зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАНАН сарнихын даваан дээр

2017-10-24
0
ЖИРГЭХ

Шинэ Засгийн Газар байгуулагдаж олон хүний “санаа амрав”. Одоохондоо Засгийн Газрын гишүүдийн сайн муу, сайхан муухай, хөөрхөн муухайг ярьцгааж байна. Олон хүн “зүгээр” л Засгийн Газар солигдсон “жирийн нэг” үйл явдал гэж ойлгож буй боловч түүний цаана маш олон үйл явц өрнөж байна. Нэг талаас манай нийгмийн төлөв байдал, хөгжлийн хандлага цоо шинэ чиглэлд өрнөх болжээ, нөгөө талаас нэгэнт нуран унаж буй хуучинсаг хүчин эрх мэдлээ хандгалан үлдэх үхэн хатан зууралдаж байна. Энэхүү шинэлэг бөгөөд ихээхэн зөрчилт үзэгдлийн мөн чанарыг ойлгох хүн дэндүү цөөхөн байна. Монголчуудын ухаан сэтгэлгээний цар хүрээ дэндүү ядмаг, явцуу болсон нь эндээс илт харагдаж байна. Эдүгээ болж буй олон үйл явдлын мөн чанарыг ойлгоход тус болоосой гэсэндээ энэхүү бяцхан анализыг толилуулж байна…

 

 


 
МАНАН-гийн задрал

 
Нэгэнт бүрэн эрхийнх нь хугацаа нь дуусаад бууж байгаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дараагийн алхмаа бодож тооцоогүй байна гэж ёстой “номонд хазгай”. Нэгэнт АН-ыг авах юмгүй болтол сүйтгэсэн тэрбээр МАН дахь өөрийн “холбоотон” М.Энхболдод найдаж байлаа. М.Энхболд ялах юм бол МАНАН урьдын адил “амгалан тайван” амьдарч болох байв.


М.Энхболд өөрөө ч гэсэн ялалтдаа итгэлтэй байсан юм. Учир нь УИХ-ын дийлэнхи олонхи, дээр нь “гарын дор” Засгийн Газар, Улаанбаатар болон орон нутагт олсон амжилт, үүний дээрээс саяхан болтол Ц.Элбэгдоржийн мэдэлд байсан Монголын авилгажиж, улс төржсөн хууль хүчний байгууллагууд, дээрээс нь бараг бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүгдээрээ шахам МАН-ын талд үйлчилж байсан нь энэ бүхний “баталгаа” болж байсан юм.


Гэтэл Х.Баттулга гэж нэг нөхөр гарч ирээд хамаг төлөвлөгөөг сөнөөгөөд хаях тэр. Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаар улс төрийн үйл явцын чиг хандлага, өрнөлд суурь өөрчлөлт эхэлж, Монголын улс төрд хуваарьгүй, хязгааргүй ноёрхож ирсэн МАНАН-д ихээхэн том ан цав гарч эвдрэлд орж эхлэв. Үүний улмаас МАН дотор хүчний дахин бүлэглэлт явагдаж, улс төрийн хүчний харьцаанд ихээхэн өөрчлөлт оров. Тухайлбал:

 

 

  1. МАН доторхи М.Энхболдын “нийслэлийн бүлэг”-ийн байр суурь үлэмж ганхаж, зарим талаар нуралтад оров.
  2. У.Хүрэлсүхийн толгойлсон “залуучуудын”, шинэ бүлэглэл тодрон гарч, улс төрийн шинэчлэлийг тунхаглав.
  3. Харин МАН доторхи “хуучинсаг” буюу “Рио Тинто”-гийн (“английн”) бүлэг чимээгүй байдлаар эрх мэдлээ сэргээхээр зүтгэж эхлэв.


Эдүгээ МАН доторхи болж буй ил далд олон үйл явцыг дээр дурдсан 3 бүлгийн хүчний харьцаа, нийлэмж, зөрчил үндсэндээ тодорхойлох болов. Иймээс бүлэг тус бүрийн “түүхэн хөгжил”, “мөн чанарыг шинжлэн үзэх ёстой.

 
Нэг. “Хуучинсаг” бүлэг. 

 
Энэхүү “хуучинсаг” бүлгийг өөрөөр “Рио Тинтогийн”, “Барууны”, “жинхэнэ МАНАН”, “хуучин МАНАН” гэх мэт олон янзаар нэрлэж болно. Энэ бүлэг Монголын улс төрд, түүний дотор МАН-ын удирдлагад олон жилийн турш амь бөхтэй бугшин амьдарч, улс орны баялгийг цөлмөн хоосолж, мөн олон жил халаагүй, хуваарьгүй ноёрхож ирсэн бөгөөд өөрийн “дүрэмгүй” тоглолт, зэрлэг өрсөлдөөний улмаас улс орныг сүйрэлд оруулж, байр сууриа хамгийн их алдсан бүлэг болно.


“Үүсгэн байгуулагч” нь Н.Энхбаяр боловч хожим С.Баяр, Сү.Батболд, Ө.Энхтүвшин, М.Энхболд нар залгамжлан авч явсан болно. МАН-ын бусад бүх бүлгүүд энэхүү “хуучинсаг” бүлэгт захирагдан, тэднээс хараат байдлаар ажиллаж ирсэн юм. Гэхдээ МАН-ын “хуучинсаг” бүлэглэлийн хуваарьгүй ноёрхол Ц.Элбэгдоржтой хоршиж “хамтран ажиллах” замаар МАН, АН хоёрыг ээлжлэн дарамтлах байдлаар тогтож ирсэн онцлогтой. Энэхүү “хамтарсан” үйл ажиллагааны үр дүнд АН-д лидер болох ганц ч хүн үлдээгүй, МАН-д ганцхан лидер үлдсэн юм. Хэрэв зориудаар бэлтгэж үлдээсэн ганц лидер нь унавал яах вэ ? гэж хэн ч бодсонгүй. Чухам энд л МАНАН-г олон жил толгойлж ирсэн “хуучинсаг” бүлэглэлийн стратегийн цоорхой, системийн алдаа байсан юм. Гэтэл Х.Баттулга энэ “цоорхойгоор” орж ирсэн нь МАНАН-д гарсан ан цавыг ихэсгэж, цууралт задрал үүсгэжээ.


МАН-ын “хуучинсаг” бүлэг “толгой” хэсэгтээ хүчтэй, “хөл” хэсэгтээ сул. Учир нь тэд ард түмнээсээ аль эрт үлэмж хөндийрсөн “хоосон толгойнууд” бөгөөд “хөл”-өө бусад бүлгүүдийн хүчийг ашиглан хийдэг байв. Гэхдээ тэдэнд эрх мэдэл, мөнгө гэсэн нэн хүчирхэг зэвсэг байгаа ба тэдний ард Монголын том компаниуд, тэдний компрадор удирдагчид, түүнчлэн хэт улс төржиж, улс төрийн “тэнэг муна” болсон хууль, хүчний байгууллагууд байдаг. “Хуучинсаг” бүлгийн толгойлогч нь саяхан болтол С.Баяр байсан. Одоогоор тэд толгойлогчгүй мэт боловч асар удахгүй тэр нь “төрөн гарах” нь мэдээж хэрэг. “Хуучинсаг” бүлэгт үе солигдох үйл явц улам бүр идэвхижиж байгаа.

 
Хоёр. “Нийслэлийн” бүлэг. 
 

М.Энхболдыг МАН-ын дарга болсноос хойш түүний уйгагүй, тэвчээртэй хөдөлмөрийн үр дүнд “Нийслэлийн” бүлэг “туслах” бүлгээс “голлох” бүлэг болтлоо өсөн дэвжсэн болно. Энэ бүлгийг “шинэ МАНАН”, “Хятад баримтаат”, “МАНАН-г залгамжлагч” гэж бас л олон янзаар нэрлэдэг.


Ялангуяа 2016 оны УИХ сонгуулийн үнэмлэхүй ялалтын дараа “Нийслэлийн” бүлэг МАН доторхи дангаар ноёрхогч бүлэг болон хувирав. Энэ нь “өөрийн мэдлийн” Засгийн Газар байгуулсан болон бусад олон томилгоогоор батлагддаг. Энэхүү “нийслэлийн” бүлэг “толгой”, “хөл” тэнцүүхэн учраас нэлээд хүчтэй. “Нийслэлийн” бүлэг Засгийн Газар, Улаанбаатар гэсэн 2 “найдвартай” том тулгууртай, түүндээ найдаж байтал энэ хоёрын нэг нь унаж, нөгөө нь уналтын байдалд оров. Үүний үр дүнд “нийслэлийн” бүлгийн хүч үлэмж суларсан. Гэхдээ энэ нь “нийслэлийн” бүлэг бүрмөсөн “сөнөсөн” гэсэн хэрэг огт биш юм. Учир нь “нийслэлийн” бүлэгт хэдийгээр үлэмж дундарсан боловч хангалттай их мөнгө хөрөнгө буй, мөн сандарч самгардаж, сарнисан боловч боловсон хүчний асар их нөөц бий.

 

Гурав. “Залуучуудын” бүлэг.

 
Энэ бүлгийг өөрөөр “шинэчлэгч”, “шинэ үеийн” гэх мэт нэрлэж болно. У.Хүрэлсүхийн толгойлсон энэ бүлэг угтаа бол тийм ч залуу биш, гэхдээ манай нийгмийн болон МАН-ын удирдагчдын дундаж настай харьцуулахад тэднийг “залуу” гэхээс өөр арга байхгүй. Тэд бараг бүхэлдээ ид хав нь ид жагсаж яваа 40-50 насныхан бөгөөд тэдний хамгийн гол шинж нь дараагийн, шинэ үеийн төлөөлөл болж байгаад оршино. Энэ нь тэднийг төгс залуучууд гэсэн хэрэг огт биш бөгөөд МАН дахь “залуучуудын” бүлэглэл “жинхэнэ шинэчлэгч” болон “хуучинсагууд”-ын далд түлхээсээр гарч ирсэн “угсаа залгамжлагч” гэсэн 2 том хэсэгт хуваагдах ба энэ нь одоохондоо сайн ялгарч харагдахгүй шахам байгаа. Гэвч сайтар ажиглавал ялган салгаж болно.


Тэд “толгой” талдаа хүч харьцангуй сулавтар, харин “хөл” нь маш сайн, боловсон хүчний нөөц ихтэй. Хамгийн гол нь тэд ирж яваа цагийн төлөөлөл юм. Засгийн Газрыг унагах ажилд амжилт олсон мэт харагдаж байсан “залуучуудын” бүлэг “өсөн торних” ид үедээ ажил нь саармагжиж эхлэв. Энэ нь тэдний “нялхсын өвчин”-тэй холбоотой боловч гол шалтгаан нь шинэ хуучны зөрчил, МАНАН-гийн эсэргүүцэлтэй холбоо бүхий бодит байдалд оршино. Энэ тухай товч өгүүлсү…


Тэмцлийн шинэ хэлбэр

 
Өнөөдөр олон хүн “шинэчлэгч” У.Хүрэлсүхийн “залуучуудын” бүлэг, “хуучинсаг” М.Энхболдын “нийслэлийн” гэсэн хоёрхон бүлэг МАН дотор өрсөлдөж байгаа гэж ойлгодог нь маш буруу юм. М.Энхболдын “нийслэлийн” бүлгээс ч дутахааргүй “хуучинсаг” буюу “хуучин МАНАН” бүлэглэл байгааг олон хүн “мартаж” байна.


Дурдан буй 3 бүлгийн хүч ойролцоогоор тэнцүү. Ийм учраас ялалтад хүрэхийн тулд нөгөө хоёр бүлгийн аль нэгтэй хамтран ажиллахаас өөр арга байхгүйд тэдний өнөөгийн өрсөлдөөний гол онцлог оршино. Энэ нь Ж.Эрдэнэбатын Засгийн Газрыг унагасан болон У.Хүрэлсүхийн Засгийн Газрыг байгуулсан үйл явдлаас тов тодорхой харагддаг.


Ж.Эрдэнэбатын Засгийн Газрыг унагахад гол үүрэг гүйцэтгэсэн “залуучуудын бүлэглэл” “хуучинсаг” бүлгээсээ тусламж авснаар санасандаа хүрчээ. Гэвч “хуучинсаг” бүлгийн гол зорилго нь чадвал “нийслэлийн” бүлэгт алдсан байр сууриа эргүүлж авах, чадахгүй бол У.Хүрэлсүхэд шахалт үзүүлэх замаар байр сууриа сэргээн тогтоох явдал байжээ. Засгийн Газрыг унагах эхний шатанд “хуучинсаг” болон “залуучуудын” бүлэг хүч хавсарсны улмаас “нийслэлийн” бүлэг ялагдал хүлээв. Өөрөөр хэлбэл “залуучуудын” болон “нийслэлийн” бүлгийн зодоон дундуур “хуучинсаг” бүлэглэл орж, завсраас нь хонжоо гаргасан байна.


Харин Засгийн Газар байгуулах дараагийн шатанд “хуучинсаг” болон “нийслэлийн” бүлэг хоёр хүч хавсран “залуучуудын” бүлэг, тухайлбал У.Хүрэлсүхэд хавсарсан шахалт үзүүлэх болов. Харин хэн хэн, ямар хүчээр, яаж шахалт үзүүлсэн нь одоохондоо хөшигний цаана үлджээ. Гэсэн хэдий ч шинэ Засгийн Газрын бүрэлдэхүүнийг шинжлэх замаар ямар тохироонд хүрч, аль бүлэг хэнийгээ шинэ Засгийн Газар руу “шахсаныг” хялбархан мэдэж болно.


Манайхан надаас шинэ Засгийн Газрын хэн хэн нь аль аль бүлгийн гишүүн гэдгийг хэлээд аль гэж “загнах” нь ойлгомжтой. Гэхдээ дандаа “бэлэн хоол” халбагадуулж идэж байснаас хааяа ч гэсэн өөрийнхөө толгойг ажиллуулж байх хэрэгтэй гэдгийг би онцлон сануулж байна.


Ямар ч гэсэн хөшигний цаана маш ширүүн зодоон болсон нь тодорхой байна. Үүнийг мэдэх далд болон дам олон арга байдаг. Би арга зүйн зөвлөгөө өгье. Ухаандаа эдүгээ Засгийн Газарт шадар сайд болсон Ө.Энхтүвшингийн хэдхэн хоногийн дотор хэлсэн үгийг шинжлээд үзэхэд олон юм тодорхой болно. Эхлээд Ө.Энхтүвшин: ”Тэр (У.Хүрэлсүхийг хэлж байна.) зөвшилцөхгүй гээд хаа холдохым ?!” гэж ихэд ууртай хэлсэн. Түүний энэ үг У.Хүрэлсүхийн эрх мэдлийн бодит хэмжээ заагийг хамгийн тод харуулсан юм. Мөн Ө.Энхтүвшин: “Тэр (У.Хүрэлсүхийг хэлж байна) зөвшилцөх зарчим, саналаа хэлэхгүй байна” гэж шүүмжилсэн. МАН “зөвшилцөх зарчим” нэрээр хуйвалдаан хийсээр байгаад улс орноо сүйрүүлсэн гэдэг нь хэн бүхэнд тодорхой юм. Эндээс У.Хүрэлсүх “хуучинсаг” бүлэгт эхэндээ нэлээд хатуу ханджээ гэж дүгнэж болно. Асар удалгүй Ө.Энхтүвшин: “Би Засгийн Газарт орохгүй, би тэгж юм болгон руу шургадаг хүн биш” гэж ахин уурссан. Энэ үгнээс У.Хүрэлсүх эцсийн мөч хүртэл гүрийж байсныг харуулж байна.


Адаг сүүлд нь Ө.Энхтүвшин “Нөхцөл байдал өөрчлөгдсөн” гэсэн. Ямар нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж ?! Эндээс бүлгүүд нэн тодорхой тохироонд хүрсэн учраас У.Хүрэлсүхийн “холимог” Засгийн Газар бүрэлджээ гэж дүгнэж болно. Өнөөгийн нөхцөлд “холимог” Засгийн Газар хүсмээр зүйл биш, бас жигшиж зугтахаар зүйл хараахан биш. Хамаг асуудал МАНАН-гийн эсрэг тэмцэх эсэхээс л шалтгаална. 
 

МАНАН сарних эсэх асуудал

 
Ийнхүү “залуучуудын” бүлэг толгойлсон, “хуучинсаг” болон “нийслэлийн” бүлэг оролцсон “холимог” Засгийн Газар бүрджээ. Одоо “холимог” Засгийн Газар МАНАН-даа уусаад алга болох уу ?, эсвэл шинэчлэлийг ямар нэг байдлаар эхэлж чадах уу ? гэсэн зарчмын асуудал үүснэ. Энэ хурц асуудлын шийдэл нь “онол ном”, бодлогын асуудал биш, харин сэтгэл зүтгэл, эр зоригийн асуудал мөн. Эдүгээ МАНАН-тай тэмцэж, түүний олон жилийн дангаар ноёрхлыг таягдан хаях нь МАН-ын “дотоод асуудал” огт биш, харин Монгол Улс, Монгол үндэстний язгуур эрх ашгийн асуудал мөн.


Монгол Улс “ардчиллын үлгэр жишээ”, “баян бүрд” гэсэн магтаал аль хэдийн “түүх болон” үлдэж, ардчилал, зах зээлийг “гутаан бузарлагч” гэсэн “нэр цолтой”-гоор гадаадын сурах бичигт орох болсон ичгүүрт сүйрэл, дампуурлын гол буруутан нь гагцхүү МАНАН мөн.


Эдүгээ МАНАН ард түмэн бидэнд итгэж, УИХ-ын олонхийн суудал өгсөн, бид төр барих ихээхэн “туршлагатай” гэдэг ганцхан үг хэлж буй. Сонгогчдыг худал амлалтаар хууран мэхлэж, тэдний саналыг худалдан авах авах аргаар эрх мэдэлд хүрсэн, төр засгийн албан тушаалыг үнэ хүргэн зарах бүдүүвч боловсруулан, хэрэгжүүлсэн МАНАН-гийн төр засгийг хууль ёсны, легитим засаг гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Мөн туршлага сайн муу хоёр янз байх бөгөөд МАНАН-гийн “туршлага” бол төр засгийг дампууруулсан, эдийн засгийг сүйрүүлсэн, нийгмийг хаост оруулсан, оюун санааг тэнэгрүүлсэн хамгийн адгийн жигшүүрт алдаа, санаатай болон санамсаргүй үйлдсэн гэмт хэрэг мөн. Хэрэв МАН өөрийн “туршлагыг” санаатай үйлдсэн бол төр болон үндэстний эсрэг хар хүчин, хэрэв “санамсаргүй” үйлдсэн бол төр барих ухаан, чадваргүй мулгуу харанхуй хүчин мөн.


Эдүгээ МАНАН-гийн дангаар ноёрхлыг таягдан хаяхгүйгээр Монгол Улсыг хөгжүүлэх тухай аливаа яриа, бодол, хүсэл утга учраа алдана. 


Өнөөдөр МАН-ын “хуучинсаг” болон “нийслэлийн” бүлэг нэгдэн нийлж, МАНАН-гийн дангаар ноёрхлыг хадгалан үлдэхийг санаархаж буй. Харин МАН-ын “залуучуудын” бүлэг тэдний эсрэг тэмцэж байна. Энэ нь өнөөгийн улс төрийн тэмцэл, зөрчлийн агуулга юм.


Цаашид юу болох вэ ? 

 
МАН доторхи 3 бүлгийн зөрчлийг “холимог” Засгийн Газар байгуулах замаар шийдэх боломжгүй. Ямар ч гэсэн М.Энхболдын “нийслэлийн” бүлэг “тоосгыг нэг нэгээр нь ахин өрөх” аргаар хуучин байр сууриа хамгаалж, “сэргээн тогтоохыг” эрмэлзэх нь гарцаагүй. Энэ нь УИХ-ын дарга болохоор зэхэж байсан Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд болгосноос тод харагдана. Ингэснээр М.Энхболд УИХ-ын даргын суудалдаа хэвээр үлдэв. Мөн Сангийн сайдаар “хуучинсаг” бүлгийн залуу төлөөлөгч Ч.Хүрэлбаатар сонгогдов. Тэрбээр 2000-2003 онд Ерөнхий сайд Н.Энхбаярын эдийн засгийн зөвлөх, улмаар 2003-2007 онд Ц.Элбэгдорж болон Сү.Батболдын үед Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, улмаар 2007-2008 онд М.Энхболдын үед Түлш эрчим хүчний сайдаар ажилласан. Ч.Хүрэлбаатар ямар ч засгийн үед “тогтвортой” ажиллаж байсан, “тэсэн үлдэх” гайхалтай чадвартай МАНАН-гийн шинэ залуу төлөөлөгч болно. МАН доторхи МАНАН-д үе солигдох үйл явц явагдаж, эл дол болж, нэр нүүрээ барсан хуучин удирдагчдын оронд шинэ залуу залгамжлагчдыг “төрүүлэх” болсон ба үүний сонгодог жишээ нь Ч.Хүрэлбаатар юм. Энэ үйл явц өргөжин тэлэх хандлагатай ба энэ хэрээрээ Монголын улс төрийн амьдралыг тогтворгүй, тодорхойгүй болгох нь дамжиггүй.


Түүнчлэн шинэ Засгийн Газарт “хуучны” Ц.Нямдорж орсон нь ихэд анхаарал татаж буй. Ц.Нямдорж бол “төрийг би мэднэ”, “хуулийг би мэднэ” гэж цээжээ дэлддэг нэгэн бөгөөд цагаа тулахаар өрөөлийн намын бузар булайг “сайн” илчилж, өөрийн намынхыг “хав дардаг” нэгэн бөлгөө. Хэдийгээр Ц.Нямдоржоос “шинэ зүйл” хүлээх нь утга учир багатай боловч нас нь явж, үнэнд гүйцэгдэх үед “шударга ёсыг” ямар нэг хэмжээгээр сэргээнэ гэдэгт найдах л үлдэж байна. Ц.Нямдорж хууль, хүчний байгууллагын хэт улстөржилт, хэтэрхий тэнэглэлийг ямар нэг хэмжээгээр саармагжуулж, түр торгоох боломжтой авч Монголын улс төрд нүүрлэсэн хулгай, дээрэм, луйвар, авилгын системийг яаж ч чадахгүй гэдгийг санаж явбал зохино. Учир нь системийн том засварыг аль нэг салбарын хүрээнд биш, харин бүхэлд нь хийх ёстой байдаг. 


МАНАН дотор ч гэсэн хэт дураар авир, дүрэмгүй тоглолтоос татгалзаж, ямар нэг хэмжээгээр “шударга ёсыг сэргээх” эрмэлзэл сулхан ч гэсэн ажиглагдаж байгааг дурдах нь шударга хэрэг болно. Гэхдээ МАНАН-д хэзээ ч итгэж, найдаж болохгүй бөгөөд учир нь аливаа системийн мөн чанар системийн эвдрэл болоогүй тохиолдолд хэзээ ч өөрчлөгддөггүй. 


МАНАН задралд орж, түүний ил далд тэмцэл хурцдахын хэрээр улс төрийн шинэ гуравдагч хүчин үгүйлэгдэж байна. Энэхүү орон зайг эзлэхийг Н.Энхбаяр туйлын их хүсч буй. Н.Энхбаяр бол залуу улс төрчдийн “мах цус”, зовлонт нулимсаар “идэш тэжээл” хийж амьдардаг улс төрийн махчин араатан мөн. Тэгээд ч улс төрийн дарангуй системийг бүтээгч өөрөө тэрхүү адгийн системээ засан өөрчилдөг тохиолдол энэ дэлхийд ганц ч байхгүй. 


МАН-ын зөрчил ил харагдсанаар АН “сайн болдог” зүй тогтол хаана ч байхгүй. Гэтэл АН-ын тэнэгүүд МАН-ын дотоод тэмцлийн харж “баярлахаас” өөр зүйл хийж чадахгүй байна. АН-ын нэлээд удирдагчид саяхан ялалт байгуулсан Ерөнхийлөгчид найдаж, түүний ард хоргодож байгаа нь үлэмжийн их тэнэглэл юм. Тэр ч байтугай Тамгын Газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгчөөсөө “илүү гарч”, “нэгдүгээр хүний рольд” тоглохын хамт АН-ын суртал нэвтрүүлгийг дангаараа хүчлэн хийж байгаа нь маш аюултай үзэгдэл мөн. Ийм байдал удаан үргэлжилбэл жудогийн хэллэгээр Ерөнхийлөгч Х.Баттулгыг “идэвхигүй барилдсан” гэж “анхны торгууль” өгөх цаг тун ойрхон байна. Учир нь ард түмний дэмжлэг бол шууд утгаараа хүлээлт бөгөөд түүнийг ямар нэг “шинэ ажил” хийж байж л хадгалан үлдэж, хүчийг нь нэмэгдүүлж болно. Харин ард түмний хүсэн хүлээсэн зүйлийг нь хийхгүй бол энэ хүлээлт хөөс болон замхарч, ихэнхи тохиолдолд дэмжлэгийг оргүй буюу эсрэг чиглэлтэй болгодог. 


“Холимог” Засгийн Газар ажлаа эдийн засгаас эхлэх ёстой гэж олон хүн “ойлгож” байгаа нь тун их эндүүрэл. Учир нь байгалийн болон нийгмийн баялгийг нам, төрийн механизм ашиглан цөлмөн хоосолдог, идэж үгүйрүүлдэг МАНАН систем байсан цагт ямар ч эдийн засгийн бодлого амжилт олохгүй, ямар ч их мөнгө Монгол Улсад тогтохгүй.


МАНАН-тай тэмцэх эхний алхам нь авилга, хүнд сурталтай тэмцэх явдал гэж олон хүн ойлгож байгаа нь бас л асар их эндүүрэл. Учир нь МАНАН-гийн “гар хөл”, тэдний өмнөө барьдаг “тэнэг муна” болж, хэт авилгажиж “улс төрийн байгууллага” болон хувирсан Цагдаа, Тагнуул, АТГ, Шүүх, прокурор зэрэг хууль, хүчний байгууллагын удирдлагуудыг сольж шинэчлэхгүйгээр авилгатай хийх ямар ч тэмцэл амжилт олохгүй.


Чухам үүнийг л манай ард түмэн хүсэн хүлээж буй. Ард түмний энэ хүлээлтийг гүйцэлдүүлэх эсэх нь Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 3-ын сэтгэл зүтгэл, эр зоригоос шалтгаална. Үүнийг гүйцэлдүүлж чадвал Та нар бүгдээрээ баатар, эс чадвал бүгдээрээ новш. Энэ бол 2020 оны прогноз бөлгөө…

 


Судлаач Х.Д.Ганхуяг.
2017 оны 10 дугаар сарын 23
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гадаад харилцааны ган татлагат гүүр
"Бууж мордох хорвоо"
С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • зочин (66.181.160.127)
    Их л бодууштай, сонин л юм бичсэн байна.
    2017 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.181.221)
    battulga manangiin tom tuluulul shvv dee .yamar atcniihni mongol yaldag yum .manan l yalsan shvv dee
    2017 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (70.79.142.208)
    МАНАН юун түрүүн ээж, аав, авгай хүүхэд нууц амрагаараа далд нэгдсэн найзууд гэх МАН-АНын улс төрчдийн нэгдэл. , Тэд нь араар нь хэнийг дэмжих, муучлахаа шийддэг.
    2017 оны 11 сарын 04 | Хариулах
  • Буруу Цолмон (103.10.23.111)
    Монголоо гэсэн эрх мэдэлд хүрсэн эх оронч хулгайч нар нэгдэж Эх орон газар нутаг баялаг Төрийн тусгайр тогтонлоо хахуулийн мөнгөөр худалдагч МАНАН хэмээх гадаадын тэжээвэр хулгайч нарын бүлэглэлтэй тэмцэж байгаа нь их шаашаалтай хэрэг Ардтүмэн одоо энэ хүмүүсээ дэмжин нэгдэх хэрэгтэй тэгэж байж МАНАН гаас сална
    2017 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.10.23.111)
    Баттулга Хүрэлсүх Нямдорож нарын удирдлагаар эх орноогэсэн бүлэг нэгдэж ард түмнийд дэмжлэгтэй зоригтой ажилаж чадвал МАНАН бүлэлэлий баривчлан устгаж чадна Тийм хууль нь бэлэн байна
    2017 оны 10 сарын 27 | Хариулах
    • Зочин
      tenegee naad 3 chini manangiin tom tuluulul
      2017 оны 10 сарын 27
  • Зочин (122.201.21.253)
    Тийм шүү. Нямдоржийг Баттулга Хүрэлсүх хоёр хэрхэн дэмжиж чадахаас л бүх зүйл хамаарна. Ганц Нямдорж хичнээн зүтгээд ч ганцаараа дийлэхгүй. Ганхуяг та Уянга Баатархүү хоёртоогоо нийлж АН-ыг өмөөрч тэнэгтэхгүй бол таны прогнозыг унших сонирхолтой л байдаг юм. Судлаач хүн аль нэг намыг илт дэмжиж нөгөөг илт муулах юм бол утга юу байна? Х.Баттулга руу илт хандраад байгаа чинь харагдаж л байна.
    2017 оны 10 сарын 27 | Хариулах
    • Зочин
      uynga ch yanhan hiigeed manangaa demjeed yavsan .muu pizdad vhteree vnemjij hulhiduulsan daa
      2017 оны 10 сарын 27
  • zochin (66.181.179.40)
    zuv l talaas ni bichsen baina khuuli khyanaltiin ATG TSAGDAA TEG PROKUROR SHUUKHIIN idee beerendee barigdsan alban tushaaltnuudiig tsatssan undugnuudiinkh ni khamt zailuulakhgui bol ch arai l dendlee ted nar bugd ter bumtan bolson gej yaridag shuu dee
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Баттулга Зиканууд ир ЖАНГАА ид (174.205.1.127)
    Баттулга Зика мэтийн хулг айчууд ш о р о н д сууж байж л Монгол Ялна тэрнээс торийн шилдэг хул гайч хулгайтай тэмцэнэ гэж ямар юм байсийн.
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (139.5.219.149)
    32-ын бүлэг, МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
    • Зочин
      Ард тумнийг цохруулсэн новшнууд нь Баттулга Зика тэргуутэй АНы бузарууд шуу Илж игээ. МАН гарснаар чи л цохорч байх шиг байна. Ингэж амьд явхаар амиа хоролчооч АНы дебилээ
      2017 оны 10 сарын 24
  • Зочин (202.179.26.105)
    МАНАН-гийн “гар хөл”, тэдний өмнөө барьдаг “тэнэг муна” болж, хэт авилгажиж “улс төрийн байгууллага” болон хувирсан Цагдаа, Тагнуул, АТГ, Шүүх, прокурор зэрэг хууль, хүчний байгууллагын удирдлагуудыг сольж шинэчлэхгүйгээр авилгатай хийх ямар ч тэмцэл амжилт олохгүй.
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.26.105)
    МАНАН-гийн “гар хөл”, тэдний өмнөө барьдаг “тэнэг муна” болж, хэт авилгажиж “улс төрийн байгууллага” болон хувирсан Цагдаа, Тагнуул, АТГ, Шүүх, прокурор зэрэг хууль, хүчний байгууллагын удирдлагуудыг сольж шинэчлэхгүйгээр авилгатай хийх ямар ч тэмцэл амжилт олохгүй.
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
    • Иргэн
      Санал нэг байх юмдаа
      2017 оны 10 сарын 24
  • ЗОЧИН (139.5.219.128)
    ТЭГЭЭД САРНИХ НАЙДЛАГА ТУН БАГА УУ? УГУЙ ЮУ?
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (150.129.140.17)
    YAMARTAICH 2020 HUN HURTEL MONGOLCHUUD UUDLUHGUI AHIN YADUURCH TUILDSAAR L BH NI TODORHOI BN!!! ERTHEN GADNII ORON ZORIJ YUM HUMAA ZARSAN NI DEERDEE!!! 2020 ON GEHED ENE MI.ENHBOLD HURELSUH 60 TERBUM HUCHIN HULGAI HIIDEG GARUUD TURD BSAAR MUN AHIJ ZARTSAAGAAR SONGUULI LUIVARDVAL MONGOL ULS UNEHEER DESEHGUI!!! YASAN CH UHAAN MUUTAI HUMUUSEER DUURCHIHSEN MAL UNDESTEN BE!!!
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (150.129.140.17)
    YAMARTAICH 2020 HUN HURTEL MONGOLCHUUD UUDLUHGUI AHIN YADUURCH TUILDSAAR L BH NI TODORHOI BN!!! ERTHEN GADNII ORON ZORIJ YUM HUMAA ZARSAN NI DEERDEE!!! 2020 ON GEHED ENE MI.ENHBOLD HURELSUH 60 TERBUM HUCHIN HULGAI HIIDEG GARUUD TURD BSAAR MUN AHIJ ZARTSAAGAAR SONGUULI LUIVARDVAL MONGOL ULS UNEHEER DESEHGUI!!! YASAN CH UHAAN MUUTAI HUMUUSEER DUURCHIHSEN MAL UNDESTEN BE!!!
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (150.129.140.17)
    YAMARTAICH 2020 HUN HURTEL MONGOLCHUUD UUDLUHGUI AHIN YADUURCH TUILDSAAR L BH NI TODORHOI BN!!! ERTHEN GADNII ORON ZORIJ YUM HUMAA ZARSAN NI DEERDEE!!! 2020 ON GEHED ENE MI.ENHBOLD HURELSUH 60 TERBUM HUCHIN HULGAI HIIDEG GARUUD TURD BSAAR MUN AHIJ ZARTSAAGAAR SONGUULI LUIVARDVAL MONGOL ULS UNEHEER DESEHGUI!!! YASAN CH UHAAN MUUTAI HUMUUSEER DUURCHIHSEN MAL UNDESTEN BE!!!
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (90.203.72.214)
    Ганхуягийн бичсэн зүйлүүдэд дэндүү хувийн хандлага харагдаад бдг. Энхбаярыг хэтрүүлж муулна, хүрэлсүх баттулга эд нарыг хэтрүүлж магтана. Захиалгаар бичдэг ч юм шиг, яасан ч зүгээр л бодит үнэнээр бичдэгггүй. Тэгэхээр л нэг л худлаа хүн санагдаад байдаг юм. Уянга энэ удаад хэнд худалдагдсан, тэрний талд л бүх юмыг гаргаж бичнэ
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.26.100)
    АРУУНЫ ТАРХИ УГААСАН ОН ЖИЛҮҮДИЙН ҮР ДҮНД МОНГОЛЧУУД ЭХ ОРНОО, АРД ТҮМНЭЭ, ЭД БАЯЛГАА, ЭЦЭГ ЭХ, ҮР ХҮҮХДЭЭ ХАМГААЛАХ ЧАДВАРГҮЙ НИЙГМИЙГМАССЫГ ТӨЛӨВШҮҮЛЖ ЧАДЖЭЭ. ЭНЭ БАРУУНЫ БОДЛОГЫГ ДЭМЖДЭГ ХУЙВАЛДАЖ ХУВИЙН ЭРХ АШГАА ХАМГААЛДАГ БҮЛЭГ ХҮМҮҮС БИЙ БОЛЖ УЛМААР НАМААР ДАМЖИЖ ТӨРД ШУРГАЛСААР БАЙНА. ЭДИЙН ЗАСАГ УЛМААР ҮНДЭСНИЙ ТУСГААР ТОГТНОЛ АЮУЛЫН ИРМЭГТ ИРЭЭД БАЙНА.
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.26.100)
    АРУУНЫ ТАРХИ УГААСАН ОН ЖИЛҮҮДИЙН ҮР ДҮНД МОНГОЛЧУУД ЭХ ОРНОО, АРД ТҮМНЭЭ, ЭД БАЯЛГАА, ЭЦЭГ ЭХ, ҮР ХҮҮХДЭЭ ХАМГААЛАХ ЧАДВАРГҮЙ НИЙГМИЙГМАССЫГ ТӨЛӨВШҮҮЛЖ ЧАДЖЭЭ. ЭНЭ БАРУУНЫ БОДЛОГЫГ ДЭМЖДЭГ ХУЙВАЛДАЖ ХУВИЙН ЭРХ АШГАА ХАМГААЛДАГ БҮЛЭГ ХҮМҮҮС БИЙ БОЛЖ УЛМААР НАМААР ДАМЖИЖ ТӨРД ШУРГАЛСААР БАЙНА. ЭДИЙН ЗАСАГ УЛМААР ҮНДЭСНИЙ ТУСГААР ТОГТНОЛ АЮУЛЫН ИРМЭГТ ИРЭЭД БАЙНА.
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.26.100)
    БАРУУНЫ ТАРХИ УГААСАН ОН ЖИЛҮҮДИЙН ҮР ДҮНД МОНГОЛЧУУД ЭХ ОРНОО, АРД ТҮМНЭЭ, ЭД БАЯЛГАА, ЭЦЭГ ЭХ, ҮР ХҮҮХДЭЭ ХАМГААЛАХ ЧАДВАРГҮЙ НИЙГМИЙГМАССЫГ ТӨЛӨВШҮҮЛЖ ЧАДЖЭЭ. ЭНЭ БАРУУНЫ БОДЛОГЫГ ДЭМЖДЭГ ХУЙВАЛДАЖ ХУВИЙН ЭРХ АШГАА ХАМГААЛДАГ БҮЛЭГ ХҮМҮҮС БИЙ БОЛЖ УЛМААР НАМААР ДАМЖИЖ ТӨРД ШУРГАЛСААР БАЙНА. ЭДИЙН ЗАСАГ УЛМААР ҮНДЭСНИЙ ТУСГААР ТОГТНОЛ АЮУЛЫН ИРМЭГТ ИРЭЭД БАЙНА.
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • Г.Батнасан (103.194.176.98)
    Энэ ч үнэний ортой шүү. Үнэхээр Баттулга, Хүрэлсүх, Нямдорж гурав МАНАН-г бүрмөсөн арилгахын төлөө санаа нийлэн зүтгэвэл боломж байна. М.Энхболд, Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар нар ихээхэн тээг болно доо.
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • ард (66.181.183.15)
    Шинэ сайдуудын дотор Ч. Хүрэлбаатар гэгч төрөөс төрсөн тэрбумтан, сонгууль луйвардагч нүдний булай нэг байнаа, ерөнхийлөгч өө
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
    14 цаг 4 мин
  • "Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
    14 цаг 18 мин
  • Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
    14 цаг 22 мин
  • ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
    15 цаг 3 мин
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
    15 цаг 33 мин
  • Олон улсын Хиймэл оюун ухааны хоёрдугаар олимпиад өнөөдөр эхэллээ
    15 цаг 36 мин
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
    17 цаг 49 мин
  • POETRY: Шүхэр мэт шүлгүүд
    18 цаг 18 мин
  • Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна
    19 цаг 43 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    20 цаг 4 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    20 цаг 24 мин
  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний зөвлөлийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
    20 цаг 42 мин
  • ЦУОШГ: Усархаг, аадар борооноос сэрэмжлүүлж байна
    21 цаг 5 мин
  • НОК-ын шуурхай штабаас цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө
    21 цаг 8 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    21 цаг 57 мин
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
    21 цаг 58 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл эхэллээ
    22 цаг 8 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    22 цаг 14 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
    Уржигдар 11 цаг 00 мин
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
    Уржигдар 10 цаг 55 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Статистик: Манай улсад "Увс" гэсэн нэртэй 2 хүн, "Улаангом" гэсэн нэртэй 1 хүн байна
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
24 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК