Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Л.Бямбажаргал “Ямар ч хариуцлага хүлээхгүй дэд сайдуудыг одоо больчих хэрэгтэй”

2017-10-06
0
ЖИРГЭХ

Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, физикч Л.Бямбажаргал “Зууны мэдээ” сонинд цаг үеийн асуудлаар ярилцлага өгчээ. Түүний ярилцлагаас онцлох 24 ишлэлийг хүргэж байна.

Баримт 1. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг чуулганаар баталж байгаа явцыг харахад УИХ дахь МАН-ын 30 орчим гишүүн чуулганы  танхимын үүдэнд ирчихээд хуралдаа орохгүй “Монгол Улсын Их Хурал” гэсэн индэр дээрээс хэвлэлийн хурал хийгээд байна лээ. Хоёр зүйл их зохисгүй харагдсан. Тэд хуралдаа суух нь гишүүнийх нь үүрэг. Дэмжихгүй бол эсрэг саналаа өгч болно.

 

Баримт 2. “Сонгуулийн дараа 30 хоногийн дотор Засгийн газраа байгуулж чадах­гүй бол УИХ тарна” гэ­сэн хуулийн заалт бий. Тиймээс УИХ-ын гишүүд ёс зүйгүй үйлдэл гар­га­лаа гэж байгаа юм. Төрөө байгуулах гэж байж, бидэнтэй ярьсангүй, тохирсонгүй гэж хөндөлдөх утгагүй.

 

Баримт 3. Улс орны  хувьд маш  чухал хоёр асуудал эхэлж байхад хэсэг хүн биднээс хэдийг нь сайд болго, тэгэхгүй бол чуулганд орохгүй гэдэг байж таарахгүй.

 

Баримт 4. Чуулганы хуралдаанд О.Баасанхүү, Я.Санжмятав нарын гишүүд хэлж байх шиг байна лээ. “У.Хүрэлсүх ээ, та бид нарын дэмжлэгээр боллоо шүү. Гэхдээ бид засагт чинь орохгүй ээ, зүгээр хамтраад ажиллая, дэмжъе. Албан тушаал нэхээд байгаа хүмүүс гаднаа байж байг” гэж. Гэвч одоо хуралд ороогүй 28 гишүүн хэдэн хүнийг сайдаар оруулах байх.

 

Баримт 5. Ж.Мөнхбат  нарын хүмүүс хэвлэлээр бичээд байгаа шиг үнэхээр Шадар сайд болох гээд  байгаа бол У.Хүрэлсүх намынхаа эв нэгдлийг бодоод оруулаад ирэг. Нөгөө 47 “Уучлаарай, та Ерөнхий сайдаа сонгоход хурлаа тасалж, эсвэл бойкот хийчихээд ямар нүүрээрээ орж ирж байгаа юм бэ” гээд унагаачих хэрэгтэй. Тэгвэл аль аль талдаа амар шүү дээ.

 

Баримт 6. Үндсэн чиг үүргийн сайд нарын хувьд давхар дээлтэй байх нь  зөв. Яагаад гэвэл, Ерөнхий сайд УИХ-ын гадна байгаа  шүү дээ. Харин бусад сайдыг дан дээлтэй болгочих хэрэгтэй. Ингэвэл УИХ дахь горилогчид  цөөрнө.

 

Баримт 7. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үгнээс анзаарч байхад өмнөх танхимд сайд байсан хүмүүсээс авахгүй гэсэн байр суурьтай байна гэж ойлгосон. Уг нь салбарын сайдад мэргэжлийн хүн тавибал Ерөнхий сайдад өөрт нь л амар.

 

Баримт 8. Эмч, багш нар цалингаа нэмүүлэхээр ажил хаялаа гэж байна. Сонгуулийн амлалтаар бусдын  халаа­санд орсон хүмүүс  төрийн албан хааг­чид гэж зуу гаруй мянган хүний асуудал тавьж байна. Төрийн үйлчилгээний алба, боловсрол гэсэн ангиллын дагуу л явах ёстой. Эмнэлгийн дарга, сургуулийн захирал нь цалингаа голвол эр­гээд багшаа хийнэ биз. Шаардлагаа ингэж тавих­гүй бол хавтгайруулж замхруулж болохгүй.

 

Баримт 9. 60 тэрбумд орж сургуулийн захирал, эмнэлгийн дарга болсон хүмүүсийн цалинг нэмэх хэрэггүй. Зөвхөн 500 мянган төгрөгийн цалин авч байгаа жирийн багш нарыг л хамруулах ёстой.

 

Баримт 10. Хүүхдийн 20 мянга, багшийн цалин хоёр бол өнөөдөр өглөө, маргааш нь эргэлтэд ордог. Энэ эдийн засгийг эрүүлжүүлэх хамгийн сайн арга.

 

Баримт 11. Цалин нэмэхээр гардаг бас нэг асуудал  хувийн хэвшил нэмэхээс аргагүй болдог. Ингэхээр инфляцийг хөөрөгддөг  муу талтай. Тэгэхээр л дундаж хэсгийнхний цалинг л  нэмэх шаардлагатай.

 

Баримт 12. Одоо эхний ээлжинд төлөх 580 сая ам.доллар бол буух эзэн­тэй, буцах хаягтай, барьцаа хөрөнгөтэйгөө байгаа зээл.

 

Баримт 13. Манайхан өр тавьсан, хийсгэсэн  гэж ярьдаг. Тэгвэл шинэ Ерөнхий сайд тэндээс  ажлаа эхлэх ёстой. Зас­гийн ажил гайгүй  яваад байгаа шүү, бас ч гэж өсөлт­тэй, экспортын бүтээг­дэхүүний үнэ өссөн. Харин халаасанд байгаа мөнгөө зөв зүйлд зарах хэрэгтэй. Бусдын өмнөөс өр төлөх ёсгүй.

 

Баримт 14. Ардын намынхан  “Олгой хагаравч тогоондоо”  гэдэг зарчмаар явдаг нам шүү дээ. Манай Ардчилсан нам ч яахав, хэрэлдэж, зодолдоод сурчихсан улс.

 

Баримт 15. Бидний юм ил байдаг болохоор тоодоггүй. Юм нь далд байдаг хүмүүс нэг хагарахаараа сүртэй юм болдог бололтой. Хоёр талд гараад зогсчихсон улсын заримыг танихгүй юм байна лээ.

 

Баримт 16. “Хатанбаатар Магсаржав” кинон дээр Магсаржав Богд хаантай уулзаж   бичиг авсан чинь “Энэ нэг сэлэм далайхаас өөрийг мэдэхгүй амьтан ямар хүний зараалаар ингэж явдаг байнаа” гэдэг шиг босогчдын эгнээнд зогсч байгаа зарим хүнийг сайд болох гэж байгаа юм болов уу, ямар хүний зараалаар ингэж яваа юм бол гэж бодогдож байна.

 

Баримт 17. Ер нь бол тэр хүмүүс сайд болгох гээд байгаа нөхдүүдээ оруулна л биз. Би тэгэх ч байх гэж харж байна. Харин Ерөнхий сайд өөрийг нь дэмжсэн 47 гишүүнд “Би та нарын дэмжлэгийг авсан. Сөрөг хүчнээ сайд болгочихоё. Та нар дэмжээрэй” гэвэл тэд нь дэмжээд, хамгийн сайн хяналттай Засгийн газар байгуулагдаж ч болзошгүй.

 

Баримт 18. Сая 65 гишүүн ямар ч хяналтгүй болсон учраас засаг нь унасан шүү дээ. Ард түмэн төр, засгийг ил тод бай, шударга бай л гэж байгаа. Түүнээс би турж үхэх гээд байна гэсэн зүйл тун бага.

 

Баримт 19. Анхан шатанд томилогдсон 60 тэрбумын улсууд нь бидэнд ирэх юмыг дундаас  нь идээд, нүд нь улаан болж  алга болчихоод  байна гэж ард түмэн хэлээд байна. Түүнээс өнөөдөр юу юугүй 1990 оных шиг болчихсон юм алга. Эсвэл нөгөө хэсэгтэйгээ  тангараг тасарчихвал  бүр ч эвтэйхэн Засгийн газар болж магадгүй.

 

Баримт 20. У.Хүрэлсүх 31 гишүүн дээрээ Засгийн газраа байгуулчихна биз. Тэгвэл харин ч Их хурлаас айдаг, идэж уух нь арай бага, хүмүүжилтэй засаг бий болно. Болж өгвөл ихэнх сайдаа гаднаас томилох хэрэгтэй. тэгэхгүй бол УИХ-ын гишүүн сайд нь би огцорсон ч Их хурлын гишүүн, эсвэл эсрэг кноп дарна гээд хэцүү. Ер нь бол 31 гишүүн заавал биднээс сайд болго гэвэл, УИХ-д нэрийг нь оруулчихад 47 л шийднэ шүү дээ.

 

Баримт 21. МАН-ынхан сая буруу алхам хийлээ л дээ. Хуралд орохгүй биш ороод сөрөг ч гэсэн саналаа өгөх ёстой байсан. Бүгд хуралдаа орсон бол хэн нь ямар бодолтойг ялгахгүй.  Тэгээгүй учраас 47 гишүүнийг багцалж ялгарал бий болголоо.

 

Баримт 22. Шинэ Ерөнхий сайд ч сөрөг хүчнээ тооцоолоод  салбарын сайдад идэж уудаггүй хүн тавих талаар  бодож байгаа байх.

 

Баримт 23. Дэд сайдыг бол одоо больчих хэрэгтэй. Ганц тогтоол гаргахад л болчих зүйл. Дэд сайд ямар хариуцлага хүлээх биш, үүрэггүй хүмүүс.

 

Баримт 24. Хэрэв ард түмний дэмжлэгийг авбал,  тэр цалин хөлс нэмж, биднийг өөхөнд умбуулахаа  болъё, зүгээр шударга ёсыг тогтооход л Монголын ард түмэн баярлана. Би шударга хөдөлмөрөөрөө амьдрах ёстой юм байна, би хахууль өгч төрд орж хулгай хийж болохгүй юм байна гэдэг ойлголтыг өгчихөд л ард түмэн  талархана, Засгийн газар дэмжигдээд явна. Тэгэхгүй ханцуй доогуур ажиллаад эхэлбэл дахиад унана. Гэхдээ би энэ Засгийн газрыг  урт настай байх болов уу гэж бодож байна.

 

image

Ж.Мөнхбат нарын хүмүүс хэвлэлээр бичээд байгаа шиг үнэхээр Шадар сайд болох гээд байгаа бол У.Хүрэлсүх намынхаа эв нэгдлийг бодоод оруулаад ирэг. Нөгөө 47 “Уучлаарай, та Ерөнхий сайдаа сонгоход хурлаа тасалж, эсвэл бойкот хийчихээд ямар нүүрээрээ орж ирж байгаа юм бэ” гээд унагаачих хэрэгтэй. Тэгвэл аль аль талдаа амар шүү дээ. Үндсэн чиг үүргийн сайд нарын хувьд давхар дээлтэй байх нь зөв. Яагаад гэвэл, Ерөнхий сайд УИХ-ын гадна байгаа шүү дээ. Харин бусад сайдыг дан дээлтэй болгочих хэрэгтэй. Ингэвэл УИХ дахь горилогчид цөөрнө.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (182.160.33.198)
    эдийн засаг хүнд байна гэж амтай болгон дуугардаг хирнээ төрийн албаны нүсэр орон тоо унаа машин гээд элдэв тансаглалаа хасч чадахгүй байгаа нь улс орноо гэхээсээ өөрсдийн амин хувийн эрх ашиг сандал ширээтэйгээ зууралдаж байх гэсэн санаа бишүү Яам газруудад тал шиг өрөөнд хийсэн бүтээсэн зүйлгүй зөөлөн сэнтийд дугжирч байгаа асман дарга нараа зайлуулж яагаад болохгүй гэж Наад зах нь байгал орчин уул ус ургамал гол горхи ширгэж устаж байхад Байгал орчны яам газруудад баахан мэргэжилтэн хэлтэс тасгийн дарга нар дулаан контороосоо гарч үзээгүй татвар төлөгчдийн мөнгийг залгиад сууж байна Төрийн албанд сахилга хариуцлага шалдаа бууж хүнд суртал хээл хахуульд идэгдсэн байхад үүнийг зоригтой өөрчилж ажил хийж чаддаг хүнийг ажиллуулмаар байна
    2017 оны 10 сарын 07 | Хариулах
  • ахмад (202.9.42.5)
    Төрийн нарийн бичгийн дарга яамны аппаратынхаа хүмүстэй маш сайн тулж ажиллах,газар хэлтсийн дарга нарт цаг хугацаатай даалглвар өгч биелэлтийг тооцоод ирвэл яамны ажил сайжрах учиртай. Мнгэж ажилладаг Төрийн нарийн хир олон бол. Сайд нд УИХ-ын гишүүн бол 7 хоногт үндсэндээ төрийн ордонд л ажиллалх болдог. Тэгэхээр дэд сайд байж байж яамны ажил урагшаа явна шүү. Дэд сайдгүй бол яам үндсэндээ эзэнгүй, ирсэн хугацаа шаардсан гадна дотны бичгүүд овоорч ажилд саад болдог шүү.
    2017 оны 10 сарын 07 | Хариулах
  • Kkk (85.29.147.82)
    Энэ бид 2-ын физикч гэж юу байхав дээ ккк
    2017 оны 10 сарын 06 | Хариулах
  • Ядуу иргэн (202.179.31.7)
    Дэд сайд,тэргүүн дэд дарга,дэд дарга,тэргүүн комиссар,ТНБД гээд илүү орон тоог ор тас үгүй хийх цаг ирсэн.
    2017 оны 10 сарын 06 | Хариулах
  • Цагдан сэргийлэх (202.179.31.7)
    ЦЕГ-ын Дотоод хяналтаас ирсэн нөхөр зөв шалгаад тогтоохгүй бол Ерөнхий сайд,Ерөнхийлөгчид болсон явдлыг бичгээр мөн түүнчлэн хувь хүн биеэр очиж тайлбарлана гэж байв.Тэр нөхөр ч хурган дарга биш дэд даргаар ажилладаг юм.Дарга хүн даруухан байж бусадад үлгэрлэх биш тэр тусмаа цагдаагийн газрын дэд дарга хүн цагдаагаар ажилладаг алба нэгтэй нөхрийнхөө шүдийг хуга цохиод гэмтээж гэмтэл учруулж байгаа нь тун их харамсалтай.
    2017 оны 10 сарын 06 | Хариулах
    • Цагдаагин тусгай
      Тусгайгиинх шинэ төгсөж ирсэн дэслэгчииг дарамтлаж зодоод гэмтээж цагдаагаас халуулсан хөөрхии залуу өнчин эхтэйгээ амьдардаг нэгэн. Чингис учрыг олохын оронд нуун халсан одоо хамгаалагч нэгэн бааранд цагдаа заваан хуучинсаг хугаар нь солиооч
      2017 оны 10 сарын 06
  • гггг (27.123.212.129)
    Хэрэггүй олон дарга нар байна шүү дээ яг үнэндээ яам, агентлаг, газар дээр .нийслэлийн нэг байгууллагын газар дээр л гэхэд 3 дарга байна доор нь ахлахууд байна .яг ажил хийж байгаа нь ахлах тэгээд доод талын ажилтан албан хаагчид дарга нар ажилаа мэдэхгүй шууд л гарын үсэг зурдаг хүмүүс зарим нь дардас үлдээчихдэг
    2017 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.70.34.70)
    ded saidyyd tusvuus mungo ideed yu ch hiij buteedeggui, yamar ch hariutslaga uurdeggui, ajlaa meddeggui kuukelnuud. tednii orond harin turiin nariinuudaa mundag humuuseer tomiloh heregtei. ded saidyyd ch gesen oorsdoo ichij uhmeer yum yariad heleed suuj baidag. heden heden yamny uher shig turiin nariinuudaa hurdan solioroi - erchim huch, gadaad yam 2-iin turiin nariinuud bol mongol turiin gutamshig shuu
    2017 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.26.193.62)
    Үндсэн хуулинд дэд сайд гэдэг албан тушаал байхгүй!! Н.Энхбаяр 2000 онд анх санаачлан бий болгосон зохиомол зүйл!!! Өөрөөр хэлбэл, хууль бус, хүчин төгөлдөр бус албан тушаал!!!
    2017 оны 10 сарын 06 | Хариулах
  • xny (203.91.118.180)
    шин засгийг юу хийхийг нь бараг хэлээд өглөө дөө
    2017 оны 10 сарын 06 | Хариулах
  • БАЯН ӨЛГИЙ СОШИАЛ ЭХ СУРВАЛЖ (192.162.242.165)
    Баян -өлгийн цагдаагийн хурган дарга нарын нэг нь албан хаагчаа зодсон гэх мэдээлэл аймагт гол сенсаци болоод байна.Учир нь төвөөс яаралтай ажлын хэсэг очосн сурагтай. Энэ мэдээллийг ард тмүнээс ихэд нууж байгаа боловч Өлгичүүд Баян өлгийд хууль гэж байдаг эсэхийг хууль хяналтынхан энэ хэргийг замруулах уу ? үгүй юу гэдгийг нүд цавчилгүй чих тавьж байна гэнэ шүү? Асуудал шударгаар шийдэгдэхгүй бол шинэ ерөнхийлөгчид хандах талаар аймгийн иргэд шивэр авир гэнэ..БӨ цагдаад юу болоод байна.
    2017 оны 10 сарын 06 | Хариулах
  • БАЯН ӨЛГИЙ СОШИАЛ ЭХ СУРВАЛЖ (192.162.242.165)
    Баян -өлгийн цагдаагийн хурган дарга нарын нэг нь албан хаагчаа зодсон гэх мэдээлэл аймагт гол сенсаци болоод байна.Учир нь төвөөс яаралтай ажлын хэсэг очосн сурагтай. Энэ мэдээллийг ард тмүнээс ихэд нууж байгаа боловч Өлгичүүд Баян өлгийд хууль гэж байдаг эсэхийг хууль хяналтынхан энэ хэргийг замруулах уу ? үгүй юу гэдгийг нүд цавчилгүй чих тавьж байна гэнэ шүү? Асуудал шударгаар шийдэгдэхгүй бол шинэ ерөнхийлөгчид хандах талаар аймгийн иргэд шивэр авир гэнэ..БӨ цагдаад юу болоод байна.
    2017 оны 10 сарын 06 | Хариулах
  • БАЯН ӨЛГИЙ СОШИАЛ ЭХ СУРВАЛЖ (192.162.242.165)
    Баян -өлгийн цагдаагийн хурган дарга нарын нэг нь албан хаагчаа зодсон гэх мэдээлэл аймагт гол сенсаци болоод байна.Учир нь төвөөс яаралтай ажлын хэсэг очосн сурагтай. Энэ мэдээллийг ард тмүнээс ихэд нууж байгаа боловч Өлгичүүд Баян өлгийд хууль гэж байдаг эсэхийг хууль хяналтынхан энэ хэргийг замруулах уу ? үгүй юу гэдгийг нүд цавчилгүй чих тавьж байна гэнэ шүү? Асуудал шударгаар шийдэгдэхгүй бол шинэ ерөнхийлөгчид хандах талаар аймгийн иргэд шивэр авир гэнэ..БӨ цагдаад юу болоод байна.
    2017 оны 10 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    18 цаг 53 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 0 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    19 цаг 4 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    19 цаг 10 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    19 цаг 19 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    19 цаг 57 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    Өчигдөр 00 цаг 22 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Уржигдар 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Уржигдар 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Уржигдар 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 37 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    Уржигдар 11 цаг 37 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    2026-05-08
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    2026-05-08
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    2026-05-08
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    2026-05-08
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    2026-05-08
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    2026-05-08
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК