Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 ишлэл: У.Хүрэлсүх “Амь насаа алдахаас ч айхгүй байна, ганцхан зүйлээс айж байна”

2017-10-04
0
ЖИРГЭХ

УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэж, хуралдаанд нийт гишүүдийн 61,8 хувийн саналаар дэмжигдсэн. Улмаар шинээр томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүд болон ард түмэндээ хандаж үг хэлсэн юм. Тэрбээр “Би та бүхний итгэлийг зүтгэлээр хариулах болно. Би авлигатай тэмцэж, эдийн засгаа сэргээхийн төлөө ажиллана. Би ард түмэндээ худлаа амлахгүй, ажлаа л хийхийг хүсч байн” хэмээн мэдэгдсэн. Ингээд түүний хэлсэн үгнээс онцлох “24 ишлэл”-ийг хүргэж байна.

 

 

Ишлэл 1. Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна.

 

Ишлэл 2. Би ард түмэндээ худлаа амлаж, хуурдаггүй Ерөнхий сайд байхыг хүсч байна.

 

Ишлэл 3. Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна.

 

Ишлэл 4. Нам дамжсан бүлэглэлүүд, олигархиуд төрийн чухал шийдвэрүүдийг гаргахад нөлөөлдөг боллоо. Бүр сүүлдээ шударга ёсыг тогтоох тангарагтай хууль, хүчний байгууллагууд ч ийм бүлэглэлийн гар хөл болон үйлчлэх боллоо.

 

Ишлэл 5. Монголчууд бид хуулийг дээдэлж амьдрах ёстой болохоос хууль сахиулагчдаас айж амьдрах учиргүй. 

 

Ишлэл 6. Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль байгаа, төр байгаа, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно. Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ, үзэж тарна.

 

Ишлэл 7. Төрийн боловсон хүчний бодлого төрийн ордонд биш, хувийн компанийн өрөөнд хундаганы ард шийдэгддэг боллоо.

 

Ишлэл 8. Сайд нь Төрийн нарийн бичгийн даргаа, Төрийн нарийн бичгийн дарга нь газрын даргаа, газрын дарга нь мэргэжилтнээ захирч чадахаа байлаа.

 

Ишлэл 9. Шударга ёс гэсэн цэвэр агаар монголчууд бидэнд дутагдаж, өнөөдрийн нөхцөл байдал Улаанбаатарын өвлийн агаар шиг л болчихоод байна.

 

Ишлэл 10. Манай Засгийн газар дээрх алдаа дутагдлыг засаж, нийгмийн шударга ёсыг сэргээнэ.  Мэргэшсэн төрийн албыг жинхэнэ утгаар нь бэхжүүлнэ.  Сахилга хариуцлагыг чангатгаж, дэг журмыг тогтооно.

 

Ишлэл 11.  "Төрд зүтгэж буй хэн боловч төгс сайн мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой" гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хэлсэн үгийг би энд онцлон хэлэхийг хүсч байна. Төрийн алба итгэл сэтгэл, сахилга хариуцлага, өндөр ёс суртахуун дээр оршдог юм.

 

Ишлэл 12.  Хямарсан эдийн засагтай Монгол Улсын мөнгө хэмжээтэй, чадал хязгаартай нь үнэн.

 

Ишлэл 13.  Төрийн мөнгө гэж байдаггүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Энэ бол ард түмний хөрөнгө.

 

Ишлэл 14. Ядуу иргэдтэй баян төр байхын оронд баян иргэдтэй цомхон төртэй байхыг би илүүд үзнэ.

 

Ишлэл 15. Газрын доорх байгалийн баялаг бол Монголын ард түмний өмч байх ёстой. Үндсэн хуулиндаа ч бид ингэж заасан. Энэ бол миний амьдралын философи.

 

Ишлэл 16. Бид уул уурхайн салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологи зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбараа зоригтой гаргаж ирэх цаг болсон.

 

Ишлэл 17. Бид азтай ард түмэн. Энэ хоёр том зах зээлд бид зөвхөн уул уурхайн түүхий эдээс гадна эх орондоо үйлдвэрлэсэн хүнс болон бусад бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломж байна. Энэ боломжийг бид бүрэн дүүрэн дайчлан ашиглах ёстой.

 

Ишлэл 18. Хийж бүтээе гэж зүтгэж байгаа хэнийг ч болов төрийн аливаа хууль бус дарамт, шахалтаас миний бие өмгөөлөн хамгаалах болно. Харин та бүхнээсээ улсдаа төлөх татвараа шудрагаар төлж байхыг хүснэ.

 

Ишлэл 19. Бидний уламжлалт, найрсаг, түүхэн харилцаатай мөнхийн хөрш хоёр оронтойгоо болон гуравдагч хөршүүдтэйгээ улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх болно.

 

Ишлэл 20. Өнгөрсөн хугацааны алдаа бол эдийн засгийг хүний хөгжлийн бодлогоос ангид авч үзэж байсан явдал юм. Манай Засгийн газрын бодлогын цөм нь Монгол Улсын иргэн ТА байна.

 

Ишлэл 21. Ард түмнийхээ санал бодлыг сонсдог, эрдэмтэн мэргэдтэйгээ зөвлөлддөг, гаргасан шийдвэр нь гагцхүү ард түмний төлөө байдаг Ардын Засаг байх болно.

 

Ишлэл 22. Эв нэгдлийг би нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Гэхдээ эв нэгдэл нэрийн дор муу муухай зүйлээ далдалж, алдаа дутагдлаа хаацайлна гэсэн үг биш.

 

Ишлэл 23. Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуулинд захирагдах болно.

 

Ишлэл 24. Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна. Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэхээс би айж байна.

 

24tsag.mn

image

УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэж, хуралдаанд нийт гишүүдийн 61,8 хувийн саналаар дэмжигдсэн. Улмаар шинээр томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүд болон ард түмэндээ хандаж үг хэлсэн юм. Тэрбээр “Би та бүхний итгэлийг зүтгэлээр хариулах болно. Би авлигатай тэмцэж, эдийн засгаа сэргээхийн төлөө ажиллана. Би ард түмэндээ худлаа амлахгүй, ажлаа л хийхийг хүсч байн” хэмээн мэдэгдсэн.

0
ЖИРГЭХ
Санал болгох
24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (33)

  • Зочин (124.158.93.67)
    ene huuriig hen tooj aldgiin muu turiin hutguur uuruu zerlegeer turiin suudal avchaad evgui sanagdaad uuriin erhgui tegeed helsen bhaa kkkk tsairsan gar ichij zovohiig medehgui yaj ichihgui said bolj bnaa buun har hel am heriin hun gemshine tservene enend bol tiim zuil algoo
    2017 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    ЦАГДААГИЙН ДАРГА ЭНХТӨР ГЭДЭГ ХУУЛЬ ЗАВХАРУУЛАГЧИЙГ ЦАГ АЛДАГҮЙ ЗАЙЛУУЛ ЭНЭ НӨХӨР ЦАГДААГ ХУУЛЬ САХИУЛАГЧ БИШ ХУУЛЬ ЗАВХАРУУЛАГЧ БОЛГОЖ ДУУСАНЫГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ. ЦАГДААГИЙН ДАРГА ЭНХТӨР ГЭДЭГ ХУУЛЬ ЗАВХАРУУЛАГЧ АВЛИГ АШИГ СОНИРХОЛЫН НОЦТОЙ ЗӨРЧСӨНИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛАГЫН ШАЛГАЛТААР ЛОТОДД ХЯНАЛТ ШАЛГАЛТААР ТОГОООН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ХАЛАГДАХ ТУШААЛ АВЧ ХАЛАГДСАН СҮХБААТАР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА АСАН ЦЭРГИЙНХҮҮ ГЭДЭГ НӨРӨХРИЙГ ЦАГДААДЛ АВЧ ХУРАНДАА ЦОЛООР ШАГНАН УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛСОН ХУУЛЬ ЗАВХАРУУЛАГЧ ЭНЭ ХУУЛЬ ЗАВХАРУУЛАГЧХУУЛЬ ЗАВХАРУУЛАХ АЖИЛЛАА ДЭД ДАРГА БОЛОН НИЙСЛЭИЙН ЦАГДААГИЙН ДАРГА НАРТАЙ НИЙЛЖ ХИЙЖ БАЙГАА ХУУЛЬ ЗАВХАРУУЛАГЧ НАР БҮГДИЙГ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ШАЛГАЛТААР ОЧСОН БОЛОН ОРОН НУТГЫН ДАРГА НАР БОЛ ЭНЭ ХУУЛЬ ЗАВХАРУУЛАГЧ НАРЫН ГАР ХӨЛ УЧРААС ШАЛГАЛТЫГ НУУН ДАРЖ БАЙГАА. ЦАГДААГИЙН ДАРГА ЭНХТӨР ЯМАР УЧРААС АВЛИГИЙН ХУУЛЬ ЗӨРЧИН ХАЛАГДСАН ХҮНИЙГ ЦАГДААД АВЧ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛСОН ВЭ? 60 ТЭРБУМЫН СХЕМ ЦАГДААД ХЭРЭГЖСЭНИЙГ БАТАЛГАА МӨН ҮҮ?
    2017 оны 10 сарын 05 | Хариулах
  • zochin (66.181.181.136)
    Undsen huulia uurchluhgui ym bol ymar ch tsag uyiin zasgiin gazar heseg bulgiin baricaand tednii erh ashigiin hulees bolj ajillah bolno
    2017 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    БАЯН ӨЛГИЙН ЦАГДААД ЮУ БОЛООД БАЙНА .СОГТУУ ХУРГАН ДАРГА НАР АЛБАН ХААГЧАА ЗОДООЖ ТӨВӨӨС АЖЛЫН ХЭСЭГ ОЧСОНЫГ АРД ТҮМНЭЭС ЯАГААД НУУГААД БАЙНА. БАЯН ӨЛГИЙН ЦАГДААД ЯГ ЮУ БОЛООД БАЙНА...
    2017 оны 10 сарын 05 | Хариулах
  • zochin (202.9.42.207)
    vheed yuheb hen ch chamaig alah geed baigaa ym bas uuriiguu tagnaj chagnachihab olon hvn uurt chini hair zarlaad baigaa ym bishv ter olon hvnii hair itgeliig daaj ajillaarai bas topordood bailgvi
    2017 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (182.160.36.53)
    ТАРВАГАДОРЖ ШИГ Л ХООСОН ШААХГҮЙ АЖИЛЛААРАЙ.
    2017 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    нөгөө засгийн газрыг огцруулахгүй гээд байгаа 29 УИХ-ын гишүүн нь алах гээд байгаа юм байлгүй... АХ нам эрх мэдэл албан тушаалаас болж ингэж хагаралдах гэж
    2017 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Баянөлгийн цагдаад юу болоод байна. Цагдаагийн дарга нар хүн зодсон гэнэ үү? Хотоос ажлын хэсэг очсоныг бодвол тэнд юу болоод байна. мэдэх хүн байна уу ? Ард түмнээс ихэд нууж байх шиг байна
    2017 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ЦИХ. ЭЛБЭГДОРЖ ШИГ Л БИТГИЙ ХУДАЛАА ЯРИААРАЙ ДАА
    2017 оны 10 сарын 05 | Хариулах
  • Төмөр замын 700 тэрбумын хулгайч Батаа (2.219.50.21)
    Овоо хошгоруулчихдаг гар уу? Тэр алах гээд байгаа нөхөд жаахан бацаан зүгээр байлгаарай
    2017 оны 10 сарын 05 | Хариулах
  • Монгол (104.8.1.196)
    Хvрэлсvх ч уярмаар л сайхан амлалт еглее.Ер Нь бvгд л сайхан ярьдаг.Харин амалснаа яг таг хийж чаддаггvй л юм даа.Санаа нь бсан ч сачий нь хvрдэггvй юм уу эсвэл мэдлэг боловсрол на дутдаг байх.ХvрэлсvХийг ЕС аар батламжлах их хурлын хэлэлцvvлэг дээр Их хурлын гишvvдийн мэдлэг боловсрол нехцел байдлаа мэдэж байгаа гэж жигтэйхэн сайн байна лээшдээ.Тэгээд л яг хийх болохоороо л бvгд юу ч хийдэггvй л байхгvй Юу.Энэ четгерийн гэмээр зvйлийн учрыг л олох хэрэгтэй бна даа ард тумээн!
    2017 оны 10 сарын 05 | Хариулах
  • mongol (24.1.124.58)
    Bugd l uum ug xeldeg shuu 27 jil sonsson
    2017 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.31.191)
    За алахгуй алахгуй. Зугээр л ажлаа хий.
    2017 оны 10 сарын 04 | Хариулах
  • Зочин (122.201.31.191)
    Хэн алах гээд бгаа юм бэ дээ.
    2017 оны 10 сарын 04 | Хариулах
  • Зочин (124.158.93.67)
    zasgiin gazriig battulgiin zamnalaar ogtsruulj avlaa Ard tumen dotroo bodoltoi bdag shuu Deerees n uuruu uuriiguu olond taniullaa Bidniig tenger iveej chamaar togluulahgui bh gej naidaj bna
    2017 оны 10 сарын 04 | Хариулах
  • Зочин (124.158.93.67)
    Ehleed uuriiguu zas uurteigee temts zerleg mini Hutguur novsh
    2017 оны 10 сарын 04 | Хариулах
  • Зочин (124.158.93.67)
    hudlaa huts chamaig hen tooj alahiin uuriiguu yu gej bodson Mongol turiin hutguur emgenel chini .odoo neg ih shudarga hun boloh gej jujiglene ard tumend erunhiiduu hen be gedgee haruultsan bhoo goridood hereggui l bolov uu
    2017 оны 10 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.42.10)
    Нэг их айдаггүй хүмүүс гарч ирлээ, зарим нь шоронгоос айхгүй, зарим нь үхэхээс айхгүй гээд л бие биедээ айлгасан улс, монгол хүн билгээрээ, хятад хүн хожоогоороо гэсэн үг бдаг. Энэ их хожиж баяжсан улс тэхээр хятад хүн болж таарах нээ.
    2017 оны 10 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.42.230)
    emch nariin tsalingaa 50 hubi nemuulne gesen itgel naidvaroih bitgii aldaarai emch nar bagsh nar shig 300 huvi nemuulne gej bagtsaagui shaardlaga taviagui shii emcj nar ajil hayahdaa tulval ene niigem erhhii said zasgiin zazartaigaa hamt evgui baidald orno shuu tanii ard tumniihee itgeliig aldhaas aij baina gej unen setgeleesee helj uu hudluu showodaj bain uu gedeg chini endees l haragdana
    2017 оны 10 сарын 04 | Хариулах
  • Зочин (27.123.212.133)
    Bagsh nariin bolowsorliig ulam saijruulah heregtei neeree muu bagsh nar mash ih bga shuu bagsh blgn sain gewel anduural
    2017 оны 10 сарын 04 | Хариулах
  • Зочин (27.123.212.133)
    Oorsdiigoo ondor bolowsroltoi gd bga bagsh nar ard tumniig holdoo chirj amin huwia bdj bnshde bagsh nar huuhed zodoj daramtlana mongo nehne awilgal awna zun buten tsalintai amarna owol huuhed dagaj amarna utaand jargaj amarna tgd songuuliin surtachilgaand yawj heruul temtsel hiine sain bagsh naraa ariin haalganii muu bagsh nar ni chirch bolowsroliin yamnii ner hundiig ungaaj bna bagsh blgn shn bish mergejilgui mergejiliin bus bagsh narch olon bna mergejiltei mortloo zaah arga baril muu chdwrgui bagsh narch olon bna tsalingiin nemehees omno shalgaltand oruulj shigshelt hiih heregtei nem gj orilsniih ni zorgoor tsalin nemeed bh albagui dan bagsh nar amidraltai ni bish
    2017 оны 10 сарын 04 | Хариулах
  • иргэн (202.5.194.26)
    Одоо нэг жаахан ард түмнээ бодмоор юм даа.Заримдаа ч муу юм их л бодогдох юм. Зайсан толгой руу бүгдээрээ дайрч очоод хүчиндэхийг нь хүчиндээд алахыг нь алаад шатаахыг нь шатаагаад л .Уг нь ч буруу л даа
    2017 оны 10 сарын 04 | Хариулах
  • Зочин (27.123.212.133)
    Amjilt husei tsagdaa shuuh prokuroriin baiguulaguudiig emh tsegtsend ni oruulj shudraga bolgon ard tumniig hohiroodgui blgj ogoroi awilgal heel hahuuld awtagdsan tsagdaa prokuroroos bolj ard tumen mash ih hohirch bna
    2017 оны 10 сарын 04 | Хариулах
  • зочин (66.181.187.28)
    Ард түмнээ боддог юм бол бодох юм бол тэтгэврийн насыг хэвээр нь болгооч
    2017 оны 10 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.43.203)
    amjilt xvsie axmadaa xarj zaluusaa ajiliin bairtai bolgox n xamgiin erxem shvv
    2017 оны 10 сарын 04 | Хариулах
  • Нэргvйн Энхээ. (27.123.212.128)
    Зvрхний бялхалаар ам ярьдаг гэж Ариун БИБЛИ хэлдэг. Санаа зов бол заяа зов гэж Монгол тvмэн ярьдаг. Сайн цаг авчирах шударга тор мэндэллээ !!! Баярлан угтацгаая !!!
    2017 оны 10 сарын 04 | Хариулах
  • иргэн (203.91.118.138)
    амнаас нь үг гарахаар л алалцана зодолдоно нүдэлдэнэ үзэлцэнэ хядалцана гэж байхаа боливол яасийн . тэр хулигаан зангаа зас гэж зөвлөмөөр байна даа.
    2017 оны 10 сарын 04 | Хариулах
  • иргэн (202.179.26.175)
    нээрээ гадна дотныхноос хамгаалах хэрэгтэй байх шүү
    2017 оны 10 сарын 04 | Хариулах
  • Зочин (182.160.37.7)
    АН-аас холхон бай. м.энхболдын 60 тэрбумыг шалга. ц.элбэгдоржийн хууль бус гэмт хэргийн үйлдлүүдийг хурдан шалга. зоригийн хэрэг батүүл нарын мөнгө идсэн хэрэг чингэс самуурай бонд эрдэнэтийн 49 хувийн хэргийг илчил. өнгөрсөн түүхийг нулимсан баабар батүүл элбэгдорж нарын бузар үйлдлүүдийг зогсоо. баттулга ерөнхийлөгчтэй зорилгоо нэг болго. АТГ ТЕГ шүүх цагдаа прокурорыг хурдан цэвэрлэ. гүржийн бэлэн жишээ байна. элбэгдоржийн гэмт хэргийг биелүүлдэг гар хөл лүндэндорж зориг сагсай шүүгч хосбаяр алдар сарантуяа нарт хариуцлага тооц.гэмт хэрэгт холбогдсон нөхдийг бүү томил.
    2017 оны 10 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.50.206.62)
    Хүрэлсүх сайд хуулиа дээдлэнэ давж алхахгүй гээд байх юм.Одоо бүрдэх сайд нараа давхар дээлтэй байлгана гээд байгаа чинь хууль дээдлэж байгаа юм уу.Тагнаж чагнасан чинь өөрөө болоод ялалдагчаар татагдчихаад түүнийгээ нам дараад ёайд болж байгаа чинь хууль дээдлэж байгаа юм уу.МАН-нхаа удирдах зөвлөл бага хурал бүлгээсээ давж АН-н бүлэгтэй тохиролцож мэдээлэл өгч тэд нараар хамгаалуулж байгаа чинь хууль дүрэм дээдлэж давж гишгээгүй болж байна уу.Энэ үйлдэл чинь шударга ардчилсан зарчим болж байна уу.энэ үйлдэл чинь төрийн өндөр эрх мэдэл албан тушаалыг хуулийн дагуу авч байгаа болж байна уу.Ийм үйлдэл илт гаргаад байгаа хүнийг дэмжээд байгаа Баттулга АН 33 гишүүн Бага хурлын 188 нөхдүүд бүгд хуулиа дээдлэж давж гарахгүй байгаа болж байна уу.Хуулийнхан харинч Баттулга та 2-г хамгааллаад луйвар булхайг чинь дараад байгаа юм бишүү.Буруутанг бусдаад хайгаад байгаа чинь шударга хууль дээдлэж байгаа юм уу.Эхлээд өөрслийнхөө алдааг засаад дараа нь бусадруу орвол шударга зүйл шүү.
    2017 оны 10 сарын 04 | Хариулах
    • 001
      Санал нэг байна, сайхан хэлллээ
      2017 оны 10 сарын 04
    • Зочин
      Энэ үнэнг дэмжиж байна
      2017 оны 10 сарын 04
    • Зочин
      Ene ch hari Ynen shyy
      2017 оны 10 сарын 04
  • Зочин (49.0.135.21)
    Зөв л яриад байгаа юм л даа. Цаад МАНгарууд нь ойлгож туслах болов уу?
    2017 оны 10 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Чамшиг луухан Илжигээр заалгуулахдаа хурээгуй эхлэд тархиныхаа дутагдлаасаа гарчихаад ганц хоер юм х у ц а ж бай
      2017 оны 10 сарын 04
  • БАЯС (43.242.242.13)
    МӨНХ ТЭНГЭР БИДНИЙГ ИВЭЭГ...
    2017 оны 10 сарын 04 | Хариулах
    • МАН ГИШҮҮН
      ТИЙМЭЭ МОНГОЛЫГ МИНЬ МӨНХ ХӨХ ТЭНГЭР ИВЭЭЖ САЙХАН ЦАГ ИРЭХ БОЛТУГАЙ
      2017 оны 10 сарын 04
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
    3 цаг 52 мин
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
    5 цаг 34 мин
  • СХД-ийн Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулна
    6 цаг 40 мин
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
    7 цаг 43 мин
  • Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна
    8 цаг 21 мин
  • Сэлбэ голын загасыг Туул голын харзалсан хэсэгт шилжүүлжээ
    8 цаг 46 мин
  • МУАЖ Э.Амартүвшинд Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг өнөөдөр олгоно
    9 цаг 35 мин
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
    10 цаг 18 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна
    10 цаг 33 мин
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
    10 цаг 43 мин
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
    11 цаг 24 мин
  • Сар шинэ угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
    11 цаг 29 мин
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
    11 цаг 53 мин
  • COP17 бага хурлын уриаг албан ёсоор зарлалаа
    12 цаг 5 мин
  • Говийн биологийн олон янз байдлыг судлах шинэ хүрээлэн нээгдлээ
    12 цаг 12 мин
  • ӨНӨӨДӨР: Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо мэдээлэл хийнэ
    12 цаг 21 мин
  • Улаанбаатарт 16 градус хүйтэн байна
    12 цаг 28 мин
  • Тендерийн урилга
    12 цаг 51 мин
  • Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
    Өчигдөр 18 цаг 07 мин
  • Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл ирэх сарын 31-нд хэрэгжиж дуусна
    Өчигдөр 16 цаг 25 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн “ЯАЖ” подкастад дурдагдсан ОНЦЛОХ баримтууд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Н.Өсөхбаярт унасан "тэдний эрэмбэ" хэрхэн дээшлэх вэ?
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн нэрэмжит бөхийн барилдаанд улсын аварга О.Хангай тэргүүтэй хүчит 128 бөх зодоглоно
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • Дуу суръя: Энгэрийн ганц улиас шиг энд чамайг би санан хүлээсээр
  • “Гэртээ Ганцаараа” киноны ээжийн дүрээр монголчуудын мэдэх Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ядаргаа тайлах ЯНЗЫН хуйцай хийх жор
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • Дуу суръя: Энгэрийн ганц улиас шиг энд чамайг би санан хүлээсээр
  • “Гэртээ Ганцаараа” киноны ээжийн дүрээр монголчуудын мэдэх Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Эрүүл мэндийн салбарын бодлогыг хөгжлийн төлөвлөлттэй нийцүүлнэ
  • 658,563 сая ам.долларын өртөгтэй "ТЭЦ 5" цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Байгаль хамгаалагчид бугыг аюулгүй бүс рүү шилжүүлжээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК