг өөрөө хийсэн болгон бичжээ. 2. харин 5- р сард эхлэхээр Цөлжилтийн конвенцтэй тохиролцсон, санхүүжилт нь шийдвэрлэгдсэн Замын үүдийн ойжуулалтын төсөл нь Ажил хариуцсан газрын нь даргын урагшгүй байдлаас шалтгаалан одоо болтол эхлээгүй байна. 3. Байгалийн нөөцийн тогтвортой менежмент гэдэг ойлголтыг мэдэггүй бололтой, хориглох хаах, боох-ыг илүүд үзэж байгаа нь харимсалтай 4. Хог хаягдлын хуулийг өмнөх Праламентийн үед нэр бүхий гишүүд санаачлан хэлэлцэж эхэлсэн шүү дээ Ард түмнийг , мэргэжилтнүүдийг доромжлоод байгаа юм уу , хаашаа юм. Хэтэрхий мэргэжлийн бус байна даа
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • зочин (103.14.36.6)
    Энэ хүн боловсон хүчний асуудал дээр үнэхээр алдаатай бодлого баримталсан. Хэдэн авгай Булган, Саран нарын үгэнд орж ажил хийсэн нь харамсалтай байлаа. Туршлагатай олон хүн байхад хэдэн авгай нарыг ажлаар хангаж ажилласан нь тун эвгүй байдалд орууллаа.
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Энэ авгай хүнийг ажил хийлгэдэггүй өөрөө ч юу ч хийдэггүй Энхрий хайрт намдаа хэдэн төгрөг хандивлачихаад л ДУГЖИРЧ байдаг эмэээ дээ
      2017 оны 09 сарын 29
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
    3 цаг 52 мин
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
    5 цаг 34 мин
  • СХД-ийн Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулна
    6 цаг 40 мин
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
    7 цаг 43 мин
  • Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна
    8 цаг 21 мин
  • Сэлбэ голын загасыг Туул голын харзалсан хэсэгт шилжүүлжээ
    8 цаг 46 мин
  • МУАЖ Э.Амартүвшинд Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг өнөөдөр олгоно
    9 цаг 35 мин
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
    10 цаг 18 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна
    10 цаг 33 мин
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
    10 цаг 43 мин
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
    11 цаг 24 мин
  • Сар шинэ угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
    11 цаг 29 мин
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
    11 цаг 53 мин
  • COP17 бага хурлын уриаг албан ёсоор зарлалаа
    12 цаг 5 мин
  • Говийн биологийн олон янз байдлыг судлах шинэ хүрээлэн нээгдлээ
    12 цаг 12 мин
  • ӨНӨӨДӨР: Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо мэдээлэл хийнэ
    12 цаг 21 мин
  • Улаанбаатарт 16 градус хүйтэн байна
    12 цаг 28 мин
  • Тендерийн урилга
    12 цаг 51 мин
  • Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
    Өчигдөр 18 цаг 07 мин
  • Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл ирэх сарын 31-нд хэрэгжиж дуусна
    Өчигдөр 16 цаг 25 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн “ЯАЖ” подкастад дурдагдсан ОНЦЛОХ баримтууд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Н.Өсөхбаярт унасан "тэдний эрэмбэ" хэрхэн дээшлэх вэ?
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн нэрэмжит бөхийн барилдаанд улсын аварга О.Хангай тэргүүтэй хүчит 128 бөх зодоглоно
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • Дуу суръя: Энгэрийн ганц улиас шиг энд чамайг би санан хүлээсээр
  • “Гэртээ Ганцаараа” киноны ээжийн дүрээр монголчуудын мэдэх Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ядаргаа тайлах ЯНЗЫН хуйцай хийх жор
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • Дуу суръя: Энгэрийн ганц улиас шиг энд чамайг би санан хүлээсээр
  • “Гэртээ Ганцаараа” киноны ээжийн дүрээр монголчуудын мэдэх Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Эрүүл мэндийн салбарын бодлогыг хөгжлийн төлөвлөлттэй нийцүүлнэ
  • 658,563 сая ам.долларын өртөгтэй "ТЭЦ 5" цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Байгаль хамгаалагчид бугыг аюулгүй бүс рүү шилжүүлжээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК