Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хуушуурны тухай хөгжилтэй баримтууд

2022-7-11
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Монгол хуушуурыг: А.нимгэн, Б.супер нимгэн, В.ультра хөнгөн гэж 3 ангилна.

Баримт 2.

Наадмын анхны хуушуурыг хайраад “Өднөөс хөнгөн байж, сумнаас хурдан борлог” гэж ерөөдөг байжээ.

Баримт 3.

Зарим хуушуурыг удаан хугацаанд үлээлгүй хөргөх хэрэгтэй. Үлээвэл хийсчихнэ.

Баримт 4.

Зарим хуушуураас мах олддоггүй нь "хоосон чанар мөн" гэж лам нар хэлдэг.

Баримт 5.

"Хамгийн сайн хуушуур бол идэж амжаагүй хуушуур" гэж Аристотель хэлсэн байна.

Баримт 6.

Эрчүүдийн салан зангаас  болж хуушуур бүх цаг үед эхнэрүүдийн дайсан байсан.

Баримт 7.

Хуушуурыг “халуунаараа халуун” ба “хөрсөн халуун” гэж хоёр хуваана. Халуунаараа хуушуурыг пээчинд халаасан, тосонд халаасан, халуунаар нь байлгасан, наранд ээсэн, гарын алгаар халаасан, амьсгаагаараа халаасан гэж ангилна.

Баримт 8.

Эрдэмтэд хуушуурыг насжилтаар нь уржигдрын шинэ, өчигдрийн шинэ, өнөөдрийнх шиг шинэ гэж ангилжээ.

Баримт 9.

Хуушуур хавтгай байдаг нь глобалчлал, технологийн дэвшлийн үрээр дэлхий хавтгай болохыг бэлгэдсэн хэрэг байжээ гэж археологичид хэлж байна.

Баримт 10.

Монголчууд 70 сая жилийн өмнө хуушуур хийдэг байсны нэгэн баталгаа бол тиранозавр Батаар юм.

Баримт 11.

Батаарын яс нь олдсон боловч мах нь олдоогүй билээ.

Баримт 12.

Хуушуурын мах маш бага, харин гурил хавьгүй их буй нь хүн ам цөөнтэй ч нутаг дэвсгэр том гэсэн санаа ажээ.

Баримт 13.

Хуушуур жижгэрэхийн хэрээр үнэ нь нэмэгдэж байдаг нь жижиг улс ч үнэ цэнэтэй байдгийн бэлгэдэл ажгуу.

Баримт 14.

Монголд анх хуушуур хайрахад анхны Ерөнхийлөгч П.Очирбат ихэд сонирхон иржээ. Тэрээр амталж үзээд баярласандаа тосыг нь дээлэндээ арчсан. Гэвч тэр хариад эхнэртэй загнуулжээ.

Баримт 15.

Зарим нутагт морины хүүхэд хөнгөн байхыг бэлгэдэж хуушуураа нимгэлдэг.

Баримт 16.

Хуушуурын махыг илүүдэл жинтэй иргэн цөөрөхийг бэлгэдэн зориуд багасгадаг.

Баримт 17.

Гэрэлтсэн нимгэн хуушуур нь "ирээдүй гэрэлтэх"-ийг бэлгэдсэн ерөөл агуулна.

Баримт 18. 

Хятадууд хуушуурын маханд янз бүрийн нарийн ногоо байцаа жууцай хольсоор нарийн хоол болгох бодлоготой, харин оросууд гурилд нь дрож нэмж хөөлгөсөөр байгаад пирожки болгох санаархалтай хэмээн монголчууд сэжиглэдэг. Эдгээр хандлагыг нарийн хуушуурын бодлого, өргөн хуушуурын бодлого гэнэ.

Баримт 19.

Хуушуурын тухай шилдэг эшлэл олон. “Монголын хуушуурыг 200.000.000-д хүргэх хэрэгтэй” Сталин. “Хуушуурд, хуушуурд, бас дахин хуушуурд” Ленин. “Миний хуушуураас бурхан гуйсан ч бүү хазуул” Модун.

Баримт 20.

Хуушуураа магтан дуулсан олон сайхан мөр бадаг ард түмний сэтгэлд хоногшсон юм. Жишээ нь, “Миний монголын хуушуур бусдын нутагт гурилаа гээдэггүй...”, “Зүлгэн дээр гуанзаа бариад, зүгээр л нэг хуушуурдах юмсан”, "Хуушуураа хөргөгчид муудсан байхыг харлаа, хувьгүй тогооч оо, би”...

Баримт 21.

Хуушуурын сэдэвтэй олон арван дууг одоо ч аялсаар байна. Тухайлбал, “Үе үехэн шүлс гоожмоор, үнэн хонгор (шаргал) хуушуур юм аа хө” , “Гурилаа тайл, хуушуур минь”...

Баримт 22.

Мөн түлэгдсэн ч гэсэн амт чанараа алддаггүй монгол хуушуурын тухай “хар хархан хуушуур” дуу олон түмэнд машид үнэлэгджээ...

Баримт 23.

Монголчууд “Хуушуур гурав хуваагдавч буузны дайтай” хэмээн бахархдаг. Мөн “Аавын бийд гуанз хэсч, агтны бийд хуушуур ид”, “Могойн эрээн гаднаа, хуушуурын эрээн дотроо” хэмээн хэлэлцдэг аж...

Баримт 24.

Монгол хуушуурыг махныхаа сиймхийгээр хөх цоорхойтой байдаг тул дэлхий нийт андахгүй.

image

Ард түмний баясал эрийн гурван наадмыг хуушуургүйгээр хэрхэн төсөөлөх билээ. Сүүлийн үед сошиалд тархаад байгаа хуушуурын тухай хөгжилтэй 24 баримтыг дэлгэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (202.179.21.248)
    Хуушуурын оронд хонь бүхлээр нь шарж ид Тэгвэл Монгол хоол идсэн болно шүү
    2022 оны 07 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.182.68)
    ideh yumsan gehiin orond boditjuul
    2018 оны 08 сарын 02 | Хариулах
  • чимэддорж (64.119.24.164)
    Ерөнхийлөгч Очирбат Хуушуур амтархан идээд тосыг нь энгэртээ арчсан бол БНХАУ-д хуушуур хийдэггүй иддэггүй нь үнэн байна.Сонирхол татсан учраас нефть хуушуурын тос хоёрыг арчсан байх
    2018 оны 07 сарын 30 | Хариулах
  • ШИ мао хуй (64.119.24.164)
    Өнөөдөр Монголд идэж байгаа хуушуурыг БНХАУ-ын аль ч нутагт хийдэггүй иддэгчгүй хийж байсан түүх байхгүй,мөн түүнчлэн сонирхуулахад ХУЙЦАЙ, ХУЙВАН, бууз хятад үндэстний хоол биш.Мах их орсон хоол манай хоол биш. Бид дээр үеэс эрүүл мэнддээ санаа зовдог байсан учир өмхийртлөө мах иддэг улс үндэстэн бишээ
    2018 оны 07 сарын 30 | Хариулах
    • Зочин
      Та нарын жоомоо иднүү ялзарсан ногоогоо иднүү хэнд хамаатай юм бэ хол очиж х у ц аа х уж аа минь
      2018 оны 07 сарын 30
  • zochin (122.201.25.46)
    Yneheer tiim bol naadmiih huushuur geed surjigneed yah ve.Odoo mahaa chanaj idej baiya daa.
    2018 оны 07 сарын 22 | Хариулах
  • ЗОЧИН (124.158.88.10)
    Хуушуурын үнэр ханхалсан шавар дагзанд төрсөн би Хулгар чихтэй аавыгаа дааяа гэж дууддаг Мохоорын үнэр ханхалсан модон байшинд төрсөн би монхор хамартай аавыгаа папа гэж дууддаг Аргалын утаа бургилсан малчны гэрт төрсөн би атар хээр нутгаа өлгий минь боддог
    2018 оны 07 сарын 16 | Хариулах
  • ss (202.131.249.202)
    Хуушуур урд зүгийн гаралтай байж болох талтай. 60, 70-аад оны үед Зүүн хараагийн хятадууд хушуур их хийдэг монголчууд хушуурддаг байлаа. Өөр монголд энэ хавтгай илдсэн хуушуурыг хийдэггүй байв. Энэ нь одоогийн наадмын хуушуур нэртэй болж монголоор түгэн тархсан.
    2018 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.179.27.163)
    Баримт 2, Баримт 4 тасархай түрүүллээ. Амжилт хүсье.
    2018 оны 07 сарын 13 | Хариулах
  • sanaa (139.5.218.68)
    Баярын өдөр сайхан инээд бэлэглэсэнд баярлалаа
    2018 оны 07 сарын 12 | Хариулах
  • Хуушуур (182.160.3.81)
    Huo Shao. Хятад хоол биш үү?
    2018 оны 07 сарын 11 | Хариулах
  • ЭНХ (103.10.22.110)
    ХА ХА ХА
    2018 оны 07 сарын 11 | Хариулах
  • Зочин (64.119.22.91)
    gertee tasarcan huushuur hiij bnaa,
    2018 оны 07 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.160.19)
    Энэ зургийг харсан чинь хуушуур идмээр санагдчихлаа!!! Дээр үед бидний хүүхэд байхад наадмын хуушуур яагаад тийм сайхан байсан юм болоо?? Одоо ерөөс тийм хуушуур байхаа больжээ!
    2018 оны 07 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 15 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    11 цаг 19 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    11 цаг 25 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    11 цаг 28 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    17 цаг 37 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК