Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бидний ”дампуурсан” сэтгэлгээ

2017-11-20
0
ЖИРГЭХ

“Бид нар харж ухаараад байхад улстѳрчид тэнэгтэж зѳрүүдлээд байна” хэмээн халаглаж харамсаад байх хэрнээ, бурууг нь ѳѳрѳѳсѳѳ биш, бусдаас хайдаг бидний сэтгэлгээ хэвээрээ. Яаж ч бодсон биднээс асар илүү мэдээлэл дунд байгаа, сайн муу боломжуудыг мэдэрч буй тэд, биднээс тэнэг мунхаг байна гэж байхгүй. Яг үнэндээ тэд ѳѳрсдѳѳ хичээгээд ч гарч чадахгүй байгаа, сэтгэлгээ нь хүлэгдсэн “Аалзны тор”- ыг бид хамтдаа сүлжсэн юм шүү дээ. Бид ѳнѳѳ цагт буруутай хэн нэгнийг олж цаазлаад л бүх зүйл сайн сайхан болчих юм шиг л сэтгэж хийрхсээр. “Аалзны тор” шиг сүлжсэн авилгал луйврын энэ тогтолцоог ѳѳрчлѳхгүй л бол тэд даварсаар, бид халагласаар л байх болно.

1. УЛСТѲРЧИД НЬ ѲѲРСДѲѲ БАТАЛСАН ХУУЛИА ЗѲРЧИЖ БАЙХАД БИД ЧИМЭЭГҮЙ Л ХАРЖ БАЙСАН. “Хѳгжлийн замаар” нэвтрүүлгийг бэлтгэх явцдаа судалж үзэхэд маш олон хуулиуд байдаг хэрнээ амьдрал дээр хэрэгждэггүй, олон стандартууд байдаг хэрнээ хуульчилж хэрэгжүүлдэггүй болохыг анзаарсан. Тэд хууль батлаад л байх хэрнээ хэрэгжүүлэхийг тэгтлээ хүсдэггүй, хянадаггүй болохоор иргэд ч энэ талаар санаа зовдоггүй, мэддэггүй. Хүн болгон хуулийн ѳмнѳ эрх тэгш байж чаддаггүй болохоор “хуулийг аргалж болно” гэх сэтгэлгээ бидэнд бий болжээ. Амьдрал дээр ѳѳрт тань асуудал тулгарахад хуулиа уншиж, хуульчаас зѳвлѳлгѳѳ авахын оронд таньдаг хүнээ хайх, хэн нэгэнд авилгал ѳгч аргалах тухай л боддог нь үүний илрэл. Эцэс сүүлдээ нийтээрээ энэ үзэгдлийг хүлээн зѳвшѳѳрдѳг болсон нь ХУУЛЬГҮЙ МОНГОЛ ОРОН болж эмх замбараагүй, дураараа авирлахын шалтаг болж буй.

 

2. БИД АВИЛГАЛЫГ УЛС ОРОН ДАЯАРАА ХҮЛЭЭН ЗѲВШѲѲРСѲН ҮНДЭСТЭН БОЛЖЭЭ. Бид улстѳрчдийн авилгалын талаар хашгиралдаад байгаа болохоос хүүхдээ цэцэрлэг сургуульд оруулахдаа, Их дээд сургуульд элсэн суралцаж тѳгсѳхдѳѳ, ажилд орж аятайхан албан тушаал авахдаа, машин жолоодож яваад дүрэм зѳрчихдѳѳ, хууль зѳрчѳѳд буруу үйлдэл хийгээд шийтгүүлэхдээ, ѳѳртѳѳ ашигтай шийдвэр гаргуулахдаа ѳгдѳг авилгалынхаа талаар тэгтлээ чанга дуугардаггүй. Тийм болоод л Тѳрийн албан хаагчид бага цалинтай мѳртлѳѳ хэрэглээ ѳндѳртэй хангалуун амьдарч байгааг бид хүлээн зѳвшѳѳрдѳг. Тийм болоод л улстѳрд орсон хэн нэгэн хамаатан садангуудтайгаа нийлээд хагартлаа баяжихыг хүлээн зѳвшѳѳрдѳг тѳдийгүй ѳѳрсдѳѳ ч бас тийм болохыг хүсэцгээдэг. УИХ ын гишүүд жил бүр ѳѳрийн мэдэлдээ 1- 3 тэрбум тѳгрѳг хуваарилуулан, түүгээрээ улстѳрийн "халтуур" хийж тѳсвийн хѳрѳнгийг үрж, улсыг хохирооход бид дуугардаггүй.

 

3. БИДНЭЭС МЭДЛЭГ ЧАДВАР МУУТАЙ, БИДНЭЭС ЁС СУРТАХУУНГҮЙ ХҮН БИДНИЙГ УДИРДАХЫГ ХҮЛЭЭН ЗѲВШѲѲРДѲГ БОЛЖЭЭ. “Хуц ухна тавьчихсан” юм шиг хэсэг нѳхдийг Монголын улстѳрд ээлжлэн сонгосоор, тэдний цүнхийг барьж далдганадаг, эсвэл хамаатан садан “мангар бацаан” ууд “хурган дарга”ын албан тушаал дээр дѳвчигнѳж солиорохыг харж бухимдсаар 27 жилийг үдэв. Ѳѳрсдийгѳѳ мундаг улстѳрч гэдэг “дүрдээ итгэчихсэн”, худалч луйварчин аргадаа гаршчихсан хэсэг хѳгшин тѳгцгүүдийг бид л давраасан. Эцэс сүүлдээ эрдэм мэдлэг, саруул ухаан, хѳгжил дэвшлийг тэдний ядмагхан арга залиар тѳсѳѳлѳхѳд хүрч байна. Бидний ухаангүй сонголт, хязгааргүй зусардал, арчаагүй хулчгар араншин тэднийг ийм болоход нь тусалсан. Цахим орон зайн араас тэднийг харааж зүхэн “цаазлах”, “дүүжлэх” амархан ч, хамтдаа бий болгосон энэ тогтолцоог ѳѳрчлѳх амаргүй болжээ. Ѳѳрѳѳс чинь арчаагүй дорой нэгэн ѳѳрийг тань удирдаж, ѳѳрийн тань ѳмнѳѳс шийдвэр гаргахыг хүлээн зѳвшѳѳрч суугаа нь бидний гутамшигтай эмгэнэл. Эрүүл саруул оюун ухаан, тэнэг мунхагийн ѳмнѳ хүчин мѳхѳсдѳж байгаа нь адгийн гутамшиг.

 

“Эх орон минь энэ луйварчингуудын балгаар сүйрлээ”, “Хойч үе минь хѳѳрхий, азгүй юм бэ. Бид яахав ѳнгѳрсѳн хүмүүс”, “Энэ новшнуудыг бурхан гэсгээх болно” гэхчилэн цахим орон зайн ардаас халаглан, гашуудан, бухимдаж суугаа биднээс ѳѳр хэн энэ тогтолцоог ѳѳрчлѳнѳ гэж? “Аалзны тор” онд хүлэгдсэн улстѳрчидѳѳс энэ бүхнийг эвдэж ѳѳрчлѳхийг хүсч байгаа залуус буй гэж би итгэж байна. Тэдэнд амаргүй байгаа ч улстѳрийн бохирдсон намган дундуур тэд гишгэчин зѳв гарцыг хайж байгаа. Тэсвэр тэвчээр барагдахын хязгаар дунд олон олон залуус зѳв гарц боломжийг эрэлхийлж байгаа. Дэлхийн хэмжээнд сэтгэж, дэлхийн хэмжээнд ѳѳрийгѳѳ үнэлж буй шинэ үеийнхэн айсаж буй. Би тэдэнд илүү итгэдэг. Гэхдээ тэдэнд туршлагатай ахмад үеийнхэн хэрэгтэй. Зѳвхѳн хѳгшчүүд, эсвэл дан залуус нийгмийг ѳѳрчилдѳггүй юм. Шинэ санаа, хуримтлуулсан туршлага хоршиж байж зѳв нийгмийг бүтээдэг юм. Хэн ч хэзээ ч ѳѳрийн эх орноо оршуулдаггүй юм даа.

 

ХАРИН БИД ЭХ ОРНЫХОО ТѲЛѲѲ ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ?

 

1.Хүн болгон хуулиа судалж, мѳрдѳж амьдаръя л даа. Аливаа асуудлыг хуулийн хязгаар дотор шийдэж сурснаар бид бусдыг үлгэрлэн дагуулж, муу муухайг шахан зайлуулж чадна. Зѳвхѳн бүлэглэлийн ашиг сонирхолд таацуулан гаргасан хуулиудыг илчилж, тэднийг ѳѳрчлѳхийн тѳлѳѳ нэгдэх хэрэгтэй байна. Олноороо байгуулагдаж буй “Бодлогын Судалгааны Хүрээлэн”гүүд үүнийг хийж чадна.

 

2. Хүн болгон ѳѳрийн хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ үнэнчээр ажилла. Энэ бол нэг талаараа ѳѳрийнхѳѳ амжиргааны тѳлѳѳ мэт боловч, нѳгѳѳ талаараа эх орныхоо хѳгжил дэвшилд оруулж буй бодит хувь нэмэр. Зусардагсад, дарамтлагсадыг бүү тоо. Ажлын чанар үр дүнг хэн ч үгүйсгэж чаддаггүй юм. Болохгүй бол ѳѳр газар очоод ажилласан ч, чин сэтгэлийг хэн ч баллуурдан арилгаж чаддаггүй юм. Тодроод л гараад ирнэ.

 

3.Зѳв сайн үйлс болгоныг дэмжиж бас нэгд. Хашгираад уриалаад сууж байгаа хүнээс, боломжоо дайчлаад босгож бүтээж байгаа хүн ялгардаг юм. Та нар “Лантуун дохио” ТББ ын бүтээсэн “Ид шидийн орон” тѳслийг хар даа. “Хийх дургүй хүнд шалтаг нь олдож хийхийг хүссэн хүнд арга нь олддог”-ийн бодит жишээ энэ. Яг энэчлэнгээр сайн үйлстэнгүүд нэгдэж олон сайхан бүтээн байгуулалтыг бүтээх нь Монголын улстѳрчдийн арчаагүй сул дорой байгааг илчилж буй бодит үйлдэл. Цаана чинь ѳѳрѳѳ юу ч хийхгүй ѳрѳѳл бусдыг нетийн цаанаас хүчирхийлэлд уриалаад хашгирагсад зѳндѳѳ байна. Хашгирах, хийж бүтээхийн хооронд мѳн ч их зай, бас ялгаа буй.

 

4. Сонгуулиудад мѳн чанараа алдалгүй сонголтоо зѳв хийж бай л даа. Ѳѳрийн итгэл үнэмшил, мѳн чанар, ирээдүйгээ авилгалчдын тараасан хэдхэн тѳгрѳгѳѳр арилжиж худалддагаа болимоор байна. “Ямар иргэд буй тийм л тѳр оршино” хэмээх хэлц үгийн үнэнийг мэдрэхээрээ л нэг мэдэрлээ. “За би яахав ѳгснийг нь аваад “танилын нүүр халуун” гэгчээр саналаа энэ нѳхѳрт ѳгчихье. Бусад нь эзээ биш зѳв сонгох байлгүй дээ” гэх арчаагүй сэтгэлгээн дээр энэ орны хүвь заяа бүдэрч байна. Ядаж байхад бүгдээрээ яг ѳѳр шиг тань бодож байдаг.

 

…Яг одоо Монголын улстѳрийн “Аалзны тор” шиг бохир заваан тогтолцоо нуран унаж байна. Тэд сүүлийн хүчээ шавхан хашгиралдаж, бие биенээ хэмлэж байна. Тэд живж буй усан онгоцноос дайжих хархууд шиг сандралдан гүйлдэж байна. Тэд айн тэвдэцгээн, тэвдсэндээ булайгаа дэлгэж байна. Зүгээр л хоолойгоо засч, хиймлээр ухаантай дүр эсгэн жүжиглэж байсан багаа ѳѳрсдѳѳ хуулж байна. Зусардал долигонолын цаана “шав шалдан” байснаа харуулж байна, гэхдээ тэд ичихгүй байна. Харин бид одоо л ѳѳрсдѳѳсѳѳ ичиж, ухаарах цаг ирж байна даа. Гэхдээ хүмүүс эрүүл саруулаар сэтгэж эхэлж байгаа нь хамгийн чухал. Бид бүгдээрээ хэлэлцэж, бас шоолж, ухаарч сэтгэлгээгээ эрүүл саруулаар ѳѳрчилж эхэлбэл Монгол эх орон минь хѳгжинѳ дѳѳ. ЭХ ОРОН ТАНЬ ТАНЫ ТѲЛѲѲ ЮУ ХИЙХИЙГ ХҮЛЭЭХ БИШ, ЯГ ОДОО ЧИ ЭХ ОРНЫХОО ТѲЛѲѲ ЮУ ХИЙЖ ЧАДАХАА НОТЛОХ ЦАГ НЬ ИРЖЭЭ.

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хоёр Ихнаядын тендер “авсан” ч осол гаргасаар байгаа “СПЕЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” компанид хариуцлага тооцох уу?
РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • herbal (139.5.217.77)
    Лалын улсаас дэлхий арай гэж салж байхад Гитлер, Чингис мэт алуурчидыг тахин шүтсэн Монгол мэт хогийн эх үүсвэрийг авч үлдэх гэж хичээх хэрэг байх уу?
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.26.195.184)
    Muusain orkuud hangiin ih hutsdag hirnee gamgiin zalhuu hamgiin iheer sanalaa hudalddag novshnuudshte
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Ганмаа: Шаардлагатай бол Харвардын Анагаах ухааны их сургуулиар шалгуулж болно
    9 цаг 0 мин
  • Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
    9 цаг 38 мин
  • Өнөөдөр орой ЦУСАН УЛААН сар гарна
    9 цаг 57 мин
  • Монгол залуусыг олон улсын түвшинд гаргах "Grow with google" хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
    10 цаг 43 мин
  • Танилц: Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
    10 цаг 47 мин
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
    11 цаг 36 мин
  • АНУ-Израилын Ирантай хийж буй дайны хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд
    12 цаг 14 мин
  • Улсынхаа Ерөнхийлөгчийг үл тоож буй Улсын арслан Э.Оюунболд
    13 цаг 9 мин
  • О.Номинчимэг: Дандаа хууль батлаад байх биш, хуулийн хэрэгжилтэд анхаарах цаг болсон
    13 цаг 23 мин
  • World Hearing Day 2026: Дэлхийн сонсголоо хамгаалах өдөр
    13 цаг 43 мин
  • ҮРЭХ ТУСАМ ҮРЖДЭГ ХАДГАЛАМЖ
    14 цаг 3 мин
  • Умайн хүзүүний хавдар огцом нэмэгдсэнд  улстөржилт буруутай
    14 цаг 10 мин
  • Франц улс цөмийн зэвсгээ нэмэгдүүлж, Европын холбоотнуудаа хамгаалах арга хэмжээ авна
    14 цаг 14 мин
  • Мөсөн дээгүүр явах болон автомашинаар зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа
    14 цаг 25 мин
  • АН-ын Аймаг, дүүрэгт ажиллах нутаг дэвсгэрийн дэд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нарт зориулсан зөвлөгөөн болж байна
    14 цаг 29 мин
  • Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
    14 цаг 45 мин
  • Франц дарсны “үнэн төрх”
    14 цаг 56 мин
  • Интермед эмнэлэг Японы IUHW групптэй стратегийн түншлэлийг эхлүүллээ
    15 цаг 9 мин
  • ФОТО: "Хөх сувд 2026" мөсний баяраас ОНЦЛОХ гэрэл зургууд...
    15 цаг 11 мин
  • Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
    15 цаг 12 мин
  • Улсынхаа Ерөнхийлөгчийг үл тоож буй Улсын арслан Э.Оюунболд
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Лхагвадуламын орчуулсан хайрын тухай 10 ГОЁ шүлэг
  • Владимирынхны зөрчил "дэлхийг өвтгөсөн" дөрвөн он
  • Бөх цөөн төрдөг МОРЬ жилд мэндэлж гоц амжилт үзүүлсэн ОНЦЛОХ 24 бөх
  • Н.Цэрэнсамбуу: Монголын нүүрсийг дэлхий тойрч эргэхгүй
  • Шилийн голын “Алтан бүс”-ийн төлөөх барилдаанд зодоглох 16 монгол бөх
  • УБЦТС: Маргааш цахилгаан хязгаарлах хуваарь
  • Кино ертөнцийн өнгөт хувьсгалын эхлэл: 1909 он, Лондон хот
  • Н.Учрал: Ардын нам унасан ч босдог, уруудсан ч өгсдөг нам
  • Монгол ард намын 105 жилийн түүхээс онцлох 24 баримт
  • Дэлхийд ховордсон Монголын эрдэнэ мазаалайн тухай 24 баримт
  • Исламын шашинтны эх орон гэгддэг Иран улсын тухай 24 баримт
  • Олон орны уламжлалт соёлд “муу ёрын дохио” хэмээн үздэг “Улаан сарны хиртэлт”-ийн тухай 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Тэмээний гоо сайхны наадам"-д оролцсон 20 орчим тэмээнд ботокс, филлер тарилга хэрэглэсэн байжээ
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
  • Охидын эрүүл энх өсөж торних, аз жаргалтай ирээдүйг ерөөдөг "Хинамацүри" буюу "Охидын баяр" өнөөдөр тохиож байна
  • Шинэ мөнгөн дэвсгэрт тээвэрлэж явсан цэргийн онгоц осолдож, 15 хүн амиа алджээ
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны ШИЙДВЭРҮҮД
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Улсынхаа Ерөнхийлөгчийг үл тоож буй Улсын арслан Э.Оюунболд
  • Г.Лхагвадуламын орчуулсан хайрын тухай 10 ГОЁ шүлэг
  • Н.Учрал: Ардын нам унасан ч босдог, уруудсан ч өгсдөг нам
  • Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд байгуулсан хэлэлцээрийг Засгийн газар баталжээ
  • Д.Амарбаясгалан: МАН дотоод ардчиллаасаа ухарч, бодлогын бус, бүлэглэлийн залгамж халааг эрхэмлэсэн хаалттай бүтэц рүү хэлбийх эрсдэл бодитоор ажиглагдаж байна
  • Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Нэг Монгол” хөдөлгөөний гишүүдэд “Ардчиллын гэрэгэ”-г гардууллаа
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Шилийн голын “Алтан бүс”-ийн төлөөх барилдаанд зодоглох 16 монгол бөх
  • Оросууд дайны талбарт "өөрийн цэргүүдээ цаазалдаг" тухай ноцтой баримтууд
  • BTS хамтлаг гурван жилийн дараа шинэ бүрэн хэмжээний “ARIRANG” цомгоо танилцууллаа
  • “Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар - 140 жил” үзэсгэлэн  нээлтээ хийлээ
  • Охидын эрүүл энх өсөж торних, аз жаргалтай ирээдүйг ерөөдөг "Хинамацүри" буюу "Охидын баяр" өнөөдөр тохиож байна
  • Гуравдугаар сард бөхийн өргөөнд болох ЕСӨН барилдаан
  • Н.Цэрэнсамбуу: Монголын нүүрсийг дэлхий тойрч эргэхгүй
  • Бөөрөлжүүтийн цахилгаан станц 300 сая ам.долларын санхүүжилт амжилттай босголоо
  • ХХБ Bpifrance‑тай Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээг шинэчлэн сайжруулах санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • “Эх орны цэрэг” яруу найргийн наадам зарлагдлаа
  • Баянхонгор аймгийн золголтод зориулсан барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • А.Бямбажаргал: Ёс зүйн хувьсгал хийе гэж энэ хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилсан
24 баримт
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
  • Монгол тахь, мазаалайг багтаасан дэлхийн хамгийн ховор 24 амьтдын жагсаалт
  • Охидын эрүүл энх өсөж торних, аз жаргалтай ирээдүйг ерөөдөг "Хинамацүри" буюу "Охидын баяр" өнөөдөр тохиож байна
  • Олон орны уламжлалт соёлд “муу ёрын дохио” хэмээн үздэг “Улаан сарны хиртэлт”-ийн тухай 24 баримт
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК