Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жуулчлалаар тэрбум ам.доллар олох мөрөөдөлд хөтлөгдсөн Н.Цэрэнбат сайд

2018-1-22
0
ЖИРГЭХ

 

Баримт 1. Байгал орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын боловсрол эзэмшсэн байдлыг харвал:

1996 онд Увс аймаг Улаангом хотын хоёрдугаар 10 жилийн сургууль, 2000 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, санхүүгийн менежмент бакалавр, 2001 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, магистраар тус тус суралцан дүүргэжээ.

 

Баримт 2. Ажилласан байдал нь, 2000-2001 онд Мобиком корпораци, 2003-2004 онд “Таван богд” групп, 2005-2010 онд “Увс хүнс” ХХК-ийн дэд захирал, 2010-2012 онд УИХ-ын гишүүний туслах, 2012-2015 онд “Трансинконсулт” ХХК-д, 2015 онд Сангийн яамны Төсвийн хяналт, ЭУ-ын газрын дарга, 2015-2016 онд “Юу Эф Си” групп-т гүйцэтгэх захирал, 2016 оноос УИХ-ын гишүүн, 2017 оноос  Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан тушаал хашиж байна. Баримт 3. Төр засгаас хүртэж байсан шагналын хувьд тийм ч их биш. Ердөө 2011 онд Хөдөлмөрийн хүндэт медаль хүртэж, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медалиар энгэрээ мялааж байжээ.

 

Баримт 4. Улстөрчдийн дунд залуу нэгэн. Хэний ч өмнө хулмалзаж, худал зүйл хэлээд байдаггүй гэлцдэг. Мөн бизнесийн салбарт чамгүй олон жил хүч үзсэн хүн. Харин өдгөө төр түшилцэн явна. Цаашид бизнес улс төр хоёрыг хольж хутгахгүй бол давгүй улстөрч болчихно гэх яриа ч байдаг. Магадгүй ирээдүйд энэ бүхэн тодорхой болох биз ээ.

 

Баримт 5. Тэрбээр сайдад нэр дэвшиж, чуулганаар орох үедээ салбарт нүүрлэсэн асуудлын талаар тов хийсэн үг хэлж суусан. Агаарын бохирдлыг бууруулахад гурван асуудлыг шийдэх ёстой гэж Н.Цэрэнбат эрхэм түшээдэд дуулгасан билээ.  Нэгдүгээрт, орон сууцжуулах. Хоёрт, газ хэрэглэх. Гуравт, цахилгаан, дулаанаар хангаж зохицуулах хэрэгтэй хэмээсэн.

 

Баримт 6. Мэдээж хэрэг дээрх гурван асуудлын шийдлийг гаргачихвал агаарын бохирдлоос ангижирна. Дээр нь, цэвэр бохирын шугамны асуудал яригдах ёстой. Гэвч үүнийг нэн тэргүүнд тавих асуудал биш гэж сайд үзсэн бололтой. Уг нь, хөрсний бохирдлын асуудал адаг сүүл байх ёсгүй юм.

 

Баримт 7. Агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөр цаашид үргэлжилнэ гэдгийг Н.Цэрэнбат түшээдийн чихэнд болон ард түмэнд хандан хэлсэн. Тиймээс бохирдлыг бууруулах арга хэмжээг нарийвчлан авч үзэх төлөвтэй. Гэхдээ ямар маягаар асуудлыг олж харах түүний хэрэг болчихоод байгаа.

 

Баримт 8. Улаанбаатар хотын утаа, угаарын гол буруутан нь нүүрс. Энэ буруутанг үгүй хийснээр утаа багасна. Тэгвэл Н.Цэрэнбат түүхий нүүрсний хэрэглээг багасгахад хугацаа хэрэгтэй гэдгийг хэлж байсан цаг саяхан. Мэдээж хэрэг түүний хэлсэн гурван асуудлыг шийдсэн цагт л нүүрсний хэрэглээ буурах нь гарцаагүй. Тэр сайхан цагийг хүлээн суухаас өөр гарц одоогоор алга гэдгийг эрхэм сайд дуулгасан.

 

Баримт 9. Өнөөдрийн байдлаар хамгийн их яригдаж, асуудал дагуулсан сэдэв бол утаа. Нийслэлчүүдийн ганц хүсэл нь цэвэр тунгалаг агаараар амьсгалах. Гэхдээ энэ асуудал тийм ч хурдан шийдэгдэхгүй. Үүнийг баталж Н.Цэрэнбат “Бид шидтэн биш, бүгдийг нь орон сууцанд оруулж чадахгүй учраас үе шаттай ажлаа хийнэ” гэж нялуурч, пялдаганалгүй хэлсэн.

 

Баримт 10. Харин хөрсний бохирдлын тухайд бол хүн амын хэт төвлөрлийг буруутгасан байх. Нийслэлийг анх 400 мянган хүнд зориулж төлөвлөсөн. Гэтэл өнөөдөр 1.2 саяд хүрчихлээ гэсэн байгаа юм. Ер нь, ачаалал ихэдсэн нь үнэн учир шийдлийг л олох ёстой мэт.

 

Баримт 11. Түүний бас нэгэн хэлсэн зүйл нь Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтраад ариун цэврийн байгууламж барихаар ажиллаж байгааг сонордуулсан. Энэ бол таатай мэдээ. Нийслэлд ариун цэврийн байгууламж чухал. Одоо байгаа цэвэрлэх байгууламж нь бараг “Барон Унгерн” байлдан дагуулалт хийхдээ барьсан гэж хошигнодог. Тиймээс шинээр бий болгох нь чухал болчихоод байгаа.

 

Баримт 12. Улс төрд шинэхэн, цагаан цаас болохоор юу ч бичсэн болно. Гэхдээ хараар будаж, булингартуулчихгүй байгаасай. Хэлж буй үгээ бодох хэрэгтэй болов уу.

 

Баримт 13. Нийслэлийн агаарын бохирдлын талаар өвөлдөө шуугиж, зундаа мартдаг жам ёсны үзэгдэл бий. Жилийн энэ л цагт босдог асуудлыг хэт улстөржүүлдэгт дургүйцлээ ч илэрхийлсэн хүн. Н.Цэрэнбат “Утааг далимдуулж улс төр хийж байгаа хүмүүс боль” хэмээн чанга дуугарсан нэгэн. Утаа, улс төр хоёр нэг сууринд айлсах хэрэггүй биз.

 

Баримт 14. Сүүлийн жилүүдэд алт, нүүрс хууль бусаар олборлох асуудал ихээр тавигдаж байгаа. Хууль бус алт олборлогчид нурангид дарагдах нь ч их гарч байгаа. Тэгвэл эрхэм сайд ийм маягаар аж ахуй эрхэлж байгаа нөхдүүдтэй хатуу тэмцэхээ илэрхийлсэн байдаг. Гэхдээ хэрхэн яаж тэмцэлдэх нь өнөө хэр нь тодорхойгүй.

 

Баримт 15. Үүнээс гадна хууль бусаар, хулгайн замаар мод бэлтгэж, тээвэрлэх асуудалд анхаарах нь зүйтэй. Модны хулгайгаас үүдэн ойн сан үгүйрэх, цөлжих нь ихэссээр байгааг эрдэмтэн судлаачид хэлсээр байгаа билээ. Тэгвэл эрхэм сайд үүнийг харж байгаа нь таамаг төдий.

 

Баримт 16. Н.Цэрэнбат ажил авсан цагаасаа агаарын бохирдлын асуудалд онцгой анхаарч байгаа. Гэр хорооллын янданг өөрчилж, бүрэн шаталттай зуухаар хангахаас гадна түлшний асуудлыг тодорхой болгохоо амлав. Өмнөх цагтай адил үлгэрийн далай болчихгүй бол чихэнд чимэгтэй л үг.

 

Баримт 17. Цэвэр агаар сан хэмээх мундаг нэртэй байгууллага үүссэн цагаасаа өч төчнөөн мөнгө шамшигдуулсан түүх бий. Тус сангийн асуудал өнөөг хүртэл шүүхийн шатанд яваа. Тэгвэл “Цэвэр агаар” санг татан буулгаад БОАЖЯ өглөг, авлага нь шилжсэн. Өглөг нэртэй хоёр тэрбум төгрөг байсныг  БОАЖЯ барагдуулсан ажээ. Одоо 3,4 тэрбум төгрөг дээр эрүү үүсгээд явж байгаа гэнэ. 

 

Баримт 18. Техник технологи хөгжсөн үед Монгол Улсын байгаль орчны салбар дэндүү хоцрогдолтой яваа гэдгийг хэн ч андахгүй. Үүнд эрхэм сайд тун их сэтгэл дундуур явдаг аж. Тиймээс боловсон хүчнээ мэдлэг чадвартай болгож, орчин цагтай хөл нийлүүлэх хэрэгтэй гэж байжээ.

 

Баримт 19. Монгол Улс жил нэг сая жуулчин авч, нэг тэрбум ам.доллар олон боломжтой гэж Н.Цэрэнбат үздэг. Түүний энэ үгийг мөрөөдлийн гэх хүмүүс олон. Бүр “Цэрэнбатаа, нэг жилд нэг сая жуулчин авах, нэг тэрбум ам.долларын орлого олох боломжгүй. Битгий мэдэхгүй зүйлээ ингэж том ярьж бай” гэж ч байсан. Магадгүй мөрөөдөл биелдэг юм гэх цаг ойрхон ч байгаа юм бил үү.

 

Баримт 20. Тэгвэл үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд хэрхэн ажиллах ёстойг тэрбээр нэгэн ярилцлагадаа дурдсан байх. Тодруулбал, Монгол Улс нэг жилд нэг сая жуулчин хүлээн авч, нэг тэрбум ам.доллар олох боломжтой. Энэ бидний хийх ёстой ажил болохоос мөрөөдлийн тоо биш. Учир нь өнөөдрийн байдлаар манай улсад жилд 405 мянган жуулчин ирж байна. Миний хүсээд байгаачлан нэг жилд нэг сая жуулчин хүлээж авахын тулд бид үйлчилгээгээ 1.5 дахин сайжруулах хэрэгтэй гэж хэлсэн байгаа юм. Түүний хэлсэнчлэн үйлчилгээгээ сайжруулбал боломж нээгдэж ч магад.

 

Баримт 21. Залуу хүн, парламент дахь шинэхэн гишүүн, анх удаа томоохон салбар удирдаж байгаа хүний хувьд зайлшгүй хийх ёстой ажлуудаа энэ жилээс эхлэн хийхээр төлөвлөжээ. Түүний хийж хэрэгжүүлэх хамгийн том ажил нь мэдээж хотын утаа тортогны асуудал байх. Тиймээс ч гэр хорооллоор айлын нохой боргуулан, таваргасан биз.

 

Баримт 22. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үүрэг нь дэлхийн чиг хандлагад нэгдэж байгаа аж. Томоохон төсөл, хөтөлбөр дээр эрх мэдэл, хариуцлагын түвшин ч нэмэгдэж байна. Орчин үеийн цахим болон багаж хэрэгслээр байгаль хамгаалагч нараа хангана гэдгийг тэрээр хэл байсан. Ийм байгаль хамгаалагч нар цахим багажаа хэзээ хүлээж авахаа хүлээн суух хэрэгтэй.

 

Баримт 23. НҮБ-ын Байгаль орчны III ассамблей Бүгд найрамдах Кени улсын Найроби хотноо болсон. БОАЖ-ын сайд энэхүү хуралд морилж, олон улсын байгууллагын удирдлагуудтай уулзан олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцож, хамтарч ажиллахаар болсон байна. Тодруулбал, Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаарын холбоотой хамтран Улаанбаатарын утааны асуудлыг шийдэхэд мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтарч ажиллахаар тогтжээ.

 

Баримт 24. Эрхэм сайд Н.Цэрэнбат ирэх жилүүдэд салбараа хэрхэн удирдаж, хэлсэн үгээ санаж хийж хэрэгжүүлэхийг харах л үлдэж байна. Хүлээлт, хүсэлт үлдээсэн агаарын бохирдол, салбарын техник, технологийн шинэчлэл, боловсрол мэдлэгтэй ажилчдаар хүрээгээ тэлэх гэх мэт олон асуудлаа шийдлээ хүлээн үлдлээ. 

image

Баримт 1. Байгал орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын боловсрол эзэмшсэн байдлыг харвал:

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (202.131.243.190)
    Худлаа юм бичдэг 24 цаг сайтыг хаамаар юм. Цэрэнбат нусгай ЗУУХ авна гээ л ярайд яваа биздээ. худлаа Шаадаг 24 цаг болж дээ
    2018 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.30.194)
    миний дүү энд хүний нутагт гүний хошуунд мэддэггүй юмаараа оролдож нүдийн булай болж суухаар нутагтаа очиж гэр барьж зуухаа галлаж малаа хариулаад амьдар
    2018 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.21.106.118)
    зуухнаас өөр юм мэдэхгүй нусан таглаа.гайгүй улс төрч болчихож гэнэ.элэг хатаалаа.
    2018 оны 01 сарын 23 | Хариулах
  • оолоо (112.72.11.105)
    энэ нусгай юу вэ ман нам ийм цүнх баригч нарынхаа мэдрэлтэхийг яаж тэсэж бнаа.
    2018 оны 01 сарын 23 | Хариулах
  • Ха ха (202.72.245.200)
    ХААНААС ИЙМ ЭРГҮЙ ЮМ ОЛДОГ БАЙНА АА
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    18 цаг 52 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    18 цаг 59 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    19 цаг 3 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    19 цаг 9 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    19 цаг 18 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    19 цаг 56 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    Өчигдөр 00 цаг 22 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Уржигдар 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Уржигдар 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Уржигдар 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 37 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    Уржигдар 11 цаг 37 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    2026-05-08
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    2026-05-08
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    2026-05-08
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    2026-05-08
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    2026-05-08
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    2026-05-08
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК