
Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд Зүүн дөрвөн замаас Чулуун
овоо хүртэлх 4.5 километр замыг бүрэн шинэчлэхээр болсон байна.

Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд Зүүн дөрвөн замаас Чулуун овоо хүртэлх 4.5 километр замыг бүрэн шинэчлэхээр болсон байна. Энэхүү зам 1986 оноос хойш шинэчлэлтийн ажил огт хийгдээгүй бөгөөд өнгөрсөн даваа гарагаас эхлэн засварлаж эхэлжээ. Замын ажил ирэх оны наймдугаар сарын 31 хүртэл үргэлжлэнэ. Ажлын явцад замыг хэсэгчлэн хааж, шат дараатай засварлах юм. Түүнчлэн, түгжрэлийг багасгахын тулд Офицеруудын ордны замыг гурван эгнээтэй болгож, замын дундах ногоон байгууламж, явган хүний замыг ч бас шинэчлэх аж. Мөн энэ хавиас ойролцоогоор 40-өөд дэлгүүр, павильоныг нүүлгэхээр төлөвлөөд байгаа аж.
Д.Ундрах 24tsag.mn