Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга М.Энхболдын онцлох 24 эшлэл

2018-6-30
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Энэ удаагийн чуулганы нэг онцлог нь гишүүдийн ирц сайжирсан явдал юм. Үүргээ ухамсарлаж, хариуцлагыг эрхэмлэж ажилласан та бүхэнд талархал илэрхийлье.

ЭШЛЭЛ 2.

Бүтэн арван жил ярьж, талцаж, маргаж, улстөржилтийн нэг сэдэв болсоор ирсэн Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл бүрэн утгаараа хэрэгжих боломж бүрдлээ. 

ЭШЛЭЛ 3.

Тавантолгой бол дэлхийн хэмжээний орд. Дэлхийд гайхагдах энэ баялаг Монголынх. Монголын баялаг Монголынхоо хөгжил дэвшил, монгол түмнийхээ сайн сайхан амьдралыг тэтгэх эх булаг болох ёстой.

ЭШЛЭЛ 4.

Тавантолгойн төсөл хэрэгжсэнээр эдийн засаг арваас дээш хувь өсч, экспортын орлого 2.8 тэрбум ам доллараар нэмэгдэж, улсын төсөвт жил бүр 400 саяас 1.1 тэрбум ам.долларын орлого төвлөрч, дунджаар 5800 орчим ажлын байр бий болно.

ЭШЛЭЛ 5.

2019 онд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт 60 хувьд хүрч, Тавантолгойн ордын ашиглалт өргөжинө. Газрын тос боловсруулах, нүүрс угаах, гүн боловсруулах болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрүүдийг барьж эхэлнэ. 

ЭШЛЭЛ 6.

Монгол түмэнд эв нэгдэл эрхэм чухал гэдэгтэй санал нийлэхгүй монгол хүн байхгүй биз ээ. Гэвч эвдрэлцүүлэх, талцуулах, нэгийг нь нөгөөгөөр нь үзэн ядуулах, зохион байгуулалттай технологи газар авч байгааг иргэд байнга сануулах боллоо.

ЭШЛЭЛ 7.

Ирэх онд 85 цэцэрлэг, 62 сургуулийг ашиглалтад оруулж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 85 хувьд хүргэнэ. Гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг хоёр ээлжинд бүрэн шилжүүлнэ.

ЭШЛЭЛ 8.

Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын нийт хувьсах зардлын хоёр хүртэл хувийг буюу 11.6 тэрбум орчим төгрөг зарцуулдаг болно. 

ЭШЛЭЛ 9.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжин хамрах хүрээг 80 хувьд хүргэж, 912 мянга орчим хүүхдэд 205.2 тэрбум төгрөг олгох шийдвэр гаргасан. Цаашид хамрах хүрээг үе шаттай нэмэгдүүлж, шаардлагатай хэсэгт бүрэн олгох шийдвэр гаргах боломжтой.

ЭШЛЭЛ 10.

Хүчирхийллээс хүүхдүүдээ хамгаалах, аюулгүй орчинд сурч, бойжих нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр иргэд, байгууллагуудын хүчин чармайлтыг нэгтгэн зохион байгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, зөрчлийг нэн даруй арилгах, хариуцлага тооцох, шаардлагатай гэж үзвэл хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хойшлуулалгүй хийх шаардлагатай.

ЭШЛЭЛ 11.

Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгох шийдвэр гаргасан нь энэ салбарт үйлчилгээний соёл, чанарын өрсөлдөөн бий болгож, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чанарын хувьсгал болно. 

ЭШЛЭЛ 12.

УИХ Монгол-Орос-Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд БНХАУ, ОХУ-тай байгуулсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх хэлэлцээрийг соёрхон баталлаа. Монголын тээвэрчид гуравдагч улс руу авто тээвэр гүйцэтгэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээврийн шинэ гарцыг нээж, худалдаа, тээвэр, татвар, даатгалыг харилцан хөнгөвчлөхөөр боллоо.

ЭШЛЭЛ 13.

Банкны өөрийн хөрөнгийн дутагдлыг банкны хувьцаа эзэмшигч, бусад хөрөнгө оруулагчаар тэргүүн ээлжинд хангуулах эрх зүйн шинэ орчныг бүрдүүллээ. Ингэснээр дампуурсан нэрээр харилцагчдаа хохироодог, улмаар татвар төлөгчдийн мөнгөөр төрд авдаг явдал үгүй болж, банкны салбарт эрүүл, зөв тогтолцоо бүрдэнэ. Харилцагч, хадгаламж эзэмшигчдэд учрах эрсдэл буурна.  

ЭШЛЭЛ 14.

Энэ оны дөрөвдүгээр улиралд төрийн албан хаагчдын цалинг инфляцын төвшинтэй уялдуулан нэмэхээр тооцож байна. 2019 онд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд 137.3 тэрбум төгрөг зарцуулна. 

ЭШЛЭЛ 15.

Төрийн байгууллагууд бараа, бүтээгдэхүүнийг ялгаатай бөгөөд өндөр үнээр худалдан авдаг, ижил төрлийн барилга, объектийн төсөвт өртгийн зөрүү их, барих явцад өртөг нь нэмэгдэж, төсвийн хөрөнгө үргүй үргүй зарцуулагддаг байдлыг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хязгаарлалаа.

ЭШЛЭЛ 16.

Улсын бүртгэлийн байгууллага өөрт байгаа мэдээллийг нэмж шаарддагийг хязгаарлаж, ТҮЦ машин болон цахим хуудсаар бүх төрлийн лавлагаа, мэдээлэл авах зохицуулалтыг бий болгов.

ЭШЛЭЛ 17.

Сум, дүүргийн Засаг дарга ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлдөг байх, дүүргийн Боловсролын хэлтсийн даргыг дүүргийн Засаг дарга нийслэлийн Боловсролын газрын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлдөг байхаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулав. Ингэснээр орон нутгийн удирдлагын томилгоонд хөндлөнгөөс хутгалдан оролцдог, мэдлэг, чадвар, туршлагын шударга шалгуур биш, аль нам, хэн гэдэг албан тушаалтанд үйлчилсэн бэ гэдэг улс төрийн үнэлгээ голлох гээд байдаг ёс бус байдлыг халахад нөлөөлнө.

ЭШЛЭЛ 18. 

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хугацааг 2028 он хүртэл 10 жилээр сунгасан нь монгол хүн Монгол нутагтаа эзэн нь байх, газар өмчлөх, өмчилсөн газраа эдийн засгийн эргэлтэд оруулах, өгөөжийг нь хүртэхэд ач холбогдолтой шийдвэр болсон.

ЭШЛЭЛ 19.

19 гишүүний гарын үсэг зурсан “нээлттэй сонсгол” явуулах албан бичгийг хуулийн дагуу Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Чуулган завсарласан ч байнгын хорооны үйл ажиллагаа үргэлжилж, хуулийн дагуу шийдвэрлэх ёстой. 

ЭШЛЭЛ 20.

Хаврын чуулганаар Цахим бодлогын түр хороог 26 гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Энэ хороо төрийн ажил, үйлчилгээг ил тод, хүнд сурталгүй, шуурхай болгох, мэдээлэл технологийн хөгжил, дэвшлийг ашиглан хөгжлийн шинэ гарц нээх, олон улсын зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах боломжийг судлах, цахим бодлогын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиг үүрэгтэй ажиллана.

ЭШЛЭЛ 21.

УИХ-ын гишүүний эрхэм хүндэт алба бол шагнал биш. Харин шалгуур сорилт.

ЭШЛЭЛ 22.

Эхний 4 чуулганы үйл ажиллагаа хямарсан эдийн засгаа өөд татах, буруудсаныг засаж залруулах шийдвэр гаргахад үндсэндээ чиглэсэн. Үр дүн ч гарсан. Эдийн засаг төсөөлснөөс илүү дүнгээр сэргэлээ. Монголд итгэх гаднынхны итгэл нэмэгдлээ. Хөрөнгө оруулалтын хэмжээ өслөө. Аргагүйн эрхэнд гаргасан амаргүй шийдвэрээ зөөллөх эхний боломжууд бас бүрдлээ.

ЭШЛЭЛ 23.

Бүрэн эрхийн үлдэж буй хугацаанд Монгол Улсад засаглалын хяналт, тэнцлийг хангах, улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох, цэвэр өрсөлдөөнд суурилсан сонгуулийн тогтолцоог бүрдүүлэх суурь хуулиудад өөрчлөлт оруулах томоохон хэрнээ хариуцлагатай ажил биднийг хүлээж байна.

ЭШЛЭЛ 24.

Үндэсний эв нэгдлийг хангах, авлигаас ангижрах, зөвхөн хууль засагладаг нийгмийг төлөвшүүлэх, шударга ёсыг бэхжүүлэхэд бид онцгой анхаарах ёстой.

image

УИХ-ын дарга М.Энхболдын онцлох 24 эшлэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • ИРГЭН (103.10.22.186)
    ОДОО МОНГОЛ.УЛС. ТУСГААР. ТОГТНОЛ. ГЭДЭГ. ҮГ. АН. НАМЫНХНЫ. ХУЖААГИЙН. ЗУЛБАСГА. НАРТ. ОГТ. ХАМААГҮЙ. БОЛОО. ШИВ. ОЮУНЭРДЭНЭ. МЭТИЙН. УЛААНЫГ. ҮЗЭЖ. УРВАДАГ. СУУРЬГҮЙ. ЗАЛУУСЫГ. АШИГЛАХАА. Ц.ЭЛБЭГДОРЖ. З.ЭНХБОЛД. Х.БАТТУЛГА. НАР. МУУХАН. МЭДЭХ. БАЙЛГҮЙ. ОДОО. ЭЛБЭГДОРЖИЙГ. БАРЬЖ. ТЭР. ШОРОНД. ХИЙХ. БОЛСОН. !!! ЭНЭ .М.ЭНХБОЛД. ЗҮГЭЭР. Л. ТЭДНИЙ. ТОГЛООМ. БАТТУЛГЫН. БЭЛНЭЭР. АВЧ. ӨӨРТӨӨ. НААСАН. 700 . ТЭРБУМ. ОДОО. ЯАНА ДАА. БАС. МОНГОЛ. УЛС. МААНЬ. ЯАНА. ДАА. ЭНЭ. ХЯТДУУДЫН. БООЛЧЛОЛООС. ХЭЗЭЭ. САЛАХ. БОЛДОО. МОНГОЛЧУУДАА.
    2018 оны 08 сарын 27 | Хариулах
  • чимэддорж (66.181.189.33)
    Бүтэлгүй хүмүүстэй эвлэлдэн нэгдээгүй,хуулийнхны бусармаг шиидвэрт чин шудрагаар хандаж хариуцлага тооцож чадсан бол нийт ард түмэн чамайг хараан зүхэх ямар шаардлага байхавдээ.Элбэгдорж чамайг дахин гарч ирэхээргүй болгож чадлаадаа Гудамжинд чиний тухай юу ярьж байгааг худал хэлж долигонохгүй хүнийг зориуд явуулж асуулгаарай" .60 тэрбум" бол зүгээр предлоги. Хамгийн ноцтой юм араас нь бөсч ирнэ Энэ бол Зоригийн аллага.Элбэгээд болон хуулийнханд үхлийн цохилт.Энэнд чи холбогдсоноор чи өөрийгөө нэг мөсөн булшилж байгаа хэрэг. Энэ хэргийг аргацаагаад өнгөрөөх бодлоосоо эртхэн ухарсан нь дээр
    2018 оны 08 сарын 20 | Хариулах

  • Зочин (66.181.186.189)
    Mongolchuud ymar aztai ard tuen be iim uhaantai eh oronch ard tumench bas hulgaich bish awilga awdaggui udirdagchtai
    2018 оны 07 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.72.245.205)
    ХАРИН Ч ХҮРЭЛСҮХ САЙД Ч АЖИЛ ХИЙЖ БАЙНА ШҮҮ
    2018 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.72.245.205)
    Ёстой юу ч гэмээр юм бэ
    2018 оны 07 сарын 09 | Хариулах
  • Хуц (103.57.93.110)
    Монголчуудииг тэнэг гэж бодсон бүдүүн хятад там унах болноо хөгшин х у ж аа гамингиин шээ эс
    2018 оны 07 сарын 07 | Хариулах
  • mii (27.123.214.122)
    mii owgin shes shorndo hataj vh
    2018 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.186.68)
    Нээх хүн рүү дайрахгүй, хийснээ л ярьдаг ийм чанар нь сайхан. Даанч попуудад алуулчих гээд байх юм даа.
    2018 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.186.68)
    Оюун-Эрдэнэ гэж нэг балиар залуу дарга дагаж далдаганадаг. Намын даргааса буунгуут л ноцож. Муухай л харагдах
    2018 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.186.68)
    Хүрэлсүхийн бузруудын хажууд ч хүн юм байх аа
    2018 оны 06 сарын 30 | Хариулах
  • Dashdavaa (203.91.115.52)
    Zuv yavbal zeelen zeelen zambuulind khet dyrelzekh ni turiin khunii avoir yaavch bish
    2018 оны 06 сарын 30 | Хариулах
  • kk (66.181.160.56)
    Энхболд толгойтой хэдэн нөхдийн толгой гэж бүр олгой болчихжээ
    2018 оны 06 сарын 30 | Хариулах
  • иргэн (138.197.174.132)
    Ichedgui ymuu uuruu alban tushaalaasaa ogtsroh heregtei engej hudlaa ym yrij baihaar
    2018 оны 06 сарын 30 | Хариулах
  • irgen (66.181.160.56)
    Odoo boliyoo bolooshdeeee hedii boltol ingeh gsn ymbee Enhboldoo ingeseer btl chn uls oron mine bhgu bolloo
    2018 оны 06 сарын 30 | Хариулах
  • zochin (138.197.174.140)
    60terbumiihan hereg ilreh gd irheer hudlaa ulger zohioj yrj baina
    2018 оны 06 сарын 30 | Хариулах
  • Hun (159.89.206.212)
    ogtsrooche baliar luiwarchan ichehgui yaaj engeed suuj baina aa
    2018 оны 06 сарын 30 | Хариулах
  • иргэн (146.185.134.13)
    Shal hudlaa sonsogdoj baina uurchlugdsun zuil yu baigaa ym
    2018 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.186.68)
    Энэ хүн арай л дэндүү зөөлөн хүн юм шиг санагддаг. Тэр нь өөрт нь дандаа өгөөш болдог юм шиг ээ
    2018 оны 06 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    18 цаг 3 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    18 цаг 10 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    18 цаг 14 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    18 цаг 21 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    18 цаг 30 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    19 цаг 8 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    Өчигдөр 00 цаг 22 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Уржигдар 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Уржигдар 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Уржигдар 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 37 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    Уржигдар 11 цаг 37 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    2026-05-08
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    2026-05-08
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    2026-05-08
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    2026-05-08
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    2026-05-08
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    2026-05-08
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК