Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: “АСЕМ”-аас аудитаар илэрсэн тэрбум, тэрбумын зөрчлүүдтэй танилц

2017-12-04
0
ЖИРГЭХ

Цагаан захтнуудыг төрөөс төрсөн тэрбумтнууд хэмээн нэрлэдэг байсан бол тун удахгүй “АСЕМ”-аас төрсөн авлигачид гэж нэрлэгдэх хэргүүд ар арааса хөваөрч магадгүй байна. Учир нь өнгөрсөн долоо хоногт Үндэсний аудитын газраас “АСЕМ”-ыг зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүнд аудитын шалгалт хийсэнээ танилцуулсан. Уг шалгалтаар нэлээд ноцтой зөрчлүүд илэрсэн төдийгүй энэ нь зөвхөн баримтаар илэрсэн зөрчил гэдгийг тэд онцолсон. Ингээд “АСЕМ”-аас аудитаар илэрсэн тэрбум, тэрбумын зөрчилүүдийг 24 баримтаар хүргэж байна.

 

 

Баримт 1. Улсын төсвөөс АСЕМ-д зориулж, Гадаад харилцааны багцад 2015 онд 2.5 тэрбум, 2016 онд 21.1 тэрбум нийтдээ 23.6 тэрбум төгрөг баталжээ.

 

Баримт 2. Үндэсний аудитын газраас “АСЕМ”-ыг зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүнд аудитын шалгалт хийсэн байна. Шалтгалтаар 14.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ.

 

Баримт 3. Энэ нь зөвхөн цаасан дээрх тайлан тооцоог шалгаж үзэхэд илэрсэн зөрчил аж.

 

Баримт 4. Ч.Сайханбилэгийн Засгийн газах АСЕМ-д зориулж зөвхөн зочид хүлээн авах буудлуудад 150 тэрбум төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Хөгжлийн банкаар дамжуулан олгох шийдвэр гаргажээ.

 

Баримт 5. Түүнчлэн АСЕМ вилла хотхонд байгуулсан 52  ширхэг байшинг таван угаалгын өрөө, хажуудаа гольфийн талбай, цанын баазтайгаар тус бүр 360, 500 ам. метр талбайтайгаар барьсан ч одоо дээрх байшингуудад нэг ч хүн амьдардаггүй “сүнстэй байшин” болжээ.

 

Баримт 6.  Учир нь АСЕМ вилла хотхоныг барьсан компани ус дулааны шугамыг нь хүртэл Монголд байхгүй өндөр үнээр тавьсан байна.

 

Баримт 7. Тооцооллоор нь АСЕМ вилла хотхоны нэг орон сууц 4-6 тэрбум төгрөгөөр “босчээ”.

 

Баримт 8. АСЕМ-л зориулж 52 ширхэг приус-30 авчээ. Тус бүрийг нь 32 мянган ам доллараар худалдан авсан байна. Өнөөгийн ханшаар 70 орчим сая төгрөг аж. Нийт 3.678.188.800 төгрөг зарцуулжээ.

 

Баримт 9. Мөн АСЕМ-д зориулж бага оврын Бенз авто машин хоёрыг тус бүрийг 290 мянган ам доллараар худалдаж авчээ. Үүнд 581.400.000.00 төгрөг зарцуулжээ.

 

Баримт 10. АСЕМ-ийн лого бүхий бал, үзэг 15 сая, тэмдэг, алчуур 30 сая төгрөгөөр хийгджээ.

 

Баримт 11. АСЕМ-д  үйлчлэх машин, шатахуун болон нэг удаагийн хэрэглэл, хоол хүнс гэх мэтээр 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан.

 

Баримт 12. АСЕМ-д  зориулж, БНСУ-аас 45 хүний суудалтай 43 автобус худалдан авчээ. 13.7 тэрбум төгрөгийн эдгээр автобуснуудыг “Хьюндайн” компаниас тусгай захиалга өгч худалдан авсан ч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газрын авто баазын хашаанд тоосондоо дарагдан “хэвтэж” байна.

 

Баримт 13. Эдгээр автобуснуудыг Солонгосын “Экзим” банкнаас хөнгөлөлттэй зээлээр худалдаж авахаар гэрээлсэн бөгөөд баримтаар бол 9 тэрбум төгрөгийн хувьдаа завшсан байж болзошгүй байгаа аж.

 

Баримт 14. Учир нь 65 сая төгрөгөөр худалдаж авах боломж автобусыг хэн ч 300 гаруй сая төгрөгөөр авахыг хүсэхгүй байгаа гэнэ.

 

Баримт 15. Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар нь Ази, Европын дээд түвшний Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас албан ёсны шийдвэр гараагүй байхад Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт "АСЕМ"-ыг зохион байгуулах үйл ажиллагаанд зориулж БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 578 иж бүрдэл зочид буудлын тавилга, цагаан хэрэгслийг 13 аж ахуйн нэгж, 21 иргэнд бэлэн мөнгөөр болон зээлээр худалджээ.

 

Баримт 16. Түүнчлэн 4,787 ширхэг албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмж /сандал, ширээ, буйдан, хурлын танхимын иж бүрдэл/-ийг 33 төрийн байгууллагад шилжүүлсэн байна.

 

Баримт 17. Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын захирал О.Заяамандах нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр "НЬЮ ТЕРРАВОКС" ХХК-тай БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 6,955 нэгж орчуулгын тоног төхөөрөмжийг түрээслүүлэхээр 3 жилийн хугацаатай "Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ" -г байгуулсан байна. Тус гэрээнд түрээслэгч тал нь гэрээний хугацаанд түрээслүүлэгч талаас зохион байгуулах арга хэмжээг өөрийн зардлаар үнэ төлбөргүйгээр хариуцан ажиллаж, гэрээний хугацаа дууссанаар тоног төхөөрөмж түрээслэгч талд үнэ төлбөргүйгээр шилжихээр түрээсийн төлбөрийг тусгасан байна.

 

Баримт 18. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 5,572 нэгж ширхэг албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмж /сандал, ширээ, буйдан, хурлын танхимын иж бүрдэл/-өөс 4,787 ширхгийг 33 төрийн байгууллагуудад тэдний хүсэлт болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын албан бус шийдвэр /цохолт/-ээр үнэ төлбөргүй шилжүүлсэн, иргэд, аж ахуйн нэгжүүдэд 785 ш тавилгыг 103.0 сая төгрөгөөр худалдсанаас 97.3 сая төгрөгийн төлбөрийг аваагүй байна.

 

Баримт 19. Өөрөөр хэлбэл иргэд, аж ахуйн нэгжүүдэд 785 ш тавилгыг худалдан борлуулсанаас  эргэн төлөлт ггэж зөвхөн 6-хан сая төгрөг авчээ.

 

Баримт 20. "АСЕМ"-ын үйл ажиллагаанд зарцуулахаар батлагдсан төсвөөс 70.4 сая төгрөгийг ГХЯ-ны сайд, ажилтнуудын тус үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдолгүй гадаад томилолтын арга хэмжээнд, 117.9 сая төгрөгийг ГХЯ-ны байр болон гаднах талбайн засварт зарцуулсан байна.

 

Баримт 21. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 63/37 дугаар зөвлөмж, 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 4/77 дугаар албан бичгээр ГХЯ-д ирүүлсэн чиглэлийн дагуу "АСЕМ"-ын үйл ажиллагаанд зарцуулахаар батлагдсан төсвөөс 12,429.6 сая төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний ханган нийлүүлэгч, гүйцэтгэгчтэй “шууд” худалдан авах гэрээ байгуулан ажилласан байна.

 

Баримт 22. АСЕМ-ыг зохион байгуулах үйл ажиллагаанд зориулж БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн хөрөнгөөс Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газар шийдвэргүй хувь хүн, аж ахуйн байгууллагуудад 1.2 тэрбум төгрөгөөр худалджээ.

 

Баримт 23. Мөн 1.9 тэрбум төгрөгийн \гаалийн үнэлгээгээр\ орчуулгын тоног төхөөрөмжийг түрээслүүлсэн, 12.4 тэрбум төгрөгийн бараа, ажил, үйлчилгээг нээлттэй тендер шалгаруулалтыг журмыг зөрчиж, шууд худалдан авалт хийсэн нь хамгийн ноцтой зөрчил гэдгийг Аудитын газраас онцлов.

 

Баримт 24. Санхүүгийн тайлангийн болон гүйцэтгэлийн аудитаар АСЕМ-ийн үйл ажиллагааг зохион байгуулж явуулсантай холбоотой томоохон зөрчлүүд илэрсэн тул Эрсдэлийн аудитын шалгалтаар дээрх зөрчлүүд дахин батлагдвал хууль хяналтын байгууллагууд холбогдох хүмүүст хэрэг үүсгэх аж. Өөрөөр хэлбэл Мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-ын мөрдөн байцаах албаныхан АСЕМ-ийг зохион байгуулсан тухай үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын томоохон албан тушаалтнууд болон Гадаад харилцааны сайд холбогдох албан тушаалтнуудыг шалгах гэнэ.

 

24tsag.mn

image

Цагаан захтнуудыг төрөөс төрсөн тэрбумтнууд хэмээн нэрлэдэг байсан бол тун удахгүй “АСЕМ”-аас төрсөн авлигачид гэж нэрлэгдэх хэргүүд ар арааса хөваөрч магадгүй байна. Учир нь өнгөрсөн долоо хоногт Үндэсний аудитын газраас “АСЕМ”-ыг зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүнд аудитын шалгалт хийсэнээ танилцуулсан.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Болжмор болжмор хөөрхөндөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Zochin (202.9.47.178)
    Ene acem hegch erdoo mongold hereggui bsan shu de erdool elbegdorjiin salbagnahad tustai zuil bolson ternees mongold tustai neg ch yum uldeegui shu de buh garsan zardaliig huzuugui tarwagaar toluul awch chadahgui yum bol ard tumnii medeld shiljuul mongoteid uilchildeggui huili nudee aniad baij bai yadarsan ard tumen yaaj oshoo awdaggiig harj awtsgaa malnuudaa
    2018 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.185.150)
    Хариуцлага тооцоож, нөхөн төлүүл. Улсын хохиролгүй болно муусайн шулаачингууд. Яасан их идэштэй тийрэнгүүд вэ
    2017 оны 12 сарын 07 | Хариулах
  • зочин (103.10.22.95)
    энэ ажил монгол улсад огт ач тусаа өгөөгүй зөвхөн элбэгдоржийн салбагнахад хэрэгтэй байсан .бусдад төрийн мөнгийг луйвардах боломжийг санаачилсан элбэгдоржтой хатуу хариуцлага тооц
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.42.147)
    Энэ бол ёстой үргүй зардал болсон ажил бсон.Одоо ACEM-ын үр дүнд Монгол ядуу, өр л нэмэгдсэн улс болж.Энэ бол Ерөнхийлөгчийн хувийн тоглолт бсон.Түүн дээр нь хувалзууд ажилжээ.
    2017 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.40.50)
    Эсгий хийх газар нохой хэрэггуй гэж...ухсэний АСЕМ.....
    2017 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.40.50)
    Дэлхийн олон орон эдийн засаг хvнд байна гээд энэ гайтай АСЕМ гэгчийг зохион байгуулахаас татгалзсан....Дэлхийн хамгийн баян орнууд хуртэл зугтсан байсан даа
    2017 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.40.50)
    Ард тумэн улс орон ядуу байхад vхсэний АСЕМ.
    2017 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.40.50)
    Бугдийг шоронд хийж идсэн уусаныг хурааж толуулэх хэрэгтэй ..
    2017 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.40.50)
    АСЕМ ийн нэрээр тосвийн татвар тологчдын асар их монгийг угааж идэж уужээ..ард тумэн ядарч байхад арай ч дээ
    2017 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.40.50)
    АСЕМ гэгчийг гол зохион байгуулсан хvн бол хvзvvгvй тарвага шvv дээ. Тэр ард тумний эсэргууцлийг vл тоосон .Ядуугийн туйлд нэрвэгдсэн ард тумэн энэ АСЕМ гэгч энэ хар луйварын эсрэг байсан даа
    2017 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.40.50)
    Асем гэгч Монголд ямар ч хэрэггvй уулзалт гэгчийг хэн зохион байгуулсан билээ.Асем гэгчийн уулзалт Монголд гай л авч ирсэнээс оор ямар vр дvн гарав
    2017 оны 12 сарын 04 | Хариулах
  • PK (202.72.245.123)
    ЦАЛИН НЭМЭХ МӨНГИЙГ ИДЭЦГЭЭСЭН БНА ШҮҮ ШАЛГААД БУРУУТАЙГ НЬ ЭРҮҮ ҮҮСГЭ
    2017 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.70.34.70)
    Buh hooliig ni hiisen geed baigaa esonmunh mash ih mungo ideed bas gaviyat togooch bolson sh dee, yostoi onigoo!!!!!Gaviyataa zuudeg bolov uu? Yu hiisen gej ter ih shunaltai guanznii ezen gaviyat boldog bnaa?
    2017 оны 12 сарын 04 | Хариулах
  • иргэн (202.70.36.154)
    За тэгээд олон тэрбумыг яасан нь мэдэгдэхгүй зарцуулсан байж.Гол нь үр дүн нь гарсан уу.Үр дүнгийн нь нэг тайлбарлаад өгөөч
    2017 оны 12 сарын 04 | Хариулах
  • иргэн (202.70.36.154)
    За тэгээд олон тэрбумыг яасан нь мэдэгдэхгүй зарцуулсан байж.Гол нь үр дүн нь гарсан уу.Үр дүнгийн нь нэг тайлбарлаад өгөөч
    2017 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.57.93.241)
    Хэн АСЕМ гэж баахан хошгируулж монгол улсаа еренд оруулж еерсдее халаасласныг тухайн уед нь зарим гишууд хэлж байсан одоо хариуцлага энэ ЗГ хариуцлага гэдгийг тооцно гэж гарч ирсэн шуу
    2017 оны 12 сарын 04 | Хариулах
  • арайчдээ (202.55.191.99)
    АСЕМ гээд нэн тэргүүнд шаардлагагүй газар засмал зам хүртэл тавьсан, та нар дутуу шалгасан байна. Төр гэж өөрөө луйварчид орогнодог газар болжээ
    2017 оны 12 сарын 04 | Хариулах
  • Баатар (202.70.47.158)
    Энэ бүхнийг зохион байгуулсан хүн нь А.Баттөр.Баттөрийн заавраар хэрэгжүүлэгч нь түүний найз Заяа мандах. Хамтрагчид нь Пүрэвсүрэн, Ганхуяг. Энэ юманд Элбэгдорж оролцоогүй байх, гагцхүү өөрсдөөсөө зайлуулах гэж Элбэгдоржийн нэр барьж байна гэж бодож байна. ГХЯ, ДБҮААГ-ынхннас асуухад сайхан хэлээд өгнө дөө. Өөр ч зөндөө юм байгаа шүү
    2017 оны 12 сарын 04 | Хариулах
  • bitcoin (202.9.47.177)
    ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН задгай аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй. Бүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно. httpbtcclicks.com?r=95b2c5b7
    2017 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.26.193.59)
    Тарвагын баг зохион байгуулсан мөн идсэн одоо бүгд бултсан. ингээд идсэн нь завшаад байгаа хорвоо. одоо бас идсэн нь хожно ийм л байна. Төрд ажиллах гээд залуу хөгшингүй улайраад байгаа учир нь энэ юм.
    2017 оны 12 сарын 04 | Хариулах
  • иргэн (202.9.43.168)
    Гэр хороололд хүмүүс яаж агааргүй унтаж ч чадахгүй хүүхдүүд хөгидгүй ханиалгаад даан ч хэцүү байна. Энэ их мөнгийг дулаалга хийх хийгээр ажилладаг зуух гэх мэтэд дорвитой юм хийх бололцоо байсан хагасыг ч гэсэн түлш дулаалгыг шийдэх байсан. Энэ Улаан- Үд хавиар хил гармагц айл болгон хийгээр бүх асуудлыы шийддэг, 1994 онд ийм болсон байх шүү.
    2017 оны 12 сарын 04 | Хариулах
  • иргэн (202.9.43.168)
    Тэгээд энд ажилласан хүмүүс тодорхой байгаа, том багагүй бүгдээр нь төлүүлэх шаардлагатай. Тэгэхгүй бол засгийн газар, шүүх энэ тэр байгаад яахав. Одоо нэг их шалгаж байна гээд цаг алдаад замхаруулаад өнгөрнө. Тэгээд хэдэн жил шалгана гэж явна. Бүх зардлыг бодитоор нь тооцох чадвартай залуучууд зөндөө байгаа. Болсон юмыг бүгд тодорхой, дор нь бодит зардлаар нь бодоод илүүг нь Элбэгдорж, Сайханбилэг гээд бүгдээр нь төлүүлээч. Хамаг мөнгө үрсэн тэд, бид одоо амьсгалах агааргүй, загас шиг тарчилж байна.
    2017 оны 12 сарын 04 | Хариулах
  • aaaaaaaaaaaaa (222.110.147.21)
    Adgiin novshiin lalariin pda nar l gej helye dee...uhej dald ormoruud..urt naslaj udaan jargaarai amisgaa nar
    2017 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (218.39.138.50)
    Tarvagiiig bariachee
    2017 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (213.87.120.3)
    Тэр хэижээлшгүй эрх өгч сэтэрлэсэн ерөнхийлэгч ээ шалгах хэрэгтэй эчээний тарвага шиг хориглолтонд байгаа элбэгдоржийг !!!???
    2017 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (59.153.87.201)
    Хайран мөнгө хямарч байгаа үед зохион байгуулагдсан ашиг нь юу байсан юм бол доо зохион байгуулснаараа тэр үеийн ерөнхийлөгч Элбэгдож л харуцлагы нь үүрэх хэрэгтэй ш дээ өөрөө гар бие оролцсон л байж таараа баахан тэрбумтнуудыг төрүүлсэн юм биш үү
    2017 оны 12 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Улс эх орныг зүгээд самарчээ санаачлагчийг хорьж учрыг нь олмоор юм бна
      2017 оны 12 сарын 04
  • Болд (27.123.212.133)
    Ц.Элбэгдоржийг яаралтай шалгах хэрэгтэй
    2017 оны 12 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    1 цаг 15 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    1 цаг 19 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    1 цаг 23 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    1 цаг 29 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    1 цаг 37 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    1 цаг 42 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    2 цаг 42 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    2 цаг 46 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    3 цаг 15 мин
  • Мэдэгдэл
    19 цаг 10 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    19 цаг 21 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    19 цаг 51 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    20 цаг 10 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    21 цаг 14 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    21 цаг 26 мин
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    21 цаг 44 мин
  • "Эль-Ниньо" нэртэй огцом халуун цаг агаар энэ зун дэлхийд аюул авчирна
    22 цаг 16 мин
  • Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ард түмний өгсөн итгэл, сонголтыг дагаж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байна
    22 цаг 17 мин
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
    22 цаг 26 мин
  • Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын Версова-Бхаяндар замыг өргөсгөхийн тулд мангро моддыг тайрахыг зөвшөөрөв
    23 цаг 1 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • УБТЗ ХНН-ийн парк шинэчлэл, транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК