Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: ”Шуналдаа сохорсон хүмүүсийн увайгүй үйлдэлд ард түмэн дүн тавьж дөнгөж эхэлж байна”

2017-10-16
0
ЖИРГЭХ

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг нам дамнасан бүлэглэл нуран унаж байгаа талаар хэвлэлд ярилцлага өгчээ. Энэ талаар түүний юу өгүүлснийг 24 баримт буландаа онцолж байна. 

 

Баримт 1. Манай нийгэмд үе солигдох үйл явц ид үргэлжилж байна. Дэлхий даяар явагдаж буй системийн өөрчлөлтүүдээс үүдэн манай улсад ч шинэ сорилт тулгарлаа. Асуудлыг өнгөц харалгүй, жам ёсны энэ үйл явцыг хэрхэн зөв төлөвшүүлэх вэ гэдэг дээр ажиллаж байна.

 

Баримт 2. Монголын нийгэм сүүлийн жилүүдэд дандаа буруу тийшээ явлаа. Бүх шатандаа хэдхэн хүний эрх ашигт үйлчилдэг болсон. УИХ, Засгийн газраас цөөхөн хүний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргадаг болоод удлаа.

 

Баримт 3. Би Ерөнхий сайд байх үеэсээ энэ бурууг засаж залруулах гэж тэмцсэн. Тэгээд огцорсон, огцорсон ч тэмцсээр л байна. Гэвч буруу зөрүүг зогсоож дийлэхгүй өдий хүрлээ. Нам дамнасан цөөн хүний бүлэглэл төрийг он удаан жил барих, хулгай луйврын аргаар төрийн эрхийг нэгэндээ шилжүүлж, найр тавин дамжуулах, нам гэдэг институцийг тоглоомын байгууллага болгох оролдлого хийсээр байна.

 

Баримт 4. Монголын минь заяа их учраас саяын Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогч түмэн үүнийг таслах эхлэлийг тавилаа. Миний хувьд бүлэглэлийн эрх ашигт бус, улс орны эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэр гаргахад нь нэмэр болох юм болов уу гэж бодоод Х.Баттулгын саналыг хүлээн авсан. Хэн хэн маань нам дамнасан бүлэглэлийн махны машин дундуур явсан болохоор Монголын нийгмийг зөв болгохын төлөө хамтраад ажиллаж болох байх.

 

Баримт 5. Бид нэгдмэл эрх ашгаа нийтээрээ ухамсарлах цаг үетэй тулгараад байна. Амин хувиа бодсон бүлэглэлийн засаглал сүүлдээ ялзрал болж нуран унадгийг яг энэ цаг мөчид харж байна. Тусгаар улсыг хувийн компани мэт өмчлөх гэж оролдоод нийгмийн үзэн ядалтын бай болдгийг харлаа. Гүйцэтгэх засаглалаа өөрийн толгойгүй гүйцэтгэх захирлаар удирдуулбал ямар их хохирол амсдагийг үзлээ.

 

Баримт 6. Олон гажуудлыг одоо сууриар нь засах захиалга дээр нийгэм олонхоороо нэгдэж байна. Эдгээрийг засаж чадна гэж Х.Баттулгыг ард түмний олонх Ерөнхийлөгчөөр сонгосон. Ямар ч байсан нийгмийн олонх гажуудлаа олж хараад, засуулах захиалгаа өгсөн нь хамгийн чухал.

 

Баримт 7. Сүүлийн таван жил улс төрд үүсээд буй үл ойлголцол, түүнээс үүдэлтэй эдийн засгийн хямрал бол зохион байгуулалттай үйл ажиллагаа гэдгийг би дөрвөн жилийн өмнөөс л ярьж, хэлсэн. Нийтийн, нийгмийн асар их баялгийг цөөхөн гэр бүл гадаадынхантай хувааж эзэмшээд, үе дамжсан хөрөнгөтний засаглал байгуулах гэж маш нарийн төлөвлөсөн ажиллагааг зохион байгуулсныг одоо олон хүн ойлгодог болж. Хэт цөөнхийн явцуу шуналд туйлдсан ард түмний бухимдал бага багаар нэмэгдсээр асар том эсэргүүцэл болоод байна.

 

Баримт 8. МАН доторх санал зөрөлдөөн, тэмцэл бол тэсрэх ёстой л зүйл. 60 тэрбумыг нэр бүхий 2-3 хүн, тэр дундаа намын дарга нь ярьсанд асуудлын гол байгаа юм. Тэр зарах төлөвлөгөө нь тодорхой хэмжээгээр хэрэгжсэн ч байх. Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан 60 тэрбумын хэргийг хаасан нь хууль ёсыг уландаа гишгэсэн том доромжлол. МАН-ын дотоод тэмцлийг хараад “Тэдэн дотор ч гэсэн эх орноо боддог, шударга бус зүйлийг хүлцээд сууж тэвчихгүй хүмүүс байна” гэж харж байгаа.

 

Баримт 9. Шуналдаа сохорсон хүмүүсийн увайгүй үйлдэлд ард түмэн дүн тавьж дөнгөж эхэлж байна. Цаашдаа олон шударга бус зүйл илэрч, зохион байгуулалттайгаар ямар муухай зүйл хийснийг нь иргэд ч илүү ойлгосноор манай нийгэм зарчимд суурилсан үнэт зүйлтэй болно. Ингэсэн цагт Монгол хүчирхэг, хөгжингүй улс болно. Үүнд би эргэлзээгүй итгэдэг учраас гэр бүлээ, дотнын хүмүүсээ эрсдэлд оруулан байж энэ шударга бустай тэмцсэн.

 

Баримт 10. Улс төрд орж ирж буй залуус түр зуурын ашиг хонжоо, зарчим хоёроо ялгадаг байх хэрэгтэй. Улсынхаа ирээдүйг хараагүй, мөчид бодолтой байсан нь өнөөдөр эргээд өөрсдөд нь ирж байгаа хэрэг. Сайд болж болно. Хүн болох, хүн байх хэцүү л дээ. Зарчимтай байх бүүр хэцүү.

 

Баримт 11. Ямар эрүүл ухаантай, ёс зүйтэй намын дарга хэдэн хүний албан тушаал зарж арилжаалах тухай яриаг сонсож, дэмжээд сууж байх вэ. Ингэж яриад суух нь гэмт хэрэг гэдгийг мэдэж буй ч хууль хяналтын байгууллагын хонгилд өөрсдийнх нь хүмүүс байгаад аархсан хэрэг биш үү. Ийм нам төрийн эрхэнд гарч, төр ялзарлаа.

 

Баримт 12. Нэг хүнийг шоронд хийснээр бүх зүйл зөв замдаа орчихгүй. Бүх зүйлийг ил гаргах ёстой. Хууль хяналтынхан хуйвалдаж нуугаад байж болохгүй. Ингэж байж дараа дараагийн удаа төрийн эрхэнд гарах улс төрийн намууд болон нийгэмд сургамж болно.

 

Баримт 13. М.Энхболд, Ц.Элбэгдорж нарын хоёр Э тэргүүтэй цөөн хүн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нэрээр газрын доорх баялгийг хуу хамж байгаа учраас 30 гэр бүл баяжиж, гурван сая иргэн нь хоосорч байна. Тэд улс төрд залгамжлагчаа тодруулдаг. Үүнийхээ төлөө нам дотроо болоод нам дамнасан дайн хийдэг.

 

Баримт 14. АН-ын даргын сунгаа гурав хоногийн дараа болох гэж байхад АТГ намайг дуудаад яллагдагч болгоод зарлачихаж байгаа юм. Үүнийгээ ганц Алтанхуяг дээр хэрэгжүүлээгүй. Сая харж байхад У.Хүрэлсүх дээр ч хийж л байна билээ. Ерөнхий сайд болгохгүйн тулд угтуулаад хэрэгтэн гэж зарласан. Өрсөлдөгчөө дарж л байвал аль ч нам байсан ингэдэг болсон.

 

Баримт 15. Өөрийг нь Төрийн тэргүүн болтол дэмжиж зүтгэсэн намаа хувьчлалын луйвар хийхийн тулд туйлдаж ядартал нь самарчихаад, өрсөлдөгч намаа далдаас даргалаад буйг МАН-ын гишүүд ил ярьдаг болсон. МАН-д үүсээд буй өнөөгийн зөрчил ч үүнийг задлах гэсэн эх оронч гишүүдийнх нь зоримог алхам гэж харж байна. Өнөөдөр зориг гаргаж байж л энэ бүх муу муухайг өөрчилнө. Эргэлзэж, хулчийх юм бол бүлэглэл бүр хүчтэйгээр дахин амилна.

 

Баримт 16. Би хувьдаа Элбэгээ ч юм уу, өөр хэн нэгэнд элдэв зүйл бодож санахгүй, гэхдээ мартахгүй. Буруугаас нь болж үүссэн өнөөгийн нөхцөл байдал зөв голдиролдоо орж засагдаад урагшлаасай гэж хүсэж байна. Хонгилыг босгосон хоёр гол хүний нэг нь хугацаагаа дуусгаад буулаа. Нөгөөх нь Ерөнхийлөгч болж үргэлжлүүлэн хамгаалах гээд бүтсэнгүй. Тэгэхээр тэр хонгилын орой нь нурж байна. Гэхдээ л доогуур, хууль хяналтын байгууллагад бий болгосон хонгил нь амь бөхтэй байж л байгаа.

 

Баримт 17. Эх орон, элгэн түмнээ гэх сэтгэл дутмаг хүн гадаадын хэчнээн сургууль төгсөөд ч Монголыг өөрчилнө гэж байхгүй. Харин онцлог, давуу болон сул талаа мэдэрч, ойлгосон хүмүүс л Монголыг хөгжүүлнэ.

 

Баримт 18. Бонд бол хадны мангаа биш. Монголчууд анх удаа элдэв тулгасан нөхцөлгүй, өөрсдийн бодлогоор зарцуулах мөнгө босгож, бүтээн байгуулалт өрнүүлсний үр шимийг одоо бид нийтээрээ хүртээд амьдарч байна. Манай Засгийн газрын үед хийсэн бүтээн байгуулалтыг монголчууд нүдээрээ харж, гараараа барьсан.  МАН засаг барих үед улсын төсвийн орлого нэмэгддэг атлаа хаашаа орсон нь мэдэгдэхгүй халамж нэрээр алга болдог. Харин манай нам засаглаж буй үед мөнгө босгоод ч хамаагүй иргэдийнхээ төлөө ажиллаж, бүтээн байгуулалт хийсэн.

 

Баримт 19. Намайг энэ намыг зургаан жил удирдахад л лав мөнгөний өрсөлдөөн байгаагүй. АН олон намын нэгдэл учраас бүлэг фракцын бүтцийг ил хүлээн зөвшөөрдгийн хувьд боловсон хүчний давуу талыг нь харж, хэн нь хаана ажиллах вэ гэдгээ ярилцаж шийддэг байснаас биш мөнгөөр албан тушаал наймаалцдаггүй байсан.

 

Баримт 20. Нийгэмд өрнөж буй сэтгэлгээний хувьсгалын суурь шалтгаан бол шударга бусын хямрал. Бид нийгмээрээ алдаагаа олж таньдаг, буруугаа жигшдэг болж байна. Үүнтэй уялдан манай нам дотоод олон асуудлаа шинэчилж, өөрчлөхөөс өөр аргагүй.

 

Баримт 21. Шинэчлэгдье гэж байгаа бол янз бүрийн шалтгаанаар бүлэглэлд барьцаалагдсан хүмүүсээс АН салах хэрэгтэй. Гомдоллож, гоншгонох биш намаа хайрлаж, өмөөрдөг, хамгаалдаг намын гишүүний хувьд болж буйг нь урамшуулж, болохгүй байгааг нь хэлж шүүмжлэн залруулах нь миний үүрэг. Үзэл санаанаас илүү хөрөнгө мөнгө, үнэт зүйлсээс илүү бүлэг фракц гэдэг ойлголт байж болохгүй.

 

Баримт 22. АН-ын шинэчлэл дөнгөж эхэлж байгаа. АН-ын шинэчлэл эхлэхэд би хоёр гараа өргөөд дэмжсэн. Харин одоо хоёр зүйлд сэтгэл гонсгор байгаа. Нэгдүгээрт, мөнгө их ярьж байна. Мөнгө төгрөгөөс илүү сэтгэл зүтгэл чухал. Хоёр дахь нь, улсын хэмжээний сонгуульд МАН-ын хийдэг хулгай, луйвар манай дотоод сонгууль руу орж ирлээ. АН шинэчлэлийг эхлүүлсэн ч алдаагаа засах хэрэгтэй, С.Эрдэнэ дарга.

 

Баримт 23. Хамгийн аймшигтай нь нам дамнасан бүлэглэл хуулийг хүссэнээрээ өөрчилж, эрх мэдлийг өөртөө авдаг жишиг бүүр тогтчихсон. Хоёр Э маань мөнгө, албан тушаал, цол хэргэмийг хонгилын бүрэлдэхүүндээ найр тавин өгдөг болсон. Ингэж л Монголын төрөөр, шударга ёсоор тоглож байна. Гэхдээ энэ бүхэн одоо өөрчлөгдөх байх. Монголын төрийг буруу замаар явуулсан бүлэглэл засгийн эрхэнд дахин гарвал хэсэг хугацааны дараа Засгийн газар нь дахиад л өнхөрнө. Энэ бол цаг хугацааны л асуудал. Дахиад жаахан хугацаа өнгөрөхөд эднээс ямар шившгийн юм илрэхийг хэн мэдэх вэ.

 

Баримт 24. Намайг улс төрийн нөхцөл байдлаас болж л татаж чангаадаг юм. Надад хийсэн хэрэг байхгүй, Ц.Элбэгдорж нарын хууль бус үйлдлүүд хэрээс хэтрэхээр нь л түүнийг нь хэлсэн. Бас Ерөнхийлөгчид нэр дэвшиж энэ бүх хууль бустай тэмцэхээ зарласан. Энэ л намайг хүчний байгууллага, АТГ-т дуудах шалтгаан болсон. Дээхнэ үед эх орныхоо төлөө дуугарлаа гээд буудчихдаг байсан бол одоо хэрэг үүсгэж, дарамталдаг болсон юм билээ. Эхнэр хүүхэд, ах дүү, хамаатан садан, найз нөхөр бүгдийг нь дарамталж, залхаадаг. Энэ бол хүсэл эрмэлзэл, сэтгэл санааг нь тарчлаан зовоох хоёр Э-гийн есөн эрүү шүү дээ.

 

24tsag.mn 

image

М.Энхболд, Ц.Элбэгдорж нарын хоёр Э тэргүүтэй цөөн хүн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нэрээр газрын доорх баялгийг хуу хамж байгаа учраас 30 гэр бүл баяжиж, гурван сая иргэн нь хоосорч байна. Тэд улс төрд залгамжлагчаа тодруулдаг. Үүнийхээ төлөө нам дотроо болоод нам дамнасан дайн хийдэг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (39)

  • Үнэн (66.181.183.235)
    Аймшигтай нийгэм. Ардчилсан намынхан тэдний дотроос энэ Алтанхуяг Монгол орний хөрөнгийг үрэн таран хийж эдийн засгмйг доройтуулж өр зээлд унаган гадныхны гарыг хардаг болгосон. Эдний санаатай үйлдлээс болоод эх орны их баялаг гадагшаагаа үнэгүй шахам урсаж байгаа. Тийм байж Алтанхуяг чи уснаас хуурай гарах гэж өөрийгөө цагаан болгох гэж ядах хэрэггүй. Чи мөр цагаан үйлстэн биш. Нарийндаа бол чи нүд гүйлгэнүүлээд хамгийн хуурмаг муухай хүн ч байж магад. Болио боль.
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.160.99)
    ooroo tednii nneg no odoo l uxaarch gene
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • Nar (182.160.32.155)
    Altanhuyag uuruu buleglel baiguulsan hun dee. Odoo l aldaagaa uhaarsan um baih daa
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • иргэн (203.91.117.8)
    иргэн би цагдаа прокуруроор шүүхийн байггууллагад итгэж найдаж амьдардаг бус тэднээс айж амьдрааад их удлаа.Цагдаад өргөдлөө өгөхөөр урдаас их л чухал царайлаад л бичиж тэмдэглэхгүйгээр олон л юм яриад байдаг юм билээ.баахан хуулийн заалтууд уншиж танилцуулаад л
    2017 оны 10 сарын 19 | Хариулах
  • иргэн (203.91.117.8)
    иргэн би цагдаа прокуруроор шүүхийн байггууллагад итгэж найдаж амьдардаг бус тэднээс айж амьдрааад их удлаа.Цагдаад өргөдлөө өгөхөөр урдаас их л чухал царайлаад л бичиж тэмдэглэхгүйгээр олон л юм яриад байдаг юм билээ.баахан хуулийн заалтууд уншиж танилцуулаад л
    2017 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (108.208.122.34)
    Энэ хүнийг маш их хүндэлдэг юмдаа Угтаа Женко түүний эвлүүлэгч сайн талыг нь олж хараад жинхэнэ хүн гэдгээр нь таньж авсан болов уу гэж найдна Үнэхээр олон хүний учрыг олж чадаж олон намын нэгдэл болсон амбицтай нөхдүүдийг эвлэрүүлж нэг баг чадсан гавьяаг нь хэн ч мартаж чадахгүй түүхэн үйл явдал болсон шүү
    2017 оны 10 сарын 19 | Хариулах
    • Зочин
      Sanal neg bn
      2017 оны 10 сарын 19
  • Мрнгро (104.8.1.196)
    Жирийн ард бид хараад Ардчилсан намынхан МАН гаруудаас бүх юмаараа төө илүү бүр түүнээс ч илүү гэдгийг үргэлж мэдрэх юм.Яах вэ хүний олон дотор сайн хүн байдаг л даа.МАН дотор гарын 5 хуруунд багтах эсвэл 6 ч байж болно жинхэнэ эх орончид,ардчилсан үзэлтнүүд байгааг бид бас харж байгаа.Тэд яг АН ынхан шиг ядуу ардаа хараад ядуу эдийн засгаа бодоод үнэн сэтгэлээсээ санаа нь зовж юу хийх вэ яавал энэ хэцүү байдлаас гарах вэ гэж саналаа нэмэрлэж байдаг л юм бна лээ.Гэвч нөгөө мангарууд нь эргүү бух шиг л зөрөөд тэдниыхээ үгийг сонсдоггүй л дээ.Аргагүй шүү дээ Бодоо Данзангийн үзэл тэдэнд байхгүйшдээ.Ард түмний саналыг урвуулахын тулд л нэрийг нь зээлдсэн болохоос өөр зүйлгүй.Тэгээд бас 90 жилийн түүхтэй нам гээд ичихгүй залах юм аа.Тэр намынтчинь түүх 1990 онд аль хэдийн дууссан.Харин ч тэр нам бол муугүй нэр хүндтэйгээр улс орондоо түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж иргэд бид ойлгодог.1990 оноосихойш гарсан та нөхөд бол тэр намын үргэлжлэл биш бүр ч биш .Та нар бол шуналын туламууд та нар бо
    2017 оны 10 сарын 19 | Хариулах
  • darga nar (61.172.210.255)
    noen erunhiilugchuu ene eh orond eruugiin gemt heregten esvel ymar neg surjin ner haygtai turii bus baiguulguud huuli heregjuulseer irgedii daramtlaj ur baragduulsaar udlaa haya neg medeelleer yriad unguruh ymbaih estoi zuil bol huulichilaad uguucheemash ih ailgah ym heden tug hereg bolood hunees zeeleed hugtsaanda ugch chadahgui bolhoor ynz bureer daramt uzuulne ugn huulid busdig ailgah daramtlah ued zahialsan guitstegsen hoeuula yltai gej bna TSAGDA bol bur zamaa aldlaabuun deerem chid bna
    2017 оны 10 сарын 17 | Хариулах
  • ыбө (202.179.26.176)
    Н.Алтанхуягийг харахаар өрөвдөх юм. Өмнө нь женкодоо үхтэрээ шаалгуулж шаалгуулж, газар доор ортлоо доромжлуулж, бах таваа хангуулчаад одоо угаадас горьдоод хажууд нь нохойн гөлөг шиг сүүлээ шарвагануулаад байж байгааг нь харахаас ичих юм.
    2017 оны 10 сарын 17 | Хариулах
    • Зочин
      Чиний ухаан хүрэхгүй
      2017 оны 10 сарын 17
  • Зочин (182.160.36.218)
    энэ хэрүүл дампуурлын гол яс хаягч хагалан бутаргагч хорлон сүйтгэгч нь бузар элбэгдорж шүү дээ. бас лалар батүүл
    2017 оны 10 сарын 17 | Хариулах
  • иргэн (103.229.120.89)
    Үнэн хэлжээ,ерөнхийлэгчтэйгээ нийлээд энэ бусармаг үйлдлийг шуурхай асвал ард түмэн баярлана, Монгол хүчирхэг болно
    2017 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.57.92.125)
    Монголчууд юу болоод байнаа бүгдээрээ толгой нь .хамуурсан бололтой тувтан хэрүүл
    2017 оны 10 сарын 17 | Хариулах
  • харамсалтай (66.181.185.17)
    МАН, АН ын луйварчид эх орны баялагийг лиценз нэрээр авч зараад ханаталаа баяжих болсон. Баяжих тусам шунал ихэсдэг болохоор М. Энхболд, С. Баяр, Баярцогт мэтийн төр бараадаж баяжсан хулгайч нар төрөөс зайлж чадахгүй байна. Хамгийн том аюул хулгайч нартай нийлсэн хуулийнхан боллоо. ХУЛГАЙЧийн дохилтоор хөдөлдөг хуулийн ажилтан нараас юуны өмнө салах ёстой
    2017 оны 10 сарын 17 | Хариулах
    • Erka
      Tiim shuu huuli huchiniiheniig nen dariu TSEVERLEGEEND oruulahgui bol Mongol uls suirelruu hatj BNA Erunhiilugchiin 1-rt shiideh ajil Ard tumen uuniig hiihiig nud tsavchilgui harj huleej BNA ERUNHIILUGCHUU.....
      2017 оны 10 сарын 17
  • Зочин (217.172.229.74)
    Altantuya hulgaich shuu Dee chi
    2017 оны 10 сарын 17 | Хариулах
    • Зочин
      Яг унэн
      2017 оны 10 сарын 17
  • Ариухан ч бол доо (59.153.114.51)
    Үр хүүхдээрээ хулгай хийлгүүлж түүхийн шившиг болчоод, одоо ариухан ч юм шиг, гавьяагүй байж нэг мэдэхэд өрмийг нь хамж сурсан хүнийг юуг нь өмөөрөөд, шүтээд байдаг юм бол доо.
    2017 оны 10 сарын 17 | Хариулах
    • Зочин
      Яг унэн
      2017 оны 10 сарын 17
  • zochin (124.158.93.67)
    za hudlaa hutsaad bai muu durved
    2017 оны 10 сарын 16 | Хариулах
  • zochin (202.21.106.156)
    Ene hunees uur ingej zorigtoi helj chadah hun bna yy.nuuree nyysan myy lalaryyd
    2017 оны 10 сарын 16 | Хариулах
  • Suh (103.26.195.239)
    Ene bol buur 500 unen shu tsag ni ireheer bugdiig tseerluuleh estoi bid buzaruudaas salah tsag duhsuur baina naidvartai batalgaatai ued ni hudluh heregtei!!!!
    2017 оны 10 сарын 16 | Хариулах
  • зочин (150.129.140.12)
    Их бага идсэнээрээ өрсөлдөж байгаа болохоос улсаа болсон юм Баттулга, Эрдэнээ, та нуравт байхгүйг бүх хүн мэдэж байгаа ш дээ
    2017 оны 10 сарын 16 | Хариулах
    • Яг унэн
      Зочин
      2017 оны 10 сарын 16
  • Irgen (150.129.143.165)
    Ger buleeree hulgai hiij baigaad barigdsan, barigdaj suudlasaa huugdsun, zailhdaa ulsad ih ur uldeesen hunii ug. Idej amjsan hulgaich nart ataarhaj horsoj yavdag teneg.
    2017 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (182.160.3.138)
    Энэ хүн өөрөө яаж бүх зүйл рүү ах дүүгээрээ дайрч байлаа. Монгол даяр л ярьж байлаа даа.
    2017 оны 10 сарын 16 | Хариулах
    • Зочин
      Энэ хүн мөн ч их газар энд тэнд авсан булганы аж ахуй байгуулна гээд хүргэн нь газар авч байлаа, одоо байж л байна лээ.
      2017 оны 10 сарын 16
  • Зочин (202.179.31.74)
    Алтанхуяг чамаас асуулт байна. Цэвэр агаар сан нүүрс хөтөлбөр говь повер төрийн өрон сууц корпорацийн хэргүүд таньтай хамаатай энд мөн бүлэглэлийн шунал байгаа л биздээ. Өөрөө нээх шударга байсан ч юм шиг. ХүРгэнээ хүртэл шоронд хийчихээд
    2017 оны 10 сарын 16 | Хариулах
  • zochin (27.123.214.102)
    Altan huyag aa, chi tiim ch shudraga hun bish shuu dee, bitgii shudraga tsarail l daa! Hereg chin ilreh ued l chi barits aldaj gonginodog oo bolil doo. Chi tom uls turch bish, zugeer l amandaa orsnoo hutsdag gudamny , yavtsgui hun gedgee medej avaa.
    2017 оны 10 сарын 16 | Хариулах
  • zochin (27.123.214.102)
    Altan huyag aa, chi tiim ch shudraga hun bish shuu dee, bitgii shudraga tsarail l daa! Hereg chin ilreh ued l chi barits aldaj gonginodog oo bolil doo. Chi tom uls turch bish, zugeer l amandaa orsnoo hutsdag gudamny , yavtsgui hun gedgee medej avaa.
    2017 оны 10 сарын 16 | Хариулах
  • zochin (43.243.161.9)
    unen sh dee hudlaa yum yariagui bna
    2017 оны 10 сарын 16 | Хариулах
  • аагий (49.0.147.28)
    Та бол тийм шударга хүн биш шүү дээ.Элбэгдорж.энхболд нар надаас их идлээ гэж боддог хүн ийм л зөрөө байгаа.Түүнээс биш ойр тойронгийн бүх хумүүс чин таны заавараар адилхан хулгай хийсэн хүмүүс дээ.худал шударга дүр эсгэгч Алтан туяа минь дээ
    2017 оны 10 сарын 16 | Хариулах
  • Бямбадагва (122.201.19.99)
    Ингэж хэлдэг тэмцдэг нь цөөн биш шүү яг уриалаад босвол ард нийт босоход яг бэлэн байгаа даа.
    2017 оны 10 сарын 16 | Хариулах
    • Зочин
      Би энэ Алтанхуягт итгэдэггуй
      2017 оны 10 сарын 16
  • Зочин (66.181.165.36)
    Алтанхуяг гуай 2012 онд АН яалт байгуулаад та нар л ТА чдыг хуйгаар халж улс орноо хоосруулсан үүнийгээ хэзээ ч мартаж болохгүй,өөрөө шударга бн юм шиг аашилж бнснаа боль ард түмэн чамд ахин хэзээ ч итгэхгүй за маш их шуналтай нь мэдэгдэж одоо хүргэн чинь ял эдлэж бгааг мартаж болохгүй
    2017 оны 10 сарын 16 | Хариулах
    • Гэнэн
      Бөгс долоогч бичмээр болж үгүйсгэх гэж үзэж бгаа юм бхдоо
      2017 оны 10 сарын 16
    • Бат
      Бөгс долоогч
      2017 оны 10 сарын 16
  • Цэвэлээ (202.179.31.51)
    Үнэн л хэлсэн байна. Төрийг олигархиудаас намыг компаний эзэмшлээс салгахад их ажлыг хийцгээе. Хамтдаа эгдэж тэмцээрэй
    2017 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (150.129.141.221)
    Төөрөгдүүлсэн ерөнхий зүйл л бичиж ард түмний тархи угаалт хийх юмдаа. Тийм л сүрхий ард түмнийхээ төлөө шударгаар тэмцэе гэж байгаа бол тодорхой нэр устай нь хууль зөрчсөн зүйл заалттай нь зарлаад хуулийн хариуцлага тооцуулахаар тэмцэлд уриалмаар байна. Тиймгүй Алтанхуяг шиг өөгүй өндөг шиг хүн тэмцэж байсан юм бичихээр үнэмшдэг цаг өнгөрчээ
    2017 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (27.123.212.132)
    Ингээд ирхээрээ та нар бузар булайгаа хийх гэж бэлдэж эхэлдэг. Ер нь ямар нэг зохиомол дүр зохиомол бэрхшээл үүсгэж байгаад өөрсдөө заваан юмаа хийдэг нь улс төрчдийн арга мэх байдаг. Энхбаяраас ялгарах юм чамд байхгүй шүү ард түмэн мэднэ
    2017 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.21.101.130)
    алтанхуяг чи төрөл арилчичхаагүй бол төрийн албан хаагчдыг хомроглон халж олон хүүхдийн нүдэнд гуниг суулгах өлсгөж зовоогоо биз дээ. Чи хууль юу юм бэ гэж хальтарсан задгай шар шүү дээ.
    2017 оны 10 сарын 16 | Хариулах
    • zochin
      Bataa, chi chini harin bugs doloogch baina shuu dee! koment bur deer ene ugee bicheed l... . Chamd hediig tuldug ve?
      2017 оны 10 сарын 16
    • zochin
      Bataa, chi chini harin bugs doloogch baina shuu dee! koment bur deer ene ugee bicheed l... . Chamd hediig tuldug ve?
      2017 оны 10 сарын 16
    • zochin
      Bataa, chi chini harin bugs doloogch baina shuu dee! koment bur deer ene ugee bicheed l... . Chamd hediig tuldug ve?
      2017 оны 10 сарын 16
    • Бат
      Бөгс долоогч. Цүнх баригч минь
      2017 оны 10 сарын 16
  • Цнд (27.123.212.141)
    Үнэнийг л хэлсэн бн шүү дээ. Энэ мнглчууд чинь эргүүнүүд биш л байлтай. Толгой дээрнь бөөн бүлэг хулгайч нар суучихаад доромжлоод лбайж бхд тэмцэнэ дуугарна гэж байхгүй. Дуугарсан нэгнийгээ лдоош нь жийгээд байхийм. Харамсалтай
    2017 оны 10 сарын 16 | Хариулах
    • baatar
      Их л шударга царайлж олон юм ярих юм. Гэтэл таны 2-3 жилийн урд ярьсан чинь, бас хамаа намаагуй их ор тавиад хуухдууд толно биз гэж хэлсэн чинь мартагдаагуй байна. Унэ тогтворжуулах нэрээр тараасан их монгийг чинь одоо бид нараар толуулэх гээд цалин нэмэхгуй, бас авч байгаа нь амьдралд хурэхгуй хэцуу байна. Та бас л шударга дур эсгэж худал ярьсаар л байна уу. Та ер нь торд ажилласан ч ажиллаагуй ч баян чинээлэг амьдарч байгаа биз дээ. Таны эхнэрийг харахад ил байна. Та заавал яагаад ядарсан бидний толоо ажиллаж биеэ зовоох гээд байгаа юм бэ? Аан? Ойлгохгуй байна. Та мэт нь бидэнд хэрэггуй!
      2017 оны 10 сарын 16
  • Зочин (112.72.11.114)
    ПАНЧО Д.ЭНХБАЯР ЗАСАНД БАЙДАГ ШШГА-НЫ ХУРАНДАА н.ЯДМАА ГЭГЧЭЭС МЭДЭЭЛЭЛ АВДАГ БАЙСАН ТАЛААР ЯДМАА ГЭГЧ ХУРАНДАА СОГТУУДАА ЯРЬДАГ БАЙСАН.
    2017 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.11.114)
    ПАНЧО Д.ЭНХБАЯР ЗАСАНД БАЙДАГ ШШГА-НЫ ХУРАНДАА н.ЯДМАА ГЭГЧЭЭС МЭДЭЭЛЭЛ АВДАГ БАЙСАН ТАЛААР ЯДМАА ГЭГЧ ХУРАНДАА СОГТУУДАА ЯРЬДАГ БАЙСАН.
    2017 оны 10 сарын 16 | Хариулах
  • Bold (103.229.120.219)
    За золигтож байж дахиад есөн эрүү шүүлтэндээ орчихов. Шудрагаар хэлчихдэг хүн хэрэгтэй л дээ, гэхдээ л.
    2017 оны 10 сарын 16 | Хариулах
  • Uuriiguu hichee!!! (27.123.212.142)
    Altanguyagaa ingej hudlaa yrih Tusam chinii ner hund bhgui bolloo, chi chin ner tseverhen hun bish shuu de. Ymr ch bsn denzengee herges zailuulj chadah ni hu, Mongol yllaa erhem yrunhiilugchuu!!!
    2017 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.11.114)
    ОРХОН АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГААР АЖИЛЛАЖ  БАЙСАН “ПАНЧО” Д.ЭНХБАЯР ГЭГЧ ХЭН БЭ.    “Панчо” Д.Энхбаяр гэгч эрхэм нь Орхон аймгийн Цагдаагийн газрын даргаар томилогдоод хагас жил орчим ажилласан. Түүний хувьд нэг хэсэгтээл Орхон аймгийн Цагдаа нарыг ёстой шээс алдуулж дарамталж байсан талаар тухайн үед нь хамт ажиллаж байсан хүмүүс ам уралдан ярих болов. Мөн ажлаа авсан даруйдаа өөрийн байр суурийг бэхжүүлэх, нөлөөллөө нэмэгдүүлэх зорилгоор аймгийнхаа засаг даргаас эхлээд эрх мэдэл бүхий албан тушаалтнуудыг цагдаа нараараа өдөр шөнөгүй дагаж мөрдүүлэн хувиараа тагнуулын ажиллагаа явуулж, тэдний баримт фактыг цуглуулахаас гадна замын цагдаагаараа шалгуулж журамлуулж байсан гэдэг. Ийм маягаар тэднийг дарамтлах замаар хувьдаа 3 өрөө байр, ланд крузер 200 автомашин авхуулсан. Гэвч энэ бүхэн бол бага бөгөөд “Панчо”-ийн Орхон аймагт томилогдсон цаад зорилго нь зүгээргүй С.Зоригийн хэрэгтэй холбоотой бүх талын “материал”-ыг цуглуулж УИХ-ын дэд дарга Ц.Нямдожид дамжуулах байсан бөгөөд эн
    2017 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.11.114)
    ОРХОН АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГААР АЖИЛЛАЖ  БАЙСАН “ПАНЧО” Д.ЭНХБАЯР ГЭГЧ ХЭН БЭ.    “Панчо” Д.Энхбаяр гэгч эрхэм нь Орхон аймгийн Цагдаагийн газрын даргаар томилогдоод хагас жил орчим ажилласан. Түүний хувьд нэг хэсэгтээл Орхон аймгийн Цагдаа нарыг ёстой шээс алдуулж дарамталж байсан талаар тухайн үед нь хамт ажиллаж байсан хүмүүс ам уралдан ярих болов. Мөн ажлаа авсан даруйдаа өөрийн байр суурийг бэхжүүлэх, нөлөөллөө нэмэгдүүлэх зорилгоор аймгийнхаа засаг даргаас эхлээд эрх мэдэл бүхий албан тушаалтнуудыг цагдаа нараараа өдөр шөнөгүй дагаж мөрдүүлэн хувиараа тагнуулын ажиллагаа явуулж, тэдний баримт фактыг цуглуулахаас гадна замын цагдаагаараа шалгуулж журамлуулж байсан гэдэг. Ийм маягаар тэднийг дарамтлах замаар хувьдаа 3 өрөө байр, ланд крузер 200 автомашин авхуулсан. Гэвч энэ бүхэн бол бага бөгөөд “Панчо”-ийн Орхон аймагт томилогдсон цаад зорилго нь зүгээргүй С.Зоригийн хэрэгтэй холбоотой бүх талын “материал”-ыг цуглуулж УИХ-ын дэд дарга Ц.Нямдожид дамжуулах байсан бөгөөд эн
    2017 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (27.123.212.134)
    Denzen geed xvrgeniix n shvvx xural sayxan bolson doo yu bolsiim boloo? Eswel yoronxiilogchiin uls turiin zuwlux guai gemgvi bolgotsiinmoo!!! Xudlaa sn xvn bolj xaragdax gej bitgii ingej bai oxin chine xvrgen chine yaaj bsaniig bvr notolgootoi medej bgaa xvmvvs olon baigaa shvv!!!! Ichixgvi yum daa ta!!
    2017 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (182.160.37.86)
    алхуяг ч бас нэг нь.... хууль юу юм бэ гэж хальтарсан задгай шар шүү дээ.
    2017 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.229.121.23)
    САЙД болох гэсэн хүмүүс шуналдаа хөтлөгдсөн хүмүүс байдаг бол Алтанхуяг бас л тийм хүн байждээ. Сайд байхдаа шуналтсан байх нь хэ хэ
    2017 оны 10 сарын 16 | Хариулах
    • Зочин
      ЭНЭ ХУЛГАЙЧ НАР БИЕНЭЭСЭЭ ЯЛГАРАХ ЮМ ЮУЧ БАЙХГҮЙ,ИХ ИДСЭН,БАГА ИДСЭН ГЭЖ Л ЗОДОЛДООД БАЙНА.
      2017 оны 10 сарын 16
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
    3 цаг 56 мин
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
    5 цаг 38 мин
  • СХД-ийн Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулна
    6 цаг 44 мин
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
    7 цаг 48 мин
  • Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна
    8 цаг 25 мин
  • Сэлбэ голын загасыг Туул голын харзалсан хэсэгт шилжүүлжээ
    8 цаг 51 мин
  • МУАЖ Э.Амартүвшинд Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг өнөөдөр олгоно
    9 цаг 39 мин
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
    10 цаг 22 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна
    10 цаг 38 мин
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
    10 цаг 47 мин
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
    11 цаг 28 мин
  • Сар шинэ угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
    11 цаг 33 мин
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
    11 цаг 57 мин
  • COP17 бага хурлын уриаг албан ёсоор зарлалаа
    12 цаг 9 мин
  • Говийн биологийн олон янз байдлыг судлах шинэ хүрээлэн нээгдлээ
    12 цаг 16 мин
  • ӨНӨӨДӨР: Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо мэдээлэл хийнэ
    12 цаг 25 мин
  • Улаанбаатарт 16 градус хүйтэн байна
    12 цаг 32 мин
  • Тендерийн урилга
    12 цаг 55 мин
  • Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
    Өчигдөр 18 цаг 07 мин
  • Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл ирэх сарын 31-нд хэрэгжиж дуусна
    Өчигдөр 16 цаг 25 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн “ЯАЖ” подкастад дурдагдсан ОНЦЛОХ баримтууд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Н.Өсөхбаярт унасан "тэдний эрэмбэ" хэрхэн дээшлэх вэ?
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн нэрэмжит бөхийн барилдаанд улсын аварга О.Хангай тэргүүтэй хүчит 128 бөх зодоглоно
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • Дуу суръя: Энгэрийн ганц улиас шиг энд чамайг би санан хүлээсээр
  • “Гэртээ Ганцаараа” киноны ээжийн дүрээр монголчуудын мэдэх Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ядаргаа тайлах ЯНЗЫН хуйцай хийх жор
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • Дуу суръя: Энгэрийн ганц улиас шиг энд чамайг би санан хүлээсээр
  • “Гэртээ Ганцаараа” киноны ээжийн дүрээр монголчуудын мэдэх Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Эрүүл мэндийн салбарын бодлогыг хөгжлийн төлөвлөлттэй нийцүүлнэ
  • 658,563 сая ам.долларын өртөгтэй "ТЭЦ 5" цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Байгаль хамгаалагчид бугыг аюулгүй бүс рүү шилжүүлжээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК